 |
|
 |
|
Н.Номтойбаяр: Чаддагаараа популизм хийж мэддэг хүмүүс энэ парламентад олон байна |
|
|
 |
|
 |
Н.Номтойбаяр: Чаддагаараа популизм хийж мэддэг хүмүүс энэ парламентад олон байна
2014-05-05УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай ярилцлаа. 
-Та саяхан Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, Засгийн газраас санал авахаар өгсөн. Ямар учиртай төсөл билээ?
-Монголынхоо төлөө ажил хийх үүрэг даалгаврыг Дорнодын ард түмэн надад өгч, УИХ-д илгээсэн шүү дээ. Тийм учраас энэ ажлаа хийж "Гурван А бодлого" боловсруулж байна. Үүний нэг нь ахмадын талаар баримтлах бодлого юм. Ахмадуудад тулгарч байгаа таван асуудлыг шийдэхээр тусгасан. Тухайлбал, тэдэнд зориулж тэтгэвэр, орон сууц, эрүүл мэнд, хагас цагаар хөдөлмөр эрхлэх, асрамжийн амралтын газар цогцоор нь шийдэхээр тусгасан байгаа. Ахмадууд тэтгэвэрт гарсан л бол баяртай гэдэг ойлголтоосоо монголчууд салах хэрэгтэй. Энэ бодлого батлагдсанаар "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль"-д өөрчлөлтийг хийж "Ач санах тухай хууль" болгох зорилготой юм. Үүний дараа ажилгүйдлийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-д өргөн барина. Гурав дахь нь ажил хөдөлмөрийн үнэлгээ, урамшууллын бодлогыг өргөн барина. Өнөөдөр амжилттай ажиллаж байгаа зарим хувийн аж ахуйн нэгжүүд ажилтандаа хангалттай цалин өгөхийн зэрэгцээ хариуцлагыг өндөржүүлж, ар нийгмийнх нь асуудлыг шийдчихдэг. Тухайн хүн ар гэр, үр хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажилдаа анхаарч бүтээмж өндөртэй ажилладаг. Хөдөлмөрийг зөв үнэлэх нь тухайн байгууллагын хөгжлийн хөшүүрэг болж байна. Монгол Улс тэр аяараа ийм л тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Мөн Залуучуудын талаар баримтлах бодлогыг О.Содбилэг гишүүн НАМЗХ-ныхон хамтран боловсруулж байна. Бас цэргийн эрх зүйн хуульд өөрчлөлт оруулах төсөл дээр ажиллаж байна.
-УИХ-аар эдийн засгийг эрчимжүүлэх төслийг хэлэлцэж байна. Та энэ төслийн талаар ямар бодолтой байгаа вэ?
-Энэ төсөл дээр УИХ-аас ажлын хэсэг гаргаж, намуудын төлөөллөөс оруулах шийдвэрийг УИХ-ын дарга З.Энхболд гаргасан. Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг гаргахад улс төржихгүйгээр бүгдээрээ хамтарч ажилла гэж манай ангийн дарга үүрэгдсэн. Ингээд манай намын зүгээс энэ төлөвлөгөөг дэмжиж өөрийнхөө бүлэг дээр ажлын хэсэг гаргасан. Хэдийгээр МАН эрх бариагүй ч гэлээ ард түмний итгэлийг хүлээж, тэднийг төлөөлж Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн төлөө шийдвэр гаргахаар тангараг өргөсөн 26 гишүүн нь УИХ-д сууж байна. Эдийн засаг муудсан учраас сөрөг хүчнийхэнд шүүмжлэх олз олдлоо гээд баярлаад суух эрх байхгүй. Тийм ёс суртахуун ч бидэнд байхгүй. Тиймээс энэ тогтоолын төсөлд орж байгаа 39 саналыг нэлээд магадалсан. Тэгээд эдийн засгийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх саналуудаа ч нэмж багтаасан.
-Улс төржиж гацаахгүйгээр ажил хэрэгч байдлаар хандаж байгаа гэсэн үг үү?
