 |
|
 |
|
Д.Цогт: Арслангийн зулзага одоо том болсон |
|
|
 |
|
 |
Д.Цогт: Арслангийн зулзага одоо том болсон
2014-04-21Ч.ГАНТУЛГА 
Харахад сүр бараатай ч хүүхэд шиг гэнэн цагаахан сэтгэл, нүдэнд дулаахан инээмсэглэлээрээ үзэчдийн сэтгэлд мөнх үлдсэн уран бүтээлч бол Гүрсэдийн Доржсамбуу агсан билээ. Тэрээр авъяастай жүжигчин, чадалтай найруулагч байсан юм. Энэ жил уран бүтээлчийн маань 65 насны ой тохиож байна. Аавынхаа мэргэжлийг өвлөж, уран бүтээлийн замд эргэлт буцалтгүй орсон хүү Д.Цогтыг “Амьдралын тойрог” булангийнхаа эрхэм хойморт урилаа.
ААВЫНХ НЬ СҮҮЛЧИЙН ХҮСЭЛ “ТЭНЭГҮҮДИЙН ОРОН”
Найруулагч Д.Цогттой уулзахаар “NTV” телевизийг зорьсон юм. Тэрээр тус телевизийн ерөнхий найруулагч болон продюсерийн үүргийг гүйцэтгэдэг ажээ. Биднийг очиход ажлын өрөөндөө угтсан. Найруулагч маань ажлын өрөө болон нэвтрүүлгийн алба, студиэ бидэнд танилцуулсан юм. Тус телевизийн уран бүтээл “Ус дээшээ урсдаг” киноны найруулагчаар Д.Цогт ажиллаж байгаа юм. Кинонд Монголын цагдаагийн амьдралын тухай өгүүлэх ажээ. Түүнтэй ажил дээр нь уулзсан болохоор бидний яриа уран бүтээлийнх нь тухай өрнөлөө.
Д.Цогт найруулагч болох гараагаа “Тэнэгүүдийн орон” киногоор эхэлжээ. Соёл урлагийн их сургуулийг “Телевизийн найруулагч” мэргэжлээр төгсөөд ахтайгаа хамт тус киног найруулсан гэнэ. Учир нь аав нь амьд сэрүүн байхдаа энэ киног хийнэ гэж байсан боловч амжаагүй ажээ. Аавынхаа сүүлийн хүсэл, уран бүтээлийг нь үргэлжлүүлэхээр хүүхдүүд нь ийнхүү зүтгэсэн аж. Харин хүмүүс киноны нэрнээс эхлээд амьдарч байгаа орон, ард түмнээ доромжилсон “хэрэггүй” кино хийх нь гэж шүүмжилж байсан гэдэг.
Харин энэ бүтээлд эсрэгээрээ тэнэгүүдийн оронд хамгийн ухаантай хүмүүс амьдардаг тухай өгүүлдэг юм. Хоёр хүү нь аавынхаа хүслийг, сүүлийн уран бүтээлийг гүйцээсэнд уран бүтээлч нөхөд болон аавынх нь найзууд, ойр дотныхон нь урам өгсөн гэдэг. Харин сайн кино боллоо гэж хэлээгүй, мөн муу хийж гэж муулаагүй гэнэ. Түүнээс анхны киногоо хийчихээд аавдаа үзүүлсэн бол юу гэж хэлэх байсан бол гэж асуухад “Магтаалын үг лав хэлэхгүй байсан байх. Аав минь хүний урмыг хугалахвий л гэж боддог байснаас хоосон үгээр бялууруулах дургүй байсан юм. Намайг ч тэгж өсгөсөн. Тиймээс би ч уран бүтээл хийчихээд хүн юу гэж хэлэх бол гэж санаа зовдоггүй. Шүүмжлэлийн үгийг эмзэгээр биш зөвөөр хүлээж авахыг хүсдэг” гэж хариулсан юм. Д.Цогтын хувьд хэдийнээ үзэгчдэд хүндлэгдсэн, уран бүтээлээрээ өөрийгөө илэрхийлсэн найруулагч болсон ч хэзээ ч өөрийгөө сайн найруулагч болчихлоо гэж омогшиж байсан удаагүй гэнэ. Учир нь найруулагч, уран бүтээлч хүн цаг, минут бүрт суралцаж, өөрийгөө хөгжүүлэх учиртай гэсэн үзлээс улбаатай гэсэн. Тиймээс “Би одоо ч суралцсаар л байна. Насан туршдаа сурах байх” гэж хэлсэн юм. Энэ хүмүүжлийг тэрээр аав ээжээсээ өвлөжээ. Аав нь ард түмний хайртай уран бүтээлч байсан ч хэзээ ч онгирч, цээжээ дэлдэж үзээгүй гэнэ. Ээж нь ч ялгаагүй тухайн үедээ Хүүхэд залуучуудын театрын сор жүжигчин байсан ч нэр алдар, шагнал урамшууллын төлөө зүтгэж явсангүй. Аав ээжийнх нь энэ эрхэм чанар зөвхөн түүнд ч биш ах, эгч хоёрт нь ч бий. Бидний яриа түүний хүүхэд насны гэгээн дурсамжаар үргэлжилсэн юм.

