|
|
|
|
АРМИН ВЕИДИКЕР :ЗӨВХӨН ИНТЕРПОЛООС БИШ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАЖ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙГААГҮЙГЭЭ НОТЛОХ БИЧИГ АВЧ ИРСЭН |
|
|
|
|
|
АРМИН ВЕИДИКЕР :ЗӨВХӨН ИНТЕРПОЛООС БИШ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАЖ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙГААГҮЙГЭЭ НОТЛОХ БИЧИГ АВЧ ИРСЭН
2014-04-24“Тээврийн хөгжлийн банк” тойрсон олон жилийн хэрүүл өнөөдөр ч цэгцрээгүй байна. Тус банкны 49 хувийг УИХ-ын гишүүн асан
Д.Энхтайван, “Монголбанк”-ны Лондон дахь төлөөлөгч, “Хөгжлийн банк”-ны ТУЗ-ын гишүүн Д.Энхжаргал нарын ах дүүс эзэмшдэг. Харин 51 хувийг Швейцари улсын иргэн Армин Веидикер эзэмшдэг байсныг банкны салбарынхан сайн мэднэ. Тэрбээр “Монголбанк”-ны Лондон дахь суурин төлөөлөгч хатагтай Д.Энхжаргалтай танилцаж, түүний хүсэлтээр тус банкны 51 хувийг эзэмшдэг “Инфрастракчур” компанийг худалдан авч монголд анх хөл тавьсан түүхтэй. Гэвч бизнес нь санаснаар болоогүй.
Хөрөнгө оруулалтаа хийж, хууль ёсны дагуу ажил хэргээ эхлэх гэтэл монголд хөтөлж авчирсан түншүүдийнх нь найрсаг харилцаа хүйтэрч, учир битүүлэг гацаанд орох нь тэр. Хөөрхий хөтлөгдөж орж ирээд хөрөнгөө “царцаачихсан” Арминыг тэдэнтэйгээ учраа ололцох гэж энгийн үгээр хэлэхэд үйлээ үзсэн гэж хүмүүс ярьдаг. Эцэс сүүлд нь арга буюу хувиа зараад монголыг орхисон. Гэвч сүүлийн үед түүний тухай интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа, мөнгө угаасан гэх мэт ноцтой мэдэгдлүүдийг хуучин хамтрагчид нь цацах болсон тул арга буюу нэр төрөө олж авахаар монголд иржээ. Ноён Армин Веидикерийг дөнгөж онгоцноос буугаад байхад уулзаж ярилцлаа. -Уучлаарай, өөрийг тань интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “гэмт хэрэгтэн” гэж бодож байлаа? -Би сүүлийн 40 жил банкир хийж байгаа хүн. Энэ хугацаандаа хэзээ ч янз янзын хэл үгэнд орооцолдож яваагүй. Гэвч сүүлийн үед монголд ой ухаанд орохын аргагүй таагүй байдлаар гүтгэгдэж, байж болшгүйгээр хэлэгдэж байгаа учраас энэ бүхний учрыг олохоор өөрийн биеэр ирж байгаа минь энэ. -Ямар ч байсан миний харж байгаагаар та интерполоор эрэн сурвалжлагдаагүй, эрх чөлөөт хүн юм байна, тийм үү? -(инээв) Зөвхөн одоо би эрх чөлөөтэй байгаа юм биш ээ. Би бол насаараа л эрх чөлөөтэй амьдарч яваа хүн. Монгол Швейцари хоёр орны хууль өөр л дөө. Швейцарийн хуулиар хэрвээ ямар нэгэн хэрэгт холбогдсон бол би энд ингээд чөлөөтэй явж байхгүй. Тэнд ч ажил хэргээ явуулаад хэвийн амьдрахгүй. Д.Энхтайван бид хоёрын хамгийн гол ялгаа гэвэл би хэлж байгаа юмаа бүгдийг нь баталж чадна. Харин тэр хүнд тийм бололцоо байхгүй. Үүнд л гол учир нь байгаа юм. Би энд ирэхээсээ өмнө монголд болж байгаа хэрэг явдлуудын талаар мэдээлэл авч байсан учраас мэдээж намайг очиход энэ асуулт заавал тавигдана гэдгийг мэдэж байсан. Тийм учраас хамгийн сүүлд 2011 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр интерполоос өөрийгөө эрэн сурвалжлагдаагүй, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй гэдгийг шалгуулж лавлагаа авч ирсэн. Гэхдээ зөвхөн интерполоос биш цагдаагийн байгууллагад хандаж гэмт хэрэгт холбогдож байгаагүйгээ нотлох бичгийг авч ирсэн. Манай Швейцарт бол интерполоос гадна цагдаагийн газрын бүртгэл байдаг. Хэрвээ би урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг хийж байсан, эсвэл одоо ямар нэгэн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа бол энэ бүртгэлд ордог.
