 |
|
 |
|
Нүүдэлчин кино соёлоос суурьшмал болсон 29 жил |
|
|
 |
|
 |
Нүүдэлчин кино соёлоос суурьшмал болсон 29 жил
2014-05-091. Та социалист нийгмийн үеийн ангийн гурван давхаргыг гүйцээсэн нэгэн гэж нэг бус удаа ярихыг тань  сонссон юм байна энэ тухай эхлэн ярилцвал ямар бол?
-Хүний амьдрал баян хойно хүүхэд нас, өсвөр, идэр үе маань санаанаас үл гарна. Нэгдлийн малчин, нүүдлийн киноны механикч болсон үйл явдлыг дурсахгүй байхын аргагүй. 1950-аад онд Цагаантолгойн бага сургуулийн сурагч болсон 8 настай балчир хүү би бээр сүүдэр ший хэмээхийг сураг төдий сонссоноос бус нүдээр үзэж, чихээр сонсоогүй явсан үед сургуулийнхаа улаан буланд анх удаа “хинуу“ гээчийг үзэхээр үеийн нөхдүүдтэйгээ чихдэлцэж орохдоо ахаасаа гуйж авсан нэг төгрөгөө борхон гартаа хумхин атгасаар явж ширүүн харцтай, ширвээ сахалт эрд өгөөд цонхыг нь хаасан харанхуй байшинд ороод явчихав. Хэсэг хүлээтэл гадаа пад пад гэсэн чанга дуутай мотор гэгч нь асч, тэртээ ард нэгэн гэрэл асч байснаа унтарч урд дэлгэн өлгөсөн цагаан даавуу дээр ард буй нөгөө гурван хөлт, дээд орой болон ардаа том дугариг чихт шидэт хайрцагнаас хурц гэрэл тусч зураг гэтэл амилан хөдлөх дүрсүүд эрээлжлэн хөдөлж, дуу шуу хадаан хангинан ярьж эхлэхүйд гайхах цочирдох зэрэгцсэнийгээ нуух юун. Ийнхүү “ Долоон цэцэг “, “ Мэхээлэй хүү “ хэмээх хүүхэлдэйн киног анх үзсэн тэр мөчөөс хүүхдийн сониуч зангаас ч юмуу жилдээ нэг хоёр удаа нүүдэллэн ирдэг ганц хоёрхон киног алгасалгүй үзэх сонирхол хязгааргүй ч хэзээ ирэх нь үл мэдэгдэх нь хяслантай байх. Том болоод тэр сахалт эр шиг кино гаргадаг хүн болчихвол ч сайхнаа гэх юм бодон мөрөөддөг байж билээ. Нөгөөх <сахалт эр> гээд байгаа хүн маань Өвөрхангай аймагт ирж ажилласан анхны сүүдэр ший буюу дуугүй киноны механикч Дамдинсүрэн гэгч сайхан буурал байсныг хожим мэдсэнсэн.

Бага сургуулийн дөрвөн жил өндөрлөж, ам бүл цөөн, арав таван малаар амьдрагч аав ээжийнхээ үгийг даган малын хошуу эргүүлэхээр маргаж буцалтгүй шийдсэн билээ. Балчирхан насаа үдэж арван таван насыг хүрэхүйд ах нарыгаа даган аян жингийн замд гарч Улаанбаатар хотыг зорин очоод уулын модыг атан тэмээнд ачиж арилжиж худалдан малын хөлийн албан татварын мөнгийг олох гэж зүтгэж явсаар ардын нэгдэлд гишүүнээр элсэж мал хуйгаа нийгэмчлэн нэгдлийн малчин болов. Мал маллаж хөдөө хээр, хүйтэн халуун, хөлдүү, нойтон, хуурайн ая аашийг даван туулах амар хялбаргүйч бас сайхан ажил амьдрал боловч нөгөө кино гаргадаг хүний ажил сэтгэлээс ер гарахгүй явсаар тохиолдлоор сум нэгдлийн намын үүрийн дарга Буяндэлгэр гуайн дэмжлэгээр аймгийн төв Арвайхээрт киномеханикчийн орон нутгийн 45 хоногийн курст 1960 оны сүүлчээр орж суралцсанаар миний мөрөөдөл биелсэн дээ. Ийнхүү малчнаас ажилчин болох амьдралын замд орсон минь энэ.
