 |
|
 |
|
МОНГОЛЧУУД ХОЁР КМ ЗАМЫГ ХОЁР ХОНОГТ БАРЬЖ ЧАДДАГ БОЛЛОО |
|
|
 |
|
 |
МОНГОЛЧУУД ХОЁР КМ ЗАМЫГ ХОЁР ХОНОГТ БАРЬЖ ЧАДДАГ БОЛЛОО
2014-06-04Нэлээд хэд хоногийн өмнө танил минь залгалаа. Урлагийн тухай шинэ мэдээгээр чих мялааж байдаг түүнээс дадсан  сониноо л сонсоно хэмээн хүлээтэл огт өөр зүйлийн тухай ярьсан юм.
Монголчууд хоёр км замыг хоёрхон хоногт барих нано-технологи автозамын салбартаа нэвтрүүлсэн байна шүү дээ хэмээв. Үнэндээ жаахан итгэсэнгүй. Аль нэг хэмжээг нь андуурч хэлсэн байх гэж бодсон ч шинэ технологи нэвтрүүлсэн компанийнхантай уулзахаар "Наскон" группийн захирал С.Эринбилэгийн утасны дугаарыг авч холбогдлоо. Хоёр хоногт хоёр км зам тавьсан гэдгийг танил минь андуураагүй юм байна гэдгийг захирал хатагтайгаас баталгаажуулж аваад оффис дээр нь очиж компанийнхантай нь уулзахаар тохирсон юм. Болзсон цагтаа хотын төвд байх "Наскон"-ы оффист очиход европ зүгийн бололтой хоёр эр, нэг монгол бүсгүй байна. Бүсгүйг Ц.Оюунбаяр гэдэг, техникийн менежер албатай гэнэ. Тэрбээр "Монгол-Польшийн хамтарсан "Наскон" компани 2012 онд байгуулагдсан. Польшийн "Наскон" компанитай хамтардаг бөгөөд авто замын барилгын болон засварын ажилд зориулагдсан хамгийн сүүлийн үеийн нано бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг.
"Наскон" бол хөрс бэхжүүлэх технологиор замын суурь барих түүхий эд үйлдвэрлэдэг дэлхийн таван томоохон үйлдвэрлэгчийн нэг бөгөөд замын суурийн зураг төсөл, инженерийн шийдлийг хамтад нь тооцоолох ажлыг гүйцэтгэн замын суурийг барих үед технологийн хяналт тавих, мэргэжлийн зөвлөмж өгөх цогц үйлчилгээ үзүүлдэг" хэмээн компаниа танилцуулсан юм.
Харин сонирхож ирсэн шинэ технологийнхоо талаар тус компанийн ТУЗ-ийн гишүүн Хатоси Романаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно гэсний дагуу түүнтэй ярилцлаа.
-Та бүхнийг шинэ технологи ашиглан маш богино хугацаанд зам тавьж чаддаг гэж дуулаад ирсэн юм. -Бид зам барьдаг компани биш л дээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нанотехнологийг Монголд нэвтрүүлэх ажлыг хийж байгаа юм. Энэ технологийг ашиглаад бага хугацаанд, хямд өртгөөр чанартай зам тавьж болно гэдгийг Монголын компаниудад танилцуулж, улмаар мэргэжлийн зөвлөгөө өгч, тусламж үзүүлдэг гэж ойлгож болно.
-Танай нэвтрүүлж буй шинэ технологиор Монголд зам тавьсан уу? -Өнгөрсөн жил хоёр газар зам барьсан. Эхнийх нь 500 м, дараагийнх нь 1,5 км замыг энэ технологиор тавьсан. Яг өчигдрийн байдлаар манай инженерүүд Дундговь аймагт хоёр хоногийн дотор хоёр км зам тавьчихаад ирлээ.
-Хоёр хоногг хоёр км гэхээр бидний хэрэглэж ирсэн хуучин технологоор бол ийм замыг ямар хугацаанд тавих вэ? -Манай нанотехнологийг ашигласнаар зам барилгын ажлын хугацаа тав дахин богиносч байгаа. Тэгэхээр ердийн технологиор хэчнээн хугацаа зарцуулах нь ойлгогдох байх.
-Арав хоногт гэсэн үг үү? -Гэхдээ дүүргэгч материал хайрга чулууных нь олдоц ямар байх, хэр холоос зөөж ирэх гэхчилэн нөлөөлөх хүчин зүйл олон учраас хугацаа нь урт болдог. Харин манай технологийн хувьд хаа нэгтэйгээс дүүргэгч материалыг зөөж ирэх шаардлага байхгүй. Зам барих гэж байтаа газрынхаа хөрсийг ашиглаад хийчихдэг давуу талтай учраас хугацаа бага зардаг.
