|
|
|
|
Н.Нацагням: Миний бүтээл ард түмнийг 100 жил тэжээнэ |
|
|
|
|
|
Н.Нацагням: Миний бүтээл ард түмнийг 100 жил тэжээнэ
2014-06-23
Монголын инженерүүд дэлхийн шилдгүүдээс дутахгүй, монгол хүний ур ухаан шингэсэн, технологийн шилдэг бүтээлээрээ харуулж чадсан. Энэ хүн бол залуу инженер Н.Нацагням. Өнгөрсөн онд түүний энэ бүтээл шинжлэх ухааны салбарын оны шилдэг бүтээлээр шалгарч, тэрээр Засгийн газраас 100 сая төгрөгөөр шагнуулсан. Тиймээс энэ удаагийн “Амьдралын тойрог”-ын зочноор Төрийн соёрхолт инженер Н.Нацагнямыг урьсан юм. Нийтлэлийнхээ эхэнд түүний шилдэг бүтээлийн тухай дурдсаных монгол инженерүүдийн ур чадварыг дэлхийд гайхуулсан тэр бүтээлийн тухай товчхон дурдах хэрэгтэй байх. Залуу инженер Н.Нацагням “Синхронгенераторын реактив чадлын автомат тохируулга болох “NaNyam-AX12” болон түүний виртаул лаборатори” хэмээх бүтээлээрээ Монголд олон тэрбум ам.долларын инновацийн импортыг орлуулж чадсан хүн юм. Түүний энэ бүтээлийг бүх станцад суурилуулбал манай эрчим хүчний систем ОХУ-аас хараат бус болж, бие даан ажиллахаас гадна осол гарах, хүчдэл хэлбэлзэх үед эрчим хүчний систем найдвартай ажиллана гэдгийг эрчим хүчний салбарынхан онцолдог билээ. Би багадаа гэрт орохыг мэддэггүй. Дандаа гадаа тоглож, ноцолдон зодоон их хийнэ. Цэвэрхэн хувцастай явна гэж байхгүй. Дандаа л урчихна Өөрөөр хэлбэл, айлуудын зурагт, хөргөгч цахилгааны хэлбэлзлээс үүдэж шатахгүй гэсэн үг юм. Тиймээс түүний энэ бүтээл Монгол Улс импортлогч биш үйлдвэрлэгч, экспортлогч орон болоход ойрхон байгааг батлан харуулсан гэдгийг мэргэжил нэгт нөхөд нь бахархан ярьж байна. Ажлын гараагаа цахилгаанчнаас эхэлсэн түүний хувийн амьдрал, хүүхэд ахуй цагийг нь сонирхсон юм.
ЗОДООНЧ ХҮҮ УХААН СУУВ
Даруухан төрхтэй энэ хүү нийслэлийн уугуул иргэн. Тэрээр Дархан-Уул аймгийн Шарын голд төрсөн ч бага насаа хотод өнгөрөөжээ. Түүний ээж эмч мэргэжилтэй. Тухайн үед Шарын голд ажиллахаар хуваарьлагдан очсон ч удалгүй түүнийг зургаан сартайд нь хотод шилжин иржээ. Тэрээр Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгт хүмүүжсэн. 1979 онд III, IV хороолол анх ашиглалтад ороход Намхай гуайнх тийшээ нүүж, Нацагням хүү бага насаа хороололд өнгөрөөжээ. Ирээдүйдээ эрдэмтэн болно хэмээн төсөөлөө ч үгүй явсан жаал хүү үеийнхэн дундаа нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй нэгэн байжээ. Тэрээр “Би багадаа гэрт орохыг мэддэггүй. Дандаа гадаа тоглож, ноцолдон зодоон их хийнэ. Цэвэрхэн хувцастай явна гэж байхгүй. Дандаа л урчихна” хэмээн бага насныхаа дурсамжаас хуваалцсан юм. Тэрээр 1980 онд 40 дүгээр сургууль анх ашиглалтад ороход 1990 онд анхны төгсөгч нь болж байжээ. Зуны амралтаараа Ховд аймгийн Булган суманд эмээгийндээ очно. Тараг ууж дуусаад аягаа долооно. Цагаан идээ асгасан бол заавал духандаа хүргэнэ. Одоо ч гэсэн ууттай тараг уухаараа уутыг нь долоож хаядаг гэсэн. Хороололд өссөн жаал хүү хаана зодолдож сурсанаа ингэж хуучлав. Тэрээр нэг зун эмээгийндээ очоод байж байтал гудамжинд хэдэн хүүхэд тоглож байхаар нь гүйгээд очжээ. Тэгсэн тэнд байсан хүүхдүүд “Өрчих үү” гэж гэнэ. “Барилдъя гэж байгаа юм байх” гэж бодоод зөвшөөртөл шууд зодолдоод эхэлж. Булганы жаалууд зодолдох уу гэдгээ өрчих үү гэж хэлдэг байсныг нь мэдэхгүй зөвшөөрөөд, тэр зуны амралтаараа зодоон хийхийг сурчээ. Хөдөөний хөрслөг бор, чийрэг хүүхдүүдтэй ноцолдсон болоод тэр үү, хотод ирээд байрныхаа хүүхдүүдэд дээрэлхүүлэхээ больсон байна. Түүний зодооны гол арга нь хайчилж үсрэх байж. Өөрөөсөө гурван насаар ах хүүхдүүдийг зодчихно. Тэр ч бүү хэл ангийнхаа бүх хүүхдийг