 |
|
 |
|
Ц.Сэдванчиг:Өршөөлийн хуулиа баталж татвар төлөгчдийн итгэлийг сэргээх хэрэгтэй |
|
|
 |
|
 |
Ц.Сэдванчиг:Өршөөлийн хуулиа баталж татвар төлөгчдийн итгэлийг сэргээх хэрэгтэй
2014-06-12“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор “Бридж” группын гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигийг урилаа.  -Таныг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад, мөн “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлын албыг хашиж байх үед ярилцаж байсан. Харин “Бридж” группын гүйцэтгэх захирал болсноос хойш анх удаа ярилцаж байна. Энд ирээд та юу анзаарч, ажиглаж байна вэ?
-Юуны өмнө олон хүний анхааран харж, сонирхон уншдаг ярилцлагын буландаа намайг урьсан танай сонины хамт олонд баярлалаа. “Бридж” группын хувьд 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Монголын анхны хувийн хэвшил. Анхны гэж байгаа нь зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжих үе, түүнээс хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн цэвэр хувийн компанийн нэг. Зам барилга, жижиглэн бөөний болоод гадаад, дотоод худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлд олон жил ажиллаж ирсэн. Олон жил тогтвортой ажиллаж ирсэн компанийн ажлыг аваад би долоон сар болж байна. Би “Говь” –иор овоглож олон жил явсан. “Говь”-ийн захирлаар хоёр ч удаа ажилласан. Дунд нь “Бридж” группын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. Нэг хэсэг улстөр рүү орж дөрвөн жил УИХ-д суулаа. “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар хэсэг хугацаанд ажилласан. Ингээд хувийн хэвшилд эргэж ирлээ. Анзаарч ажиглаж байхад нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн байна. Ялангуяа сүүлийн хоёр жил бизнесийн орчин нөхцөл, тэр тусмаа төгрөгийн сулрал, валютын ханш огцом чангарсан зэрэг макро төвшний эдийн засгийн байдал таатай биш саруудыг өнгөрөөж байна. 1990-ээд онд “Говь” компанийг удирдаж байх үе, 2000 оны эхэн үед хувийн хэвшлийн ажлыг удирдаж явуулж байсантай харьцуулахад олон өөрчлөлт гарчээ. Хувийн хэвшлүүд тодорхой хэмжээнд хөгжиж, тэр хэмжээгээр өрсөлдөөн нэмэгдсэн байна. Ер нь бизнесийн орчин ихээхэн өөрчлөгдсөнийг л мэдэрч байна даа.
-Ингэхэд үүдээр орж ирэхэд “Топ-150” гэсэн цом анхаарал татлаа. “Бридж” хэд дэх жилдээ ийм өргөмжлөл хүртэж байгаа билээ?
-Манай групп Монголын топ 150 татвар төлөгч аж ахуй нэгжийн нэгээр 13 дэх жилдээ шалгарч, сая та нарыг орж ирэхийн өмнөхөн би МХАҮТ дээр очиж шагналаа гардаж аваад ирлээ. Татварын ерөнхий газар, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хамтран 2001 оноос эхлэн энэ жагсаалтыг гаргаж ирсэн учраас би хамгийн бодитой шагнал юм болов уу гэж үздэг. Тогтмол татвар төлөөд явна гэдэг татвар төлөгчийн гэх юм уу, тухайн аж ахуй нэгжийн нийгмийн хариуцлагыг харуулж байгаа маш бодитой үзүүлэлт юм шүү дээ. Тэр үүднээсээ “Бридж” групп нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа сайн биелүүлж ирсэн, одоо ч ийм байна гэж хэлэх байна.
-Эдийн засгийн хямрал үндэсний үйлдвэрлэл, төрийн болон хувийн компаниудыг сөхрүүлэхэд хүрч, зарим нь шуурганд уруудаж ч байна. Тэгэхээр Монголд бизнес эрхлэх боломж бас бэрхшээлийг та хэрхэн харж байна?
