 |
|
 |
|
Монгол судлалын төв Хятадад байна, лавтай хэлбэл Хөх хотод |
|
|
 |
|
 |
Монгол судлалын төв Хятадад байна, лавтай хэлбэл Хөх хотод
2014-07-04Бид “Баасан гаригийн зочин”-оороо Санкт-Петербург хот дахь ОХУ-ын ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн эрдэм  шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны доктор П.О.Рыкиныг урьсан юм. Тэрээр 2000 онд Санкт-Петербургийн Их сургуулийн Түүхийн факультетад суралцаж, оросын түүхч мэргэжлээр төгсчээ. 2004 онд “Дундад зууны үеийн Монголын нийгмийн үзэл баримтлалыг “Монголын нууц товчоо болон энэ үеийн бусад эх сурвалжаар харуулах нь” сэдвээр түүхийн ухааны докторын зэргийг хамгаалсан байна. Эдүгээ монгол судлал, алтай судлалын салбарт идэвхитэй ажиллаж, судалгаа хийж байгаа монгол судлаачдын нэг юм. -Таны намтарыг уншаад түүхч мэргэжилтэй гэдгийг мэдлээ. Түүхч хүн тэр тусмаа Оросын түүхийг судлагч яаж яваад монгол судлалтай холбогдож, монгол хэлийг судлах болсон нь сонин байна? -Би Санкт-Петербургийн Их сургуулийн Түүхийн факультетийн Оросын түүхийн тэнхимд суралцаж, түүхийн багш-судлаач мэргэжил эзэмшиж төгссөн. Ер нь бол Оросын түүхч мэргэжилтэй. Их сургуулийн эхний жилүүдэд Алтан ордны улсын түүх, дараагаар нь Монголын эзэнт гүрний түүхийг бүхэлд нь шимтэн сонирхож, цаашлаад монголчуудын угсаатан, соёл мөн соёлын нэг хэсэг гэдэг утгаар хэлийг нь сонирхож эхэлсэн. Тэр дундаа надад дундад зууны үеийн монгол хэл, Монголын нууц товчоо, бичгийн дурсгалууд илүү сонирхолтой санагдах болсон. Ийм учраас Дорно дахины факультетийн Монгол,төвд хэлний тэнхимд очиж, тэнд хоёр жил монгол хэл үзсэн. Тэр үед талийгаач профессор Кузьменков багшийн хичээллүүлж байсан монгол хэлний ангид сууж, тэр хүнээр монгол хэл анх заалгуулж байлаа. Дараа нь өөрөө бие дааж сурах болсон.Тиймээс надад монгол судлаач гэсэн мэргэжлийн диплом байдаггүй, монгол хэлний цогц мэдлэг байхгүй. Өөрөөр хэлбэл, миний монгол судлалын боловсролд зарим нэг цагаан хуудсууд байдаг гэж хэлж болно. Тухайлбал, миний ярианы монгол хэл сайн биш. Яагаад гэвэл надад хэзээ ч монгол хэлний ярианы дадлага байгаагүй. Эхнээсээ дээр хэлсэн соёл, түүхтэй холбогдоод бичгийн дурсгал, бичгийн хэлийг түлхүү судлах болсон болохоор дорно дахины факультетад ярианы монгол хэлний хичээлийг бараг судлаагүй. -Аливаа эрдэм судлалын ажил шавь багш гэдэг хүнтэй яахын аргагүй холбоотой байдаг. Таны багш хэн гэдэг хүн байв? -Би Кузьменков Евгений Афанасьевичийг хэлмээр байна. Энэ хүн монгол судлаач болоход минь их үүрэг гүйцэтгэсэн ачтай хүн. Хэдийгээр тэр миний албан ёсны багш биш, тэр байтугай миний диссертаци, дипломын ажлыг удирдаж байгаагүй ч энэ мэргэжлээр дагнан ажиллах, ялангуяа хэтэд юугаар, ямар сэдвийг барин судалгаа хийх зүг чиг, хүсэл сонирхолыг минь төрүүлж, хөгжөөж, төлөвшүүлэхэд их нөлөө үзүүлсэн. Одоо хийж байгаа хэл шинжлэлийн тулгамдсан асуудлаарх судалгаа маань ч энэ хүнтэй холбоотой. Үнэхээр их мэдлэгтэй, эгэлгүй авъяас билигтэй, оюуны чадамж өндөртэй оросын гарамгай монгол судлаачдын нэг байсан гэж хэлж болохоор ийм хүн