АЛГАНЫ АМТТАЙ БАГА НАС
Найруулагч Г.Доржсамбуу 1975-1980 оны хооронд Киев хотод найруулагчийн сургууль төгссөн билээ. Харин энэ үед амралтаараа гэртээ ирдэг байсан ч аавыгаа хараагүй удсан бяцхан Д.Цогт бишүүрхээд очдоггүй байж. Аав нь том биетэй, сүр бараатай хүн байсан тул харах бүртээ сүрддэг байсан тухай хөгжилтэй дурсамжаасаа хүүрнэсэн юм. Тэдний гурван хүүхэд үе тэнгийн байсан учир нийлж үймүүлдэг ч аавыгаа ирэх дөхөхөөр номондоо ордог байжээ. Тоглож байгаад аав нь ирж байвал гэрээ цэвэрлэж, тоглоомоо далд хийгээд томоотой суучихдаг байж. Аав нь хүүхдүүдээ загнаад сүйд болдоггүй ч багаасаа хүндэлж сурсан зан нь тэднийг ийнхүү төлөвшүүлжээ. Тухайн үед тэднийх одоогийн бага тойрууд амьдардаг байж. Харин Г.Доржсамбуу гуай хүүхдүүдээ хэр баргийн жижигхэн зүйлд загнаад сүйд болдоггүй ч хэрэг хийгээд түүнийгээ нууж, худлаа хэлбэл уурсан алганы амт үзүүлдэг байсан гэнэ. Тиймээс аавдаа худлаа хэлдэггүй, үргэлж үнэнээ хэлдэг байсан гэв. Нэг удаа Д.Цогт гудамжнаас мөнгө олоод баярлаад иртэл аав нь уурлаад буцаагаад олсон газартаа аваачаад тавь гэжээ.
“Хүний юмыг хэзээ ч авч болохгүй, эзэн нь хайж байгаа” гэж хүүдээ хэлж байж.
Мөн Д.Цогт өвөө эмээгийн амины хүүхэд байв. Энэ тухайгаа “Хааяа аав намайг загнахаар эмээ, өвөө хоёр өмөөрнө. Гэм хийсэн үедээ өвөө, эмээ хоёр л ааваас битгий өмөөрөөсэй гэж боддог байж билээ. Учир нь аав “Чи яасан их өмөөрүүлдэг хүнтэй, эрхээрээ хатсан золиг вэ гээд гөвчихдөг байсан юм. Дараа нь аавд зодуулсандаа биш эмээ, өвөө хоёр яах гэж өмөөрөв дөө гэж уйлдаг байсан” гэв. Аав нь түүнийг ингэж л хүмүүжүүлжээ. Аливаа зүйлийг хүнээс туслалцаа хүсэхгүйгээр өөрөө хийж, үг дааж сурсан эр хүн шиг эр хүн болоосой гэсэндээ ийнхүү хааяа хатуурахдаг байсан байна. Тэрээр аавынхаа тухай энэ дурсамжийг ярихдаа дууных нь өнгө аядуу зөөлөн болж хувирав. Хааяа бодолхийлэн суух нь олон жилийн өмнөх хүүхэд насаараа аялж байгаа нь илт.
