 |
|
 |
|
Б.Лхагважав: “Давхар дээл” бол ердөө л өнгөлөн далдлалт |
|
|
 |
|
 |
Б.Лхагважав: “Давхар дээл” бол ердөө л өнгөлөн далдлалт
2014-04-17Б.Энхжаргал  Эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа. Монголын төр бэхжээгүй, бядтай болоогүй үед зах зээлийг чөлөөтэй тавьсан -Манай улсад эдийн засгийн хүндрэл, хямрал хоёрын яг аль нь нүүрлэчихээд байна вэ?
-Би үүнээс урьтаж нэг оршил ярьмаар байна. Ер нь эдийн засаг гэдэг байгалийн хувьсалтай төстэй. Эдийн засаг гэдэг ертөнцөд ямар урвал явагдаж байна гэдгээс шалтгаалаад өөрчлөлт бий болж байдаг. Өөрчлөлтийн хэлбэрүүд нь зарим үед системийн өөрчлөлтийг гаргаж ирдэг. Зарим үед нэгээс нөгөөд шилждэг. Энэ процесс дэлхий дээр 1900-2008 онд 25-30 удаа явагдсан байдаг юм билээ. Хамгийн том нь 1914, 1933 онд болсон. Мөн дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеийн, нефтьтэй холбоотой 1970 оны, 1997 оны Азийн, 2008, 2009 оны хямралууд байна. Хямрал гэж нэрлэгдсэн нь энэ. Харин бусад үед дандаа өөрчлөлтүүд байдаг. Хямралыг цааш нь судлаад үзэхээр эдийн засагт хамгийн их нөлөөлсөн нь улс төр байдаг. Эдийн засгийн нөхцөл өөрчлөгдөхийг улстөрчид л хийдэг. Тийм болохоор улс төрийн аргаар зохицуулж болно. Үүнийг Монгол Улсын хөрсөн дээр харъя. 1990 оноос хойш манай эдийн засагт гурван том хямрал болсон. Эхнийх нь 1990 он. Системээс систем, төвлөрсөн эдийн засгаас чөлөөт зах зээл рүү шилжсэн. Төрийн байгууламж нь нэг нам, коммунист үзэл сурталтай байгаад олон намын системтэй, парламентын тогтолцоотой, ардчилсан улс руу тэр процесс шилжсэн. Үүнийг хүн бүхэн мэднэ. Тэр үед системээс систем рүү шилжиж, манай иргэдийн чөлөөтэй байх эрмэлзэл их байсан. 1992 оны Үндсэн хуулиар олж авсан хүн өмчтэй байх хүсэл эрмэлзлэл, анх удаа чөлөөт худалдаанд орж байгаа энэ бүх динамик хүч нь 1990 оны хямралыг авч гарсан юм. Тухайн үед жилийн 360 хувийн инфляцитай байлаа шүү дээ. Банкнаас зээл авахад сарын 25 хувийн хүү төлдөг. Хүн өмчтэй болсон, чөлөөт худалдаанд орсон тэр эрч хүч 1990 оны хямралыг авч гарсан юм. 1997 онд манайд дахиад ийм процесс явагддаг. Тухайн үед Азийн хямрал үүссэн ч манайх бол тийм юм болж байгааг ч мэдээгүй. 1997 онд ямар хямрал гарсан бэ гэхээр түүхий эдийн ханш унасан. Гадагшаа гаргадаг ганц түүхий эд зэсийн үнэ унасан. Мөн алт, нүүрсний ханш хямдхан байлаа. Харин үүнийг яаж давсан бэ гэхээр үнийг чөлөөлсөнд байдаг.
-М.Энхсайханы Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого уу?
