 |
|
 |
|
А.Төгсбаяр: МИНИЙ ЗҮРХ УРЛАГ ГЭХ АГУУ ЗҮЙЛИЙН ГЭРЭЛ ГЭГЭЭГ ОЛЖ ХАРААД Л ТЭМҮҮЛСЭН БАЙХ |
|
|
 |
|
 |
А.Төгсбаяр: МИНИЙ ЗҮРХ УРЛАГ ГЭХ АГУУ ЗҮЙЛИЙН ГЭРЭЛ ГЭГЭЭГ ОЛЖ ХАРААД Л ТЭМҮҮЛСЭН БАЙХ
2014-06-03Энэ удаагийн дугаартаа "Guys"' хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяртай ярилцлаа. Түүнийг "Rес"дуу  бичлэгийн студи, "Imagination" фильмийн захирал, ая зохиогч, найруулагч гээд урлагийн олон салбарт уран бүтээл туурвиж байгаагаар нь үзэгчид андахгүй.
-Ярилцлагаа таны оюутан цагийг дурсч эхэлье. СИУС-д элсэн орох гэж гурван удаа шалгалт өгч байсан гэж сонссон юм байна? -Тэгсэн шүү. Гурван удаа шалгалт өгсfн. Дунд сургуульд сурч байхдаа МУГЖ, дуучин Б.Сарантуяа эгчийн ард бүжиглэдэг байлаа. Уг нь би өөрөө дуучин болно л гэж боддог л доо. Эхний жилдээ СУИС-д дууны шалгалт өглөө. Урд Найдалмаа, Хайдав, Жамъяндагва гээд л багш нар суугаад л. Тэгээд "Дуугаа дуул" гэхээр нь орчин цагийнхаа дууг дууллаа. Тэгсэн чинь нөгөө багш нар чинь савж унаад л, надаас "Урлагийг чи юу гэж боддог вэ" гээд асууж байна. Би ч "Урлагаар улс орны хөгжлийг тодорхойлж болно" гээд л хэлчихлээ. Тэгсэн намайг "Чи дуучин болох хүн биш ээ. Гэхдээ чамд нэг юм харагдаад байна. Жүжигчний ангид шалгалт өгөөд үз" гэдэг юм байна. Ингээд л хасагдчихсан.
Дараа жил нь жүжигчний ангид шалгалт өглөө. Хэрэв тэр жилдээ орж чадсан бол би жүжигчин Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ нарын ангид орох байсан. Тэр жилдээ бас л өөрөөсөө болоод уначихсан. Тэгээд нэг жил станцад гагнуурчин хийлээ. Цалин мөнгө олоод л гэрийнхэндээ нэмэр болж байгаа юм. Дараа жил нь СУИС-ийн дэргэд Г.Жигжидсүрэн найруулагч анги авч байна гэхээр нь яваад очсон. Шалгалт өгөөд тэнцлээ. Ангийн дарга ч боллоо. Надаас бусад нь бараг бүгд урлагийн сургуулиас шилжиж ирсэн хүүхдүүд байсан даа. Тэгээд хавар нь жинхлэх шалгалтаа өгч тэнцээд СУИС-ийн оюутан болж байсан юм. Оюутан байхдаа их хөдөлгөөнтэй байсан. Нэг талаас азгүй ч гэх юм уу. Ямар нэг хэрэг төвөг болохоор яагаад ч юм би тэнд нь явж л байдаг. Их дэгдэгнэсэн хүүхэд байсан юм шиг байгаа юм. Оюутан байх хугацаандаа СУИС-аас их олон удаа хөөгдөх дээрээ тулж байсан даа.
