 |
|
 |
|
А.С.Пушкины мэндэлсний 215 жилийн ой тохиож байна |
|
|
 |
|
 |
А.С.Пушкины мэндэлсний 215 жилийн ой тохиож байна
2014-06-06Оросын төдийгүй дэлхийн суут яруу найрагч Александр Сергеевич Пушкины мэндэлсний 215 жилийн ой өнөөдөр  тохиож байна. Түүний амьдрал, уран бүтээл нэн сонирхолтой хийгээд ихээхэн ээдрээтэй өнгөрсөн гэдэг. А.С.Пушкины аав нь сурвалжит газрын эзэн, язгууртан, ээжийг нь өвөө Абрам Петрович Ганнибал нь Их Пётр хаанд бэлэг болж очсон этиоп үндэстэн боол байсан хэмээн түүхэн сурвалжид өгүүлсэн байдаг...
Тэрээр Москва-д төрж, Петербургийн орчмын Царское Село (одоогийн Пушкин хот) тосгонд байрлах эзэн хааны лицейн сурагч байхдаа уншлагын шалгалтан дээр өөрийн зохиосон "Царское Селогийн дурсамж" хэмээх шүлгээ уншсанаар нэр алдар нь ихэд түгж, 1820 онд анхны найраглал болох "Руслан Людмила хоёр"-ыг бичжээ.
А.С.Пушкин аажмаар улс төрийн өнгө аястай шүлэг зохиол бичих болсон тул засгийн газраас түүнийг 1820 онд Кишинёв руу цөлжээ. 1823 он хүртэл тэнд байхдаа Кавказ, Крымын хойгоор аялж, "Кавказад олзлогдогсод", "Бахчисарайн оргилолт булаг" найраглалуудаа бичсэн нь өндөр үнэлэгдэх болсон юм. 1823 онд Одесса руу нүүсэн ч дахин засгийн газартай сөргөлдөж, 1824 онд эцэг эхийнхээ амьдарч буй Умард Оросын Псков мужийн Михайловское тосгон руу цөлөгдөв.
1826 онд Николай I хааны өршөөлд багтаж Петербургт буцаж ирсэн байна. Гэвч 1825 онд гарсан декабристуудын хуйвалдааны дараа бий болсон улс төрийн нөхцөл байдлын улмаас Умард Орост байх үедээ бичсэн "Борис Годунов" зэрэг шүлэг найраглалуудаа хэвлүүлэх зөвшөөрөл авч чадалгүй, засгийн газрын хараа хяналтан дор амьдарч байв. Түүний хайр дурлалын амьдрал бүр ч эмгэнэлтэйгээр төгссөн юм. Энэ тухай Монгол Улсын Гавьяат багш, академич, доктор Т.Сэнгэдоржийн "Наталья Гончарова буюу А.С.Пушкины хувь заяа" нийтлэлийг уншигч та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе.
Наталья Гончарова буюу А.С.Пушкины хувь заяа
1828 оны сүүлчээр А.С.Пушкин Москвагийн алдарт бүжиг дэглэгч Йогелийнд болсон үдэшлэг дээр 16 настай Наталья Гончароватай анх танилцжээ. Үзэсгэлэн төгөлдөр залуухан язгууран бүсгүй дээдсийн хүрээнд дөнгөж танил болж эхэлж байсан хэдий ч түүний тухай аль хэдийнээ шагшин ярьцгааж байсан гэдэг. Бүсгүйн гоо үзэсгэлэнд сэтгэл алдарсан Пушкин түүнд гэрлэх санал тавьж, тодорхой бус хариу авсан ч тэр огтхон ч ухарч няцсангүй, хайр сэтгэл нь тэмүүлсэн хэвээр байв. 1830 онд буюу Наталья Николаевна Гончароваг 18 настай байхад А.С.Пушкин түүнд гэрлэх санал тавин зөвшөөрүүлж чадсандаа баярлан "Миний хувь заяа шийдэгдлээ. Хаа ч явсан нүдээрээ эрж хайж байсан, түүнтэй уулзсан уулзалт болгон надад жаргал авчирдаг байсан. Тэр бүсгүй бараг минийх, ээ бурхан минь" хэмээн бичсэн гэдэг.
