 |
|
 |
|
Ц.Энхманлай: Одсүрэн бид хоёр нутаг нугын үзэл гаргавал төрсөн нутаг минь төмөр зам юм |
|
|
 |
|
 |
Ц.Энхманлай: Одсүрэн бид хоёр нутаг нугын үзэл гаргавал төрсөн нутаг минь төмөр зам юм
2014-06-13"Харанга"-ын Ц.Энхманлай гэвэл түүнийг Монголд мэдэхгүй, танихгүй хүн үгүй биз. Харин МУГЖ, нэртэй  гитарчин энэ эрхмийг төмөр замаас ажил амьдралын гараагаа эхэлсэн гэдгийг тэр бүр мэдэхгүй байж болох юм. УБТЗ-ын 65 жилийн түүх бол бахархал ололт, амжилтын түүх. Тэрхүү амжилт бүтээлийг хөлс хүчээрээ бүтээсэн үе үеийн төмөр замчдын түүх юм. Энэ байгууллагын өнгөрсөн түүх Монголын тээврийн салбарт ноён оргил байснаас гадна улс эх орны хөгжилд шинэ үеийг нээсэн, урлаг, соёл, спортын хөгжилд ч онцгой нөлөөтэй байж, эгнээнээсээ олон алдартнуудыг төрүүлсэн бахархалтай. Энэ их айлын халуун бүлээс алмаз мэт гялалзсан авьяас билэгтнүүд төрөн гарч, нэр цуугаа дуурсгасан нь цөөнгүй. Тэдний нэг нь "Харанга" хамтлагийн ахлагч МУГЖ Ц.Энхманлай юм. -"УБТЗ" 65 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэ ойн өмнө таныг уншигчдтайгаа уулзуулъя гэж зорилоо. Таны уран бүтээлийн гараа төмөр замаас эхтэй гэдэг?
-Баярлалаа, төмөр замчидтай "Ган зам" сониноор дамжин уулзах завшаан олгож байгаад. 1975 онд төмөр замын техникум төгсөөд Улаанбаатар өртөөнд холбогчоор ажилд орсон. Тухайн үед өртөө дэргэдээ ажилчин залуусын "Ногоон гэрэл" гэж хамтлагтай. Түүнд Я.Одсүрэн бид хоёр орохгүй юу. Хамтлагийн бусад гишүүдэд ивүүрчин Эрдэнэ-Очир, галт тэрэгний найруулагч Сергей, тээшний ревизор Энэбиш гээд залуучууд байлаа. -Хөдөлгөөний ажлын хажуугаар уран бүтээлдээ анхаарах цаг зав та бүхэнд хэр олддог байв?
-Өглөөний 08.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл, эсвэл оройн 20.00 цагаас өглөө 08.00 цаг хүртэл вагон дагаад гүйчихнэ. Ажлаасаа буугаад гэртээ харьж, хувцсаа сольж, юм идчихээд буцаад улаан булан руугаа гүйнэ дээ. Дуртай гэж жигтэйхэн. Зарим үед бусдын маань ээлж зөрчихнө. Заримдаа бүгд бэлтгэлдээ цуглахгүй үе ч гарна. Харин ямар нэгэн баяр ёслол, эсвэл урлагийн үзлэг дөхөхөөр биднийг ажлаас чөлөөлнө. Эсвэл ээлжийг маань нэг болгож зохицуулж өгнө л дөө. -Тэгвэл өртөөний удирдлагаас та бүхнийг сайн дэмждэг байж дээ?
