 |
|
 |
|
Байгалиа хайрлах хайр мухар сүсэг хоёрын хил хязгаар |
|
|
 |
|
 |
Байгалиа хайрлах хайр мухар сүсэг хоёрын хил хязгаар
2014-05-14
Уламжлалт шашин шүтлэг Монголд эргэн дэлгэрэхдээ ихээхэн гажуудал дагуулж, байгальд хор хөнөөл учруулахуйц зан үйлүүдийг шинээр бий болгож байна. Тэдгээрийн золиос нь онгон байгапь, ой модод юм. Монголчууд байгаль дэлхий дээрх ус, чулуу, мод гээд бүх зүйл амьд гэж эртнээс үзсээр ирсэн. Тийм болохоор байгалиас ямар нэг зүйл авахдаа аргадаж гуйж байж авдаг, хэрэгцээнээсээ илүү зүйл авахыг цээрлэдэг байв. Энэ нь эрс тэс уур амьсгалтай, эмзэг хөрстэй Монгол орны байгалийн унаган төрхийг саяхныг хүртэл хэвээр нь хадгалах гол хүчин зүйл болсон юм. Байгалиа хайрлах энэ уламжлалыг ихэнхдээ хүмүүсийн итгэл бишрэлээр дамжуулан амьдралын хэвшил болгодог байжээ. Олон мянган жилийн түүхтэй бөө мөргөл ингэж байв. Монгол улсын нутагт анх 1580-аад онд нэвтэрч, улмаар үндэснийх болтлоо нутагшсан буддын шашин ч мөн адил ингэж байв. 1937-1990 оны хооронд коммунист төр монголчуудад шашингүйн үзлийг тулган хүлээлгэж, иргэдийн шүтэж бишрэх эрхийг хааж боосон ч байгаль дэлхийгээ амьдчилан хайрлах, хүндэтгэх уламжлал ихэнх хүмүүст хадгалагдсаар байсан юм. 1990 оноос шүтэх бишрэх эрх чөлөөтэй болсноор уламжлалт шашны шинэ сэргэлтийн үе эхлэв. Энэ үеэр эрт дээрээс шүтэгдэж байгаад буддын шашинд түрэгдэн бараг мартагдаад байсан бөө мөргөл хаа сайгүй сэргэж эхэлсний гэрч нь өнөө цагийнхан болж байна. Бөө мөргөл анх сэргэхдээ зөв замаар явсангүй. Олон зуунаар мартагдсан шүтлэг мөргөлийн зан үйлийг ийм л байсан болов уу гэх төсөөллөөр хийж эхэлсэн нь тэр бүр зөв байсангүй. Түүний нэг нь хадаг модонд уях ёс юм. Хадаг уг нь бөө мөргөлд огт хүртээлгүй, харин Буддын соёлыг даган орж ирсэн эд. Хүр хорхойноос гаргаж авдаг, зөөлөн торгомсог, олдоц багатай, түүнийгээ дагаад үнэтэй эд байв. Тийм болохоор онцгой хүндэтгэлт зан үйлд хэрэглэдэг байж. Гэтэл Хятадын овсгоотой үйлдвэрлэгчид орчин үеийн синтетик хадгийг маш хямд, өнгө үзэмж сайтай хийж эхэлсэн нь хадаг хэрэглэдэг орнуудын шашны зан үйлд том өөрчлөлт авчирлаа. Түүний тусгал нь монголчууд хадгийг ургаа мод, хад чулуу, тэр бүү хэл төв суурин газрын гүүрний хашлага, шонгийн модонд хүртэл уядаг болсон явдал юм. Хүмүүс хадгийг янз бүрийн сэдэл зорилгоор уядаг. Зарим нь газар лусын эзэнд эдийн дээдийг өргөж, аргадаж, аврал ивээлд нь багтаж байна гэж бодно. Зарим нь муу муухайгаа энд зангидан үлдээж байна гэж шившиж уяна. Гай барцдаасаа ийм маягаар дом хийн салж болно гэж зарим нь хатуу итгэдэг. Тийм болохоор хэн нэгний уясан хадгийг өөр хүн зүрхэлж авдаггүй, хотын гудамж талбайг цэвэрлэх үүрэгтэй хүмүүс ч хараагүй мэт өнгөрөөдөг. Аян замаас олсон санаа 2013 оны зургадугаар сарын 16-ны өглөө. Бид Дархан хотоос Улаанбаатарыг зүглэн хөдлөх гэж байв. Бид гэдэг маань миний хань Ш.