байлаа. Харамсалтай нь энэ бүх оюуны нөөц чадвараа бүрэн дүүрэн ашиглаж амжилгүй амьдралаас одсон. Бичгийн манж, хятад хэлтэй, түрэг хэлний судалгаа хийж байсан, мөн ерөнхий хэл шинжлэлийн чамгүй өндөр мэдлэгтэй хүн байсан. Түүнтэй ойртож харилцах болсоноор би монгол судлаач гэдэг мэргэжлийн хувьд өсөж дэвшсэн гэж хэлж болно. -Ямар сэдвээр судалгаа хийж докторын зэргээ хамгаалж байсан бэ? Одоо ямар судалгаан дээр төвлөрөн ажиллаж байна? -Докторын (Ph.D) ажлаа “Дундад зууны үеийн Монголын нийгмийн үзэл баримтлалыг “Монголын нууц товчоо болон энэ үеийн бусад эх сурвалжуудаар харуулах нь” сэдвээр бичиж хамгаалсан. Ер нь нийгмийн үзэл баримтлал гэдэг бол өөрөө хийсвэр ойлголт юм. Монголчуудын нийгмийн байгуулал, бүтэц дундад зууны үеийн бичгийн дурсгалууд, нууц товчоонд хэрхэн тусгагдсан, юуны өмнө энэ нь дундад зууны үеийн монгол эх бичвэрүүдийн үгийн сангийн утга зүйд яаж илэрч гарч байгааг харуулах талаас нь хийсэн судалгааны ажил юм. Одоо хоёр үндсэн сэдвээр судалгаа хийж байна. Эхний сэдэв нь дундад зууныүеийн хятад монгол хэлний толь бичгүүд, эдгээрийн эх бичвэрийг нөхөн сэргээх, индексүүдийг боловсруулах мөн хэл шинжлэлийн судалгаа хийх. Ялангуяа эдгээр дурсгалуудын нэгдсэн индексүүдийг хийх юм. Хоёр дахь нь өвөг монгол хэлний өмнөх үеийн авианы тогтолцоог сэргээн судлах. Өөрөөр хэлбэл, орчин цагийн монгол хэл, дундад зууны үеийн монгол хэл улбаалан хувьсан хөгжиж ирсэн, орчин цагийн бүх монгол хэлнүүдийн өвөг хэлний авианы тогтолцоог сэргээн тогтоох судалгааг хийж байна. -Таны бодлоор шинжлэх ухааны салбарт ажиллаж, судалгаа шинжилгээ хийж байгаа хүн ямар байх ёстой вэ ? -Юуны өмнө тухайн хийж байгаа зүйлдээ сонирхолтой, хийж байгаа ажлаасаа сэтгэл ханамжийг авч чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл хэлбэр төдий хандахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэвэл шинжлэх ухаан ямар ч тохиолдолд ямар нэгэн хэмжээгээр тэр хүнд оноогдсон ажил байдаг. Нөгөө талаас энэ бол цэвэр хүсэл сонирхол. Хэрэв хүнд сонирхол байвал тэр нь нь тууштай тогтвортой, тодорхой зорилгыг агуулж байх ёстой. Тэр хүн өөрийнхөө өмнө аливаа зорилгыг тавьж чаддаг, түүндээ хүрэхийн төлөө явж чаддаг байх нь чухал. Тэгсэн цагт амжилтад заавал хүрэх нь гарцаагүй. Мөн ямар чиглэлээр судалгаа хийж байгаагаас шалтгаалаад хэлний мэдлэг зайлшгүй чухал. Бидний монгол болон алтай хэл судлаачдын хувьд л гэхэд энэ чиглэлийн бүхий л хэлийг мэдэх хэрэгтэйгээс гадна, ядаж шинээр гарч байгаа ном зохиол уншаад ашиглах хэмжээнд дорно дахины хэлнүүдээс нэг эсвэл хоёр, европын орны хэлнүүдийг заавал мэдэх шаардлагатай. Учир нь улс орон бүрт судалгааны өөрийн гэсэн уламжлалт тогтсон дэг бий. Тиймээс эдгээр улсын дэг сургуулиудад судалгаа ямар байгаа талаар ойлголттой байх үүднээс хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй болдог. -Сонирхолтой байна. Та хэдэн хэл мэддэг вэ? -Хэлний мэдлэг бол харьцангуй ойлголт. Тухайн хэлээр зөвхөн уншиж мэдээллийг авдаг байж болно, ярьдаг байж болно. Миний хувьд судалж байгаа сэдвийнхээ дагуу англи, франц, герман, польш