2. Киномеханикч болж хөдөөд соёл түгээгч нэгэн болсон ажил амьдралын замд бахархалтай, хөгжөөнтэй бас сонирхолтой, бэрхшээлтэй зүйлс зөндөө тохиолдоо доо?
- Орон нутгийн тодотголтой киномеханикчийн 45 хоногийн хугацаатай курсийг 13 нөхдийн хамт суралцаж төгсөх болоход Улаанбаатараас том мэргэжилтэн ирж авах шалгалт та нарыг кино механикч болох эсэхийг шийднэ хэмээн бидний багш нүүдлийн киноны техникч Гэлэгдорж гуай үе үе сануулах нь голдуу бага /4 жилийн/ боловсролтой хөдөөгийн малчин явсан биднийг шамдуулах, хичээнгүй суралцуулах ташуурын үг байж л дээ. Техникийн мэдлэг танихуйн хувьд“A”ч үгүй миний нүднээ анх багш маань голдоо онгитой, эргэн тойрондоо нүхтэй, айргийн бүлүүртэй төс бүхий нэгэн дугуй төмрийг гартаа барин эргэлдүүлж байснаа үүнийг < диск > гэдэг юм дахин давтан нэрлэж чадахгүй шүү гээд цааш тавихад нь яаран дүрсийг ойртуулан дэвтэртээ бушуухан зураад диск гэж тэмдэглэн бичээд амандаа давтан хэлж бүлтгэнэн сууж билээ. Ер нь ажихад надаас бусад нь кино үзэхээс хэтрээгүй нэгэн биш бололтой. Зарим нь бүүр кино аппаратад хальс цэнэглэчихдэг энэ нь ч тийм, тэр нь ч тэгдэг гэж гайхуулах мэт хоорондоо өрсөлдөн ам булаалдан ярилцах нь гайхалтай. Би гэгч яаж шүү энэ техник хэрэгслийн гайхамшигт бүтэц, үйл ажиллагаа, нэр томьёог сурч мэдээд кино гаргадаг болно доо гэж дотроо зүрхшээж суусанч эднээс юугаараа дутахав, багштай юм чинь болно биз гэж дотор хүндээ найдаж суух шүү байв. Ийнхүү маягаар хоног хугацаа явсаар шалгалт ойртох үед миний сурсан нь мэдэмхий нөхдөөс дутах юмгүй болсных ч юмуу тэд надаас зарим зүйлийг асуух болсонд би бас баярлаж байж билээ. Ялангуяа дуу өсгөгчийн схемийг ойлгоц, гарын дүйд дулдуйдан чамгүй зурж, дүрслэн ярьдаг болохоор тэгсэн ч юм уу,,, Аймгийн соёлын хэлтсийн дарга Б. Жанцан тэргүүтэйшалгалтын комисс шалгалт авахад бидний 9 нь тэнцэж аппарат техник хэрэгсэл хүлээн авах эрх олгосны нэгэнд багтсан миний хувьд маш баяртай байв.
Ийнхүү өгүүлж буй 1960-аад оны эхэн үе бол Монгол улс социалист нийгмийг бүтээн байгуулах их замд эргэлт буцалтгүй орсон өөрөөр хэлбэл ялсан пролетари нарын орны тусламжтайгаар феодализмаас социализмд шилжин орсон дэлхийн анхны ганц үлгэр жишээ орон мөн болой гэж ном, сонин, илтгэл, өгүүлэлд шагшин тэмдэглэж байв. Түүнчлэн Монгол улсад кино үзвэрийн байгууллага үүсэж хөгжөөд 30 орчим жил болж хөдөө аймгуудад хоёр сумын дунд нэг кино механикч нүүдэллэн ажилладаг байсныг үндэслэн Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтсийнхарьяаны“нүүдлийн кино салбар” нэртэй орон нутгийн үзвэрийн байгууллага бий болсон байв. Өвөрхангай аймаг 24 сумтай. Миний төрсөн нутаг Дөлгөөн сум зэргэлдээх Өлзийт сумын дунд нэг нүүдлийн кино ажилладаг. Киномеханикч нь Өлзийт сумын хүн учир тэндээс алдаг оног нүүдэллэн ирж аймгийн төвөөс харих замдаа хааяа кино гаргаж үзүүлж байсан юм билээ.