-Чуулганы завсарлагаанаар тойрогтоо очиж ажиллалаа. Манай дорнодыхон "Та нар эрх баригчидтай сөргөлдөөд бай" гэж хэлэхгүй байна. Хөгжил нэхсэн бухимдалтай хүмүүс л байна. Ард түмэн биднийг бүтээлч байгаач, АН-ын мэдэхгүй, чадахгүй зүйлд туслаач гэж шаардаж байна. Тийм учраас эдийн засгийг эрчимжүүлэх төслийг ажил хэрэгч талаас нь дэмжиж байгаа юм. Хамгийн гол нь энэ төсөл батлагдлаа гэхэд дараа нь амьдрал дээр бодитоор хэрэгжихүйц байх ёстой. Хэрэгжихүйц төсөл байлгахын тулд Засгийн газар сууриараа эрүүл бодлого, бүтэцтэй, УИХ нь түүнд хяналт тавьж хариуцлага тооцож чадах нөхцөл бүрдэх хэрэгтэй. Гэтэл УИХ нь давхар дээлтэй. Засгийн газарт хяналт тавих гол стратеги салбарт эрүүл суурь нь алга. Үүнд л санаа зовж байна. Тэрнээс биш эдийн засгийн идэвхжүүлэх төсөлд улс төр, бизнесийг холдуулж, эрүүлжүүлэх бодлого баримтлах нь уу гэдэг хандлага ажиглагдаж байгаа.
-Тэр нь юунаас харагдаж байна...
-Төрийн оролцоог хумих чиглэлийн зүйлүүд ихээр туссан байна. Жишээ нь одоогийн байдлаар манайд төрийн өмчит 100 гаруй аж ахуйн нэгж бий. Үүний 48 хувь нь тэрбумаас дээш төгрөгийн алдагдалтай. Энэ дампуурлыг хэн бий болгов. Бизнест хэт хутгалдаад байгаа төрийн оролцоо шүү дээ. Тэгэхээр энэ бүхнээс салсан нь дээр гэдэг үзэл энэ төсөлд яваад байгаад нь баярлаад байна. Түүнчлэн өнөөдөр зарим хүмүүс "Уул уурхайн салбарынхан баялаг бүтээгч биш, гэрийн шаахай хийдэг хүмүүс баялаг бүтээгч" гэдэг байдлаар яриад байх юм. Үгүй шүү дээ. Баялаг бүтээгчдийн төрд өгч байгаа мөнгөөр зам харилцаа, сургууль цэцэрлэг, барилга байгууламжууд босч байна. Хүмүүсийн цалин тасалдахгүй, тэтгэврийн сангийн алдагдал ч нөхөгдөж байгаа.
Гэтэл энэ бүхнийг үгүйсгэдэг утоп сэтгэхүйтэй хүмүүс байна л даа. Ер нь эдийн засгийг эрчимжүүлэх төсөлд туссан саналуудыг дэмжиж байгаа ч нэг л зүйлийнх нь эсрэг байр суурьтай байна. Тэр нь 31 дэх санал юм.
-Оюу толгойн далд уурхайн ажлыг түргэтгэх тал дээр УИХ, Засгийн газар бодлогоор дэмжинэ гэсэн заалт байгаа билүү?
-Тийм. Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа гэрээнд УИХ хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Энэ нь магадгүй Лондонгийн Арбитрийн шүүхэд дуудагдах магадлалтай шүү дээ. Далд уурхайн зураг төсөл, ТЭЗҮ бэлэн болоогүй. Тийм байхад гүйцэтгэлийг нь шахаж болохгүй. Засгийн газар болон Монгол Улсыг төлөөлж Оюу толгойн ТУЗ-д суугаа гурван хүнийхээ байр суурь, нөхцөл байдал, гарц шийдлийн хувилбарыг УИХ сонсоогүй байж харанхуйгаар юуг нь яаж дэмжих гээд байгаа юм. Үүнийг хэлэлцэх үеэр Засгийн газарт хамтарч байгаа "Шударга ёс" нэртэй "Шударга "бус" эвслийнхэн Оюу толгойд Монголын эзэмших хувийг 51 болгоно гээд зүтгээд байвал яах юм. Хэрэв тэгвэл би хувьдаа эсэргүүцнэ. Далд уурхайн санхүүжилтийг одоогийн үйл ажиллагааныхаа орлогоосоо санхүүжүүлэх боломжтой.
