2014-04-02Монголын боксын 70 гаруй, хуний өргөн бүрэлдэхүүнтэй баг Эрдэнэтийн "Олимп" баазад сар гаруйн хугацаанд
нэгдсэн бэлтгэл хийгээд Улаанбаатарт ирсэн. Манай эрэгтэйчүүд залгуулаад Казахстанд хамтарсан бэлтгэл хийхээр өнөөдөр Астанаг зорино. Монголын боксын 49 кг-ын жинд ноёрхох болсон ОУХМ Г.Ган-Эрдэнэтэй хилийн чанадыг зорихоос нь өмнө уулзаж ярилцсанаа хүргэе.
-Монголын боксын шигшээ баг "Олимп" баазад сар гаруй хугацаанд нэгдсэн бэлтгэл хийсэн. Энэхүү бэлтгэл ямар үр дүнтэй болсон бэ?
-Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ ах энэ жилийн залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ий дараа 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийг нугларалтад гаргасан нь тун үр өгөөжтэй боллоо. Өмнө нь манайхан ийм олуулаа нэгдсэн бэлтгэлд гарч байгаагүй. Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий бүх жингийн медальтнууд бэлтгэлд хамрагдсан.
-Казахстан руу хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг явах гэж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд сонирхогчдын боксоор Азид төдийгүй дэлхийд ноёрхох болсон Казахстаны боксчидтой хамтарсан бэлтгэл хийнэ. Д.Батсүрэн багшийн удирдлага дор 11 тамирчин явахаар болсон. Тэнд сар гайуй хугацаанд бэлтгэл хийгээд, тавдугаар сарын эхээр ирнэ. Казахстанд хамтарсан бэлтгэл Хийхээс гадна тэндхийн хэд хэдэн тэмцээнд оролцох байх. Казахстаны шилдэг тамирчидтай бэлтгэл хийх нь миний хувьд том аз завшаан Тэднээс суралцах зүйл их байгаа.
-Казахстаны ширэн бээлийтнүүдтэй тэмцээний талбарт нударга зөрүүлж байсан уу?
-Жилийн өмнө Германы Халле хотод болсон "Химийн цом" ОУТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэгэхэд мөнгөн медалийн төлөөх тоглолтод өнгөрсөн жилийн дэлхийн аварга Бьфжан Жакиповтой тулалдаж, оноо тэнцээд туслах оноогоор ялагдаж байсан.
-Ингэхэд боксын спортоор хэдэн оноос хичээллэсэн бэ?
-2003 онд 10 настайгаасаа боксын спортоор хичээллэсэн. Хоёрдугаар ангиа төгсөөд зуныхаа амралтаар хийх юмгүй байж байгаад боксын секцэнд орсон. "Шижир алт" клубийн дасгалжуулагч Энхээбаатар миний анхны багш. Харин одоо "Хангайтан" клубт залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр багшийн удирдлага дор бэлтгэлээ базаадаг. Багштайгаа тав, зургаан жил хамт ажиллаж байна.
-Анхны медалиа ямар тэмцээнээс хүртэж байв?
-Боксоор хичээллээд жилийн дараа манай "Шижир алт" клубийн нэрэмжит өсвөр үеийн тэмцээнээс анхны медалиа авч байсан.
-Өсвөр үе, залуучуудьш УАШТ-д чамгүй олон түрүүлсэн биз дээ?
-Өсвөр үед хоёр, залуучуудын ангилалд гурван удаа аваргалсан.
-Насанд хүрэгчдийн УАШТ-д анх хэзээ түрүүлсэн бэ?
-2010 онд 17 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа ороод алтан медаль хүртсэн. Анхны тэмцээнд орохдоо 48 кг-ын жиндхүрдэггүй байсан. 44 орчим кг жинтэй байсан санагдана. Тухайн үед П.Сэрдамба ахтай тоглож үзье гэж боддог байсан. Сэрдамба ахыг орохгүй гэдгийг дуулаад медаль авчих юмсан гэж бодсон. Дөрөв ялж, улсын аварга болж байлаа.
-Түүнээс хойш медалийн буухиа тасраагүй биз дээ?
-Дараа жил нь нэгдүгээр тойрогт ялагдаад медальгүй хоцорсон. Харин 2012, 2014 онд алт, 2013 онд мөнгөн медаль хүртсэн.
-Мөнгөн медаль хүртэхдээ хэнд ялагдсан юм бэ?
-Баянгол. дүүргийн тамирчин Э.Цэндбаатарт ялагдсан.
-Танай жинд хүчтэй өрсөлдөгч хэр олон бэ?
-Дээр нэр дурдсан Э.Цэндбаатараас гадна М.Тандулам, Г.Дугархүү, Г.Ариунболд гээд хүчтэй өрсөлдөгч олон бий. Харин М.Гандулам энэ жилээс жин өгсч тулалдах болсон.
-Хилийн чанадаас хэр олон медаль цуглуулав?