Должинсүрэн, унаган багын анд Д.Батсуурь, түүний гэргий А.Оюунчимэг нар. Амралтын өдөр яагаа ч үгүй эрт Улаанбаатар орж байхын оронд хэдүүлээ зам дагуух моднуудад уясан хадгийг цэвэрлэвэл ямар вэ гэсэн саналыг бүгдээрээ зөвшөөрөн дэмжив. Хайч, цаасны хутга, бээлий, шуудай тэр дор нь худалдаж авав. Дарханаас Баруунхараа хот хүртэлх 50 км засмал зам дагуух моддын хадгийг цэвэрлэх гэж бид бүтэн өдрийг зарцуулж, орой нь ядарч сульдсан ч сэтгэл хангалуун гэгч нь гэрийн бараа харцгаав. Залуу модод их хурдан ургаж бүдүүрдэг болохоор түүнд уясан хадаг чивчирч чангараад их биерүү нь шигдэн орж, шим шүүс тархахыг нь зогсоон үхүүлдэг болохыг би хоёр жилийн өмнө хэсэг нөхдийн хамт Улаанбаатар хотод Туул голын эрэг дагуух газрын моддыг цэвэрлэж байхдаа ойлгосон. Синтетик хадаг барагтай бол тасардаггүй, цаг хугацааны уртад мод руу яг л төмөр утас мэт шигдэн ордог. Харин энэ удаад тэрхүү хадаг нь өт хорхой үүрлэх аятай таатай орон зай болдгийг олж мэдсэн юм. Мод ороосон хадагны цаагуур том том өт хорхой үржиж,. модны шим шүүсээр амьдарч, харин хөөрхий мод хатаж өмхөрдөг юм билээ. Бас болжмор сарвуугаараа хадганд ороолдоод салж чадахгүй үхсэнийг ч харлаа. Өтөнд идүүлж буй модод, хадганд боомилуулан тасрах шахсан мөчирний зургийг фэйсбүүк дээрээ тавьсныг минь үзээд маш олон хүмүүс цочирдон гайхаж, модонд хадаг уях ийм муу үр дагавартай юм гэж үү хэмээн дуу алдацгаасан. Цахим ертөнцийнхөн Баруунхараагийн хажууханд байх нэгэн залуухан мод хадганд чивчиртэл ороолгочихоод амьдрах гэж хэрхэн тэмүүлсний ул мөр болох тасрах шахсан мөчирний зургийг бие биедээ дамжуулж, санал сэтгэгдлээ хуваалцаж байв. Би тэр залуухан модыг модонд хадаг уяж үхүүлэхийн эсрэг аяны гол бэлгэдэл болгохсон гэж боддог. Хүмүүст жил жилийнх нь зургийг үзүүлж, тэгэхэд амьдрал бэлэглэсэн мод минь ийм болжээ хэмээн харуулна, мухар сүсгийн хорт үр дагаврыг байнга сануулна гэж төлөвлөөд байгаа. Ийм жишээ бусад улс оронд байж л байдаг. Ялангуяа Сахарын элсэн цөл дэх Тэнэрэгийн модны гунигт түүх унаган байгалиа хайрлахгүй бол хэрхэн сөнөж мөхдөгийн бодит жишээ болсоор байна. Хааш хаашаа хэдэн зуун километр газарт нэг ч өвс ургамалгүй эзгүй хоосон цөлийн гүнд гав ганцаараа ургаж байгаад хүний буруугаар амь тасарсан тэрхүү модны гунигт түүхийг санах бүрт сэтгэл минь эмзэглэдэг. Энэ эмзэглэл яван