гээд европын орны ихэнх хэлнүүд, бас хятад, монгол, араб хэлээр гарсан ном зохиолуудыг ажилдаа ашиглаж байна. -Танай хүрээлэнд ямар ямар хэлийг судалж байна. Хэр олон хүн монгол хэлний судалгаа хийж байна? -Манай Хэл шинжлэлийн хүрээлэнд янз бүрийн хэлийг судалж байна. Нэгдүгээрт, манайд хэв шинжит хэл шинжлэлийн тасаг гэж бий. Энд манай хамт олон дэлхийн олон хэлийг авиа болон хэл зүйн талаас нь судлах ажил хийцгээдэг. Ингэхдээ ямар нэгэн ерөнхий нийтлэг хэлзүйн айнууд тухайн хэлнүүд болон тухайн хэлний бүлэгт яаж, ямар арга замаар илэрч гарч байгааг харуулдаг юм. Судалгаагаа нэлээн өргөн хүрээтэй, европ, энэтхэг европ, ази, африк гэх мэт олон орны хэлийг хамруулж хийдэг. Үүнээс гадна манай хүрээлэн орос хэлийг судлах, орос хэлний толь боловсруулах ажилд ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн. Манайд бүхэл бүтэн толь бичгийн тасаг байна. Энд 17, 18, 19-р зуунаас авахуулаад орчин цагийн гээд өөр өөр цаг үед зохиогдсон орос хэлний толь бичгүүдийг судлах болон материал цуглуулах ажил хийгддэг. Дараагаар нь манай тасаг. Оросын ард түмнүүдийн хэл нэртэй. Бас нэлээн өргөн хүрээнд ойлгож болно. Маш олон хэлнүүдийг судалдаг. Фино уйгор, монгол, түрэг, манж түнгүс гээд алтай овгийн хэлнүүдийг бараг бүгдийг нь. Яг одоогоор манайд монгол хэлийг судалж байгаа хоёр мэргэжилтэн байна. В.В.Баранова тэгээд би. Баранова халимаг хэлийг судалдаг, тэр дундаа орчин цагийн халимаг хэлний зүй, нийгэм хэл шинжлэлийг голчилж байна. Миний хувьд түрүүнд яриандаа дурьдсан учраас давтах хэрэггүй байх. Мөн намраас монгол хэлний ангийг саяхан төгссөн Анна Курышева гээд манай төгсөгч бид хоёр дээр нэмэгдэж ажиллах байх. -Та хоёрын сүүлийн үед гаргасан судалгааны бүтээлүүдийг сонирхож болох уу? -За, сүүлд гарсан, гарч байгаа зүйлсээс гэвэл орчин үеийн нийгэм хэл шинжлэлийн төлөв халимагт ямар байгаа талаар франц хэл дээр бичиж Финляндын сэтгүүлд хэвлүүлсэн Барановагийн өгүүллийг дурдаж болно. Тэрээр одоогийн халимаг хүн амын дунд халимаг хэлний мэдлэг ямар түвшинд байгаа, халимаг хэлний сургалт хэрхин явагдаж байгаа талаар голчлон судалгаа хийж материал цуглуулсан. Нэг үгээр хэлбэл, энэ өгүүлэл нь түүний олон удаагийн Халимагруу явж хийсэн судалгааны үр дүн. Миний хувьд өнгөрсөн намар зохион байгуулсан “Монгол хэлнүүд: Түүх ба орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэлийг хэвлэн гаргахад бэлэн болгочихоод байж байна. Мөн судалгааныхаа сэдвийн хүрээнд нэлээдгүй өгүүллүүдийг бичиж гаргалаа. Сүүлд гарсанаас гэвэл, Германы “Урал алтай судлал” сэтгүүлд нийтлэгдсэн “Төрийн гурван хэлний бичээс дэх монгол бичвэр” өгүүллээ нэрлэж болно. Мөн саяхан Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Монголика” сэтгүүлийн сүүлийн дугаарт “Монголын нууц товчоонд гарч байгаа түрэг гаралтай aram хэмээх нэгэн үгийн тухай” өгүүлэл маань нийтлэгдлээ. -Дашрамд, монгол хэл шинжлэлд тулгамдаж байгаа олон асуудлыг хөндөж хэлэлцсэн, сайхан хурал зохион байгуулж, илтгэлүүдийг нь эмхтгэл болгон хэвлэн гаргаж байгаад танд баярласнаа илэрхийлье. Энэ хурлыг цаашид тогтмол