-Оюутан насных нь хамгийн сайхан дурсамж "Guys" хамтлагтай нь салшгүй холбоотой байх. Хамтлаг анх байгуулагдаж байсан үеийн тухай дурсвал? -Хамтлагийн маань хамгийн эхний дуунууд "Зүгээр л", "Сонсч бай" нэртэйгээр гарч байлаа. Би СУИС-д орохоосоо өмнө "Нэг хороолол" гэж хамтлаг байгуулж байсан юм. Тэгсэн тэр хамтлагийнхан маань амьдралын шаардлагаар тарчихсан. Дахиад "Хэт даврагсад" гээд хамтлагт дуулж үзлээ. Бас бүтээгүй ээ. Тэгээд СУИС-д оюутан болсны дараа манай ангийн Лхагваа надтай их төстэй юм сонсоод байгаа харагдлаа. "Еast 17", "2Рас", "ТLС" гэх мэт тухайн цаг үеийн арай хэмнэлтэй дуунуудыг сонсоод байна. Тэгэхээр нь Лхагваагаас "Би нэг ийм хамтлагтай байсан юмаа. Тэгээд энэ дуунаасаа холдож чадахгүй байна. Чи надтай хамтлаг байгуулах уу" гээд л асуучихлаа. Манай хүн дуртай зөвшөөрч байна. Ингээд хоёулаа болчихоод "Залуу нас" гэж дуутай боллоо. Гэтэл дуу маань яг сонсохоор нэг л биш ээ. Яг л нэг басс юмуу баритон хоолой хэрэгтэй юм байна гээд л хоорондоо ярилцлаа. Манай ангид байсан ганц бүдүүн хоолойтой нь манай Мягмар. Гэтэл. нөгөө Мийгаа маань бид хоёрын стилиэс их хол хүн байлаа /инээв/.
Юу ч гэсэн асуугаад үзье гэж бодоод асуулаа. Зөвшөөрч байна. Ингээд л гурвуулаа болсон. Гэхдээ Мийгаа эхэндээ "Энэ хоёр дандаа л сонин юм ярьж байх юм. Энэ хоёрын хамтлаг гэж юу байдаг юм. Гэхдээ за гээд хэлчихье" гэж бодсон гэсэн /инээв/.
Тэгээд гурвуулаа нөгөө "Залуу нас" гээд дуугаа бэлтгээд л байлаа. Бас арай биш ээ. Тэгтэл манай ангид шинээр нэг хүүхэд ирлээ. Тэр нь Х.Бат-Ундрал. Уугий бид хоёр нэг дор өссөн хүүхдүүд л дээ. Гэхдээ тийм сүрхий харилцаатай байгаагүй. Өмнө нь манай хүн "Зэрлэг цэцэг" гээд хамтлагтай байсан юм. Тэгээд нэг өдөр хичээлээ тараад явж байхдаа "Би Мийгаа, Лхагваа хоёртой хамтлаг байгуулж байгаа. Чи манай хамтлагт орох уу" гээд хэлээд үзлээ. Тэгсэн чинь над руу аймаар том харснаа "Тэгье" гэдэг юм байна. Ингээд л хамтлаг бүрдсэн дээ. Хичээлээ тараад л Уугийгийндаа очоод дуугаа бэлтгэдэг байлаа.
-Хамгийн анхны фэнүүд нь мэдээж ангийнхан нь байсан байх? -Яг л ангийнхан. Бид хэд муу гитартайгаа ч дуулна, арай гэж хийлгэсэн фонограмтайгаа ч дуулна. "Элькондор" хамтлагийн Амараа ах. Болорхүү ахаар бичлэгээ хийлгэнэ. Тэд маань биднийг оюутан юм чинь гээд харж үзээд 10 мянган төгрөгөөр хийж өгнө /инээв/. "Ритм" гээд студид бичлэгт ордог байлаа. Эхний "Залуу" нас, "Дурсамж" дуугаа гаргасны дараа ангийнхандаа сонсголоо. Нөгөө хэд чинь өмднөөс татаад л, худлаа ухаан алдаж унаж мэдрэлтээд л. Хаанаасаа ч тэгдэг гээд харчихсан юм бүү мэд. Анхны тайз бас их сонирхолтой. Уугий бид хоёрын сандрал бас арай гайгүй. Тайзан дээр гараад харсан чинь нөгөө хоёр маань харагддаггүй. Тэгсэн яригчны ард орчихсон дуулж байна. Нөгөө хоёртойгоо бүжгийн бэлтгэл хийдэг боллоо. Тухайн үед тоглолтонд орохоор нэг гараа нь 25 мянган төгрөг байлаа. Оюутан цагийн 25 мянган төгрөг гэдэг чинь маш их мөнгө шиг санагддаг байлаа. Удалгүй "Дурсамж" дуу маань РМ радиогийн хитэд гурван долоо хоног тэргүүлээд систем хөгжмөөр шагнуулж байлаа. Тийм гурван ч хөгжимтэй болж байсан юм байна.
-Хамтлагийн ихэнх фэнүүд охид байсан байх. Фэн охидоосоо хэр их бэлэг, захидал авч байв? -Авдаг л байсан. Гэхдээ манай нөгөө гуравт надаас илүү ирдэг байсан шүү.дээ. Ялангуяа Лхагваад бүр их ирдэг байсан /инээв/.
