|
|
|
|
Макүчид орсон Какурю Ананд гэж хэн бэ? |
|
|
|
|
|
Макүчид орсон Какурю Ананд гэж хэн бэ?
2014-03-312006 онд Какурю М.Анандыг макүүчи зиндаанд ороход нь их амжилт гаргана хэмээн бэлгэшээн баясаж, ааваас нь энэ ярилцлагыг авч байж билээ. Монголын ид чадалт, эрхэм хийморьт баатар хөвүүд бол Японы мэргэжлийн сүмод хүч ухааныг сорин мандаж буй залуу бөхчүүд маань билээ. Дээд зиндаанд орж, макүчийн монголчуудын тоог 8 болгосон авъяаслаг бөх Какурю Ананд ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлж, баяр баяслыг авчирсан юм. Ананд хөвүүний аав, ШУТИС-ийн багш, профессор, доктор Ч.Мангалжалавтай хүүгийнх нь амжилт, замналын талаар хуучилснаа уншигч олондоо толилуулъя.
-Та өөрийгөө танилцуулна уу? Ямар ажил мэргэжилтэй вэ? Эрдмийн амжилт бүтээл тань юу вэ?
-Би энэ Их сургуулиа онц дүнтэй төгсгөж, эндээ багшилсаар л өдий хүрсэн хүн дээ. Хөргөлтийн техник, технологийн судалгаа, шинэ техник технологийг эх орондоо нэвтрүүлэх чиглэлийн ажлыг хийдэг. Нарны энергийг хөргөлтөд ашиглах тухай сэдвээр 1989 онд Туркменистаны Ашхабадад эрдмийн зэрэг хамгаалсан. Манай улс гадаадаас өндөр үнээр хөргөлтийн төхөөрөмжүүд авдаг, тэдгээр нь бүгд цахилгаанаар ажилладаг болохоор орон нутагт ашиглахад хүндрэлтэй зэрэг бэрхшээл тохиолддог л доо. Монголд ашиглаж болох НХТ-1,8 м2 гэдэг нарны хөргөх төхөөрөмжийг судалгаан дээрээ суурилан бүтээсэн. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дунд, жижиг төслийн тендерт шалгараад, амьдралд хэрэгжих, нэвтрэх шатандаа орсон доо. -Та аль нутгийн хүн бэ?
-Сүхбаатар аймгийн Асгат суманд төрж, өссөн. Аав ээж маань энэ нутгийн уугуул, даригангачууд л даа. Алтан Овоог тойроод хойгуур нь нутагладаг Даригангын хойд биеийнхэн. Ананд хүүгээ ч энэ л нутгийн хүү гэж үздэг. Манай Ананд чинь эхийн талаасаа бөхийн удамтай. Ээжийг нь Б.Оюунтөгс гэдэг, Завхан аймгийн уугуул, Цэрэнпунцаг гардитай нэг нутгийн хүн шүү дээ. Эхнэрийн маань өвөг эцэг нэртэй сайн бөх байсан.
-Ананд багадаа ямар хүүхэд байв? Юуг сонирхон шимтдэг байсан бэ?
-1985 оны 8-р сарын 10-ны нэг их айхтар бороотой өдөр хүү маань мэндэлсэн . Тэр өдөр би охиноо үүрээд нэг их хол явж байж билээ, үүрээд явж байгаа зураг нь ч дурсгал болж үлдсэн байдаг. 4 кг 900 г жинтэй том хүү төрсөн шүү дээ. Би ч бүр хүүтэй болсондоо магнай хагартал баярлаж байлаа. Манайх охин, хүү хоёртой. Сургуульд ороод л хүү маань янз бүрийн спорт сонирхож эхэлсэн дээ. Газрын теннисээр ч хичээллэж байв. Ер нь бараг бүх л спортыг сонирхож явсан. Бие бялдрын хөгжил, хүмүүжилд нь ач тустай юм гээд бид дэмждэг л байлаа. Би чинь хүүтэйгээ хамт хөл бөмбөг, хоккей, бөх гээд л төрөл бүрийн спортын тэмцээн хамт үзэж, хөгжөөн дэмжиж, спортын тухай зөндөө л ярилцдаг байлаа. Спортын хүн л болох гээд байж дээ.
