Нуралт
2014-04-09 1921 оны хоёрдугаар сард, өөрөөр хэлбэл, ардын хувьсгалаас таван сарын өмнө Барон Унгернтэй хамжилцан Нийслэл хүрээг
гамингаас чөлөөлсөн монгол цэргийн жанжин, сэргээгдсэн Богд хаант автономит Монгол Улсын Сангийн сайд, тэргүүн тайж Лувсанцэвээн нарын 80-аад хүнийг 1921 оны долдугаар сард устгаснаар ар Монголд далан жилийн гай нүүрэлжээ. Дараа нь 1921 оны арванхоёрдугаар сард, өөрөөр хэлбэл, хувьсгал мандсан гэх 1921 оны долдугаар сарын 11-нээс хойш дөнгөж таван сарын дараа “Богдын сэм дэмжлэгтэйгээр ардын засгийг эсэргүүцэн босохоор бэлтгэж байсан” гэх зохиомол ялаар Богдын торгон цэргийн дарга саж лам Жамъянданзан нарын 48 гэмгүй хүнийг буудан хороосноор улаан Оросын яргалал улангасчээ. Зөөлрүүлж хэлбэл хэлмэгдэл нээлтээ ийнхүү бурхны шашинт хүлцэнгүй ядуу оронд бадрангуй хийв. Нээлтээ хийснээс хойш наймхан сарын дараа буюу 1922 оны наймдугаар сард хувьсгалт аллага улам гаарч, халхуудыг цустай нь нилийтэл хутгасан нь оросууд их яарсан болтой. Гэхдээ үүнийг яргалал биш хэлмэгдэл гэж бичих ёстойг би мартах гээд л байна. Цаазлуулагчдын дунд Ерөнхий сайд асан Бодоо, Дотоод яамны сайд да лам Пунцагдорж, Түр засгийн газрын Ерөнхий сайд асан Чагдаржав нар оржээ. Товчхондоо манай удирдагчид. Үүнээс долоон сарын дараа 1923 оны хоёрдугаар сард Ардын цэргийн жанжин Д.Сүхбаатар сэжигтэй нас барав. Хамгийн хачирхалтай нь Д.Сүхбаатарыг цэргийн яамны тэргүүн сайдаас орон тооны цомхотголоор албан байгууллагын манаач адил халж, гудманд сулдаа ганхах жанжнаар хаяжээ. Ажилгүй болсон цаг мөчдөө хорин хэдхэн настай эрүүл чийргээрээ гайхагдсан цэргийн Жанжин хамрын шуухинаагаар нас барсан нь эргэлзээ төрүүлдэг. Эхлээд албан тушаалыг нь, дараа нь амийг нь авсан ч юм шиг. Сүхбаатарын үхэлтэй зэрэгцээд шахам 1924 оны дөрөвдүгээр сард Бээжинд Караханы гэрээ гэгч Зөвлөлт-Хятадын хэлэлцээр болж, “Монголыг Хятадын салшгүй нэг хэсэг” гэж хоёр тал хүлээн зөвшөөрч үзэглэсэн. Сарын дараа 1924 оны тавдугаар сард Богд хаан мөн учир битүүлгээр үхсэн. Гуравхан сарын дараа 1924 оны наймдугаар сард Солийн Данзанг буудан хороосон. Дараахан нь гурван улсын Хиагтын гэрээнд томилогдож, Орос Хятадын ихэмсэг дээрэнгүй түшмэдтэй үзэлцэж явсан Ширнэндамдин, егзөр хутагт Галсандаш, манзушир хутагт Цэрэндорж, баатар гүн Гомбо-Идшин гэх зэрэг нөлөө бүхий язгууртныг буудаж, “ноёд”-ын гэх намыг устгасан байна. Японоос болж монголчууд хэлмэгдсэн. Хүчжиж буй Япон нөлөөллөө тэлж эхэлсэн. Япон Манжгоо улсыг байгуулж, Баргыг автономит улс болгов. Өвөр монголчууд Японыг Хятадын эрхшээлээс чөлөөлөгч ахан дүүс гэж маш баяртайгаар угтсан. Тэдэнд Япон хайр зарлаж, бараа таваар бас бус зүйлээр хангаж, Японы сургууль соёлд Өвөр монголчуудыг олноор илгээсэн. Японы энэ халамжинд Кремль цочсон. Ар Монголын 100 гаруй мянган лам хувраг, арьсны үзэлтэй, Оросын болъщевик намд гомдож өширхсөн олон сэхээтэн-дарга нар, мөн мал хөрөнгөө хураалгасан нударган гэгдэгч малчид юун түрүү Сталин нарын толгойд зурсхийсэн нь мэдээж. Лам нараа хуйгаар нь устга гэсэн командыг нь Гэндэн Амар нар ил далд эсэргүүцсэн. Тэдний бөөрийг Москвад гаргачихаад хулчгар Х.