 |
|
 |
|
Өвөрмонголын зохиолч Б.Лигдэний 26 жил дарагдсан өгүүлэл |
|
|
 |
|
 |
Өвөрмонголын зохиолч Б.Лигдэний 26 жил дарагдсан өгүүлэл
2014-04-29Монголын сүүлчийн хааны нэртэй энэ хүн Өвөр Монгол чуудыг “Хүнэн шугуйд төөрөөгүй Монгол” гэж ярьдаг ажээ.  1943 онд малчин ардын гэрт төрж 1964 онд Өвөр Монголын Их сургуулийн Монгол хэл утга зохиолын тэнхимд шалгаран орж суралцсан боловч соёлын хувьсгалын үеэр сургууль нь тасарчээ. Гэвч тэр 1970 онд их сургуулиа төгссөн гэж ажилд оржээ. Монгол-Хятадын харилцаа сайжирч эхэлсэн 1989 онд Лигдэн гуай Өвөрлөгчдөөс Монгол улсад ирсэн анхны хүмүүсийн нэг байв. Нутагтаа буцаж очоод “Нар саран доорх Монгол орон” нийтлэл бичсэнээс хэл аманд ихээхэн орооцолджээ. Тэр Монголоо гэх сэтгэлтэй хүн юм. Б.Лигдэн гуайн олон жилийн өмнө бичсэн “Би Монгол хүн” өгүүллийг сониноороо хүргэе гэж бодлоо.
Энэ их түүхтэй өгүүлэл. Одоогоос 20 гаруй жилийн өмнө бичсэн энэ өгүүлэл 23 жил дарагдаад саяхан буюу 2004 оны эхээр АНУ дахь Монголчуудын байгуулсан “Баруун эргийн Монголчуудын соёлын сан”-гаас интернэтэд тавьсан байна. Харин үүнийг саяхан Монголд ирсэн Японы их сургуульд ажилладаг Монгол эрдэмтэн /цахар хүн/ авч явсныг нь гуйж аваад нийтэлж байна. Энэ өгүүллийг эрх чөлөөтэй, тусгаар Монгол улсын иргэн бид бодож уншмаар санагдана. Монгол хүн л мэдэрч сэрж чадах утга санаа энд бий мэт, Мэдээж эрх чөлөө бага, элдэв хяналт чанга газарт үүнийг бичсэн тул эрхээрээ сагасан мань мэтэст их л битүүлэг, зөөлөн мэт санагдаж магадгүй ээ. Гэхдээ яагаад бичсэнээс нь хойш 26 жилийн дараа бид уншив гэдгийг л та бодоорой доо. Монголчууд биднийг нэгтгэсэн нэг л тийм сэтгэлийн хэлхээ холбоо юу бичсэнийг нь мэдрүүлэх болов уу.
Би Монгол хүн /Өвөр Монголын зохиолч Б.Лигдэн/ Би Монгол хүн. Энэ үг хэдий дөгөмхөн (богино) боловч миний чихэнд хөгжмийн аясаас сайхан хангинам сонсогдож, миний нүдэнд шижир алтнаас илүү гялалзам харагдаж, миний сэтгэлд сархадын галаас илүү мэлчигнэм (Мэтэлзэм) санагддаг. Ишиг хурганы майлааг чагнаж, унага, тугалын тоглооныг үзэж, адасган дээр өнхрөөд, эвэр угж үмхэж монгол гэрт бойжсон би “Би монгол хүн” гэдгийнхээ утгыг бодуутаа хүчтэй шажирган сэтгэлээр хөвчлөгддөгсөн. Монгол хүн, монгол нутаг, монгол амьдрал, монгол заншил, монгол сэтгэлгээ гэгч ертөнцийн нэг гайхамшиг байгаа юм аа. Монгол гэрийн барааг үзэхтэй зэрэг хойморт суудаг оонын эвэр соёо, охор урт сур дэлгэчихээд чөдөр өмсгөж байгаа өвгөд минь, тулганы зүүнтээ цомцойж суучихаад сүүгээ хөөрүүлж байгаа настай эмгэд минь, энэрэнгүй сайхан харцаа энхрий үрсийнхээ зулай дээр тусган хөхүүлж байгаа залуу эхчүүд, уургаа чирсээр зүлгэн дундуур адуугаа цуглуулж байгаа залуу адуучид бөртөлзөх шиг болоод л байдаг. Өнгө өнгийн утсаар сүлжин нэхсэн эрээн хивс шиг өргөн уудам тал цайдам, өндөр өндөр хэрэм мэт сүндэрлэн боссон асгат хайрхан, уран шувууд уянгалан донгодсон эгц шугуй, утсан угалз шиг мушган мурилзсан урсгалт тунгалаг гол, уд бургас харанхуйлан бүрхсэн их их говь балар, тана, сувд, мана, шүр, болор мэт тал дээгүүр бөмбөлзсөн таван хошуу малууд, далайн давалгаа шиг хэсэг намиран, хэсэг намхарч, тэнгэрийн үүл шиг хэсэг сийрэг, хэсэг нягт, солонго шиг харагдана. Гэвч солонгоос бодитой болохоор нэн гоёмсог