явсаар модны хадаг цэвэрлэхэд хүргэсэн байж ч мэднэ. "Амьд байгалиа хайрлая" гэдэг сайн санааны аян санаачилна, олон нийтийг татан оролцуулна, чадвал бүх нийтийн хөдөлгөөн болгоно гэж би Дарханы зам дагуух моддоос өттэй, тоос шороотой хадаг салгаж зогсохдоо хатуу шийдсэн юм. Мухар сүсгийн золиос 2013 оны долдугаар сарын 22. Хэвлэлийн бага хурал хийж "Амьд байгалиа хайрлая" сайн санааны аянд нэгдэхийг уриаллаа. Энэ санаачилгыг мань хэвлэл мэдээллийнхэн, цахим ертөнцийнхөн, нийгмийн янз бүрийн давхаргынхан талархан дэмжиж, хэзээ хаашаа явах вэ хэмээн лавлаж эхэллээ. Хадганд боомилуулсан модод Монголын хаа сайгүй байгаа болохоор хаашаа ч явсан болохоор байлаа. Нийслэл хотын эргэн тойрны ногоон бүс тэр чигээрээ хадаг яндар, хог хаягдал. Хөдөө орон нутаг дахь нийтээрээ хүндэлж дээдэлдэг бүх газар хадаг яндар. Тийм болохоор сонголт хийхэд хэцүү байсан бөгөөд эцэст нь Сэлэнгэ аймгийн нутагт байдаг Ээж модны орчныг цэвэрлэхээр болов. Улаанбаатараас 310 км зайд байх Ээж модыг хүсэл биелүүлэх шидтэй гэж үзэн шүтэж эхэлсэн нь чухам хэзээ вэ гэдгийг мэдэхгүй. Ямартай ч анхны шүтэж байсан мод нь шатмагц өөр нэгийг "Ээж мод" хэмээн "тодруулсан", энэ байдал сүүлийн хориод жилд дөрвөнтөө давтагдсан гэх. Энд зарим өдөр 300 хүртэл тооны машин хол ойроос ирдэг гэхээр хэр их хөлтэй газар гэдэг нь тодорхой. 2003 онд Д.Бямбадорж гэдэг зайран энд бөөгийн тахилга хийснээс хойш жил бүр олон тооны бөө, сүсэгтнүүд очиж хавар, намрын тахилга гэж хийдэг болжээ. Үүний улмаас энд ирэгсдийн тоо огцом нэмэгдэж, ганцхан Ээж гэх модыг биш, эргэн тойрных нь бүх модонд хадаг уядаг болжээ. Ингэж хадгаар бүрхсэн моддын эзлэх талбай ойролцоогоор 5-6 га газар гэхээр ямар их газар, хичнээн олон мод хүмүүсийн мухар сүсгийн золиос болж байсан нь тодорхой. Хамгийн гол нь Ээж модонд ирсэн хүн эндээс юу ч авч явж болохгүй гэсэн эзэнгүй яриа тэнүүчилдгийн улмаас мөргөлчид хогоо хүртэл үлдээдэг "хачирхалтай ёс" тогтсон байв. Ерөөсөө мухар сүсэг гэдэг ямар инээдэмтэй байдал үүсгэдгийг Ээж модонд хүүхнүүд хөхний даруулгаа тайлж үлдээдэг ёс дэлгэрснээс харж болно. Ингэвэл хүүхэдтэй болно гэж хэн нэг нь "айлдсаны" улмаас үр хүүхдийн мөрөөдөлд автсан хөөрхий бүсгүйчүүд ийнхүү олны дунд хөхний даруулгаа шувталж зогсох болж. Сүсэгтнүүд Ээж мод болоод эргэн тойрны моднуудад хадаг яндар нэвсийтэл зүүж, сүү архи нортол нь цацаж, тос түрхэж, дараагийн хүмүүс нь мөнөөх үйлийг давтан хийдгээс болж халуун дулаан цагт тэр орчимд нигширч муудсан үнэр ханхалж, ялаа батгана бужигнаж, өт хорхой үржиж, мөргөлчдийн өргөсөн хүнсний зүйлээс ахиухан хүртэх