зохион байгуулах уу? - Энэ хоёр дахь удаагаа зохиож байгаа хурал. Эхний олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2007 онд “Монгол хэлнүүдийн түүхэн хөгжлийн асуудлууд” сэдвийн дор зохион явуулж байсан. Тэр үед оролцсон эрдэмтдийн бүрэлдэхүүн саяын энэ хурлыг бодоход тийм ч өргөн биш байсан. Гэвч японоос Х. Күрибаяши, швейцараас профессор Ж. Свантэсонгээд дэлхийн хэмжээний эрдэмтэд ирж оролцож байсныг хэлэх хэрэгтэй. Хурлыг тогтмол зохиох тал дээр тодорхой шийдсэн зүйл одоохондоо алга. Гэхдээ хүрээлэнгээс бидний ажлыг дэмжиж байна. Удахгүй бас нэгэн монгол хэл судлаачаар бүлээ нэмнэ. Тэгэхээр магад нэг жил өнжөөд ч юм уу зохиож болох байх. -Танай хүрээлэн Монголын талтай ямар хамтын ажиллагаатай байна? -Одоогоор хамтарч ажиллаж байгаа ямар нэгэн төсөл алга байна. Хэдэн жилийн өмнө Оросын ШУА, Монголын ШУА-ийн хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд бид Монголын хэл зохиолын хүрээлэнтэй хамтран дундад зууны үеийн монгол хэлэн дэх түрэг үгнүүдийн толь зохиох хамтарсан төслийг хэрэгжүүлж байсан. Харамсалтай нь бид үүнийг янз бүрийн шалтгааны улмаас дуусгаж чадаагүй. -Таны хувьд монгол судлал мэргэжил үү, аль эсвэл ...? -Мэдээж бүгд өөр өөрийнхөөрөө тодорхойлох байх. Миний хувьд, монгол судлал мэргэжлийн тогтворжсон сонирхол. Би өөрийгөө шинжлэх ухааны фанат, зөвхөн шинжлэх ухааны төлөө төрсөн хүн гэж хэлж чадахгүй. Шинжлэх ухаан бол амьдралдаа хийхийг хүсдэг цор ганц зүйл минь биш. Бүх анхаарлаа шинжлэх ухаанд хандуулаагүй. Хэдий тийм боловч асар хүчтэй сонирхол надад бий. Би үүнээс асар их сэтгэл ханамжийг авдаг. Надад энэ таалагддаг. Тэгэхээр миний хувьд нэг талаас сонирхол, нөгөө талаас мэргэжил маань гэх үү дээ. -Энэ мэргэжлээсээ болоод ямар нэг зүйлээс татгалзах явдал гарч байв уу? -Би хийх зүйлсээ хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгачихдаг. Хэрэгтэй юу, хэрэггүй юу гэсэн эргэлзээ төрдөггүй. Хэрвээ надад хэрэгтэй бол би амархан шийдчихдэг. Тийм болохоор ямар нэгэн юмны төлөө аливаа нэг зүйлээс татгалзах тохиолдол гарч байгаагүй. Үгүй гэж хэлж болно. -Одоо Орос оронд Монгол судлал ямар төвшинд хөгжиж байна гэж та бодож байна? -Монгол судлал хямралд байгаа. Энэ хямрал харьцангуй тогтвортой, удаан хугацаатай үргэлжилж байна. Юун түрүүнд энэ хямрал шинэ залуу үеийн залгамж төлөөлөл багассантай холбоотой гэдгийг хэлэх хэрэгтэй. Оюутнууд шинжлэх ухаанд тийм ч их ач холбогдол өгч сонирхохоо больж. Хэрвээ сонирхож ажиллах тохиолдолд, ихэвчлэн бага хөлс хүч зарж, хурдан хугацаанд үр дүн нь харагдах тийм чиглэлээр явдаг болжээ. Өөрөөр хэлбэл, одоо үед ул суурьтай, жинхэнэ ёсоор нь дагнан судалгаа хийж байгаа хүмүүс харамсалтай нь цөөрсөн байна. Хэдий тийм ч бас сүүлийн хоёр гурван жилд нөхцөл байдал эерэг тийшээ хандаж, нааштай хандлага харагдаж байгаа. Юу вэ гэхээр 5-6 жилийн өмнө монгол хэлний тэнхимийг төгссөн бараг бүх оюутан мэргэжлээсээ өөр чиглэлээр хөтөч орчуулагч, зарим нь бизнес эрхлэх гээд янз бүрийн салбарт төгсөөд ажилладаг байлаа. Тэгэхэд надад одоогийн Оросын монгол судлал ямар ч халаа