 |
|
 |
|
П.Батхуяг: Ном уншихаа больсон энэ цаг үед кино, жүжиг хоёр л хүнд хүрнэ |
|
|
 |
|
 |
П.Батхуяг: Ном уншихаа больсон энэ цаг үед кино, жүжиг хоёр л хүнд хүрнэ
2014-07-22Зохиолч П.Батхуягтай утга зохиолын тухай яриа өрнүүлэх сонирхол сэтгүүлч надад эртнээс төрсөн ч, нэг л завдахгүй явсаар 
саяхан уулзсан минь энэ билээ. Бидний яриа мэдээж бидэнд эрхэм яруу найраг, утга зохиолын тухай тухайлсан яриагаар эхэлж, эцэстээ хэн нэгний эсхүл хэний ч хамааралгүйгээр бий болсон тогтолцооны гажиг, хоцрогдмол байдлын талаарх орчин руу нэг мэдэхэд шилжсэн байв.
-Юуны өмнө яриагаа таны сүүлийн үеийн бүтээлүүдийн талаар эхэлбэл...-Энэ жил “Биоплазм шүлгүүд” нэртэй яруу найргийн номоо, “Ганцаардлыг иднэ” жүжгийн зохиолын түүвэр, “Баруун шанаанд нь шулуун цохилт” нэртэй нийтлэлийн номоо хэвлүүлэх санаа байна. Бас хүүрнэл зохиолын нэг түүвэр, бас бус ном бий. Ер нь сүүлийн үед нийгэм, хүний мөн чанар, утга зохиолын талаар цөөнгүй эсээ бичсэн, тэднийгээ ч бас нийлүүлээд нэг ном болгох бодол байна. -Хэсэг завсарлаад л хэд хэдэн ном гаргадаг нь ямар учиртай юм бол?-За даа, ийм тийм учиртай гэхээсээ илүү аяс байдал нь л тэгж таараад байдаг юм. Түүнээс биш ямар нэгэн нарийн учир шалтгаан байхгүй. -Таны намтрыг харж байхад анхны номоо гаргаснаас хойш тав, зургаан жил орчим завсарлаад дараагийн номнуудаа хэвлэсэн байна. Тэр завсрын жилүүдэд та уран зохиолоос хол хөндий байсан гэсэн үг үү?-Бараг л утга зохиолын амьдралаас хол байсан. Ер нь нэг тийм эргэлзээтэй үе байсан гэх юм уу даа. -Ахуй нийгэмтэй холбоотойгоор уу?-Нэг их нийгэм, цаг үетэй хамаатай холбоотой гэхээсээ илүү П.Батхуяг гэдэг хувь хүнтэй холбоотой байсан юм. Би ер нь бага зэрэг эргэлздэг байсан л даа. Энэ утга зохиолын салбарт шилдэг бүтээл бүтээж чадах уу, магадгүй зүгээр хоёрдугаар зэргийн эсвэл сонирхогчийн түвшинд яваад байх нь хэрэгтэй ч юм уу гэж өөртөө асуулт тавиад эргэлзсэн, тээнэгэлзсэн үе байсан. Гэхдээ тэр үеэ би харьцангуй бүтээлч өнгөрөөсөн. Уншъя л гэж бодсон. Ер нь өөрийгөө Монголын утга зохиолыг цэгцтэй уншаагүй болохоо анзаарч, дээр нь дэлхийн утга зохиолыг харъя гэж бодоод нэлээд уншиж, судалсан. Хэдэн жил тиймэрхүү байдлаар өнгөрч яваандаа өөртөө бага багаар итгэж, орон зай байгаа гэж үзэн эргэлт буцалтгүйгээр уран зохиол гэдэг их сав руу өнгийсөн. Одоо анзаарахад тэр завсар үеийг их бүтээлчээр өнгөрүүлж, бага ч атугай өөрийгөө таньж мэдсэн гэж боддог шүү. -Тэр үеэс л эхлэн уран зохиолын бүх төрлөөр бичье гэж боджээ.