 |
|
 |
|
ЗАХ ЗЭЭЛИЙН «ДАЙНД» ӨРТСӨН ҮСЛЭГ ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭР |
|
|
 |
|
 |
ЗАХ ЗЭЭЛИЙН «ДАЙНД» ӨРТСӨН ҮСЛЭГ ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭР
2014-05-02Энэ удаагайнхаа сурвалжлагыг үслэг эдлэлийн үйлдвэржилтийы талаар бэлтгэлээ.  Манай улс 1930-аад оны үеэс нэхий дээл үйлдвэрлэж иржээ. Дайны үед цагаан нэхийгээр дээл оёж дэргүүдэд өгч байсан тухай үйлдвэржилтийн түүх номонд тэмдэглэсэн байх юм. Тухайн үед цэргүүдийн хувцсыг нам засгийн бодлогоор бэлтгэн нийлүүлж байжээ. Энэ үеийг үслэг эдлэл үйлдвэрлэж эхэлсэн үе гэж түүхэнд үздэг байна. Үүний дараа 1986 онд Үслэг эдлэлийн үйлдвэрийн ЗХУ-ын тусламжаар байгуулж байжээ. Тус үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилгоор Төр хурахын хар үнэг, булганы аж ахуйг байгуулсан байна. Залуусыг ЗХУ, Чехословак руу явуулж шинэ ажилчдыг бэлтгэж байсныг аж үйлдвэрийн салбарын 80 жилийн ойгоор ахмадууд дурсан ярьж байв. Бид Хан-Уул дүүргийн нутагт байрлах "Монгол Шевро" компанийн урд орших үслэг эдлэлийн үйлдвэрийн байраар орлоо.
Зах зээлд шилжих үед хувьчлагдаж "Сор" нэртэй болсон ч компанийн үйл ажиллагаа нь зогсчээ. Талбайнхаа зарим хэсгийг түрээсэлж, жижиг, цехүүд ажилладаг юм байна.
ҮЙЛДВЭРИЙГ ХУВЬЧЛАХАД АГУУЛАХАД НЬ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮГЭЭГДЭХҮҮН БАЙСАН Үслэг эдлэлийн уйлдвэрт ажиллаж байсан О.Алтанцэцэгтэй уулзаж ярилцсан юм.
-Таныг үслэг эдлэлийн үйлдвэрийн нягтлан бодогч байсан гэж сонслоо. Та үйлдвэрийнхээ түүхээс ярьж өгнө үү?
-Үслэг эдлэлийн үйлдвэрийн суурь нь Арьс ширний долдутаар артель нэртэй 1931 онд байгуулагдсан юм билээ. Уг артелийг 1934 онд Шевретийн үйлдвэртэй нэгтгэсэн байдаг юм. Дараа нь тус артелийн байрыг шинэчилж өргөтгөөд 1983 онд ашиглалтын өмнөх захиргаа нь байгуулагдаж. Үслэг эдлэлийн үйлдвэрийг албан ёсоор 1986 онд нээсэн. Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын хүн. 1972 онд 10 жилийн сургууль төгсөөд МУИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр дүүргэсэн.
Тухайн үед би Эрдэм шинжилгээ, туршилтын төвийн нягтлан бодогч байсан юм. Дараа нь Үслэг эдлэлийн үйлдвэрт очсон. Анх үйлдвэрлэлээ эхэлж байхад үслэг эдлэлийн технологич Балжинням гэдэг хүнийг даргаар нь томилж байлаа. Эхэндээ үйлдвэрлэл жигдрэхгүй байсан учраас хоёр жилийн дараа Дашдондов гэдэг хүнийг ажил сайжруул гэсэн үүрэгтэй даргаар томилсон. Нэгдүгээр үйлдвэр нь нэхий боловсруулж хувцас хийх зорилготой. Хоёрдугаар үйлдвэр төл мал, ангийн арьсыг боловсруулдаг. Нийт дөрвөн үйлдвэр нэг доор байрлаж байлаа. Тухайн үед 1000 гаруй ажилчинтай байсан юм. Жил бүр үйлдвэрлэлийн үр ашиг сайжирсаар 1996 онд 10 жилийнхээ ойг үр бүтээлтэй тэмдэглэж байлаа. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн оргил үе байсан гэж хэлж болно. Үслэг эдлэл чинь нэхий, даавуу эсгүүр, булга, ангийн арьсны оёдлын үйлдвэр гэсэн нэгдэл байсныг хэлэх хэрэгтэй байх.