сэлгээгүй болсон мэт санагдаж байсан. Залгамж болох ямар ч хүн гарч ирэхгүй байсан. Гэвч аажмаар Дима Носов, Анна Курышева гээд залуу монгол судлаачид гарч эхэллээ. Иймээс бүр ч нааштай дүр зураг харагдахгүй биш, харагдаж л байна. -Монголын талаас та бүхэнд дэмжлэг үзүүлж байна уу? Хэрвээ дэмжлэг үзүүлье гэсэн тохиолдолд ямар дэмжлэг үзүүлээсэй гэж боддог вэ? -Мэдээж сэтгэл санааны дэмжлэг бий. Ер нь би Монголын мэргэжил нэгт нөхөдтэй сайн харилцаа холбоотой байдаг. Гайхаж магадгүй ч монгол соёл, монголчуудын ертөнцийг харах үзэл оросын соёл, оросуудын ертөнцийг харах үзэлтэй ойр санагддаг юм. Тийм болохоор надад монгол хүмүүстэй харилцах, өөрийнхөө салбарт ажилладаг хүмүүстэй холбоо тогтоон хамтран ажиллахад хэзээ ч бэрхшээл гарч байгаагүй. Энэ бүхэн маш хурдан хугацаанд болоод өнгөрдөг гэх үү дээ. Монголчууд үргэлж сэтгэлийн угаас зочилж, таатайгаар хүлээн авч харилцдаг. Харин материаллаг туслалцаа бол хараахан байхгүй. Манай энд байгаа шиг бэрхшээлүүд Монголд бас байгаа байх гэж бодож байна. Харин бүр илүү ч байх магадлалтай. Шинжлэх ухааны салбарт ажиллагсадын цалин харьцангуй бага. Гэхдээ, заримдаа ямар нэгэн хуралд оролцоход зохион байгуулагч талаас зардлын тодорхой хэсгийг гаргаж өгдөг бол зүгээр. Бид Хятадын талтай хамтын холбоотой ажилладаг. Хамгийн сүүлийн удаа гэхэд бид тийшээ явлаа, хятадын нөхөд энд ирж хуралд оролцлоо. Мэдээж хэрэг шинжлэх ухааны хамтын ажиллагааны холбоо тогтооход, материаллаг болоод санхүүгийн тал дээр илүү өндөр төвшинд байгаа нь харагддаг. Хятадын Засгийн газраас зориуд зохих хэмжээний мөнгө санхүүг гадаадын эрдэмтдийг урих, тэдний шинжлэх ухааны хүрээлэн олон улстай холбоо тогтоож хамтран ажиллах зэрэгт хуваарилж байна. Тийм болохоор тодорхой хэмжээний санхүүтэй, түүнээсээ гадаадын эрдэмтдийг урьж аваачих, тэдний эх орондоо байх хугацааны зардал, төлбөр тооцоо зэрэгт зарах эрхтэй болж байгаа юм л даа. Миний одоогийн мэдэж байгаагаар Монгол улсын Шинжлэх ухааны академи харамсалтай нь ингэх боломжгүй байна. -Таныхаар одоо монгол судлалын төв хаана төвлөрч байна вэ? -Энэ асуултад хариулж болно. Хэвлэн гаргаж байгаа бүтээлийн тоо хэмжээ, монгол судлалын салбарт ажиллаж байгаа эрдэмтдийн тоо, судалгааны ерөнхий төвшингээрээ магад монгол судлалын төв одоо Хятадад байна. Лавтай хэлбэл Хөх хотод. Хөх хотыг одоогийн дэлхийн монгол судлалын төв гэж үзэж болно.Энэ зөвхөн миний бодол биш. Профессор Свантэсон бас адилхан үзлийг барьж байгаа. Тэр монгол судлалын олон төвүүдийг мэддэг, холбоотой байдаг. Европт, тухайн үедээ 30, 40 жилийнөмнө Орос орон яалт ч үгүй дэлхийн монгол судлалын төв байсан. Харамсалтай нь одоо Европт хямрал нүүрлэж, монгол судлал, алтай судлалд зориулдаг санхүүжилтийг багасгаж байна, энэ чиглэлээрх тэнхимүүд үүд хаалгаа барьж байна. Улмаар залуучууд оюутнуудад энэ мэргэжил чухалд тооцогдохоо больж байна. Харин хятадад эсрэгээрээ улам хурдацтай, хүчтэй хөгжиж байна. Тэд өөрсдийнхөө салбарыг өөрчлөхөд онолын зарим нэгэн шинэ арга барилуудыг нэвтрүүлэхийг оролдож байна. Тийм болохоор минийхээр Хөх