НАЙРУУЛАГЧ ААВЫН ЗУРААЧ ХҮҮ БОЛСОН НЬ
Д.Цогт багаасаа зураач болохыг хүсдэг байв. Тэрээр өвөө шигээ шог зураач болохын тулд “Тоншуул” сэтгүүлийн зургийг дуурайн зурдаг болж. Зурсан зургаа аавдаа үзүүлэхэд аав нь элгээ хөштөл инээж, хүүгээ урмаар тэтгэдэг байсан гэв. Харин Д.Цогт дэврүүн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн нэг удаа “Тоншуул” сэтгүүл дээр зургаа бариад очиж. Гэвч зураач Б.Байдий гуай “Ийм шог зураг гэж юу байсан юм” гэж голоод үүдрүү шидчихэж. Харин хожим нь түүнийг шог зураач Гүрсэд гуайн ач хүү гэж мэдээд өрөвдсөн ч юм уу нэг зургийг нь сэтгүүл дээрээ хэвлэж өгсөн гэдэг. Тэр үед Д.Цогт өөрийгөө зураач болчихсон гэж бодон хүүхдийн дэврүүн сэтгэлээр хөөрч байж. Харин хэд хоногийн дараа зургийнхаа шагналын мөнгийг ав гэж дуудаад долоон төгрөг өгчээ. Д.Цогт баярласан гэж жигтэйхэн. Мөнгөө бариад хамгийн эхэнд аавдаа өгөхөөр гэрийнхээ зүг яарчээ. Гэртээ иртэл аав нь хүүгээ үнсээд “Миний хүүгийн анхны шагнал юм чинь өөртөө зориул” гэж. Шагналын мөнгөөрөө Д.Цогт хүү найзуудтайгаа хамт парк дээр очиж шавиагаа ханатал тоглосон гэнэ.
Харин хүмүүсийн тэр бүр мэддэггүй нэг түүх бол Г.Доржсамбуу гуай Хөгжим бүжгийн сургуулийн Дүрслэх урлагийн ангид гурван жил сурсан ажээ. Тиймээс зургийн нарийн мэдрэмжтэй байж. Тэрээр хүүгээ зураг зурж байхыг хараад хааяа зааж зөвлөн, өөрөө хамт зурдаг байсан гэнэ. Д.Цогт Хүүхдийн ордны зургийн ангид сурч байхдаа найзтайгаа нийлж үзэсгэлэн хүртэл гаргадаг догь жаал байв. Наймдугаар ангиа төгсөх жилээ Дүрслэх урлагийн дунд сургуульд шалгалт өгөхөд аав нь “Чамайг заавал театрын зураач болгоно” гэв. Гэвч тэр жил нь театрын зураачийн ангид элсэлт аваагүй ажээ. Харин энэ үед одоогийн “Боролдой” студийн захирал Мягмар Дүрслэхэд “Хүүхэлдэйн киноны зураач” гэсэн шинэ туршилтын анги нээжээ. Харин энэ нь хожим найруулагч болоход нь хамгийн их нөлөөлсөн гэв. Учир нь тэд хүүхэлдэйн кино хийхийн тулд үйл хөдлөл, зан авир, хөдөлгөөн бүрийг нь судлаж, биеэрээ туршиж үздэг байсан аж. Оюутан насныхаа ихэнх хугацааг Монгол кино нэгтгэлд өнгөрөөж, энэ үеэс кинонд дурлаж эхэлсэн байна. Харин сургуулиа төгсөх үед нь хүүхэлдэйн киноны фильмүүд дампуурч, энэ мэргэжлээр хоолоо олж иднэ гэхэд хэцүү болжээ. Тухайн үед аав нь бие нь чилээрхүү эмнэлэгт хэвтэж байсан гэнэ.
Төгсөлтийн баяраараа ангийнхнаасаа хамгийн сайн диплом хамгаалсан гэж Д.Цогтыг сайшаалын үнэмлэх 5000 төгрөгөөр шагнажээ. Шагналаа аваад аав дээрээ очтол “Чи тэгээд сургууль төгссөн юм бол хаана ажиллах гэж байна. Ажилгүй суухгүй шүү нөхөр минь. Би чамайг драмын театрт оруулна” гээд зураач Б.Доржготовын туслахаар ажиллуулжээ. Тэрээр том зарлалын самбарыг шөнөжин сууж гараараа зурдаг байж. Анх театрт орчихоод “Яах гэж оров доо ” гэж харамсдаг байсан гэнэ. Гэвч сүүлд нь театраас олон зүйл сурснаа ухаарчээ. Харин аав нь ажилчиддаа “Наад Цогтыгоо миний хүү гээд битгий давраачихаарай. Надад хамаагүй манай ажилтан шүү” гэж захидаг байжээ. Тэр тусам нь театрынхан түүнийг гар хөлийн үзүүртээ зарна. Тэр ч театрын даргын хүү гээд ажлаас хойш суухыг хүсдэггүй байсан тухайгаа дурссан. Театрт ийнхүү жил гаруй ажиллаад “Боролдой” студид очиж. Нэг удаа ажил дээрээ сууж байтал сахалтай нөхөр орж ирээд “Доржсамбуугийн Цогт гэж хэн бэ” гээд өрөөндөө ороод ир гэв. Тэр хүн нь Үндэсний телевизийн уран сайхны удирдаач, найруулагч Г.Энхжаргал байжээ. Тэрээр “Чи зураач хийх хүн биш. Найруулагч бол. Аав чинь найруулагч байсан. Чамд найруулагч болох авъяас бий гэж түүний араас уйгагүй явсаар ангидаа элсүүлж чадсан гэнэ. Найруулагч болчихоод анх удаа аавынхаа бүтээсэн Арслангийн дүрийг арай өөр нүдээр харжээ.

