 |
|
 |
|
ХУЛАН БИД ХОЁР /Өгүүллэг/ |
|
|
 |
|
 |
ХУЛАН БИД ХОЁР /Өгүүллэг/
2014-07-04 Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр  болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод түүний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Тэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шүү дээ. Би түүнд ийм догшин сүртэй хоч өгсөн боловч хүнд хэлдэггүй байлаа. Хурдан морь уяхад нь би түүнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт үлгэр домгийн нэртэй тэр сүрхий хөлөг морьдыг нь үдшийн чийг буусан хойно хээр аваачиж идээшлүүлэх, өглөө үүрээр чилээг нь гаргах, өдөр услах зэрэг хар бор ажил хийхээс өөр ямар тус хүргэх билээ.
Шар Цамба гэгч гуч эргэм настай, ирвэсшшх шиг жоотгор шар нүдтэй, буржгар хурэн үстэй, дундуураа ховилтсон урт эрүүтэй бөгөөд майгавтар богинохон хөлөө бат гишгэж нударгаа үргэлж зангидаж явдаг хүн. Шар нүд нь урин зөөлөн харцтай байхыг би ер үзсэнгүй. Нусгай жаалууд бол түүний харцнаас айж хулганан, мөрөө хавчиж, модон өмд өмссөн юм шиг хөдлөхгүй болно. Цамба адуу мал, алт мөнгөөр баян бөгөөд морь арилжих дон туссан хүн. Хавар ногоо цухуйнгуут хэдэн мориндоо сайн эмээл тохож, сайхан хувцас өмсөөд л хуй салхи мэт арилж өгнө. Тэгээд Хэрлэй Баян-Улаан, Гал шар бүр Дариганга хүртэл доншуучлаад ид зун болсон хойно сайн сайн морьдыг хатир жороо, өнгө зүсээр нь ижилсүүлж хөтлөөд, уулын бэлээр тоос татуулж, уртын дуу уянгалуулсаар буцаж ирнэ. Шар Цамбын ид хав ийм л байлаа. Манай нутгийнхны зарим нь түүнийг цагаан омогтой, хийморьтой, сайн эр гэх боловч олонх нь онгиргон сагсуу, олиггүй хүн гэлцдэг билээ. Харин би бол түүнийг Чингис хаан шиг л хун гэж бодно. Бид үүр рээр өмнө зүг давхиж явлаа. Сумын төв хүртэл хоёр өртөө газар, зам их бартаатай. Жирэмтийн даваа гэж нэг их даваа буй. Нар цухуйхын алдад Чингис Цагаан тохойн айлаар бууж дөрөө чангална гээд бид хоёрыг орхиод жилийж одов. Тэгэнгүүт би дотроо гэнэт баяртай боллоо. Арван долоон насанд, үгүй дээ л эр хуний үнэр орсон байх шүү дээ. Шар Цамбын эхнэрийг Хулан гэнэ. Хулан холын нутгаас хадамд ирсэн, сар шиг сайхан, салхи шиг тогтворгүй амьтан билээ. Ахыгаа дагаж аймаг руу хоёр жил хэртэй яваад энэ хавар нутагтаа буцаж ирэхэд минь шар Цамба ийм залуу сайхан эхнэр авсан байлаа. Цамба эхнэрээ үргэлж занчиж, үүр шөнөөр чарлуулж байдаг гэж манай нутгийнхан ярилцаж байлаа.