Намайг киномеханикч болоод сумандаа очиход /1961 он/ сум нэгдэл шинэ улаан булантай болчихсон сумын нам, эвлэлийн бүх гишүүдийн улиралд нэг удаа болдог долоо хоногийн “семинар”-ын үе таарч тэд болон сумын удирдлагууд нутгийн хүү мэргэжлийн киномеханикч болон орон нутагтаа суурьшилтай ажиллах болсонд их л талархалтай хандан ажлыг минь ихэд дэмжсэнээр миний ажил амьдралын гараа их өөдрөг эхэлж билээ.
Дөнгөж аппарат техник хэрэгслээ хүлээж аваад байтал нэгдлийн жолооч “хөх” хэмээх Дашдамба аймгийн төвд давхин ирж одоохон чамайг аваад ир гэж шавдуулан оройхон гарч ширүүхэн давхисаар дэвшил нэгдлийн төвд ирж шинэхэн улаан булангийн хаалгаар шөнийн 10 цагийн үед орохуйд өөдөөс суудал пиг дүүрэн сумын төв хөдөөгийн хөдөлмөрчид, нам эвлэлийн гишүүд угтаж би ч аппарат хэрэгслээ зоож тавин киногоо сонгох болсон чинь тавихад бэлэн болсон (монтажилсан) кино зураг нь 12 бүлэг “Шинэ эргийн зүг” гэдэг оросын өнгөт кино байсныг гаргаж эхлэв. Нас залуу олны өмнө бие дааж кино тавьж үзээгүй би бээр нутгийн ахмад, залуус, охид олныг хараад сүрдэн гар чичрэн хальсаа цэнэглэж тавьтал хураагч кассетныремэнэн хөтлөгч ажиллахгүй болж анд найз Дагвадорж минь тусалж гараар эргүүлэн эвхэж арайн хийн дуусахад шөнийн 00 цаг аль хэдийн өнгөрч байхыг хараад хөлсөө шударч байж билээ. Залуу халуун насны эрч хүчээр “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэсэн багш В.И. Ленинний гэгээн сургаалаар бахархаж гэгээрүүлж соён гийгүүлэх явдалдаа урамшин их л дэврүүн явж дээ. Миний ажиллаж буй сум 400-аад өрхтэй 2000 шахам хүн амтай, хойноос урагш 100 орчим км сунасан нутагт хааяа нэгдлийн машинд дайгддагч голдуу тэмээний хуруу, үхэр тэрэг, сүүлдээ тэмээ тэргэнд аппарат хэрэгслээ ачиж хангай говьд дөрвөн цагийн эргэлтэд ёстой л “нүүдэллэн” киногоо олон түмэнд үзүүлж үйлчилж байв. Ажилдаасонирхолтой ч байж амьжиргаа амьдралыг залгуулах эх үүсвэр, хүлээсэн үүрэг, хариуцлага нь киногоо аль болох олон хүнд хамруулан үзүүлэх ялангуяа хөдөөгийн малчдад хүргэж үйлчлэх үүргийг өндөрт тавьж орлогоороо цалинжин ажилладаг байлаа. Улсын төлөвлөгөө ёсоор сардаа 22-оос доошгүй кино гаргалт хийж , 800 төгрөгөөс доошгүй орлого оруулж кино гаргалтын 30-аас доошгүй хувийг хөдөөгийн суурь малчдын хот, сүүн завод бригадад гаргаж 420 төгрөгийн цалин авах нэг ёсны болзолтой ажиллаж байв. Насанд хүрсэн хүн 1 төгрөг, хүүхэд 50 мөнгөөр нэг кино үздэг. Аймгийн төвөөс 21 хоногийн давтамжтай солилтхийдэг. Хөдөлмөрчдөд үзүүлэх таван кино тутмын нэг нь л монгол кино бусад нь орос кино, ганц нэг Болгар, Хятад улсынх байх. Орос киноны ихэнх нь Орос хэл дээр учир заавал тайлбартайгаар үзүүлэх, тайлбар хийх шаардлага киномеханикчдад ногдоно.