Сагсан бөмбөгөөр хичээллэхийг нь би их дэмжсэн юм. Сайн өсөг гээд. Хүү маань сагсанд маш их дуртай байлаа. Дүүргийн сагсны аварга шалгаруулах тэмцээнд баг ахалж оролцоод, хожигдсоныхоо дараа их л гутарч байж билээ. Жаахан байсан юм шүү дээ. Би чинь том өрөөндөө нэг цагариг зоочихоод л хүүтэйгээ тоглож гарна аа. Ананд ч намайг их шална. Том өрөөнийхөө ширээг диван дээрээ тавьж зайчилж байгаад л үзэлцэнэ шүү дээ. Доод айл чимээ гаргалаа, пижигнэлээ, хэрэлдэж зодолдлоо гээд л хэл ам хийнэ, тоохгүй тоглодгоороо л тоглоно. Хамт НБА-гийн тоглолт үзнэ.
Хүү маань хичээлдээ ч их сайн байсан, юм юманд л мэриймжтэй. Хэлний талын хичээлүүд, математик, физиктээ сайн байсан. Япон хэлний дугуйланд явж байсан. Монгол бичгээрээ сийлчихсэн юм шиг л цэвэр нямбай бичдэг байж билээ. Спорт их хөөдөг мөртлөө богино хугацаанд хичээлээ давтчихдаг, даалгавраа хийчихдэг, гайгүй сурлагатай байсан.
-Хэзээ сүмод дуртай болсон бэ? Яаж японы озумод шалгаран элссэн бэ?
-Хүү маань харин бөхөөр төдийлөн хичээллэж байгаагүй. Багадаа хөөрхөн л барилдаад байгаа харагддагсан. Би өөрөө ч бөхийн хорхойтон. Гэхдээ бөх барилдаж байгаагүй л дээ. Харин боксын I зэрэгтэй, 51 кг-д тоглодог, “Хоршоолол” нийгэмлэгийнхээ аварга болж байсан. Хүүгээ чөлөөт бөхийн секцэд оруулж үзсэн юм. Багш нь секцээ олигтой хичээллүүлэхгүй болохоор нь 2-3 сар явсан болоод хаясан даа. 2000 онд шүү дээ, хүү маань 15-тай, бага л байлаа. Японы сүмогийн Хаккаку дэвжээнд шалгаруулж авна гэсэн зар олоод үзчихэж. Тэр үед манайхан сүмод одоогийнх шиг өндөр амжилт гаргаагүй, сүмогийн башёг монголын ТВ-үүд үзүүлдэггүй, ер нь сүмог сонирхох явдал бага байлаа шүү дээ. Тэгэхэд л хүү маань сүмо надад тохирно гээд бодчихсон, шийдчихсэн байсан. 60 гаран кг жинтэй байсан юм. Гэтэл тэр шалгаруулалтад миний хүүгээс хавьгүй том биетэй, илүү барилдаанч хүүхдүүд зөндөө ирчихсэн байсан. 100 гаруй хүүхэд цуглачихсан, нэг их айхтар том тэмцээн шиг л юм болж байгаа юм. Хоорондоо үндэсний бөхөөр барилдаад л, бужигнаад л. Моконами Базарсад, Корю Мөнх-Оргил, Хошихикари Лхагва, Хошизакура Алтангэрэл гээд л одоо японы сүмод барилдаж байгаа залуучууд харагдаж байсан. Дүвчин зааны хүү Лхагваа баруун зүүнгүй тонгороод л сүрхий барилдаж байгаа харагдсан. Корю Мөнх-Оргил чинь жигтэйхэн бяртай, том хүү шуудаггүй болохоор жийнсэн өмдтэй л барилдаж гарч байв даа.