мяралзана. Хөл нүцгэн дэрсэн дундуур тугал хариулж явсан минь саяхан хэрэг шиг тодхоон. Хөр цасан дундуур туулай шиг наадсан минь зурагт радионы үзэгдэл шиг илхээн. Энгэрээ халалцан барилдаж тоглосон багын найз нар минь нэг нэгээрээ, эмнэг сургадаг авга нар минь тэр дүрээрээ санааны минь тольд мөнхийн цовоо дүрээ үлдээжээ. Цэст эвэр, модон суулга, ширмэн тогоо, үндсэн аяга, гэрийн сүүдэрт хэвтэртэй халтар нохой, гэдэс цатгалан унтамтгай алаг муур сэтгэл зүрхний минь өнгө ялгарам солонгорсон мөнхийн зургийн бүтээдэг. Надаар л хэлүүлдэг юм бол энэ зургийг ямар газрын үзэсгэлэн дэлгэлээ гээд дэлхийн тэргүүн болох юм аа. Төрсөн нутгаасаа түмэн газар зайдлаа гээд сэтгэл санаагий минь төмөр гинжээр аргамжсан мэт эргэлдээд байдаг нь миний Монгол орон. Хангинан цуурайтсан монгол хөгжмийн аяс, уртын дууны эгшгийг харийн газраас сонсвол уйтгарлангүй сэтгэл минь борооны дараах цэлмэсэн огторгуй шиг тунгалагжаад, сууж тогтомгүй хөвөлзөөд л байдаг. Хүний газар гэнэтийн тохиолдлоор монгол ах дүүтэйгээ анх ханьсахад ч төрөл садан шиг л дотнохон байдгийм. Алс оронд монгол хэлээ сонсвол ээжийн минь дуу дахиад сонсогдсон юм шиг халуухан, яруухан, элэгтэйхнийг яана вэ. Бүхэл хонины ууцаар дайллага тавьдаг зочинсог зантай монголчууд, бүрхээрээр архи нэрээд бүлээнээр нь залгилдаг монголчууд, урт хувцсаа өмсөөд сүү саалиа идээд, морио унаад модоо (эмээлээ) тохоод дуугаа дуулдаг, эртнээс аваад уул мэт сууж, ус мэт явж, тал мэт хэвтэж, гал мэт бадран, цэцэг мэт дэлгэрдэг нь миний үндэстэн. Алт мөнгөн тэвнийн сүвэгчийг алдалгүй харвагч намнаачинтай, арслан барсыг чихдэн дарагч аварга бөхчинтэй, алс газрыг товчлон нисэгч хурдан морьтой, мөн ч миний үндэстэн. Өвсний соргог, усны тунгалагыг дагаж нүүдэллэн амьдарч, тэнгэртэй хамт байсан, газартай хамт жаргаж, нартай хамт манддаг. Аливаа сайхны ерөөл бүхэн монголчуудын дотор бий. Аливаа ариун цагаан чанар бүхэн монголчуудын дотор бий. Аливаа номхон шударга, ажилч хөдөлмөрч зан дадгал бүхэн монголчуудын дотор бий. Би бол Чингисийн үрс гэдгийг бодуутаа миний байр суурь нэг л дээр хичнээн дэсээр үүссэн мэт омогшилтой санагддаг юм. Энэ үед, яг энэ үед ямар нэгэн хүн намайг “Чи бол монгол хүн” гэвэл би тэр дороо шал согтчихно. Миний монгол үндэстэн бол бүх ертөнцийн үй түмэн үндэстний доторх ид хүчтэй нь, итгэл зоригтой, ирээдүйн үзэсгэлэнтэй үндэстэнд тооцогдсоор ирсэн юм. Монголчууд өөрийн улс төр, аж ахуйтай байснаар барахгүй үнэт эрхэм соёлын түүхтэй. Монгол бичиг, цагаан толгой гэгч авиагаар бүрэн, үсгэлэхэд хялбар, тэмдэглэхэд оновчтой, илтгэх чадвар нь их, хурдан бичлэгээрээ хорвоод алдартай. Монголчууд ертөнцийн соёлын гялалзсан суварганд Монголын нууц товчоо, Жангар, Алтан товч мэтийн зохиолоороо хувь нэмрээ үзүүлсэн. Би монгол хүн. Би эх орондоо хайртай. Би түүнийг тэвэрнэ, би түүнийг үнсэнэ. Гэхдээ монгол маягаараа хөлийг нь тэврээд магнай дээр нь үнсэнэ. Эх орны минь нар хур намайг бойжуулж, навч цэцэг нь намайг баясгана. Би монгол хүн. Би монголдоо хайртай. Тиймдээ би бусад түмэн үндэстэнд нөхөрсөг байдаг. Гэхдээ бусад түмэн үндэстний зан цангалт, санаа сэтгэлийг санаа сэтгэл дээрээ орчуулан буулгамагц сая амтыг нь олж, дулааныг нь мэдэж, утга чанарыг нь гүйцэд