-Хамгийн анх ямар дүрээр камерийн өмнө гарч байв. Миний санаж байгаагаар "Тавилан" байсан байх? -Нэгдүгээр курс төгсөх үед "Урлагийн ажилтны холбоо"-ны захирал Одгийв ах, Аси ах, найруулагч Баяраа ах нар намайг пробонд оруулна гээд аваад явсан. Яваад очсон чинь манай нөгөө ангийн Ч.Ундрал, дээд ангийн Б.Амарсайхан эд нар сууж байна. Маргааш нь сургууль дээр сууж байсан чинь Баяраа ах багштай намайг кинонд авч явах зөвшөөрөл авах гээд уулзаж байна. Ингээд л тэнцсэнээ мэдсэн. Энэ нь "Тавилан" кино байсан. Хамгийн анхны камерийн өмнө гарсан дүр минь юм даа. Энэ үед хамтлаг маань ч "Эмзэгхэн хайр", "Тавилан" гэж дуунуудаа гаргаж байлаа.
-Оюутан байх хугацаандаа "Guys" хоёр ч тоглолт хийсэн санагдана? -Оюутан байхдаа манай хамтлаг хоёр тоглолт хийж амжсан. Бид 2001 онд СУИС-ийг Г.Жигжидсүрэн, Н.Уртнасан, Н.Ганхуяг гэсэн гурван багшийн удирдлаган дор төгссөн. Манай анги нэг кино, хоёр жүжигтэй төгсч байлаа. "Бидний найзын дурлал" гэж кино найруулаад, тэрнийхээ "Хайрын бүжиг" гэж дууг зохиож байсан даа. Кино маань театрт гарч, "Гамлет", "Цаг өөр болжээ" гэж хоёр жүжиг тавьж байлаа.
-"Зун орсон цас" тоглолтын тухай ярья. Тухайн үедээ 1000 ам.доллараар тоглогдлоо гээд их л шуугиан тарьж байсан даа? -2005 онд тоглосон тоглолт. Театрын номонд "Монголын анхны рок попын мюзикл" гэж бичигдсэнд баярладаг. Энэ бол манай хамтлагийн хувьд нэр төрийн хэрэг. Бүх дуунуудаа оруулах, хөгжмийн найруулгыг нь шинэчлэх, жүжиглэлт, тайз засалт гээд их л хөдөлмөр зарсан тоглолт л доо. Нэлээд их бодож байж хийсэн. Яг "Валентины баяр"-ын өдөр 1000 ам.доллараар тоглосон. Нийтдээ 16 хос ирж үзсэн. Харин маргааш нь 100 ам.доллараар тоглосон. Тэрний дараа нэлээд их шүүмж ирж байлаа. Тухайн үед ямар ч тоглолтын тасалбар 5-8 мянган төгрөг л байсан шүү дээ. Тэрний хажууд 1000 ам.доллар гэдэг аймаар сонсогдсон байх. Тэгээд ард түмэндээ толилуулах хэрэгтэй гэж бодсон. Ингээд 10 мянган төгрөгөөр бүтэн сарын турш тоглосон. Үнэхээр сайхан, мундаг тоглолт оолсон. Өнөөдөр яг манай "Зун орсон цас" шиг бүтэн сарын турш танхим дүүрэн үзэгчидтэй тоглосон тоглолт ховор шүү дээ. Бас манай хамтлагийн хувьд хамгийн сүүлийн тоглолт байсан даа.