Чойбалсанд командаа тулгасан. Амиа золих зүрхгүй Х.Чойбалсан өөрөө л амь гарч байвал хичнээн түм буман хүн үрэгдэхийг тэгтлээ тоосонгүй. Ардын дайсныг алаад бай, гүйцэтгэе. Японы тагнуулыг буудаад бай, гүйцэтгэе. Алаад байлаа, буудаад байлаа. Зүв зүгээр мөрөөрөө хязгааргүй тал нутагтаа тархай бутархай аж төрж явсан, гэм нь олон малтай малчид гайхсан харцаар нэг их том хараад л буудуулж байв. Хуврагууд “Бид даанч тамтаггүй явж, сахил санваараа дэндүү бузарласан нүгэлтэй улс. Бидний буудуулах нь зөв өө” гээд буудуулж байсан гэдэг юм. Дарга нарын хувьд тэд малчид лам нараас арай өөрөөр хэлмэгдэв. Баривчлагдсан дарга нар амь гарахын тулд барьсан дарга, байцааж тамалсан мөрдөн байцаагч нараа орос сургагчийг алах, Чойбалсанг алах даалгавар өгч байсан гэж сөргүүлэн гүжирдэж, нөгөөдүүл нь баривчлагдаж эхэлсэн. Ерөнхийдөө ийм нуралтыг монголчууд өөрсдөө зохиосон нь хачин. Хэцүү үед нөхрийн чанар танигдана гэдэг дээ. Ямар ч гэсэн эх орныхоо төлөө өөрийгөө дэлбэлээд хэдэн сургагч нухчих хүн гараагүй юм даг. Монголчууд харийн хар санааны идэш болгон бие биеэ барьж өгч байв. Монгол дарга нар өөрсдийгөө хэрхэн хөнөөсний яруу тод жишээ бол Бүргэдийн Лосол. Алтайн гуйлгачин хүү орос худалдаачны ноос угааж, түлш түүж, гал тогоо барьж, мөн баян айлд зарцлагдаж яваад цэргийн албаар дамжин хувьсгалт нам засагт цалинтай ажилд ороод хөөрсөндөө маш идэвхтэй ажилласан. Ядуугийн зовлон хар нялхаас эдэлсэн Лосол үхтлээ зүтгэснээр дэвшээд эхлэв. Лосол хүү “дэвшинэ гэдэг чинь ийм амархан юм уу” гээд зүтгээд байж. Нам засагт үнэнч гэж жигтэйхний хэрээр ардын дайсныг үзэн ядахдаа гаргууд. Сүүлдээ Дотоод яамны орлогч сайд болсон. Гэвч Лосолын жаргал охорхон байлаа. Шоронд тамлагдсан хүмүүсийн матаас гүтгэлгээр том дарга нар өдөр бүр баривчлагдсаар Лосолд тулж ирэв. Лосол энэ аюулаас бултахын тулд лам нар эсэргүүчүүдийг хайр найргүй яргалсан. Өвөрхангайн зэвсэгт бослого, Ж.Лхүмбийн Дорнод аймаг дахь бүлгийн хэрэг, Жамъянжав, Өлгий, Егүзэр хийдийн лам нарын хэрэг гэгч зохиомол хэрэг үүсгэн гэмгүй хүмүүсийг үй олноор устган итгэл олж авах гэсэн өөдгүй шаар. Онцгой бүрэн эрхтэй комиссын хуралд найман удаа Чойбалсанг орлон сууж 4510 хүний хэргийг тасалж, 3926 хүнд цааз өгч, 584 хүнийг олон жил шоронд хатаахаар шийтгэсэн. Өчнөөн сүм хийд бурхан тахил судар ном галдан шатааж, үнэнчээ онцгой харуулахаар улангассан авч түүнийг баривчилсан. Тэр бээр ал гэснийг нь алаад, шатаа гэснийг нь шатаагаад байхад баривчилдаг юм бол та нарыг бүгдийг чинь сүйтгэнэ дээ гэж занаад, тухайн үеийн нам засгийн удирдагчдыг бараг бүгдийг мөн Дотоод яамны ногоон малгайт журмын нөхдөө эсэргүү бүлгийн гишүүн гэж гүтгэн цаазлуулаад, өөрөө амь мултрах гэтэл харамсалтай нь түүнд цаазын ял өгчээ. Өч төчнөөн гэмгүй хүн өрөвдөх сэтгэлгүй яргалсан түүний үнхэлцэг цаазын ял