-Манайд бизнес явуулахад нэг талаас хөгжиж байгаа гэх юм уу, хөгжих гэж байгаа улс орны хувьд боломж бий. Хөгжлийнхөө гарааны эхэн үед яваа учраас ийм боломжтой гэж бизнесийн ертөнцийнхөн дүгнэдэг. Гэхдээ манайх том газар нутагтай, цөөн хүн амтай, эдийн зсаг нь жижиг учраас хэрэглээний зах зээл дэндүү бага. Хоёр хөршийн дунд хавчигдсан, далайд гарцгүй орон учраас гаднын хөрөнгө оруулалтууд хошуураад ороод ирдэггүй. Хоёр хөрштэйгээ учраа олохгүй бол бидний яриад байдаг гуравдагч орон, тэдний бодлого, хөрөнгө оруулалтыг оруулж ирээд сайхан хөгжинө гэсэн яриа хол гэдгийг сүүлийн 20 гаруй жилийн туршлага харуулсан. Тухайлбал, өнөөдөр Монголд Японы машины тэргүүлэх үйлдвэрүүд орж ирсэн үү гэвэл алга л байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг том компаниуд орж ирээд ажлын байр нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ явуулж, улс орны эдийн засаг, хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна уу гэвэл, үгүй. Ийм л байна шүү дээ. Энэ талаас харвал, манай зах зээл хаалттай, бизнесийн орчин бүрдүүлэхэд тийм ч таатай бус. Дээр нь манай улстөрийн бодлого тогтворгүй, улсын чанартай дэд бүтэц нь бизнесийг хөгжүүлэх хэмжээнд хөгжиж чадаагүй. Энэ мэт олон асуудал бий.
-Төр, хувийн хэвшлийн уялдааг яаж бий болгох вэ?
-Хөгжиж буй орнуудын туршлагаас харахад төр бизнесийн үйл ажиллагаанд маш бага оролцдог. Төрийн оролцоо батлан хамгаалах, аюулгүй байдал, цэрэг цагдаа, боловсрол, эрүүл мэндийн салбартаа илүүтэй анхаардаг. Тэр чиглэлд хөрөнгө оруулалт хийж, бодлогоо чиглүүлдэг. Түүнээс бизнесийн, аж ахуйн чанартай ажлыг үндсэнд нь хувийн хэвшилдээ даатгадаг. Тэр хэмжээгээр хувийн хэвшил нь хөгждөг. Өөрөөр хэлбэл, бизнесийн хөгжлийг хувийн хэвшил нь үүрч авч явдаг. Ийм зүй тогтол, жишээ баримт олон байдаг. Гэтэл манайд төр оролцдоггүй юм гэж алга. Бүх төрлийн бизнес рүү төр оролцож, зохицуулах гэж оролдож байна. Тэр нь эргээд бизнесийн хөгжлийг удаашруулдаг, өрсөлдөөнйиг хязгаарладаг, эсвэл эрх мэдэлтэй хүмүүст ойрхон бүлэглэл гэх юм уу тийм хэсэгт нь давуу нөхцөл бий болгодог. Яг шударгаар өрсөлдөж явах нөхцлийг хаагаад байна. Төр бизнест дэндүү оролцож байгаагаас ийм байдал үүсч байгаа юм. Тиймээс төр оролцох зүйлдээ оролцож, оролцохгүй байж болохоор бизнесийг хувийн хэвшилдээ даатгаж явах нь зөв. Уг нь олон жил ингэж ярьсан. Бодит байдалд хэрэгждэггүй. Ер нь бизнес хийж байгаа татвар төлөгчдийн ам сайнгүй байгаа шүү. Бизнес хийхэд хүнд боллоо гээд янз бүрийн хүндрэл зовлонг тоочиж байна. Хувь хүн, жижиг, дунд бизнесийнхэн “Одоо яах вэ” гэж толгойгоо барьж байна шүү дээ. Ажилчдаа цомхотгох уу,хүрээгээ багасгах уу, цаашид яах вэ гэсэн толгойны өвчинтэй бизнес эрхлэгчтэй олон тааралдах юм. Бизнесийн орчин муудсанаас үүдэж орлого нь багасдаг, тэр хэмжээгээр татвар төлөх чадвар нь мууддаг. Татвар тодорхой хэмжээгээр дутуу төлөлттэй гарлаа гэхэд татварын албаныхан дансыг нь хааж бизнесийнх нь өдөр тутмын үйл ажиллагааг саатуулаад эхэлдэг, эсвэл татварын торгуулиар дарамталж авлига нэхдэг явдал түгээмэл болчихож. Тухайлбал, банкныхаа харилцах дансыг хаалгачихсан бизнес эрхлэгч яаж бизнес явуулах вэ. Энэ чинь хөл гарыг нь хүлж, нүдийг нь боочихлоо гэсэн үг шүү дээ. Ийм хүмүүстэй би олон таарч байна. Төрөөс явуулж байгаа бодлого, бондын мөнгө, эсвэл үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж хөрөнгө, мөнгө босгоод аваад явж байгаа нь өөр л байдаг байх. Гэхдээ тэр нь маш цөөн хэсэг. Олонх нь аргаа бараад сууж байгааг онцолж хэлмээр байна.