Энэ бүртгэлийг би бас давхар цагдаагийн газраас аваад ирсэн. Би гэмт хэрэгт холбогдож байгаагүй, эрэн сурвалжлагдаагүй гэдгээ ийнхүү баталж чадна. Д.Энхтайван харин намайг интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа, мөнгө угаасан гэх мэтээр гүтгэсэн мэдээллээ яаж батлах юм бол. Мөнгө угаасан гэж байгаагийн тухайд би хэдэн үг хэлье л дээ. Мэдээж банк бол банк. Банкаар хүмүүс гүйлгээгээ хийнэ. Данс нээлгэнэ. Түүгээрээ дамжуулж мөнгөө оруулна, гаргана. Хэрэглэгч л юм чинь ийш тийшээ шилжүүлнэ, зарцуулна. Тэр бол банкны л үндсэн үйл ажиллагаа.
Хэрвээ тийм юм байхгүй бол банк гэж байхын хэрэг юу байх билээ гэдгийг та өөрөө мэдэж байгаа. Бүр мөнгө угаасан гэж үнэхээр үзэж байгаа бол би банкин дотор сууж, банкны үйл ажиллагааг гардан зохион байгуулдаг хүн нь биш. Жинхэнэ сууж байгаа хүн чинь Д.Энхтайван гэж өөрөө шүү дээ. Хэрвээ тийм асуудал гарсан бол тэр хүн өөрөө л тийм юм хийсэн байж таарна. Д.Энхжаргалын өөрийнх нь тушаал шийдвэрээр орж шалгасан “Монголбанк”-ны шалгалтаар ямар нэгэн алдаа дутагдал илрээгүй шүү дээ. Ямар нэгэн юм заавал олж илрүүл гэсэн хатуу үүрэг даалгавартай орж ирж шалгаад ямар нэгэн алдаа дутагдал илрүүлж чадаагүй гэдгийг гаргасан дүгнэлт нь өөрөө баталж байгаа. -Таагүй асуултаар яриагаа эхэлсэнд уучлаарай. Нэгэнт таны нэртэй холбоотой ноцтой мэдээллүүд түгсэн учраас ямар ч сэтгүүлч уулзсан энэ асуултыг тавих байсан? -Хоёр ноцтой зүйлээр намайг гүтгэсэн байгаа юм. Тийм болохоор таны ингэж асуух зөв шүү дээ. Юуны түрүүнд би Д.Энхтайван болон Д.Энхжаргал нарын тодорхойлж байгаа шиг гэмт хэрэгтэн биш. Би бол Швецарь Улсын иргэн бөгөөд бүх амьдралынхаа туршид Швецарь болон Европын банкнуудад 40 гаруй жил ажиллаж ирсэн хүн. Надад олон улсын болон Европын, Монгол Улсын банкны салбарт ажилладаг найз нөхөд, хамтран ажилладаг хүмүүс бий. Миний монголд болон бусад улс оронд байгаа найзууд, хамтран ажилладаг хүмүүс надаас үнэхээр чи монголд ямар нэг буруу юм хийчихсэн юм уу гэж утасдаж асуугаад байгаа. Гэвч би энд ямар ч буруу зүйл хийгээгүй. Би өөрийн компаниа зарсан бөгөөд ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа монголд явуулахаа больсон. Би өөрийнхөө тухай маш их худал цуурхлууд сонссон. Ямар ч гэм хийгээгүй байж монголд би муу хүн гэж дуудагдаж, дурсагдахыг хүсэхгүй байна. -Швейцари бол банкны найдвартай үйлчилгээгээрээ дэлхийд алдартай орон. Тэр тусмаа та олон жил ажилласан туршлагатай банкир хүн юм байна. Яаж яваад манай энэ нөхдүүдтэй учирчихсан юм бэ? -2006 онд анх танилцсан. Би Трансбанкинд хөрөнгө оруулалт хийснээр энэ банкыг дампуурлаас аварч үлдсэн, Хэрэв би Энхжаргалд итгэж хөрөнгө оруулалт хийгээгүй бол Трансбанк нь дампуурах байсан. Тэр үед Д.