-Тэгж л бодсон. Уран зохиолын зөвхөн нэг төрлөөр нь бичнэ гэдэг хувь хүнээс байгаль хийгээд ураг удмын, оюун санааны хүчтэй өгөгдөхүүн шаарддаг юм байна гэж ойлгосон л доо. Дан ганц яруу найраг бичээд түүгээрээ утга зохиолын түүхэнд мөр үлдээнэ гэдэг өндөр өгөгдөхүүнгүй л бол хүнд ямар ч боломж байхгүй гэдгийг анзаарсан гэх үү дээ. Нөгөө талаас өнгөрсөн зууны дэлхийн сайн зохиолчид утга зохиолын бүх төрлөөр жигд бичдэг байжээ. Набаковын л гэхэд зохиолуудаас нь илүү уран зохиолынх нь лекцүүдийг унших дуртай. Тэр чинь угтаа уран зохиол жинхэнэ мэргэшил болсныг харуулаад байгаа юм. Тэгээд л шүлгээс гадна шүүмж, өгүүллэг, эсээ, тууж, роман ч бичсэн. Жүжгийн зохиолыг ч оролдож байна. Энэ арваад жилд уран сайхны орчуулгаас бусдыг хийх гэж оролджээ. Орчуулга үнэхээр хэцүү даваа юм билээ. Нөгөө талдаа үнэндээ миний хэлний боловсрол дутсан л даа. Цөөн тооны шүлэг, өгүүллэг орчуулах гэж оролдож байлаа. Даанч ичээд больчихсон. -Д.Батбаяр гуай дэлхийн уран зохиолын хэмжүүр нь үргэлжилсэн үг тэр дундаа роман гэж хэлсэн байдаг. Үүнтэй санал нийлдэг үү?-Роман, жүжиг хоёр бол яах аргагүй хүний хүч тамир, оюун ухаан, бодол бололцоо бүгдийг шалгадаг. Үнэхээр роман бичиж байгаа зохиолч бол оюуны хүчийг маш ихээр зарцуулдаг болов уу. Жүжиг ч бас ялгаагүй. Хэцүү нарийн төвөгтэй, амьдралыг таньж мэдсэн байх шаардлага гээд олон зүйл нэхэгдэнэ. Тэгэхээр Д.Батбаяр багшийн хэлсэнтэй санал нийлж болно. Бодоод үзэхэд, хүн төрөлхтний дунд 100 сод зохиолч байлаа гэхэд тэдгээрийн дунд яруу найрагчид цөөхөн. Хэт онцгой, байгалиас яруу найраг бичих өндөр өгөгдөхүүнтэй учраас тэд гараад ирчихсан байгаа юм. Тийм онцгой хувь тавилан цөөхөн хүнд л оногдоно биз дээ? Тэгэхээр яруу найрагчид тийм 100 зохиолчид дунд 10 ч юм уу байх жишээтэй. Гэтэл цаанаа бол утга зохиолыг бүтээж байгаа гол хүмүүс нь романчид, жүжгийн зохиолчид байгаа юм. -Нэгэн үе танай үеийн хэсэг залуус Монгол утга зохиолын өв уламжлалд сэтгэл дундуур байдгаа илэрхийлж, нэлээд шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэр нь өөрөө Монголын утга зохиол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх болоогүй гэдгийг илэрхийлж байсан санаа байх?-Нэг талдаа тийм. Бидний оюун санааны түвшин бол хүн төрөлхтний утга зохиолын сэтгэлгээний түвшинтэй дүйх болоогүй байсан. Одоо ч нэг их тийм өндөр түвшинд очсон гэж бодохгүй байна. Яагаад гэвэл бид чинь үндэсний онцлогоос болоод бас хэт үзэл сурталжсан байдлаас болоод олон жил хоцрогдмол явлаа шүү дээ. Гэхдээ тэр цаг хугацаанд огт юу ч хийгээгүй, үхмэл байсан гэж хэлбэл утга учиргүй зүйл болно. Бид үндэсний утга зохиолын боломжийн хэмжээний өв санг бүтээж чадсан. Түүнийг яагаад ч үгүйсгэх аргагүй. Мэдээж монгол хэлт уран зохиол ямар нэг хэмжээгээр, тодорхой хурдаар урагшилж л байсан. Тэр