 |
|
 |
|
Банкны системийн хөгжлийн явц амар хялбар байгаагүй |
|
|
 |
|
 |
Банкны системийн хөгжлийн явц амар хялбар байгаагүй
2014-05-26
1924 оны 4 дүгээр сард Нийслэл хүрээнд Монгол, Зөвлөлт холбоот улсын хамтарсан Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ийг үүсгэн байгуулах хувь нийлүүлэгчдийн хурал болж, Банкны ерөнхий хороог байгуулж, банкны дүрмийг эцэслэн тохирч банкны үйл ажиллагааг нээх бэлтгэлийг хангах үүргийг ерөнхий хороонд хариуцуулсан байдаг. Энэ дагуу банк нээх бэлтгэлийг хангаж, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ны үйл ажиллагаа 1924 оны 6 дугаар сарын 2-нд албан ёсоор эхэлсэн түүхтэй бөгөөд эдүгээ үндэсний банкны тогтолцоо үүсч хөгжөөд 90 жил болж байна. Миний хувьд Монголын үндэсний банк, зээлийн тогтолцооны хөгжлийн түүхийг таван үе шатанд хувааж судалгааны ажил хийдэг бөгөөд нэгд, Хувьсгалын өмнөх Монгол орны мөнгөн гүйлгээний байдал, хоёрт, Монголын үндэсний банк, зээлийн тогтолцооны үндэс суурь бий болсон 1921-1930 онууд, гуравт, Банк, зээлийн тогтолцооны хөгжлийн шинэ үе шат болох 1930-1954 он, дөрөвт, Социализмын үеийн банкны тогтолцооны хөгжил. 1954-1990, тавд, Банкны хоёр шатлал бүхий тогтолцоо үүсч хөгжсөн үе болох 1991 оноос өдий хүртэлх үеийг хамааруулдаг. Судалгааны энэ зарчим нь тухайн үеийн Монголын улс төр, эдийн засгийн байдал, нийгмийн тогтолцоо, төрөөс эдийн засгийг зохицуулах арга хэлбэртэй банкны салбарын хөгжлийг уялдуулан авч үзэх боломж олгодог сайн талтай болно. Автономитын Монголын Засгийн газраас гадаадын банкны салбар нээхийг 1900 онд зөвшөөрч байсан хийгээд 1915 онд Монголын үндэсний банк байгуулах шийдвэр гаргаж байснаас эхлэн тооцох юм бол Монгол улсын орчин цагийн банкны үүсэл, хөгжил 100 гаруй жилийн түүхтэй юм. Гадаадын мөнгө хүүлэгчдийн эрхшээлд олон зуун жил байж, тэдний үнэн мөн чанарыг таньсан Монголын нийгмийн сэтгэл зүйд өөрийн үндэсний банктай байх, мөнгөн гүйлгээг төрөөс зохицуулах ёстой гэсэн итгэл үнэмшил, үзэл бодол 19 дүгээр зууны сүүлч 20 дугаар зууны эхэнд бий болсон байдаг. Монгол улсад орчин үеийн банкны тогтолцооны үр хөврөл бүр 19 дүгээр зууны дунд үеэс хөгжиж эхэлсэн түүхтэй. Түүхийн эх сурвалжаас үзэхэд 1850-аад оны сүүлээс манайд орос, хятадаас цагаан мөнгө орж ирэн мөнгөний оронд хэрэглэгдэх болсон байна. К.Маркс өөрийн Улс төр, эдийн засгийн ухааны шүүмжлэлт зохиолдоо "Хиагтын хил орчмын худалдаа нь гэрээнд заасан ёсоор болоод, үнэн хэрэг дээрээ солилцооны чанартай худалдаа байсан бөгөөд цагаан мөнгө нь түүнд зөвхөн өртгийн хэмжүүрийн үүрэгтэй байлаа. 