Энхжаргал нь Лондон хотод Монголбанкны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Дараа нь Монголбанкны дэд захирал болсон. Анх тэр миний найзуудаар дамжуулан надаас өөрийн банкиндаа хөрөнгө оруулалт хийхийг гуйсан. Яг энэ үед Монголбанкаас 2006 оны 3 дугаар сарын 31-н гэхэд бүх арилжааны банкуудыг үндсэн хөрөнгийг найман тэрбум төгрөгөөс доошгүйгээр өсгөх тушаал гарсан байсан. Энэ тушаалын дагуу тэр өөрийн банкыг дампууруулахгүйн төлөө хөрөнгө оруулалт хайж идэвхтэй ажилласан хэрэг. Надаар хөрөнгө оруулалт хийлгэх гэж үнэхээр хичээсэн.
Эцэст нь би түүнд итгэж Монголбанкаас өгсөн тушаалын хугацаа дуусахын яг өмнөх өдөр хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн. Хөрөнгө оруулалтаа хийснийхээ дараа би надад хувь нийлүүлэгчдийн 51 хувийн саналаар шийдвэр гарч байх болно гэдгийг итгүүлж компанийн хуурамч дүрмийг өгч харин өөрсдөө монгол хувь дээрээ 70 хувиар хувь нийлүүлэгчдийн шийдвэр гарна гэж хийж мэхэлснийг олж мэдсэн. Мөн банкны зээлийн багцны 50 хувь нь муу, найдваргүй зээл байсныг нуун дарагдуулсныг олж мэдсэн. Мэдээж тэр үед О.Чулуунбат Монголбанкны ерөнхийлөгч байсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Д.Энхжаргал тэр үед О.Чулуунбат удахгүй ерөнхийлөгч байхаа больж би оронд нь болно гэж ярьж ухуулахаас гадна, өөрөө ч тэрэндээ итгээд бараг агаарт нисч явсан үе. Чухам энэ үедээ намайг мэхэлж хөрөнгө оруулалт хийлгэж чадсан. Би үнэхээр гэнэн байж. Яагаад түүнд итгэж хөрөнгө оруулалт хийснээ гайхаж баршгүй. Дэндүү гэнэн байж гэхээс өөрөөр юу хэлэх вэ дээ. -Дүрмийн сангаа шаардлагын дагуу өсгөж чадахгүй л бол банк дампуурах гээд байсан. Ийм эгзэгтэй үед аврал хайн тор шидэхэд нь орж ирсэн хамгийн том загас нь та байж? - Магадгүй би хамгийн сүүлчийнх нь ч байсан байж магадгүй. Яагаад гэвэл урд нь тороо шидэхэд орсон загаснууд нь буцаж үсэрч гарчихаад байсан байх. Үсэрч гарсаар байгаад хамгийн сүүлд нь үлдчихсэн том загас би байсан байх. -Бүтэлгүй нөхдүүдтэй холбогдчихож дээ гэсэн мэдрэмж ер нь хэдийнээс танд төрөх болсон юм ? -Тэр үед тэдний ээж нь Батхүү гэж хүн байсан. Тэр хүн бүх асуудлуудыг зохицуулж байсан. Тэр хүн ч настай хүн. Би ч өөрөө настай хүн. Тийм болохоор бид хоорондоо тодорхой хэмжээнд ойлголцож байсан. Гэхдээ магадгүй ар талд нь өөр хүн асуудлыг зохицуулдаг байсан байж болох юм. Хэдийгээр би хууран мэхлэгдсэн ч гэсэн үүнийг том асуудал болгохыг хүсээгүй, харин энэ банкыг хөгжүүлэхийн тулд хамтран ажиллахыг л хичээж байсан. Харамсалтай нь миний бодож байснаар болоогүй. Аажмаар энэ гэр бүл боломжтой бүх аргыг хэрэглэн Д.