-Тийм. Гол барааны үнийг чөлөөлж, худалдааг улам чөлөөтэй болгосон. Төр дахиад үүнийг хийгээгүй. Яагаад гэвэл Монголын төр бэхжээгүй, бядтай болоогүй, ороо бусгаа болсон үед зах зээлийг чөлөөтэй тавьсан. Дээр нь М.Энхсайхан гаалиас эхлээд хэд хэдэн татварыг багасгасан. 1997 оны хүнд үеийг бид дахиад чөлөөт зах зээлийн чөлөөтэй ажиллах үйл явцыг сайжруулснаараа давчихсан юм. Сүүлийнх нь 2009 оны хямрал. Тухайн үеийн процесс яг өнөөдрийн үргэлжилж байгаатай адил. Ам.доллар 1250-иас 1700 төгрөгт хүрч байсан. Улаан буудай, шатахуунгүй болчихсон, ДНБ-ий өсөлт хасах 1.6 хувьтай байлаа. Зэсийн ханш 6000 ам.доллараас унаж шууд 4000 болсон. Гэтэл 2009 оныг яагаад даваад гарчихав. 2009 оноос өмнө Төрийн сангийн бодлого гэдэг зүйлийг УИХ хийчихсэн байсан. Ц.Нямдорж Их хурлын дарга, М.Энхболд Ерөнхий сайд байх үед УИХ-аас “дөрвөн арвын бодлого” гэдгийг баталчихсан байсан юм. Ингэснээр бүх татвар багасчихсан байсан л даа. Энэ бол эдийн засагт том дэмжлэг болсон. Хоёрдугаарт, 2008 онд татварын өршөөлийн болон, нийгмийн даатгалыг хэрэгжүүлэх хууль гарсан. Бидний хэлдгээр “уучлаарай”, “супер өршөөлийн хууль” гарснаар дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэхүйц орлого нэмэгдсэн. Түүний дараа манай иргэдийн хадгаламж 450-500 тэрбум төгрөгөөр өссөн байдаг юм билээ. Тэр хэмжээгээрээ дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. Банкаар дамжуулах зээлийн хүү мөн тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа юм. Дээр нь Оюутолгойн гэрээ хийгдэж, хоёр тэрбум ам.доллар орж ирсэн. Өөрөөр хэлбэл, төрийн сангийн бодлого нь урьдчилж хийгдсэнээрээ иргэдэд таатай тэмүүлэл үүссэн гэсэн үг. Энэ бүгдээс харахад өнгөрсөн хугацаанд болсон хямралуудыг гэтлэхэд иргэдийн чөлөөт зах зээл рүү зүтгэсэн тэмүүлэл дээр тогтсон. Гэтэл 2013 онд иргэдийн чөлөөт зах зээл дээр ажиллах идэвхийг сэргээхээс илүү төр өөр бодлогоор хандах гэж үзсэн. Төрийн сангийн бодлогоор татварын өршөөл үзүүлэхээр нөгөө талдаа оноо алдана гэж үзээд мөнгөний бодлогоор үүнийг хийх гэж үзсэн. Монголбанкаар дамжуулж гурван их наяд төгрөгийг хэвлэсэн, дээрээс нь бондын мөнгө орж ирсэн. Энэ бүхэн нийлэхээр бараг долоон их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө зах зээл рүү орсон байгаа. Гэтэл эндээс алдчихсан.
-Яагаад алдсан гэж?
-Бид ийм их хэмжээний мөнгөний бодлоготой ажиллаж үзээгүй. Хэрэв туршлагагүй хийчихвэл 1920 оны Европын түүх давтагдах гээд байна. Тухайн үед мөнгөний бодлогоор шийднэ гэж байгаад европчууд гурван марк байсан кофег жилийн дараа гурван сая болгож байлаа шүү дээ. Мөнгөний ханш унаад тэр. Түүнтэй адил гурван их наяд төгрөг зах зээл рүү хэвлэж оруулаад, 2013 оны нэг, хоёрдугаар улиралд зэс, нүүрснийхээ үнээр түүнийг нөхчихнө гэж үзэхгүй юу. Гэтэл жилийн турш эдгээр түүхий эдийн үнэ зах зээл дээр унасан. Ингээд хэвлэсэн мөнгөө орлуулах мөнгөгүй байсаар байгаад валютын ханшийг өсгөчихлөө. Өөрөөр хэлбэл, хэвлэчихсэн гурван их наяд төгрөг маань өөрийнхөө биет үнэ цэнийг нэхсээр байгаад энэ. Улс төр хуурч болохоос эдийн засаг хүнийг хуурдаггүй юм.
-Одоо энэ байдлаас Монгол Улс яаж гарах ёстой юм бэ?
-Санхүүгийн эрх чөлөө өг. Компанийн, төрийн, хувь хүний санхүү гэж байдаг. Энэ гурван санхүү маань буруу замаар явчихсан. Анхнаасаа хуурамч тайлантай, буруу замаар явчихаар түүнийг нь төр, компани, хувь хүний аль нь ч ашиглаж чаддаггүй. Ашиглаж чадахгүй байгааг нь харж болно. Бондын мөнгө гэх мэт долоон их наяд төгрөг ороод ирчихсэн байхад манай том аж ахуйн нэгжүүд шингээж чадаагүй. 1997 онд үүссэн Азийн хямрал ийм байдлаас л бий болсон. 1996, 1997 онд зүүн Азийн орнууд руу хөрөнгө оруулалт тасралтгүй орж байсан шүү дээ. Тэгсэн мөртлөө хямарсан шалтгаан нь тэгж орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг шингээж авах банк санхүүгийн систем нь сул байсан. Орж ирсэн хөрөнгө оруулалт нь шууд л урсаад гарчихсан. Манайд бол одоо яг тийм байдал үүсч байна.