А.С.Пушкин, Н.Н.Гончарова хоёрын ураг барилдах ёслол 1831 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Никитийн хаалганы Их Вознесенийн сүмд болжээ. Хурим баяр хөөртэй болсон ч тэднийг тойрон явж байхад өндрөөс загалмай мөргөлийн судар унаж, яруу найрагчийн гар дахь лаа унтрахад А.С.Пушкин "бүгдээрээ муу ёр" гэж дуу алдсан аж. Бас гэрлэгсдийн эхийнх нь толь хагарсанд Н.Н.Гончарова "сайн юм болохгүй дэг ээ" хэмээн дуу алджээ. "Миний эхнэр зөвхөн гадаад байдлаараа гоо үзэсгэлэнтэй төдийгүй гэгээлэг оршихуй" хэмээн Плетневт яруу найрагч бичиж байв. Наталья Гончарова боловсролтой бүсгүй бөгөөд франц хэлээр ямар ч өө сэвгүй ярьж бичдэг, англи хэл мэддэг, немц хэлээр ойлголцож чаддаг байжээ. Хуримынхаа дараа А.С.Пушкины гэр бүл Москвад гурван cap амьдарчээ. Хадам эх Наталья Ивановна яруу найрагчаас мөнгө нэхэж зовоохоор үл барам охиндоо түүнийг элдвээр муучлан, бурхан шүтлэггүй, ёс суртахуунгүй хэмээн зэмлэж, тэр ч байтугай харамч нарийнаар нь дууддаг байв. Москвад түүнтэй хамт амьдрахад тэсэхийн аргагүй болсон тул А.С.Пушкин залуу эхнэрийн хамт Хан тосгонд Плетневийн тэдэнд авч өгсөн зусланд очжээ. Н.Н.Гончарова 1831 оны намар Петербургт ирэнгүүтээ бүх язгууртан сурвалжтантай танилцав. А.С.Пушкины эгч нөхөртөө "Миний бэргэн эндэхийн тун ч дэгжин эмэгтэй, тэр хамгийн дээд зиндааныхны дунд л эргэлдэж байдаг, бүгдээрээ түүнийг нэгдүгээр зэргийн гоо үзэсгэлэнт бүсгүй хэмээн ярьцгаадаг, бас "Солиоруулагч" гэж хочилдог" хэмээн бичжээ. Бүгдээрээ л А.С.Пушкины эхнэрт хайр сэтгэлтэй болсон төдийгүй эзэн хаан Николай хүртэл оройн зоогон дээр түүнтэй зэрэгцэн суудаг байв. Хардалт Пушкины гэр бүлд амьдралынх нь бүр эхнээс бий болж, харилцан хардалцдаг хэдий ч Апександр Сергеевичийн хардалт огцом боловч түргэн зуур арилдаг бол Наталья Николаевнагийнх нэхэл хатуутай, бас догшин шинжтэй байжээ. А.С.Пушкин өөртөө таалагдсан бүсгүйчүүдэд татагдахад ямагт бэлэн байдаг байв. Гэр бүл болсон хэдий ч түүний энэ хандлага өөрчлөгдөөгүй байлаа. Нэгэн түүхчийн охин С.У.Карамзина "Зарим эмэгтэй хэр тааруухан гоо үзэсгэлэн, барагтайхан ухаанаараа түүний нөхөр, яруу найрагчийн толгойг эргүүлэхээ болихгүй байгаагаас л эхнэр нь хардах зовлонд унаж, цаг ямагт үнэн голоосоо тарчилж байна" хэмээн бичиж байжээ. Нэгэн удаа Австрийн элчин сайд Фикальмоны бүжигт үдэшлэг дээр яруу найрагч Мюнхенээс ирсэн гүн ноёны эхнэр цайвар үстэй, гоо үзэсгэлэнт Крюднерийг хичээнгүйлэн эргүүлж орхижээ. Үүнийг нь мэдсэн Наталья Николаевна гэртээ ирмэгцээ нөхөртөө чангахан алганы амт үзүүлсэн аж. Энэ тухай А.С.Пушкин "Эх дагины маань гар тун ч хүнд байна шүү" хэмээн Вяземскийд инээдэм болгон ярьж байсан гэдэг. Наталья Николаевнагийн амьдрал үргэлжийн зугаа цэнгэл, баяр наадам, бүжигт үдэшлэгийн дунд өнгөрч байлаа. Гэртээ өглөөний дөрөв, таван цагийн алдад ирнэ. Орой нь хувцсаа солингоо дахиад л явна. А.С.Пушкин арга буюу түүнийг дагаж явдаг хэдий ч бүжигт үдэшлэг дээр тун ч уйддаг байв.