уйлуулсан гэв. Түүний томоотой болсон түүх их сонин. Тэрээр зодоон хийдэг байсан болохоор өөрөөсөө ах, хүүхдүүдтэй нийлдэг байж. Нэг өдөр нийлдэг ах нартайгаа байрныхаа гадаа тоглож байтал багш нь явж байжээ. “Багш явж байна” гээд нэлээд жийрхтэл нөгөө хэдэн ах нар нь багшийг нь зодох гэж айлгажээ. Тэгсэн маргааш нь багш нь түүнийг дуудаж “Өчигдрийнх юун хүүхдүүд вэ” гэж асуухад “Надтай тоглодог хүүхдүүд” гэтэл багш нь “Үеийнхээ хүүхдүүдтэй тоглож бай” гэж хэлжээ. Байсхийгээд л зодоон, цохион хийж явдаг байсан болохоор үеийнхэн нь түүнийг хараад шууд зугтдаг болжээ. Гуравдугаар ангид ордог тэр жил ангийнх нь бүх хүүхэд түүнээс айж, дөлж, зугтдаг болжээ. Харин тэр үед Нацагням хүү өөрийн эрхгүй ганцаардсан байна. Тэгээд “Ааш зангаа татахгүй бол найзгүй болох юм байна” гэж боджээ. Тэр өдрөөс хойш хүүхдүүдтэй зодолдохоо больж найзалж эхэлсэн гэв. ААВЫНХАА МЭРГЭЖЛИЙГ ӨВЛӨСӨН НЬ Түүний эцэг Н.Намхай гуай Ховд аймгийн Булган сумын уугуул. Хөдөө өсч, төрсөн тэрээр нийслэлд өмнө нь ирж үзээгүй хэрнээ хотод ирсэнийхээ маргааш шууд Москва руу сургуульд явж байсан сонин түүхтэй хүн юм. Гоё тоотой. Хариу нь ардаа нууц байдаг. Тоогоо бодоод хариугаа араас нь хараад таарвал бөөн баяр болно. Хариу нь буруу байвал дахин дахин бодно. Тэрээр Орост эрчим хүчний сургуульд цахилгааны инженерээр таван жил суралцаж, төгсөөд нийслэлд хуваарьлагдаж иржээ. Н.Намхай гуай Цахилгааны шугам сүлжээний анхны захирал болж байсан хүн гэнэ. Харин түүний ээжийг Ч.Отгонбулаг гэдэг. Эмч мэргэжилтэй. Н.Намхай гуайнх таван хүүхэдтэй. Инженер Н.Нацагням хоёр дахь хүү нь. Тэрээр ах дүү нараасаа ганцаараа аавынхаа мэргэжлийг өвлөжээ. Түүний нэг дүү нь холбооны инженер ч мэргэжлээрээ ажилладаггүй гэв. Тэрээр аавынхаа тухай ярихдаа “Манай аав их дуугүй хүн. Миний хүү ямар сургуульд орох гэж байна. Яах гэж байна” гэж нэг ч удаа асууж байгаагүй гэв. Эрдэмтэн залуугийн хувьд “Эцсийн сонголтоо өөрөө л хийх ёстой” гэсэн байр суурийг баримталдаг нэгэн юм. Тэрээр хүүхэд байхын л номонд хорхойтой. Тооны номонд бүр ч ухаанаа алддаг, тоо бодохоор толгой нь сэргэдэг хүүхэд байж. Аав нь түүнийг “Хичээлээ хэтэрхий их хийж байна, одоо жаахан амар” гэж их хэлнэ. Тэр ч бүү хэл өвлийн амралтаар ажлаасаа чөлөө авч хүүгээ амралтад дагуулж явдаг байжээ. Харин түүний хувьд өөрийн гэсэн зорилго, тэмүүлэлтэй байсан учир түүндээ хүрэх гэж шөнийн 3-4 цаг хүртэл суудаг байсан гэв. Түүнд аавынх нь өгсөн тооны номнууд бүхнээс илүү мэт санагддаг байсан үе олон. Гоё тоотой. Хариу нь ардаа нууц байдаг. Тоогоо бодоод хариугаа араас нь хараад таарвал бөөн баяр болно. Хариу нь буруу байвал дахин дахин бодно.
СОНИРХОЛГҮЙ ХИЧЭЭЛ СОНИРХОЛТОЙ БОЛОВ
Тоонд хорхойтой, математикч хүү өөрийгөө сорихыг хүсдэг, хөдөлмөрч нэгэн байжээ. Харин тэрээр тоонд дуртай ч физикийн хичээлд дургүй байж. Яагаад гэвэл физикийн багш хичээлээ тун тааруухан заадаг, хүүхдэд юу ч ойлгуулж чаддаггүй байжээ. Харин 7-8 дугаар ангид нь шилжиж ирсэн багш түүнийг тооны хичээлээс илүү физикийн хичээлд дуртай болгожээ. Тэр үеэс эхлэн дургүй хичээлдээ дуртай болж, дараагийн хичээл хэзээ орох бол гэж хорхойсдог болсон байна. “Багш маань хичээлээ гоё заана. Хамгийн түрүүнд үзүүлсэн нэг хүүхэд онц авна” гэхээр үзүүлэх гэж яардаг, хичээл орох бүрт онц авдаг болсон. Мөн шинэ жилээр сүлд модон дээр таван хошуу зурахад, минийх л хамгийн түрүүнд дүүрчихнэ. Гэхдээ би тэр үед дүнгийн төлөө явдаггүй. Физикийн хичээлдээ хамаг ухаан санаагаа зарцуулчихсан тийм л хүүхэд байсан. Энэ үеэс инженер болохоор эргэлт буцалтгүй шийдсэн” хэмээн ярих