Гэвч би тийнхүү чойжин буулгаж байхыг нь үзсэнгүй. За тэгээд Чингис хаан бараа сураггүй болжээ. Би наадамд уралдуулахаар сойсон дөрвөн сайхан морийг нь хөтлөөд Хулан хүүхний дэргэд цогиулж явлаа. Өглөөний сэрүүнд ээгсэн эргүүлээд Жирэмийн даваа даваарай гэж «хаан» бидэнд тушаасан юм. Би Хулан хүүхнийг хулгай нүдээр шохоорхон харж ер бишийн баяр хөөртэй явав. Ингээд л давхиад байвал хаа ч хурч болмоор санагдана. Цэлмэг тэнгэрт нар мандаж, салхин өмнөөс сэрчигнэхэд уулын энтээ сүүдэр тусч байхад, өрнө уулын улбар туяа тусчээ. Нуга газрын шүүдэрт ногоо хөлд шир шир хийж, урдах зам дээрээс болжмор шувуу байн байн ниснэ. Хулан хүүхэн улаан савхин гутал өмсөж, жижигхэн хөлийнхөө өлмийг хотойлгож жийжүү дөрөө жийж, хөх торгон тэрлэгийнхээ хормойг өвдөгнөөсөө дээш цугларуулж, торгон оймсны цаана туяарч байгаа чийрэг булчингаа чангахан ороогоод, боржигин хийцтэй эмээл дээр янзтайхан сууж, шар дурдан бүс эвлэгхэн ороосон нарийхан бэлхүүсээ жороо хүрнийхээ явдлын аясаар үл мэдэг нахилзуулан явна. Магнай дээрээ сартай жороо хүрэн морь мөнгөн товруут хазаарынхаа амгайг соёондоо өлгөж хазаар даран тэмүүлэхэд үс нь илбүүршсэн тэгшхэн зоо нь үл мэдэг жирвэлзэхийг узвэл аягатай ус тавьсан ч асгармааргүй, морь эзэн хоёрын энэ байдалд хөгжмийн хөг таарах мэт сэтгэлд маш тааламжтай.
Харин, миний өмссөн хувцас гэвэл, эмжээр нь сэмэрсэн ногоон жигүүн тэрлэг, өвдөг дээрээ зууван нөхөөстэй цэрэг өмд, хугархай саравчтай хуучин муу малгай, унасан морь гэвэл, Чингис хааны адуун сүргийн адаг, ааш муутай алаг үрээ байлаа. Хулан, уулын орой харж уянгат дуу аялж явснаа намайг нүднийхээ булангаар харж доогтойхон инээмсэглээд, Сампил аа чи дуулаач гэхэд миний царай яах ийхийн завгүй улаа бутраатахлаа. Өнчин хүн дуулаач гэгчээр 6и тэрүүхэндээ л зэгсэн хоолойтой байжээ. Адуу малд явахдаа дуу аялж хадны цууриа чагнадаг өвчтэй юмсан. Би сүүндээ цадсан тугал шиг хэлээ долоож, эхлээд тун онхио муутайгаар «Ар Хянган уулан дээр нь гараад харахад» гэдгийг дууллаа. Хулан намайг ингэж дуулна гэж огтхон ч санаагүй тул морио татаж сайхан алаг нүдээ тормолзуулан мишээв. Тэгэхээр нь би урам зориг орж, ухаан, хоолой хоёрынхоо чадлыг шавхаж харь хол явсан хайрт ганц охиноо мөрөөдсөн эхийн тухай дуулав. Тэгтэл Хулан ханцуйнаасаа алчуур гаргаж нулимсаа арчив шүү. Би амаа ангайсан хэвээрээ таг боллоо. Ингэж уярах юм гэж ер санасангүй. Сампил аа дуулаач дээ гээд Хулан бүр мэгшин уйллаа. Гэвч миний дуулах сзхээ алга болжээ.