хот. -Монгол орон монгол судлалын төв болох боломжийн талаар юу хэлэх вэ? -Боломжтой. Хятад болж чадсан юм чинь болж болохгүй газар байхгүй. Үүний тулд, энэ салбарт одоо зарцуулж, хэрэглэж байгаагаас илүү хэмжээний санхүү, материал техникийн бааз суурийг бүрэлдүүлэхэд Засгийн газраас онцгойлон анхаарал хандуулж чадвал мэдээж боломжгүй биш боломжтой. Харамсалтай нь Монголд эдийн засгийн байдал тийм ч сайн биш. Тийм болохоор Хятад шиг тийм хэмжээний мөнгийг шинжлэх ухааны салбараа хөгжүүлэхэд зарж чадахгүй байна гэж хэлж болно. Тиймээс эхнээсээ энэ өрсөлдөөнд ялагдсан. Мэдээж хэрэг хөрөнгө санхүүгийн тал дээр анхаарвал болж болно. Гэсэн ч хятадтай эн тэнцүү хэмжээнд өрсөлдөхөд хэцүү л байх болов уу. Үнэндээ хүн ам, эд материалын нөөц, эдийн засгийн хөгжлийн төвшингээрээ ч хятад илүү. -Монгол судлалд хамгийн сонирхож судлууштай ямар асуудлууд байна ? -Монгол хэлний түүхтэй холбогдох олон сонирхолтой асуудал байна. Минийхээр, юуны өмнө орчин цагийн монгол хэл аялгуунуудын үүсэл, хөгжил нэн сонин. Хэзээ, ямар цаг үед орчин цагийн монгол хэл, аялгуунууд бүрэлдэж хөгжсөн нь одоог хүртэл бүрэн дүүрэн тайлагдаагүй хамгийн нууцлагдмал асуудлуудын нэг байсаар байгаа. Бид хийж байгаа бичгийн дурсгалуудын судалгаагаараа орчин цагийн монгол хэл, аялгуунууд дундад зууны үеийн монголын утга зохиолын хэлтэй хэрхэн холбогдож байгааг илрүүлэхийг зорьж байна. Учир нь дундад зууны үеийн монгол хэлний дурсгалуудын хэл ба орчин цагийн монгол хэл аялгуунуудын хооронд нарийн залгамж холбоо тодорхой сайн ажиглагдахгүй байгаа явдал юм. Монгол хэлнүүд хэзээ дундад зууны үеэс хөгжиж шинэ, орчин үерүү шилжих болсон энэ асуудлаар Н. Н.Поппе, Л.В.Кларкгээд Оросын болон өрнөдийн алдартай олон эрдэмтэд хөндөж бичсэн боловч, одоо болтол нэг мөр болж шийдэгдээгүй л байна. Энэ үнэхээр сонирхолтой сэдэв. Дараагийн асуудал бол хэл шинжлэлд байдаг түгээмэл сэдэв. Энэ бол алтай язгуурын хэлний бүлэгт монгол хэлний эзлэх байр суурь. Эдгээр хэлд гарлын холбоо байгаа эсэх, эсвэл түүхэн урт удаан харилцаа холбооны үр дүнд эдгээр хэлнүүдэд ажиглагдаж байгаа ижил төстэй шинжүүд бий болсон эсэх. Өнөөг хүртэл бид энэ асуултад тов тодорхой хариулт өгч чадахгүй байна. Гол төлөв энэ асуудалд эрдэмтэд дээрх хоёр үзлээс алийг нь илүүд үзэж байгаагаас шалтгаалаад өөр өөрсдийнхөө байр сууринаас ханддаг. Магадгүй энэ хоёр асуудал хамгийн сонирхолтой, далайцтай, шийдэх ёстой тулгамдсан асуудлууд болов уу. -Монгол судлалын ирээдүй танд хэрхэн харагдаж байна вэ? -Монгол судлал өмнө нь өөрийнхөө шийдвэрлэх асуудлаараа ч тэр, сургалтын шинж чанараараа ч (онцлог) тэр тодорхой хил заагийг тогтоож чадсан бие даасан салбар ухаан байсан. Жишээлбэл, монгол судлалын оюутнуудад зааж байгаа хичээлийн цагт төвд, манж хэл өөр бусад зүйлс багтдаг гэх мэт. Ирээдүйд монгол судлалын энэ хил зааг аажмаар нурах юм шиг одоогоор надад санагдаж байна. Одоо ч тэр хил зааг бүдгэрч байна. Тэд урьдных шигээ хатуу чанд биш болсон. Одоо монгол судлал–хятад судлал, монгол судлал–дундад зууны үеийн судалгаа (медиевистика), монгол