|
|
|
|
С.Ганбаатар: Эдийн засаг хүнд үед газрын хуулиар оролдож болохгүй |
|
|
|
|
|
С.Ганбаатар: Эдийн засаг хүнд үед газрын хуулиар оролдож болохгүй
2014-05-26
Газрын тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж байна. Энэ хууль нь эдийн засгийн хямралаас гаргах шийдэл гэж улстөрчид онцолж байгаа бол зарим нь богино настай хууль болно гэж шүүмжлэх ажээ. Энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. -Та Газрын тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин ч иргэдэд ашигтай төсөл юм биш үү? -Мэргэжлийн хүмүүсийн судалгаа, дүгнэлтийг их тусгасан гэж байгаа боловч үнэндээ маш бага авчээ. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулаад, их мөнгө хийгээд, сонгуулийн амлалтаа биелүүлж хүмүүст таалагдах гэсэн байж магадгүй. Гэхдээ энэ газар дээр бидний үр хүүхэд мянга, мянган жил амьдарна. Энд ирээдүйгээ бодсон хамгаалалтын бодлого хэрэгтэй. Өнөөдөр төрөөгүй байгаа монголчуудын тухай энэ хууль гарах ёстой. Нөгөө талаасааа Монгол Улсын төрөөс газрын талаар баримтлах бодлогоо тодорхойлсон баримт бичгийг гаргаагүйн хар гайгаар газрын тухай хууль гэсэн зохимжгүй нэртэй хууль зохиоход хүрч байна. Газар өөрөө байгалийн жам ёсоор үүсч бий болсон, түүнийг хувьчлах ямар учир утгатай вэ. Ядахдаа Газрын харилцааны ерөнхий хууль гэж нэрлээд дагалдан гарах хуулиудын баримтлах зарчим, зохицуулах харилцааны үндсийг тодорхойлох шаардлага байна. Хамгийн наад захын шаардлага ч хангахгүй байна. -Та энэ төслийг богино настай байх нь гэж дүгнэжээ, янз нь? -Хэд, хэдэн үндэслэл хэлье. Нэгдүгээрт, Газрын тухай хууль гэдэг Үндсэн хуулийн дараа ордог хамгийн том язгуур хууль. Монгол Улсын тусгаар тогтнол хүчтэй байхын тулд газрын асуудал мэдээж чухал. Манайд 1992 он хүртэл газрыг хуульдаа өмчлөх тухай нэг ч заагаагүй. Иргэн хүн өмчлөх тухай нэг ч ярьж байгаагүй гэсэн үг. Төр, улс нь дандаа өөрөө эзэмшдэг байсан. Харин одоогийн Газрын тухай хуулийг их гоёор ярьж байгаа. Эдийн засгийг эргэлтэд оруулъя, хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлье гэнэ шүү. 1992 онд яг энэ маягаар хувьчлалыг ярьж хийсэн. Төрийн өмчийг хувьчилж, эдийн засгийн эргэлтэд оруулж, хувьд өгье, иргэн бүрийг өмчтэй болгож хувь хүнийг эрх чөлөөтэй болгоё гэж байсан. Ягаан, цэнхэр тасалбар гээчийг хүртэл гаргаж ирсэн шүү дээ. Төрийн өмч, том үйлдвэрүүдийг хувьчилсны дараа сайн ажиллаж байгаа нэг үйлдвэрийг заагаад өг гэвэл өнөөдөр алга. Хувь хүмүүс өмчтэй байна гэдэг хоорондоо өрсөлдөх болно. Үндэстэн дамнасан корпорациуд үүн дээр тоглолт хийж эхэлдэг. Ер нь төртэй ярихаас илүү хувь хүнтэй ярих нь хавьгүй дээр. Хамгийн гунигтай зүйл юу байна гэвэл Монгол орон даяар өмчлөлийн асуудлыг хувийн өмч гэхээсээ өмнө нийтийн, хамтын өмчлөл гэдгийг мянга мянган жил ярьж байсан. Тухайлбал, хот айл гэж байсан. Хошуу нутгаараа, сумаараа орон нутгаа хамтын өмчлөлөөр ашигладаг байсан. Хамтын гэрээгээр ашигладаг байв. Үүнтэй холбоотой нэг сонирхолтой зүйл хэлье. Саяхан АНУ-ын Нобелийн эрдэмтэд мэдэгдэл хийсэн. Тэр нь юу гэхээр ХХ зууны эдийн засгийн хамгийн том алдаа бол хувийн өмчийг хэт шүтэж, хамтын өмчлөл, хамтын хариуцлага гэдэг хамтын сэтгэхүйг бид устгаснаараа аюултай байдалд орлоо гэж. Тэд газрыг хэлж байгаа хэрэг шүү дээ. Хоёрдугаарт, сангийн аж ахуйнуудыг хувьчилсан. Эдгээр газрыг комбайнчид, тариаланчдад өгөх хэрэгтэй. Ингэснээр эдгээр хүмүүс өмчтөй, эрх чөлөөтэй болно гэж байсан. Гэтэл тавхан жилийн дотор хэдхэн гэр бүл Сэлэнгэ болон газар тариалангийн нутгуудыг хянаж эхэлсэн. Өнөөдөр нөгөө тариаланч, комбайнчид бүгдээрээ хамжлаг болжээ. Ашиглуулах гэдэг үгийг оруулж ирсэн хэрнээ барьцаална гэж үг оруулсан нь өмчлөлийн элементийг ашиглуулах дотор оруулж байгаагаараа энэ хуулийн хамгийн зальтай хэсэг болсон юм. -Иргэнд барьцаалах эрхийг нь олгоно гэдэг аюултай гэсэн үг үү? -Өвөлжөө, хаваржаагаа хүүхдийн оюутны төлбөрт барьцаанд тавина гэсэн үг. Хэдэн жилийн дараа хэдхэн гэр бүл Монголын нийт бэлчээрийн газар нутаг, өвөлжөө, хаваржааг эзэмшиж байх аюултай байдал үүсэх вий. Хамгаалах, өвлүүлэх гэдэг бодлого энэ хуульд маш бага байна. Энэ бол аюул. Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед монголчууд хариуцлагатай байх ёстой. Яагаад гэвэл жирийн иргэн хүн газраа өмчлөөд аваад явах суурь бэлтгэл хангагдаагүй. Сэтгэл зүй, арга зүй бүрдээгүй байхад тэр хүмүүст газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, барьцаанд тавих эрхийг нь өгч байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүний цаана байгаа мөнгөтэй гадны бүлэглэлүүдэд дамжуулж өгч байгаатай адил. Үүнд болгоомжтой хандах ёстой. -Газрын тухай хуулийн төслийг батлахаас өмнө тодорхой бодлого, баримт бичиг гаргах ёстой гэж үү. Эхлээд газрын тухай бодлогын баримт бичигтэй болох нь ямар ач холбогдолтой юм бэ? -Ашигт малтмалын тухай хууль гарсан. Үүнээс болж ард түмэн маш их хохирсон гэж болно. Газрын баялаг, эрдэнэсээ үндэстэн дамнасан корпорациудад өгсөн. Үүнийг хийхэд Дэлхийн банк валютын сангийн хортой зөвлөгөө маш их нөлөөлсөн юм. Ашигт малтмалын тухай хууль ер нь ямар ч хууль гаргаад хэрэгжихгүй байгаа нь ерөөсөө Ашигт малтмалын бодлогын баримт бичиг гаргаагүйтэй холбоотой байсан. Үүнд тулгуурлан холбоотой баримт бичгийг сая гаргасан. Түүндээ уялдуулж Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулахаар одоо ажиллаж байна. Үүнтэй адил Газрын тухай хуульд газрын бодлогын тухай баримт бичгээ эхэлж гаргаач ээ. Монгол газар нутгаа хамгаалах, өвлүүлэх, тусгаар тогтнолоо баталгаажуулах гэдэг байдлаар явах юм уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Газрыг хамгаалах гэдэг дотор дархан цаазтай газар, тусгай хамгаалалтын газар ордог. Энэ бол монголчууд газар нутгаа хамгаалж байсан бодлого. Дархан цаазтай газар гэдэг дээр үеэсээ хамгаалалтын бодлого байсан юм. Үүн дээр нэмээд газрыг ашиглахдаа үржил шимийг нь хамгаалах бодлого дутагдалтай явж байгаа. Монголын газар нутгийн 70 хувь нь цөлжсөн гэсэн судалгаа гарсан. Тэднийг хамгаалах, үржил шимийг нь хайрлах тэр бодлого энэ хуульд алга. Энэ нь тун аюултай зүйл юм шүү. Энэ бүгдээс харахад юуны өмнө бодлогоо тодорхойлох хэрэгтэй. -Тэгвэл хамгийн ноцтой алдаа нь юу байна? -Олон зүйлийг дурдаж болно. Тухайлбал, Төслийн 5.3.2 дахь заалтад байгаа Үндэсний хорооны дүрмийг Засгийн газар батална гэснийг УИХ батална гэж өөрчлөх хэрэгтэй. Мөн Газрын үндэсний хорооны дарга нь УИХ-ын дарга байх бөгөөд нарийн бичгийн дарга, гишүүдийг УИХ томилно гэж нэмэх нь зүйтэй. Үүний зэрэгцээ төслийн 48.1.1-ийн аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх нь 50.1.1-ийн сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхтэй давхацсан байгаа. Аймаг, нийслэлд өөрийн гэсэн газар байхгүй, газаргүй байж газрын ажлыг зохицуулах эрх мэдлийг Засаг дарга нарт нь олгож зөрчил үүсгэж байгаа юм. Ер нь энэ хуулийн заалтуудыг харахад засаглалын хувьд маш буруу үед гарч байна. Сангийн яамнаас бусад нь бүгд газартай холбоотой яамд байгаа. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яам агаарт биш газар дээр л байшингаа барина. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам бас газар дээрх байгаль орчныг хамгаална. Батлан хамгаалахын яам газар дээр байгаа цэргийн ангиудын асуудлыг ярина. Гадаад харилцааны яам Элчин сайдуудын газрын асуудлыг давхар шийддэг. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гэвэл бэлчээрийн газар гээд явна. Энэ мэтчилэн бүх яаманд газрын асуудал байгаа тохиодолд газрыг нэгдсэн бодлогоор удирддаг газрын яамыг ядаж бодлогоороо байгуулах ёстой. Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яамны нэг жижиг газар, хэлтэс л бий. Тэр хэлтэс нь бодлого боловсруулахгүй зөвхөн хэрэгжүүлдэг. Яам болж байж бодлого боловсруулна. Ер нь газрын нэгдсэн бодлого дутагдаж байна. Газрыг хүчтэй бодлогоор удирдах ёстой. Бодлогогүй атлаа хууль л яриад байх юм. Энэ бол маш буруу. -Тэгэхээр энэ төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна уу, та? -Хууль батлах талаар яриад хэрэггүй. Хамгийн оновчгүй цаг үе байна шүү дээ. -Хэзээ ярилцах ёстой гэж? -Аль ч орон эдийн засаг хямарч, хүндэрч байгаа үед Ашигт малтмалын тухай хуулиараа оролддоггүй юм. Татварын тухай хуулиараа ч оролддоггүй. Газрын тухай хуулийг бүр ч ярьж болдоггүй юм. Хямарч байгаа хүнд үедээ Үндсэн хуульдаа гар дүрнэ гэдэг бол муутгахын шинж. Тухайлбал, хүн өрөнд орсон үедээ өөрийхөө бизнесийн талаар бизнесээ зарах талаар ярина гэдэг бол тэр хүн мухардалд орж бизнесээ хямдхан зарна гэсэн санаа. Бизнесийн тухай нэг хууль бий. Аливаа том бизнесийг авахдаа эхлээд өрөнд оруулах ажил байдаг. Өртэй байх үедээ бизнесээ худалдах тухай ярьж болдоггүй юмаа гэсэн бичигдээгүй хууль ч бий. Гэхдээ ихэнхдээ энэ хуулийг зөрчдөг. Бид хямралтай байгаа үедээ тусгаар тогтнолтой холбоотой хэцүү асуудлууд дээр маш болгоомжтой хандах ёстой. Миний байр суурь ийм байна. -Хуулийн төслийн гол онцлог нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж онцолж байгаа? -Газрыг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах тухай л энэ хууль орж ирж байгаа. Газрын кадастрын тухай хууль, газрын менежментийн талаар, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглуулах тухай, хамгаалах, өвлүүлэх тухай энэ асуудал нь тусгай хуулиар явна гээд хаячихаад яваад байна. Тэгвэл үгүй юм. Эхлээд энэ бүхнийг бодлогоор зохицуулсан Газрын тухай малгай хуулиа эхэлж гаргаж байж дараа нь дагавар хууль руугаа орох ёстой. -Бэлчээрийн газрыг хувьчлах асуудал ч хөндөгдөж байна. Энэ нь эргээд газрын наймаа цэцэглүүлэх сөрөг үр дагавартай гэх юм? -Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь бэлчээрийн талаар ноцтой заалт оруулж ирчихээд түүнийгээ татаж авсан. Гэхдээ энэ хэсэгт бэлчээрийг ашиглуулах, эзэмшүүлэх гэж орсон байсан. Харин хэнд эзэмшүүлэх, ашиглуулах бэ гэсэн чинь малчдын хоршоолол гэж байгаа юм. Малчдын хоршоолол гэдэг зүйл манай хуульд байхгүй. Бэлтгэл ажил хангагдаагүй байхад эзэмшүүлэх, ашиглуулах хүчтэй заалт орж ирсэн. Ер нь ашиглуулах, эзэмшүүлэхэд барьцаалах эрхийг огт өгч болохгүй. Тэртэй, тэргүй бүгд биш ч дүүргийн газрын алба, аймгийн газрын албаны даргатай луйвардаж газрыг авсан л байдаг шүү дээ. Үүнийгээ л баталгаажуулах нь гэж би харж байна. Өнөөдөр Газрын хуулийг ийм байдлаар өөрчилснөөр маш ноцтой үр дагавар үүснэ. Энэ хууль өөрөө хүмүүсийн амьжиргааг баталгаажуулах ёстой. Харин иргэдийн амьжиргааг таслах уул уурхай, үндэстэн дамнасан корпорациудад зориулсан хууль байж яав ч болохгүй. Тэдний гар хөл болж эдийн засгийн хямралыг далимдуулан энэ хуулийг оруулж ирж байгаа бүлэглэлүүдийг би хараад гайхдаг. Энэ бүхнийг ажлын хэсэг дээр ний нуугүй хэлчихээд элдвээр гоочлуулж явна даа. Д.ЦЭЦЭГ ЗУУНЫ МЭДЭЭ |
С.Ганбаатар: Эдийн засаг хүнд үед газрын хуулиар оролдож болохгүй |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|