БОНД ГЭДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ӨӨР СИГНАЛ ӨГДӨГ -Төсвөөс гадуур оруулж ирсэн долоон их наяд орчим төгрөгөөс одоо үлдсэн мөнгө байгаа юу. Монгол Улсад мөнгө байна уу?
-Энэ том тоотой мөнгийг оруулж ирэхдээ яаж менежмент хийхээ манайхан мэдэхгүй байсан. Тиймээс Монголбанк менежментийг нь авч, арилжааны банкуудад мөнгөө байршуулсан. Ер нь нэлээн хэдэн зуун сая ам.доллар нь одоо байгаа л даа. 1.5 тэрбум ам.доллар орж ирнэ гэдэг тэр хэмжээгээрээ Монгол Улсын валютын сан өсөөд мөнгөний бодлого талдаа ашигтай. Гэхдээ мөнгөнөөс мөнгө хийдэг зүйл рүү оруулж чадаагүй. Хоёрдугаарт, бондын мөнгөнөөс болж манайх руу орох гэж байсан маш их хөрөнгө оруулалтууд зогссон. Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын бонд авлаа гээд дэлхий нийтэд цацахад манай төмөр зам, уул уурхай, цахилгаан станцад хөрөнгө оруулах гэж байсан нөхөд шууд мөнгөө татчихсан. Бонд гэдэг тэдэнд өөр сигнал өгдөг. Яагаад гэвэл хөрөнгө оруулагчид ашиг олохын тулд мөнгөө оруулж байгаа болохоос алдахын тулд биш. Гэтэл эдийн засагт нь их мөнгө орно гэдэг “Засгийн газар нь эдийн засаг руугаа хүч түрэн орох юм байна, бидэнд боломж олдохгүй нь” гэсэн ойлголтыг авдаг. Хоёрдугаарт, шинэ Засгийн газар гарч ирсэн даруйдаа чөлөөт зах зээлээсээ ухарсан.
МӨНГӨ НЬ ШОРОО БОЛЧИХСОНД Л ТЭД УУРЛААД БАЙГАА ЮМ -Сөрөг хүчин байхдаа тэд өөрсдөө үүнийг л ярьдаг байсан биз дээ?
-Засгийн эрхийг авангуутаа түүнээсээ ухарсан. Хамгийн түрүүнд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрсдийн жамаар явж байсан бүх аж ахуйн нэгжүүдийг хардсан. Хоёрдугаарт, засгийн эрх мэдэл олж авангуутаа зах зээлийн эрх мэдэл рүү дайрсан. Тиймээс хэсэг улсад хүүгүй мөнгө тараах байдлаар зах зээлийг тийшээ хандуулах гэж оролдсон л доо. Бод л доо, жилийн 16 хувийн хүүтэй зээл авах уу, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны Н.Золжаргал хоёроос 1.2 хувийн хүүтэй зээл авах уу. Таваас зургаа дахин бага хүүтэй зээл авахын тулд бизнесмэнүүд тийшээ л зүтгэнэ шүү дээ. Ингээд жамаараа явж байсан эдийн засгийг гажуудуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, урьд нь ярьсан эдийн засгийн гурван удаагийн хямралаас гарснаас эсрэг зүйл хийсэн гэсэн үг. Дотоодын аж ахуйн нэгж, иргэд 1992 оны Үндсэн хуулиар олж авсан эрхээ эдлээд, үр шимийг нь хүртэж байтал улс төртэй хутгасан. Энэ манай шинэчлэлийн Засгийн газрын маш том алдаа. Валют хомсдлоо, эдийн засаг муудлаа гээд яриад байгаа мэт боловч энэ хоёр нам толгой дээрээ хэтэвчээрээ нэгдчихсэн. Улс төр, эдийн засгийн нийлбэрийг манайхан олигархи гэж нэрлэдэг. Харин энэ олигархи нь манай хоёр намын томчууд. Харин одоо эдний мөнгө алга болчихсон. Ард түмний мөнгө алга болсонд биш, тэднийх алга болчихсон болохоор өөрсдөө бачимдаад байгаа хэрэг.
-Тэгээд тэдний мөнгө хаачсан гэж?
