|
|
|
|
ОРГИЛДОГ УСНЫ ОЛОН НУУЦААС |
|
|
|
|
|
ОРГИЛДОГ УСНЫ ОЛОН НУУЦААС
2014-07-18Говийн ус хөрсөн дороо байдаг. Нүүдэлчид оршин тогтносон бүхий л үеийнхээ туршид бэлчээр, усны төлөө амьдарчээ. Ус олох, гаргах, ашиглах арга бол тэдний үе үеийн бүтээл юм. Монголын уудам хээр тал, говь нутгаар маш олон гайхамшигтай худаг, ус байдаг байна. Худаг бол бэлчээрийн мал аж ахуйн үндсэн хэрэглэгдэхүүний нэг, нүүдэлчдийн амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ, тэдний мэдлэг соёлын нэгэн гайхамшиг аж. Монголд сонин содон худаг олон байж. Бичиж тэмдэглэсэн нь даанч ховор. Одоо дарагдаж устаад мэдэх, хэлэх хүнгүй болсон нь лавтай. Дуулж сонссоноосоо өгүүлэхэд:
Говь нутаг дахь аялал жуулчлал, эерэг эрчмийн төв болон хөгжиж байгаа Хамрын хийдийн рашаан худаг хэний ч анхааралд өртдөг. Хийдийн баруугаар зүүн урагш хошууран тогтсон намхан хяр толгодын ар шил дээр гарсан нь санаанд буудаггүй, эргэн тойрны элс, сайраас олдоогүй ус эндээс яагаад гараад ирэв гэх бодол эрхгүй төрнө. Худгийн тухай домгоос сонсвол ноён хутагт Данзанравжаа бээр гаргуулсан нь тодорхой бөгөөд Хутагт нум сумаар харваж сум туссан газраа ухуулсан гэдэг бол нөгөөд овоог шинжиж үзээд энд ух гэхэд шавь нар нь "Овооны оройгоос ус хэзээ гардаг билээ" хэмээн цааргалж, дургүйцэхэд тэрбээр Толгойн чинь хуйхыг шалбалбал цус гарна биз дээ" хэмээн ятгаж байж ухуулаад энэ рашаан худаг гарсан гэх. Гарсан цагаасаа бараг 200-гаад жилд ундарга нь татраагүй усны их судлыг олох нь үнэхээр эрдэм чадалтай хүний хийсэн ажил байх. Гүн нь гурван метр хүрдэггүй ч, ундарга сайтай, хийд сэргэсэн жилүүдэд ундаргыг лайдаж, аман дээр нь гонхон барьжээ. Хамрын хийдэд очигсод "хийдийн рашаан" хэмээн сүслэн таалж, ууж, шавшиж, угаал үйлддэг буяны газар болжээ. Арга ч үгүй юм. Ноён хутагт амьд сэрүүндээ энэ рашааныг хэрхэн хэрэглэвэл зохилтой талаар "Рашааны судар оршивой" гар бичмэлээ үлдээсэн байдаг.
Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын зааг нутагт нэгэн дүгнэгэр том ухаа бий. Ухаагийн орой дээр "Оройн худаг" хэмээх ундарга сайтай худаг гаргасан нь бас л сонин. Ухааг тойроод эргэн тойрон говь, худаг, усгүй ангамал нам дор газар үргэлжилдэг аж. Харин том, талибуун ухаагийн орой дээр хэзээ ч юм ухаж гаргасан хүйтэн цэнгэг устай худгаас ангаж цангасан хүн, мал ундаалж байдаг. Оройн худгийг хэн, хэзээ гаргасныг тухайн үед сурвалжилж шимтээгүйдээ одоо харамсдаг ч Халхын хэцүү То ван гэж алдаршсан Тогтохтөр ноёныг гаргуулсан байх гэсэн яриа сонссон юм байна.