Миний ажилладаг сум, аймгийн төвд харьцангуй ойр гэсэн шалтгаар надад хамгийн хоцрогдсон техник болох Л-3 мотор /станц/ КПСМ-проектор, 90-У-2 өсгөгчтэй КАТ-15 чанга яригчтай аппарат хэрэгсэл ногдсон юм. Би энэ байдлыг мэдэж байсан ч хэл ам хийдэггүй дарга даамалд нэг их “долигонодог”-гүй сааталгүй киногоо гаргаад техникээ эзэмшээд зохих засвар үйлчилгээгээ хийгээд явах чадвартай байж дээ. Техник хэрэгсэл нь овор ихтэй хүнд учир хоёр тэмээ юм уу тэргэнд ачна. Нэг удаа зуны сайхан цагт дарга нараас сумын төвөөс алсхан хангайн нэгэн бригадын хурал болно тэнд кино тавь гэснээр яаран сандран нэгдлийн ГАЗ-51 машинд киногоо ачаад очиж тавьчихад өглөө болсон чинь жолооч маань орхиод явчихсаныг мэдээд бригадын даргаас тусламж гуйсанд нэгэн сарлаг хөллөсөн тэрэг гаргаж өглөө. Нэгэнт гарсных ойр хавийн сүүн заводууд дээр кино тавихаар шийдэж үхэр тэргэндээ киноныхоо хэрэгслийг ачаад явган хөтөлж алхлаа. Зуны халуун нар төөнөхийг хэлэх үү. Завод ойртох үед хөллөсөн сарлаг маань ядарсан уу чангаагаад явдаггүй. Уул нь тэргэн дээрээ сууж үхрээ чилсэн шигээ хээвнэг сүүний тасаг дээр очих гэтэл бүтэхгүйд үеийн охидоос ичиж билээ. Өнөө муу киномеханикч чинь явган нүцгэн үхэр тэрэг хөтлөн хөлсөө гоожуулан явган нүцгэн бойтголцонявна гэхвий хэмээн бодсоных. Арга буюу гэдрэг цахлан адармаалах хөллөсөн сарлагийнхаадөрөөсчангааж алхан аядахуйд ноход хуцан хоргоох нь бүр ч гяслантай. Хожим санахуйд юунд ч тэгж байвдаа аргагүй залуу халуун насанд юу эс бодоход тэр л юм даа. Ийм маягаар хэд хоног аялаад сүүлчийн сүүн тасаг дээр хариугүй очихын даваан дээр тэрэгний өрөөсөн дугуй мултарч унан тэрэгний голын түгжээ бүхий голын үзүүр газарт шааж унахдаа хугарснаар бүр таг явгарч билээ. Шаантгийг нь чангалахаа мэдэхгүй явсных хөдөөд соёл түгээх гол хэрэгсэл үзэл суртлын хурц зэвсэг нь кино учир киног дарга нар ихэд чухалчилна. Хөдөөгийн малчид, суурь, хот айлаар явахдаа хамжаа дэмжлэг үзүүлэхээр нэг хүн авч явахыг хүсэхэд бригадын дарга намын хэсгийн ахлагчид хамт явж тэд ажлаа ч амжуулна, айраг цагаагаа ч ууна. Айл хот хоорондоо зайтай таруу учир өдрийн цагаар гэрт кино тавихын тулд өрхийг бүтээж гэрийн хатавчаар дурангаа тусгаж тавих болдог учир эхэн үед зарим хүмүүс дургүйцэвч сүүлдээ гэртээ тухлан сууж киногоо үзэж айраг архиа уусан шигээ сэтгэл хангалуун үзэж байх болж билээ.
Киноны зарлалаа аятайхан бичиж гаргачихад цаг нь болохоор улаан булангийнхаа үүдэнд бүрээ үлээн урин дуудаад үзэгчид суудал дүүрэн ирж сонирхолтой киногнь сааталгүй тавьчихад үзүүлсэн киноныхоо үйл явдлаар тэднийгээ инээлгэж баясгаж, бас нулимс унагааж энэ тэр элдвийг эргэцүүлж бодуулсан дүр төрхийг харж үдэхэд хийж яваа ажлаараа бахархаж л байдаг байв. Төлөвлөгөө нормоо цагт нь биелүүлчихэдтөрийн яамдын /1965 он/ үзлэгт үнэлэгдэн сайшаалын үнэмлэх гардан цалингаа өвөртлөөд зогсож байх ч бас зүгээр байж шүү. Миний хувьд ч, тэр цаг үед ч нүүдлийн киноны механикч нэг иймэрхүү байж дээ.