АРСЛАНГИЙН ЗУЛЗАГА Д.ЦОГТ
Г.Доржсамбуу найруулагчийн бүтээсэн дүрүүдээс сэтгэлд хоногшсон мөнхийн дүрийн нэг нь “Говийн зэрэглээ” киноны Арслан билээ. Хэдий том биетэй ч гэнэн хүүхдэрхүү зан нь тэр бүтээлд үлдсэн байдаг. Харин кино гарах бүрт Д.Цогт хүү ичдэг байж. Учир нь ангийнх нь хүүхдүүд, найзууд нь түүнийг “Арслангийн зулзага” гэж шоолдог байсан гэнэ. Тэр үед “Аав яах гэж энэ кинонд тоглов доо” гэж боддог байжээ. Аавтайгаа хамт явахаар нэг бол ард нь, урд нь эсвэл хоцроод явдаг байж. Нэг удаа Г.Доржсамбуу гуай ээжээс нь “Энэ Цогтоо надаас ичээд байдаг юм байх даа” гэж асууж байсан тухай хожим ээж нь дурсан ярьжээ. Нэг удаа Д.Цогт хүү орцонд нь тагтаа орчихсон байхаар нь гаргахаар гүйж байгаад унаад хөлөө хугалчихаж. Сургууль нь хуучин гэмтлийн хажууд байдаг байж л дээ. Өнжөөд очиж боолт хийлгэхдээ аавдаа үүрүүлээд явдаг байсан гэнэ. Харин ангийнхан нь мэдчихээд явах цаг нь болохоор гарч ирээд “Арслан зулзагаа үүрээд явж байна” гээд шоолдог байж. Тэр үед ааваасаа ичээд улам л нуруунд нь шигддэг байсан тухайгаа ярьсан. Эргээд бодоход тэр үе хүүхэд насных нь хамгийн аз жаргалтай дурсамж нь болоод үлдэж. Аавынхаа дулаахан, зөөлхөн, түшигтэй нуруунд наалдаад явж байсан тэр үедээ эргээд ганцхан удаа очихсон, агуу хайрыг нь дахиад мэдрэхсэн гэсэн гэгээн бодол одоо ч дотор нь ээрэгддэг ажээ. Гэхдээ “Арслангийн зулзага одоо том болсон” гэж өөрийгөө дүгнэлээ.
Аавынх нь өмөг түшиг, биеийнх нь нэг тал болсон ээж нь одоо хүүтэйгээ амьдардаг гэнэ. Аав нь өнгөрсөн хэцүүхэн он жилүүдэд ээж нь гурван хүүхдээ хүний дор оруулахгүй юмсан, эрдэм мэдлэгтэй хүн болгохсон гэж зүтгэжээ. Эгч нь дөнгөж оюутан болж, сургалтын төлбөр, хоолны мөнгө, байрны түрээс гээд бүх зүйл ээжийнх нь нуруун дээр ирж. Тэр бүхэнд ээж нь шүд зуугаад амьдралын төлөө зүтгэсэн ажээ. Д.Цогт найруулагч ээжийнхээ тухай “Манай ээж Хүүхэд залуучуудын театрын сор жүжигчин байсан. Бүх жүжгийнх нь гол дүрийг бүтээдэг байв. Аав тус театрт гурван жүжиг тавьсан юм. Бүгдэд нь ээж гол дүрийг нь бүтээж байлаа.