-СУИС-д элсэх гэж гурван удаа шалгалт өгсөн гэж ярилаа. Заавал урлагийн хүн болох гэж тэмүүлсэн тэр шалтгаан юу байсан бол. Урлаг гээч зүйлийн чухам юунд нь тэглээ их татагдсан юм бол оо? -Эхний удаа шалгалтандаа уначихаад гудамжаар уйлаад явж байхад надад өөр юу ч бодогдохгүй байсныг санаж байна. Хоёр дахь шалгалтандаа унахад нүдэнд юу ч харагдахгүй болж байсныг бас санаж байна. Урлаг гэдэг зүйлд нэг гэрэл гэгээ харагдсан байх. Миний зүрх сэтгэл тэнд байгаа гэрлийг олж хараад л тэмүүлээд байсан байх. Одоо ч үүндээ их баярладаг. Уг нь бол манай аав ээж намайг инженер юмуу хуульч болгоно гэдэг байсан. Яг энэ шийдвэрээ гаргахын тулд би гэрээсээ зугтааж байлаа. СУИС-д шалгалт өгөхийн тулд өвлийн хүйтэнд зуны гуталтай бэлтгэлээ тараад алхдаг л байсан. Гэтэл одоо хүссэн мэргэжлээ эзэмшээд 13 жил болчихож. Энэ хугацаанд 80 гаруй дуу зохиосон байна. 30 гаруй дэлгэцийн уран бүтээлд ажиллалаа. Өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан киноны тоо бас 10-аад болчихсон байна. Театрын бүтээл ч бас хоёр гурав болчихлоо. Яахав явж л байна. Ямар ч байсан "Энэ муу юм хийчихлээ" гэж хүнд муу хэлэгдэхгүй л явж байна. Би ч өөрөө их чимээгүй хүн юм. Нэг их айхтар гял цал өнгө будаг, элдэв чимэгтэй амьдралд дургүй болохоор өөрийн өмнөх юмаа хийгээд явж байя гэсэн бодолтой амьдардаг хүн. Одоо байгаадаа сэтгэл хангалуун байна даа.
-Сүүлийн үед жүжигчид, найруулагчид маань өөрсдөө кино зохиол бичих нь ихэсчээ. Энэ юутай холбоотой юм бол оо. Яг найруулагчийн хүссэнээр, мэргэжлийн түвшинд кино зохиол бичих зохиолч дутмаг байгаатай холбоотой юу. Өөрөө бичээд найруулах нь найруулагчдад ажиллахад дөхөм байдаг уу. Эсвэл бүр санхүү хэмнэх гэсэн арга уу? -Урлаг мөнгөөр үнэлдэг, хийдэг зүйл биш. Энийг санхүү хэмнэх арга гэж хэлж болохгүй. Юм хоёр талтай л байх л даа. Гэхдээ кино ч бай театр ч бай угаасаа л зохиол хамгийн чухал. Би өөр дээрээ аваад үзье л дээ. Би өөрөө бичих маш их хүсэлтэй хүн. Тийм болохоор өөрийнхөө хүчийг сорьж үзэж байна. Дээрээс нь кино зохиолч, жүжгийн зохиолч үнэндээ ховордсон байгаа нь нөлөөлж байгаа байх.
-Сүүлийн үеийн уран бүтээлчид хэт их гадныхныг дуурайж, Монгол ахуй гэж зүйлээ үгүйсгээд байх шиг. Энэ тухайд таны бодол ямар байдаг бол? -Миний үе бол миний л үе. Гэхдээ бидний дээр байсан алтан үеийнхэн, миний багш нар, тэнгэр болсон мундаг хүмүүс минь биднийг дээрээс харж л байгаа. Тэд бидэнд юу үлдээсэн бэ гэхээр тухайн цаг үеийнхээ монголын нийгмийн амьдралыг, тэр тусмаа монгол хүний зүрх, сэтгэл төрхийг зүй ёсоор үлдээсэн байдаг. Харин бидний нэг алдаа юу вэ гэхээр хэт их барууныг дуурайж байгаа явдал. Нийгэм бидний сонголтыг зангидаж байгаа. Гэхдээ өнөөдөр бид алдаад байна. Монгол зан заншил, монгол ахуй, монгол хүний ухаан гэж зүйлээ алдаад л байна. Энэ бүхэн урлагаар дамжиж л үлдэх ёстой шүү дээ. Бид өөрсдөө тэр үлдэцүүдээ устгаад байгаа ч байж магадгүй.
-Сүүлийн хадэн жил дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажиллалаа. Жүжигчин хүний хувьд тайзны уран бүтээлд ажиллах бодол байна уу? -Чи яг миний аазгай хөдөлгөөд байгаа зүйлийг л асуучихлаа даа. Кино урлаг руу хэсэг хугацаанд орлоо. Одоо тайзны уран бүтээл рүү орох санаатай л байна. Төлөвлөгөөнд орсон байгаа. Он гаргаад "Валентины баяр"-т зориулсан хоёр хүний жүжиг тавихаар ажиллаж байна. Нийгэмд байгаа зүйлийг харуулах гэж, бодсоноо хийх гэж хичээж байна.