аж. Есдүгээр ангидаа анх ажил хийж, аав, ээждээ нэмэр болохоор шийджээ. Зуныхаа амралтаар ачаа зөөж, Сансарын үйлчилгээний төвд сар хагас ачигч хийгээд 400 төгрөгийн цалин авчээ. Тэр үед үйлчилгээний ажилтны үндсэн цалин 200 төгрөг байж. Нацагням нярав, нягтлангуудтайгаа найзалдаг, ажлаа сайн хийсэн гэж магтуулдаг, нэмэгдэл цалингаар шагнуулдаг нэгэн байж. Ачааны машин дүүрэн архины хоосон шилийг таван минутад ачлаа гэж бичдэг байсан учир хүмүүс түүнийг “Хурдан гарт” гэж хочилдог байсан байна. Учир нь ачаа ачих хугацаа богино байх тусам үнэлгээ өндөр, цалин сайн авдаг байжээ. Тиймээс богино хугацаанд хурдан ачих гэж үнэхээр гялалзуулдаг байсан гэв. Тэр үед талх нэг төгрөг. Автобус 50 мөнгө, цамц 14 төгрөг байсан гэнэ. Харин тэр 56 төгрөгөөр цамц авч өмсдөг байж. “Угаах тусам гэрэлтээд л. Тэр үеийн бараанууд үнэхээр чанартай байжээ. Хүүхдүүд 14 төгрөгийн дотоодын гутал өмсдөг байхад би 144 төгрөгөөр том хүний гутал авч өмссөн юм. Тэр үеийн гутлын загвар нь бага зэрэг өсгийтэй байсан учир өсгийг нь хөрөөдөөд өмссөн” гэв. Мөн хар захаас Энэтхэг жинс авч өмсдөг байж. Тэр үед бүх брэндүүдийг Энэтхэгт үйлдвэрлэдэг байсан учраас би үеийнхнээсээ илүү ганган, брэндээр хувцасласан залуу байлаа гэв. ИХЭР ЮМ ШИГ ЗАЯАНЫ ХАНЬ Н.Нацагням инженер гурван хүүхэдтэй. Том нь 21 настай Англид сурдаг. Дундах нь 12, бага нь гурван настай. Харин түүний эхнэрийг А.Тэгшбаяр гэдэг. Эмч мэргэжилтэй. Тэр хоёр нэг анги. “Манай эхнэр ангидаа, сургуульдаа хамгийн гоё эмэгтэй нь байсан. Манай хорооллынхон бүгд тэгж хэлдэг. Бид хоёрыг хүмүүс нэг айлын хүүхэд шиг адилхан гэдэг. Заяаны ханиуд адилхан байдаг гэж үнэн байх” хэмээн тэрээр эхнэрээрээ бахархав. Тэд олон хүүхэдтэй болохыг хүсдэг ч олон жил гадаадад байсан учир цаг алдаад чадаагүй гэв. Харин хүүхдүүдээ хэнээс ч илүү хайрладаг гэдэг нь түүний ярианаас илт байв. Тэрээр “Хүүхэд 10 нас хүртлээ эцэг, эхийн хайрыг 100 хувь мэдрэх ёстой. Ер нь 10 нас хүртлээ цорын ганц байх ёстой” гэв. 100 ЖИЛ ХӨГЖСӨН САЛБАРЫГ ТОЛГОЙДОО ШУУДАЙЛАХ ГЭЖ ШАМДСАН НЬ Тэрээр ажлынхаа гарааг аравдугаар ангиа төгсөөд цахилгаанчин хийхээс эхэлжээ. Найрамдлын районд цахилгаанчин хийж цалингаараа МУИС-ийн багш хөлсөлж хичээл заалган ШУТИС-д орж эрчим хүчний автоматжуулалт мэргэжлээр төгссөн байна. Бакалавраар төгсөөд сургуульдаа дахин магистраар сурахдаа хажуугаар нь багшилдаг байж. Ингээд ТЭЦ-3-т зургаа, цахилгаан шугам сүлжээнд бас зургаан сар ажиллаад 1999 онд Англи явсан байна. Тэнд Манчестрын их сургуулийн магистрыг төгсч “Алстом” компанид ажилд оржээ. Тус компанид долоон жил, Англид байдаг Японы “NEC” электроникст ажилласан гэв. “Би тэнд угаалгын машины сэнс хоёр тийшээ эргэдэг хардвер, софтверийг хийсэн. Тэнд ажиллахад цоо шинэ зүйл сураад, цалин өсөөд л байна” гэсэн юм. “Алстом” эрчим хүчний компани учраас тэнд эрчим хүчний эрлен, хамгаалалт хийдэг байсан гэнэ. Түүнд гадныхан хямд өртөгөөр сонирхолтой, ухаалаг бизнес хийж байгаа нь таалагдсан байна. Тиймээс тэр оюуны бизнесийг сурч монголдоо оюунлаг бизнес хийх юмсан гэж мөрөөдөж, Англид есөн жил ажиллажээ. Энэ хугацаанд тэрээр 100 жил хөгжсөн энэ салбарыг толгойдоо шуудайлж авахаар шамдсан байна. Эх орондоо ирээд дөрвөн жил өөрийнхөө бүтээлийг туршиж, түүнийгээ ТЭЦ-II-т долоон сар тасралтгүй найдвартай удирдаж байгаа гэв. Түүний хийсэн зүйл уг нь зургаан хайрцаг байх ёстой. Тус тусад нь зарж мөнгө олох ёстой гэнэ. Гэвч манайхан үүнийг мэдэхгүй учраас зургаан хайрцгийг нэг хайрцагт багтааж хийсэн гэж байв. Энэ нь эдийн засгийн болон үнийн хувьд зургаа дахин хямд болжээ.