Дорноговь аймгийн Мандах сумын нутагт, Ноён уулаас зүүн тийш "Гүн номгоны худаг" хэмээх гайхалтай гүн гар худаг байдаг аж. Энэ худагаас гараар ус татаж олон мал усалж дийлдэггүй бөгөөд аман дээр нь эргүүлэг зоож, хом, ачаа татлагын эх дээсээр оосорлосон хөнгөөгөөр ус татаж малаа усалдаг байжээ. Хөнгөө гэдэг нь тэмээний ширний гол хэсгээр үдэж хийсэн том савыг хэлэх агаад татлагын эх дээс бол 12 алдаас багагүй байх учиртай аж. Үүнээс үзвэл уг худгийн гүн 19-20 метр орчим юм байна. Энэ худгийг одоо ашигладаг эсэхийг мэдэхгүй. Юутай ч Дорноговьдоо хамгийн гүн гар худаг гэж яригддаг байсан. Энэ тухай бас нутгийн эрдэмтэн, судлаач Ж.Ухнаа "Дорнын говь" номдоо товч дурдсан буй.
Тээр нэгэн цагт гайхамшигтай олж гаргасан худаг ус одоо хүртэл ашиглагдсаар байгаа ч хөгжлийн явцад эх орныхоо энэ их тал, хээр, говь, цөлийг усжуулах шаардлагыг дагаж шинжлэх ухааны хайгуул, гүн өрмийн технологи нэвтэрүүлсэн билээ. Энэ үйлст социализмын үед их анхаарч Усны яам ажиллаж байсан юм. Олон арван өрөмдлөгийн үр дүнд зуун, зууны туршид амгамал, онгомол явсан бэлчээр нутагт гүн өрмийн, уурхайн худгууд гаргаж шинэ, шинэ бэлчээр ашиглах болсон билээ. Мөнгө хөрөнгө, техник хүч зарсан ажлын явцад \артерийн худаг\ ард түмний ойлголтоор оргидог ус бас олноор олдсон юм.
Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Өлгийн хийдийн ойролцоо Дуутын оргидог ус гэж бий. Уул нь Дуутын тойром гэх энэ газарт 1953-1954 онд нефтийн хайгуулынхан өрөмдөж их усны судал олсноо хааж тагласан гэж яригддаг. Одоо бол өрөмдлөгийнхөө ган хоолой дотуур өөр нэгийг хийх замаар гурав давхарлаж сайтар хаасан, хөрөөдсөн өчүүхэн зайгаар ус годгонон байдаг, тэр ус хуримдлагдсаар тогтоол үүсгэж, ойр орчины мал, амьтад ундаалдаг ийм л нэг газар гэнэ. "Хэмжээгүй их ус оргиж говийг бүхэлд нь далай болгох учир оросууд таглаж, хаасан юм" гэж нутгийнхан төдийгүй аймаг даяар ярина. 1960-аад оны эхэн хавьцаа байх Дорноговь аймгийн дарга нар ган гачигаас болсон уу, яасан "ганцхан муу ган хоолойгоор гарсан ус энэ уудам говийг дүүргээд байхдаа яадаг юм, задлаад хаячихъя" гэдэг бүдүүн зоригтой шийд гарган хэсэг хүн томилж очуулсан сураг бий. Тэд бас Геологи, Усны зэрэг яамдад бичиг шидэж, оргидог усыг нээж онгойлгох асуудал тавьсан ч материал нь байхгүй, мэдэхгүй гэх маягаар булзаарчээ. Унаа машины хэдэн түлхүүрээс өөр багажгүй "томилолтынхон" ган хоолойг жаал балбаж нүдээ биз, эзгүй газраар сайхан зугаалаа биз, тэгээд буцаж "боломжгүй" гэж илтгэжээ. Иймэрхүу газар говьд нэг бус байдаг юм.