сонсоод хагарчих шахсан нь бараг инээдэмтэй. Айсандаа эсэргүүн бүлгийн гишүүн хэмээн цааш нь дарга нарын нэрийг зарлаж гарчээ. Орос сургагч нар түүнийг тусгай тохилог өрөөнд ганцаарангий нь оруулж, сайн чанарын хоол, тамхи зэргээр хангаж, алах ялыг гүйцэтгэх өдрийг хойшлуулж эхэлснээр хүний мөсгүй Лосол амь гарах нь гэж горьдоод, Холбоот улсаас салж Японтой нийлэх зорилго бүхий эсэргүү бүлгийн 300 гишүүн нэрлэж бариулсан. Орос сургагчдын хэрэг бүтсэн учраас түүнийг буудчихсан. Тэр гомдол хорсолдоо багтран амьсгал хураасан биз. Харин тэр хэнд хорсоо бол? Монголд уу, Оросод уу? Үзэн ядсан нь гарцаагүй. Түүний ольсон 300 хүн нь дээрээсээ П.Гэндэн, А.Амар, Д.Догсом, Д.Лувсаншарав, Г.Дэмид, Б.Баасанжав, Ш.Аюуш, Д.Намсрай, С.Довчин, Д.Дорж, Ж.Сэнгэдорж гэх мэт шилдгүүд бүгд цаазлуулсан. Лосол шоронд байхдаа хэн нь амьд яваад хэн нь үхэх ёстой юм бэ, бүгдийг чинь нэрлэнэ дээ гээд наранд яваа анд нөхдөө занаж, шинээр сайд, орлогч сайдад томилогдсон хүмүүсийг матахаар чих тавин сураглаж байсан гэдэг юм. Орос хэлмэгдүүлэлтэд монгол хүн ингэж арчаагүйтсэн нь юутай шившигтэйв. Лосол хилс хэрэгт баригдсандаа өширхөж, ДЯЯ-ныхан болон нам төрийн удирдлагуудтай хамт унахыг эцсийн зорилгоо болгосон нь гутамшигтай чанар мөн биз? Ийм сэтгэхүйтэй хүн одоо ч бишгүй бий. Харьд цагаачилсан монголчууд нэг нь нөгөөгөө дээрэмдэж, худалдсан тухай мэдээ гол горойлгох юм. Лосолын санаачилгаар устгасан Өвөрхангайн хуваргууд, Дорнод дахь Лхүмбийн бүлэг, Жамъянжав, Өлгий, Егүзэр хийдийн эсэргүү хэрэг 1990 оны шалгалтаар бүгд бузар гүтгэлэг байсан нь тогтоогдсон. Лосол мэт нь өөрөө үй түмэн хүн хилсээр тоохгүй алж чаддаг атлаа өөрсдөө гүтгүүлмэгц аль болох олон нөхөдтэйгөө хамт алуулахыг хичээх нь зөвхөн монгол хүнд байдаг өөдгүй зан биш биз дээ гэхээс зүрх минь өвдлөө. Ганц Лосол байгаагүй олон Лосол байсан. Ийм өөдгүй хүмүүс хэлмэгдлийг дэврээдэг агаад нөхөддөө, эх орондоо гай тарьдаг ажээ. П.Гэндэн Г.Дэмид Д.Намсрай Д.Лувсаншарав гэх зэрэг хэлмэгдсэн дарга нар бараг бүгд нөхдийнхөө амиар гараа цустсан амьтад байв. Харин эсэргүүн нударган хэмээн өчиггүй буудуулсан лам нар ба чинээлэг малчид нэг ч хүн гүтгэж хөнөөгөөгүй. Гол ялгаа нь үүнд буй юм. Би түүхч бус зохиолч. Надад түүхчдийн олж үзээгүй сурвалж гэх юм нэг ч байхгүй. Тийм зорилго би өмнөө тавиагүй бөгөөд тийм боломж өчүүхэн надад яахан байх билээ. Харин би бүхэнд эдүгээ илэрхий болсон түүхийн баримтыг тухайн цаг үетэй нь уялдуулан дүгнэхдээ зарим зүйл дээр арай ондоо байр сууринаас уран бүтээлч хүний гаж сэтгэлгээгээр харж, дуу хоолойнхоо сорьцыг шинжлүүлэхээр ардчилсан лабораторид өгч буй нь энэ. Шинжилгээний хариу ямар гарахыг би мэдэхгүй, түүхийн шинжлэх ухаан мэдэх хэрэг. Гэхдээ улс төрд автаагүй түүхийн шинжлэх ухааныг би хэлж байна. Хэлмэгдэл гэж юу болоод өнгөрснийг дүгнэж, түүхэнд үлдээсэн албан ёсны тайлбар бол шал худал зохиомол ухуулга юм. Гүтгэлгээс ондоо баримт архивт үлдээхгүйгээ оросууд мэдэлгүй яахав. Москвад