-Өртөөний дарга Б.Баярмагнай урлагийг их дэмждэг хүн байсан. Тухайн үед Монголдоо байхгүй л хөгжмийг "Ногоон гэрэл" хамтлагтаа авч өгдөг. Тэр үед Хангамжийн бааз гэж байсан шүү дээ. Тэнд Эвлэлийн төв хорооны захиалгаар оруулж ирсэн хөгжмөөс л ямар нэгэн аргаар бидэнд аваад өгчихдөг сүйхээтэй хүн байлаа. Б.Баярмагнай дарга тэгж дэмжээгүй бол бид өдийд энэ хэмжээнд очихгүй л байсан болов уу гэж бодогддог. Манай хамтлаг 1977 онд Улсын хэмжээнд зохиогдсон тэмцээнд түрүүлж байсан шүү. -Та тэгээд хэдий хүртэл төмөр замд ажилласан бэ?
-1977 онд хүртэл ажилласан. Ер нь, цаашдаа мэргэжлийн байгууллагад оръё. Өөрийнхөө авъяасыг дагая даа гэдэг бодолтойгоор гарсан. Тэгээд Үйлдвэрчний соёлын төв ордонд хөгжимчнөөр орсон. "Айзам" хамтлаг байгуулагдсан байсан юм. Тэнд жил болоод цэргийн албанд татагдсан. Тухайн үед эр хүн болгон цэргийн алба хаадаг байлаа. Одоогийнх шиг зугтана, бултана, мөнгө төлнө гэдэг юм байхгүй юм чинь /инээв/. -Ингэхэд та анхнаасаа яагаад урлагаар явалгүй төмөр замын мэргэжил сонгосон юм бэ?
-Наймдугаар анги төгсөөд есдүгээр ангидаа орох уу, техникумын хуваарь авах уу гэдэг сонголт хийхгүй юу. Хөгжимд дуртай болохоор техникумын хуваарь авсан. Техникум гоё хөгжимтэй байхгүй юу. Хөгжимд нь шохоорхоод орчихсон. Аав маань бас Улаанбаатар өртөөнд зураачаар ажиллаж байсан. Аавын нөлөө ч байсан байх. -Цэрэгт очоод та бас "Соёмбо" чуулгын гишүүн болсон байхаа?
-Тэгсээн. Цэрэгт очоод байтал Жанжин штаб дээр дуудсан. Яваад очтол чи "Соёмбо" чуулгад орноо гэсэн. Тэнд манай "Харанга"-ын Чука (Ц.Чулуунбат), Пүүжээ (Н.Пүрэвдаш) хоёр байсан. Тухайн жилийнхээ шинэ жилээр "Баярын цэнхэр дэлгэц" гэдэг нэвтрүүлэгт орж, Авирмэд гуайн "Өссөн нутаг" гэдэг дууг дуулж, түүгээр Монголчууд минь намайг мэддэг болсон гэж хэлэхэд болно доо. Тэнд зургаан жил болсон. -Ер нь, тухайн үед тэнд "Харанга" хамтлагийн гишүүд хувь заяаны тохиолоор бие биенээ олоод уулзчихсан юм байна даа?
-Тэгсэн. Харин Я.Одсүрэн бид хоёр бол 1975 онд "Ногоон гэрэл"-д байсан хоёр. Бид хоёрын мөрөөдөл бол Монголд рок хамтлаг байгуулах. Тухайн үед рок хамтлаг гэдэг бол хөрөнгөтний суртал ухуулга гэдэг үүднээс хардаг байсан болохоор боломжоор их тааруухан. Гэхдээ бид хоёр мөрөөдөлдөө үнэнч явсан даа. 1983 онд би "Соёмбо"-оос, өөрөөр хэлбэл, армиас халагдсан. Гол санаа нөгөө л рок хамтлаг. Намайг халагдахад "Соёмбо"-д Я.Одсүрэн, Пүүжээ (Н.Пүрэвдаш), Чука (Ц.Чулуунбат) гурав маань үлдсэн. Тэр гурваасаа түрүүлж гараад Төв циркт хөгжимчнөөр орсон. Тухайн үед 14 хоногоос илүү ажилгүй байж болдоггүй байлаа. Нэгд, мэргэжлээ дээшлүүлэх, хоёрдугаарт, мэргэжлийн газар ажиллаж байя гэж бодсон. Гурван жил ажиллаж байтал циркээс надад хуучин цирк дээр "эстрад цирк" гэж байгуулъя гэсэн санал тавьсан. Циркээс яагаад тийм санал тавьсан бэ гэхээр 1983 онд циркэд орсны дараа шинэ жилийн тоглолт дээр нь "Учралын хорвоо", " Дөрвөн улирал" гэдэг хоёр дууг номерын ард дуулсан. Үзэгчид их сайн хүлээж авсан. Тэгээд ер нь, циркийн ийм төрөл байж болох юм гээд 1986 онд хөгжмийн зохиолч С.Бэхбат, Б.Дамдинсүрэн, Эрдэнэбаяр гэсэн хөгжимчидтэй "Цирк" гэдэг хамтлаг байгууллаа. Тэгэхдээ Одсүрэнгээ Соёмбоос гаргаад хамтлагтаа авсан. Дараагаар нь, Пүүжээгээ авсан. Иймэрхүү маягаар тэднийгээ нэг нэгээр нь сугалаад байсан. -"Харанга" хамтлаг бий болох суурийг л та бэлдээд байсан хэрэг үү?