-Үйлдвэрлэлийн хүчин чадал нь ямар байсан бэ, жилдээ хэр хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв?
-Жилдээ сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулсан. Үүнээс 760 мянган ширхэг нь төл мал, ангийн арьс, 270 мянган ширхэг хонины арьс боловсруулах нормтой байлаа. Хувцас, цэргийн зориулалтаар нэхий дээл үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээнд гаргадаг байсан. Харин төл мал, ангийн арьсаар шуба хийж экспортолдог. 10 жил болоход өр зээлгүй, ажил их сайхан жигдэрч ирсэн. Ажилчид ч туршлага хуримтлуулсан. Ид оргил үе нь тохиосон юм. Үйлдвэрийн зөвлөлийн даргаар Х.Бямбажав ажиллаж байсан. Ерөнхий инженер нь Цэдэв, Оюун-Эрдэнэ бид гар нийлж ажиллаж явлаа. Голдуу залуус болохоор урам зоригтой ч байж. Нэг шубыг ажлын гурван өдөрт хийдэг байлаа. Арьсаа эсгээд, тэлээд хийдэг, их нарийн технологитой шүү дээ. Тухайн үед нэг шуба 150 ам.доллар байсан юм. 1990-ээд оны эхээр каракул шуба ид моодонд орсон. Батсүмбэрт каракул хонь үржүүлдэг байлаа.
-Улсад хэр хэмжээний орлого оруулж байсан бол?
-Тэр үеийн ханшаар 989.6 сая төгрөгийн борлуулалт хийж байлаа. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50-60 хувийг экспортолж байсан. Үүний дийлэнхийг тарваганы арьсан шуба эзэлж байлаа. Үслэг эдлэлийн үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилгоор Төрхурахын Булганы аж ахуйг байгуулсан. Бас хар үнэг үржүүлж байлаа. Нэг ёсондоо үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх бодлого барьж байсан юм билээ. Булганы аж ахуйгаас булганы арьсаа, тарваганы арьсыг аймгуудын ангийн нэгдлээс, хонины нэхийгээ "Мах комбинат"-аас авч хангана. Булга, тарваганы арьсан шуба тухайн үедээ нэлээд үнэтэй байлаа. Үнэт арьс учраас чамгүй өндөр үнэлдэг байсан. Түүхий эдээ нарийн системтэй хангадаг.
Манай үйлдвэр бүтээгдэхүүнээ боловсруулж тэр үеийн ханшаар 100-110 сая төгрөгийн ашигтай ажилладаг байлаа. Захиалга ч их ирнэ. Тухайн үед экспортын төлөвлөгөө таслахгүй гэж өөрийн улсынхаа иргэдэд тусгай эрхийн бичгээр бараа өгдөг байсан юм. Манай эрхийн бичгийг гадаадад сурдаг оюутнууд их сурагладаг байж билээ. Хааш хаашаа дөрвөн см-ийн хэмжээтэй арьсыг зүйгээд шуба оёдог байлаа. Өөдсөөр зүйж хийсэн шуба хамгийн ашигтай бүтээгдэхүүн байсан. Манай дарга Якут явж ирээд ангийн үнэт арьсыг хий дэмий хаяж болохгүй гэж үзэж булга, минж, тарваганы арьсны өөдсөөр сандлын бүрээс гээд жижиг эдлэл хийж байлаа. Манай хамт олон дотор Чимэдцэеэ, Дондог, Жавзмаа, Энэбиш, Мөнхцэцэг гэсэн цехийн чадварлаг дарга нар байсан. Төлөвлөгөөгөө цагт нь биелүүлдэг манай улсын урдаа барьдаг үйлдвэрийн нэг байсантай хэн ч маргахгүй байх.