100 хүүхдийг 10, 10-аар нь хувааж барилдуулаад, эхний 2-т орсон хүүхдүүдийг нь бас барилдуулаад, Лхагваа, Алтангэрэл 2-ыг л Хаккаку дэвжээнд авах болсон юм. Тэнд байсан олон хүүхэд өөр шугамаар сүмо руу уван цуван явцгаагаад л байсан юм билээ. Хүү маань сүмод хорхойсоод байгаа мөртлөө явж чадахгүй байсан. Надад ч тэр талын танил тал байсангүй. Гэтэл хүү маань энэ байдалтай эвлэрсэнгүй. Сүмод элсэх хүслээ илэрхийлсэн захидал бичиж Японы Сүмогийн Холбоо руу илгээсэн байгаа юм. Нэг өдөр л Кёкушюзан Батбаярын аав Даваа гуай утасдаад сандаргасан. Кёкушюзан Батбаяр тусалж дэмжээд манай хүүг сүмод оруулж өгөх болсон байв. Даваа гуай өөрөө хүүд маань онгоцны билет авч өгөөд л явуулж байсан даа. Кёкушюзан, Даваа гуай хоёр хүүг маань бөх болоход маш их тус хүргэсэн юм. Хүүг маань сүмогийн хүн авч явах боломж гараагүй. Эндээс Токио руу биш, Осака руу л нислэг хийдэг байсан. Хүү маань нэг хүнийг дагаад л, Токио орох гээд явж байхдаа хэвлэлийнхний анхааралд өртсөн. “Сүмоч болох мөрөөдөлдөө хөтлөгдөөд, үүргэвчээ үүрээд л Монголоос ирсэн хүү” гээд сонин хэвлэлд бичиж байсан. Ер нь захиа бичсэн үеэсээ л хэвлэлийн анхааралд өртсөн юм билээ. Ингэж л очиж байсан даа. 31-р сургуулийн 8-р ангийг төгсгөөд, манай ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн лицейд сурч байхдаа явсан.
-Дэвжээ нь том уу? Алдартай бөхчүүдтэй байв уу? Багш нь ямар хүн байдаг вэ?
-Дээр үед долоон ч сэкиторитой, мундаг дэвжээ байсан юм билээ. Багш Изуцу ояката нь Сакахоко нэрээр сэкивакэ цол хүртэж байсан, мундаг бөх явсан хүн бий. Бүгдээрээ сэкивакэ цол хүртэж байсан, Сакахоко, Сасунада, Тэрао гэж ах дүү гурван мундаг бөх аавынхаа Изуцу дэвжээнд байсан байгаа юм. Нэг гэрийн ах дүү гурван бөх сүмод байсан, өндөр амжилт үзүүлж байсан нь хосгүй тохиолдол л доо. Тэгээд Сакахоко нь Изуцугийн голомтоо сахиж, ояката нь болж үлдсэн. Харин Сасунада нь Тацутаяма дэвжээг, саявтар зодог тайлсан Тэрао Шикорояма дэвжээг байгуулсан. Шикорояма дэвжээний монгол хүү Сэиро Өнөболд, нөгөө монхор, индианархуу, зоримог төрхтэй мундаг бөх Хомашё нарыг мэднэ биз дээ. Тэрао чинь манай хүүгийн сайн багш байгаа юм. Изуцуд байхдаа Тэрао бөхчүүдийн бэлтгэлжилтэд гол үүргийг гүйцэтгэдэг байсан юм билээ.
-Хэзээ ямар зиндаануудад түрүүлж байсан бэ?
-2004 оны Нагоя башёд санданмэд 7 давж түрүүлсэн. Жонидан, санданмэд 6 давж байсан. Макүшитад 7 башё барилдаад л 20 насандаа жүрёд орж байсан. Макүшита бол жүрёгоос ч хэцүү зиндаа гэгдэх нь бий. Макүшитад насаа барсан сайн бөхчүүд байдаг. Манай бөхчүүдээс Асашёрю л макүшитад түрүүлсэн. Жүрёд манай зургаан ч бөх түрүүлж байсан биз дээ.
Жүрёд 4 башё дараалан 9 даваад, макүчид орлоо доо. Нийт 29 башё барилдсанаас, 22 удаа катикоши, 7-хон удаа макекоши үзүүлэлттэйгээр тэмцээнээ дуусгаж байсан. Олон давж, огцом ахихаараа хэдэн удаа буурсан байгаа юм. Жонидан руу 2, макүшита руу 1 удаа зиндаа бууран очиж байсан боловч, дороо л, ердөө л 1 башё барилдаад л урьдын санданмэ, жүрё зиндаанууддаа буцаад орчихож байсан. Жүрёд тогтмол амжилттайгаар хичээнгүйлэн барилдаж, макүчид орох зорилтоо амжилттай биелүүллээ. Ер нь ялагдалтай эвлэрдэггүй, ямагт урагш тэмүүлдэг хүү дээ. Хурдан ахиж, Асашёрю аварга, Хакухо, Ама нар шиг бага залуудаа сэкитори болсон болохоор нь гайгүй бөх болж магадгүй гэж бодох юм.
-Ямар мэхүүдийг голлон хийдэг вэ? Дархан мэхтэй юу?