-Тэгвэл валютын ханш өссөнөөс үүдэж бизнес эрхлэгч, татвар төлөгчид хохирч байгаа нь хэний буруу вэ?
-Валютын ханшийг харьцангуй тогтортой байлгах /тэгэхдээ яг нэг тоон дээр барьж гэж байгаа юм биш/ бодлого бол төрийн үүрэг. Төр үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийг алдагдалд оруулсан нь тэр хүмүүсээс өөрөөс нь бус төрийн бодлоготой хамааралтай. Тэгэхээр төр тодорхой хэмжээгээр буруутай. Ийм л зүйл болчихоод байна. Төгрөгийн сулрал, валют чангарсан хэмжээгээр татвар төлөгчид хохирчихоод байгаа. Төгрөг 30 хувиар суларсан бол тэр хэмжээгээр хохирсон гэсэн үг. Өмнөх жилүүдэд олон бизнес эрхлэгч валютын зээлийг дотоодын банкууд, гаднаас ихээр авсан. Түүнийгээ уул уурхай, барилга руу оруулаад гацаачихсан. Ингээд зээлээ төлөх болсон чинь валютын ханш өсч, төгрөгийнх суларчихсан. Тэр хэмжээгээр алдагдалд орж байгаа юм.Ийм байдлаар алдагдал, хүндрэлд орсон учраас татвар төлөгчид эрх баригч нарт итгэл алдраад байна. Ер нь хэрэглээний үнэ ханш нэмэгдэж иргэдийн худалдан авах чадвар ч төгрөг суларсан хэмжээгээр буурсан шүү дээ.
-Тэр итгэлийг яаж сэргээх вэ?
-Ер нь бол зөвхөн дотоодын бизнес эрхлэгчид ч биш, гаднын хөрөнгө оруулагчид ч итгэл алдарчихаад байна.Үндэсний валют нь сулраад байгаа энэ тогтворгүй эдийн засаг руу үнэтэй цэнэтэй мөнгөө хувиргаж хийх хүн байх уу. Тэгэхээр дотоод, гадаадын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээе гэж байгаа бол юуны өмнө валютын ханшаа тогтворжуулах ёстой. Үнэ тогтворжуулна гэж бэлэн мөнгө хэвлэн зах зээл рүү гаргаж цөөн тооны бизнес эрхлэгчдийг дэмжих биш валютын ханшаа тогтвортой байлгаад байвал тэр нь өөрөө үнэ тогтворжуулах хөшүүрэг болно. Тиймээс үүнийг үнэ тогтворжуулах бодлогынхоо дунд, урт хугацааны гол зорилго болгож хэрэгжүүлэхгүй бол үр дүн гарахгүй. Тэгэхээр олон бизнес эрхлэгчтэй уулзаж, санал солилцож явдаг хүний хувьд хэлэхэд, тэдний алдраад байгаа итгэлийг сэргээх оновчтой бодлого тодорхойлж хэрэгжүүлэхгүй бол таагүй үр дүнд хүргэж мэдэхээр болчихоод байна.
-Үнийн өсөлт, цомхтгол, хямрал нүүрлэсэн энэ цаг мөчид танай компанийн хувьд, жишээлбэл та ямар бодлого барьж ажиллаж байна?