Хулан нэлээд удаан уйлаад сая тайтгарч энэ удаа аятайхнаар хараад, Сампил, чи ямар сайхан дуулдаг юм бэ гэхэд би аанай л ичиж улайлаа. Даваан дээр гарах үест бага үд болжээ. Энэ хооронд Хулан бид хоёр бие биеэ овоо мэдэх болсон байлаа. Хулан бас надтай адил өнчин хүн юмсанжээ. Бид овооны дэргэд буулаа. Энэ өдөр аагим халуун боловч давааны өндөрт салхи сэрүүн бөгөөд шилмүүст ойн содон үнэр анхилж, тэртээ дор хөх ногоон шугуй дундуур урсах Онон голын нугалаанууд гялалзан, мэлтэлзэн харагдав. Хулан зулай даран ороож чихний тус зангидсан улаан пансан алчуураа авч махлаг цагаан гараараа магнайгаа илээд намайг ширтэж юу бодсоныг бүү мэд нэг л донжтрйхон инээмсэглэнэ. Энэ үед би Чингис хаан мөд бүү ирээсэй гэж бодож байсан тул байн байн зам руу харжээ. Чи юугаа хараа вэ? гэж хүүхнийг гэнэт асуухад Чингис... хэмээн санамсаргүй хэлж орхилоо. Юу? гэж гайхан харахад нь би бүр бантаж орхиод Аа тийм... Чингис... үгүй ээ ца.. ца.. гэж бувтнаад мангуу юм шиг маасайтал инээхэд Хулан улам гайхаж Юун Чингис вэ? гээд нүдээ томоос том болголоо. Би сая л нэг хэлээ татагчаан болж Үгүй, Цамба гуай гүйцэж ирэх болоогүй юм аа гэв. Хулан бас л гайхсан хэвээрээ, Тэгээд Чингис, Чингис гээд байдаг... гэхэд нь би одоо дүүрсэн хэрэг гэж бодоод, Цамба гуай Чингис хаантай төстэй шүү гэтэл Юу гэнэ ээ? гээд гэдрэг унан хөхөрч Үхсэн хойноо Чингис хаан бол. Чингис шиг баатар бол адаглаад эхнэрээ зодохгүй байхсан. Тэр чинь одоо ногоорч л яваа биз. Энэ шөнөдөө сум хүрч чадвал дээдийн заяа гээд санаа алдан ногоон дээр хажуулдан ил гарсан өвдгөө хормойгоороо ороогоод, нэг ширхэг хялгана тасдан амандаа зууж ямархан нэг зүйлийг мөрөөдон санаашрах мэт нүдээ аньж байснаа аальгүйтэн инээж, "Намайг тат" гээд гараа өгөв. Түүний гар зөөлхөн бөгөөд бүлээхэн байлаа. Хулан тэр даруй мориндоо мордож, "Сампил аа эрчээрээ давхиад гол дээр очъё. Усны эрэг дээр их сайхан байгаа. Цамба мөд ирэхгүй, явъя" гэж хөгжилтэй хэлээд мориндоо ташуур өгч даваа руу жороодуулав. Би ч яаран мордож хойноос нь давхив. "Сампил аа дуулаарай" гэнэ.
Би сэмэрхий ногоон тэрлэгнийхээ хормойг хийсгэнхэн, "Эр ээ боруу харцагана нь үү-ээ Жигүүрхэндээ хүчтэй ай хө алдрай мину ээ..." гээд л Жирэмийн давааг жингэнэтэл дуулж явлаа. Гол дээр хүрч ирэхэд нөгөө хурдан морьд маань хүртэл хөлөрчихсөн байв. Хулан намайг хүн бараг явахаа больсон, хуучин гарам тийш дагуулж очив. Бид хоёр улиас, бургас, мойл, долоогоно хосолсон битүү шугуйн дунд бууж морьдоо уяад тухтайхан хүүрнэж суулаа... Чухам юу гэгч болж байгааг би мэдэхээ байжээ.
