2014-05-212014 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар
Эрүүл мэндийн сайдын 2012 оны 427 тоот тушаалын дагуу төв эмнэлэг, төрөлжсөн төвүүдийн хүлээгдлийн мэдээг 2014 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар нэгтгэсэн дүн.
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ
2014 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар амбулаторийн кабинетууд өмнөх саруудын адил ачаалалтай ажиллалаа. Кабинетуудын үзлэгийн цаг аваад ирээгүй үйлчлүүлэгчийн оронд оруулах, нэмэлтээр үзлэгийн цонх нээн харъяа тасгаас эмч нэмэгдэн ирж үзэх зэрэг арга хэмжээг авснаар элэг цөс 1-2 хоног, ходоод гэдэс 3 хоног, зүрх судас 3 хоног, бүдүүн шулуун гэдэс 3 хоног болгов. Харин нүдний кабинетын хяналтын өвчтөнүүд дараа үзүүлэх номероо авдаг тул 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна. Шүдний 1 эмч өвчтэй тул сарын сүүлчээр 4 ба түүнээс дээш хоногийн хүлээгдэлтэй байна.
Амбулаторийн үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Оношилгооны кабинетын хүлээгдэл:
Оношилгооны кабинетүүдийн ачаалал өмнөх саруудын адил их байна. Хэвлийн эхо кабинетийн үзлэгийг 3 эмч зэрэг ажиллаж, үзлэгийн цагийг оройн 19 цаг хүртэл мөн дүрс оношилгооны эмчийг нэмж ажиллуулснаар хүлээгдлийг 11 хоног болгон багасгав. Бусад оношилгооны үзлэгийн хүлээгдэл багаж, тоног төхөөрөмжийн дутагдлаас үүдсэн хэвээр байна.
Оношилгооны кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хувьд: Бөөрний мэс заслын тасаг 15-30 хоногийн хүлээгдэлтэй 18 үйлчлүүлэгч, дотоод шүүрэл, булчирхайн тасаг 7-оос дээш хоногийн хүлээгдэлтэй 5 үйлчлүүлэгч, мэдрэлийн тасагт 7-оос дээш хоногийн хүлээгдэлтэй 3 хүн тус тус байна.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ
Тус эмнэлгийн амбулаторын үзлэгийн кабинетууд хүлээгдэлгүй байна. /1-2 хоногийн цаг бичилттэй байна. Нүдний кабинет 7 хоногийн хүлээгдэлтэй байна.
Оношилгооны болон лабораторийн кабинетын хувьд Эхо кабинет 1-3 хоногийн хүлээгдэлтэй харин багажийн үзлэг ба лабораторийн шинжилгээ өдөртөө хийгдэж байна.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Зүрх судас, элэг цөсний кабинет 7 хоногийн хүлээгдэлтэй, бусад кабинетуудын хүлээгдэл ерөнхийдөө 4-6 хоног байна.
Хүлээгдлийг бууруулах зорилгоор зүрх судлал, хоол боловсруулах эрхтэн судлал, мэдрэл судлал, бөөр судлал, дотоод шүүрэл булчирхай зэрэг чиглүүлэх чиглэлээр өдөрт 60 хүн үзэх кабинетуудыг ажиллуулж байна.
Оношилгооны кабинетын хувьд цуллаг эрхтний хэт авиан оношилгоо, тархины судасны допплерографи ходоодны дуран, зүрхний бичлэг, тархины цахилгаан бичлэг 7 хоног, зүрхний эхо, рентген 3-6 хоног хүлээгдэлтэй, бусад кабинетууд өдөртөө хийгдэж байна.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Оношилгооны кабинетийн хувьд: Эхо кабинет 3-6 хоног, дурангийн кабинет 1-2 хоногийн хүлээгдэлтэй байна. Дугаар аваад ирээгүй 35 үйлчлүүлэгчийг эргэн дуудах үйлчилгээгээр лавлагаа авч 20 өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хувьд: Туяа эмчилгээний тасагт төлөвлөлт хийгдээд хүлээгдэж байгаа 14 үйлчлүүлэгч, туяа шарлага хийлгэх эмчилгээний заалт гараад аппарат хүлээж байгаа 80 үйлчлүүлэгчид байна.
Химийн тасагт орны хүлээгдэл байхгүй харин лейковерин химийн тариа 2 сар тасраад 04 дүгээр сарын 21-нд ирсэнтэй холбоотой хүлээгдэл гарч байна.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
ГЭМТЭЛ, СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
Тус төвд хэвтэн эмчлүүлэх ор хүлээж байгаа 15 үйлчлүүлэгч байна.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН КОРПОРАЦИЙН ЭМНЭЛЭГ
Тус эмнэлгийн нь цахим бүртгэл нэвтрүүлээгүй учраас амбулаторын үзлэгийн болон оношилгооны кабинетийн хувьд хүлээгдэл гарахгүй. Харин хэвтүүлэн эмчлэх тасагт 1-3 хоног 16 үйлчлүүлэгч, 3-6 хоног 26 үйлчлүүлэгч, 7-14 хоног 8 үйлчлүүлэгч тус тус ор хүлээж байна.
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
2014 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Оношилгооны кабинетын хувьд эмгэг сэтгэл судлалын кабинетад 1-3 хоногийн хүлээгдэлтэй 40 үйлчлүүлэгч, 4-6 хоногийн хүлээгдэлтэй 15 үйлчлүүлэгч, 7-14 хоногийн хүлээгдэлтэй 1 үйлчлүүлэгч тус тус байна.
ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
2014 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар:
Хүүхдийн зөвлөх поликлиник: Хараа хамгаалах кабинет 7 хоног, мэдрэлийн кабинет 1 хоног, чих хамар хоолойн кабинет 2 хоног, зүрх судасны кабинет 7 хоног, шүдний кабинет 3 хоног, сонсгол судлал 3 хоногийн хүлээгдэлтэй байна. Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник: ЭХО оношилгооны кабинет 7-10 хоногийн хүлээгдэлтэй байна.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Арьсны өвчин судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал 2014 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар хүлээгдэлгүй байна.