-Үслэг эдлэлийн үйлдвэр хэдэн онд хувьчлагдсан бэ. Тэр үед хэн гэдэг хүн хувьчилж авсан юм бол?
-Үслэг эдлэлийн үйлдвэрийг хамгийн сүүлд хувьчилсан юм. 1996 он хүртэл үйлдвэр хэвийн ажилласан. Зах зээлд шилжих үеэр "Өгөөж"-ийн Түмэнгэрэл, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Сумьяа нарын хэдэн хүн манай үйлдвэрийг хувьчилж авсан. Тоног төхөөрөмжөө жил жилээр шинэчлээд явдаг байсан болохоор хувьчлах үед хэвийн л ажиллаж байсан. Агуулахдаа тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнтэй үйлдвэрийг тооцоо хийгээд л хувьчилж авсан эздэд нь хүлээлгэж өгч байлаа. Баланс тайлан дээр өр дутагдалгүй хүлээлгэж өгсөн. Гэтэл жилийн дотор тоног төхөөрөмжийг нь алга болгоод л ажилгүй болгосон доо. Учрыг нь сүүлд сонсч байхад хувьчилж авсан хүмүүс банкинд өртэй байсан юм билээ. Үслэг эдлэлийн үйлдвэрийг хувьчилж авахын тулд банкнаас зээл аваад түүнийгээ төлж чадаагүй хэрэг. Тэгээд банкны өрөнд үйлдвэрээ өгчихсөн юм билээ. СУИС-ийн урд талд банкны өр барагдуулах байгууллага байгуулагдаж үйлдвэрийг тэнд өгчихсөн байсан. Ингээд 1000 гаруй хүн ажилгүй болсон. Тэр үед эдийн засаг ч хүнд байлаа.
Амьдрахын тулд манайхан байрны подваль түрээсэлж ажиллах, арай бололцоотой зарим нь жижиг байр олоод ажлаа хийсэн. Би тэднийг гудамжинд гарчихаагүйд нь их баярладаг юм. Манайхан чадварлаг болохоор өөрсдөө бие даагаад жижиг үйлдвэрлэл явуулж байгаа. Ганцхан бэрхшээлтэй зүйл нь тэтгэвэр тогтоолгоход л хэцүү байсан. Зарим хүнийг олон хүухэдтэй гээд тэтгэвэрт гаргасан. Бас нэг хэсгийнх нь ажилласан жил хүрэлцэхгүй байлаа. Өнгөрсөн жил тэтгэврийг нөхөн тооцох тухай хууль гарч хүмүүст боломж олголоо. Тэгээгүй бол завсардсан 10 жилийг нөхөх хэцүү шүү дээ. Хүмүүс ажиллаж байсан үеийнхээ баримтыг надаас нэхээд л ирдэг юм.
ТҮГЖЖАВ ГУАЙ ХОНИНЫ НЭХИЙГ ИРВЭСНИЙ АРЬС ШИГ БОЛГОЧИХДОГ МУНДАГ ТЕХНОЛОГИЧ БАЙЛАА
-Саяхан болж өнгөрсөн аж үйлдвэрийн 80 жилийн ойгоор танай байгууллагынхан уулзсан уу? -Манай үйлдвэрийн дарга их хөдөлмөрч хүн байлаа. Ажилчдынхаа эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх гэж газрын тухай, өмч хувьчлалын тухай хуулийн талаар нэлээд зааж өгсөн дөө. Би Дашдондог даргыгаа их хүндэлж явдаг юм. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хүн байсан. Уулзалгүй яах вэ. Аж үйлдвэрийн 80 жилийн ойгоор түүхийн тухай ном гаргасан юм. Тэр номыг ажилчдадаа авч өгөх санаатай "Сор" компаниас тусламж гуйж очлоо. "1.5 сая төгрөг гаргаад өгөөч. Ядаж хэдэн хөгшинд ном авч өгмөөр байна" гээд. Тэгсэн халгаагүй шүү.