судлал–ерөнхий хэл шинжлэл эсвэл хэв шинжит хэл шинжлэл гэх мэт уулзварласан судалгаа хийх боломжтой болчихоод байна. Ийм жишээ зөндөө. Жишээлбэл, манай хуралд оролцсон доктор Б. Бенжамин гэхэд л хэв шинжит хэл шинжлэлээр суралцаж, энэ мэргэжлээр сургуулиа төгссөн. Одоо тэр монгол хэлийг судалж байна. Монгол хэлний хэв шинжийн судалгаагаараа монгол хэлэнд ерөнхий хэл шинжлэлийн ай яаж илэрч гарч байгааг харуулахыг зорьж байгаа. Ийм жишээ үй олон. Ялангуяа сүүлийн үед. Үнэн хэрэг дээрээ энэ сайн хэрэг. Бас сонирхолтой. Яагаад гэвэл өөр бусад салбараас шинжлэх ухааны талаар өөрсдийн гэсэн үзэл бодол ойлголттой, яаж судалгаа хийх өөрсдийн гэсэн арга барилтай мэргэжилтэнүүд цус сэлбэн орж ирж байна гэсэн үг. Үүгээр дамжуулаад шинжлэх ухааны салбар хоорондын харилцан солилцоо мөн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдэх арга зам баяжигдах болно. Үүнийг би монгол судлалын цаашдын хөгжилд лавтай мэдэгдэж байгаа хэтийн төлөвүүдийн нэг гэж хэлмээр байна -Энд метронд, автобусны зогсоол дээр “Цөмөөрөө Петербургчууд шиг ярьцгаая” гэх Вербицкий гуайн зурагтай уриан дор одоо буруу дуудаж хэвшиж байгаа үгсийг зөв бичсэн үгстэй нь харшуулан бичсэн зурагт уриалга олон тааралдах юм. Эх хэлээ хамгаалахад та ямар бодолтой явдаг вэ? -Энэ үнэн хэрэгтээ нийгэм хэл шинжлэлийн тулгамдаж байгаа асуудлуудын нэг яах аргагүй мөн. Хэлээ бүрэн бүтнээр хадгалж үлдэх асуудал. Үүнийг зүгээр л нэг аргаар шийдэхэд тун хэцүү. Юун түрүүн боловсрол, соёл урлагийн мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй төр засгаас. Манай орны хувьд одоо гарч байгаа боловсролтой холбогдох бэрхшээлүүд 90 өөд оны үетэй холбоотой гэх үү дээ. Зөвлөлтийн үед манайд боловсролын хөтөлбөр хатуу тогтсон, төр засаг үндэстнийхээ соёл, урлаг, боловсролд илүү их анхаардаг байсан. Одоо бол бараг хувь заяанд нь даатгаад орхисон гэж хэлж болно. Боловсролын стандарт, хөтөлбөр байнга шинэчлэгдэж өөрчлөгдөж байна. Ямар нэгэн бүтцийн өөрчлөлт гарах бүр тэр нь түүх, хэл, уран зохиолыг сургалтанд тэр даруй илэрч гарч хэрэгждэг. ЕБС- ийн багш нар өмнөх хөтөлбөртөө дасаагүй байтал дараагийнхийг нь аль хэдийн илгээсэн байдаг. Мэдээж энэ бүгд сургалтын чанарт илтээр нөлөөлдөг нь ойлгомжтой. Жаахан үнэтэй шиг номнуудыг хүмүүс халааснаасаа гаргаад шууд худалдаад авч чадахгүй байна.Ямар нэгэн ном худалдаж авъя гэхэд ном зохиолууд нь чанарын шаардлага хангагдахаар бичигдэхгүй байна. Энэ бүхэн бүхэлдээ боловсролын салбарт ч тэр, соёлын салбарт ч тэр төвлөрсөн бодлого байхгүй байгааг харуулж, ийм гунигтай үр дүнд хүргэж байна. Э.МӨНХЦЭЦЭГ Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин |
| Монгол судлалын төв Хятадад байна, лавтай хэлбэл Хөх хотод |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Он гарснаас хойш 1222 гадаад иргэнийг албадан гаргажээ 18:40 Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253
|
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 »»
|
|
Өчигдрийн түгжрэл зам тээврийн 12 осол гарснаас үүдэлтэй гэв 18:38 Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий.