-Ер нь та Оюу толгой асуудал дээр ямар байр суурьтай байгаа юм бэ?
-Бид 34 хилийн туухайг Оюу толгойн хүзүүнээс зүүчихээд унагах гээд байна шүү дээ. Үүнийгээ больчих хэрэгтэй. Зүгээр л Оюу толгойгоос татвар болон өсөн нэмэгдэх роялтаа авахад хангалттай.Харамсалтай нь ингэж ярьж байгаа хүмүүс нь эх оронч биш юм шиг, 34 хувийг 51 болгоно гэж дуугардаг нөхдүүд нь эх оронч мөн юм шиг ойлголт нийгэмд яваад байх юм. Гэтэл Оюутолгойгоос татвараа авчихаад Монгол Улс өөрсдөө өр тавилгүйгээр авто зам, эмнэлэг, сургууль цэцэрлэгүүдээ сүндэрлүүлээд, хүний хөгжлийн сууриа бэхжүүлэх бүрэн боломжтой. Үнэхээр хөгжье гэж бодоод байгаа юм бол үүнийг л хий. Далд уурхайн хөрөнгө оруулалтыг шийдэх гэхээсээ өмнө Засгийн газар нөгөө талтайгаа хэлэлцээ хийгээд хаана юу нь болохгүй байгааг ярилцаж, санал солилцоод Оюутолгой гэх толгойн өвчнөөсөө салах бодлого УИХ-д оруулж ирэх хэрэгтэй. Эх орноо гэх эдийн засгийн эрүүл ухаантай хүмүүс энэ парламентад олон байна. Чаддагаараа популизм хийхээ мэддэг хүмүүс ч олон байна. Гадныхан бүгдийг харж байгаа шүү дээ. Зөвхөн хөрөнгө оруулалтын тухай хууль баталлаа бол хөрөнгө оруулалт, валютын урсгал нэмэгдэж, долларын ханш буурна гэдэг шиг худлаа юм байхгүй. Монголын төр хэр эрүүл эдийн засгийн чиг баримжаатай бодлого явуулах вэ, Оюу толгойд хэрхэн хандахыг л гадныхан ажиглаж байгаа. Манайхны овлигогүй тэнэг үйлдлүүдийг гадныхан хараад, Dickhead буюу махчилж орчуулбал "боовон толгой" гэж дуудаж байна гээд бод доо. Би хувьдаа ичиж байна.
-Төр мэдэлдээ байгаа Оюу толгойн 34 хувиа худалдана, хувьчилна гэх мэтийн ярианууд гараад байна. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-34 хувиасаа татгалзах нь зөв. Хөрөнгийн биржээр эсвэл шууд худалд л даа. Гэхдээ BARGAINING POWER буюу худалдаа, арилжааны давуу эрхээ алдахгүй байхыг зохицуулах ёстой. Жишээ нь дэлхий нийтийн зэсийн хэрэглээний 40 хувийг Хятад улс хэрэглэж байна. Тэгтэл энэ эцсийн худалдан авагч нь шууд Оюу толгойд хувь эзэмшчихвэл бид зах зээлийн хувьд санаа амрах ч гэлээ давуу талаа алдаж, эрсдэлд орох магадлалтай. Нөгөө талд зарим гишүүд 34 хувиа ард түмэндээ өгчих гээд байна. Үнэгүй өгч болохгүй шүү дээ. Бид яалаа даа. Хүний хөгжлийн сан, Эрдэнэс таван толгойгоор дамжуулж, баахан хувьцаа тараасан. Үр дүн нь хаана байна. Ширхэг талхны мөнгө сардаа өгч байна уу. Төр гэдэг бол ард түмэндээ хөдөлмөрлөх хөшүүргийг нь бий болгож өгөх ёстой болохоос аманд нь бэлэн хоол халбагадаж өгөх хэрэггүй. Өнөөдөр Засгийн газар Оюу толгойн асуудал дээр худалдааны тактикаа яаж хийхээ мэдэхгүй элдэв хэрүүл маргаанаас айгаад байна.