ойлгодог. Гэтэл гэрэлт нарны дор би нулимсаа арччихаад тоосон дундуур саравчилсаар эсгий малгай, духны тоорцог, сугалдаргалсан ханцуйнууд, хажуугаар салхи татуулан өнгөрөөд бараа нь тасрах гэж байна гэж урамгүй дугарна. Хүн нисэж байна, бид мөлхөөд алхаад болно. Эх орны одоочлол, эрин цагийн шинэ үрээр манийгаа дууданхан байна шүү дээ. Бид яарна, нэхэмжилнэ ээ. Бусад түмэн үндэстнүүдтэй адилаар, бусад түмэн үндэстнүүдийн туршлагыг сурна. Гэхдээ тэд зориг санааны ташуураараа морио яаж ташуурдан байж сая баттай урагшилсныг л бас цаашаа давшина гэе. Би монгол хүн. Миний сэтгэлийн гонхоо. Энэ үгийг хэлэхдээ алган дээрээ алт шиг тавиад түүний хүнд хөнгөнийг хэмжиж дийлэхгүй. Амь насны нийслэл болсон зүрхэн дотроо тавиад хөдөлгөж үзвэл сая түүний хүнд хөнгөнийг жишиж мэдэх юм аа. Түүнд өнгөрсний бүтэц бий, өнөөдрийн цогц бий, ирээдүйн төлөв бий. Ингэхлээр энэ үг бол зөөлөн уруулын зүгээр нэг хөдөлгөөн төдий биш юм аа. Ингээд бодохлоор сэтгэлдээ дуулалтай, хэсэгтээ уйлалтай, хэсэгтээ инээлтэй, хэсэгтээ хорсолтой шиг болдог юм. Хүний сэтгэл чухам ямар үед хамгаас илүү хөдөлдөг болоо? Баярласан үед үү, зовсон үед үү, эрмэлзэлтэй үед үү, эсвэл горь тасарсан үед үү? Аль үеийн сэтгэлийн догдлол хамгаас илүү үнэтэй болоо? Зөвхөн би монгол хүн гэдэгтээ согтоод, омогшоод л, баярлаад л, дуулаад л, шүүрс алдаад л зогсчихож болно уу? Манай хариуцлага үүнд л оршино гэж үү? Нэн чухал нь юунд оршино вэ? Би энэ үгтэй хэр тэнцэнэ? Та энэ үгтэй хэр тэнцэнэ? Хэн энэ үгтэй хэр тэнцэнэ вэ? Ямар байвал сая энэ үгнийхээ жинхэнэ агуулгыг нэгдүгээр биеэр төлөөлж чадна вэ? Манай өвөг дээдэс энэ үгийг үүдэн бүтээсэн. Манай ахмад үеийнхэн энэ үгийг хамгаалж, хөгжүүлээд одоод залгуулсан. Бид үүнийг хадны цуурай мэт нойрмогоор тосож авна уу, халуун зүрхээрээ сэргэг тосож авна уу? Ингэж л бодмогцоо би бас хацраа алгадалтай болж, манарчих алддагсан. Түүхээ ярих аргаар омогшлын өв болгочихоод, эсвэл өлгийн дуугаа болгочихоод амттайхан нойрсож болно гэж үү? Зүрхэн дээрээ зүү гөнжчихөөд өвдөхийг мэдэхгүй хүний амьтай гэдэг нь юун дээр илэрдэг юм? Хэрвээ согтвол сая баатар нь илэрч, мэргэн нь мэдэгдэж, сэргэг нь харагдаж, мэдрэлтэй нь үзэгдэж, амьд сэтгэгдэл нь тодордог юм бол, хүчтэй догдлол байвч гүнзгий бодлогогүй юм бол, эм нь эрдээ бар, эр нь хүүхдэдээ л бар, хүүхэд нь идэхдээ л бар юм бол “Би монгол хүн” гэдэгтэй энэ зэрэгцэнэ үү. Түүхийн энэ хэмгийн чухал шат үед манай үндэстэн бусад түмэн үндэстнээс хоцрохгүйгээр өвөрмөцөө өнгө будагтай хувь нэмрээ үзүүлэхээ чармайхын төлөө бид бүгдээрээ хоолой нийлүүлэн уул усандаа цуурайттал “Би монгол хүн” гэдгийнхээ ухааныг гүйцэд олчихоод зоригтойхон хэлж чадах хэмжээнд хүрэхээр тэмцэцгээе. Хэн хэрвээ хүчир бэрхшээлийн өмнө нугарч, хөдөлмөр тэмцлээс шантраад нойрмог зүүрмэгийн хооронд унжин санжин байхад нь “Чи бол монгол хүн биш ээ” гэвэл тэрний чихэнд аянгын ниргэлт шиг л сонсогддог хэмжээнд хүрэхээр тэмцье. Аа, тэр цаг бол ёстой манай монгол үндэстний үрс мандах нарны дор түмэн цэцгийн нүрээлэн дотор ах дүү нартайгаа хамтраад ялалтаа билэглэх сайхан цаг үе мөн. Шинэ үсгэнд буулгасан Ш.Баатар
|