-Дүүргэгч материал ашиглахгүй, байгаа газрынх нь хөрсийг сайжруулна гэхээр энд өөр ямар нэг бодис ашигладаг байж таарах нь. -Хөрс сайжруулах дуосолид гэж бодисыг Польшид манай "Наскон" компани үйлдвэрлэдэг юм. Тэндээс бид авчирч нийлүулдэг.
-Тэгэхээр Польшид зам тавихдаа энэ технологийг ашигладаг гэж ойлгож болох уу? -Бидний хэрэглэж байгаа энэ технологи Польшид нэвтрээд арав гаруй жил болж байгаа. Дэлхийд анх нээгдсэнээс хойш бол 40 жил өнгөрч байна. Нэг үгээр ийм хугацаанд туршигдчихсан технологи гэсэн үг.
-Дуосолид гэж хэр үнэтэй бодис вэ?
-Зөвхөн бодисын үнийг ярих ёстой биш л дээ. Энд дуосолидыг ашиглаад хөрсийг сайжруулан замын суурийг тавьж асфальтаар хучаад бэлэн болгоход зарж буй хөрөнгийн хэмжээ уламжлалт технологиор зам барьж буй өртгөөс 20-30 хувиар хямд. Дээр нь цаг хугацаа хэмнэнэ гэхээр өртөг яаж хямдрах нь ойлгогдож байгаа биз.
-Одоогоор манайд туршилтьш журмаар л хэрэглэж байна уу, эсвэл зам барилгын ажилд хэдийнэ нэвтэрсэн гэж үзэх үү? -Хамгийн анх тавьсан 500 м замыг бид туршилтын журмаар тавьсан. Түүний дараа хийсэн 1,5 км зам бол Японы "Си Ти Ай" компанийн хийсэн зам. Манай технологийг ашиглаж, бид зохих зөвлөгөөг нь өгч, хяналтыг нь хийгээд нэг үгээр хамтарсан гэсэн үг. Мөн сая Дундговьд "Монгол дайван" компанитай хамтарч тавьсан хоёр км зам, энэ зун Архангайд тавих "Монроуд"-ын 100 км зам бүгд стандартын дагуу хийж буй төлөвлөгөөт ажил. Ямар ч туршилт биш. Манайх мөн Улаанбаатарт хэрэгжүүлж буй "Гудамж" төслийн ажилд оролцож байгаа. Энэ жил есөн км замын ажилд хамтрах санал ирээд бид зохих тооцоо судалгааг хийгээд байна.
-Танай технологиор тавьсан замын нас хэр урт байж чадах вэ? -Автозамын барилгын нормоор зам гурван давхрагаас бүрддэг. Хамгийн доор далан, дээр нь суурь, өнгөн хэсэг буюу хамгийн дээд талд нь асфальтан хучилт хийдэг. Европын стандартаар асфальтыг таван жил, суурийг 20, даланг 100 жилийн насжилттай байхаар тооцоолж зураг төслийг гаргадаг. Өөрөөр хэлбэл, стандартад заасан хугацаанд ашиглахаар зам барихын тулд ямар материал сонгох вэ гэдэг тун чухал. Гэхдээ ашигласан материал зэрэг олон зүйлээс шалтгаалж стандартад заасан насжилтдаа хүрэхгүй байх тохиолдол бий. Асфальтын хувьд таван жил гэдэг маш урт хугацаа. Дэлхий дээр таван жилээс урт хугацаагаар эдэлгээ даагаад эвдрэлгүй байж чадах асфальт гэж байхгүй. Цас бороо, халуун нар, хүйтэн гээд элэгдэлд оруулах хүчин зүйл олон. Тиймээс эвдэрсэн тохиолдолд асфальтыг сольж байхгүй бол доод сууриа эвддэг. Уг нь суурийн нас 20 жил шүү дээ. Гэтэл асфальт эвдэрснээс болоод суурь руу ус чийг нэвтэрч эвдрэлд хүргэдэг.