-Таныхаар яаж ажиллах ёстой юм бэ?
-Оюу толгой юун дээр гацчихаад яагаад байгаагаа УИХ дээр даруй танилцуулах хэрэгтэй байна. Гишүүдээсээ зөвлөгөө ав. Бүгдийг өөрсдөө мэддэг, чаддаг юм шиг яваад байх юм. За тэгээд мэдээж монгол төрийн мэдэлд байгаа Оюутолгойн хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай хүмүүс байгаа нь ажилд чөдөр тушаа болж байна шүү дээ. Гэрийн шаахайнаасаа цааш сэтгэж чадахгүй нөхдүүдээс болж Оюу толгой гацаж байна. Гэтэл төр хэдий чинээ бизнест хутгалдана, тэр хэрээрээ ажил нурдаг шүү дээ. Төр оролцох тусам аливаа ажлын өртөг зардлыг нэмэгдүүлж,эрүүл эдийн засгийг эвддэг. "Манай дүүг ажилд ав, энэ компаниас дугуй, бензинээ авч бай, ийм ч гэрээ байгуул, тийм ч найр наадамд мөнгө өг, надад тийм шагнал өг "гээд лайтай шүү дээ. Бизнесийн салбарт ажиллаж явсан хүний хувьд энэ дарамтыг мэднэ. Нэг жишээ хэлчихье. УИХ-ын гишүүн байсан хүнээс, "Та нар "Эрдэнэт" үйлдвэрийг ноолохоо болиоч. Хэрэв тэгвэл энэ үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг зардал багасч, улсын төсөвт орох орлого нэмэгдэнэ.Үр дүнд нь сургууль цэцэрлэг, эмнэлгүүдийг хангалттай байгуулна биз дээ" гэтэл өөдөөс "Харин тиймээ энэ Оюу толгой хурдан ашиглалтад орчихвол Эрдэнэтийг орхих гээд байна" гэж хэлдэг байгаа. Ийм л ядарсан сэтгэлгээтэй хүмүүс төрд ажиллаж байна шүү дээ.
-Популист сүгсэлзүүрүүдээс болж эдийн засаг, уул уурхай уначихаад байгаа гэдэг шүүмжлэл хэлэх хүмүүс их бий. Үүнтэй санал нийлж байна уу?
-Тийм шүү дээ. Тэд дандаа нэр төр, дахиж сонгогдохоо бодож сонгогчдын тархийг худал мэдээллээр угаадаг.Зарим нэг нь шууд ашиг хонжоо хайж ажилладаг. Эдийн засгийн чухал асуудал дээр завсарлага авдаг, шантааж хийдэг хувийн сонирхолтой нөхдүүд мэр сэр байна. Улс төрд мань мэттэгвэл яах гэж орж ирсэн юм. Ийм заваарсан юмнуудтай тэмцэх гэж орж ирсэн юм. Дэлхийн сайн сургуулиудыг нь төгслөө. Эдийн засгийн хувьд бусдаас хараат байх боломж бас байна. Монголынхоо төлөө зүтгэе, үзсэн, харсан, мэдсэн сурсан зүйлээ зориулъя гэж орж ирсэн юм. МАК компанийн хувьд ширхэг хадаасч тендерээр авч үзээгүй. Төрөөс зээл болон төрийн өмчийг хувьчилж аваагүй хөл дээрээ боссон. Тиймээс надад компанийн хөгжлөө бодсон хямдхан бодол байхгүй. Эдгээр давуу талаа ашиглаад улс төрийг эрүүлжүүлж, элдэв сүгсэлзүүрүүдээс хамгаалан ажиллахыг хичээж байна.
-Томоохон компаниуд өрийн сүлжээнд ороод хэцүү болчихсон гэх юм. Хүмүүс таныг "МАК"-ийн эзэн гэдэг утгаар нь хардаг нь нууц биш.Тэгэхээр "МАК" компанийн хувьд асуудал ямар байгаа бол?
