 |
|
 |
|
"Челси"-гийн хоёр дэмжигчийн ярилцлагаас огт дуулж байгаагүй супер тэмцээн, клуб, тоглогчийн тухай олж мэдлээ |
|
|
 |
|
 |
"Челси"-гийн хоёр дэмжигчийн ярилцлагаас огт дуулж байгаагүй супер тэмцээн, клуб, тоглогчийн тухай олж мэдлээ
2014-04-28Манай улсын үндэсний өдөр тутмын нэгэн том сонины лхагва гаригийн дугаарт гарсан ярилцлага бяцхан дуулиан  тарьж, спортын, тэр дундаа хөлбөмбөгийн хорхойтнуудын амнаас ам дамжин ярих сэдэв болоод байна. Английн хөлбөмбөгийн "Челси" клубийг ХӨГЖӨӨН дэмждэг хоёр залуу спортын нэгэн залуу сэтгүүлчтэй хайртай багийнхаа тухай ярилцсан нь ийн олны анхаарлыг татав. Энэхүү ярилцлага тус сонины цахим хуудсанд нийтлэгдсэн нь олны сонорыг мялаахад чухал нөлөө үзүүлсэн юм. Хамгийн гайхалтай нь хөлбөмбөг хэмээх агуу спортын олон жил сонирхсон хүмүүс энэхүү "Цахиур хагалсан" ярилцлагаас өөрсдийн огт дуулаагуй супер тэмцээн, клуб, тоглогчийн тухай "олж мэдлээ".
Энэхүү ярилцлагын өмнөх үгний эхний өгүүлбэрийг ямар нэгэн засваргүй сийрүүлбээс "Тун удахгүй Английн аваргуудын лиг буюу Премьер лигийн финалын тоглолтоос гадна Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх сэтгэл догдлуулсан цаг мөч ойртсоор байна" хэмээсэн байв. Хөлбөмбөгийн хорхойтнууд Европын "Аваргуудын лиг", Английн "Премьер лиг" гэх хоёр шилдэг тэмцээнийг үзэхгүйгээр олон хонож чадахгүй. Гэтэл энэ хоёрыг нийлуүлсэн "Английн аваргуудын лиг" гэх супер тэмцээн бий болсон юм байх хэмээн гайхаж, спортын энгийн сэтгүүлч би хаагуур явж байгаад энэхүү гайхалтай үйл явдлаас хоцорчихсон юм. бэ гэсэн бодол тэрхүү ярилцлагыг цааш унших хүслийг оргилуулав. Харамсалтай нь удалгүй ийм явдал арай ч болчихоогүйг ойлгож, харин "Аваргуудын лиг", "Премьер лиг"-ээ ч ялгадаггүй нэгэн энэхүү ярилцлагыг авч, буулгасныг ойлгож мэдсэн юм. Энэ хоёр лигийн гол ялгааг захын дунд сургуулийн бага ангийн хүүхэд ч хэлнэ дээ.
"Челси"тийн хоёр дэмжигчийн нэг нь эхний асуултад "Баллак 2005 оноос Челси багт хүчин зүтгэх болсноос нь хойш Челсист болсон гэхэд болно. Тэгээд ч энэ үеэс "Челси"-ийн амжилтын гараа эхэлсэн гэхэд болно. Тэрээр Дрогбагийн хамтаар тус багийн шинэ үеийн амжилтын эхийг тавьсан. 2005 онд Челсигийн Валенсигийн эсрэг сэтгэл хөдөлгөсөн тоглолтыг үзээд л энэ багийн үнэнч фанат болсон" гэж хариулах юм. Угтаа бол Германы шилдэг хөлбөмбөгч Михаэль Баллак "Челси" клубт 2005 биш 2006 онд очсон, энэ багийн амжилтын гараа Баллак ирснээр эхэлчихсэн юм биш, ОХУ-ын тэрбумтан Роман Абрамович 2003 онд худалдаж авснаар эхэлсэн юм сан.