Юм нэгээр дуусах биш арваад жил нүүдэллээ одоо нэг жаахан суурьшмаар. Нас гуч дөхлөөбусдыг ажихад нэг ширээнд тохой залган суусан нөхдийн зарим нь аль хэдийн их дээд сургууль төгсөж ажил амьдралаа төвхнүүлж, эрдэм мэдлэгээрээ гайхагдаж байхад би тэднээс юун дутахсанбилээ. Нэгэн үе дөрвөн жилийн 16 улиралд онц сурсны хэрэг юусан, гэтэл түүнээс хэтэрсэн нь үгүй учир ядаж алган дээрээ 10 төгссөн гэрчилгээтэй болох минь. Хөдөөгийн сум бригадад хөсөр болох нь ч юу юм. Хөл нийлэх хөгжиж урагшлахад хоцрогдол бас буйг мэдэрч байна аа. Аймгийн төв орж өдрийн ажил хийж оройн сургуулиар боловсрол ахихаас өөр зам олсонгүй. Учир байдлаа тоочиж арай хийж кино зураг засварын ахлах монтажчиныажлыг хийхийн хажуугаар 10 жилийн боловсролыг оройгоор олж дээд сургуульд орох эрхийг гардсанаар ажилчин ангийн эгнээнээс сэхээтний хэмээх давхаргад шилжих зам нээгдэв. Ажил мэргэжлийн дагуу дээд мэргэжил боловсрол эзэмших хувь тохиогоогүй ч Улсын багшийн дээд сургууль “хэл уран зохиолын анги”-ийг дүүргээд “диплом” гэгчийг өвөртлөөд дээд боловсролтой мэргэжилтэн хэмээн үнэлэгдэн дүгнүүлж улмаар авдаг хэд нь нэмэгдэж ахуй, амьжиргаа дээшилсэн өөдрөг зам маань аймгийн соёлын хэлтсийн зааварлагч, кино үзвэр Орхон кинотеатрын даргын албанд томилогдсон үйл явдлаар эхэлж билээ.
Дарга гэж дуудуулж хүндлүүлэх минь ч яамай давхар, давхар үүрэг хариуцлага нэмэгдэхийг ухаарсан ч тойрч гарахын аргагүй дайрч, давж гарахаас өөр замгүй ажил тулгарч байв.
Зах зээлд шилжиж буй 1990-ээд онд хариуцлагагүй нөхдийн гайгаар хөлдөөж бөглөрсөн шугамтай “хөлдүү”нэрийг зүүсэн “ Орхон “ кинотеатрыгхүлээн авч шугамыг өөрчилж халаалтыг шийдсэн ч улсын тэтгэлэгт төсөв зогсож, уран сайхны киноны хангалтгүй болсон, видеотехникхэрэгсэлд шохоорхож дэлгэцийн бүтээл шахагдаж, үзвэрийн бодлого алдагдаж театрт ирж кино үзэх үзэгчидгүй болсон үе таарч халаалтын зардлаа дийлэхгүй ханхай хоосон байшин харж суултай биш, нам даралтаар халаалтыг шийдсэн ч хүмүүсийн сонирхлыг татах кино үгүйлэгдэж арга буюу төвийн хэдэн кинотеатраа бараадаж түрээс, прокатынзарчмаар ажиллах болсон үеэс одоогийн Тэнгис, тэр үеийн Ялалт кинотеатртай дотно холбоотой ажиллаж эхэлснээр энэ их театрын дарга агсан миний кино зургийн монтажийг мэргэжлийн багш инженер Дунхүүгийндэмжлэгийг авч улмаар энэ театртай ажил амьдралын холбоо хэлхээ үүсэж тус дэмийг олон насны сүүлчийг гэгээлэг сайхнаар элээж яваагаа чухалчлан дурдахын ялдамд Ялалт-Тэнгис кино театрынхаа 29 жилийн ойн баяр тохиож байгаад маш их баярлаж байгаагаа илэрхийлье.Театрынхаа нийт ажилтнуудад баярын мэндийг дэвшүүлж ажлын өндөр амжилт эрүүл энхийгхүсье. Тус театрын хамт олон ахмад үе биднийгээ хүндэтгэж байнга холбоотой байж уулзаж уулзалдуулж, урам хайрлаж урамшууллын арга хэмжээг зохион байгуулснаар бидний нас нэмэгдэж байдаг шүү гэдгээ нийт ахмадуудынхааөмнөөс илэрхийлье.
Тэнгис кино театрын ахмад ажилтан, Алтан гадас одонт, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
Бизъяагийн Цэрэндаш
2014 он |
| Нүүдэлчин кино соёлоос суурьшмал болсон 29 жил |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|