-Ер нь, бол тийм. Циркийн хажууд рок хамтлаг байх боломжгүй юм байна гэдэг тодорхой байсан. Циркийн номерын ард тоглоод байх нь бидний хүсэл мөрөөдлөөс хол зөрүүтэй хэрэг шүү дээ. Тийм болохоор 1989 онд циркээсээ гараад Драмын театр дээр очиж, Н.Сувд эгчтэй уулзсан. Танай театрын хажууд хамтлаг байгуулъя. Бид бүгд мэргэжлийн хөгжимчид гэсэн. Тэгэхэд Н.Сувд эгч "Яагаад заавал манай театрын хажууд..." гэхээр нь би "Соёл-Эрдэнэ" хамтлагийн түүхийг ярьж өгсөн л дөө. Ардын дуу бүжгийн чуулгын хажууд "Соёл-Эрдэнэ" хамтлаг байгуулагдсан. Тэдний хажуугаас Монголын номер нэг хамтлаг төрсөн юм чинь танай хажуугаас ийм хамтлаг яагаад төрж болохгүй гэж. Энэ байшинд л төрөх учиртай юм шиг байна гэж хэлсэн чинь Н.Сувд эгч "За, би бодож үзье. Удирдлагуудтайгаа ярилцая" гэсэн. Долоо хоногийн дараа очиж уулзахад зөвшөөрсөн шүү. Тэгэхэд Чука маань "Соёмбо"-оос халагдаагүй байсан. Ямар ч байсан би, Одсүрэн, Пүүжээ, манай хамтлагт байсан Х.Булган бид дөрөв тэнд орсон. Тэгээд Чукагаа сугалж авсан даа /инээв/ Тэгээд 1989 оны 10 дугаар сарын 26-нд “Амьдрал" нэртэй тоглолтоо хийсэн дээ. -Ингэхэд хамтлагийн гоцлол дуучин маань хэдийд орж ирсэн бэ?
-"Амьдрал" тоглолтоос сарын өмнө "Томоотой хүн" гэж дуу хийгээд Чука бэлтгэлд ороод долоо хонож байснаа "Би ердөө рок дуу дуулж чадахгүй юм байна. Рок дуучин авсан дээр" гэсэн. Рок дуучин чинь хаана байгаа юм бэ гэтэл "Би нэг бацаан мэднэ, их хөөрхөн дуулдаг" гээд удахгүй дагуулаад ирсэн. Тэгээд Лхагваа (Х.Лхагвасүрэн) ирээд "Шүүдэр цэцэг"-ийг гитартай дуулж шалгуулсан. Бид хариу хэлнэ гээд явуулсан ч? дуулах нь таалагдсан. Гэхдээ рокстильтэй биш цээлхэн гоё хоолойтой юм. Хоолойны чадал бүх юм нь болж байсан болохоор бид хэд "Энэ хүүхдийн стилийг нь бага зэрэг эвдээд рок болгож болох юм. Өөрөө хүсвэл авна" гээд дахиж дуудсан. Тэгээд "За, бүх насаараа бидэнтэй хамт дуулж чадах уу" гэхэд "Чаднаа" л гэв. Ингэж л Лхагваагаа олж авсан. -Түүнээс хойш 25 жил өнгөрсөн байна. Ийм удаан хугацаанд нэг бүрэлдэхүүнээр тоглосон хамтлаг ховор. Энэ эрчүүдийн үнэнч нөхөрлөл үү, эсвэл өөр нууц бий юу?