Мөн аймгийн Алтанширээ сумын нутаг Сайн усны хоолойд (аймгийн төвөөс 50-иад км) өрөмдөөд хаасан оргил булаг бий. Нутгийн нэгэн хоршоо усыг нь ашиглан багахан усан сан, жуулчны бааз байгуулж "говийн баян бүрд" шиг ажиллаж байгаа нь их таалагдаж билээ. Би сурвалжлагч хүний хувьд оргидог усны талаар багахан материал сонинд гаргасан удаатай. Үүнийг уншсан хүмүүсээс мэдээлэл өгсөн нь бий. Говьсүмбэр аймгийн малчин Буджав "Дундговь, Дорноговь аймгийн зааг нутаг "Хүрэн хад" гэж бий. Тэнд оргидог ус байдаг. Бас дээр үед оросууд өрөмдөөд их ус олсон ч аюултай гэж үзээд хаасан гэдэг юм" хэмээн мэдээлэв. Нефтийн өрөмдлөгийн өрөмдөгчөөс аймгийн Усны конторын дарга, Усны яаманд ахлах байцаагч хүртэл хийж явсан, эдүгээ Дархан хотод амьдран суугаа, инженер тидрогиологч Ц.Жалбуу гуай надад олон сонин сайхан зүйл ярьсан билээ. 1956 онд гэнэ. Эдүгээгийн Хамрын хийдийн зүүгээр урагш чиглэсэн сайрын зүүн хажууд Чернов мастертай нефтийн хайгуулынхан өрөмдөж эхэлж, өрөм 20 метр орчим яваад сул эргэж, угаалтын шингэн нь алга болжээ. Учрыг олохоор орос инженер, мастерууд ярилцаад нартай сайхан өдөр толинд харахад цооногийн ёроолоор ус урсаж байж. Тэд хамгаалалтын яндан суулгах бас, бус арга хэмжээ авч горхийг нэвтлэн цааш 1000 гаруй метр өрөмдөж нефть илрээгүй тул цооногоо битүүмжлэн орхисон гэнэ.Үүнээс дүгнэвэл хийдийн арын агуйтай, зураг хадны дундуур урсдаг байсан булаг хөрсрүүгээ шургаж, сайр нь үлдсэн нь лавтай бөгөөд хөрсөн доогуураа горхилон урсдаг байх талтай юм байна.
Ундарга нь өөрчлөгдөж, татраагүй бол энэ горхийг олох, хөрсөн дээр гаргах инженер, техникийн шийдэл орчин үед олдох нь лавтай. Ер нь Хамрын хийд юм юмтай газар, түүний дотор хөрсөн дороо тун ойрхон усны нөөцтэй байгаа нь яамай даа. Гүний усны даралт зарим газарт гүндээ тун хүчтэй байдаг гэнэ. Жалбуу гуайн бригад 1954 онд Төв аймгийн Баянжаргалан сумын Төгрөгийн хонхорт хайгуулын цооног өрөмджээ. Өрөм нэлээд гүн явж байтал оргисон ус буудаж цооногийн яндан, өрөм зэргийг суга суга түлхэн шидэж өндөр оргилсон тул яах ч аргагүй цамхаг, тоног төхөөрөмжөө хаяхад хүрсэн гэнэ. Тэгээд тэнд нуур тогтож байсан ажээ. Жалбуу бол өрмийн хайгуулаар их юм үзсэн толгой. Нефтийн хайгуул хийж 1956 онд Тамсагт цооног өрөмдөж \өнөө Очирбатын дээлээ мялаадаг\ байсан бол Дорноговийн Халзан уулын бэлд анхны өрөм тавьж цацраг идэвхитэй рашаан ус олоход гар бие оролцжээ. Дээрх бүхнээс удамлаад говьд өрөмдөж олоод хааж түгжсэн усыг судалж үзэх нь чухал гэсэн санаа төрдөг.