-Үслэг эдлэлийн үйлдвэрт ажиллаж байсан ахмадуудыг "Сор" компанийнхан баяр ёслолоор хүлээж аваагүй юм уу?
-Хүлээж авч хүндэтгэл үзүүлээд сүйд болоод байдаггүй дээ. Манай ахмадууд бор зүрхээрээ л амьдарцгааж байна. Бид бол бахархах зүйл ихтэй хүмүүс шүү дээ, Үслэг эдлэлийн үйлдвэрээс Х.Бямбажав гэж мундаг хөдөлмөрийн баатар төрсөн. Бас В.Түгжжав гэж авьяаслаг технологич ажилладаг байлаа. В.Түгжжав гуайн технологиор Үзэсгэлэн чимэглэлийн ордонд үзэсгэлэн гаргаж байсан юм. Хонины нэхийг цоохор ирвэсний арьс шиг болгочихдог тийм мундаг технологич л доо. Энэ үзэсгэлэнгийнхээ дараа төрийн шагнал хүртэж байлаа. Цанжид гэж анхных нь ажилчин байсан юм. Зах зээлийн үед хувийн цех байгуулаад овоо дориун ажиллаж байлаа. Үйлдвэрээс Товуудорж, Нансалмаа, Гончиг, Төмөрөө, Эвшннхорол. Чулуунбор, Батсуурь, Дондог. Бямбасүрэн, Баасансүрэн, Жанчивдорж Эрдэнэбилэг, Батсүх, Баттөмөр, Алтантуяа, Болд, Батдорж бид холбоотой байдаг юм.
Тухайн үед сайн ажиллаж байсан Дондог, Андив, Алтанхүү нарыг гавьяа шагналд тодорхойлж байсан боловч хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй хоцорсон. Одоо тэтгэврийн хөгшчүүлийг шагнана гэж байхгүй байлгүй дээ. 10 жилийн тэтгэвэр нөхлөө гээд дээд тал нь 30, доод тал нь 20 мянган төгрөг л нэмэгдэж байгаа юм. Энэ жил 80 жилийн ойгоор бид үйлдвэрийнхээ байраар ороод гарах санаатай очсон. Гэтэл биднийг оруулаагүй.
ХӨНГӨН ҮЙЛДВЭРГҮЙГЭЭР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ САЙЖРАХГҮЙ
-"Бид байгуулсан аж үйлдвэрийн паркаа зах зээлийн үед буруу хувьчилснаас болоод сүйтгүүлсэн" гэж ахмадууд ярьдаг. Дахиад аж үйлдвэрийн парк байгуулна гэхэд хэр хугацаа орох бол. Та эдийн засагч хүний хувьд тооцоо судалгаа харагдана биз? -Хөнгөн үйлдвэрлэлгүйгээр Монголын эдийн засаг дээшлэхгүй, Би 40 жил эдийн засаг санхүүгийн ажил хийлээ. Манайх мал аж ахуйн орон учраас түүхий эд нь бэлэн гараад ирдэг. Тиймээс хөнгөн үйлдвэрлэлийн салбар хөгжих боломжтой. гэхдээ одоо дахиад аж үйлдвэрийн парк байгуулна гэвэл бүтэхгүй. Зах зээлийн үед хувьчлалыг буруу хийснээс болоод үйлдвэрүуд мөхсөн шүү дээ. ҮХАА-н сайд Баттулгын аав Халтмаа гуай бидэнтэй хамт ажилладаг байлаа. Манай үйлдвэрийн нярав байсан юм. Ааваасаа сурсан зүйл байдаг бол сайд хөнгөн үйлдвэрийн салбарыг бага ч гэсэн хөл дээр нь босгох байх.