хэмжээгээр хөгжиж байжээ. Харин 90-ээд онд үндэсний утга зохиолын өв сангаа эргээд харах шаардлага үнэхээр гарсан байсан уу гэвэл байсан. Нийгэм, үзэл санаа, үнэт зүйлс бүхлээрээ өөрчлөгдөж, бид утга зохиолын ямар өв үлдээж, юу бүтээв ээ гэтэл бас л хэцүү дүр зураг харагдсан шүү дээ. -Утга зохиолыг би хувьдаа хувь хүний үйл хэрэг гэж боддог. Гэтэл чанарын хувьд ямар үнэлэмжээр юм бүү мэд, мэргэжлийн зохиолч гэж яриад байдаг. Нэршлийн хувьд ийм байгааг хэрхэн тайлбарлах вэ. Сонирхогчийн зохиолч гэх ойлголт бас байх уу?-Албан ёсны ойлголтоор тайлбарлавал мэргэжлийн зохиолч гэж утга зохиолын боловсролтой, системтэй мэдлэгтэй хүнийг хэлж болно. Дээр нь бүтээгч байх ёстой. Энэ хоёр хэмжүүрээр авч үзвэл мэргэжлийн гэдэг ойлголт гарч байгаа юм. Нөгөө талаас урлаг ч бай, нийгэм шинжлэх ухаан, ер нь бүх салбарт зайлшгүй мэргэшихийг шаардаад байгаа. Үнэхээр утга зохиолын салбарт зүтгэмээр байвал мэргэших л ёстой болж байна. Зүгээр сонирхоод, завсар зайгаар хийдэг байх юм бол оюун санааны шалгуурт нийцэх бүтээл гарах нь хэцүү л дээ. -Манайд тэгвэл мэргэшиж чадаж байна уу. Туурвигчид бараг л бүгд сэтгүүлч гэсэн давхар мэргэжилтэй. Хос морьтой хүмүүс л үүгээр түүгээр манаргаад яваа юм биш үү.-Үнэн. Бүгд л ямар нэг давхар ажил хийнэ. Түүнийхээ завсар чөлөөгөөр л юмаа бичиж байна ш дээ. Тэгэхээр утга зохиол дандаа хоёрдугаарт тавигдчихаад байна л даа. Цөөхөн зохиолчдын хувьд хийж байгаа үндсэн ажил нь уран зохиол байгаа юм. Эндээс үүдээд зарим хүмүүс юу гэдэг гэхээр, “Хоёрдугаар ажил бол ямагт хоёрдугаарх л байдаг юм аа. Тийм учраас уран зохиолын шилдэг сайн бүтээл бичигдэхгүй. Яагаад гэхээр гарын үзүүрээр хийдэг ажил биш. Хүн хувь тавилангаа, амьдралаа, үйл хэргээ, цаг хугацаагаа зориулж байж шилдгийг бүтээдэг” гэж хэлдэг. Үнэний ортой үг. Гэвч нэгэнт амьдарч яваагаас хойш амь зуух гэж нэг том ажил бас байна. -Энэ ойлголт бараг л бүрэн дүүрэн үнэн үг байх. Тэгэхээр утга зохиолын үйл хэргийг нэгдүгээрт болгохын тулд хийх зүйл юу байх вэ. -Олон зүйлээс шалтгаалж байгаа юм. Нэгдүгээрт, нийгмийн амьдралд зарим зүйлс асар бүрхэг байна. Их тодорхой болох ёстой. Жишээ нь, үнэхээр мэргэшсэн зохиолч бүтээлээ бичээд, тэр нь хэвлэлийн газруудын сонголтоор хэвлэгдээд борлуулалт хийгээд, менежментийг нь өөр баг аваад явдаг болох хэрэгтэй байгаа юм. Зохиолч хүн зөвхөн зохиолоо л бичнэ гэсэн үг. Дээр нь түүгээрээ зохиолч бодитой хэмжээний эдийн засгийн ашигтай ажиллаад явах тогтолцоо хэрэгтэй. Одоо бол хэвлэлийн газрууд зохиолчоос шууд мөнгийг нь аваад ном хэвлээд өгчихөж байгаа юм. Зохиолч юу хийж байна гэхээр яг нарийндаа бол худалдагч, борлуулагч, менежер