- Үнэндээ намайг МАК гэж хардаг нь үнэн. Гэхдээ улстөрч хүнд ёс зүйн зарчим байх ёстой.Биднийг төлөөлж төрд ажилла гэж ард түмний өгсөн суудлыг компанийн ашиг сонирхлыг хамгаалах хэрэгсэл болгон хувиргамааргүй байна.Тэгээд ч би энэ улс төрд дор хаяж 20-25 жил зүтгэе гэдэг бодолтой байна. Тийм учраас анхнаасаа ёс зүй, зарчимтай байх хэрэгтэй шүү дээ. Энэ бол миний эцэг, эхээс өгсөн хүмүүжил, баримталдаг зарчим.
-Тэгэхээр төр гэдэг хүлээснээс хувийн хэвшлийг салгах хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх үү?
-Эхлээд сэтгэлгээндээ ялгаж салгасан байх ёстой.Төрийн өмч хэмээх эзэнгүй өмчид төрийн эрх мэдлээр эзэн сууж хувьдаа ашиг олохыг эсэргүүцэж байна. Маргарет Тетчер Ерөнхий сайд болоод яалаа. Шат дараалалтайгаар төрийн өмчийн бүх компанийг хувьчилсан. Үр дүн нь иргэддээ бодит хөгжил авчирсан.Үүн шиг л байх хэрэгтэй.
-Гэхдээ Эдийн засгийн эрчимжүүлэх төслийг баталчихвал таны яриад байгаа зүйлүүдийг хийх төлөвтэй юм шиг харагдаад байна. Төрийн оролцоог хумьж, хувийн хэвшлээ дэмжье гээд байна даа.
-Эдийн засгийг эрчимжүүлэх бодлого хэрэгжихүйц байх ёстой. Бодлогыг нь УИХ батлаад өглөө. Засгийн газар нь үүнийгээ хэрэгжүүлэх чадамжтай байх хэрэгтэй байна. Харамсалтай нь чадамжийн хувьд энэ нь эргэлзээтэй байна шүү дээ. Зарим салбарт эрүүл, мэргэжлийн түвшинд ажиллаж чадах сайд алга. Ерөнхийлөгч ч хэлсэн шүү дээ. "Зарим сайд нар өөрсдөө зайгаа тавиад зайлаад өгвөл салбар нь өөрөөрөө хөгжих гээд байна" гэж. Ерөнхий сайд ч мөн, "Хөрөнгө оруулалтын хувьд гадныхан манайх руу яарахгүй байна" гэж хэлсэн. Яагаад гэвэл Монголын зарим сайд нар сайн ажиллана гэсэн итгэлийг гадныханд төрүүлэхгүй байна шүү дээ. Гэхдээ Засгийн газрын бүх сайд муу ажиллаж байна гэж хэлэхгүй ээ. Хамгийн гол нь Засгийн газар одоо зоригтой байх хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч гэсэн нэгэнт л улс орноо хөгжүүлэх хариуцлага хүлээсэн хүн, тултал нь ажилла. УИХ-тайгаа ялангуяа сөрөг хүчнээ сонсч хүндэл, хэлж байгаа үг, саналыг нь ажилдаа тусга. Сөрөг хүчин яах бол, нөгөө нэг эвслийн нэр чинь юу билээ, Шударга "бус" билүү тэрний зарим гишүүд, бие даагч гэх зэрэг төрд биеэ үнэлэгчид болоод нам доторх фракцын таалалд нийцүүлж бэмбэгэнэхгүйгээр нийгмийнхээ эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэй. Эдийн засгийн эрүүл зарчимд тулгуурлаж, үүсээд байгаа гацааг арилгах зөв шийдлийг олох хэрэгтэй. Зөвийг нь бид дэмжинэ. МАН бол эх орондоо хайртай нам шүү.
-Төрийн зүгээс хувийн хэвшлийг ямар оролцоогоор дэмжих ёстой гэж та үздэг вэ?