-Манай улсын хэрэглэж байсан нийт валютын 40-50 хувь нь уул уурхайд шууд орж байсан. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад нэг хэсэг зогсолтын байдалд орлоо шүү дээ. Энэ үед манай нийт валютын 40-50 хувийг эзэмшдэг нөхөд мөнгөө тийшээ хийчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэдний мөнгө шороо болчихоод байгаа юм. Үүн дээр л манай олигархиуд уурлаад байгаа шүү дээ. ДАВХАР ДЭЭЛИЙГ МАНАЙ МАН-ЫНХАН ӨӨРСДӨӨ Л ХИЙСЭН ШҮҮ ДЭЭ -Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Улс төрийн хүрээнд “давхар дээл”-ийн асуудал их яригдаж байна. Та энэ процессыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Эдийн засаг хүндэрчихсэн энэ үед бид гарц хайх нь чухал байгаа. Зуд боллоо гээд малчин хүн хоттой хонио хаяад явдаггүй биз дээ. Одоо бол эдийн засагт зуд болчихсон байгаа нь ойлгомжтой. Харин энэ зуднаар хоттой хониныхоо талыг нь ч болов яаж авч үлдэх вэ гэдэг зүйлийг ярих ёстой. 73 мянган аж ахуйн нэгжээ хэрхэн дампууруулчихгүйхэн шиг авч үлдэх билээ, ажлын байр, цалингийн фондыг нь авч үлдэх вэ гэдэг нь одоогийн төрийнхний гол ажил байх ёстой. Дан, давхар дээлийн асуудал тэртээ тэргүй Үндсэн хууль зөрчсөн гэж бөөн маргаан үүсгэнэ. Энэ гол асуудал биш.
-Уг нь тийм. Гэтэл энэ байдалд хяналт тавьж, эрх баригчдыг шахаж шаардах ёстой сөрөг хүчин маань дан, давхар дээлийн асуудлаар улс төр хийгээд байгаа юм биш үү?
-Тантай санал нэг байна. Би түрүүн хэлсэн. Манай дээдсийн түвшинд хэтэвчээрээ холбогдчихсон хүмүүс эдийн засгийг ярих нь өөрсдөд нь ч хүнд байгаа. Тиймээс дан, давхар дээлийн яриагаар анхаарлыг өөр тийш нь хандуулахын тулд улс төрийн шоу хийж байна. Энэ бол өнгөлөн далдлалт. Ингэж засгаараа зугаа хийж байхын оронд нэгэнтээ эрх мэдлийг нь авчихсан хүмүүс үүрэх ёстой үүргээ үүрээд , макро түвшний алдаагаа засч, чамбай ажиллахыг нь сөрөг хүчин шахах ёстой юм. Тэгэхгүйгээр хүндрэлээс гарах арга замаа эрэхгүй, нэгдэн нийлж ажлаа хийхгүй байж дан, давхар дээл яриад л гүйгээд байдаг. Угтаа бол давхар дээлийг манай МАН-ынхан өөрсдөө л хийчихсэн шүү дээ. 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийж, Засгийн газрыг Их хурлаас бүрдүүлсэн. Тиймээс өнөөдөр эдийн засгийн хүндрэлээс яаж алдагдал багатай гарах вэ гэдэг дээр ухаанаа уралдуулах ёстой. Зуднаас хоттой хонио хорогдолгүйхэн шиг авч гараад, зуны дэлгэр цагт, найр наадмын үеэр наад улс төрөө хийж болно. Улс төрийн зугаа цэнгэл хийж болдог үе гэж байна, болохгүй үе гэж бас бий. Одоо газар тариалангийн цаг эхэлж байна, мал төллөж байгаа, томоохон бизнесүүд идэвхиждэг хаврын үед болохгүй. Жишээ нь, би Х.Тэмүүжин сайдыг гайхаж байна. Засаглалын хуваарилалт энэ тэр гэж арав гаруй жил их сургуульд хичээл заадаг байсан. Дөнгөж саяхан Ц.Нямдоржийг “Та хоёр банзан дээр сууж байна. Нэг тал нь Засгийн газар, нөгөө талд нь УИХ” гэж шүүмжлээд сууж байсан хүн өөрөө эрх мэдэл дээр очингуутаа “нөгөө хоёр зүйл нь мөн ч их хэрэгтэй юм байна” гэж байгаа нь улс төрийн шоглоом юм даа. ДӨРВӨН ДАВХАР ДЭЭЛ НӨМРӨӨД СУУЖ БАЙГАА ХҮН БОЛ МАНАЙ С.ДЭМБЭРЭЛ -МҮХАҮТ-ийн даргын сонгуулийн процесс ойртож байна. Та үүнийг анзаарч байна уу. Өмнөх удаагийн сонгуульд та нэр дэвшиж байсан шүү дээ?