хийж байна. Халааснаасаа мөнгөө гаргаад хэвлүүлчихэж байна. Тэгэхээр эрсдэлтэй байгаа биз дээ. Энэ харилцаанаас болж манай зохиолчдын ур чадвар өсөхөд саад учирч байгааг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, үндэсний утга зохиолын талаар барих ямар ч бодлого алга. Төрөөс ямар сарын 21 мянган төгрөг нэхэж байгаа биш. Зүгээр л бодлогын хувьд дэмжлэг л хэрэгтэй байна. -Цаг хугацааны хувьд хэр удаан төлөвших тогтолцооны тухай бид хоёр яриад байна вэ?-10, 20 жил гээд шууд хэлчих хэцүү байна. Үнэндээ одоо бид оюунлаг нийгэм гэхээсээ илүү оюунлаг зэрлэгшил рүү яваад байна. Яагаад ингэж хэлээд байна гэхээр харахад бидэнд оюунлаг зүйл бүтээх эрмэлзэл байгаа. Тэгсэн мөртлөө цаад харилцаа нь зэрлэг болчихсон. Нэг үгээр бол мөлжлөгийн капитализмыг бид туулж байна. Оюуны алив үйл хэргийг дэмжихээс илүү эдийн засгийн ашиг тэргүүнд байна. -Зохиолч хүний тухай хэвшмэл төсөөллүүд зөндөө л байдаг. Таныхаар зохиолч хүн энэ нийгэмд хэн байх ёстой вэ?-Д.Батбаяр багш надад нэг удаа ингэж хэлсэн. “Би бол насаараа зохиолч явж байна. Яагаад гэвэл би автобусанд эрх чөлөөтэй, гудамжинд дураараа явж байна. Би бичихийн тулд хүмүүсийг, нийгмийн амьдралыг чөлөөтэй ажиглах хэрэгтэй биз дээ. Хэрвээ чи нэр алдартай болчихвол бусдыг ажиглаж чадахаа болино. Учир нь бусад хүмүүс чамайг ажигладаг болчихно” гэсэн. Үнэн шүү дээ. Хэрвээ тэгвэл автобусанд ч чөлөөтэй явж чадахгүй. Хүмүүс чиний нүүр ам, хөмсөг сормуусыг чинь таньдаг болчихоор миний гутал ямар байгаа бол, миний үс зүс яасан бол гээд өөрийгөө цэнэж эхэлнэ. Тийм бодолд эзлэгдсэн хүн бусдыг анзаарахгүй. Бүхэлд нь хэлбэл чи хэрвээ зохиолч болохыг хүсч байгаа бол нэр алдарт дурлаад байх нь утга учиргүй юм л даа. Тэгэхээр зохиолч хүн ийм чанартай байх ёстой. Аан, зүгээр зохиолч биш шоучин болъё гэж бодож байгаа бол өөр хэрэг. Энэ нийгэмд бол минийхээр зохиолч бол гол нь бүтээгч байх ёстой. Чиний тухай чи өөрөө биш бусад хүмүүс л ярьж байг. -Та СУИС-д багшилдаг. Оюутнууддаа ч бас ингэж ярьдаг уу?-Одоо тэгээд би ийм л зүйл ярьдаг болохоор миний хэлж ярьж байгааг сонсож л байгаа байлгүй дээ. Ер нь урлагт ил байх мэргэжил, далд мэргэжил гэж байгаа юм. Манайхан үүний ялгааг мэддэггүй. Би тэгж л боддог. Жүжигчин, дуучин хүн бол хүссэн хүсээгүй олонд ил. Гэтэл найруулагчид ил байгаад яах юм. Зохиолчид ч бас. Цаанаа байгаа үйл хэргийнх нь шугам нь “Чи цаанаа байх ёстой хүн шүү дээ” гээд илэрхийлээд байна шүү дээ. -Манайхан бүгд ил яваад байдаг.