-Нанотехнологи энэ насыг хэр уртасгаж байгаа вэ? -Манай хэрэглэж буй технологийг замын суурь тавихад ашигладаг. Өөрөөр хэлбэл, асфальтаар хучихын өмнө суурийг маш бат бөх хийхийг бид хариуцаж байгаа юм. Бидний ашиглаж буй дуосолид бодис нь газрын хөрсийг барьцалдуулан бэхжүүлж улмаар ус чийг нэвтрүүлэхгүй болгодог. Дээгүүр нь машин явж даралт өгөх тусам улам бат бэх болдог чанартай. Яг л хүний булчин шиг гээд ойлгочих. Дасгал хийгээд байх тусам булчин чангарч сайжирдагтай адил. Хайрга чулуугаар хийсэн суурь хайрцгандаа байхдаа л даралт авдаг, харин хашиж буй хэсэг нурахаар ямар ч барьцалдах чадваргүйгээр эвдэрч эхэлдэг. Харин манай технологи өөр. Суурийн бат бөх чанар уламжлалт аргаар буюу хайрга дайрга зэрэг дүүргэгч ашиглан хийснээс хамаагүй илүү, дээр нь ус чийг нэвтрүүлэхгүй учраас эвдрэлд өртөх нь бага. Гэхдээ мэдээж дээр нь дэвссэн асфальтын хугацаа дуусч эвдэрчихээд байхад засахгүй байлгаад байвал суурьт нөлөөлж л таарна шүү дээ.
-Суурь нь зузаан байх тусам сайн гэж ойлгож болох уу?
-Замын даацаас шалтгаалаад суурийн хэмжээг тооцдог. Дунджаар 30 орчим см зузаан хийдэг. Хүнд даацын машин байнга явдаг уурхайн замд арай зузаан 35-40 см, нуурын хажуугийн чийглэг намагтай газарт бол 30-35 см гэхчилэн хэмжээг хөрсний бүтцээс шалтгаалан тусгай программаар тооцоолж нарийн тогтоодог. Тиймээс эхлээд хөрсөө лабораторид шинжилж бүтцийг нь тогтоосны дараа суурийн зузаан ямар байхыг тогтоодог. Мөн замын зориулалт ч хамаатай.
-Яаж хэрэгжүүлэхийг та энгийнээр тайлбарлаж өгөөч? -Замын суурийг хийх ажиллагааг энгийнээр тайлбарлаж хэлбэл, эхлээд тухайн газрын хөрс шороог, хэрвээ хуучин замыг сайжруулж байгаа бол тэр хэсгийн хуучин асфальт бетон хучилтыг шороотой хольж сийрэгжүүлнэ. Дараа нь дуосолид бодисоо устай хамт хольж уусмал бэлтгэх бөгөөд замын суурь хийж буй газрын тооцоолсон гүний хэмжээнд тултал газрын хөрстэйгэө жигд хольж өгнө. Хэрвээ тухайн газарт нэмж хайрга дайрга хийх шаардлагатай бол мөн л хамтад нь сайтар холино. Дараа нь хөндлөн налууг төлөвлөгдсөн хэмжээнд хийж зохих ёсоор хэлбэрт оруулаад нягтруулахдаа замын индүү болон механизмаар хийж гүйцэтгэнэ.
-Хэрэглэдэг багаж техник, машин тоног төхөөрөмж нь манай замын компаниудад байдаг болов уу? -Уламжлалт технологи буюу хуучин аргаар зам тавихад хэрэглэдэг машин техник, багаж төхөөрөмжийг л хэрэглэнэ. Усны машин, цемент цацагч, рейцайклер, автогрейдер, индүү гээд. Энэ бүгд Монголын замын компаниудад бий. Түүнээс гадна уламжлалт аргаар зам барих үед ашиглах хүнд даацын тээврийн хэрэгслийн хэрэгцээг долоо дахин, зам барилгын машин механизмын хэрэгцээг дөрөв дахин багасгах учраас компаниудад тун ашигтай. Бас байгаль орчинд хор нөлөөгүй нь батлагдсан технологи гэдгээрээ хүмүүсийн анхаарлыг их татаж байна. Замын компаниудын ашигладаг хүнд машин механизмын тоо цөөрөх хэрээр хөрс эвдэх, агаар бохирдуулах зэрэг нь багасч ирнэ. Бас дүүргэгч материал авах гэж хаа хамаагүй уул нухэлж, газар сэндийчээд байхгүй шүү дээ
-Компаниуд сонирхож байна уу?