Найзууд нь ирээд эхнэрээ тоглууллаа гээд чамайг муу хэлнэ дээ гэхэд тэр театрт чинь манай эхнэрээс өөр чадалтай жүжигчин хаана байна гэж ам бардам хэлж байсан. Аав маань шагналд их дургүй хүн байлаа. Ямарсайндаа Алтан гадас одонгоор шагнуулчихаад буруу харуулж зүүгээд өвөөд загнуулсан удаатай. Өвөө уурласан чинь өөдөөс нь энэ медалийн чинь нэр хүндийг бодоод ингээд зүүгээд ирлээ. Алтангадас зүүчихээд автобусанд гялалзуулаад яваад байх юм уу” гэж байсан. Харин ээжийг 1980-аад оны үед Гавьяатад тодорхойлсон боловч хэн нэгэн хорлоод намын батлахыг нь ураад хаячихаж. Гэвч ээж минь одоо хүртэл сэтгэлэдээ нууцхан хардаг юм шиг байна лээ” гэсэн юм. “Хэдий хүмүүс намайг хөөцөлдөөч гэдэг ч би цолны араас явахыг хүсдэггүй. Ямар жүжигчин байсныг нь ард түмэн, урлагийнхан мэдэх учраас төр өөрөө мэднэ биз” гэв. Түүний энэ үгийг сонсоод аавынх нь зан чанар, үзэл бодол нөлөөлж дээ гэж бодогдсоноо нуух юун. Харин ээж нь хүнийхээ хувьд их зөөлхөн хүн ажээ. Одоо ч кино үзээд уйлаад сууж байдаг гэнэ.
АВТОБУС, УНАДАГ ДУГУЙГААР ААВТАЙГАА УРАЛДЖЭЭ
Аав нь үргэлж ээжийг нь цаашлуулдаг, хошин шогийн мэдрэмжтэй хүн байжээ. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхдөө хамт тоглож, ням гаригийн орой бүр бяцхан урлагийн үзлэг явуулдаг байсан гэнэ. Энэ үед эгч нь шүлэг уншиж, ах нь дуулдаг байсан бол бага хүү Д.Цогт нь гарын дүйтэй учир хуруугаар тоглуулдаг хүүхэлдэй хийгээд орны цагаан даавуугаа уяж байгаад аавдаа жүжиг тоглож үзүүлдэг байжээ. Тэрээр үргэлж ах эгч хоёроосоо түрүүлж, ааваасаа шагнал авдаг байсан гэнэ. Тэдний гэр бүл хүүхдүүдийнхээ төрсөн өдөрт их ач холбогдол өгдөг байжээ. Долоо хоногийн өмнөөс бэлдэж, том ширээ засдаг байсан гэнэ. Харин төрсөн өдөрт нь Монголын сор болсон урлагийн алдартнууд ирж, гоё бэлэг өгдөг байсан нь санаанаас нь хэзээ ч гардаггүй гэв. Зургадугаар ангид орох төрсөн өдрөөр нь аав нь түүнээс “Бэлгэнд юу авах вэ” гэж асуужээ. Д.Цогт ч дугуй авъя гээд хэлчихэж. Аав нь юу ч дуугарсангүй. Тэгэхээр нь авч өгөхгүй юм байлгүй гэж бодож байтал яг төрсөн өдрийнх нь өглөө 1000 нэрийн барааны дэлгүүрээс украин дугуй авч өгчээ. Унаад явах гэтэл хөл нь хүрэхгүй байж. Гэтэл аав нь “Миний хүү автобусанд суугаад явчих. Аав нь унаад явъя” гэжээ. Нөгөө дугуй нь харин аавд нь дэндүү жижигдэж байж. Д.Цогт автобусанд суугаад явж байтал хүмүүс шуугилдаад цонхруу овоороод бөөн юм болж. Гүйж очоод хартал аав нь дугуйгаа уначихсан яг ард нь явж байжээ. Хүмүүс “Хар даа Арслан дугуй уначихсан явж байна” гээд инээлдэж байсан гэнэ. Ийнхүү аавтайгаа уралдаж үзжээ. Аав нь хэлсэн үгэндээ заавал хүрдэг байсан гэж тэрээр онцолсон юм. Нэг удаа аавынхаа машиныг нууцаар унаж яваад цагдаагаас зугтаж, шон мөргөөд сэвтүүлчихэж. Ааваасаа айсан гэж жигтэйхэн. Юу л болвол болог гээд сэмхэн гэртээ ороод унтчихжээ. Өглөө аав нь “Машин хаана байна” гэхээр нь “Журмын хашаанд байгаа” гэтэл “За за аав нь очоод авчихъя” гэж. Тухайн үед юм мөргөснөө айгаад хэлээгүй байна. Гэтэл удаагүй байтал гэрийнх нь утас дуугарч аав нь нэлээд ууртай “Чи яг одоо журмын хашаанд хүрээд ир” гэжээ. Очтол “Чи яагаад надад худлаа хэлж байгаа юм бэ. Үнэнээ хэлж бай гэж би чамайг хүмүүжүүлээ биз дээ” гээд машин тойруулаад хөөсөн гэдэг. Орой нь Д.Цогт гэмшсэн хүн гэртээ сууж байтал аав нь гарч “Машинаа манаж хонохгүй юу” гэжээ. Хүүхэд байсан учраас баярлаад л гарч. Тэрээр энэ дурсамжаа ярихдаа “Аав минь ийм л агуу ухаантай, уужим сэтгэлтэй” хүн байсан юм даа гээд шүүрс алдсан.