-Одоо бизнест хүртэл хамтарч ажиллах чадвартай хүнийг ажилд авна гээд байгаа биз дээ. Түүн шиг уран бүтээлд ч тийм байх ёстой. Зорилго нэг байх ёстой. Зорьсон зорилгодоо чин сэтгэлээсээ дуртай, бас үнэнч байх ёстой. Анх "Амьдрал" нэртэй тоглолтоо тоглочихоод өрөөндөө орж ирээд андгай маягийн юм л даа "Түрүүлж үхсэнийгээ хувиа хичээсэнд тооцно шүү" гэж ярьцгаагаад. За тэгвэл, үхтэлээ хамт юм байна гэж андгай өргөж байсан даа. -Энэ олон жилд ам мурийх, үзэл бодол зөрөх үе гарна биз дээ?
-Мэдээж, олон аавын хүүхдүүд янз бүрийн ааш араншинтай л байлгүй яахав. Гэхдээ бид зорилгоороо нэгддэг учраас ойлголцож чаддаг. Ойлголцохын хажуугаар хөгжимдөө чин сэтгэлээсээ дурласан. Үүнийхээ төлөө амьдарч чадсан учраас тэр шүү дээ. Муудаж сайдах үе гаралгүй яахав дээ. Хамт олон байтугай нэг гэрт байгаа эр эм хоёр ч ам мурийдаг шүү дээ. Тийм үед бид хамгийн гол нь хэний буруу байна, хэний зөв байна гэдгийг хамт олноороо ярилцаж шийддэг. Буруу ярьж байгаадаа чиний л буруу гэдгийг нь хэлж ойлгуулдаг. Бие биенээ уучилж чаддаг, бие биенээсээ уучлал гуйж чаддаг. Тэр утгаараа өнөөдөр тачигнатал хэрэлдсэн байлаа гэхэд маргааш нь инээлдээд л, тэврэлдээд л явна. Хар буруу санаа үлддэггүй. Урлаг өөрөө хүнийг ариусгаж явдаг юм даа. Монголын түүхэнд байтугай дэлхийн түүхэнд хэн нэг гишүүнээ солилгүй 25 жил болсон хамтлаг ховорхон юм билээ. -Та төмөр замчин байсан хүний хувьд төмөр замын сэдэвтэй уран бүтээл хийхсэн гэж боддог уу?