Өвөрмонголын зохиолч Б.Лигдэний 26 жил дарагдсан өгүүлэл |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Цас орж, шуурах тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав 15:18 Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага,
|
Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага, »»
|
|
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой 14:06 Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн
|
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн »»
|
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд толилуулна 13:33 Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн »»
|
|
Н.Сүхбүрэн ЮНЕСКО-ийн гишүүн уран бүтээлч болжээ 12:16 Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ.
|
Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ. »»
|
|
Татвар ноогдуулж байгаа учраас ачаа тээврийн автомашинууд "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацжээ" 11:55 Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт
|
Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Эрэгтэй багшийн эрэлт 10:05 Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг.
|
Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг. »»
|
|
Хагас коксон түлшний нэг шуудайг 5000 төгрөгөөр худалдана 10:04 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо.
|
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо. »»
|
|
Манай өсвөрийн боксчид 31 медаль хүртлээ 09:46 Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах
|
Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах »»
|
|
Х.Нямбаатар: Бид ирэх жил хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно 09:44 Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим
|
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим »»
|
|
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ 09:40 Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод
|
Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод »»
|
|
Трамп: “Томахок” пуужин нийлүүлэхээс өмнө Оростой ярилцах шаардлагатай байж магадгүй 09:36 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө »»
|
|
НАМ ДАРАЛТЫН ЗУУХ БУУДАЖ НЭГ ХҮН ТҮЛЭГДЖЭЭ 11:28 Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ.
|
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11:16 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх,
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, »»
|
|
Б.Хандсүрэн: Эцэг эхчүүд “Миний хүүхдийг нүднээс далд яаж байгаа бол” гэсэн хардалттай байдаг 11:02 Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа.
|
Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа. »»
|
|
ОБЕГ: Хөвсгөл аймагт сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр зогсоолоо 10:22 Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км,
|
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, »»
|
|
“Шүүхийн суваг” цахим хуудсаар 322 шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй шууд дамжуулсан 10:03 Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн III дугаар чуулганд илтгэл хэлэлцүүлэх үеэрээ
|
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн III дугаар чуулганд илтгэл хэлэлцүүлэх үеэрээ »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 09:36 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна.