-Би ажил аваад долоон сар болж байгаагаа түрүүнд хэлсэн. Энэ хугацаанд бизнесийн орчин, хямралтай холбоотойгоор бүтцийн өөрчлөлт хийсэн. 10 гаруй салбар, нэгжийг үндсэнд нь толгой компанидаа нэгтгэн 5-6 болгон цөөрүүлж, үйл ажиллагааны зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого барьсан. Би ер нь ажил авангуутаа өөрийнхөө суудаг өрөөг жижигрүүлэхээс ажлаа эхэлсэн дээ.Гүйцэтгэх захирлын өрөөг 50 хувь жижигрүүлж, групп компаниуд таван давхар байранд тарсан байсныг 2, 3 дугаар давхарт нь төвлөрүүлсэн. Нэгж бүхэн тусдаа өрөөнд ороод суучихдаг байсныг заалны системд шилжүүлсэн. Үр ашиггүй, тэвчиж болох бүх зардлыг зогсоож товчилбол хэмнэх горимд шилжүүлсэн. Зөвхөн зардал гаргадаг ашигладаггүй хөрөнгүүдийг эргэлтэд оруулах, зээлийг удирдах ажилд онцгой анхаарч байна. Үр дүн гарч байна. Өнөөдөр бид дотоод, гадаадын банкнаас валютын зээлгүй групп, компани болж чадсан. Түүнээс гадна дотооддоо ажилчдынхаа бүтээмж, ажилд хандах хандлагыг сайжруулах гэхчлэн жижиг, сажиг чимхлүүр ажилд байнга анхаарч байна. Мэдээж валютын ханшны өсөлтөд бүх компани өртсөн. Манайх ч гэсэн багагүй алдагдал хүлээж, нэлээд хүнд цохилт авсан. Гэхдээ бид ажилчдаа цомхотгоогүй. Групп, компанийн хэмжээнд 500 гаруй хүн ажилладаг, тэдний ажлын байрыг хадгалж чадсан. Үүнээс цааш юу болохыг харин хэлж мэдэхгүй. Валют чангарч, төгрөг сулраад байвал энэ байдлаа удаан барьж чадна гэж хэлж чадахгүй.
-Энэ чиглэлд төр, засгаас явуулж байгаа бодлогууд хэр үр дүнгээ өгөх бол. Тухайлбал, Засгийн газраас “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног” хөтөлбөр дотор олон ажил санаачилж хийж байгааг та хэрхэн харж байна?
-Энгийн үгээр, товчхон томъёолох юм бол эдийн засгаа сэргээнэ гэж байгаа нь ерөөс биенесийн орчноо сайжруулах, бизнес эрхлэгчдээ дэмжих, компани аж ахуй нэгжүүдийг дампууруулчихалгүй ажлын байрыг нь хадгалах, дэмжих бодлогыг хэрэгжүүлэх ажил юм шүү дээ. Бизнес орчин сайжирбал эдийн засгаа аваад явчихна. Бизнес сайн явж байж эдийн засаг сайжрах, өсөлт гарах ийм л зүй тогтолтой зүйл. Тэгээд бизнес эрхлэхэд юу хүндрэлтэй байна вэ, төр засгаас хамаарсан, зохицуулж болох юм юу байна гэдгийг л сайн харж, түүн рүү чиглэсэн богино, дунд, урт хугацааны бодлогууд явуулах ёстой. Түүний нэг нь миний ахин дахин яриад байгаа үндэсний валют, төлбөрийн хэрэгслийнхээ чадварыг аль болох тогтвортой барих үүрэг юм. Тэгж чадаагүйгээс ямар байдал үүссэнийг би түрүүнд тодорхой ярьсан. Тэр бүхэн сүүлийн саруудад болж байгаа томоохон үйл явдлуудаас тодорхой байгаа шүү дээ. Компани дампуурлаа, үндэсний хэмжээнд явуулж байгаа төслүүд хүнээ цөөлжээ гэсэн мэдээллүүд цуврах боллоо. Ер нь уул уурхай явуулж байгаа компаниуд үндсэндээ зогсч олон хүн ажлын байраа орхиж байна. Дээр нь уул уурхайн компаниуд бүгд төлбөрийн чадваргүй болчихож. Энэ яаж мэдрэгдэж байна гэхээртэдэнд нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төлбөр хийгдэхгүй олон сар, жилээр хойшилж байна. Миний түрүүнд хэлсэн татварын албад очоод дансыг нь хаачихаад хөдлөхгүй болсон жишээ амьдрал дээр өдөр болгон тохиолдож байна. “Татварын ялигүй дутуу төлөлтөөр дансаа хаалгачихлаа” гэж байгаа компанийн захирлуудтай олон таарах юм даа.