Оргидог ус бүхэн далай болохгүй нь ойлгомжтой. Харин хааж тагласан жинхэнэ шалтгаан нь юу байсан бол? Өрөмдлөгийн баримт материал, усны ундаргын хурд, найрлага, хүн, малд тохирох эсэх гээд олон үзүүлэлт хаа байна. Дэлхий дулаарч буй энэ цаг үед оргиж ундраад, хаагдаж "хоригдсон" усны учирыг олох талаар төр засаг, яам газар, мэрэгжилтнүүдийн зүгээс анхаарах болов уу? Оргидог усны олон нууцыг хадгалсан гайхамшигт нэгэн ус говьд байдаг нь Халзан уул.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт, төмөр замын 22 дугаар зөрлөгөөс 40 гаруй км зайд эрт галвын хүрмэн чулуу, хайлмал царцдаас тогтсон хад асга, өнгөт чулуу бүхий холбоо хоёр өндөрлөг байдаг. Холдоо бараатай говийн намхан уулын нэр нь Халзан уул. Уулын баруун сугаас дэлхийд ховор рашаан булаг оргилон гардаг. Булаг зүтгэн жирэлзсээр элсэнд шургаж, шавар намаг үүсгээд наранд хатаж оргүй болно. Цааш говийн их тал, хүрэн хөндий үргэлжлэх бөгөөд бороотой жил томоос том нуур тогтдог бол хур чийг багатайд шавар, марз төдий болно. 1960,1970-аад онд Чойрт төвлөрөн манай тал хээрт геологийн тандалт судалгаа хийж байсан Оросын геологичид энд өрөмдлөг хийсэн аж. Өрмийн цооногоос шүлтлэг исгэлэн ус оргин гарчээ. Тэд мэдээж дээж авч шинжилгээнд явуулжээ. Төмөр, зэс, магни, хүхэр, цахиур зэрэг эрдэс бодис агуулсан рашаан ус болох нь тогтоогдсон байна. Тэхдээ зүгээр нэг рашаан бус цацраг идэвхт элемэнт бүхий гэдгийг онцлон анхааруулсан аж. Энд нэгэн зүйлийг бодож үзүүштэй. Юу гэвэл: Оросын геологичид эрдсийн эрэлчид болохоос биш рашааны хайгуул хийж яваагүй гэдгийг. Цацраг идэвхжилтэй ус гараад ирсэн нь жаахан асуудал үүссэн байх. Ялангуяа цаашид яахав гэж. Манай зохих байгууллагад мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй. Анхныхаас доошлуулаад гурван цооног өрөмдсөн байдаг. Бүгдээс нь рашаан ундарсан ч найрлага нь өөр өөр байж. Цацраг идэвхжилт буурчээ. Анхны цооногийг хааж бусдыг нь зөвхөн өөрсдөө ашиглаж эхэлсэн байгаа юм. Гурван цооногийн оргилолт булагт зэвэрдэггүй ган дотортой хоолой тавьж, нарны эрчмээр халдаг рашаан шүршүүр, суух онгоц говийн цэвэр элсэн дэвсгэртэй наран шарлага, хоолны газар, амрах байр зэргийг хийж тохижуулжээ. Эд бүхэн Оросынх учраас нутгийнханд хүртээлгүй, тэр болгон очдоггүй, очсон ч рашааны тус ашгийг мэдэх сонирхох хүн байсангүй. Он жил өнгөрсөөр...
1991 онд геологич оросууд буцахдаа зүгээр л орхисон аж. Тэр үед Дорноговь аймгийн даргаар Л.Одончимэд томилогдов. Тэр МҮЭ-ийн Рашаан амралтын газрын даргаар ажиллаж байсан учир рашааныг анхаарч эхэлсэн байна. Харж харгалзах хүн, эмч томилж цаашид рашаан сувилал болгох зорилт тавьжээ. Халзан Уул рашааны оршил товчдоо нэг иймэрхүү. Оросуудын эхлүүлсэн энэ суурь баазыг түшиглэн өнгөрсөн 20-иод жилд Дорноговь аймгийн орон нутгийн өмчтэй рашаан сувилал ажилласаар байгаа юм. Одоо энд гурван цооногоос цагт 6500 шоо метр рашаан өөрөө оргилон урссаар аж. 1992 онд хийсэн шинжилгээгээр нэг литр рашаанд эрдэсжилт 8,9 грамм, нүүрс хүчил 126.5 мг, шүлтлэг 6,6 гэж тодорхойлсон байна. Төмөр, зэс, магни, хүхэр, цахиур зэрэг эрдэс бодис, радон (тодбрхойлоогүй) агуулагддаг аж. Хүний биед эерэг, бас сөрөг нөлөө бүхий радон хэмээх цацраг идэвхт бодис агуулж байгаа нь тус рашааны гол онцлог давуу тал юм байна. "Радон мөхөж буй эд эсийг сэргээх, үрэвслийг сааруулах, шарханы эдгэрэлтийг түргэтгэх зэрэг хүний биед олон чухал үйлчлэл үзүүлдэг" гэж "Халзан уул" рашаан сувиллын танилцуулгад бичжээ. Ид шидтэй радон гэдэг юусан бол?