Бүр нарийндаа бол "Челси" 2002-2003 оны улиралд "Премьер лиг"-тээ дөрөвдүгээр байр эзэлж, "Аваргуудын лиг"-т оролцох боломжтой болоогүй бол орос тэрбумтан худалдаж авах байсан нь юу л бол доо. Баллак, Дидье Дрогба нар шилдэг тоглогч ч гэсэн "Челси"-гийн амжилтыг зөвхөн тэр хоёрт хамаатуулах нь тун өнгөцхөн ойлголт юм. Тэгэхээр Жон Терри, Фрэнк Лампард, Петр Чех, Клод Макелеле, Рикарду Карвалью зэрэг олон гайхалтай хөлбөмбөгч олигтой гавьяа байгуулаагүй болж таарах нь. За тэгээд "Челси" "Валенсиа"-тай 2005 онд биш, 2007 оны "Аваргуудын лиг"-ийн шөвгийн наймд учирсныг хөлбөмбөг жаахан гадарладаг хэн бүхэн хэлнэ дээ. Ярилцлага өгсөн хоёрын нэг нь "Баллакийг ирснээс хойш "Челсист" болсон гэхэд болно" (2006 оны явдал) гэснийхээ дараахан нь ""Валенсиагийн эсрэг сэтгэл хөдөлгөсөн тоглолтыг үзээд л энэ багийн үнэнч фанат болсон" (2007 оны явдал) гэх юм. Өөрийгөө яг хэзээ "Челси"-гийн дэмжигч болсноо сайн мэддэггүй бололтой.
Нөгөө залуу нь эхний асуултад "Мэдээж ялалт байгуулдаг, сайн багийн л хөгжөөн дэмжигч байж, үнэнч хөгжөөн дэмжигчийн баяр хөөр, аз жаргалыг мэдэрнэ шүү дээ. Түүнээс үргэлж хожигддог, муу багийг хөгжөөн дэмжинэ гэдэг чинь урамгуй биз дээ. Тэгэхээр Челси амжилтаараа ялгарч, бусдын анхаарлыг татаж чадсан шиг миний анхаарлыг мөн адил татсан юм" гэж хариулах. "Челси"-гийн амжилт уруудаад ирэхийн цагт үнэнч хөгжөөн дэмжигчийн баяр хөөр, аз жаргалыг мэдрэх гэж өөр нэгэн амжилт арвинтай баг руу урвачих нөхөр байна гэсэн бодлыг төрүүлээд авлаа.
Хоёр дахь асуултад 2007 оны Аглийн аваргуудын лигиин тоглолт дээр Валенси багийн хаалганд Челсигийн довтлогч Майкл Исен хурц өнцөг буюу хаалганы чанх хажуугаас боломжгүй нөхцөлд гоолдсон. Тухайн үед тоглолтын нэг цаг 30 минутын турш аль ч баг нь гоол оруулаагүй байсан" гэж хариулав. "Валенсиа"-тай 2005 онд биш хоёр жилийн дараа хүч үзсэнийг энэ удаа санасан бололтой. Тэр тоглолтод гоол хийсэн Майкл Исен нь Майкл Эссьен болж таарав. Тоо 1:1 байхад гана тоглогч 90 дэх минутад ялалтын бөмбөгийг хийсэн ч "Нэг цаг 30 минутын турш аль ч баг нь гоол оруулаагүй байсан" гэж авах юм. Басхүу "Хаалганы чанх хажуугаас боломжгүй нөхцөлд гоолдсон" гэхийг нь юу гэж ойлгох вэ. Үнэхээр боломжгүй нөхцөл байсан бол гоол орохгүй л байсан байлгүй дээ. Ярилцлага өгч буй хүн буруу зөрүү ярьж болох ч үүнийг сэтгүүлч цаасан дээр зөв болгож буулгамаарсан. .
..Цааншлбал "Бас 2012 онд Челсйгийн Ёарселонатай Английн Аваргуудын Лшт Барсад гурав нэгийн харьцаатайгаар талбай дээр нь хожигдсон л доо. Хариу тогаолт дээр жинхэнэ гайхамшгийг бүтээсэн. Дөрөв нэгээр хожсон" гэх юм. Гэтэл нөгөөх нь "Челсигайн Барсатай тоглосон 2012 оны Аваргуудын тоглолт үнэхээр суудлаас нь өндөлзүүлсэн тоглолт болсон. Энэ тоглолтын хувь заяа финалтаар шийдэгдэж байсан" гээд зөрчихөв. Хоёр жилийн өмнө энэ хоёр таараад юу болсныг, бие биеэ арай ч 3:1, 4:1-ээр хожчихоогүйг, тоглолтын хувь заяа пенальтиар шийдэгдчихээгүйг хөлбөмбөгийн хорхойтнууд мэдэж байгаа юмсан. Ер нь хумүүс пенальти буюу 11 метрийн цохилтыг "финалт", "финал" энэ тэр гэж янз бүрээр ярьж, бичих юм.