харин юм бий байх. Монголд өгч болно гэсэн баримтыг сүүлийн жилүүдэд их л харамчаар цувруулан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаараа билэг сэлт мэтээр баяр ёслолын байдалтай дамжуулдаг дипломат жишиг тогтов. Үүнд нь манай ахмад зүтгэлтнүүд алга ташихыг яалтай. Монголчуудыг яргалсан оросууд өөрсдийнхөө бурууг зөвтгөж, тэдэнд буудуулсан монголчууд ардын дайсан, Японы тагнуул байсан гэж хойч үед рапортлах нь зүй. Харин тэдний энэ хорон санааг “Монгол түүхийн жинхэнэ үнэн хувилбар” гээд биднийг хүмүүжүүлэх мөрийн хөтөлбөр болгосныг эдүгээ хатуу шүүж, тухайн үеийн хулчгар бялдууч нам төрийн толгойлогчдыг олон нийтээр жигшүүлэх нь зүй. Хамгийн ноцтой нь орос алуурчин-сургагч нарын нүглээ буян болгон хувиргаж үлдээсэн хуурамч баримтыг “түүхийн жинхэнэ үнэн” гээд өдгөө толгой дээрээ залагчид мунхагласаар байна. Тэд Оросын гутлын хоншоорыг долоож амьдрахаас ондооноор амь зуух чадваргүй амьтас байсан юм. Тэгээд одоо нүгэл нь илрэхээр мугуйд хорсолдоо хөтлөгдөн улаан оросыг магтсан тэр чигтээ зүтгэсээр ирээдүйг бузарлаж явна. Нүглээ ингэж арвижуулснаар үр ач нараа л хорлоно. Ю.Цэдэнбал Москвад гэрийн хорионд цөхөрч суухдаа 1984 оны наймдугаар сарын 20-нд КГБ-ийн дарга Чебриковт захидал бичсэн аж. Тэр захидал хадгалагдан үлджээ. “Нөхөр Чебриков Виктор Михайлович. Эрхэм танаас энэ хэдэн мөрийг ЗХУКН-ын ТХ-нд дамжуулахыг хүсье гээд Зөвлөлтийн эсрэг шулуухан санаа бодолтой эхнэрүүд бий. Жишээ нь, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Жагваралын эхнэр байна. Тэр бол буриадын цагаач зөвлөлтийн эсрэг үзэлтэн профессор Бямбын Ринченгийн охин юм. Жагварал нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Самбуугаас Ю.Цэдэнбалыг баривчлуулах бичиг авахыг завдаж байсан баримт бий (намын комиссын дарга Дэжидэд бий шиг санагдаж байна). Энэ тухай мэдээлсэн хүн нас барсан (магадгүй, учир битүүлгээр). Одоо үндсэрхэг үзэлтэн, Хятадын талыг баримталсан этгээдүүд толгойгоо өндийлгөх вий гэж санаа зовж байна” гэж мэдээлсэн нь өөртэй нь ижил үхлээ хүлээж буй хамтран зүтгэгч өвгөчүүлээсээ Увсын биш хэдийг дөнгөөд нүд анья гэж үхэхдээ үхэр буугаа тавьжээ. Энэ бол өөрсдийгөө хөнөөх нуралт. Хүний мөс үхэх, согтох хоёр дээр илэрдэг гэдэг дээ. Ганхийвэл Оросын бууны суманд өөрөө нэгмөсөн ганхийдэг хатуу жишиг тогтжээ. Хөөрхий бидний монголчуудын АРГАГҮЙДЭЛ. Яах ч арга тэдэнд минь байсангүй. Улаан оросын өөдөөс сөрөөд эрх чөлөө тусгаар тогтнолоо эгүүлэн авч чадсан улс гараагүй юмдаг. Дундад Ази, Казах, ар өвөр Кавказ, Балти орчмын улс гээд цөм нухчин дарагдсан. Эдүгээ Чеченийг хар. Украйнд эдүгээ эвгүй хувь заяа нүүрлэв. Монголчууд бүгд Улаан Оросын өөдөөс одоогийн Чечений амиа золиослогч нар шиг тэр үед тэрсэлдсэн бол Оросууд хэдэн цөөхөн бүдүүлэг монголыг 70-80 жилийн тэртээх дэлхийн харанхуй мухарт гудийх ч үгүй хүйс тэмтрэх байсан. Ингэж бодохоор Чойбалсан нарын хулчгар зан оносон ч юм шиг. Хичнээн аавын хүүгийн алтан амиар тусгаар тогтнолоо авч үлдэх юм бол гээд уйлж байсан нь үнэн ч баймаар. Нэг голд төрж өссөн Лхүмбийгээ Гэндэнд устгахгүй гэх мэдэл алга байв. Гэндэнгийн гавалд орос буу тулгаастай. Москвад хоригдсон Ю.