-Уватэнагэ мэхийг сайн хийдэг. Гэтэл өрсөлдөгч нар нь барьц өгөхөө больчихоод байгаа юм. Нүүр, цээж рүү нь зогсоо зайгүй алгадаад, цохиод, эрүүг нь гэдийлгэж түлхээд, хоолойг нь ч базаад дайраад байхаар барьц авах хэцүү шүү дээ. Манай хүн ч барьц өгөхгүй байхаар нь өөдөөс нь алгадаж цохилцоод л үзэлцэж байгаа юм. Өөрөөр барилдах ч, хамгаалах ч аргагүй болчихно. Тэгээд л ошидаши, цүкидаши, окуридаши, цүкиотоши гээд барьцгүй мэх түлхүү хэрэглэх болсон.
-Аки башёд гол өрсөлдөгчид нь хэн байв аа?
-Бүгдээрээ л гол өрсөлдөгч байлаа шүү дээ. Макүчид 3 барилдаан хийж, хашир туршлагатай Шимотори, Касуганишики, анх макүчид орсон хүчтэй залуу бөх Рюхотой барилдлаа. Жюрёдоо макүчигаас буусан Ушиомару, Тоёозакура, Катаяма, Точисакаэ, Китазакура, Оцукаса, Буюзан, Кайхо, Такановака гээд 9 бөхтэй барилдсан. Макүчид барилдсанаас л өөрцгүй юм болсон. Эдэн дунд сул бөх ерөөсөө байхгүй, хэнийг ч хаячихаар чанга сүмочид цөөнгүй. Бас макүчид орж байгаагүй ч, мөн л хүчтэй өрсөлдөгчид болох Асофүжи, Сатояма, монголынхоо Рюотой барилдсан. Бүгд л гол өрсөлдөгч юм даа. Тэгэхээр манай хүний хувьд маш хүнд башё болсон. Хүү маань Сатоямаг цүкиотоши, Точисакаэг ошидаши, Оцукаса, Катаяма, Буюзан 3-ыг хатакикоми, Ушиомаруг уватэнагэ, Такановакаг хикиотоши мэхээр ялж, Рюход ошидаши, Китазакурад ёрикири, Тоёзакурад цүкидаши, Асофүжид ошидаши мэхээр ялагдаад 7 даваатай болсон байснаа, монголын Рюод ошидаши, макүчийн Шимоторид ёрикири мэхээр дараалан ялагдахад, макүчид ордог болов уу, яадаг бол гэж бодож л явлаа. Учир нь, өмнө нь авъяаслаг бөх Кайхо, макүчийн Касуганишики гэсэн хоёр хүчтэй өрсөлдөгч хүлээж байв. Кайхог окуридаши, Касуганишикиг цүкиотоши мэхээр дараалан ялаад, 9 даваа авч, дээд зиндаанд орох болзлоо найдвартай хангалаа. Хүүгээрээ бахархаж, баярлаж л сууна даа.
-Тэндээ монголын болон бусад орны ямар бөхчүүдтэй найзалж нөхөрлөдөг вэ?
-Манай залуус чинь цөөхүүлээ болохоороо бүгдээрээ л хоорондоо найз юм билээ. Яг л нэг ангийн нөхөд шиг байдаг. Ама, Токитэнкү, Моконами гээд л бүгдэнтэй нь л сайн найз шүү. Манай далай аварга Сүхбатын ахын хүүхэд Дайсоген Баярбаттай үй зайгүй найз. Баярбат чинь бүр дэвжээнд нь нүүж ирээд арав хорин хоногоор амьдарч, хамт бэлтгэл хийдэг. Ананд, Баярбат, Хомашё гурав бэлтгэлээ хамт хийгээд л, хоолоо хамт хийж идээд л, их сайн найзууд. Ах монгол бөхчүүд, тухайлбал Кёкушюзан, Кёкутэнхо, Кёкутэнзан нарыгаа их хүндэтгэдэг. Япон бөхчүүдтэй ч найзлана. Жүрёгийнхон цөөхүүл болохоор, бас л нэг ангийнхан шиг найзууд байдаг юм билээ. Залуучууд юм чинь инээлдэж хөхрөлдөөд л, тоглоом наадам хийцгээгээд л, амархан найзалдаг. Тэгээд хөгжилтэй л байцгаадаг харагдсан. Гэхдээ найзалж нөхөрлөнө гээд олон удаа уулзаад, хамт ийш тийш явцгаагаад, ярьж хөөрөөд, наргиж цэнгээд байх боломж хомс шүү дээ. Бэлтгэл сургууль, дэвжээний ажилд ихэнх цаг нь зориулагдана. Гадуур явах нь хязгаартай, ер нь ояката нар шавь нарыгаа нэг их гадуур явуулахгүй байх л санаатай байдаг. Тийм болохоор нэг дэвжээнийхэн сайн найзууд болсон байдаг юм билээ. Бараг нэг гэр бүлийнхэн болсон байдаг.