1857-1858 оны дайнаас болж хятадууд барааг худалдан авахгүйгээр гагцхүү худалдах шаардлагатай тулгарав. Зөвхөн тэгэхэд л цагаан мөнгө нь худалдан авах хэрэгслэл болжээ" гэж тэмдэглэсэн байдаг. Үүнээс үзэхэд Хиагтын зах зээл дээр орос-хятадын худалдаанд цагаан мөнгө хэрэглэгдэж байгаад тэндээс манай руу дамжин орж ирсэн байна. Монголын зах зээл дээр тэр үед гурван төрлийн цагаан мөнгө, тухайлбал эхлээд дэнс мөнгө, дараа нь ембүү мөнгө, зоосон цагаан мөнгө таваарын гүйлгээнд мөнгөний үүргийг орлон хэрэглэгдэж байжээ. Сүм хийдийн жасын алба нь тухайн үедээ бие даасан томоохон аж ахуй байсан бөгөөд банкны зарим үүргийг давхар гүйцэтгэж байжээ. Жас нь сүм хийдийг санхүүжүүлж, тэдний хэвийн ажиллагааг хангах өөрийн үндсэн үүргээс гадна худалдаа хийж ардуудад тэдний хэрэгцээт барааг хүүтэй зээлдүүлж оронд нь жасын аж ахуйн хэрэгцээний зүйлийг хямд авдаг байжээ. Сүм хийдийн жасын албанаас худалдаа наймаа хийн мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж байгааг Монголын шашны тэргүүн дөрөвдүгээр Богд Жавзандамба буруутган, 1797 онд лүндэн буулгаж, хүү үржүүлэх явдал нь ариун санваартны гэгээн үйлсэд үл нийцэх тул, хүү үржүүлэх явдлаас татгалзахыг уриалсан байна. Үүнээс үндэслэн Монголд 18 дугаар зууны сүүл үеэс сүм хийдийн жасын алба банкны үүргийг давхар гүйцэтгэж, худалдаа наймаа хийж мөнгө хүүлэх ажил эрхэлж байсан ажээ. Сүм хийдийн жас нь зээлийг ардууд болон хошуу, тамгын газрын ноёд, түшмэл нарт олгож, мөнгө хүүлж, зээл олгохдоо хөндлөнгийн хүмүүсээс батлан даалт гаргуулдаг байсан байна. Сүм, хийдийн жасын албанаас мөнгө хүүлэх болсон нь хятадын худалдаачид, мөнгө хүүлэгчдийн эсрэг тэмцэж, дотоод зах зээлээ гадны нөлөөнөөс хамгаалах гэсэн тэмцлийн нэг хэлбэр байсан ч байж болох юм. Их Хүрээнд 1869 онд "Хүү үржүүлэх их сан" байгуулагдаж, мөнгө хүүлж, бас банкны үүрэг гүйцэтгэж байжээ. Уг сангаас 1875 онд 22.9 мянган лан мөнгө зээлээр олгож, түүний хүү 16.9 мянган лан авсан ба 5,436.4 мянган шар цай зээлээр олгож хүүд нь 3,463.4 мянган шар цай авч байжээ. Хүү үржүүлэх сангийн үйл ажиллагаа өргөжиж, цагаан мөнгө ба цайны баталгаа "тийз" гэдэг цаасан тэмдэгт гаргаж зээл олгож мөнгө хүүлэхэд ашиглаж байжээ. Үүнээс үзэхэд 19 дүгээр зууны эцэст манай оронд таваар мөнгөний харилцаа нилээд өргөжиж, боловронгуй болж байсан байна. Түүхийн баримтуудаас үзэхэд 20 дугаар зууны эхэн үе гэхэд Монголын сүм хийдийн жасын үйл ажиллагаа ихээхэн өргөжиж, хятадын болон гадаадын худалдаачидтай мөнгө хүүлэх талаар өрсөлдөх хэмжээнд хүрч байсан байна. Автономитын засгийн газрын зүгээс гадаадын банкны салбар ажиллуулахыг зөвшөөрч байсны дээр өөрийн үндэсний банк байгуулах боломжийг судалж, зарим оролдлого, алхам хийж байсан байна. Жишээ нь 1900 онд Хаант оросын "орос хятадын банк" нэртэй банк салбараа анх нийслэл Хүрээ болон Улиастай хотод нээн ажиллуулж байжээ. Монголд салбараа нээсэн гадаадын хоёр дахь банк нь хятадын Дачин-иньхан банк юм. Тус банк 1907 онд өөрийн салбарыг Их хүрээ болон Улиастайд байгуулсан байна. Эдгээр салбар нь ардууд, ноёд, түшмэдүүдэд