-Тэр зовлонг энгийн иргэд тэр бүр мэдэхгүй байгаа байх. Харин Засгийн газар, УИХ-ын төвшинд ярьж буй “Эдийн засгийн өршөөлийн хууль”-иар энэ асуудал хэр зөв зохистой шийдэгдэх бол?
-“Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-т хийх ажлын жагсаалтыг би нэгбүрчилж нэгд нэгэнгүй харсан. Бизнес эрхлэгчдэд хамгийн хэрэгтэй гэх юм уу, өөрөөр хэлбэл тэдний алдарчихаад байгаа итгэлийг эргүүлж авахад үндсэндээ нэг зүйл нь “Эдийн засгийн өршөөлийн тухай хууль” гэж харж байгаа. Тэр хуулийг баталснаар далд байгаа эдийн засгийг ил гаргах ёстой. Монгол Улс далд эдийн засагтай орон гэж бид олон жил ярьсан. Хувийн хэвшлийн гэж байгаа ихэнх компани хоёр тайлан баланстай явдаг гэлцдэг. Тэр үнэн, олон жил ингэж явж ирсэн. Орлогоо энд тэнд аваачаад нуучихдаг, гаргаж ирэх гэхээр болдоггүй бизнес олон байгаа гэж ярих юм. Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын тухай гэнэ үү, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гэх үү тэр хуулиараа энэ асуудлыг яаралтай шийдэж, итгэл нь алдраад байгаа бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн итгэлийг эргүүлж авах, олж авах гэдэг бол маш чухал юм. 2008 онд нэг хууль гарсан, тэр нь зургаахан сарын хугацаатай. Хуулиа хэрэгжүүлэх журам гаргах гэж байна гэж Сангийн яам, Татварын газар ихэнх хугацааг нь авч, үндсэндээ хоёрхон сарын хугацаанд хууль хэрэгжсэн байдаг. Тэр хугацаанд компаниуд хамрагдаж чадаагүй юм билээ. Дөнгөж нэг хувь буюу, мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй хүмүүстэй ойрхон байдаг хэсгийнхэн хамрагдсан. Нэг үгээр хэлбэл, тэр хууль бараг хэрэгжиж чадалгүй өнгөрсөн байдаг. Тэгэхээр энэ удаа тийм хууль гаргах гэж байгаа бол жижиг, дунд, том гэхгүй бүх татвар төлөгчийг хамруулж далд байгаа эдийн засгийг нэг удаа ил гаргах хэрэгтэй байна. Магадгүй тэр хууль гарснаар валют хомсдож ханш нь өсөөд, төгрөг сулраад байна гэж ярьж байгааг өөрчлөхийг ч үгүйсгэхгүй. Далд байгаа валют гараад ирэх ч юм бил үү. Хэрэв тэгвэл хямраад байгаа эдийн засгийг тогтворжуулж, үнийг барьж, валютын хомсдлоос гаргана. Ер нь 2008 онд гарсан хуулиар бас ч гэж багагүй хэмжээний валют ил гарсан гэж дуулддаг шүү. Нэмээд хэлэхэд Засгийн газар төсвийн орлоготой харьцуулахад дэндүү өндөр зардалтай бүтцээр яваа учраас төсвөө хасах, тансаглалаа зогсоох ажил гарцаагүй шүү дээ.
-Ярилцлагын төгсгөлд таньтай нэгэнт уулзсаных Оюутолгойн тухай асууя. Мэдээлэлд ойр байдаг хэсгийнхэн “Оюутолгой ойлгогдохоо байлаа” гэж байхад энгийн иргэд ямар байх нь ойлгомжтой. Харин танд ямар дүр зураг харагдаж байна вэ?