-Монголдоо хэр их ирдэг вэ?
-Бараг ирэхгүй шүү дээ. Жилд 1 удаа л ирнэ. Мэргэжлийн сүмочин байх гэдэг зоргоор өссөн хүнд маш хүнд ачаа, дарамт болдог. Энд ирэхээрээ тэр хүнд ачаа, дарамтнаасаа салаад нэг их сайхан амарч авдаг юм. Тэнд ч ямар амралт гэж байх биш. Тэгээд ч ижий аав, элгэн саднууд, найз нөхөд, эх оронтойгоо учирна гэдэг чинь ёстой л жаргалын оронд ирсэн юм шиг санагддаг байгаа юм. Ирэхээр нь үс нь хөөрхөн асуудал үүсгэнэ. Өдөр бүр үсчнээрээ арчлуулж, янзлуулж байхгүй бол болдоггүй юм билээ. Үснийх нь тос хатаад, үс нь хатуураад сонин болж байгаа юм. Унтахад ч хатуурсан үс нь хэлбэр дүрсээ алдаад сонин болчихдог. Аргагүй үсээ задалж угаана. Нөгөө хатсан тос нь арилахгүй, бүтэн том шампунь хэрэглэж байж, арай гэж арилгаж байгаа юм. Тэгээд л ардаа боочихоод явна. Японд бол тэгж яасан ч болохгүй. Самуурай хүний сүр сүлд, хийморь шингэсэн, бараг шүтээн болсон зүйл гэж сүмочны үсийг үздэг байгаа юм. Бид чинь Япон руу явах болохоор нь үсийг нь ёсоор нь самнаж өгч явуулах гээд гэр бүлээрээ л бужигнана. Явах болохоор дандаа л бөөн ажил төрөл овоорчихдогийг ч хэлэх үү, овоо л бужигнаан үүснэ. Хүү маань заавар зөвлөгөө өгөөд л, бид ч тал бүрээс нь хичээгээд л. Эхлээд эвлүүлсхийгээд л явуулдаг байсан, сүүлдээ ч нэлээд дөхүүлдэг болсоон (инээв).
Дэлгэрэнгүйг нийтлэлч, сэтгүүлч Ч.Мөнхбаярын "Зохиогчийн булан"-гаас буюу энд дарж уншина уу? |
Макүчид орсон Какурю Ананд гэж хэн бэ? |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
“The Hu” хамтлаг Монголдоо анх удаа тоглоно 15:22 Чингис хааны одонт "The Hu" хамтлаг анх удаа эх орондоо тоглохоор болжээ. Тодруулбал, ирэх долдугаар сарын 20-нд
|
Чингис хааны одонт "The Hu" хамтлаг анх удаа эх орондоо тоглохоор болжээ. Тодруулбал, ирэх долдугаар сарын 20-нд »»
|
|
Мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигч сонговол санал хүчингүйд тооцно 15:16 УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 28-нд товлосон. 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн
|
УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 28-нд товлосон. 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн »»
|
|
Гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээний бичиггүй өндөг худалдаалсан зөрчил илэрчээ 17:36 Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ачаа тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны тавдугаар сарын 07-13-ны өдрүүдэд гүйцэтгэжээ.
|
Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ачаа тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны тавдугаар сарын 07-13-ны өдрүүдэд гүйцэтгэжээ. »»
|
|
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 16:49 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна.
|
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна. »»
|
|
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон 16:17 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00 цагаас “Өргүй Монгол хөдөлгөөн”, “Зээлтэй иргэдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
|
“Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00 цагаас “Өргүй Монгол хөдөлгөөн”, “Зээлтэй иргэдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. »»
|
|
ЦЕГ:С.Зориг агсны амиа алдсан хэргийн газраас ДНК Т.Чимгээ,Б.Содномдаржаа , Ц.Амгаланбаатар нартай таараагүй 15:59 Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10 сарын 3 өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад Америкийн нэгдсэн улсын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон.