-Тийм (инээв). Манайхан яаж байна гэхээр нэг жүжиг найруулчихаад л жүжигчнээсээ илүү найруулагч нь яриад яваад байдаг. Уг нь бол хүмүүс тэр зохиолч, найруулагчийн жүжгийг үзээд л боллоо шүү дээ. Ярьж тайлбарлаад байх ямар ч хэрэг байхгүй. Зохиолч ч гэсэн зохиолоо бичээд гаргаад тавьчих. Хүн уншвал уншина л биз. Гэтэл “Би үүнийг ингэж бичлээ” гэх шаардлагагүй. Харин би ийм үзэл санаатай зохиолч боловч үйлийн үрээрээ багш хүн. Хүссэн хүсээгүй ил хүн. Үнэндээ нусгай багуудаас нь эхлээд овоо учраа олох хүртэл бүх насныханд уран зохиолын хичээл заалаа. Би уран зохиолын мундаг мэдлэг боловсролтой гэж өөрийгөө хэлэхгүй. Надад гэхдээ одоохондоо ямар ч уран зохиолын багшид байхгүй нэг зүйл байна. Монголын боловсролын бүх түвшинд уран зохиол заасан туршлага, зөвхөн Батхуягийн гэх заах арга барил. Энэ бол миний мэргэжлийн үнэт зүйл. Би хаана ч хэлнэ. Тэр л үүднээсээ хааяа сэтгүүлчидтэй хальт уулзчихаад байдаг юм. Сонин энэ тэр дээр нүүрээ матарлачихдаг гэмтэй. Түүнээс биш зохиолчийн хувьд би заавал бичсэн зохиолоо тайлбарлаад байхыг хүсдэг ч үгүй, албагүй. Тэртээ тэргүй чи номоо оюун санааны ертөнцөд гаргаж тавина. Чамаас шалтгаалахгүйгээр чиний бичсэн зүйл өөрийн хувь тавилангаар цаашид амьдарна. -Зөвхөн утга зохиол бус манай урлагт дэлхийн жишгээс гадуурх ямар нөхцөл байдал үүсчихээд, цаашид хөгжихөд саад болоод байна вэ? -Яг манай өнөөгийн урлагийн харилцаанд юу дутагдаад байна гэхээр урлагийнхан бие биенээ сайн танихаа байсан, хэн нь хаана юу хийгээд байгааг харуулах нэгдмэл харилцаа байхгүй болсон. Найруулагчид юу гээд байна гэхээр зохиол олдохгүй байна гээд байдаг. Гэтэл ямар нэг хэмжээгээр Монголын зохиолчид жүжиг, кино бичээд л байна. Найруулагч, зохиолчийн хооронд оюуны ямар ч харилцаа байхгүй болсон. Уг нь бол театр олон уран бүтээлчийн цогц үйл хэрэг. Тэнд жүжгийн зохиолч, жүжигчид, найруулагч, тайзны зураач гээд бүгд байх ёстой. Кино ч бас тийм нийлмэл урлаг. Гэтэл бие биенээ таньж мэдэхгүй, харилцаа байхгүй юм чинь зохиолч найруулагч хоёр яаж хамтарч бүтээл хийх юм бэ. Одоо бол зохиолчид ч жүжиг үздэггүй. Найруулагчид ч ном уншдаггүй. Энэ байдлыг засах нэг л арга байгаа. Сургалтаар буюу боловсролоор засна. Яах вэ гэхээр СУИС-д кино, жүжгийн зохиолч, найруулагч, урлаг судлал, шүүмжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Ингэснээр бүгдийг нь ойртуулах, нэгдмэл цогц харилцааг нь бий болгох боломжтой. Хар ухаанаар бодоход л зохиолч, найруулагчийн ангийн оюутнууд бие биенээ таньж мэддэг болно. Найзалж нөхөрлөнө. Хожим тэд бүтээл туурвил хийнэ гэхээр бидэн шиг шилээ маажаад зогсохгүй. Би бол жишээ нь театрын найруулагч нарыг таньдаггүй. -Зүс танина...