Энхжаргалын албан тушаал болон цагдаа дахь Д.Энхтайваны харилцаа холбоог ашиглан банкны хяналтыг хууль бусаар гартаа авч эхэлсэн. -Таны бүх насаараа ажиллаж хуримтлуулсан хөрөнгөний тодорхой хэсэг монголд ингээд үрэгдлээ. Хэрвээ нууц биш бол та хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж 51 хувийг худалдаж авсан юм бэ? -Хэн ч хөрөнгө мөнгөө алдахыг хүсэхгүй шүү дээ. Би дөрвөн сая 380 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийсэн. Би Д.Энхжаргалын гэр бүлээс “Инфрастракчур” гэдэг банк бус санхүүгийн байгууллагыг нь худалдаж авсан юм. Зөвхөн тэр компанийг худалдаж авахын тулд би 100 мянган доллар төлсөн. Яагаад гэхээр би банкинд энэ “Инфрастракчур” компаниар дамжуулж хөрөнгө оруулсан. Энэ компани руу дөрвөн сая долларын хөрөнгө оруулалтаа хийж, тэр компаниараа банкны 51 хувийг худалдаж авсан. Ингээд дараа нь би хоёр зүйлийг олж мэдсэн. Нэгдүгээрт, банкийг ямар ч өр, муу зээл байхгүй гэж итгүүлсэн байсан. Гэвч дээр хэлснээр 50-иас дээш хувь нь найдваргүй зээлд орчихсон байсан. Хоёрдугаарт надад хуурамч дүрэм өгчихөөд цаанаа болохоор 51 хувийн хөрөнгө оруулагч биш өөрсдөө 70 хувиар шийдвэрээ гаргаж явна гээд тусдаа дүрм гаргаад хууль бусаар баталгаажуулчихсан байсан. -Хөрөнгө оруулалт хийж хууль ёсны 51 хувийн эзэмшигч болчихоод гар нийлж ажилласан хугацаа ер нь байгаа юу ? -Хэдийгээр би ихэнх буюу 51 хувийн хувьцааг эзэмшдэг байсан ч банкны удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох эрхгүй л байсан. Монголд жилдээ 2-3 удаа л ирдэг байсан. Энэ банкны ерөнхий захирал болон бусад хэдхэн хүнийг эс тооцвол энд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь эдний гэр бүлийн хүмүүс байдаг. Энэ гэр бүл үргэлж банкны хөрөнгө мөнгө болон зээлийн нэмэлт материалыг хувийн эрх ашигтаа нийцүүлэн буруугаар ашиглах хүсэл сонирхолтой байсан. 2009 оны эхээр түүний ээж нь нас барахад Д.Энхтайван нь банкнаас нэг сая доллар авах хүсэлт гаргасан. Би түүнд мөнгө гаргаж өгөхөөс татгалзсан. Тэгэнгүүт тэр маш их уурласан. Энэ үед Д.Энхжаргал нь Төв банкны Хяналт шалгалтын газрын даргаар томилогдсон байсан. Түүний анхны үйлдэл нь Трансбанканд тусгай хяналт шалгалт оруулах байсан. 2009 оны 5дугаар сарын 20 ны өдөр ерөнхий захирал Новожиловыг, мөн ноён Бадралыг зээл хариуцсан захирлын ажлаас халах тушаалд ерөнхийлөгч Д.Пүрэвдоржоор гарын үсэг зуруулж чадсан. Тэгээд зогсохгүй тэдний оронд өөрийн хадам дүү болох Зэнишийг томилсон. Ингээд л Д.Энхжаргал, Д.Энхтайван нар банкны удирдлагыг хууль бусаар авсан даа.