Испанийн "Барселона", Английн "Челси" гэх хоёр агуу баг Европын хөлбөмбөгийн холбооны "Аваргуудын лиг"-т 2004-2005 болон 2005-2006 оны улиралд шөвгийн 16-д, 2006-2007 оны улиралд хэсгийн шатанд, 2008-2009 болон 2011-2012 оны улиралд хагас шигшээд таарсан билээ. 2005 оны хариу тоглолтод "Челси" 4:2-оор хожсоныг эс тооцвол энэ хоёр бие биеэ хамгийн дээд тал нь нэг бөмбөгний зөрүүтэй ялж байлаа. Түүхийн хуудас жаахан сөхөх юм бол 1999-2000 оны улирлын шөвгийн наймд учирсан. Жанфранко Зола тэргүүтэй "Челси" эхлээд нутагтаа 3:1-ээр хожсон. Гэсэн ч Ривалдо, Патрик Клюйверт, Луиш Фигутэй "Барса" нутагтаа болсон хариу тулааны үндсэн цагт 3:1-ээр хожсоноор хоёр тоглолтын нийлбэр 4:4 болж тэнцсэн. Нэгэнт эрчийг авсан Луй Ван Гаалийн шавь нар нэмэлт цагт дахин хоёр гоол хийснээр Жанлука Виаллигийн багийг 5:1-ээр хожиж байсан түүхтэй. Дээрх гурвын ярьж, бичсэнчлэн 3:1,4:1-ээр хожилцсон тоглолттой гоолын тоогоороо хамгийн дөхөж очих нь энэ. Гэхдээ энэхүү ярилцлагыг өгөгч, авагчийн хэн нь ч өнгөрсөн зууны сүүлчийн жилд болсон тэрхүү агуу тоглолтын тухай яриагүй гэдэг нь тодорхой л доо.
Ярилцлага "2003 оноос домогт дасгалжуулагч Жозе Маврин Челсигийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон" хэмээн үргэлжлэв. Португалийг нэрт дасгалжуулагч Жозе Моуриньо энэ багт 2004 онд ирсэн тухай яриад байгааг нь төвөггүй ойлгов. Гэтэл нь Маврин нь удалгүй Маврино болчих юм.
"Челси"-гийн Германы "Бавари Мюнхен"-тэй хийсэн 2012 оны "Аваргуудын лиг"-ийн шигшээ тоглолтын тухай ийн ярив. "Дрогба финалийн тоглолт дээр Ройбенийг дэгээдээд булангийн цохилт эсрэг багийн довтлогч хийхээр болсон ... 83 дахь минутанд Челси хаалгандаа бөмбөг аддсан. Ингээд Челсигийн фанатууд итгэл найдвараа алдчихаад байхад Торрес сэлгээнээс гарч ирээд 89 дэх минутанд Торресийн булангийн цохилтыг Дрогба толгойгоороо цохиж гоолдож байсан. Энэ бол үнэхээр гайхамшигтай мөч байсан" хэмээн ярьжээ. Эсрэг багийн тоглогчийг дэгээдэж унагаахад булангийн цохилт өгсөн тухай бичсэнийг нь бодохоор шог нийтлэл ч юм уу гэж бодогдов. Дрогба Ройбенийг биш Фрэнк Риберийг дэгээдэн унагаж, Ройбен биш Роббен булангийн бус торгуулийн цохилт гүйцэтгэснийг "Челси"-гийн үнэнч хоёр фэн нь мартлаа гэж үү. Дээрх гурвын яриагаар бол үүннй дараа Торрес сэлгээнээс гарч ирээд булангийн цохилтоос дамжуулалт өгснийг Дрогба толгойгоороо цохьж хийдэг юм байх. Торрес булангийн цохилт хийдэг л гэнэ шүү бас Дрогба толгойгоороо мөргөдөггүй цохьдог юм байна.