-Боддог. Төмөр замын юуг нь уран бүтээл болгох вэ гэж боддог. Ажил хөдөлмөр, амьдрал ахуйн ямар сэдвээр байвал зүгээр юм бэ дээ. Яг өнөөдөртөө тийм сэдэв орж ирчихээгүй байгаа. Апиваа дуу, хөгжмөөс гадна шүлэг чухал. Тэрэндээ жаахан гацаатай байна. Аливаа нэг юманд зориулж бүтээл хийнэ гэдэг бас хэцүү. Яруу найрагчид шүлгээ унших талаас нь бичдэг. Тэр нь аятайгаа авцалддаггүй. Энгийн хар үгээр хэлчихнэ гэхээр болж өгдөггүй, хэцүү юм бий. Үүнтэй адилхан бэрхшээлүүд гардаг. Компаниуд сүлд дуу хийлгэе гэдэг. Дуунд нь заавал компаний нэр байж байх ёстой гэнэ. Дуун дундуур нэг компаний нэр хэлээд дуулаад байх сонин. Нийтэд хүртэхгүй уран бүтээл болно. Тэгээд тэрэндээ их мөнгө төлөх гэнэ. Мөнгийг нь бодоод хийчихье гэхээр уран бүтээл биш болоод байх. Иймэрхүү зовлон бий. Төмөр замын сэдэвтэй хуучны гоё дуунууд бий. Жишээ нь, "Ган зам". Ер нь, энэ дууг давах дуу гарч ирэх болов уу даа. Хоёр жилийн өмнө манай Чука "Монголын төмөр зам" гээд дуу хийсэн. Манай Лхагва дуулсан. Ажил мэргэжлийн тухай биш төмөр замчдын амьдрал ахуйтай холбоотой дуу бол зүгээр гэж бодогддог. -Төмөр замчидтай хэр ойр байдаг вэ?
-Одсүрэн бид хоёрын хувьд төмөр замд төрж өссөн. Төмөр замаасаа амьдралаа залгуулсан. Бид хоёрын хувьд нутаг нугын үзэл гаргавал төмөр зам төрсөн нутаг юм, хүмүүсийн ярьдгаар. /инээв/ Тийм болохоор байнга л бодолд явна шүү. Төмөр замын техникум (хуучнаар) дээр миний зураг байж л байна лээ. 2006, 2007 онд би тайлан тоглолтоо хийсэн. Тэгэхэд төмөр замаас 1000 гаруй хүн үзсэн. Соёлын төв өргөөнд хоёр удаа тоглоход ихэнх үзэгчид нь төмөр замчид маань байлаа. Намайг төмөр замынх гэж төмөр замчид баярладаг байх. Би ч төмөр замчдаараа бахархдаг. -Удахгүй 65 жилийн ойгоо тэмдэглэх төмөр замчиддаа хандаж та юу хэлэх вэ?
-Төмөр замын ажил хүнд хөдөлмөр дөө. Би өөрөө холбогч байсан. Вагон дагаад л, зүүгдээд л гүйж явдаг. Тийм л ажил хийж байсан. Төмөр замын хатуу хөтүүг мэднэ. Өвлийн идэр есийн хүйтэнд ч, зуны аагим халуунд ч вагонд зүүгдээдл... Хүнд ажил мөртлөө Монгол улсын хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулж байгаа бахархам хөдөлмөр юм. Төмөр замчид Монголын тээврийн голыг нуруундаа үүрч байгаа. Төмөр замчдыг би асар их буяны ажил хийдэг улс гэж ойлгодог. Улсынхаа хөгжилд ч тэр, хүмүүсийн амьдралд ч тэр. Тийм болохоор төмөр замчид та бүхний минь хийсэн бүтээсэн бүхэн амьдралд ахуйд тань тэнгэрийн хишиг шиг сайхан хүртэх байхаа. Та бүхэн минь эрүүл байгаагаарай, хамгийн гол нь. Эрүүл байвал илүү сайн ажиллана, илүү ихийг бүтээнэ. Тэр хэрээр амьдрал сайхан болно.Та бүхэндээ энэ орчлонгийн хамгийн сайн, сайхан бүхнийг хүсье. Б.Гүнжинлхам
Эх сурвалж: “Ганзам” сонин |
| Ц.Энхманлай: Одсүрэн бид хоёр нутаг нугын үзэл гаргавал төрсөн нутаг минь төмөр зам юм |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Он гарснаас хойш 1222 гадаад иргэнийг албадан гаргажээ 18:40 Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253
|
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 »»
|
|
Өчигдрийн түгжрэл зам тээврийн 12 осол гарснаас үүдэлтэй гэв 18:38 Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий.