-Хулаан манай нутагт чам шиг сайхан хүүхэн байхгүй шүү. -Над бас өөр сайхан юм бий л дээ -Юу гэж? -Яагаав. Сэтгэл байна. - Тэгээд жаргалтай амьдарч... -Чи бод л доо. Би хүний эрхэнд байна. Зовлонгоо нуухыг л бодох юм. Хүн намайг жаргалдаа ташуурсан амьтан гэж боддог. -Хулаан, чи ингэж амьдрах ёсгүй, салаад яв. Чамайг сүрдүүлдэг байхгүй юу. Хаяад явчихвал чинь яаж ч чадахгүй. -Сампил аа, чам шиг хүнтэйсэн бол... Чи даанч ичимтгий юм даа. Намайг үнс л дээ... Бидний хажуу дахь бургасны мөчир дээр ирж суусан бяцхан бор бялзуухай «Эд ер нь яаж байна» гэсэн байртай толгойгоо гилжийлгэн шил сувс шиг өчүүхэн нүдээ эргэлдүүлнэ. Хулан гараа дэрлэж нүдээ аниад, "Намар чиний аймаг орсон хойно би Цамбаас салаад бас аймаг орно. Ажил хийвэл амьдарна шүү дээ. Би оёдолчин, үгүй дээ цэвэрлэгч хийж дөнгөх байлгүй. Тийм ээ Сампил аа". Тиймээ Би бол тракторчин юм уу, жолооч болох санаатай Хулаан, Энэ шувуу ямар хөөрхөн нүдтэй юм бэ
Шинэ гармын замд орох үед нэгэнт орой болсон байлаа. Гэвч бид Чингис хаан нөгөө цагаан тохойдоо л ногоорч яваа гэж ажиг сэжиг ч үгүй Хэчнээн баяр жаргалтай явсан гэж санана. Xулан миний мөрийг түшин мишээж, би эр бор харцага аялан мишээж, оройн наран уулын толгой дээр мишээнэ. Бид хоёрын урдаас ямар нэг хүн улаан тоос татуулан давхиж айсуй. Хулан гэнэт морио татаж тэр хүний зүг түгшүүртэйгээр ширтээд. "Би ч дорхноо Цамба ирж явна гэж шивэгнэв. Би ч дорхиноо шалчийж орхилоо Зүрх маань амаараа гарах нь ээ Хаанаас даа энэ чинь сумаас нааш ирж яваа хүн байна. Мөөн мөн яах аргагүй мөн. Бидний тэнд байх хооронд сум орж дээ
- Одоо яах вэ. -Харин ээ Гол дээр бууж морьдоо амраасан гэхээс -Ийм удаан уу. -Харин нь ээ... Догшин Чингис хаан ч юу юугүй хүрээд ирлээ. Тэр бид хоёрт тулж морио татаад ирвэсний шар нүдээрээ муухай харлаа. Энгэр заам нь задгай, царай нь хөөнгө эмээл дээрээ хажуулдан бүдүүн тэнзэн ташуураа морин дэл дээр хөндөлдүүлэн барьжээ. "Чи сумаас ирэв үү" гэж Хулан их л тулгамдан асуухад Цамба шүдээ тачигнатал хавираад, амаа муруйлган -Сумаас гэнэ шүү. Энэ зулбадастайгаа шугуй дотор хэвтэж байхад чинь... -Битгий дэмийр чи... -Дуу гэж Цамба муухай хашгираад над руу дайрч яах ийхийн завгүй морин дээрээс минь хуу татаж орхиод -Муу новш хүний морь унаад бас эхнэрий нь...
-Цамбаа. Чи ямар жигтэйхэн амьтан бэ гзж Хулан уйлагнан хашгирав.
Цамба галзуурсан юм шиг шар нүдээ эргэлдүүлэн шүдээ ярзайлгаж "Дуу. наана чинь нам цохино шүү" гэж орилоод цулбуурыг нь шуүрэн авч морийг нь ташуурдав. "Би бууна. Би үхсэн ч чамтай явахгүй" гэж Хулан хорсон уйлахад "Чи тэг Харин би цаадах нусгай жаалыг чинь нэг л цохино шүү" гэж Цамба бороохой мэт бүдүүн ташуураа далайн над руу давшилахад "Цамбаа. болиоч" гэж Хулан гараас нь зуурав. Би гэдэг хүн ухаан балартах шахам, газар зоосон гадас шиг хөдлөлгүй зогсож байжээ. Цамба үсрэн бууж морьдоо Хулангийн морины хүзүүнээс холбоод мөн л харайн мордож, Хулангийн цулбуурыг шүүрч авааД, морьдоо хайр найргүй ташуурдан давхив. Миний өмнө улаан тоос манарч, хөөрхий Хулангийн хорсон уйлах чимээ тасарлаа. Би зам дээр явган хаягдсанаа сая ухаарч Цамбын хойноос гар зангидан "Би чамаас хариугаа авна даа. Заавал авна. Хулан ч чамайг хаяна. Үзээрэй, муу нохой. Хулан чамайг заавал хаяна" гэж нулимсаа арчиж нусаа татсаар хоцорч билээ.