зээл олгохын зэрэгцээ хошуудын албаны хэрэгцээнд зориулан мөнгө зээлдүүлж байжээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын орон нутгийн салбарууд төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй байснаас гадны банкны салбараас зээл авч байсан хэрэг юм. Зээл олгохоос гадна Дачин-иньхан банкны салбарууд нь манай зах зээл дээр цагаан зоосон мөнгө, цаасан тэмдэгт гүйлгээнд гаргаж мөнгө хүүлж ашиг олохоор ажиллаж байжээ. Автономитын Засгийн газар өөрийн үндэсний банк байгуулахад тусламж авах хүсэлтийг анх Хаант оросын Засгийн газарт тавьж байсан баримт бий. Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид 1913 онд Хаант орос улсад айлчилж, нийслэл Петрбургт Оросын Засгийн газрын албаныхантай уулзах үедээ Монгол үндэсний банк байгуулах асуудлыг түргэтгэх хүсэлт тавьж байжээ. Мөн манай Засгийн газар 1911 онд тэр үед Засгийн газарт орчуулагчаар ажиллаж байсан Москвитин гэдэг орост банк нээн ажиллуулах эрх олгосон байна. Москвитин банк байгуулах ажлыг эхэлж чадалгүй удаж, улмаар эрхийн бичгээ Юферов гэдэг хүнд дамжуулан худалдсан байна. Гэвч Юферов уг эрхийн бичгийг Хаант оросын Засгийн газарт өгсөн бөгөөд энэ үндсэн дээр 1.0 сая рублийн дүрмийн сантай банкийг Монголд байгуулахаар шийдвэрлэж, уг эрхийн бичгийг Сибирийн худалдааны банкинд шилжүүлжээ. Дүрмийн санг бүрдүүлэхийн тулд тус бүр нь 100.0 рублийн үнэтэй 10000 ширхэг акци гаргах, түүний 2000 ширхэг нь Хаант оросын Засгийн газрын, үлдэх 8000 нь Сибирийн худалдааны банкны мэдэлд тус тус байхаар шийдвэрлэж, 1915 оны сүүлээр Их хүрээнд уг банкийг Монголын үндэсний банк нэртэйгээр албан ёсоор нээсэн байна. Монголын үндэсний банк 1915-1917 онуудад нилээд эрчимтэй ажиллаж, монгол, оросын болон тэр үед манайд ажиллаж байсан гадаадын пүүс, компанид зээл олгож байсан бөгөөд манай иргэд хүртэл тус банкаар үйлчлүүлж байжээ. Хэдийгээр зуун хувийн Оросын хөрөнгө оруулалтай банкийг Монголын үндэсний банк гэж нэрлэн банкны эх суурийг тавьж байжээ. 1917 онд Орос оронд октябрын хувьсгал гарч Хаант Засгийн газар огцорч, засгийн эрх большевикуудын гарт шилжсэнтэй уялдаж тус банкны цаашдын хувь заяа тодорхой бус болсон байна. Монголын үндэсний банкны эргэн тойронд үүссэн дээр дурьдсан бэрхшээлтэй, хүндрэлтэй байдлыг харгалзан Сибирийн банкны удирдлагын шийдвэрээр 1919 оны эцсээр тус банкийг хаасан байна. Ийнхүү өөрийн үндэсний банктай болох гэсэн Автономын засгийн газрын оролдлого бүтэлгүй болжээ. Гэсэн хэдий ч манай Засгийн газар өөрийн гэсэн банк байгуулах, гаднын банкны салбар нээж ажиллуулахыг зөвшөөрөх зэрэг алхамууд хийж байсан байна. Тухайлбал, хятадын "Жунго-инхань" банктай манай Засгийн газар 1918 оны 10 дугаар сард гэрээ байгуулж, тус банкны салбарыг байгуулах зөвшөөрөл олгосон байна. Энэ банкны салбараар дамжуулж манай