|
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. »»
|
|
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү 18:35 Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг
|
Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг »»
|
|
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 15:51 УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. »»
|
|
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр боллоо 15:39 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
ОБЕГ: Барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна 12:05 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр
|
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр »»
|
|
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ 11:56 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж,
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, »»
|
|
Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байна гэв 10:51 Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар
|
Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар »»
|
|
Аж ахуй нэгжүүдэд хугацаатай үүрэг өгсөний дагуу бүх сумдад шатахуун нийлүүлжээ 10:48 Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж
|
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж »»
|
|
Сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байжээ 10:46 Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд
|
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд »»
|
|
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 10:33 Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ.
|
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ. »»
|
|
Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ 10:03 УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж
|
УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж »»
|
|
Төрийн тахилгат Алтай Таванбогдоос улаан номонд орсон цоохор ирвэс агнаж, өвчсөн байжээ 09:54 Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж
|
Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж »»
|
|
Улсын II дугаар төв эмнэлэг 8 хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ 09:31 Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил
|
Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил »»
|
|
Хойд хөршөөс хоёр мөнгө хоёр хүрэл медаль хүртлээ 09:28 ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов.
|
ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов. »»
|
|
Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн асуудлыг шийдвэрлэвэл их наядаар тоологдох мөнгө орж ирнэ 09:27 УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн
|
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн »»
|
|
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан хэмээв 09:25 Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ
|
Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ »»
|
|
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов 09:23 Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн
|
Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн »»
|
|
Элчин сайд Ричард Буанган: Монголын хүүхдүүдийн ирээдүйн талаарх мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ шингээсэн захидлуудыг унших сайхан байлаа 09:19 “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
|
“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ 15:23 Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ.
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ. »»
|
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 126 гишүүнээс 64 нь иржээ 10:32 УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн »»
|
|
Пара пауэрлифтингийн тамирчин Д.Жигмэд алтан медалийн болзол хангалаа 10:24 Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг
|
Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг »»
|
|
Улсын хил зөрчихийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо 10:23 Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу
|
Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу »»
|
|
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгохтой холбоотой “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10:13 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын
|
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын »»
|
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн усан доорх шатрын дэлхийн аварга болжээ 10:11 АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан »»
|
|
Монгол Ардын намын дарга Н.Учрал СДМЗХ-ны залуусын диалогид оролцов 10:07 Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос
|
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос »»
|
|
ТБХ: Төсвийн гүйцэтгэлийн талаарх сангийн сайдын мэдээллийг сонсов 10:00 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн »»
|
|
Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, унтраах ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлага зохион байгууллаа 09:50 Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр
|
Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр »»
|
|
БОХХААБХ: Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 15:37 Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас
|
Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас »»
|
|
Авлигатай тэмцэх газраас “Цемент шохой” ХХК-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна 15:34 Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай
|
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа "ой, хээрийн түймрээс сэргийлэх" чиглэлд анхаарч ажиллана 13:22 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо 12:32 Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө
|
Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой 12:30 “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км »»
|
|
Эмээлт захад ямааны арьс ₮57000, хонины нэхий ₮3000 байна 12:00 Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг.
|
Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг. »»
|
|
Алба хаагчдад мөнгөн урамшуулал олгож, батламжийг гардууллаа 11:43 Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн
|
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн »»
|
|
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө 11:18 Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн
|
Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн »»
|
|
Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтыг шинжлэн судална 10:00 УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
|
УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна. »»
|
|
Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг 14:41 Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар »»
|
|
ДЭМБ-аас жин бууруулах үйлчилгээтэй эмийг анх удаа санал болголоо 14:38 ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой
|
ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой »»
|
|
Хулгай цэгцэрч, хулгайчид чичирч байна 14:34 Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй
|
Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй »»
|
|
“УБТЗ” ХНН нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 14:25 Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг.
|
Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 13:40 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа 12:57 Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг
|
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг »»
|
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 7.6 баллын газар хөдлөлт болжээ 10:46 Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын »»
|
|
“Чингис” хааны дүрд тоглосон ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав гэр бүлийн хамт Монголд иржээ 10:39 “Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг
|
“Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг »»
|
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|