БИ БОЛОХГҮЙ, БҮТЭХГҮЙ ЗҮЙЛИЙГ ЗААВАЛ БОЛГОДОГ
Төрийн соёрхолт маань Английн IT компаниудад ахлах инженер хүртэл ахиж, есөн жил ажиллахдаа хоёр технологи сурч ирснээ бүтээл болгосон гэдэг. Бидний яриа Монгол Улсыг үйлдвэрлэгч, экспортлогч орон болоход үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээлийн тухай болон түүний шинжлэх ухааны салбарт хуримтлуулсан туршлага, шинэ санаануудаар цааш үргэлжилсэн юм. -Та Англид мэдээлэл, технологийн хоёр компанид ажилласан гэсэн. Анх яаж ажилд орсон юм бэ? -Сургуулиа төгсөөд Английн реактив чадал хийдэг компанид долоо, Англи дахь Японы “NEC”, Английн “Castle CareTech” компанид хоёр жил ажилласан. Англид ажилд орох техникийн давуу талуудыг энд сурсан. Английн технологийн нууц нь хувийн компанийн өмч тул дээд сургуулиудаас нь сурах боломжгүй. Харин манай ШУТИС–д Оросын бүх схем үнэгүй байдаг. Тэгэхээр ШУТИС илүү практик, бүтээлч сургалттай. Энэ давуу талаа ашиглаж ажилд орсон. Хэрэв би Англид бакалавр хамгаалсан бол инженерийн ажилд орох, энэ бүтээлийг ч хийх боломжгүй байх байсан. ШУТИС-ийн ачаар энэ бүхнийг давсан. Манай багш нар энэ чиглэлд сургалт маш сайн. Би Монголд ирэх гэж хоёр жил бэлдэж байж 2009 онд ирсэн. Ирээд ТЭЦ-3- аас захиалга авсан. Дээд сургуулийн нэг, хоёрдугаар дамжаандаа бидний ес, аравдугаар ангид үздэг физик, математикийг үздэг. Гуравдугаар дамжаанаасаа эхлэн бидний нэгдүгээр дамжаандаа үздэг хичээлийг үзээд л төгсдөг. Үүнийг би өөрийнхөө нүдээр харж баталсан. Би тэр үед төсөл бичиж мөнгө авч хийх ёстой байсан юм билээ. Гэтэл төсөлд хөрөнгө оруулалт хийдэг яам нь “Монголчууд хэзээ ч ийм зүйл зохион бүтээж чадахгүй” гэж боддог, ямар ч төсөөлөл байхгүй байсан. Тийм болохоор надад нэг ч төгрөг өгөөгүй. Тэгсэн миний шар хөдлөөд болохгүй, чадахгүй гэсэн зүйлийг заавал хийхийг хүссэн. Ингээд дөрвөн жил цалингүй зүтгэж түүнийгээ давж гарсан. 600 саяар гаднаас авдаг зүйлийг хэд дахин бага үнээр авах боломжтой болсон. -Тэгэхээр манай сургалт Английн сургуулиас илүү гэсэн үг үү? -Английн “Алстом”-д ажиллаж байхад инженерүүд нь гайхдаг байсан. Тэдний дээд сургуулийн багш нар тийм сайн мэдлэгтэй биш. Хичээлдээ ч их зүйл заадаггүй. Тэнд чаддаг нь үйлдвэрт, чаддаггүй нь дээд сургуульд профессор хийдэг. Тэд дээд сургуулийн нэг, хоёрдугаар дамжаандаа бидний ес, аравдугаар ангид үздэг физик, математикийг үздэг. Гуравдугаар дамжаанаасаа эхлэн бидний нэгдүгээр дамжаандаа үздэг хичээлийг үзээд л төгсдөг. Үүнийг би өөрийнхөө нүдээр харж баталсан. Би бакалаврын хичээлд нь суутал гуравдугаар дамжаанд батт метр, амфер метрийн ялгааг зааж байсан. Бид энэ хичээлийг арван жилдээ үздэг. Үнэхээр гайхсан. Хичээл тарсны дараа оюутнуудаас нь “Та нар нэг, хоёрдугаар дамжаандаа юу үздэг юм бэ” гэхэд “Квадрат тэгшитгэл үздэг” гэж байсан. Эдийн засгийн магистрт жил бүр таван оюутан тэнд сурдаг. Гэтэл тэд нэг өдөр “Квадрат тэгшитгэл зааж байна. Бид ямар тийм зүйл сурах гэж магистрт ирсэн юм уу” гэж уурлаж байсан. Үнэндээ сургалт нойл. Үйлдвэрлэл тасархай. Юу ч мэдэхгүй хүүхдүүд үйлдвэрлэл дээр гарч бүгдийг сурдаг. Үйлдвэрт ажилладаг инженерүүд нь онол, практикаа хослуулж чаддаг. Харин дээд сургуулийн доктор, профессорууд нь юу ч мэдэхгүй. Тиймээс тэдний инженерүүд манай багш нарыг гайхсан. Би тэнд очоод схем зохиогоод бүгдийг мэдэж байсан чинь “Чи үүнийг хаана сурсан бэ. Английн сургуульд ийм зүйл заадаггүй” гэж ирээд л гайхсан. Автомат тохируулга бол их хэцүү хичээл. Гэхдээ би сайн сурч ангидаа ганцаараа гаргалгааг нь хийж их магтуулдаг байсан юм. Тэгээд тэнд очоод яг түүнийг нь хийсэн чинь “Чи ямар мундаг юм” гээд л гайхаад байсан. Үнэндээ Манчестрын их сургуульд үүнийг заагаагүй. Хичээл нь ордог байсан ч хэрэглээ талаас нь бэлэн софтвер дээр харуулаад олигтой зүйл заагаагүй. -Та тэнд багшилж байсан гэсэн. Монгол оюутнуудыг толгой сайтай гэж магтдаг. Танд ялгаа нь мэдрэгдсэн үү? -Би Монголд, Англид ч хичээл зааж байсан. Тэднийг харьцуулахад манай оюутнууд толгой сайтай. Юм заахаар багшаасаа илүү гарах гэж хичээж ойлгодог. Гэтэл Англид тийм биш. Заагаад л байна, заагаад л байна юу ч ойлгохгүй, хэцүү. Тэр дундаа энэтхэг, африк оюутнууд бүр тэнэг. Хичээл заахаар аан за за гээд ойлгоно. Маргааш нь асуухаар юу ч мэдэхгүй. Мах идэхгүй бол тэнэг болдог гэдгийг худлаа гэж боддог байсан. Гэтэл би тэнд очоод энэ үг үнэн юм гэдгийг ойлгосон. Би тэнд 45 хоног ганцаараа байхдаа дан ногоо идэж үзсэн. Мах идсэн ч загас иднэ. Гэтэл монгол хүний биеийн онцлог өөр юм билээ. Мах идэхгүй удаан байхад нойр хүрээд байгаа юм шиг сонин болж байсан. 45 хоногийн дараа мах идсэн чинь нойр сэргэж байгаа юм шиг мэдрэмж төрж сэргээд ирсэн. Тэгэхээр бид их хувьтай хүмүүс. Ийм цаг ууртай, энэ сайхан орчинд өсч, байгаа энэ үед монгол хүний оюуны хүч хэзээ ч буурахгүй.