Цэдэнбалыгаа нутаг нэгт Ж.Батмөнх эх орондоо авчрах эрх мэдэлгүйдээ шаналсаар өнгөрсөн. Лхүмбийг барихад тэднийх ядаж Гэндэнгийнтэй айл зусаж байсныг яана. Хэн хэндээ ямар хэцүү байсан бол? Лхүмбийн гэргий Норжмаа: Гэндэн гэрээсээ гараад манайх руу хазганаад ирсэн. Гэрт ороод Гэндэн хоймор суусан. Би цай аягалж өгөөд, -Яаж байгаа юм бэ? гэсэнд, -Энэ үг гадагш гарсан байвал чи мэдэх болно. Чи бол багш хүн, учир мэдэх хүн. Лхүмбэ хойшоо явсан биш одоо Дотоодыг хамгаалахын мэдэлд байгаа гэж хэлсэнд би учиргүй чангаар хашгирч уйлсан. Гэндэн, -Чи уйлж болохгүй... хэ чи эм хүн гэж хэрэгт ордоггүй юм биш шүү дээ Норжмаа минь гэж хэлчихээд гараад явчихсан. Тэгээд 1934 онд улсын наадмын үеэр сонинд Лхүмбэ, Содном-Иш нарын зэрэг хүмүүсийг цаазаар авсан тухай бичсэн байсан. Лхүмбэ эсэргүү болсонд би их гайхдаг байлаа. Гэтэл дараа нь Гэндэн Дэмид зэрэг тэр үеийн томчууд баригдсан. Лхүмбийг тэд барьж шийтгээд дараа нь өөрсдөө Лхүмбэтэй адил болсон доо” гэжээ. Өөр нэг баримтад тамлагдаж зовсон Лхүмбэ Дэмидэд, -Та нар бүр арчаагаа тасраа юу? гэж уурлан хэлэхэд Дэмид, -Аргагүй болоод л ингэж байна шүү дээ. Аргатай бол чамайг яах гэж ингэж суулгахав дээ гэсэн байдаг. Харин Улсын бага хурлын дарга А.Амар Лхүмбийг цаазаар авах тогтоолд гарын үсэг зуруулах гэхэд зуралгүй гүрийсэн нь өршөөлгүй харгислалын үед мөн ч лут зориг шүү. Монгол хүний ийм чанараар үр хүүхдээ хүмүүжүүлэх сэн. Лхүмбийн хэрэгт 53 хүнийг буудаж, 136 хүнийг 10 хүртлэх жилээр хорьж, 126 хүнийг ЗХУ-д цөлжээ. Колымын хөлдүү хойгт хүний ёсноос ангид зовлон туулсан тэд эргэж ирэхчээ болоход 1936 онд Амар Догсом нарын чармайлтаар хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан Улсын бага хурлаас өршөөл үзүүлж сулласан юм. Гэвч 1937 онд дахин баривчилж, ямар ч гэмгүй хөөрхий тэр олон буриадыг буудан хороожээ. Лхүмбэ хатуу ширүүн эрүү шүүлтэд тарчилж ухаан алдаж байхдаа ч өөрт тулгасан нэг ч хилс хэрэг хүлээгээгүй бөгөөд “Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яахав. Ганц толгойгоороо дуусъя” гэж хэлээд амиа алдсан хүн. Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэж. Ж.Лхүмбэ Б.Лосол хоёрын хооронд их зөрүү байжээ. ДХГ-ын орлогч дарга Ц.Гиваапил Бага хурлын дарга А.Амарт бичсэн өргөдөлдөө, гэмгүй хүмүүсийг олон хоног өдөр шөнөгүй ээлжлэн байцааж, тамлан зодож, хилс хэрэг хүлээлгэж буйг, мөн хэргийг чухал нууц хэрэг гээд прокурорыг оролцуулахгүй байгааг, ямар ч хэргийг ялтны мэдүүлгээр баримт болгох ёсгүй, энэ нь хууль зөрчиж буйг мэдэгджээ. Ц.Гиваапил ийнхүү тэмцсэн боловч тэр ганцаардаж басхүү амиа өгсөн юм. 1939 оны долдугаар сард VIII морьт дивиз үүргийн дагуу цуваагаар явж байхад газар шүргэм доогуур долоон онгоц гарч иржээ. Манайхан япончууд гээд таралт хийх гэтэл доогуур ниссэн онгоц бүгд том улаан таван хушуутай байсанд цэргүүд баярлан орос ах нар байна “ура аа” гэж гар даллан хөөрцөглөтөл нөгөө таван хушуутай онгоцууд цувааг сүйртэл бөмбөгдөөд алга болжээ. 