-Зохиосон дууны шүлэг, өгүүлэгүүдээрээ ном гаргах төлевлөгөөтэй байгаа гэж байсан. Энэ номын ажил хэр явж байгаа вэ? -Явж л байна. Ихэнх материалууд нь бэлэн шахуу байгаа юм л даа. 1995 оноос хойш бичигдсэн шүлэг, ганц хоёр өгүүллэг багтана. Кино зохиол ч багтаж магад. Аятайхан юм гаргах гээд хичээж байна. Түүнээс заавал мөнгө олох гээд, миний тухай хүмүүс бичээсэй гэсэндээ биш. Бас заавал миний ертөнцийг ойлгоосой гэсэндээ ч биш юм л даа. Миний бичсэнээс нэг өнцөг олоод харахад л хангалттай.
-Кино, жүжгийн хөгжмийн ажилд бас анхаараад байх шиг. Хөгжмийн зохиолч гэсэн тодорхойлолт бас таныг дагах болж? -Надтай хамтарч ажилладаг Хишигбүрэн гээд хөгжмийн зохиолч бий. Ая аялгуу гаргана, дууны ая гаргана, шүлэг бичнэ гэдэг маань нийлмэл урлаг шүү дээ. Бас оролдож үзэж л байна. Хөгжмийн зохиолч гэх нь хаашаа ч юм. Гэхдээ ая зохиогч гэвэл илүү ойрхон сонсогдож байна. Сайн муу хэлэгдэхдээ гол нь биш. Гол нь надад хийсэн зүйл байгаа гэдэг нь чухал.
-Залуу уран бүтээлчид хамтраад "Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл" гээд байгуулж байсан. Үүний үр дүнд "А-Саррellа" хххамтлагийн анхны цомог, "ТВ Коктейль" хамтлагийн нэвтрүүлгүүд, "Guys"-ын уран бүтээл үүд ар араасаа гарч байсан. Мөн "Сайн уу, амьдрал минь" кино хийгдсэн. Гэтэл яагаад энэ ажил зогсчихвоо? -СУИС-ийн төгсөгчид, гурван хамтлагийн нэгдэл байсан л даа. Эхний уран бүтээл "Сайн уу, амьдрал минь" ч амжилттай боллоо. Манай хамтлагийн "Му UВ", "А-Сарреllа"-ийн цомог ч гарлаа. Маш амжилттай болсон. Гэхдээ төвөгтэй асуудал хаа ч байдаг шиг байгаа юм. Өнөөх л мөнгөний асуудал. Хүмүүс үнэнийг мэдэх хэрэгтэй байх л даа. Дээрээ суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж үг бий. Ерөнхийдөө тиймэрхүү л юм болсон. Биднийг удирдаж чиглүүлдэг байсан, зангиддаг байсан М.Болд хүн зарим хэсэгтэй нь маргалдсан. Зарим хэсгийг нь өөртөө урвуулж авах гэсэн. Нэг тиймэрхүү үл ойлголцлууд ар араасаа гарсан даа.
-Хүмүүс "Guys"-ынхан хоорондоо мөнгөний асуудлаас болж маргалдсан гэж ярьцгаадаг юм билээ? -Яахав тухайн киноноос хангалттай мөнгө орж ирсэн нь үнэн. Манай Уугий "Хэдүүлээ сайхан хувцаслая, амаръя" гээд урагшаа явах санаачлага гаргасан. Тэрийг нь ч бид дэмжсэн. Бид залуу хүмүүс шүү дээ. Яагаад явж болохгүй гэж. Нэлээд их хэмжээний мөнгө зарцуулсан л даа. Яваад ирсний дараа М.Болд ах эсэргүүцсэн. Уг нь "Сайн уу, амьдрал минь" киноны дараа дахиад нэг кино хийнэ гээд зохиолыг нь бичиж эхэлсэн байлаа. Гэтэл бөөн хэрүүл маргаан гарч бүтэхгүй болсон. Тухайн үед М.Болд ах манай талаас ганц нэг гишүүдийг минь сугалж аваад хооронд нь эсрэгдүүлсэн л дээ. Хүмүүсийн хоорондох хандлагыг их сонин болгоод хувиргачихсан. Тэгээд л бутарсан. Би ч их гомдсон. Одоо бол гомдоод яахав дээ. Хүнийг уучлах хэрэгтэй. Эв зүйгээ олох хэрэгтэй. Хүн хэлэх ёстой үгээ хэлэх хэрэгтэй л дээ. Өмнө нь надад ингэж хэлэх боломж гарч байсангүй. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан. Хэн байгаад хэн болсноо мартаж болохгүй гэж үг бий. Тэгэхээр тэр хүн ч гэсэн яагаад ингэсэн тухайгаа хэлэх хэрэгтэй л байх. Үнэхээр чаддаг юм бол буцаагаад цуглуулах хэрэгтэй. Буруугаа хүлээх ёстой. Тийм зориг хэрэгтэй л дээ.