-“Оюутолгой” төсөл богино хугацаанд хэрэгжиж баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, баяжмал нь гарч төсөл өөрөө орлоготой болсон. Өнгөрсөн долдугаар сарын 9-нд санагдана, Ерөнхий сайд, холбогдох хүмүүсийн хамт очиж Оюутолгойн бүтээдэгдэхүүнийг ачих анхны ачилтын арга хэмжээнд оролцож, ингэж бүтээгдэхүүнээ сүр дуулиантайгаар гаргаад эхэлчихсэн юм. Ингэж орлоготой болсон нь төслийн гол үр дүн байсан. Ер нь өөртэйгээ холбоод хэлчихвэл нэг их буруудахгүй болов уу гэж бодож байна. Учир нь би тэнд ажил хариуцаж байхдаа ямар ч байсан бүтээгдэхүүнийг гаргах хүртэлх хугацаанд бүх талаар нь дэмжиж, төслийг урагш нь явуулж ирсэн. Одоо ямар ч байсан төсөл орлоготой болсон. Түүнээс өмнө бол ердөө л зарлага гаргаж байлаа шүү дээ. Харин тэрнээс хойш асуудал нэлээд ээдрээтэй үргэлжилж байх шиг байна. Далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудалтай холбоотойгоор Засгийн газар, Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн хооронд ойлголцлын нэлээд зөрүү байсан. Би тэр зөрүүг одоо болтол гараагүй, ойлголцоогүй юм байна гэж харж байгаа. Зарчмын олон асуудал байдаг, тэр болгоныг би энд дэлгэж ярих шаардлага байна уу, үгүй юу. Ямар ч байсан өнгөрсөн наймдугаар сард далд уурхайн ажил зогссон асуудал шийдэгдсэнгүй. Шийдэгдэх байтугай улам хүндэрч, саяхан дахин орон тоогоо цомхотгох үйл явц явагдаад байна. Нэг талаас Засгийн газар, нөгөө талаас хөрөнгө оруулагч талын хооронд ойлголцлын зөрүү хол хэвээр байгаа юм байна. Гэхдээ манай Засгийн газар үндсэндээ буулт хийчихсэн гэж харагдаж байгаа. Тодруулбал, Ерөнхий сайдаас “Рио Тинто”-ийн захирал Сам Уолш гэдэг хүнд явуулсан захиа зарим мэдээллийн хэрэгслээр гарсан. Түүний агуулгаас харахад манай Засгийн газар 75-аар буугаад өгчихсөн юм билээ. Та нарын бүх нөхцлийг зөвшөөрье, ТЭЗҮ энэ тэрээ ч дараа нь болъё, та нар авах гэж байгаа зээлээрээ юу хийх бараг тэр жагсаалтаа гаргаад өгвөл бид бүгдийг нь зөвшөөрч байна. Ерөөсөө ажлыг нэн даруй эхлүүлье гэсэн буултыг Засгийн газар хийчихсэн гэж ойлгож байгаа. Гэтэл нөгөө тал тэр хүсэлт, буултыг хүлээж авахгүйгээр ажлаа хойшлуулж, тэр байтугай үйл ажиллагаагаа хумих бодлого явуулж байна гэдэг бол ерөнхийдөө хөрөнгө оруулагч талаас хамааралтай байна. Угаасаа манай оролцоо гэх юм энэ төсөлд тун бага. ТУЗ-ын гишүүн гэж төслөөс өндөр цалин авсан гурван хүн байдаг. Шийдвэр гаргах төвшинд нөлөөлөх ямар ч боломжгүй. Яахав ирц бүрдүүлж, тэнд нэг санал хэлээд сууж байдаг байх. Тэр хэмжээнд л оролцож байгаа шүү дээ, үндсэндээ. Ийм л түүх гэх юм уу, үйл явдал өнгөрсөн жилүүдэд давтагдаж ирлээ. Одоо ч тэр байдлаар явж байна.
-Цаашид яах бол?
-Цаашид яахыг би далдыг харагч биш хэлж мэдэхгүй. Уг нь хүчин төгөлдөр гэрээ гэж бий. Түүгээр талуудын хүлээсэн үүрэг маш тодорхой бий. Төслийг санхүүжүүлэх, удирдах үүрэг нь хөрөнгө оруулагч талд, Монголын Засгийн газар дэмжих үүрэгтэй, ийм л энгийн гэрээний хүрээнд үйл ажиллагаа явагдаж байгаа юм. Одоо тэр гэрээгээ дүгнэх цаг ирчихсэн юм биш үү. Гэрээний үүргээ хэн нь яаж биелүүлж ирэв, цаашид яаж биелүүлэх вэ гэдгээ тодорхой болгохгүйгээр захиа шидэлцээд, эсвэл гадаад, дотоодын хэвлэлээр бие биеэ яриад асуудал шийдэгдэхгүйг өнгөрсөн хугацаа харуулав шив дээ.

Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин |
| Ц.Сэдванчиг:Өршөөлийн хуулиа баталж татвар төлөгчдийн итгэлийг сэргээх хэрэгтэй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|