90 цэрэг алагдаж, цаана нь хичнээн ч шархадсан юм, 230 орчим агт морь, 80 гаруй үхэр тэмээ үрэгдэж, эд материалын зөндөөн хохирол амсчээ. Оросын онгоцууд монгол дүү нараа бут ниргэсэн нь Баргын морин цэрэгтэй андуурсан алдаа байв. Оросууд алдаагаа нууж, манай Цэргийн яамны орлогч сайд, Бүх цэргийн жанжны орлогч, Корпус командлагч Ц.Лувсандонойг Японы онгоцуудыг зориуд дуудан бөмбөгдүүлсэн гэсэн гүтгэлэг зохиож, түүнийг тэр дор нь фронтын шугаман дээрээс баривчлан шууд хойш нь Москва дахь Бутырийн шоронд аваачаад эрүүдэн тамалсаар 1941 оны долдугаар сард, манай наадмын өдрөөр цаазалсан байдаг. Андуурч бөмбөгдсөнийг манай удирдлага сайн мэдэж байсан ч айгаад дуугарч чадаагүй нь аргагүйдэл юм биз. Харин одоо ардчиллын үед орлогч жанжныхаа эмгэнэлт хувь заяаг тоохгүй дурсахгүй байгаа нь зэвүүн. Хөөрхий Лувсандоной гэгч тэр залуу тамлуулж байхдаа, цаазлуулж зогсохдоо яасан их гомдоо бол. VIII дивизийнхэн Японы бус орос ахын том таван хушуутай онгоцууд биднийг бөмбөгдсөн гэж зориглон хэлсэн бол бүгд өнгөрөх байв. Тэд амиа орлогч жанжныхаа амиар аварсан ч юм шиг. Орос нисэгчид ч мөн ялгаагүй амиа тэгж хоохойлсон биз. Хамгийн муухай нь тухайн үед баривчлагдан байцаагдсан цэргийн дарга нарын мэдүүлэг гэгчийг Монгол талаас гаргуулжээ. Түүнд юу гэж гүжирдсэн бэ гэхээр “Гадна талд Япон, дотоодоос бид нар өөрийн цэргийн хүчийг хоёр талаас хамтруулан Орос цэргийн ангитай байлдаж, тэднийг өөрийн нутаг дэвсгэрийн дотроос хөөн гаргана гэж Лувсандоной хэлсэн. Долдугаар сарын 11-нд улсын их баяр наадмаар Чойбалсанг алахаар даалгасан нь үнэн болно” гэх мэт хуурамч мэдүүлэг До яамныхан бүрдүүлсэн нь бий гэнэ. 1956 оны арванхоёрдугаар сарын 8-нд ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 44\022695 дугаар магадлал болон БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1962 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Ц.Лувсандонойг цагаатгасаар атал долоон жилийн дараа буюу 1969 онд зарим ахмад дайчид, “Лувсандоной эх орноосоо урван тэрсэлж, харийн дайсанд биеэ худалдан, өөрийнхөө эх оронч үй олон хөвгүүдийг дайсны бөмбөгдөлтөд зохион байгуулалттайгаар аваачиж өгсөн” гэж хэлмэгдсэн хөөрхий нөхрийнхөө ясыг гуаглан тоншчээ. Монгол нь монголоо татаж унагадаг нуралт зогсох бол уу. Нэг өдөр улаантан нөгөө өдөр цагаантан омгорхсон, заримдаа хэн нь ч мэдэгдэхгүй атаман довтлон дайрч алс дорнотын буриад зоны адуу мал хүнс хоолыг хураана. Буриад нарыг алж талах тонон дээрэмдэх нь гаарчээ. Буриадууд ой хөвчид нуугдаж, чимээ гаргахгүйн тулд хүүхдээ уйлуулахгүй, нохойгоо хуцуулахгүй гэж ядаж байжээ. Оросын яргаллаас дүрвэж, элэг нэгт Монголдоо хил даван нүүж эхэлсэн юм. Гэтэл Японоос болгоомжилж суусан Сталины амнаас нүүж буй тэр буриадууд чинь цагаантны оргодол атаман Семёновын үлдэгдэл, хувьсгалын эсэргүүчүүд гэсэн үг унажээ. Сталин “Буриад нарын нүүдэл суурьшлын асуудал эрхэлсэн комисс” байгуулж даргаар нь ЗХУКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн Питаковыг томилсон бөгөөд Монголын талын даргаар МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн Ж.