С.ЭРДЭНЭ
|
ХУЛАН БИД ХОЁР /Өгүүллэг/ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Баярын өдрүүдээр ажиллах зах, худалдааны төвийн хуваарь 11:03 Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
|
Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Үндэсний их баяр наадамд зодоглохоор бүртгүүлсэн БӨХЧҮҮДИЙН ЖАГСААЛТ 09:59 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон 09:49 Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж,
|
Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, »»
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Хятадад литийн том орд илэрчээ 09:19 БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг
|
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг »»
|
|
Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ 15:06 2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
|
2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв »»
|
|
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунанг “Хүний эрхийн төлөө онцлох хүн”-ээр тодрууллаа 15:04 “People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн,
|
“People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн, »»
|
|
"Астана-2025" дэлхийн цомоос Г.Лундаа мөнгө, О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ 12:48 Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар
|
Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар »»
|
|
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 12:18 "Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт
|
"Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт »»
|
|
Хоолны жор: Зөөлөн, шүүслэг шорлог хийх арга 11:59 Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг
|
Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг »»
|
|
Наадмын нээлтийг давтан тоглоно, тасалбарын үнэ ₮80,000 11:08 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван хүүхэд эх барьж авчээ 19:34 "Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
|
"Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв. »»
|
|
Машин хулгайлсан өсвөр насны хүүхдүүд бусдыг ХУТГАЛЖ гэмтээжээ 18:56 Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй,
|
Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, »»
|
|
"Дээлтэй Монгол-2025" наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана 18:49 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Баяр наадмаар зарим агаарын бүсэд зөвшөөрөлгүй дрон нисгэхийг хориглов 18:38 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын »»
|
|
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 18:22 Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа
|
Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа »»
|
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусчээ 17:36 "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 16:38 Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Сэлэнгэ аймгаас оргосон оргодлыг баривчилжээ 15:43 Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн
|
Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Хүүхдийг морин дээр бэхэлж мордуулан амийг нь хохироосон гэх хэргийг Дээд шүүх шийдэв 14:11 Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн
|
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн »»
|
|
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 13:37 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
“Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээнд хамрагдаагүй бол цол олгохгүй” 10:47 Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг
|
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг »»
|
|
"PLAYTIME 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 10:42 "Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ.
|
"Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийнэ 10:33 Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ
|
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ »»
|
|
Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна 16:30 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819,
|
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, »»
|
|
Өсвөр насны хүүхдүүд гудамжинд танхайрсан үйлдлийг шалгаж байгаа 16:02 Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 14:19 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ 00:09 2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.
|
2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. »»
|
|
ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид PLAYTIME болж буй тухайн газар ажиллаж байгаа 15:37 Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
|
Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ 15:32 2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
|
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө »»
|
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 15:08 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо »»
|
|
ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ 14:20 Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
|
Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан »»
|
|
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн анхны тамирчин болов 14:11 Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
|
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар »»
|
|
Бусдыг хутгалсан гэх этгээдүүдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон мөрдөн шалгаж байна 10:34 Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
|
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. »»
|
|
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой 10:32 –Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
|
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын »»
|
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа 10:07 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41 »»
|
|
Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо 10:01 “Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
|
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. »»
|
|
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 09:53 Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. »»
|
|
Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
|
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. »»
|
|
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
|
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо. »»
|
|
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
|
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. »»
|
|
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
|
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
|
|
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
|
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
|
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс »»
|
|
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
|
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг »»
|
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Маск шинэ нам байгуулахаа зарлаж, Трамп түүнийг нь шүүмжлэв 14:47 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ. »»
|
|
Трамп: Путин дайныг зогсоогоогүйд сэтгэл дундуур байна 12:02 Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан
|
Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
И.Маск шинээр нам байгуулна 10:32 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам”
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам” »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|