Үүний төлөө амь биеэ зориулсан алдарт эрдэмтэн, судлаач, дэлхий дахины Нобелийн хошой шагналт Марий Кюри анх нээжээ. Тэрбээр ураны хүдэр дотор ямар нэгэн хүчтэй туяа цацруулагч үл мэдэгдэх бодис байна«гэдэг дүгнэлтэд хүрч түүнийг "олохоор" шаргуу хөдөлмөрлөсний хүчинд ураны хүдрээс зуу дахин хүчтэй цацраг гаргадаг хлорлиг бари гэгчийг гарган авч түүнийгээ туяа буюу ради гэж нэрлэжээ. Радийн цацраг идэвхт чанарыг нээсэн (1902 онд 0,1 гр цэвэр ради гаргаж, атом жинг 225 гэж тогтоосон) энэ нээлт бодисын тогтцын тухай ойлголтод хувьсгал болсон гэж үздэг байна. Марий Кюри 1911 ондцацрагидэвхтэлементүүдийн хими, физик чанар, ради идэвхт бодисоор өмөн үүг шарж эмчлэх зэрэг онол, практикийн шинэ нээлт гаргасан тул Нобелийн шагналыг дахин хүртсэн түүхтэй. Хорт хавдрыг радигаар эмчлэх болсон нь түүний эрэлт хэрэгцээ, үнэ цэнийг хягааргүй өсгөж. олох, эзэмшихийн төлөө өрсөлдөөн тэмцлийг бий болгожээ. Ганцхан грамм ради Францад сая алтан франкаар үнэлэгдэж байжээ.
Цацраг идэвхт чанар бол эерэгээс гадна айхавтар хоруу чанартай. Аугаа нээлтийн эзэн эрдэмтэн эмэгтэй олж илрүүлсэн туяаныхаа золиос болж чөмөг нь цусаа сэлбэхээ больсны учир хараагүй болох зэргээр ядарч туйлдсаар 67 насандаа мөнх бусыг үзүүлсэн гашуун түүхийг хэлэх нь гунигтай. Ер нь энэ төрлийн элэмент агуулсан рашаан ус дэлхийд ховор гэнэ. ОХУ-ын Алтайн хязгаарт нэг байдаг бөгөөд "Бялая куриха" нэртэй тус рашааныг олон улсын рашаан сувилал болгон тохижуулж эмчилгээ сувилгаа хийдэг аж. Энд Орос болон олон орноос томчууд, хөрөнгө чинээ бүхий хүмүүс цуглардаг юм байна. Тус рашаанаа хязгаар нутгийнхаа үнэт зүйлд тооцон бахархдаг, зочин гийчдээ аваачдаг гэнэ. Тэгэлгүй яахав. Монголчууд бид Халзан уулын энэ гайхамшигтай, үнэ цэнтэй рашаанаараа бахархах учиртай юм. Одоо чинь ийм ховор элементтэй, ид шидтэй рашаан ус байтугай, ундны цэвэр ус дэлхийд ховордох тухай ярьж эхлээд байна бус уу.
Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, хүний гавьяат эмч Хайруула надад нэгэн сонин түүх хөөрч, содон санаа хэлсэн юм. Тэр залуухан байхдаа Хөвсгөл аймагт эмчилгээний ажлаар очжээ. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүнд өвчтөн үзүүлсэн нь хаван цээжнээсээ давж, бүр нүд нүүрэндээ очсон, амьсгалж бараг чадахаа байсан, амьдрах эсэх нь эргэлзээтэй болсон нэгэн аж. Хайруула эмч аргаа бараад гэртээ гарч эмчлүүлсэн нь дээр байх гэх маягийн юм хэлжээ. Аймагт 10-аад хоног ажиллаад байтал хөдөөнөөс дуудлага ирж явсан гэнэ. Хүнээ үзээд буцах замдаа Цагаан үүр суманд байдаг "Цагаан замагт" гэх рашааныг сонирхохгүй юу гэхээр нь зөвшөөрч морь унан зүтгүүлсээр очиход рашааны дэргэдэх майханд тарган, цатгалан нэгэн эр мах идэн сууж байж. Их л танил царай санагдаад 'Та бид тааралдаж байл уу?" асуусан чинь, "Та намайг эмнэлгээс гаргаа биз дээ, Таны ачаар одоо ийм болоод сууж байна даа" гэсэн шүү юм хэлжээ. Тэгээд тэр хүнтэй илэн далангүй ярилцахад, ах дүү нь эмнэлгээс авч гараад энэ рашаанд авчирч уулгаад эдгэрч, илааршиж байсан нь тэр ажээ. Хайруулла эмч" Ёстой нүурнээс гал гарч билээ" гээд тэр рашаан гайхалтай ус байсан. Шинжилгээ хийгдсэн эсэхийг мэдэхгүй юм. Манай оронд гайхалтай ус, агаар, рашаан олон бий. Тэр бүгднйг олж илрүүлж, судалж, ашиглаж чадаагүй байна. Танай Дорноговьд дээр үед оросууд өрөмдөөд хаачихсан ус олон байдаг гэж сонссон. Зарим нь цацраг идэвхтэй байж магадгүй гэж дуулсан. Тэгвэл нээж судалж ашиглавал тодорхой зарим өвчинд нэн тустай санагддаг. Гаднаас нь шарахад сайн байгаа юм чинь дотроос нь уулгавал бүр илүү үр нөлөөтэй. Тийм усыг сурвалжлавал сайнсан" гэсэн юм. Баатар эмчийн хэлсэн үг сэтгэлд оршсоор...
Халзан уулын рашаан нь хүнд шаардлагатай олон микро элементийг нөхөн хангах, дотоод цул эрхтнийүйл ажиллагаа идэвхжүүлж, хйол боловсруулах болон элэг, цөс, бөөрийг эрүүлжүүлж эд эсийг сэргээхэд үнэхээр тустай. Ялангуха чихрийн пшжин, хаван мэт олон өвчинд онцгой нөлөөтэй аж. Дээрх бүхнийг тоочин суугаа минь зөвхөн зуны улиралд цөөн хүн авч амрааж сувилдаг Дорноговь аймгийн орон нутгийн өмч, ЗДТГ-ын мэдэлд байдаг Халзан уулын рашаан сувиллыг цаашид төр засгийн хэмжэээнд анхаарч олон улсын сувилал болгоё гэдэг санааг хэлэх гээд байгаа юм. 300 гаруй халуун, хүйтэн рашаантай Монгол оронд өнөөдөр олон улсын жишигт хүрэх рашаан сувилал алга байна шүү дээ. Рашаан бол манай баялаг, энхжин эрүүлжих, аялагч, жуулчдыг татах боломж юм. Манай Үндсэн хуулиар газар, түүний дорхи баялаг бол ард түмний өмч юм. Гэтэл сүүлийн үед дээр нь баригдсан хэдэн байшинг худалдан авах нэрээр рашаан булгийн ундаргад эзэн суух болсоныг Шаргалжуут, Аварга тосон зэргээр жишээлэн шүүмжилж байгаа нь зөв зүйтэй юм. Рашаан, ус бол алт, нүүрснээс ч илүү ард түмэнд өгөөжтэй, үр ашигтай баялаг юм.