Хэрэв юу ч сураагүй бол босгоход хэцүү дээ. Одоо Харгиа үйлдвэрийг л хар даа. Хувьчлаад дийлэхээ болиод буцаагаад хотын захиргаа эргүүлж авлаа. Тэглээ гээд сайжруулж чадахгүй л байна шүү дээ. Ганц цэвэрлэх байгууламж ажиллуулж чадахгүй байж яаж арьс шир боловсруулах үйлдвэрийн цогцолбор ажиллуулах юм бэ. Хэн хүний ярьснаараа хийчихдэг зүйл биш. Олон улсад сайхан технологи нэвтэрч л байна. Технологи сайжирлаа гээд мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байна шүү дээ. МСҮТ-ийг хөгжүүлж байна гээд яриад байгаа. Гэхдээ мэргэжилтнээ төгс бэлтгэж чадахгүй байна. Бидэнд нэг дутагдал бий. Өмнөх зуйлээ дандаа үгүйсгэдэг. Хийсэн зүйлийг нь устгачихаад дахиад шинээр байгуулна гээд зүтгээд байдаг. Ийм буруу заншилтай хүмүүс юм. Энэ алдаагаа засч уламжлал шинэчлэл гэдэг зүйлээ хадгалж үлдэх хэрэгтэй шүү дээ.
Социализмыг муулаад л байдаг. Тэр нийгмээс чинь авах зүйл их байсан шүү дээ. Адаглаад л хүмуүсийг эдийн засгийн тооцоотой болгож сургасан. Жишээлбэл, малчид төдөн хониноос төчнөөн төл бойжуулна. Жилд төдөн кг цагаан идээ хийнэ гээд л эдийн засгийн тооцоо сурдаг байлаа. Ингэж эдийн засгийн тооцоонд суралцахын зэрэгцээ цагаан идээ хийх технологио үр хүүхэддээ уламжлуулдаг заншилтай шүү дээ. Гэтэл сүүлийн үед залуу малчид идээгээ хийж чадахаа больж, технологи нь алдагдчихаад байна. Нөгөө талаар ноос, арьс ширэнд урамшуулал олгож бэлэнчлэх сэтгэлгээ суулгаад байна. Нэг жишээ хэлэхэд малчид ноос, арьсны урамшуулал авахын тулд малаа илүү тоолуулдаг болсон. Үүнийг нарийн хянадаг тогтолцоо ч алга л байна шүү дээ.
-Та хамгийн сүүлд хаана ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан бэ. Одоо та ямар ажил хийж байгаа вэ? -Би Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо нягтлан бодох бүртгэлийн аудитийн байгууллагад ажиллаж байна.
Б.ГАНДОЛГОР /ӨДРИЙН ШУУДАН/ |
ЗАХ ЗЭЭЛИЙН «ДАЙНД» ӨРТСӨН ҮСЛЭГ ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭР |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь 17:34
|
|
“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр 17:18 “Бүс ба Зам - Гэрэлт аялал” Монгол улс дахь төслийн 2025 оны үйл ажиллагаанд хамрагдахаар Монгол Улсын нүдний болор цайх өвчтэй 121 хүн 06 дугаар сарын 20-ны өдөр Эрээн боомтоор Хятад улсад иржээ.
|
|
Авлига авсан ХХЕГ-ын Нууцын албаны ажилтнуудын 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, ₮6 саяар торголоо 15:18 Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн
|
Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн »»
|
|
Долдугаар сард ЦАГ АГААР ямар байх вэ? 13:17 Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ.
|
Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог, дэлхийн аялан тоглолтоор эргэн ирнэ 12:49 Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse
|
Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10:33 Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал,
|
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, »»
|
|
Дэлгүүрийн худалдагчийг зодсон эрэгтэйг 48 цаг саатуулжээ 09:06 Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн »»
|
|
Нагоя башёд Монголын 20 бөх барилдана 08:45 Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм.