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна. »»
|
|
Афганистанд нийгмийн сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлажээ 09:35 КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд
|
КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд »»
|
|
Роналдо анхны тэрбумтан хөлбөмбөгчин боллоо 14:12 “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна.
|
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна. »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
С.Цэнгүүн: Нийгэмд хэлэлцүүлэг өрнөнө гэдэг өөрөө маш том амжилт 10:56 УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа. »»
|
|
Ирэх онд 30 км борооны ус зайлуулах шугам угсарна 10:24 Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л
|
Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л »»
|
|
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд 23.8 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ 09:39 Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг
|
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа 09:38 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны »»
|
|
ШШГЕГ: АН-ын дарга асан С.Эрдэнэ Н.Батдуулгатай уулзаагүй. Харин “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурийг зөвшөөрөлгүй уулзуулсан байсан 17:10 ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг нэрээ
|
ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг нэрээ »»
|
|
“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ 16:52 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн
|
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн »»
|
|
З.Санждорж лам анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг эдэлнэ 12:36 “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав
|
“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав »»
|
|
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН СОРИЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ 5 ДАХЬ УДААГАА ИТГЭМЖЛЭГДЛЭЭ 12:18 Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан,
|
Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан, »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна 12:14 Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан.
|
Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан. »»
|
|
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 11:34 /2025.10.07/ Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа.
|
/2025.10.07/ Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа. »»
|
|
Дараах замыг энэ сарын 9-нөөс эхлэн дөрөв хоног хааж, шинэчилнэ 10:46 Эрчим хүчний гудамжны авто замыг энэ сарын 9-ны 23:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил
|
Эрчим хүчний гудамжны авто замыг энэ сарын 9-ны 23:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Монгол улс Сингапур улстай нүүрстөрөгчийн зээлийн гэрээ байгуулжээ 10:15 Монгол Улс Сингапуртай нүүрстөрөгчийн хийн худалдааны гэрээ байгуулсан хамгийн сүүлийн улс боллоо гэж The Straits times мэдээллээ.
|
Монгол Улс Сингапуртай нүүрстөрөгчийн хийн худалдааны гэрээ байгуулсан хамгийн сүүлийн улс боллоо гэж The Straits times мэдээллээ. »»
|
|
Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 25 мянган төгрөгөөр ТОРГОНО 09:51 Тээврийн хэрэгсэл улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн
|
Тээврийн хэрэгсэл улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн »»
|
|
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 09:23 Прокурорын байгууллага 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг
|
Прокурорын байгууллага 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг »»
|
|
Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо 09:16 СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн
|
СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмийн үнийг ил тод мэдээлэх системийг танилцууллаа 09:13 Сайд Ж.Чинбүрэн, Эмийн үнийг ард иргэдийн хяналтад оруулах нэгдсэн системийг танилцуулах гэж байна.
|
Сайд Ж.Чинбүрэн, Эмийн үнийг ард иргэдийн хяналтад оруулах нэгдсэн системийг танилцуулах гэж байна. »»
|
|
Ө.Содгэрэл “The BoF 500” жагсаалтад багтсан анхны Монгол хүн боллоо 09:11 Монголын загварын салбарын гол дуу хоолой “BURO. Mongolia” болон “Velin” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий
|
Монголын загварын салбарын гол дуу хоолой “BURO. Mongolia” болон “Velin” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий »»
|
|
“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ 15:02 17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно.