гэсэн нохой, үхэр хүртэл хүмүүстэй орон зай булаалдана. Холоос ирсэн мөргөлчид энэ газарт ариун гэгээн юм юу ч үгүй болсныг үл анзааран хүслээ шивнэж, залбирч, зарим нь газар сөгдөн сунаж мөргөнө. Мухар сүсэг гэдэг хүнийг сохор болгодог аж. Бид олуулаа, бүр олуулаа гэх итгэл Ээж мод руу бид хоёр удаа очиж цэвэрлэсэн юм. Эхний удаад жараад, дараагийн удаад 120 орчим хүн сайн дураараа явсан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Байгаль хамгаалах сан, үндэсний үйлдвэрлэгч компаниуд манай аяныг дэмжлэг их тус болсныг хэлэхгүй байж чадахгүй нь. Аяны үеэр "Будда" төвийн тэргүүн Хоролбат лам хадагны зөв хэрэглээний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олонтаа ярьж, өөрөө шавь нартайгаа хамт Ээж модонд очиж хадаг цэвэрлэлцсэн юм. "Тэнгэрийн тод тамга" ТББ-ын залуучууд бидэнд их тус болсон. Тэнгэр шүтлэгтнүүд, бөө нараас бүрдсэн тус байгууллагын залуус бөө мөргөл бол байгаль дэлхийд хор учруулах ямар нэгэн зан үйл үйлдэх ёсгүй, өнөөгийн бөө нарын хийгээд байгаа зан үйлийн ихэнх нь хүмүүст буруу хүмүүжил олгож байна гэж шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Халх удган Огторгуй ийм ажил зохиогдож буйг сонсоод биднийг дэмжихээр өөрийн найз нөхдийг дагуулан Ээж модон дээр ирсэн бегөөд олон нийтэд хандан түүний нүдэндээ нулимстай хэлсэн үг хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэрээр "Би энэ газрыг ариун дагшин газар гэж эртнээс сонссон. Байгаль ээж үнэхээр энэ газарт гоо ,сайхнаа харамгүй хайрлажээ. Харамсалтай нь хүмүүс бидний буруугаас энэ сайхан ариун дагшин байгаль хогийн цэг болж хувирсан байна. Та нар аав ээждээ золгох гэж ирээд хайр хүндэтгэлийнхээ илэрхийлэл болгож хоолой хүзүү, гар хөлийг нь даавуугаар чивчиртэл баглаж, нүүр рүү нь архи, сүү цацаж, эргэн тойронд нь бүх хогоо хаячихаад явдаггүй биз дээ. Ухаараач ээ хүмүүс ээ. "Амьд байгалиа хайрлая" сайн санааны аянд нэгдээч ээ" гэж хэлсэн юм. "Тэнгэрийн тод тамга" ТББ-ын тэргүүн Баттөгс "Модонд ингэж хадаг уях заншил монголчуудад байгаагүй. Энэ бол уламжлалт шүтлэг эргэж сэргэх үед нэвтэрч буй буруу зан үйл. Нүүдэлчин монголчууд шашны зан үйл хийхдээ бүү хэл улирлын өнгө даган гэрээ нүүлгэхдээ ч буурин дээрээ ямар нэгэн ул мөр үлдээдэггүй соёлыг бий эрт дээрээс бий болгож чадсан, байгальдаа дэндүү хайртай ард түмэн. Байгальд халтай, бусдад буруу хүмүүжил ойлголт өгөх үзэгдэл болгонтой бид тэмцэх ёстой" гэж ярьж байна. Ээж модыг цэвэрлэсэн хоёр удаагийн аян хүмүүсийн сэтгэлд хүрч, бас шашны зан үйлтэй холбоотойгоор байгаль орчныг бохирдуулсан байвал гар хүрч, цэвэрлэж болдог юм