-Тийм. Найруулагчид ч намайг мэдэхгүй. Тэгэхээр яаж бид уран бүтээлч харилцаа өрнүүлэх вэ дээ. Үүнийг бодоод үзэх юм бол залуу үедээ боломж олгохын тулд сургалтын түвшинд нь тэдгээр хүмүүсийг нэг дор төвлөрүүлээд явбал үр дүн нь өөр гарна. Тиймээс л тайз дэлгэцийн урлагийг бүтээдэг бүх мэргэжилтнүүд СУИС дээр бүрэн утгаараа төвлөрч байна. Өмнө нь бол тус тусд нь энд тэнд бэлтгээд театрынхан өөрсдийгөө л таньдаг, зохиолчид нь зохиолчдоо таньдаг, харьцдаг байсан. Одоо ч тийм л байгаа. Ер нь урлаг бүтээе, дэлхийн түвшинд ярих кино, тайзны бүтээл хийнэ гэвэл энэ л жишгээр явах учиртай. Дээр нь би боддог юм. Манай урлагийн сургуулиуд багш авахдаа өөр өөр өнцөг, урлагийн үнэлэмжтэй хүмүүсийг сонгоосой. Манайд бол яадаг гэхээр “За манай төгсөлтөөс нөгөө хэнийг авъя. Их аятайхан хүүхэд байгаа юм” гээд авчихдаг. Тэгэнгүүт нөгөө ажилд орсон шавь буюу залуу багш оюутнууддаа багшийнхаа ярьсныг л яриад байдаг. Бүр 10, 20 жил заасан лекцийг дараагийн багш нь заагаад л яваад байгаа юм. -Багш нар арга барил, урлагийн талаарх үзэл бодлын хувьд олон талт байснаар оюутнууд илүү хөгжинө гэж үү.-Тийм, одоо бол нэг л шугамаар яваад байна. “Жүжиг бол ийм юм аа” гээд бүх багш нь заагаад байдаг. Нэг багш орж ирээд “Кино зохиол гэж нэг ногоон юм байдаг юм” гээд ярихад дараагийнх нь багш “Яг нарийндаа кино бол цэнхэр юм” гэдэг ч юм уу. Оюутнуудын оюун санаа хөгжих, дэвших, задрахад хэрэгтэй биз дээ. Тэр л үүднээс нэгэн хэвийн өнгө төрхтэй онол биш олон үзэл бодлын олон өнцгүүд урлагийн сургуулиудын сургалтад нэвтрэх ёстой. Тэгж байж хүүхдүүд задарна. Одоо бол бид хангалттай ном ярилаа шүү дээ, хө. Номноос л хичээлээ заагаад байдаг. Чи мэргэжлийн сэтгүүлч хүн. Гэтэл танай багш нарын зааж байсан зүйлүүдийг сэтгүүлзүйн хэдэн ном сугалахад л олчихож байгаа юм. Миний зааж байгаа уран зохиолын тэр олон зохиолчийн намтар гэхэд л оюутнуудад зориулсан гарын авлага дээр байж л байгаа. Оюутнууд тэнд цагаа үрээд, төлбөрөө төлөөд л суугаад байдаг. Тэгээд төгсөөд гартал багшийнх нь дөрвөн жил заасан юм нь нэг номон дээр байж байвал гунигтай юу. - Сэтгүүлзүй, утга зохиолын боловсрол бол одоо тэгээд үр дүнгүй болоод байна гэж үү?-Би ойлгохдоо энэ хоёр салбар бол хамгийн хоцрогдонгуй явж байгаа. Яагаад гэхээр тэр сэтгүүл, утга зохиолын сургуулиудад түрүүний ярьдаг олон өнцөг гээч зүйл байхгүй. Яагаад гэвэл нэг багшийн ярьсныг дараагийн багш яриад “Багшийн багшийн багш аа, миний хайртай Ленин багш аа” гэдэг шиг юм болоод байна. Лениний шавь нар л яваад байна гэсэн үг биз дээ. (Инээв) -Манай сургуулиуд тэгж нэг чиглэлээр олон багш аваад байх боломж нь хэр байдаг юм бол доо?-Хамгийн гол нь наадах чинь. Жишээ авъя л даа. За Монголын утга зохиолын хичээлийг Батхуяг зааж байна. 