-Маш их сонирхож байгаа. Хамгийн наад зах нь замын суурийн бүтцэд ордог дүүргэгч материал хайрга дайргыг хаанаас авах вэ гэдэг замын компаниудын хувьд том асуудал болдог юм билээ. Ялангуяа говийн бүст элсэрхэг хөрстэй газарт бүр ч хэцүү. Хайрга зөвхөн замд ч биш барилгын бусад салбарт ч хэрэглэдэг учраас хэрэгцээ маш өндөртэй. Гэтэл манай технологид хайрга дайрга хэрэггүй. Байгаа газрынх нь хөрсийг бэхжүүлээд суурийг хийдэг учраас говьд зам тавьж байгаа компаниуд маш их сонирхож байгаа. Өмнө нь энэ технологийг хэрэглэхийг хэдий хүсч байсан ч стандарт нь батлагдаагүй учраас хүлээзнэж байсан. Харин стандарт батлагдаад энэ оны тавдугаар сарын 20-ноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн учраас компаниуд одоо бидэнтэй хамтрах, манай технологийг нэвтрүүлэх яриа хэлэлцээ эрчимтэй өрнөж байна.
-Стандартыг батлуулахад хэр их хугацаа зарцуулав? -Замын суурийг богино хугацаанд, хямд өртгөөр шийдвэрлэх нанотехнологи Монголд анх удаа нэвтрэх боломжийг олгосон "МNS 6442:2014 Автозамын байгууламжийн материал. Хөрс: Ус тэсвэрлэлтийг нэмэгдүүлэн хөрсийг бэхжүүлэгч нэмэлт- Дуосолид" стандартыг батлуулахад бидний хоёр жил гаруйн хөдөлмөр орсон. Албан ёсоор улс даяар хэрэглэх техник технологийн баримт бичгийг боловсруулахьш тулд олон төрлийн судалгаа хийсэн. Авто замын, хөрсний судалгаанаас гадна байгаль орчинд ээлтэй, хүн амьтанд хоргүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаар судлуулах, дүгнэлт гаргуулах гээд маш их ажил хийсэн. Бид 2012 оноос Дорноговь, Булган, Говь-Алтай зэрэг арав гаруй аймагт очиж хөрсний дээж авч судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, дуосолид ашиглах наскон технологи Монголын хөрсөнд хэр сайн нийцэхийг судалсан.
-Хоёр хоногт хоёр км зам барих боломжтой ийм технологийг анх танилцуулахад манаa замын мэргэжлийнхэн яаж хүлээж авч байв? -Хүмүүс зам барьж эхэлснээс хойш гэвэл насконыг хэрэглэсэн энэ 40 жил гэдэг тун бага хугацаа. Хүн төрөлхтөн бараг 2000 жилийн өмнөөс л хайрга чулуугаар зам бариад эхэлсэн. Тэгээд ч замын салбар онцгой. Ганц хүний өмч биш олон хүнд хамаатай болдог. Чанарт нь нөлөөлдөг хүчин зүйл ч олон. Ганц материал ч биш бүр хийж байгаа хүнээсээ ч хамаарна. Манай технологийг хэрэглэхэд хөрс шаварлаг байх тусмаа сайн. Өөрийг нь эргүүлээд цавуу, наалдуулагч болгоод ашиглачихаж болдог. Гэтэл уламжлалт технологийн хувьд шаварлаг хөрс хамгийн муу материал. Хэрэв зам барих газар шавартай бол түүнийг зайлуулж хайрга чулуугаар дүургэх хэрэгтэй болдог. Тэгэхээр үунийг өөрчилнө гэдэг хүмүуст ойлгомжгүй байсан байж таарна. Муу гэсэн зүйлийг нь сайн, гол хэрэглэдэг зүйл гэхээр мэдээж шүү дээ. Гэхдээ бид арван жилийн өмнө Польшид анх нэвтрүүлэхэд хүмүүс яаж хүлээж авч байсныг мэдэх учраас тэр туршлагаа ашиглаад тун амархан ойлгуулсан гэж боддог шүү.
-Монголд Польшоос хэр олон мэргэжилтэн ажиллаж байгаа вэ? -Найман мэргэжилтэн ирсэн. Архангайд, Дорноговьд ажиллаж байна. Багануур руу бас явсан. Польш мэргэжилтнүүдийн багт замын инженерээс гадна геологич, лаборант, холигч машиныг ажиллуулдаг хүн гээд янз бүрийн мэргэжлийнхэн байгаа. Тэд бүгд өөр өөрийнхөө чаддаг мэддэгийг Монголын компаниудад зааж сургаж байна.
Н.САРАНГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/ |
МОНГОЛЧУУД ХОЁР КМ ЗАМЫГ ХОЁР ХОНОГТ БАРЬЖ ЧАДДАГ БОЛЛОО |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|