ИНЖЕНЕРҮҮД АРД ТҮМНИЙГ ТЭЖЭЭДЭГ
-Та Англид олон жил ажилласан. Энэ хугацаанд юу олж харав. Монгол инженерүүдийг дэлхийн төвшинтэй харьцуулахад хаана нь яваа бол? -Тэнд цалин өндөр. Энд хийдгээс амархан ажил хийгээд сарын 7-8 сая төгрөгийн цалин авдаг. Одоо бол цалин нь бүр нэмэгдсэн гэсэн. Би энд ирээд цалингүй дөрвөн жил ажилласан. Монголд хардвер, софтвер зохион бүтээдэг ажлын орон тоо байхгүй. Тиймээс манай инженерүүд бэлэн хардвер авчирч интервэс хийж байна. Тиймээс би энэ ажлын байрыг монголд бий болгох гэж ажилласан. 600 сая төгрөгөөр авдаг зүйлийг нэг сая төгрөгийн материалаар хийнэ. Үлдсэн нь оюуны зардал байна. Ингэснээр инженерүүд сард 25 сая төгрөгийн цалин авдаг болох юм. Ийм оюуны баялаг бидний толгойд бий. Ерөнхий сайд “Бидэнд ганцхан Нацагням байна. 10, 20 Нацагнямтай болчихвол бид хөгжлөө” гэж хэлж байсан. Энэ бол буруу. Энд сурч байгаа оюутнуудад би хоёр гараа өгөхөд тэд надаас илүү болно. Тэд надаас илүү ухаантай. Гэхдээ өнөөдөртөө миний хийсэн бүтээлийг хэн ч хийж чадахгүй. Энэ бол нууц. Харин миний хийсэн төхөөрөмжийг судалж өөр төхөөрөмж бүтээх боломжтой. Би үйлдлийн системийг рейлтайм төхөөрөмж дээр хийж сурсан. Мөн виндовс үйлдлийн системийг цахим төхөөрөмж дээр хийж сурсан. Энэ бүгдийг би Англид ажиллаж байхдаа сурсан. Одоо үүнийгээ өөрийнхөө нэр дээр хийчихсэн. Нацагням таск 1, 2 гэхээр гадны ямар ч инженер харсан Нацагням гэдэг нэртэй Англи хүн байхгүйг мэднэ. Миний бүтээл бол хэрэглээ, функцын оролт гаралт нь өөр. Инженерүүд өөрийн хийсэн бүтээлээ овог, нэрээрээ патентаа хамгаалдаг. -Технологи өндөр хөгжиж бүх зүйл ухаалаг боллоо. Бүх зүйлийг инженерүүд л хийж байна. Тэгэхээр хүмүүсийн оюун ухаан хөгжихөө больж байна гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү? -Технологи хөгжихөөр хүн хүнээ хордуулах нь нэмэгдэж байна. Тухайлбал, 1998 онд намайг Англид очоод удаагүй байхад нэг хүн нас барж байсан юм. Тэр хүн хоёр жил зөвхөн гар утсаараа ажлаа хийсэн. Түүнээс хойш гар утас хортой, рентген туяанд хүн өдөрт 10-аас илүү минут байх хортой гэж тогтоосон. Радио долгион хүнийг халзан болгож байна. Үнэндээ технологи биднийг сөнөөж байгаа. Дээр үед компьютер тоглоом гэж байхгүй байхад хоорондоо найзалж нөхөрлөдөг байсан. Хүн байгалиараа адгуус төрхөндөө байсан. Харин одоо хүн, хүн биш үхмэл робот болж. Сэтгэхүй нь үхмэл болсноос гажиг болж байх шиг. Дэлхий сөнөх тийшээ хандаж байгаа. Технологи хэт хөгжих аюултай. Гар утасгүй ч бид цаг болзоод уулздаг байсан. Одоо долгионоор бие биеэ хордуулж байж уулзаж байна. -Жилд ганцхан хүнд хүртээдэг Засгийн газрын шагналыг өмнө нь С.Төмөрбаатар, Х.Намсрай нарын эрдэмтэд хүртэж байсан. Та 100 сая төгрөгийн шагнал гардахдаа Монголд шинжлэх ухаан, технологийн үнэлэмж дээшилж байгаад их урам зориг орсон байх. Төрийн соёрхолт инженер болоход ямар мэдрэмж төрсөн бэ? -Миний хийсэн ажлыг социализмын үед 70 жил ноцолдоод чадаагүй. 7-8 хүний хийх ёстой ажил байсан. Төрийн соёрхолт гэдэг шагналыг урлагийнхан түлхүү авдаг. Инженерүүд өөрийн бүтээлээр авч байсан нь ховор юм билээ. Тиймээс инженерүүдэд урам зориг өгсөн гэж боддог. Миний хийсэн бүтээл ард түмнийг 100 жил тэжээх хоол юм. 100 жил ард түмнийг тэжээх хоолыг дөрвөн жил цалингүй хийсэн. Үүнийг ганц эрчим хүч биш уул уурхай, барилга гээд бүх салбар ашиглаж болно. Манай улс долоон тэрбум ам.долларын инновац хийсэн. Ирээдүйд 10 тэрбум ам.долларын зах зээл бий болно. Үүнийг бид тэрбум төгрөгөөр хийх боломжийг баталсан. Бид ирээдүйд өргүй. Өргүй баян амьдрах, ард түмнийг тэжээх боломжийг өгсөн бүтээл. -Мэргэжлийн онцлог гэж байдаг. Тухайлбал, инженер хүн бүтээлч сэтгэлгээтэй, математик тооцоотой, аливаа юмны учир шалтгаан, холбоо хамаарлыг тогтоох логик сэтгэлгээтэй байх ёстой гэдэг. Тиймээс энэ мэргэжлийн онцлог, давуу талыг дурдаач. Магадгүй энэ чиглэлээр суралцаж байгаа залууст сонирхолтой байж мэднэ? -Инженер бол мөнгөнд дуртай хүний хийдэг ажил. Энэ салбарт их мөнгө эргэлдэж байна. Инженер хүн зөвхөн толгойгоороо амьдардаг. Тэр боломж Монголд бий болчихлоо. Мөнгөнд дуртай л бол инженер болно. Мөнгөнд дургүй хүмүүс хуульч, эдийн засагч болдог. Ирээдүйд нягтлан гэдэг орон тоо байхгүй болно. Сингапурт аудит, татварын байцаагчийн орон тоо байхгүй болчихсон. Ирээдүйд зарим мэргэжил устаж үгүй болно. Яагаад гэвэл систем ухаалаг болж байна. Тиймээс танд нягтлан хэрэггүй болно. Өөрөөр хэлбэл, ашигтай эдийн засаг бий болж, хоосон зардал үгүй болж байгаа хэрэг. Монголын эдийн засаг бол хоосон эдийн засаг. Тиймээс бид системээ ухаалаг болгох хэрэгтэй.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин
|
Н.Нацагням: Миний бүтээл ард түмнийг 100 жил тэжээнэ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Цана, чаргаар гулгахад анхаарах зөвлөмж 13:37 Аюулгүй байдлаа сайтар хангах нь болзошгүй аюул, эрсдэлээс таныг болоод хайртай хүмүүсийг хамгаална.
|
Аюулгүй байдлаа сайтар хангах нь болзошгүй аюул, эрсдэлээс таныг болоод хайртай хүмүүсийг хамгаална. »»
|
|
БНСУ-ын онгоцны ослоос амьд гарсан хүмүүс юу болсныг санахгүй байна гэжээ 11:51 Ням гаргийн өглөө БНСУ-ын Jeju Air компанийн онгоц Мүан нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон.
|
Ням гаргийн өглөө БНСУ-ын Jeju Air компанийн онгоц Мүан нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон. »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй 11:43 /2024.12.29-30/ төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга
|
/2024.12.29-30/ төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга »»
|
|
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдыг амь хохироожээ 11:26 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдыг амь хохироожээ. Хэнтий аймгийн цагдаагийн газарт “Задгай хашаанд хүн
|
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдыг амь хохироожээ. Хэнтий аймгийн цагдаагийн газарт “Задгай хашаанд хүн »»
|
|
Роботууд хүний арьсанд хүрээд сэтгэл хөдлөлийг нь мэдрэх боломжтой болно 11:25 Нүүр царай таних, ярианы шинжилгээ зэрэг сэтгэл хөдлөлийг илрүүлэх уламжлалт технологиуд ихэвчлэн алдаа гаргах нь бий.
|
Нүүр царай таних, ярианы шинжилгээ зэрэг сэтгэл хөдлөлийг илрүүлэх уламжлалт технологиуд ихэвчлэн алдаа гаргах нь бий. »»
|
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер таалал төгсжээ 11:01 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер 100 насандаа
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер 100 насандаа »»
|
|
Судалгаа: Бүдүүн гэдэсний хорт хавдар залуу хүмүүсийн дунд түгээмэл болж байна 10:54 Бүдүүн гэдэсний хорт хавдар нь дэлхийн баян, ядуу гэлтгүй бүхий л улс орнуудад тэр тусмаа залуу хүмүүсийн дунд түгээмэл болж байна.
|
Бүдүүн гэдэсний хорт хавдар нь дэлхийн баян, ядуу гэлтгүй бүхий л улс орнуудад тэр тусмаа залуу хүмүүсийн дунд түгээмэл болж байна. »»
|
|
Хуульч Д.Ганхүрэл: Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ хэлэлцэж, тогтоол гаргаагүй л бол гишүүн эгүүлэн татагдахгүй 10:46 Хуульч Д.Ганхүрэлтэй УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн орчин нь ямар байдаг талаар ярилцлаа.
|
Хуульч Д.Ганхүрэлтэй УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн орчин нь ямар байдаг талаар ярилцлаа. »»
|
|
Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна 14:30 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн
|
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн »»
|
|
Цэвэр усны шугамд гэмтэл гарсныг засварлажээ 14:12 ХУД-ийн тавдугаар хороо, Титан төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам" ХХК, иргэн н.Лхагвасүрэн нарын
|
ХУД-ийн тавдугаар хороо, Титан төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам" ХХК, иргэн н.Лхагвасүрэн нарын »»
|
|
Хуанжу гэг нөхрөөсөө салжээ 14:08 Дэлхий нийтэд Хуанжу гэг гэдгээр алдаршсан жүжигчин Вики Жао нөхөр Хуан Юлунгаасаа салсан тухайгаа "Weibo" цахим
|
Дэлхий нийтэд Хуанжу гэг гэдгээр алдаршсан жүжигчин Вики Жао нөхөр Хуан Юлунгаасаа салсан тухайгаа "Weibo" цахим »»
|
|
Ирэх сард хүйтний эрч чангарна 21:28 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн
|
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн »»
|
|
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээнэ 14:18 Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын
|
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын »»
|
|
Бөөрөлжүүтийн цахилгаан станц энэ сарын 29-нд төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлнэ 14:15 Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан.