-Танхимын дарга хэн байх вэ гэдэг хувь хүний асуудал надад сонин биш. Гэхдээ дөрвөн давхар дээл нөмрөөд сууж байгаа хүн бол манай С.Дэмбэрэл дарга. Их хурлын гишүүн сайд нар бол хоёр дээлтэй, түүнийхээ нэгийг тайлуулна гээд сууж байдаг. Гэтэл С.Дэмбэрэл даргад дөрвөн дээл байдаг юм. Энэ нь түүний ч буруу биш. Танхимын дүрэм тийм байдлаар хийгдчихсэн болохоор тэр хүн арван хэдэн жил даргаар яваад байдаг. Танхимын дарга гэж байна. Бас Удирдах зөвлөл гэж бий. Жилд хоёр удаа хуралдаж шийдвэр гаргадаг. Хурлын дарга нь Удирдах зөвлөлөө хуралдуулах эрхтэй. Дараа нь тэргүүлэгч гэж 25 хүн бий. Тэргүүлэгчийн хурлыг зарлаж хуралдуулах эрх нь танхимын даргадаа байдаг. Мөн арбитрын шүүх гэж том зүйл бий. Манайхан энэ шүүхийн учрыг ерөөсөө ойлгодоггүй. Бизнесийн ертөнцийн шүүх л дээ. Гэтэл энэ шүүхийн дарга нь бас л танхимын дарга. Шүүхийн дарга, Тэргүүлэгчдийн дарга, Удирдах зөвлөлийн дарга, тэгээд танхимын дарга. Дөрвөн дээлтэй нөхөр тэнд халууцахгүй суугаад байдаг. Бүх эрх мэдэл тэр хүнд байгаа учраас арван долоо найман жил дарга хийгээд суугаад байгаа юм. Хүн төрөлхтөн хүртэл “Хаан дээр бүх эрх мэдэл байж болохгүй юм аа” гээд салгасан. Гэхдээ зүгээр онолоор салгаагүй. Туршлагаар салгасан. Жишээлбэл, XIII Людвиг 53 жил төр барьсан.Саяхан Английн хатан хаан тэр рекордыг эвдлээ. Таван настайгаасаа эхлээд 58 хүртлээ төр барьсан хүн бол Людвиг. Яагаад тийм олон жил төр барьсан бэ гэхээр Засгийн газар, хууль тогтоох гэх мэт бүх эрх мэдэл хаанд байсан. Харин анх удаа Людвиг аавынхаа заавраар өөрийнхөө Засгийн газрыг тусдаа гаргасан. Төвлөрлийг сааруулах анхны процесс тэнд өрнөсөн байгаа биз. Тиймээс энэ хаан хүчтэй болсон. Түүнээс хойш бараг 150 жилийн дараа Засгийн газар, хууль тогтоох эрх мэдлийг салгах тухай ярьж эхэлсэн. Шашин, төр хоёрыг салгах гэж европчууд 200 жил зарцуулсан. Харин манайх ганц өдөр л болсон. 1924 оны Үндсэн хуулийн гайхамшигтай зүйл нь шашин, төр хоёрыг нэг өдөр салгасандаа л байдаг юм. Харин европчууд 100 жилийн дайн хийж, 200 жил махаа цайсан. Харин 1924 онд бид гайхамшигтай зүйл хийчихсэн л байгаа биз дээ. Түүхээ харвал тийм. Түүнээс биш С.Дэмбэрэл даргадаа биш. Тэр хүн дөрвөн дээлтэй суухыг танхимын дүрмээр түүнд өгчихсөн. Үүнийг би 2010 онд хараад шүүхэд хандсан, танхимын тэр дүрмээр шүүх бүх шатандаа шийдвэр гаргачихсан. Хүч төвлөрүүлж гайхалтай зүйл хийж болдгийн нөгөө талын жишээ болж байгаа нь С.Дэмбэрэл дарга. МҮХАҮТ бол дөрвөн даргатай, дүрэмтэй, бүх үйл ажиллагаагаа өөрсдөөсөө санхүүжүүлнэ, 100 гаруй хүнийг цалинжуулна. Бас орон байртай болгоод, танхим гэдэг зүйлийг байгуулж өдийг хүртэл түмэнд нүүртэй, харах ордонтой явуулаад байгаа юм. Энэ бол төвлөрсөн хүчний нөгөө нэг давуу тал. Гэхдээ тодорхой ажил хийгээд, амжилтад хүрсний дараа XIII Людвиг шиг тэр хүчийг нь өгч чаддаг байх хэрэгтэй.
ӨДРИЙН ШУУДАН |
| Б.Лхагважав: “Давхар дээл” бол ердөө л өнгөлөн далдлалт |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|