|
Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10 сарын 3 өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад Америкийн нэгдсэн улсын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон. »»
|
|
Анхаарал сулрах эмгэгтэй хүний тоо сүүлийн жилүүдэд огцом өсжээ 15:38 Сүүлийн 10 жилийн хугацаанд Нейродивергент гэж оношлогдсон хүмүүсийн тоо нэмэгдэж, дэлхий даяар явуулсан
|
Сүүлийн 10 жилийн хугацаанд Нейродивергент гэж оношлогдсон хүмүүсийн тоо нэмэгдэж, дэлхий даяар явуулсан »»
|
|
Каннын кино наадмын улаан хивснээ 15:31 Францын Номин эрэгт 77 дахь удаагийн Каннын кино наадам эхэллээ. Улаан хивсний ёслолд уригдсан алдартнуудын онцлох дүр төрхөөс танилцуулья.
|
Францын Номин эрэгт 77 дахь удаагийн Каннын кино наадам эхэллээ. Улаан хивсний ёслолд уригдсан алдартнуудын онцлох дүр төрхөөс танилцуулья. »»
|
|
“Уулчин Л.Пүрэвсүрэн олдоогүй. Эрэн хайх ажиллагааг энэ сарын 19-нд үргэлжлүүлнэ“ 15:27 Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ сураггүй алга болсон Ц.Өсөхжаргалын цогцсыг өнөө өглөө Эверестийн өмнөд
|
Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ сураггүй алга болсон Ц.Өсөхжаргалын цогцсыг өнөө өглөө Эверестийн өмнөд »»
|
|
УИХ-ын даргын ивээл дор зохион байгууллагддаг "Номын баяр" 18-нд нээлтээ хийнэ 14:34 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ. »»
|
|
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ 14:30 Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудлын эзэд татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаарыг нь хоёр салгаж, нэг давхарт нь хоолны газар үйлчилгээ эрхэлж байгаа ч улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж.
|
Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудлын эзэд татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаарыг нь хоёр салгаж, нэг давхарт нь хоолны газар үйлчилгээ эрхэлж байгаа ч улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж. »»
|
|
ТБХ:Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 14:08 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
|
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. »»
|
|
Барьцаалагдсан эрийг 26 жилийн дараа эсэн мэнд олж суллажээ 14:03 АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ.
|
АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ. »»
|
|
"ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭМЭГТЭЙЧҮҮД БАГА БАЙНА" 13:50 Нийгмийн бодлого, хөгжил судалгааны хүрээлэнгээс "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа II"-г өнөөдөр /2024.05.17/ танилцууллаа.
|
Нийгмийн бодлого, хөгжил судалгааны хүрээлэнгээс "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа II"-г өнөөдөр /2024.05.17/ танилцууллаа. »»
|
|
14 настай хүү халуун ногоотой жигнэмэг идсэний улмаас АМИА АЛДЖЭЭ 12:54 Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
|
Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. »»
|
|
Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олжээ 12:15 Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олсон гэж саяхан эх сурвалж мэдээллээ
|
Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олсон гэж саяхан эх сурвалж мэдээллээ »»
|
|
СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 12:04 Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал
|
Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал »»
|
|
Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална 12:02 Г.Занданшатар: Орон нутагтайгаа зөвшилцсөн, үр ашигтай уул уурхайн төслүүд л хэрэгждэг байх ёстой.
|
Г.Занданшатар: Орон нутагтайгаа зөвшилцсөн, үр ашигтай уул уурхайн төслүүд л хэрэгждэг байх ёстой. »»
|
|
Төв номын сан 3 сая судар номоо авч үлдэж, үйл ажиллагаа хэвээр явуулна 11:35 Монгол Улсын Үндэсний Номын Сан энэ 5 дугаар сард шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаагаа нээхтэй холбогдуулан уншигч, олон нийтийн зүгээс хамгийн их санаа тавьж, лавлан асууж буй асуулт бол одоогийн хуучин барилгыг хэрхэх талаарх асуултад хариулт өглөө.
|
Монгол Улсын Үндэсний Номын Сан энэ 5 дугаар сард шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаагаа нээхтэй холбогдуулан уншигч, олон нийтийн зүгээс хамгийн их санаа тавьж, лавлан асууж буй асуулт бол одоогийн хуучин барилгыг хэрхэх талаарх асуултад хариулт өглөө. »»
|
|
Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ 11:05 Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талын, наад захын шаардлага юм.