Тэд хууль зөрчил гаргуулсан шийдвэрийнхээ дагуу банкны гүйцэтгэх захирлыг шоронд суулгаад, дараа нь намайг айлгах эсвэл өөрсдийн ойрын холбоо сүлбээгээр дамжуулан шоронд суулгахыг хүсч байсан. 2009 оны эхнээс эхлэн тэд маш шуналтай болж эхэлсэн бөгөөд Д.Энхжаргал нь бүдүүлгээр банкны үйл ажиллагаанд ил тод оролцох болсон. Д.Энхтайван нь 2006-2009 онд банкны ТУЗ-ийн захирал болон хувьцаа эзэмшигч байсан. 2006 онд намайг хөрөнгө оруулалт хийснээс хойш банкинд том ажлын өрөөтэй болоод өөртөө цалин болон хангамжуудыг өгч эхэлсэн. Тэр яг л хаан шиг загнаж эхэлсэн ба хууль бусаар өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Олон улсын тогтсон зарчимд ТУЗ-ийн захирал нь өдөр тутмын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох болон цалин хөлс авах эрхгүй байдаг шүү дээ. Эргээд харахад анхны өдрөөсөө л бүх зүйл нь ном журмын дагуу хийгээд зарчмын дагуу явагдаагүй. Тэр байтугай Новожиловыг банкны гүйцэтгэх захиралаар томилуулах хүсэлтээ өгөөд Монголбанкны шийдвэрийг бүтэн жил хүлээсэн. Янз бүрээр цааргалж явсаар байгаад жилийн дараа зөвшөөрч байсан. Энэ хооронд Оргилмаа, Зейнеш хоёр банкны гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсан. Хоёулаа энэ гэр бүлийн хамаатан улсууд. -Новожиловтой та ямар хамаатай юм бэ. Энэ хүнийг одоо монголын цагдаа эрэн сурвалжилж байгаа шүү дээ? -Танд гэж хэлэхэд энэ бол зүгээр л тоглоом шүү дээ. Гэхдээ би цагдаагийн байгууллагыг үгүйсгэх утгаар хэлж байгаа юм биш. Надад тийм эрх ч байхгүй. Тэр бол мэргэжлийн хүн төдийгүй, маш боловсролтой, соёлтой хүн. Орост зохих төвшний нэр хүндтэй сургууль дүүргэсэн. Олон жил ажилласан туршлагатай хүн. Хэдийгээр энэ хүн гүйцэтгэх захирал байсан ч банкны удирдах ажилд жинхэнэ утгаар нь оролцуулж байгаагүй. Одоогийн банк байгаа байрыг та мэднэ. Урьд нь ямар байшин байлаа. Одоо ямар болсон байгаа билээ. Энэ байрыг засварлах ажлыг Новожилов хариуцаж хийлгэж байсан. Тэгж явахдаа монголчуудаас бас нэг юм сурчихсан. Тэр нь НӨАТ-аас зугтахын тулд бэлэн мөнгөөр тооцоо хийдэг аргыг энэ хавиар байхдаа олоод мэдчихсэн. (инээв) Тэгээд л засвар хийлгэсэн мөнгөө бэлнээр нь нэг компанид өгчихсөн. Тэрийг нь эргүүлээд энэ нөхдүүд бэлэн мөнгө аваад идчихсэн гэж гүтгэж цагдаад өгсөн. Ийм л явдал болсон. Гэвч үнэн хэрэг дээрээ тэр мөнгө нь энд засвар хийсэн нэг компанид л орчихсон. Засварт зарцуулагдчихсан л мөнгө. Новожилов бол орос хүн. Адилхан монголд ажиллаж байгаа гадаад хүмүүсийн хувьд бие биедээ итгэдэг байсан. Новожиловыг би ч захирлаар тавиагүй.