АЛИВААД ШУДАРГА ХАНДАХЫГ ХҮСДЭГ
Г.Доржсамбуу найруулагч харахад ширүүн, ууртай хүн шиг ч дотоод мөн чанар нь бяцхан хүүхэд шиг гэнэн томоогүй байсан гэж хүү нь дурслаа. Тэрээр ямар ч хүнтэй харьцаж чаддаг нэгэн байж. Хааяа аавынх нь найз гээд гудамжны архичин хүртэл гэрт нь ирдэг байсан гэнэ. Харин тэр хүмүүстэй аав нь хүн гэдэг үүднээс харьцаж нөхөрлөдөг байж. Хүнийг хэзээ ч ялгаж үзээгүй гэнэ. Гудамжны халтар царайтай хүнтэй ч инээгээд л нөхөрлөдөг байжээ. “Харин ямар ч дарга сайд нараас айж үзээгүй. Хэлье гэснээ хэлчихдэг, дургүй хүрвэл салаавч өгчихдөг, нударга зөрүүлчихдэг шударга хүн байсан” гэж хүү нь хэллээ. Аав нь хүүдээ үргэлж “шударга байгаарай.
Хүнийг ялгаварлаж болохгүй” гэж захидаг байсан гэнэ. Хүү нь аавынхаа хэлсэн тэр л захиасыг үргэлж санаж, амьдралдаа хэрэгжүүлж явахыг хүсдэг ажээ. Тэрээр “Аав амьдрал хоёр намайг хүн болгосон учраас аливаа уран бүтээл, ажил хөдөлмөр, үерхэл нөхөрлөлдөө үнэнч, шударга хандахыг хүсдэг” гэсэн юм. Хүнд муу юм хийхгүй, нүгэл үйлдэхгүй, удам угсаа, аав ээжийнхээ нэрийг хугалахгүй юмсан гэж хичээж амьдардаг гэв. Хүн бүхэн түүнийг Г.Доржсамбуугийн хүү гэж хүндэлдэг учраас эзэмшсэн мэргэжил, хийж буй ажилдаа эзэн нь болохсон гэж зүтгэдэг гэнэ. Аавынхаа нэрийг өндөрт өргөж, хийсэн ажлынх нь үргэлжлэл болж, мэргэжлийг нь өвлөж яваадаа бахархдаг ажээ.
ААВЫНХАА НАЙЗЫН ХҮҮГ КИНОНДОО ТОГЛУУЛАВ
Г.Доржсамбуу найруулагч жүжигчин Ч.Хүрэлтэй сайн найзууд байжээ. Гэрээр нь орж гаран аавтай нь уран бүтээлийн яриа өрнүүлж хааяа зуу татаж, урлагийн тухай сайхан яриа өрнүүлдэг байсан гэнэ. Тэр үед бага байсан Д.Цогт тэдний яриаг шимтэн сонсч, маргааш нь сонссон сонин түүхээ ангийнхандаа ярьж өгдөг байж. Харин найруулагч маань “Ус дээшээ урсдаг” кинондоо жүжигчин Ч.Хүрэлийн хүү Х.Түвшинг тоглуулжээ. Аав нь уран бүтээлдээ жүжигчин Хүрэлийг тоглуулдаг байсан бол Доржсамбуугийн хүү Цогт Ч.Хүрэлийн хүү Х.Түвшинг кинондоо тоглуулсан нь бас сонин хувь тавилан юм. Энэ л жинхэнэ амьдралын тойрог, хувь тавилан гэлтэй. Д.Цогт анх жүжигчин Ч.Хүрэлийн хүүг жүжигчин гэж сонсоод уулзаж, танилцах юмсан гэсэн хүсэл тээсээр явж. Харин шинэ кино эхлэх үед хүүг нь олж уулзъя гэж бодоод таньдаг хүнээрээ дамжуулж Х.Түвшинтэй уулзсан байна. Анх харахад аавтайгаа дэндүү адилхан, яг л аавынх нь анд, бага байхад нь гэрт нь ирж, амтан бэлэглэдэг байсан Ч.Хүрэл ах нь зогсож байх шиг харагджээ. Х.