|
Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талын, наад захын шаардлага юм. »»
|
|
Манай “хоршоо”-г тойрсон асуудлууд 11:04 “Шинэ хоршоо” хөдөлгөөн гэж юу вэ
|
“Шинэ хоршоо” хөдөлгөөн гэж юу вэ »»
|
|
"Playtime"-ын зохион байгуулагчид хөдөлмөрийн мөлжлөг хийдэг үү? 10:57 Залуусын хүсэн хүлээж, зорьж очдог томоохон фестивалийн нэг бол "Playtime". Уг арга хэмжээ нь жилээс жилд хүрээгээ тэлж буй. Энэ ч утгаараа маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулж, наадмыг зохион байгуулагчид сайн дурын ажилчдыг урьж ажиллуулдаг.
|
Залуусын хүсэн хүлээж, зорьж очдог томоохон фестивалийн нэг бол "Playtime". Уг арга хэмжээ нь жилээс жилд хүрээгээ тэлж буй. Энэ ч утгаараа маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулж, наадмыг зохион байгуулагчид сайн дурын ажилчдыг урьж ажиллуулдаг. »»
|
|
Apple компани iOS 18 системийн шинэ функцийг танилцуулав 10:56 “Apple” компаниас жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг WWDC дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурлын босгон дээр
|
“Apple” компаниас жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг WWDC дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурлын босгон дээр »»
|
|
Ж.Гүррагчаа, Д.Содном, Д.Чойжамц хамба тэргүүтэй төр нийгмийн зүтгэлтнүүд УРИАЛГА гаргажээ 10:53 Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл /НҮТББ/ саяхан байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн
|
Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл /НҮТББ/ саяхан байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн »»
|
|
100 тонн нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ 10:52 Нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ. Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Ганзам
|
Нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ. Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Ганзам »»
|
|
Хиймэл оюун ухаан сээтэгнэж чаддаг боллоо 10:46 OpenAI компани хиймэл оюун ухааны бүтээл болох ChatGPT чатботын хамгийн сүүлийн хувилбарыг танилцууллаа.
|
OpenAI компани хиймэл оюун ухааны бүтээл болох ChatGPT чатботын хамгийн сүүлийн хувилбарыг танилцууллаа. »»
|
|
ХААИС-ийн захирал асан Т.Хэрүүга, дэд захирал байсан Ж.Батчулуун нарын хэргийг шүүхээс буцаав 10:29 ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийн урьдчилсан
|
ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийн урьдчилсан »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан иргэдийг ШӨНИЙН КЛУБЭЭС баривчилжээ 10:19 БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ.
|
БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ. »»
|
|
Орос, Хятад үеийн үед найрсаг байж, найрамдлын галыг үр хойчдоо ч буухиалан үлдээнэ гэв 10:14 БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд,
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд, »»
|
|
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ 10:14 “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.
|
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай. »»
|
|
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа 10:02 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 10:21 Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
|
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. »»
|
|
Жейло, Бен Аффлек нар тусдаа амьдарч эхэлсэн үү? 10:20 Холливудын дуулиант хосуудын нэг болох Женнифер Лопес болон Бен Аффлек нарыг хоёр тийш болох гэж байгаа гэх
|
Холливудын дуулиант хосуудын нэг болох Женнифер Лопес болон Бен Аффлек нарыг хоёр тийш болох гэж байгаа гэх »»
|
|
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав 10:16 Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нуруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын
|
Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нуруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын »»
|
|
Хөгжлийн банкны хуучин удирдлагууд ялаа эдлэхээр боллоо 10:13 Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх шаардлагагүй гэж УДШ-ийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын бүрэлдэхүүн үзлээ.
|
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх шаардлагагүй гэж УДШ-ийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын бүрэлдэхүүн үзлээ. »»
|
|
Б.Солонго Б.Баабар С.Баярцогт нарыг халз мэтгэлцээнд дуудав 10:08 Хууль зүйн дэд сайд Б.Солонго нь Оюутолгойтой холбоотой татварын маргааны ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа бичжээ.
|
Хууль зүйн дэд сайд Б.Солонго нь Оюутолгойтой холбоотой татварын маргааны ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа бичжээ. »»
|
|
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа 10:07 БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга
|
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга »»
|
|
Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад БЭЛЭН БОЛЛОО 09:43 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн.