Д.Энхжаргалыг надтай холбож өгч танилцуулсан оросын банкны хүмүүс тавьсан. Энэ утгаараа Д.Энхжаргалд ч татгалзахгүй байх шалтгаан байсан байх. Би яагаад татгалзаагүй гэхээр мэдээж орос монгол хоёр орныг хоорондоо эрт дээр үеийн уламжлалт сайн харилцаатай улсууд болохоор ойлголцож ажиллахад илүү дөхөмтэй болов уу л гэж бодсон. Одоо ч гэсэн би түүнийг энэ нөхдүүдийн хэлж байгаагаас тэс өөр хүн гэж боддог. Үнэхээр түүнийг тэсвэрлэхийн аргагүй гүтгэж гүжирдсэн. Маш их дарамтад оруулсан. Д.Энхтайваны хэлж байгаа шиг тийм хүн бол биш. Д.Энхтайван бол хууль бусаар л ажил хэргээ явуулахыг чухалчилдаг хүн. Ингэж болохгүй шүү дээ гэж хэлэхэд урдаас хууль бол хууль, амьдрал бол амьдрал шүү дээ, би зохицуулна гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл хуулиас давсан амьдралын тухай ярьдаг. Би эхэндээ тэр үгийг нь огт ойлгодоггүй байсан. Одоо бол монголын хуулиас гадуурх амьдралын тухай тэр ойлголтыг маш сайн ойлгосон.
Би монголбанкны ерөнхийлөгч А.Батсүхтэй уулзахыг олон удаа хүссэн. Учир байдлаа ойлгуулахыг хүсч байсан. Гэвч нэг ч удаа уулзаагүй. Мэдээж тэр холоос ирээд монголд хөрөнгө оруулалт хийчихсэн. Ажил хэрэг нь хүндрэлтэй учирчихаад хандаж байхад хүлээж аваад уулзчихаж болох байсан. Танай монгол ёсонд ч байдаг. Зориод ирсэн хүнийг тосч аваад, гэртээ урьж оруулаад цайгаа уулгаад гаргадаг ёс. Яагаад надад тэгж хандсаныг нь би одоо ч ойлгодоггүй. Мэдээж гол тээг болдог байсан хүн нь Д.Энхжаргал гэдгийг би мэдэж байсан. Тэр ч байтугай, намайг Монголбанкны зарим албан тушаалтнууд хувьцаагаа зар гэж шахаж байсан. Тэд намайг хувьцаагаа зарахгүй бол банк дампуурч, намайг оруулсан хөрөнгө оруулалтаа алдана гэж ухуулж байсан. Миний бодлоор тэд өөрсдөө худалдан авахгүйгээр Д.Энхтайваны гэр бүлд худалдуулах санаатай байсан байх. Энэ нь намайг айлгах ажиллагааны л нэг хэсэг нь байсан гэж би боддог. -Оюуны Ундраа компани таны 51 хувийг худалдаж авсан. Гэвч одоо болтол банк руу орж чаддаггүй. Тэд танаас хууль ёсны дагуу энэ хувийг авсан уу. Эсвэл бас тэр нөхдүүдийн хэлээд байгаа шиг луйвраар авчихсан юм уу? -Би 51 хувийн хувьцаа эзэмшиж эхлэснээс хойш хоёр жил орчим банкны үйл ажиллагаанд оролцох боломжгүй байсан. Д.Энхжаргал, Д.Энхтайван нар нь миний хувьцааг луйвардаж авах шунал хүсэл дүүрэн байснаас гадна намайг ямар нэгэн аргаар шоронд суулгах хүсэлтэй байсныг би мэдсэн. Сүүлдээ ямар нэгэн байдлаар би монголд алуулж ч магадгүй юм байна гэж бодсон. Тэгээд би эцэст нь би өөрийнхөө хувьцааг тэдэнд зарах юм уу тэдний хувьцааг авья гэж шийдсэн. Би өөрийн саналыг хэд хэдэн удаа тавьсан боловч тэд минийхийг ч аваагүй өөрсдийнхөө хувьцааг ч зараагүй. Хуулиар бол хэрэв чиний хамтрагч чиний саналыг хүлээн авахгүй бол чи гуравдагч этгээдэд өөрийн хувьцааг зарах эрхтэй байдаг. Би өөрийн саналыг тавьсан боловч тэд хүлээж аваагүй. Надад тэдэнтэй хамтарч ажиллах боломж байхгүй тул би