Засгийн газрын төсвийн мөнгөний гүйлгээ хийхийн хамт бусад бүх байгууллагын дансыг тэнд нээлгэх үүргийг монголын тал хүлээж, түүний оронд засгийн газарт банкнаас зээл олгож байх болсон байна. Мөн монголын мөнгөн тэмдэгтийг хятадын банкны салбар гаргах тохиролцоотой байжээ. Тус банкны салбар үйл ажиллагаагаа эхлээд нэн удаагүй байтал хятадын генерал Сюй-щу-жан тэргүүтэй цэрэг 1919 онд нийслэл хүрээг эзэлж, Монголын автономт эрхийг устгаж хятадын ноёрхлыг тогтоож эхлэх үед энэ банкны салбарыг хаасан байна. Харин түүний оронд хятад, японы хамтарсан "Жибинь-жань-хань" банкны салбарыг нийслэл хүрээнд нээн ажиллуулж, "пяоз" нэртэй мөнгөн тэмдэгт хүртэл гүйлгээнд гаргаж, зээл олгож үйл ажиллагаагаа эхэлжээ. Гэтэл октябрын хувьсгалд ялагдсан оросын цагааны генерал Барон Унгерны толгойлсон цэрэг нийслэл хүрээг эзэлж, Сюй-щу-жаны цэргийг бут цохин Монголын нутгаас хөөн гаргах үед "Жибинь-жань-хань" банкны салбар хаагдсан байна. Ийнхүү гурван жилийн дотор хятадын хоёр банкны салбар түр ажиллаад хаагдаж байжээ. Монголын Засгийн газар гадаадын банкны салбарыг Монголд ажиллахыг зөвшөөрөхийн хамт өөрийн хүч хөрөнгөөр банк байгуулах оролдлого хийж байсан боловч хөрөнгө мөнгө дутагдалтай, өрсөлдөх чадвар байхгүй зэргээс болж, өөрийн үндэсний банк байгуулж чадаагүй байна. Өөрийн зах зээлийг хамгаалах, мөнгөний эргэлтийг зохицуулах шаардлага амьдралаас урган гарч байсныг тэр үеийн засгийн газар мэдэрч байсан нь дэвшилтэй хэрэг юм. Жишээ нь манай Засгийн газар 1917 оны сүүлээр Монголын үндэсний зээлийн байгууллага болох зээлийн сан байгуулах санал боловсруулж, Богд хаанд өргөмжлөн зөвшөөрүүлж байжээ. Энэ бол цэвэр банкны үүрэгтэй сан байжээ. 1921 оны ардын хувьсгал нь Монголын нийгэм, эдийн засгийн байдлыг үндсээр нь өөрчлөхөд хүргэсэн түүхэн үйл явдал болсон бөгөөд манай улсын санхүү-зээлийн тогтолцооны хөгжилд шинэ хуудсыг нээсэн юм. Ардын хувьсгалын үр дүнд МАН-ын байгуулсан Засгийн газрын авч хэрэгжүүлж эхэлсэн эхний арга хэмжээний дотор санхүү, төсөв, гааль, татвар, банк зэрэг олон асуудал чухал байр эзэлж байв. Ардын хувьсгалын дараа өөрийн улсын банк байгуулах, үндэсний валюттай болох зэрэг мөнгөн гүйлгээтэй холбоотой бух асуудлыг Сангийн яам хариуцаж байсан бөгөөд мөнгөний зах зээлийг улсын хяналтад авахаас ажлаа эхэлсэн байдаг юм. Мөнгөний эргэлтэд тавих хяналтыг сайжруулах, гадаадын пүүс, компаниас албан татварыг бүрэн хурааж байх зорилгоор 1921 оны 7 дугаар сард Засгийн газрын тогтоол гарч гүйлгээнд зөвхөн оросын рубль, хятадын янчан болон ланг хэрэглэж байхаар шиидвэрлэж, тэр үед манай зах зээл дээр арилжаалагдаж байсан гадаадын бусад валютын гүйлгээг хориглосон байна. Гүйлгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн гадаадын мөнгэн тэмдэгтүүдийн оросын жижиг цагаан мөнгөтэй харицах тооцооны