Яг нарийндаа бол "Челси" 0:1-ээр хожигдож байхад Хуан Мата булангийн похилт гүйцэтгэж, үүнийг нь Дрогба амжилттай мөргөсөн. Ингээд үндсэн цаг 1:1-ээр өндөрлөсөн. Харин нэмэлт цагт Роббен 11 метрийн торгуулийн цохилт алдаж, үүнээс хойш дахиж гоол ороогүй тул тоглолтын хувь заяа тэр "финалт"-аар нь шийдэгдэж байлаа. "Челси" клуб орос тэрбумтны ивээлд орж, Моуриньо ирснээр Европын Топ" клубийн нэг болсон. Тэдний гол зорилго нь "Аваргуудын лиг"-ийн цомыг хүртэх байсан ч ингэж чадахгүй л яваад байлаа. Харин олон жилийн мөрөөдөл нь 2012 онд биелж, хүссэн цомоо хүртсэн. Өөрөөр хэлбэл хоёр жилийн өмнөх "Аваргуудын лиг"-ийн шигшээ тоглолтын гол үйл явдлуудыг "Челси"-гийн үнэнч хөгжөөн дэмжигч бүр санаж байх учиртайсан.
Английн "Премьер лиг"-ийн тухай "Манчестер Юнайтед, Манчестер Сити, Челси, Арсеналь гээд их дөрвөл гэж байсан бол өнөөдөр тэдгээрийг их дөрвөл гэхээ больсон. Яагаад гэхээр энэ дөрвөн багаае аль нэгнь Премьер лигт шалгарахгүй байх тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болсон" гэж ярив. Уг нь "Манчестер Юнайтед", "Арсенал", "Челси", "Ливерпүүл"-ийг Топ-4" гэж олон жил ярьдаг байсансан. Сүүлд "Манчестер Сити" баячуудын ивээлд орж, Тоттенхэм" илт чангарснаар Топ-6" гэж яригдсан. Гэхдээ "Эвертон" тэдэнтэй хүчтэй өрсөлдөх болсноор Топ-6" гэгдэхээ больчихоод байгаа билээ. "Премьер лигт шалгарахгүй байх тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болсон" гэдэг үг доод лиг рүү уначихаад дээшээгээ дэвшиж чадахгүй байгаа "Лидс Юнайтед", "Блекбэрн Роверс", "Ноттинхэм Форест" нарт л тохирох байх. Харин дээрх Топ" гэгдэх багуудын тухайд "Аваргуудын лиг"-ийн эрх олгох эхний дөрвөн байрт шалгарч чадахгүй байгаа" гэж яривал илүү тохирох мэт. Эсвэл "Аваргуудын лиг", "Премьер лиг"-ээ ялгадаггүй сэтгүүлч зөв ярьсныг нь бас л андуурчихав уу.
"Манай үндэсний бөх шиг 2000 оны эхээр дархан аварга Б.Бат-Эрдэнэ хэдэн жил дараалан аваргадцагтай" гээд л ярьж байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнийг улсын их баяр наадамд хамгийн сүүлд 1999 онд түрүүлснийг ярилцлагыг өгсөн нь ч, авсан нь ч, энэхүү нүүрийг уншиж буулгах хариуцлагатай хүн нь ч мэддэггүй бололтой.
За тэгээд Португалийн "Порту"-г Английн баг болгосон нь Английг эзэн хаантай болгосны хажууд гайгүй шүү. Испанийн "Реал Мадрид"-ыг "Английн анхны эзэн хааны баг" гэчихжээ бас. "Рональд бол дэлхийн алдартай хөлбөмбөгчин гэх алдар нэрийг нь цэнгэлдэхийн гадаа "тайлуулж" чадсан байгаа байхгүй юу" гэх өгүулбэрийг хэдэнтээ уншаад ч ойлгож чадаагүйгээ нуухгүй ээ. Басхүү Юест Хэм (Зүй нь "ВестХэм"), Нью Кастл ("Ньюкасл Юнайтед"), Дортманд ("Боруссиа Дортмунд") гэх клуб, Рональд (Криштиану Роналду) гэж дэлхийн шилдэгхөлбөмбөгч байдгийг олж мэдлээ. Харин Дрогбагийн өмнө нь тоглож байсан "Плафериап" гэх агуу баг нь юу болохыг ухаад ухаад ч олсонгүй. Аргаа бараад йоо^к-ээс хайхад ганц ч илэрц гарч ирсэнгүй ээ.