|
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. »»
|
|
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү 18:35 Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг
|
Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг »»
|
|
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 15:51 УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. »»
|
|
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр боллоо 15:39 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
ОБЕГ: Барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна 12:05 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр
|
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр »»
|
|
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ 11:56 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж,
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, »»
|
|
Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байна гэв 10:51 Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар
|
Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар »»
|
|
Аж ахуй нэгжүүдэд хугацаатай үүрэг өгсөний дагуу бүх сумдад шатахуун нийлүүлжээ 10:48 Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж
|
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж »»
|
|
Сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байжээ 10:46 Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд
|
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд »»
|
|
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 10:33 Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ.
|
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ. »»
|
|
Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ 10:03 УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж
|
УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж »»
|
|
Төрийн тахилгат Алтай Таванбогдоос улаан номонд орсон цоохор ирвэс агнаж, өвчсөн байжээ 09:54 Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж
|
Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж »»
|
|
Улсын II дугаар төв эмнэлэг 8 хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ 09:31 Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил
|
Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил »»
|
|
Хойд хөршөөс хоёр мөнгө хоёр хүрэл медаль хүртлээ 09:28 ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов.
|
ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов. »»
|
|
Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн асуудлыг шийдвэрлэвэл их наядаар тоологдох мөнгө орж ирнэ 09:27 УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн
|
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн »»
|
|
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан хэмээв 09:25 Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ
|
Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ »»
|
|
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов 09:23 Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн
|
Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн »»
|
|
Элчин сайд Ричард Буанган: Монголын хүүхдүүдийн ирээдүйн талаарх мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ шингээсэн захидлуудыг унших сайхан байлаа 09:19 “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
|
“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ 15:23 Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ.
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ. »»
|
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 126 гишүүнээс 64 нь иржээ 10:32 УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн »»
|
|
Пара пауэрлифтингийн тамирчин Д.Жигмэд алтан медалийн болзол хангалаа 10:24 Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг
|
Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг »»
|
|
Улсын хил зөрчихийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо 10:23 Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу
|
Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу »»
|
|
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгохтой холбоотой “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10:13 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын
|
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын »»
|
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн усан доорх шатрын дэлхийн аварга болжээ 10:11 АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан »»
|
|
Монгол Ардын намын дарга Н.Учрал СДМЗХ-ны залуусын диалогид оролцов 10:07 Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос
|
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос »»
|
|
ТБХ: Төсвийн гүйцэтгэлийн талаарх сангийн сайдын мэдээллийг сонсов 10:00 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн »»
|
|
Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, унтраах ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлага зохион байгууллаа 09:50 Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр
|
Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр »»
|
|
БОХХААБХ: Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 15:37 Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас
|
Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас »»
|
|
Авлигатай тэмцэх газраас “Цемент шохой” ХХК-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна 15:34 Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай
|
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа "ой, хээрийн түймрээс сэргийлэх" чиглэлд анхаарч ажиллана 13:22 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо 12:32 Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө
|
Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой 12:30 “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км »»
|
|
Эмээлт захад ямааны арьс ₮57000, хонины нэхий ₮3000 байна 12:00 Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг.
|
Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг. »»
|
|
Алба хаагчдад мөнгөн урамшуулал олгож, батламжийг гардууллаа 11:43 Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн
|
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн »»
|
|
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө 11:18 Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн
|
Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн »»
|
|
Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтыг шинжлэн судална 10:00 УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
|
УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна. »»
|
|
Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг 14:41 Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар »»
|
|
ДЭМБ-аас жин бууруулах үйлчилгээтэй эмийг анх удаа санал болголоо 14:38 ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой
|
ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой »»
|
|
Хулгай цэгцэрч, хулгайчид чичирч байна 14:34 Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй
|
Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй »»
|
|
“УБТЗ” ХНН нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 14:25 Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг.
|
Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 13:40 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа 12:57 Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг
|
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг »»
|
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 7.6 баллын газар хөдлөлт болжээ 10:46 Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын »»
|
|
“Чингис” хааны дүрд тоглосон ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав гэр бүлийн хамт Монголд иржээ 10:39 “Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг
|
“Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг »»
|
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|