Түвшин түүний шинэ киноны нэг ангид тоглосон. Аавынхаа найзын хүүтэй танилцаж, хоёр аавынхаа залгамж халаа болж яваадаа баярладаг гэнэ. Цаашдаа сайн найз байж олон уран бүтээлд хамтарч ажиллах байх гэж найдаж байгаа гэсэн юм. Найруулагч хүн цаг хугацаа өнгөрөх тусам туршлагаждаг гэж дугаарын зочин маань хэлсэн. Аав нь театрын найруулагч байсан учир хүмүүс түүнээс тайзны жүжиг тавиач гэсэн саналыг их тавьдаг ажээ. Түүнд ч тайзны уран бүтээлд хүч сорих бодол бий. Түүнийг нэлээн олон жилийн өмнө 25 дугаар суваг телевизеээр гарч байсан “Есөн эрүү” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсныг нь уншигчид санаж байгаа байх. Энэ нь найруулагч Д.Цогтын телевизийн урлагтай хувь заяагаа холбох эхлэх болжээ. Тэндээс л телевизийн урлагийн үнэ цэнийг мэдэрсэн гэнэ. Аав нь түүнд цагийг үргэлж үр бүтээлтэй өнгөрүүлж байгаарай гэж захидаг байж. Эргээд бодоход найруулагч хүүд нь хий дэмий өнгөрүүлсэн цаг байдаг учир дахиад тийм алдаа гаргахгүйн тулд, аавынхаа захиасыг биелүүлэхийн төлөө үргэлж өөрийгөө цэнэглэж, хожим нь дурсахад хийсэн ажил, хэлэх үгтэй амьдрахыг зорьж яваагаа ч ярилаа.
СУИС-ИЙН ДЭРГЭДЭЭС ЭХНЭРЭЭ ОЛЖЭЭ
Найруулагч Д.Цогт аавынхаа хүссэнээр сайхан бүсгүйгээр цайгаа чануулсан азтай залуу ажээ. Түүний хань Гэрэлтуяа Соёл урлагийн их сургуулийн бүжгийн багш. Д.Цогтыг тус сургуулийн оюутан байхад эхнэр нь сургуулийнх нь хажууханд байдаг байж. Тэр үеэс л сэмхэн харж эхэлсэн гэнэ. Түүнийг сургуулиа төгссөн өдөр эхнэр нь төрж хөөрхөн охинтой болсон байна.Төгсөлтийнхөө өдөр дипломаа сугавчлаад, ромбоо зүүгээд эмнэлгийн цонхон дээр ангийнхныгаа дагуулаад очжээ. Тэр өдөр амьдралаас авсан хамгийн том бэлэг нь охин нь ажээ. Одоо охин нь Шинжлэх ухааны их сургуулийн лицей сургуульд сурдаг гэнэ. Найруулагч маань ханийхаа тухай “Бид олон жил амьдарсан болохоор харцаараа нэгнийгээ ойлгодог болчихсон. Хань минь харцаараа надад нэг үг хэлвэл би ч ялгаагүй харцаараа хариултыг нь хэлчихдэг” гээд инээв. Түүнээс мөнгөний үнэ цэнийн тухай асуухад “Мөнгөнөөс илүү үнэтэй амьдрал гэж байдаг. Одооны залуус мөнгөтэй бол гоё нэвтрүүлэг хийнэ гэж ярьдаг болж.
Гэхдээ тийм биш шүү дээ. Намайг жаахан байхад аав, ээж хоёр минь мөнгө орж л байдаг, гарч л байдаг гэж сургадаг байсан. Аав хааяа цалингаа буухаар байрны гадаа тоглож байгаа хүүхдүүдэд мөнгөө тараачихдаг, гудамжинд таарсан ядарсан хөгшинд цайны сүү аваад өгчихдөг байсан юм. Биднийг хэзээ ч мөнгө шүтсэн болгож өсгөөгүй ” гэсэн юм. Найруулагч аавын найруулагч хүү, удам залгасан отгон хүү, аавын хайртай амины хүүхэд гээд найруулагч Д.Цогтод тодотгол олон бий. Тэрээр аавынхаа дутуу орхисон урлагийн орон зайг нөхөж, өөрөө өөрийнхөө ертөнцөөр омог бардам амьдарч явна. Дэндүү даруухан найруулагчийн өрөөнөөс гарч явахдаа Г.Доржсамбуу найруулагчид талархах сэтгэл төрсөн юм. Тэрээр хүүгээ сайн уран бүтээлчээс гадна ухаантай, уужим сэтгэлтэй хүн болгон хүмүүжүүлжээ. Өөрөө тэнгэрийн орноос хүүгээ хараад бахархаж суугаа нь лавтай.