Лхүмбэ тавигджээ. Дараа нь Оросын тал дээрх комиссыг татан буулгаад Питаковыг цаазлав. Оросууд Монголд бас эсэргүү Питаков байх ёстой гээд албан тушаал, хариуцсан алба ижил Лхүмбийг егүүтгэж, 2000 шахам буриад зоныг тонилгов. Ерөөд гэхэд л бүх эрчүүд, том биетэй эрэгтэй хүүхдийг хүртэл баривчилж, хөгжлийн бэрхшээлтэй гурван эр хүйстэн үлдсэний хэлгүйг нь хүний оронд баривчлаад явжээ. Хилсээр баригдаж, аймшигт эрүү шүүлтэд тэсэхүй еэ зовж, бас үхэж өгөөгүйдээ шантарч, мөн гомдож хорссондоо Оросын бууны нохой болж, монголчуудаа тамлаж, ад хөдлөм хийрхэж явсан хувьсгалч нөхдөө гүтгэн баривчлуулж, хонзонгоо авч, хуйгаараа нурж байсан ч гэлээ, харин наранд яваа монгол нь монголоо гүтгэн баривчлуулахыг сэдэж байсангүй. Лхүмбийг гэхэд л ЗХУ-ын Улс Төрийн Нэгдсэн Удирдах Газрын гадаад хэлтэс Улаанбаатараас Сталинд матаж, баривчилсан болохоос санаачлага монголчуудаас гараагүй байна. Ер нь бүгд энэ загвараар баривчлагдаж байсан болтой. Москва ч юм уу, оросын элчин ч юм уу, хэн нэгэн орос сургагч ч юм уу, Монголын удирдлагад үүнийгээ барь, түүнийгээ бууд гэхэд л өөдөөс нь ганхийх эрх байсангүй. Ийм зан чанарыг жигшнэм. Өөдгүй зангаасаа болж бид бие биеэ харь гүрний хоол болгож иржээ. Ер нь хэлмэгдэлд хэдэн хүн устгасан тоо байхгүй. Жалга ганганд хэдэн арав, зуугаар нь ямар ч тогтоолгүй буудчихсан хүмүүс тооцоонд оролгүй шороонд булагдсан. Үүнийг нуух улс-төр Монголоос одоо ч салаагүй байна. Цэндийн ДОРЖГОТОВ
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
»»
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
»»
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
»»
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
»»
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
»»
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
»»
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
»»
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
»»
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
»»
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
»»
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
»»
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
»»
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
»»
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
»»
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
»»
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
»»
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
»»
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
»»
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
»»
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
»»
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
»»
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
»»
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
»»
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
»»
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
»»
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
»»
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
»»
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
»»
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
»»
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
»»
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
»»
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
»»
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
»»
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
»»
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
»»
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
»»
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
»»
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
»»
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
»»
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
»»
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
»»
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
»»
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
»»
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
»»
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
»»
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
»»
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
»»
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
»»
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
»»
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
»»
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
»»
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
»»
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
»»
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
»»
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
»»
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
»»
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
»»
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
»»
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
»»
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
»»
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
»»
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
»»
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
»»
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
»»
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
»»
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
»»
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/ . ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/ . ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
»»
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
»»
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
»»
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57