 1833 оны хоёрдугаар сард А.С.Пушкин "Петербургт миний амьдрал аль ч үгүй болоод байна. Санаж бодох, тэр ч байтугай гуньж уйтгарлах ч бололцоо алга. Зохиолч хүнд зайлшгүй хэрэгтэй чөлөөт цаг огтхон ч олдохгүй байна. Эхнэр маань дээдчүүдийн дунд эргэлдэж, дээд зэргийн дэгжин байх болов. Энэ бүхэнд ихээхэн мөнгө хэрэгтэй ч тэр мөнгийг миний хөдөлмөрөөр л олно. Харин хөдөлмөрлөхийн тулд ганцаараа байх хэрэгтэй байна" гэж Нащокинд гомдоллон бичиж байв. А.С.Пушкиных дөрвөн хүүхэдтэй. Ууган охин Маша 1832 онд, том хүү Сашка 1833 онд төрсөн аж. Гал голомтоо залгамжлагч нь А.С.Пушкины бусад хүүхдийн адил шүлэг бичиж "зүггүйтэлгүйгээр" цэрэг хүний замыг сонгож, овгийнхоо удам угсааг бүрэн хадгалж чаджээ. Нащокин "Яруу найрагч эхнэрийнхээ анхны төрөлтийн үед уйлан, хоёр дахь төрөлтийн үед нь зугтааж явах болно гэж ярьж байлаа" хэмээн үгүүлсэн байдаг. Үнэхээр тэр 1835 оны хавар тосгон руу гэнэт явчихаад эхнэрээ төрөхөөс хоцорч ирж байсан бөгөөд хүүдээ Григорий хэмээн нэр өгч байжээ.  Эхнэр нь 1836 оны тавдугаар сард төрөх ёстой байсан ч дахиад л А.С.Пушкин Москвад Нащокиныд саатаад эргэж ирмэгцээ "Наталья Николаевна намайг ирэхээс хэдхэн цагийн өмнө охин Натальягаа эсэн мэнд төрүүлснийг нь хаалгаар дөнгөж ормогцоо л мэдлээ" хэмээн бичиж байв. Пушкинд 1833 оны сүүлчийн өдөр язгууртны хүрээлэнд багтсаны илэрхийлэл болох "камерюнкер" хэмээх зэрэг дэвээр бол хамгийн бага цол өгсөн нь түүний 34 насанд тийм ч зохимжтой зүйл биш байлаа. А.С.Пушкин энэхүү цолыг хүлээн авахын хамт бөөн чирэгдэл зардал гаргахад хүрчээ. Бас эцэг эхийнх нь ажил хэрэг, өр зээлийг өөр дээрээ авахаас аргагүй болтлоо будлиантсан байлаа. 1834 оны сүүлчээр Петербургт Гончаровагийн эгч Екатерина, Александрина нар А.С.Пушкиныд байсан нь яруу найрагчийн амьдралыг төвөгтэй болгожээ. Эхнэр нь хөндий хүйтэн, нөхөр нь улам ч уур уцаартай, хардамтгай болж байв. А.С.Пушкин хааны асрамжнаас чөлөөлөгдөхийг оролдож, огцрох хүсэлт гаргасан бөгөөд Николай хаан түүнд хагас жилийн чөлөө олгож, зээлээр 30 мянган рубль өгөхийг санал болгосон бөгөөд А.С.Пушкин үүнийг хүлээн авахаас өөр аргагүй болж тосгон луу явах гэсэн боловч эхнэр нь эрс татгалзаж байлаа. Дээдчүүдийн хүрээнд А.С.Пушкин өөрийн ухаан, авьяасаараа, эхнэр нь гоо үзэсгэлэн, уран нарийн ааш, маягаараа хамгийн дэгжинд тооцогдож байв. Яруу найрагч өр зээлтэй амьдрах болсон үедээ хэт өөр болж, байн байн хэсэн явах болжээ. Дээдсийн хүрээнийхэн А.