байна гэсэн итгэл бий болсныг би Монгол орны хаа сайгүй явахдаа мэдэрч, тэр болгонд байгаль дэлхийгээ хайрлах халуун сэтгэлтнүүд маш олон юм байна, бид олуулаа гэсэн омогшил төрдөг болсон. Энэ бол сайн эхлэл, бас сайн сайхны дохио юм. Шашны хийрхэл эдийн засгийн том хохирол дагуулж байна Өнөөдөр шарын шашин, бөө мөргөлийн аль аль нь зан үйлдээ хадаг, шахмал цай, торго дурдан зэргийг ихээр ашиглаж байна. Эдгээрийн алийг нь ч Монголд үйлдвэрлэдэггүй бөгөөд ихэвчлэн Хятадаас худалдан авдаг. Шашны эд зүйлсийн худалдаанд маш их хэмжээний мөнгө эргэлддэг нь ойлгомжтой ч чухам хэр хэмжээтэй вэ гэдэг статистик мэдээ хаана ч байхгүй байна. Хятадаас эдгээр барааг авчирч зарж буй худалдаачидтай уулзахад ихэнхдээ 20 орчим хувийн ашиг олдог гэж ярьж байгаа бөгөөд үйлдвэрлэн борлуулагч үүнээс илүү ашиг олж буй нь мэдээж. Манай аяныхан анхны удаад Ээж модны орчмоос таван тэвш орчим хадаг цэвэрлээд орхисон. Бидний дараа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын "Ундрагч" компанийнхан "Амьд байгалиа хайрлая" аяныг дэмжин хорь гаруй тэвш хадаг яндар хогийн цэгт ачиж хүргэсэн гэж тус компанийн захирал Д.Соёлбаатар мэдээлж байсан. Хоёр дахь удаагаа бид таван тонн хадаг цэвэрлэсэн. Ганцхан Ээж модны орчимд гэхэд л арваад жилийн дотор ийм их хэмжээний хадгийг өргөл болгон үлдээжээ. Гэтэл хамгийн хямдхан хадаг өнөөдөр Монголын зах зээл дээр 500 орчим төгрөгийн үнэтэй байна. Үүнийг тонн тонн хадганд шилжүүлэн бодвол ямар тоо гарах бол? Монголын уудам нутгийн хаа сайгүй байгаа хадаг болоод бусад өргөлийн эд зүйлсийн нийт өртгийг тооцоолбол хэд гэсэн дүн гарах бол? Энд бид янз бүрийн уул хайрханы тайлга тахилга, хутагт хувилгаан тодруулах, шинээр бөө болгох, суварга босгох зэрэг олон олон зан үйлийн цаана эдийн засгийн ямар хохирол гарч буйг огт дурссангүй. Монголчууд эдгээрт ямар их ач холбогдол өгч, хэр нүсэр хөл хөдөлгөөн болдгийг гаднын нэг ч хүн төсөөлж чадахгүй. Яагаад гэвэл тэнд асар их мөнгө ямар ч учир утгагүй урсаж байдаг. Хөрөнгө хүч урсгасан, цаг хугацаа үрсэн элдэв зан үйл, шашны хийрхэл, туйлшралаас монголчууд оюун санааны төдийгүй экологи, эдийн засгийн асар их хохирол амсаж буйг түрүүч нь ухаарч алдаагаа засахын төлөө хичээж эхлээд байна. Мухар сүсэг, байгаль дэлхийгээ хайрлан хүндлэхийн зааг ялгаа, хил хязгаар ч нэгэнт тодорхой болж эхлээд байна. Тийм болохоор шашны хийрхэл туйлшралын манан монголчуудын тархи оюунаас бага багаар сарнин арилах болно. Сэтгүүлч Б.Галаарид |
| Байгалиа хайрлах хайр мухар сүсэг хоёрын хил хязгаар |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|