|
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан. »»
|
|
"Хүүхдэд халуун бууруулах эмийг дур мэдэн ойр, ойрхон уулгах нь аюултай" 13:17 Томуугийн вирус хүүхдүүдэд хоруу чанартай, хүндрэлтэй ихтэй байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
|
Томуугийн вирус хүүхдүүдэд хоруу чанартай, хүндрэлтэй ихтэй байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. »»
|
|
Хашаандаа ганцаараа "ОСГОЖ" НАС БАРСАН БАЙЖЭЭ 13:11 Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 54 настай эмэгтэй хашаандаа осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
|
Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 54 настай эмэгтэй хашаандаа осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. »»
|
|
Хямд хэдий ч дэлхийд халтай Fast Fashion 13:09
Fast Fashion-ы өнөөгийн дүр төрх
Загварын чиг хандлагыг цаг алдалгүй дагадаг хүмүүсийн хувьд Zara, H&M, Shein гэх мэт брэндүүдийг мэдэх нь дамжиггүй.
|
Fast Fashion-ы өнөөгийн дүр төрх
Загварын чиг хандлагыг цаг алдалгүй дагадаг хүмүүсийн хувьд Zara, H&M, Shein гэх мэт брэндүүдийг мэдэх нь дамжиггүй.
»»
|
|
"Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүний үеэр нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ 12:39 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд төв талбайд "Улаанбаатарын мөнгөн шөнө" баярын цэнгүүн болно. Цэнгүүний
|
2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд төв талбайд "Улаанбаатарын мөнгөн шөнө" баярын цэнгүүн болно. Цэнгүүний »»
|
|
Тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлэн улсын дугаар олгоно 21:58 Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны
|
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны »»
|
|
Эрт илрүүлэгт хамрагдсан 6 настнуудын 22 хувь нь харааны өөрчлөлттэй байжээ 21:42 Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдыг эрт илрүүлэгт хамруулж буй бөгөөд одоогийн байдлаар
|
Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдыг эрт илрүүлэгт хамруулж буй бөгөөд одоогийн байдлаар »»
|
|
Битүү вагон түрээслүүлнэ 15:27 “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН
|
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН »»
|
|
Х.Нямбаатар: Богдхан уулын амуудад байгаа амины орон сууцны хорооллын ихэнх нь отоглох гэсэн газар дээр баригдсан 10:54 Богдхан уулын дархан цаазат газрын бүсэд байгаа орон сууцны хорооллуудаас газрын төлбөр авах асуудлаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв.
|
Богдхан уулын дархан цаазат газрын бүсэд байгаа орон сууцны хорооллуудаас газрын төлбөр авах асуудлаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв. »»
|
|
Нийслэлийн ихэнх газарт агаар цэвэр байна 12:20 Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 08:30 цагийн байдлаар хотын
|
Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 08:30 цагийн байдлаар хотын »»
|
|
Бүтээмж дутсан салбар 11:31 Бүтээмж гэдэг ганцхан зүйл иргэдийн цалин орлого, цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлж байдаг. Бүтээмж өндөр байх
|
Бүтээмж гэдэг ганцхан зүйл иргэдийн цалин орлого, цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлж байдаг. Бүтээмж өндөр байх »»
|
|
Пап Франциск Украины дайныг дуусгахыг уриалав 11:22 РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн
|
РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн »»
|
|
Казахстанд болсон онгоцны ослоос 29 хүн амьд гарчээ 10:40 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд »»
|
|
Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨГӨӨ 10:32 Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан
|
Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан »»
|
|
Сар эсвэл Ангараг дээрх бидний ирээдүйн гэр ийм байх боломжтой гэв 10:11 Энэхүү өндөг хэлбэртэй гэр нь сансарт ажиллах Энэтхэгийн сансрын нисгэгчдийн ирээдүйн орон гэр болж магадгүй.
|
Энэхүү өндөг хэлбэртэй гэр нь сансарт ажиллах Энэтхэгийн сансрын нисгэгчдийн ирээдүйн орон гэр болж магадгүй. »»
|
|
Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 10:00 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень »»
|
|
Агаарын бохирдлоос улбаатайгаар ээжүүдийн эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, нийгмийн харилцаа доголдож байна 19:25 Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны
|
Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны »»
|
|
"The MongolZ" багийнхан оны шилдэгт нэр дэвшлээ 19:22 Саяхан болсон "Perfect word Shang hai Major-2024” тэмцээний шөвгийн наймд Ази тивээс хамгийн анх удаа шалгарсан
|
Саяхан болсон "Perfect word Shang hai Major-2024” тэмцээний шөвгийн наймд Ази тивээс хамгийн анх удаа шалгарсан »»
|
|
БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Жун Жи Хун YouTube сувгаа хаахаа зарлав 19:21 БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Чон Жи Хун YouTube сувгаа хаах болсноо зарлалаа. Тэрбээр “Бид илүү сайн контент
|
БНСУ-ын дуучин, жүжигчин Rain буюу Чон Жи Хун YouTube сувгаа хаах болсноо зарлалаа. Тэрбээр “Бид илүү сайн контент »»
|
|
НАСА-гийн аппарат Наранд хамгийн бага зайд ойртлоо 17:00 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах »»
|
|
Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах "Iron Man" робот бүтээлээ 14:18 Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах хөнгөн жинтэй, өмсдөг робот бүтээжээ. Уг робот хүн рүү
|
Өмнөд Солонгосын судлаачид суумгай хүмүүст алхахад нь туслах хөнгөн жинтэй, өмсдөг робот бүтээжээ. Уг робот хүн рүү »»
|
|
207-р байрыг гар аргаар нураах шийдвэр гарсан 14:04 Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна.
|
Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг нураах шийдвэр гаргасны дагуу уг байрыг нураах тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна. »»
|
|
АНУ-д албан ёсоор зөвхөн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө 13:35 АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг »»
|
|
МҮЦАЭХ: Улс төрийн зорилгоор гэнэтийн шийдвэрүүд гаргах нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийг эрсдэлд оруулж байна 13:06 Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол нэгдэл",
|
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол нэгдэл", »»
|
|
ЗӨВЛӨГӨӨ: Осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхан шатны тусламж 13:02 Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байхыг мэдээлсэн.