С.Пушкин болон эхнэрт нь тийм ч дуртай байсангүй, харин ч тэдний гэр бүлийн талаар элдэв янзын хорон цуу яриа тараадаг байлаа. Энэ үеэр дээдчүүдийн хүрээнд Голландын элчин, барон Геккерийн өргөмөл хүү, Оросын морин цэргийн гвардийн түрүүч, барон Жорж Дантес чухал байр суурь эзлэх болов. Биеэ тоосон, цовоо сэргэлэн, хөгжилтэй, цэцэн мэргэн энэ ганган эр хэн бүхний эрэл сурал болсон зочинд тооцогдож байлаа. Хувь заяаны эрхээр Дантес Наталья Николаевнагийн холын хамаатан болж ил гарч, А.С.Пушкин түүнийг урьж ирүүлэхэд франц эр яруу найрагчийн эхнэрийг санаархаж байсан ч зүй ёсны хязгаараас хальсангүй. Тэр тэднийд байж Натальятай зугаалдаг болжээ. Гэсэн ч А.С.Пушкин тайван байж чадсангүй. 1836 оны тавдугаар сард эхнэрээ "Хонгор минь, чиний эсрэг ямар нэгэн хов жив явж байна. Чи өөрийн сээтгэнэл, аальгүй зангаараа хэн нэгнийг цөхрөлд оруулсан бололтой. Энэ бол муу зүйл шүү, сахиусан тэнгэр минь. Даруу зан бол эмэгтэйчүүд та нарын сайн гоёл" хэмээн зэмлэжээ. А.С.Пушкин 1836 оны арван нэгдүгээр сард өөрийг нь авгайдаа маллуулагчдын бүлэгт оруулж бичсэн нэргүй гурван зурвас авчээ. Үүнийг эхнэрийг нь далдуур шаргуу эргүүлэгч барон Дантес хийсэн гэдэгт тэр эргэлзэхгүй байлаа. А.С.Пушкин франц эрийг гэртээ байлгахаас татгалзсан хэдий ч цуу яриа зогссонгүйгээр барахгүй яруу найрагч Дантесыг халз тулаанд дууджээ. Тэрээр дуудлагыг хүлээн авсан хэдий ч тулааныг 10 өдрөөр хойшлуулахыг гуйсан байна. Энэ хугацаанд Дантес Наталья Гончаровад өөртэйгөө гэрлэх санал тавьсан нь тодорхой болж А.С.Пушкин ч дуудлагаа буцаажээ. Тэдний хурим 1837 онд болж, яруу найрагчийн найз нөхөд нь сөргөлдөөн үгүй болсон хэмээн тайвширсан байлаа. Гэвч тэд эндүүрсэн байв. А.С.Пушкин Дантесийг дахин халз тулаанд дууджээ. Халз тулаан 1837 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Хар голын эрэг дээр болов. Дантес эхний ээлжинд буудаж, А.С.Пушкин үхлийн шарх авсан байлаа. Яруу найрагчийг гэрт нь авчирсан байна. Александр Сергеевич хүүхдүүдээ адислаж, өөрийнхөө өшөөг авахгүй байхыг тэднээс хүсээд, найз нөхөд болон зохиолуудтайгаа салах ёс гүйцэтгэв. А.С.Пушкин халз тулаан болсноос хойш хэдэн цагийн дараа хэвтэрт ороод байхдаа эмч Спасскийд Наталья Николаевнагийн тухай "хөөрхий гэмгүй хэрнээ нэрвэгдэж мэднэ, бас хүмүүсийн санаа бодолд ч нэрвэгдэж болно" гэж хэлжээ. Аугаа их яруу найрагч нэгдүгээр сарын 28 -ны өдөр 38 настайдаа таалал төгсжээ. Түүний шарилыг ордны адууны жүчээний сүмд байрлуулан ёслол үйлдээд, дараа нь А.