Ярилцлага өгсөн хоёрын нэг болох Я.Мөнхбаяр нь өдөр тутмын өөр нэг том сонинд оператороор ажилладаг байсан, спортын гайгүй мэдлэггэй нэгэн бололтой. Түунийг таних хүмүүс "Манай Мөнхбаяр ингэж ярих хүн биш дээ. Сэтгүүлч л "алж" дээ" хэмээж байлаа. Я.Мөнхбаяр "Челси" клубийн Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн фэйсбүүк группт "Сайн байна уу залуус аа. Группийн фанат Чингис, Мөнхбаяр бид хоёр ярилцлага өгсөн болно. Гэвч ярилцлага нийтлэгдсэн сонинг уншаад сэтгэл санаагаар маш их уналаа. Харамсалтай нь бид хоёрын ярьсан зүйлийг буруугаар мушгин гуйвуулж, спортын ямар ч мэдэгдэхүүнгүй мэтээр ойлгуулж бичсэнд үнэхээр их гомдолтой байна. Уг ярилцлагыг авсан сэтгүүлчийн маань спортын, тэр дундаа хөлбөмбөгийн мэдлэг тун тааруу бололтой. Уг алдааг залруулахын тулд оролдож байна" хэмээн бичсэн байв.
Иймэрхүү нөхдөөс болж хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн нэр хүнд шавар шавхайтай хутгалдаж байгаа нь маш харамсалтай.
Д.Нанжид /ӨДРИЙН ШУУДАН/ |
"Челси"-гийн хоёр дэмжигчийн ярилцлагаас огт дуулж байгаагүй супер тэмцээн, клуб, тоглогчийн тухай олж мэдлээ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

"Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдэвт сургалт боллоо 15:28 Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн
|
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна 12:07 Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
|
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна 12:03 Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна »»
|
|
Казахстаны атомын цахилгаан станцын төслийн эргэн тойронд 12:00 Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит
|
Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ 09:43 Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий.
|
Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. »»
|
|
Эдийн засагч Д.Ангар: НДШ бол Монголын хамгийн том луйвар 09:40 10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр
|
10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр »»
|
|
Надад алдах юм байхгүй учраас Н.Энхбаяр таниас айх юм байхгүй 09:39 Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид
|
Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид »»
|
|
Дэлхийн цоохор ирвэсийн өдөр 09:36 Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан
|
Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан »»
|
|
НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа 09:32 Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын
|
Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын »»
|
|
Орос, Беларусийн цаначдыг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ 17:10 Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын
|
Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын »»
|
|
Хятадаас авах АИ-92 шатахууныг 2 дахин нэмэгдүүлжээ 15:59 4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ
|
4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ »»
|
|
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ 15:53 Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг
|
Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно 13:17 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын
|
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа 11:00 Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин
|
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин »»
|
|
Шадар сайд Т.Доржханд Британи улсад ажлын айлчлал хийж байна 10:55 Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн
|
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн »»
|
|
24 дүгээр зүйл. Цэцийн хуралдааныг зарлах 10:48 2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны
|
2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны »»
|
|
Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна 09:29 “Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн.
|
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн. »»
|
|
“Roblox”-той холбоотой аюулгүй байдлын эрсдэлийг үнэлнэ 09:24 АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox”
|
АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox” »»
|
|
Мансууруулах бодис гэртээ бэлтгэж байсан болон Туркээс нийлүүлэгч залуусыг баривчлав 09:23 Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын
|
Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын »»
|
|
Өнгөрөгч есдүгээр сар 10 дахь дулаан сар болж өнгөрлөө 09:18 Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус
|
Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус »»
|
|
Ц.Алтанзул: Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадууд Төрийн ордны гадаа 40 шахам хоног сууж, заримынх нь бие муудсан 18:10 Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг
|
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг »»
|
|
Ө.Сумъяабаатар: Гурвалжингийн гүүрний тохижилтын ажил он дамжин үргэлжилнэ 18:08 Дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Дуучин С.Бичүүгийн Итгэлт анд минь дууны клипэнд түүний охин тогложээ 12:15 Монголын урлагийн ертөнцөд сэтгэлд хүрсэн дуунууд, эерэг уур амьсгалыг түгээж ирсэн дуучин С.Бичүү энэ удаа
|
Монголын урлагийн ертөнцөд сэтгэлд хүрсэн дуунууд, эерэг уур амьсгалыг түгээж ирсэн дуучин С.Бичүү энэ удаа »»
|
|
Хяналтын камераар улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна 12:00 Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Теле хяналтын камераар ухаалаг систем ашиглан улсын
|
Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Теле хяналтын камераар ухаалаг систем ашиглан улсын »»
|
|
Согтуу залуус хоорондоо маргалдан нэгнийгээ зам руу түлхэснээс амиа алджээ 11:55 Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхсэний улмаас 30 гаруй насны залуу машинд дайруулж амиа алджээ.