-Төр ердөө бодлого боловсруулагч бөгөөд нийгэмдээ үйлчлэгч байх үүрэгтэй. Дэд бүтцээ байгуул. Эрчим хүч зам харилцаагаа хөгжүүл. Өөр юу хийх юм. Тийм хэцүү толгой эргүүлж ядсан юм энэ төрийн ажилд байхгүй. Иймхэн юмыг зохион байгуулж чадахгүй өөрсдөө төрийн хийх ажлын хэм хэмжээгээ хэтрүүлээд улам хүндрүүлчихээд байна. Оюу толгойн хувьд ч хөрөнгө оруулалтын хэмжээ нь л гэхээс яс юман дээрээ практикт нэвтэрсэн энгийн төсөл шүү дээ. Яг адилхан бизнесийн зарчмаар, уул уурхай, үйлдвэрлэлийн техник технологийн энгийн аргаар ажлыг нь явуулчих байхад л төр хөнжилд нь шургаж ороод завхруулаад байх юм. Ямар ч байсан төр бизнест битгий гай бол. Татвар төлөгчдийнхөө өмнө бөхөлз. Хувийн хэвшлээ татварын бодлогоороо дэмж. Татвар төлөх цар хүрээг нэмэгдүүл.Төр хувийн хэвшлийг яаж дэмжих вэ гэж үү, ерөөсөө ийм л энгийн.Татвараа хураа, хураасан татвараараа хатуу болон зөөлөн дэд бүтцийг хөгжүүл, нийгэмдээ үйлчил. Татварын хувьд гадаад, дотоод гэж бүү ялгаварла. Саяхан манай МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ч чуулган дээр хэлж байна лээ. Манай төр гадныхныг харахаараа өвдөг нь сулраад чичрээд гүйгээд байдаг. Гэтэл дотоодынхондоо ямар муухай хахир хатуу дээрэлхүү ханддаг гээч. Татвар нь үнэхээр хатуу чанга.Татвараа өгөхгүй бол цагдаа, шүүх, АТГ гээд амар заяа үзүүлэхгүй, бөөн дарамт. Үүнийгээ л больчих.
-Төгсгөлд нь таны хутга шөвөгтэй холбогдоод байсан асуудал юу болж байгааг асуухгүй өнгөрвөл уншигчид зэмлэх байх...
-Ийм хөгийн юм асуух шаардлага байна уу. Би хэд хэлэх вэ. Тийм зүйл болоогүй гэж хэлээд байхад зарим хүмүүс надад итгэхийг хүсэхгүйбайгаа нь харамсалтай.Өөр яах ёстой юм бэ. Шуудхан хэлэхэд манай хэвлэлийнхний хариуцлагагүйнх шүү дээ. Асуудлыг хоёр талаас нь магадлаж нягтлаагүй. Нохой хүн хазсан бол онцлоод байх сонирхолтой мэдээ биш. Харин сонирхолтой болгох үүднээс хүн нохой хазлаа гээд биччихвэл онц сонирхолтой мэдээ болдог. Ийм л зүйл надад тохиолдсон. Үнэхээр би асуудал гаргасан бол олон юм гонгинохгүй. Төр түмнээсээ уучлалт гуйгаад хуулийн дагуу хариуцлага хүлээх хатуужил, хүмүүжил, зориг надад хангалттай байна.Нөхөрлөх хүнийхээ гарал үүсэл, мөнгө хөрөнгийг харж нөхөрлөх эсэхээ шийддэг бол, хэнийг ч ялгахгүй нөхөрлөсөн нь миний буруу. Надаас их хэмжээний мөнгө нэхэж хэрэв өгөхгүй бол гүтгэнэ. Гүтгэхэд нь мөнгө өгөх ёстой байсан бол өгөөгүй нь бас миний буруу. Бусдын төлөө үйлдсэн буян нь надад бузар болж ирээд байгаатай би яаж тэмцэхээ мэдэхгүй л байна.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
|
| Н.Номтойбаяр: Чаддагаараа популизм хийж мэддэг хүмүүс энэ парламентад олон байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|