П.ГЭНДЭНЖАВ /ӨДРИЙН ШУУДАН/ |
ОРГИЛДОГ УСНЫ ОЛОН НУУЦААС |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар хийнэ 22:25 Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар,
|
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, »»
|
|
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой" 22:09
|
|
|
"Буриад-Монголчуудын нэгдсэн чуулган" амжилттай болж өндөрлөв 20:14 Монголын Буриадын Төв Холбооноос зохион байгуулсан “Буриад-монголчуудын нэгдсэн чуулган” 2024 оны 4-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд амжилттай болж өндөрлөв.
|
Монголын Буриадын Төв Холбооноос зохион байгуулсан “Буриад-монголчуудын нэгдсэн чуулган” 2024 оны 4-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд амжилттай болж өндөрлөв. »»
|
|
"Шил" ажиллагааны хэрэгжилтийн талаар САНАЛАА АВЧ байна 19:16
|
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургадугаар сард нээнэ 18:48 Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ.
|
Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. »»
|
|
Тэмцээний үеэр “бөмбөг алдлаа" гэж сурагчаа зодсон багшийг 300 мянган төгрөгөөр торгожээ 18:41 Цахим орчинд энэ сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Сэлэнгэ аймгийн Зүүнхараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ
|
Цахим орчинд энэ сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Сэлэнгэ аймгийн Зүүнхараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ »»
|
|
Гэмт бүлэглэл байгуулж, бусдын эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлж заналхийлж, хүчиндсэн 38 хүнд холбогдох, долоон хэргийг шүүхээр шийдвэрлэжээ 18:40 Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан.
|
Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан. »»
|
|
Насанд хүрээгүй 3 охиныг хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан "Н"-д эрүүгийн хэрэг үүсгэжээ 18:36 Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт \2024.04.22-2024.04.28\ 35.978 хэрэгт
|
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт \2024.04.22-2024.04.28\ 35.978 хэрэгт »»
|
|
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна 18:26 Японы дотоодын аялал жуулчлалын хамгийн таатай үеүүдийн нэг болох "Алтан долоо хоног" эхлэхтэй зэрэгцэн иенийн ханш суларч байгаа нь тус улсын иргэдэд төдийгүй
|
Японы дотоодын аялал жуулчлалын хамгийн таатай үеүүдийн нэг болох "Алтан долоо хоног" эхлэхтэй зэрэгцэн иенийн ханш суларч байгаа нь тус улсын иргэдэд төдийгүй »»
|
|
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа 18:26 Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд
|
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд »»
|
|
Бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн ₮98 саяыг шилжүүлэн авсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ 13:13 Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан.
|
Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан. »»
|
|
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 12:37 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
|
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг »»
|
|
Хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн төлөө уурхайчин эмэгтэйчүүд чууллаа 11:54 Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд Эрдэнэт ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв.
|
Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд Эрдэнэт ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв. »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс олгоно 11:52 2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ.
|
2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. »»
|
|
"Coca-Cola", "Pepsi" компаниуд дэлхийн хуванцар хаягдлын гол буруутан 11:41 Philip Morris International, Danone, Nestlé, PepsiCo, Coca-Cola зэрэг компани дэлхийн хуванцар бохирдлын гол буруутнууд
|
Philip Morris International, Danone, Nestlé, PepsiCo, Coca-Cola зэрэг компани дэлхийн хуванцар бохирдлын гол буруутнууд »»
|
|
ОБЕГ: Шар өвсөө шатаахгүй байхыг анхааруулж байна 11:32 Ой хээрийн түймрийн аюултай үед шар өвсөө шатаалгүй, иргэн бүр хариуцлагатай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
|
Ой хээрийн түймрийн аюултай үед шар өвсөө шатаалгүй, иргэн бүр хариуцлагатай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна. »»
|
|
Даян аварга Н.Батсуурь шагналын 28 сая 500 мянган төгрөгөө авчээ 10:45 “Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон юм. Уг барилдааныг Монголын үндэсний
|
“Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон юм. Уг барилдааныг Монголын үндэсний »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгаж эхэлжээ 10:44 Энэтхэг бол хоолны амтлагчийн үйлдвэрлэл, хэрэглээ ба экспортоор дэлхийд тэргүүлэгч улс юм. Гэвч Энэтхэгийн хоёр
|
Энэтхэг бол хоолны амтлагчийн үйлдвэрлэл, хэрэглээ ба экспортоор дэлхийд тэргүүлэгч улс юм. Гэвч Энэтхэгийн хоёр »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 10:21 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй гоймон худалдаж байжээ 09:46 Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
|
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, »»
|
|
Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна 18:48 “Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.