|
Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байхыг мэдээлсэн. »»
|
|
NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарын 35 жилийн рекордыг Леброн Жэймс эвджээ 12:48 Леброн Жэймс пүрэв гарагт лигтээ хамгийн олон минут тоглосон NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарыг
|
Леброн Жэймс пүрэв гарагт лигтээ хамгийн олон минут тоглосон NBA-гийн зургаан удаагийн MVP Карим Абдул-Жаббарыг »»
|
|
Нам даралтын зуух дэлбэрч нэг иргэн түлэгджээ 12:22 Орхон аймгийн Баян-Өндөр суманд айлын нам даралтын зуух дэлбэрсний улмаас нэг иргэн толгой гар нь түлэгджээ.
|
Орхон аймгийн Баян-Өндөр суманд айлын нам даралтын зуух дэлбэрсний улмаас нэг иргэн толгой гар нь түлэгджээ. »»
|
|
Арктикаас ирж буй аюулын дохио 11:21 Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктик эрс өөрчлөлтийг туулж байна. Уг өөрчлөлтүүд нь зөвхөн Арктикаар
|
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктик эрс өөрчлөлтийг туулж байна. Уг өөрчлөлтүүд нь зөвхөн Арктикаар »»
|
|
Ирэх долоо хоногт эхлэх 10-12-р ангийн ЦАХИМ хичээлийн хуваарь 11:20 Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд цахимаар хичээллэнэ.
|
Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд цахимаар хичээллэнэ. »»
|
|
Д.Отгонжаргал: Иргэд 1000 төгрөгөөр хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчдог болно 10:59 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийтийн тээврийн бодлогын
|
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийтийн тээврийн бодлогын »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй 21:56 Нийслэлийн эрүүл мэндийн газраас Хятад улсад үйлдвэрлэсэн “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэж анхааруулжээ.
|
Нийслэлийн эрүүл мэндийн газраас Хятад улсад үйлдвэрлэсэн “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэж анхааруулжээ. »»
|
|
Францын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ 12:41 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа »»
|
|
Эрдэмтэд Санчир гаргийн цагаригийн нууцыг тайллаа 09:53 Токиогийн Шинжлэх ухааны хүрээлэн болон Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн эрдэмтэд Санчир гаргийн
|
Токиогийн Шинжлэх ухааны хүрээлэн болон Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн эрдэмтэд Санчир гаргийн »»
|
|
Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит байдгийг тогтоожээ 09:21 ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 / hightech/. Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 / hightech/. Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит »»
|
|
МУГТ Э.Цэндбаатар ирэх 1-р сард Монголдоо ирж тулалдана 14:31 Өнгөрсөн 10-р сард МУГТ Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкын
|
Өнгөрсөн 10-р сард МУГТ Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкын »»
|
|
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг удирдаж эхлэв 14:28 Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй
|
Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй »»
|
|
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслөө эргүүлэн татахаар болжээ 14:18 УИХ-н гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нартай хамтарч боловсруулсан
|
УИХ-н гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нартай хамтарч боловсруулсан »»
|
|
|
Амиа алдсан 141 зорчигч хэн болохыг тогтоожээ 13:19 МУАН, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /Yonhap/. Өмнөд Солонгост ням гарагт болсон “Jeju Air” компанийн онгоцны
|
МУАН, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /Yonhap/. Өмнөд Солонгост ням гарагт болсон “Jeju Air” компанийн онгоцны »»
|
|
БНСУ-ын онгоцны ослоос амьд гарсан хүмүүс юу болсныг санахгүй байна гэжээ 11:51 Ням гаргийн өглөө БНСУ-ын Jeju Air компанийн онгоц Мүан нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон.
|
Ням гаргийн өглөө БНСУ-ын Jeju Air компанийн онгоц Мүан нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон. »»
|
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер таалал төгсжээ 11:01 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер 100 насандаа
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер 100 насандаа »»
|
|
KLM онгоц Норвегид ослын буулт хийлээ 21:14 Ослогоос Амстердамыг чиглэн явж байсан “KLM Boeing 737” онгоц хөөрснийхөө дараахан техникийн саатлын улмаас Баасан
|
Ослогоос Амстердамыг чиглэн явж байсан “KLM Boeing 737” онгоц хөөрснийхөө дараахан техникийн саатлын улмаас Баасан »»
|
|
БНСУ-ын онгоцны буудалд болсон ослын улмаас 47 хүн амиа алджээ 11:50 Амиа алдсан иргэдийн тоо 47 болжээ. Аврах багийнхан онгоцны сүүл хэсэгт суусан зорчигчдыг гаргахаар ажиллаж байна.
|
Амиа алдсан иргэдийн тоо 47 болжээ. Аврах багийнхан онгоцны сүүл хэсэгт суусан зорчигчдыг гаргахаар ажиллаж байна. »»
|
|
Пап Франциск Украины дайныг дуусгахыг уриалав 11:22 РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн
|
РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /VOA/. Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн »»
|
|
Казахстанд болсон онгоцны ослоос 29 хүн амьд гарчээ 10:40 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /BBC/. Казахстанд 69 хүн сууж явсан нисэх онгоцны ослоос 29 хүн амьд »»
|
|
Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 10:00 АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень
|
АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень »»
|
|
АНУ-д албан ёсоор зөвхөн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө 13:35 АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг »»
|
|
Ганц үг хэлснээрээ АНУ төдийгүй бусад улсын санхүүгийн зах зээлд нөлөөлөх чадвартай Жером Пауэллийн нөлөө 11:22 АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) өнөөдөр Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) лхагва гарагт /2024.12.18/
|
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) өнөөдөр Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) лхагва гарагт /2024.12.18/ »»
|
|
Францын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ 12:41 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ажлын алба даваа »»
|
|
Д.Трампын томилгоо үргэлжилж байна 11:30 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
|
|