И.Тургенев түүний цогцсыг Михайловын ойролцоох Святогорскийн сүмд оршуулахаар авч явсан ажээ.  А.С.Пушкин нас барсныхаа өмнөхөн Наталья Николаевнад бэлэвсрэлийн хувцсыг ямар хугацаагаар өмсөх, гашуудах талаарх сүүлчийн захиасаа өгч амжсан байв. Түүний захиасыг Наталья яг л хэлсэн ёсоор нь бүгдийг гүйцэтгэсэн ч гэрээсэлсэн богинохон хоёр жилд нь биш, бүр хожим, долоон жил болсны дараа л нөхөрт гарчээ. Наталья Николаевна 1839 онд Петербургт ирж зөвхөн А.С.Пушкины найз нөхөдтэй уулзалдаж, дээдчүүдээс хол хөндий амьдарч байв. Наталья Николаевна зөвхөн 1844 онд л морин цэргийн хошууч генерал, шударга төвшин, эелдэг зөөлөн Петр Петрович Ланскийд нөхөрт гарчээ. Тэрээр нөхөртөө хүү Александр, охин Софья, Едизавета нарыг төрүүлж өгөв. Зохиолчийг нас барсны дараа хэвлэсэн зохиолуудын шагналд өгсөн тавин мянган рублийг өв залгамжлагчдад нь өгснөөр Пушкин өөрийнхөө хүүхдүүдийн ирээдүйг хангасан байлаа. Наталья Николаевна 1863 оны 11 дүгээр сарын 26 -ны өдөр нас баржээ. Хэдийгээр идэр насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч суут яруу найрагчийн амьдрал, уран бүтээл судлаачдын анхаарлыг ихэд татсан хэвээр. Наталья Николаевна 1863 оны 11 дүгээр сарын 26 -ны өдөр нас баржээ. Хэдийгээр идэр насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч суут яруу найрагчийн амьдрал, уран бүтээл судлаачдын анхаарлыг ихэд татсан хэвээр. Түүний "Алтан гургалдай" шүлгийг орчуулагч С.Дондогийн хөрвүүлснээр толилуулж, эл бяцхан бичвэрээ жаргааж байна. АЛТАН ГУРГААДАЙ Аптан гургалдай, амиа минь Аглаг ойн бяцхан дууч аа Бяцхан шувуухай чиний бие Байнгын гурван дуутай шигээ Бага залуу энэ миний бие Бас гурван зүйлд санаа зовмуй Энэ тэргүүнд санаа зовох зүйл Эл биеийг эрт гэрлүүлээсэй Хоёр дахь санаа зовох зүйл Хилэн хар морь минь зогсох вий Гурав дахь санаа зовох зүйл Гуа бүсгүйг минь хортнууд булаах вий Өргөн талд булшны нүх ухаж Өөрийн минь толгойн дээхэн талд Ув улаан цэцгийн үр суулгаж Уул талд минь булгийн цэвэр усан Үргэлж урсаж байхаар татахыг Үеийн найз нартаа л би найдна Гоо бүсгүйд хажуугаар минь өнгөрөхдөө Гоё цэцгийн эрих сүлжиж байг Настайчууд хажуугаар минь морилохдоо Намбалаг утгаад уснаас нь хүртэг! Гавьяат багш, академич, доктор Т.Сэнгэдорж Эх сурвалж: "Утга зохиол, урлаг"
|
| А.С.Пушкины мэндэлсний 215 жилийн ой тохиож байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|