|
Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм. »»
|
|
Ой хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа 17:04 Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
|
Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. »»
|
|
Өвөр Монголын цөлийг зассан туршлага 15:40 Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм.
|
|
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ 15:39 6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
|
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ 15:38 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм.
|
|
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ 15:37 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
|
|
Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв 15:36 4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ өдөр мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дүнфанхүн-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой юм. Энэ өдөр "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, орчлон ертөнцийг судлах шинэ аяныг дахин эхлүүлсэн юм.
Өнөөдөр бид бүгдээрээ одон орон сонирхогчид болсон. 04-р сард бид сансрын нисгэгчиддээ хүндэтгэл үзүүлэх ёстой, уудам орчлонгийн нууцыг тайлж, сансрын нисгэгчдийн бичсэн хятад маягийн романтикийг мэдрэх ёстой.
|
|
Супер хиймэл оюун бүтээх лаборатори байгуулжээ 14:53 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн »»
|
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна 14:31 Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар: Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана 13:57 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон »»
|
|
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа 12:55
|
|
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов 12:37
|
|
Эрч хүчтэй залуу насаа хайрлая 12:00
Найруулагч: |
С.УРЬХАН |
Эх сурвалж: |
СОЛОНГО |
|
|
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ 11:50
Зохиогч: |
Ц.Урантунгалаг,Б.Сурнаа |
Найруулагч: |
Б.СУРНАА |
Эх сурвалж: |
solongonews.mn |
|
|
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа 09:57 Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт,
|
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ 15:34 ”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн
|
”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Blue Origin жуулчдыг сансарт аялуулжээ 12:44 НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд »»
|
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10:25 Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ »»
|
|
Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ 09:49 Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна.
|
Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна. »»
|
|
"Багийн бага сургууль"-д хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулна 09:24 Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ.
|
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ. »»
|
|
"Түймрээр эхээсээ өнчирсөн хоёр янзагыг хариуцлагатай айлд хүлээлгэн өгнө" 09:16 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг
|
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг »»
|
|
С.Молор-Эрдэнэ Монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү? 08:58 Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л
|
Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л »»
|
|
“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа 08:07 Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг
|
Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг »»
|
|
Дорнодын түймрийг унтрааж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурамд оруулжээ 19:16 Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой,
|
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой, »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ 19:14 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүллээ 17:31 АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН
|
АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН »»
|
|
Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ 16:23 Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна.
|
Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна. »»
|
|
Долоодугаар сарын барилдааны хуваарь 16:03 Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан,
|
Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан, »»
|
|
НҮБ: Дэлхий даяар мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгджээ 15:56 ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах
|
ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах »»
|
|
Хүний эрхийн дэд хороо: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав 13:48
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
|
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
»»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Labubu хүүхэлдэй хэрхэн дэлхий нийтийг байлдан дагуулах болов? 11:43 Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн
|
Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн »»
|
|
Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ 11:17 Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид
|
Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид »»
|
|
Х.Нямбаатар: Эвдэрсэн замыг гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна 10:47 Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа
|
Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа »»
|
|
Өмнөговийн Гурвантэст үер бууж, 4 гэр, нэг машин усанд автжээ 10:25 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20
|
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20 »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ 10:15 Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын
|
Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын »»
|
|
Төмөр замаар нүүрс тээвэрлэх урт хугацааны гэрээний "анхны тээвэр" хөдөллөө 10:05 “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт
|
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт »»
|
|
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ 08:43 Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж,
|
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж, »»
|
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
|
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
|
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг »»
|
|
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
|
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. »»
|
|
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан »»
|
|
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
|
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн »»
|
|
Путин: Украин бүхэлдээ биднийх 11:24 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ. »»
|
|
Ираны Гадаад хэргийн сайд АНУ-ын довтолгоог “улаан шугам” зөрчсөн үйлдэл гэв 08:42 Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын
|
Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|