|
Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхсэний улмаас 30 гаруй насны залуу машинд дайруулж амиа алджээ. »»
|
|
Зам, тээврийн улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна 11:31 Монгол Улсын Шадар сайдын 139 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын
|
Монгол Улсын Шадар сайдын 139 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
Нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ 10:15 Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна
|
Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна »»
|
|
"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 09:25 Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025"
|
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025" »»
|
|
Автомашинаараа мөргөж, хүний амь хохироохыг завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 16:03 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын амь насыг хохироохыг завдсан хэрэгт хянан шалгах
|
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын амь насыг хохироохыг завдсан хэрэгт хянан шалгах »»
|
|
Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ 15:55 Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум
|
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум »»
|
|
Н.Намуу: Зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаа хэтэрч төлсөн бол нэмэгдсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно 15:18 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй.
|
2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй. »»
|
|
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа 15:02 Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг
|
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлагаар ажиллаж, 29 иргэний амь насыг авран хамгаалав 14:34 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.13-10.19/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын »»
|
|
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина 14:26 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв.
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцэв. »»
|
|
Тархийг компьютерт холбох мэс заслыг Европт анх удаа хийжээ 11:04 Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай
|
Мюнхений техникийн их сургуулийн дэргэдэх клиник эмнэлгийн эмч нар хүзүүнээс доош хэсэг нь саажсан 25 настай »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Бие даалтын 7 хоногоор музейд зочлоорой 10:51 Чингис хаан Үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр
|
Чингис хаан Үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр »»
|
|
Л.Болд: С.Шаарийбуу гуайтай хамт хэвлэлийн хурал хийхэд бэлэн байна 10:06 Хэн нэгэнд нь намайг гүтгэж, доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө нэг "Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг" гэдэг шиг.
|
Хэн нэгэнд нь намайг гүтгэж, доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө нэг "Үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг" гэдэг шиг. »»
|
|
Бүдүүн гэдэсээ дурандуулах бол дараах зүйлийг анхаар 10:05 Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал,
|
Бүдүүн гэдэсний өвчлөлийн үед илрэх сэрүүлэг шинжүүд гэж бий. Тухайлбал, »»
|
|
Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ 10:03 Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон
|
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон »»
|
|
Улаанбаатар хот гамшигт тэсвэртэй, эсэхийг гурав дахь удаагаа “шалгана” 09:43 НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад манай улс нэгдэн орсноос хойш нийслэлийн эрсдэлийн үнэлгээг
|
НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад манай улс нэгдэн орсноос хойш нийслэлийн эрсдэлийн үнэлгээг »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Сураггүй алга болсон иргэний ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоожээ 09:45 Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан
|
Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай хоёр эмэгтэй сураггүй алга болсон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан »»
|
|
Б.Тэгшбаяр Ази тивийн шилдэг дугуйчнаар тодорчээ 09:44 Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга,
|
Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга, »»
|
|
Барууныхны баах нь хүртэл сайхан санагдах цаг дор... 09:43 “Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ
|
“Буурлаас үг сонс” гэж сургадаг сан. Одоо ч буурлын үг бузар гэх нь халаг цаг болж дээ. Эдийн засгийн элдэв онол, жишээ »»
|
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
Зеленский: Дайны төгсгөл ойртож байна 09:33 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн »»
|
|
Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ 16:45 Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт
|
Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Зеленский: Унгарт болох Трамп-Путин нарын уулзалтад оролцох хүсэлтэй байна 10:26 10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт
|
10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт »»
|
|
Трамп Зеленскийд: "Бууж өгөхгүй бол Путин та нарыг устгана” гэжээ 10:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Хачижожимаг дайрсан хоёр хар салхины улмаас 200 орчим байшин сүйрчээ 18:24 Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи
|
Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи »»
|
|
Трамп Тагнуулын төв газартаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчээ 13:40 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Тагнуулын төв газраа Венесуэл улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн гэдгээ батлав. »»
|
|
Энэтхэгийн ерөнхий сайд Оросоос газрын тос худалдаж авахгүй гэдгээ Трампад амласан гэв 12:31 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан гэв. »»
|
|
Трамп: Оросын эдийн засаг нуран унаж байна 13:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав 12:04 ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт
|
ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт »»
|
|
Газын зурваст гал зогсоох тухай тунхагт гарын үсэг зуржээ 11:26 ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг
|
ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Израил, ХАМАС-ын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|