-Тэрнээс хойш хамтлагаараа уран бүтэл хийсэнгүй. Хоорондоо ярилцаж төлөвлөсен зүйл байгаа юу. Фэнүүдийн дунд нэлээд хүлээлт байдаг байх? -"Сургууль минь баяртай"-гаас хойш хамтлагаараа уран бүтээл хийсэнгүй ээ. Бараг таван жил өнгөрч. Бас бусдын маань цаг зав ямар байх нь вэ гэдгийг харж байж л болно доо. Өөр өөрсдийн төлөвлөсөн ажил байгаа л йаих. Гэхдээ зүрх сэтгэл гэж зүйл биднийг холбоод байж л байгаа.
-Таны хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэр их гүтгүүлж байв. Хамтлаг тарсан, тараагүй гээд нэлээд их бичсэн болов уу? -Хөөрхий би ч мөрөөрөө, чимээгүй хүн шүү дээ. Харьцангуй бага бичүүлсэн. 1997 оноос хойш би үсрээд л 10 телевиз, 10 сонинд л ярилцлага өгсөн байх. Тэрнээс бол хэтрэхгүй ээ.
-"Кес" дуу бичлэгийн студи, "Imaglnation" фильмийн үйл ажиллагааны тухай яриач? -"Imaglnation" фильм дүрс бичлэгийн студи маань жилдээ нэг кино хийнэ, дээрээс нь хамтлаг дуучдынхаа клипийг хийдэг. "Кес" дуу бичлэгийн студидээ "Урлагийн ажилтны холбоо"-ны захирал Одгийв ах, хөгжмийн зохиолч, дууны найруулагчаар Хишигбүрэн, Мөнх-Оргил гээд зураач залуу, зураглаач Отгондаваа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Дээрээс нь студийн артистууд байна даа. Одоогоор "МААZ" хамтлаг, дуучин Урангоо, залуу дуучин Гантулга, Түлхүүр гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Хажуугаар нь бусад хамтлаг дуучидтайгаа хамтран ажиллаж байна даа.
-Үндсэн артистуудын шинэ уран бүтээл, цомгийн ажлын тухай сонирхмоор байна? -Манай студийн хамгийн анхны цомог "МААZ" хамтлагийн цомог байх болно. Энэ хамтлаг маань манай "Guys"-ийн стилийг тодорхой хэмжээгээр тусгасан хамтлаг. Нэг талаасаа надад хамтлагаа тасалчихмааргүй санагдсан байж болох. Нөгөө талаас надаас гарч байгаа уран бүтээл энэ төрлийнх байгаад байж ч магадгүй. Харин "Guys"-аас онцлогтой нь нийгэмд болоод байгаа үйл явдлыг арай нэг ёж байдлаар гаргаж байгаа юм. Хамтлагийн нэр нь ч тийм учиртай. Тулгаа маань "Нарны жим" киноны "Он жав" гээд дууг дуулж анхны уран бүтээлээ хүргэлээ. Дараа дараагийн уран бүтээлүүд нь ерөнхийдөө бэлэн байна.
-Харин таны хувьд? -Миний хувьд эд нартаа дуунуудаа өгөөд л байж байна даа. Түүнээс миний дуулах гэж юу байхав. "Guys"-тайгаа бол болно /инээв/. Хамтлагтаа зориулаад гурван шинэ дуу зохиочихсон байгаа. Тэрийгээ нам дарж байна /инээв/. Бусдыгаа цаг завтай болохоор хийх юмаа хийнэ дээ. Их сайхан мэдрэмж төрж байна.
А.ХАЛИУН /НИЙСЛЭЛ ТАЙМС/ |
| А.Төгсбаяр: МИНИЙ ЗҮРХ УРЛАГ ГЭХ АГУУ ЗҮЙЛИЙН ГЭРЭЛ ГЭГЭЭГ ОЛЖ ХАРААД Л ТЭМҮҮЛСЭН БАЙХ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|