|
17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно. »»
|
|
Өвчтэй хүүхдийн зургийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, мөрийтэй тоглоом тоглодог байсан этгээдийг олж тогтоожээ 14:27 Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглодог этгээдийг олж тогтоон
|
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглодог этгээдийг олж тогтоон »»
|
|
Биткоины ханш шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ 13:02 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 7 /Reuters/. Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 7 /Reuters/. Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай »»
|
|
Шон “Дидди” Комбст 4 жил 2 сар хорих ял оноолоо 12:08 Америкийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий продюсер, бизнесмен Шон “Дидди” Комбсийг 2025 оны аравдугаар сарын
|
Америкийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий продюсер, бизнесмен Шон “Дидди” Комбсийг 2025 оны аравдугаар сарын »»
|
|
Болливудын жүжигчин Хан тэрбумтнуудын эгнээнд нэгджээ 12:04 Болливудын супер од Шах Рух Хан тэрбумтнуудын эгнээнд анх удаа нэгдэж, дэлхийн хамгийн баян жүжигчдийн нэг
|
Болливудын супер од Шах Рух Хан тэрбумтнуудын эгнээнд анх удаа нэгдэж, дэлхийн хамгийн баян жүжигчдийн нэг »»
|
|
О.Батнайрамдал: Оюу толгой, Онтрэ дээр цаг алдахгүй ахиц гаргах ажил хийхгүй байгаа энэ Засгийн газрыг дэмжихгүй 12:03 УИХ-ын гишүүн, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай ярилцлаа. »»
|
|
Сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргал болон холимог тулааны спортын төлөөлөгчид олимпик хауст зочиллоо 12:00 ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Бадар-Ууган нар өнөөдөр Сумо бөхийн 69 дэх ёкозүна,
|
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Бадар-Ууган нар өнөөдөр Сумо бөхийн 69 дэх ёкозүна, »»
|
|
Гэри Олдман “Хүлэг баатар” боллоо 09:48 Их Британийн жүжигчин, кино найруулагч, хөгжимчин Гэри Олдман “Ххүлэг баатар”-ын хэргэм хүртлээ. Энэ өдрөөс эхлэн
|
Их Британийн жүжигчин, кино найруулагч, хөгжимчин Гэри Олдман “Ххүлэг баатар”-ын хэргэм хүртлээ. Энэ өдрөөс эхлэн »»
|
|
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ 14:55 БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос экспортлогч 23 улс багтдаг “ОПЕК+” бүлгийн Орос, Саудын
|
БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос экспортлогч 23 улс багтдаг “ОПЕК+” бүлгийн Орос, Саудын »»
|
|
И-Монголиа системээс лавлагаа, тодорхойлолтыг 5 хэлээр авах боломжтой боллоо 10:44 “E-Mongolia”-аас дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг Англи, Орос, Франц, Солонгос, Хятад хэл дээр авах боломжтой боллоо.
|
“E-Mongolia”-аас дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг Англи, Орос, Франц, Солонгос, Хятад хэл дээр авах боломжтой боллоо. »»
|
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Макрон: Орос хэлэлцээрт оролцохгүй бол үүнийхээ төлөөсийг төлнө 11:16 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос »»
|
|
Трамп: “Томахок” пуужин нийлүүлэхээс өмнө Оростой ярилцах шаардлагатай байж магадгүй 09:36 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Афганистанд нийгмийн сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлажээ 09:35 КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд
|
КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно 10:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий »»
|
|
Д.Трамп: Израил, ХАМАС энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 9 /AP/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн дайныг түр зогсоож,
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 9 /AP/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн дайныг түр зогсоож, »»
|
|
Путин Украинтай хийж буй дайныг "зөв", цагаа олсон" гэв 16:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Францчуудын олонх нь Макроныг хугацаанаасаа өмнө огцроосой гэж хүсэж байна 15:12 Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө
|
Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө »»
|
|
Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ 09:47 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын »»
|
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА 09:44 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ. »»
|
|
Сирид Б.Асадын дэглэм нуран унаснаас хойших анхны парламентын сонгууль боллоо 10:01 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран »»
|
|
Эверестийн бэлд цасанд боогдсон 1000 гаруй хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна 09:50 Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.
|
Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. »»
|
|
Путин: Киев рүү Томагавк пуужин илгээх шийдвэр ОХУ–АНУ-ын харилцааг сүйрүүлж болзошгүй 09:29 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин VGTRK-ийн сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, "АНУ-аас
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин VGTRK-ийн сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, "АНУ-аас »»
|
|
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдийг 2026 оны нэгдүгээр сард яллана 14:46 Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
|
Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны »»
|
|
Манчестер дэх Еврей шашны сүмд террорист халдлага болж хоёр хүн амь үрэгджээ 10:02 Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
|
|
Путин: Олон туйлт дэлхий аль хэдийнээ бүрэлдсэн 09:47 Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж
|
Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж »»
|
|
Н.Тавинбэх: Энэ өвлийн оргил ачаалал тооцоолсон хэмжээнээс давахгүй бол цахилгаан эрчим хүч хязгаарлахгүй 12:00 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|