|
“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ. »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь" төслийн нээлт боллоо 18:09 Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт 2024 оны 4-р сарын 26-ны өдөр болж байна.
|
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт 2024 оны 4-р сарын 26-ны өдөр болж байна. »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:46 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан" БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ" тоглолт болно 17:14 Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ тоглолт 2024 оны 5-р сарын 5-нд UB Palace-ийн концертын их танхимд болно.
|
Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ тоглолт 2024 оны 5-р сарын 5-нд UB Palace-ийн концертын их танхимд болно. »»
|
|
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 16:57 Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/
|
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ »»
|
|
Тендерийн урилга 16:55 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
Автомашины нүүрсэн яндан хилээр гаргахыг хориглолоо 16:09 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад »»
|
|
Оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг сонгогчдын асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэв 16:04 Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа юм.
|
Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа юм. »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 15:45 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав. »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 13:37 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа 12:32 Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа.
|
Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа. »»
|
|
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 12:17 2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ.
|
2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 12:03 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
|
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. »»
|
|
БНХАУ-д суух элчин сайд Т.Бадралыг эгүүлэн татаж, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг томилох асуудлыг хэлэлцэнэ 11:59 УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
|
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ. »»
|
|
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
|
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ. »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ 7 хоногтоо багтааж шилжүүлнэ гэв 11:47 Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар нь иргэдийн дансанд шилжүүлдэг.
|
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар нь иргэдийн дансанд шилжүүлдэг. »»
|
|
Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна 11:40 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан
|
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан »»
|
|
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
|
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр »»
|
|
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав 11:06 Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
|
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. »»
|
|
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна 11:05 Азийн цээжинд ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг болж байсан Монгол Улсад ардчилал тогтвортой бэхжиж
|
Азийн цээжинд ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг болж байсан Монгол Улсад ардчилал тогтвортой бэхжиж »»
|
|
Энэтхэг: Сонгогчдыг татахын тулд үнэгүй шар айргаар үйлчилж байна 10:03 Хүн төрөлхтөний хамгийн том сонгууль буюу Энэтхэгийн парламентын сонгууль энэ сарын 19-нд эхэлсэн.
|
Хүн төрөлхтөний хамгийн том сонгууль буюу Энэтхэгийн парламентын сонгууль энэ сарын 19-нд эхэлсэн. »»
|
|
Вьетнамын шингэн хүнсний томоохон бизнесмэн $40 саяын луйврын хэргээр найман жилийн хорих ял сонсов 09:45 Вьетнамын шүүх өчигдөр шингэн хүнсний томоохон компанийн эзнийг $40 саяын луйврын хэрэгт буруутгаж, найман жилийн хорих ял оноожээ.
|
Вьетнамын шүүх өчигдөр шингэн хүнсний томоохон компанийн эзнийг $40 саяын луйврын хэрэгт буруутгаж, найман жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 22:54 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
ПАРИС 2024: Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулжээ 22:52 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олимпоос өмнө Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олимпоос өмнө Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ. »»
|
|
Тендерийн урилга 22:33 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 21:29 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
Б.Оргил-Эрдэнэ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа уучлалт хүсч байна 17:13 Өчигдөр олон нийтийн сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ Макаод зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан.
|
Өчигдөр олон нийтийн сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ Макаод зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан. »»
|
|
"Цэцэг" хамтлаг 40-н жилийн дараа дахин тайзнаа 16:59 "Найзуудаа найзуудаа ирээрэй"
|
"Найзуудаа найзуудаа ирээрэй" »»
|
|
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн гэв 16:22 Цагдаагийн байгууллагаас өнөөдөр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.
|
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ. »»
|
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
|
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ. »»
|
|
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
|
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр »»
|
|
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
|
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм. »»
|
|
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ. »»
|
|
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
|
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. »»
|
|
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
|
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон »»
|
|
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
|
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. »»
|
|
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
|
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, »»
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
|
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл »»
|
|
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
|
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон »»
|
|
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
|
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр, »»
|
|
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
|
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. »»
|
|
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
|
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|