-"Лондон-2012" олимпийн дараа П.Сэрдамба ах зодог тайлснаар надад олон улсын тэмцээнд оролцох боломж гарч ирсэн. 2012 оны арван хоёрдугаар сард ОХУ-д болсон нефтьтэй орнууд өрсөлддөг Дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, өнгөрсөн жил Казанийн "Универсиад" наадам, Германы 'Химийн цом", Кубын нийслэл Гаванад болсон олон улсын тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртсэн.
-Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба олон жил Монголынхоо нэрийг тив, дэлхийд дуурсгасан. Түүнтэй тулалдаж байв уу?
-Тэмцээний талбарт тулалдаж байгаагүй. Харин бэлтгэл дээр олон удаа тоглосон. "Лондон-2012" олимпийн өмнө П.Сэрдамба ахын бэлтгэл хангагч хийсэн. П.Сэрдамба ах маань үлгэр дууриал болсон тамирчнаас гадна сайн зөвлөгч. Олон улсын тэмцээнд тулалдах үеэр нэг жинд тоглодог болоод ч тэр үү надад байнга зөвлөгөө өгдөг.
-Чамайг яагаад "Жижиг Үүеэ" гэж дууддаг юм бэ?
-Анхны багш Энхээбаатар маань намайг Т.Үйтүмэн ахтай адилхан болохоор тэгэж дууддаг байсан юм. Тэр нь явсаар байгаад намайг хүн болгон энэ нэрээр мэддэг болсон. Манай аав, Үүеэ ах хоёр нэг нутаг, хуурай ах дүүс.
-Энэ хочиндоо дасчихсан уу?
-Багш нар хааяа "Үүеэ" гэдэг болохоос шигшээ багийнхан нэрээр маань дууддаг.
-Өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оролцож байв уу?
-Үгүй ээ. 2010 онд Азербайжаны нийслэл Бакуд болсон өсвөр үеийнхний ДАШТ-д тулалдах байсан ч оролцож чадаагүй.
-Ямар шалтгаанаар оролцоогүй юм бэ?
-Жин хүрээгүй гэдэг шалтгаанаар. Өсвөр үеийн ДАШТ-ий хамгийн хөнгөн жинд 46, 49 кг хүртэлх гэж заасан. Миний жин тухайн үед 44 кг байсан. Манай жинд М.Гандулам Бакуд нударга зөрүулж, шилдэг наймд шалгарч байсан юм.
-Насанд хүрэгчдийн ДАШТ-д өнгөрсөн жил анх удаа оролцсон байх аа. ДАШТ-ий талаар ярихгүй юу?
-Казахстаны Алматыд болсон ДАШТ өндөр түвшинд зохион байгуулагдсан. Анх удаа оролцсон болоод ч тэр үү надад маш сайхан санагдсан. Казахстаны рингэнд эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Унгарын Истван Унгвариг 3:0-ээр ялсан. Харин гуравдугаар тойрогт манай жингийн дэлхийн чансааны хоёрдугаарт бичигддэг Бразилийн Патрик Лоуренсэд ялагдсан юм. Уг нь түүнийг хожих боломжтой санагдсан ч яахын аргагүй туршлага дутсан.
-Хэрэв түунийг ялсан бол медалийн төлөө тоглох боломжтой байсан?
-Тийм ээ. Бразилийн боксчинг аргалчихсан бол хүрэл медалийн төлөө Алжирийн тамирчинтай тулалдах байсан. Гэхдээ анхныхаа ДАШТ-д шөвгийн 16-д үлдэнэ гэдэг муугүй амжилт. Намайг хэд хэдэн ДАШТ хүлээж байгаа.
-Цаашдын зорилго?
-Олимп, ДАШТ-ээс медаль авах зорилготой. Энэ жил хамгийн гол тэмцээн есдугээр сард болох "Инчонъ-2014" Азийн наадам. Азийнхний олимпоос медаль авахыг гол зорилгоо болгож байна.
-Хамгийн дурсгалтай тэмцээн?
-Өнгөрсөн жил ОХУ-ын Казань хотод болсон оюутны "Универсиад" наадмаас хүрэл медаль хүртсэн минь санаанаас гардаггүй. Казаньд Ботсваны Лекгето Моокециг, Украины Денис Козарук нарыг ялж хүрэл медаль хүртсэн. Украины боксчинтой тун хүнд тоглолт хийж ялалт байгуулсан. Харин медалийн өнгөө хувиргах тулаанд Узбекистаны Хасанбай Дусматовт 0:3-аар ялагдсан.
-Боксчдын хэнээс үлтэр дууриалал авдаг вэ?
-Шигшээ багийн ах нараа бүгдийг нь хүндэлдэг.
-Энэ жилийн УАШТ-д клубээсээ бус "Говь" цогцолборын нэрийн өмнөөс оролцсон нь ямар учиртай юм бэ?
-Манай "Хангайтан" клубийнхэн энэ жилийн УАШТ-д "Говь" цогцолборын нэрээс оролцсон. Ер нь тус байгууллагын хамт олон биднийг маш сайн дэмждэг. Миний хувьд "Говь" цогцолборт амьдардаг.
Б.БАТ