өөрийн хувьцааг бусдад зарахаас өөр арга байгаагүй. Тэгээд хэсэг бүлэгт санал тавьсан. Санал тавьсан талуудаас Оюуны Ундрааг санхүүгийн чадавхитай компани гэж сонгоод шийдвэрээ гаргасан. Нэгдүгээрт, Трансбанкны 51 хувийг “Инфрастракчур” эзэмшдэг, тэр компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь би өөрөө. Хоёрдугаарт, хууль ёсны эзэмшигч би өөрийн хөрөнгө болон компаниа Оюуны Ундраа компанид хууль ёсны дагуу зарсан. Оюуны Ундраа компани нь миний компаний 100 хувийн хувьцааг хуулийн дагуу худалдан авсан. Бид нарын хэн нь ч хууль бус зүйл хийгээгүй. Энэхүү буруу ташаа мэдээллээс болж Оюуны Ундраа компаны нэр хүнд сэвтэж хохирч байгаад би үнэхээр харамсаж байна. -Д.Энхтайван “Оюуны Ундраа” компанийг танд мөнгөө төлөөгүй гэж заргалдаж байгаа ? -Оюуны Ундраа Компани бол санхүүгийн хувьд хөл дээрээ баттай зогссон, үйл ажиллагаа хариуцсан захирлаараа гадаад хүн авч ажиллуулан барууны бизнесийн удирдлагын арга барилыг хэрэгжүүлж буй Монголын цөөхөн компаниудын нэг. Оюуны Ундраа компани надад төлбөрөө бүрэн төлсөн. Би аль хэдийн төлбөрөө авсан. Би энэ том хөрөнгийг бусдад зүгээр л шилжүүлээд өгчих нэгэн гэж үү. Бид ажил хэрэгч хүмүүс учраас энэ мэт хэрэггүй зүйлээр тоглож хайран цаг заваа үрэх хүсэл байхгүй. Д.Энхжаргал банкны өндөр албан тушаалтан гэж миний итгэлийг авч, сүүлд нь хууль бус үйлдлүүдийн гол тоглогч нь болон намайг шахаж эхэлсэн. Одоо тэр Европт Монголбанкны албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж банкир, хөрөнгө оруулагчдыг хууран хөрөнгө оруулалт авч Оюуны Ундраад зарсан миний хувийг авахыг санаархаж байна.
Би Д.Энхжаргалын талаар Европт албан ёсны мэдэгдэл гаргах бөгөөд олон улсын санхүүгийн байгууллагад Монголбанк нь Д.Энхжаргалд банкир болон хөрөнгө оруулагчдыг хуурах, зөвхөн өөрийнх ашиг сонирхлын төлөө Европ дахь төлөөлөгчөөр томилсон. Тиймээс Д.Энхжаргалтай харилцахгүй байхыг сануулж олон улсын санхүүгийн байгууллагуудад мэдэгдэл хийнэ.
http://ganchimeg.niitlelch.mn/content/3054.shtml
|
АРМИН ВЕИДИКЕР :ЗӨВХӨН ИНТЕРПОЛООС БИШ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАЖ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙГААГҮЙГЭЭ НОТЛОХ БИЧИГ АВЧ ИРСЭН |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (3) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ЭНЭ энхтайван ан аас уйх ийн гишуун болж байсан ан ийн хун .тэр интэрпөл,******** суулгана энэ тэр. ГЭДЭГ н аргагуй л ан ийн арга барил .элбэгдөржийн дуртай мэх ..кк тэр . ЭНХЖАРГАЛ шинэ хуулиар ашиг сонирхолийн зорчилтэй ым бна даа.
2014-04-25 | 14:22:10 | 203.194.116.50 | |
Зочин mongoliin ner Hund huvi zajagaar us hutgaj uusan muu nuhduud ich bolloo
2014-04-24 | 19:45:32 | 92.226.178.43 | |
Зочин mongoliin ner Hund huvi zajagaar us hutgaj uusan muu nuhduud ich bolloo
2014-04-24 | 19:45:30 | 92.226.178.43 | |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|