жишиг ханшийг түр тогтоож хэрэглэх болсон нь гадны пүүсүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгах, татварыг зөв оногдуулах, улсын сан хөрөнгийг арвижуулахад чиглэсэн арга хэмжээ байжээ. Жишээ нь: 1 рубль 250 орос цагаан мөнгөтэй, 1 янчан 350 орос цагаан мөнгөтэй, 1 лан 500 орос цагаан мөнгөтэй тус тус дүйцэх солилцооны ханш тогтоосон байна. Эдгээр солилцооны ханшийг үндэслэн 1921 оноос эхлэн Засгийн газар улсын төсвийг зохиох болжээ. Улсын төсвийн тооцоог 1925 он хүртэл лангаар, 1925 оноос мексик доллароор хийж байжээ. Улмаар 1924 оноос Монгол Оросын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн банк (Монголбанк) байгуулагдаж, орчин үеийн банкны тогтолцооны эх суурь тавигдсан билээ. Ийнхүү 1920-иод оны дунд үед шинэ тутам хөгжиж байгаа Монгол улсад улсын болон арилжааны банкны үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй банкны нэг шатлал бүхий тогтолцоо үүссэн байна. 1990 оноос манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжих, өмчийн олон хэлбэрийг үүсгэж хөгжүүлэх алхам хийж эхэлсэн нь Улсын банкны ганц шатлал бүхий тогтолцоог эвдэхэд хүргэсэн юм. Банкны хоёр шатлал бүхий тогтолцоо төлөвшин хөгжих эрх зүйн орчинг бий болгох өргөн хүрээтэй арга хэмжээг 1990-ээд оны дунд үеэс Монголбанкнаас зохион байгуулж хэрэгжүүлсэн байна. Энэ бүхний үр дүнд манай улсад банкны хоёр шатлал бүхий шинэ тогтолцоо үүсэн бий болж, үйл ажиллагаа нь зүгширч, өнөөдөр банкны салбар нь Монголын эдийн засгийг урагшлуулан хөгжүүлэх нэг гол зүтгүүр хүчин болж чадсан байна. Өнөөдөр манайд 13 банк, 1400 гаруй салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, банкуудын харилцагчдад үзүүлэх үйлчилгээний тоо өсч, чанар ч сайжирч байна. Мөн банкуудын зах зээл дээр шударгаар өрсөлдөн ажиллах үйл ажиллагаанд ч ахиц өөрчлөлт гарч байна. Нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 2.5 сая, зээлдэгчийн тоо бараг 700 мянга болоод байна. Банкуудын нийт актив хөрөнгө 2013 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 20,883,706.8 сая төгрөг болсон нь 2008 оноос 5 гаруй дахин өссөн байна. Төрийн мөнгөний бодлогын хүрээнд банкуудын үйл ажиллагаанд Төв банкнааас тавих хяналт сайжирч, банкуудын төлбөрийн чадварын гол үзүүлэлтүүд хэвийн байна. Гэсэн хэдий ч манайд банкны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн анхаарах ёстой олон асуудал байгаа бөгөөд энэ талаар дээр доргүй мэдэж байгаа билээ. Харин эдгээр хүндрэлтэй зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар өөрийн байр суурийг урьдын адил илэрхийлж байх болно. Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд асан, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Моломжамц |
| Банкны системийн хөгжлийн явц амар хялбар байгаагүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|