Зууны мэдээ |
Д.Цогт: Арслангийн зулзага одоо том болсон |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 14:19 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ 00:09 2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.
|
2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. »»
|
|
ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид PLAYTIME болж буй тухайн газар ажиллаж байгаа 15:37 Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
|
Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ 15:32 2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
|
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө »»
|
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 15:08 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо »»
|
|
ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ 14:20 Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
|
Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан »»
|
|
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн анхны тамирчин болов 14:11 Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
|
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар »»
|
|
Бусдыг хутгалсан гэх этгээдүүдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон мөрдөн шалгаж байна 10:34 Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
|
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. »»
|
|
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой 10:32 –Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
|
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын »»
|
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа 10:07 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41 »»
|
|
Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо 10:01 “Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
|
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. »»
|
|
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 09:53 Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. »»
|
|
Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
|
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. »»
|
|
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
|
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо. »»
|
|
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
|
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. »»
|
|
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гаригт эхэлнэ 16:22 Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
|
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
|
|
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
|
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
|
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс »»
|
|
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
|
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг »»
|
|
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв 11:58 Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй
|
Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм Дээд хатны хамт энэ сарын 6-ны өдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийхтэй »»
|
|
P. Diddy-г хүнд гэмт хэргүүдэд буруугүй гэж үзжээ 11:22 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн »»
|
|
Ойн түймэр 77.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна 10:17 Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд
|
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд »»
|
|
Далай лам дахин төрнө гэдгээ зарлаж, хойд дүрийг нь зөвхөн Гадэн Подран сан хайх эрхтэй гэв 09:45 Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж,
|
Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам лхагва гарагт мэдэгдэхдээ, өөрийн нас барсны дараа дахин төрнө гэж баталж, »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь 17:34
|
|
“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр 17:18 “Бүс ба Зам - Гэрэлт аялал” Монгол улс дахь төслийн 2025 оны үйл ажиллагаанд хамрагдахаар Монгол Улсын нүдний болор цайх өвчтэй 121 хүн 06 дугаар сарын 20-ны өдөр Эрээн боомтоор Хятад улсад иржээ.
|
|
Авлига авсан ХХЕГ-ын Нууцын албаны ажилтнуудын 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, ₮6 саяар торголоо 15:18 Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн
|
Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн »»
|
|
Долдугаар сард ЦАГ АГААР ямар байх вэ? 13:17 Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ.
|
Цаг уурын байгууллагаас долдугаар сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгааг мэдээлжээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог, дэлхийн аялан тоглолтоор эргэн ирнэ 12:49 Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse
|
Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10:33 Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал,
|
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, »»
|
|
Дэлгүүрийн худалдагчийг зодсон эрэгтэйг 48 цаг саатуулжээ 09:06 Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн »»
|
|
Нагоя башёд Монголын 20 бөх барилдана 08:45 Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм.
|
Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм. »»
|
|
Ой хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа 17:04 Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
|
Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. »»
|
|
Өвөр Монголын цөлийг зассан туршлага 15:40 Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм.
|
|
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ 15:39 6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
|
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ 15:38 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм.
|
|
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ 15:37 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
|
|
Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв 15:36 4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ өдөр мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дүнфанхүн-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой юм. Энэ өдөр "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, орчлон ертөнцийг судлах шинэ аяныг дахин эхлүүлсэн юм.
Өнөөдөр бид бүгдээрээ одон орон сонирхогчид болсон. 04-р сард бид сансрын нисгэгчиддээ хүндэтгэл үзүүлэх ёстой, уудам орчлонгийн нууцыг тайлж, сансрын нисгэгчдийн бичсэн хятад маягийн романтикийг мэдрэх ёстой.
|
|
Супер хиймэл оюун бүтээх лаборатори байгуулжээ 14:53 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн »»
|
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна 14:31 Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар: Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана 13:57 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон »»
|
|
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа 12:55
|
|
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов 12:37
|
|
Эрч хүчтэй залуу насаа хайрлая 12:00
Найруулагч: |
С.УРЬХАН |
Эх сурвалж: |
СОЛОНГО |
|
|
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ 11:50
Зохиогч: |
Ц.Урантунгалаг,Б.Сурнаа |
Найруулагч: |
Б.СУРНАА |
Эх сурвалж: |
solongonews.mn |
|
|
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа 09:57 Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт,
|
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, »»
|
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
|
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
|
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг »»
|
|
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
|
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. »»
|
|
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан »»
|
|
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
|
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|