1920-1930-аад оны үеийн уран зохиолыг нэг семистерт оюутнуудад уншина. Тэр нь 20 цаг байдаг ч юм уу. 40-50-иад оныхыг бол Есөн-Эрдэнэ заана гэдэг ч юм уу. Ийм байх ёстой байтал одоо бол бид 1920-1990 оны уран зохиолыг нэг багш бүгдийг нь туучихаж байгаа юм. Ийм байхаар багш гуай өөрийн өнцгөөс, өөрийн уншсан, өөрийн хайртай зохиолчдыг л ярина. Нөгөө олон тал өнцөг байхгүй. Нэг л шугам гээд байгаа чинь энэ шүү дээ. -Багш хүн заагаад байна уу, уншигч хүн хичээл заагаад байна уу гэж үү?-Харин тийм. Хамгийн гол нь бас энэ л юм даа. Үндсэндээ манай энэ боловсролын салбар бол оюутнуудыг яг багшийн гарт л оруулчихаад байгаа юм. Сургалтын хувьд ийм л бодолтой байна даа. Гэтэл оюутнуудад шинэ мэдлэг мэдээлэл, үзэл хандлагыг мэдэх юмсан, сонирхолтой багш байгаасай гэсэн эрмэлзэл өндөр байна. Ямар ч байсан миний хувьд тогтсон хэв маягийг өөрчилж, аль болохоор өөрсдийгөө чөлөөтэй байлгах тийм л орчин руу чиглүүлье гэсэн зорилгоор энэ кино, жүжгийн зохиолын гэсэн мэргэжлүүдийн хүүхдүүдтэй ажиллаад байна. Дашрамд нэг зүйлийг хэлэхэд ном уншихаа больчихсон энэ цаг үед бол яг нарийндаа хамгийн их нийтэд хүрч болох, хүмүүсийг сэхээрүүлэх төрөл бол кино, жүжиг хоёр байна. Чи бод л доо, яагаад 30-аад онд манай бүх зохиолчид жүжиг бичсэн юм. Нийтээрээ бичиг үсэггүй байсан шүү дээ. Хэчнээн ном хэвлээд ч хүмүүс уншиж чадахгүй юм чинь. Тэгэнгүүт “Харанхуй Засаг” ч юм уу “Учиртай гурван толгой” ч юм уу тоглоход түүнийг үзсэн нийгмийн олонх бол шууд л хүлээж авсан. Тэгэхээр энэ тайз, киноны урлаг илүү нөлөөтэй. Одоо ч хэвээрээ. Цаашдаа ч тийм байх биз. -Тэгэхээр таны зорьж байгаагаар бол урлагийн чиглэлийн боловсон хүчнүүд нэг газраас гарч ирснээр урлаг хөгжинө. Үүнтэй зэрэгцээд утга зохиол ч бас хөгжих учиртай юм байна. -Тийм. Нэг салбар нь тэргүүлэх чиглэлтэй бол бусад салбар нь түүндээ чирэгддэг. Утга зохиолын төрлүүдийг харахад хэсэг нэг төрөл нь түрээд, аажимдаа буурч эргэн тодордог байсан. 1960-аад оныхон байна. Гайхалтай яруу найрагчид гарч ирсэн. Ямар олон уншигчтай, ямар нэр хүндтэй байлаа даа. Гэтэл 1970-аад оны дундуур манай хүүрнэл зохиолчид гарч ирсэн. Дараа нь 1990-ээд оноос яруу найраг дахин мандсан. Зөвхөн энэ ч бус нэг хэсэг манай театрууд маш хүчтэй байлаа. Ингээд нэг ээлж дараатай яваад байна. Жаахан сонин юм ярихад нийтийн дуунд манайхан нэг хэсэг яаж хошуурч байлаа. Одоо яаж байна. Түүнтэй л адил. Гэтэл одоо эргээд юм өөр болж байна. Урлагийн төрөл зүйлүүдийн хувьд одоо ээлж ёсоор бол кино урлагт эргэлт гарах ёстой.
Т.Есөн-Эрдэнэ
time.mn |
П.Батхуяг: Ном уншихаа больсон энэ цаг үед кино, жүжиг хоёр л хүнд хүрнэ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|