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. »»
|
|
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа 20:54 Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.16) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу нэгдсэн хуралдаанаар эхлээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав.
|
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.16) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу нэгдсэн хуралдаанаар эхлээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав. »»
|
|
“С” сүлжээ дэлгүүрийн ажилтанууд үйлчлүүлэгчийн биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ 14:10 Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан,
|
Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, »»
|
|
М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангалаа 14:08 "Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.
|
"Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа. »»
|
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бүхий л орон зайд үүрэг гүйцэтгэж байна 10:05 Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.
|
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. »»
|
|
Эрэн хайх багийн шерпа нар өнөөдөр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ 09:59 Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч,
|
Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, »»
|
|
Сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ 09:48 Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж
|
Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж »»
|
|
"Улаанбаатар марафон"-д 140 гаруй гэр бүл гүйхээр бүртгүүлжээ 09:44 "Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж,
|
"Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж, »»
|
|
Монгол Улсад 10-аас дээш ам бүлтэй 6,176 өрх бий 09:25 "Олон улсын гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна.
|
"Олон улсын гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна. »»
|
|
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ 09:21 Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг.
|
Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. »»
|
|
Тойрогт нэр дэвшигч үү, ам угтуул авч байгаа бөх үү? 08:38 Сүүлийн үед УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа зарлаад буй зарим горилогчийг харахад сонгуулийн тойрогт нэр
|
Сүүлийн үед УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа зарлаад буй зарим горилогчийг харахад сонгуулийн тойрогт нэр »»
|
|
Импортын хүнсний өндөгний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийгдэж байна 08:31 Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Импортын хүнсний өндөгний худалдаа, хадгалалт,
|
Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Импортын хүнсний өндөгний худалдаа, хадгалалт, »»
|
|
ХҮННҮ ЭЙР компани Азийн Европ болох ДАЛИАНЬ хотруу нислэг үйлдэнэ 08:14 Хүннү Эйр компани Далиань хотын Проспект травэл компанитай хамтран 6 сарын 03-ны өдрөөс 8 сарыг дуустал хугацаанд Далиань хотын чиглэлд
|
Хүннү Эйр компани Далиань хотын Проспект травэл компанитай хамтран 6 сарын 03-ны өдрөөс 8 сарыг дуустал хугацаанд Далиань хотын чиглэлд »»
|
|
|
Барьцаалагдсан эрийг 26 жилийн дараа эсэн мэнд олж суллажээ 14:03 АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ.
|
АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ. »»
|
|
14 настай хүү халуун ногоотой жигнэмэг идсэний улмаас АМИА АЛДЖЭЭ 12:54 Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
|
Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан иргэдийг ШӨНИЙН КЛУБЭЭС баривчилжээ 10:19 БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ.
|
БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ. »»
|
|
Орос, Хятад үеийн үед найрсаг байж, найрамдлын галыг үр хойчдоо ч буухиалан үлдээнэ гэв 10:14 БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд,
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд, »»
|
|
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа 10:07 БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга
|
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга »»
|
|
Эрэн хайх багийн шерпа нар өнөөдөр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ 09:59 Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч,
|
Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, »»
|
|
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ 09:21 Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг.
|
Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. »»
|
|
ОПЕК сарын тайлангаа гаргав 17:03 Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ.
|
Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ. »»
|
|
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ 08:53 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна
|
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна »»
|
|
Эхнэрээ олон жил хүчирхийлсэн Казахстаны дипломатыг ШАЛГАЖ БАЙНА 17:49 Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ.
|
Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ. »»
|
|
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ 16:16 МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр
|
МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр »»
|
|
Тархины хавдартай хүн бүрэн эдгэрчээ 15:03 Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ.
|
Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ. »»
|
|
Анхан шатны шүүхээс Бишимбаевт 24 ЖИЛИЙН ял, Байжановт 4 ЖИЛИЙН ял оноолоо 10:45 Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/
|
Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/ »»
|
|
Цаг уурын асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийжээ 10:29 Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов.
|
Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов. »»
|
|
13000 жилийн өмнөх хүний мөр 11:39 Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ.
|
Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ. »»
|
|
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна 22:12 СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна
|
СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна »»
|
|
БНСУ-ын “HD Hyundai Marine Solution” компани 2022 оноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO хийлээ 11:55 547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв.
|
547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв. »»
|
|
Украины фронтын байдал хүндхэн байна 08:40 Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа.
|
Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа. »»
|
|
Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв 14:47 Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн
|
Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн »»
|
|
Ерөнхийлөгчөөр 5 дахь удаагаа сонгогдсон Владимир Путин Төрийн тэргүүний тангараг өргөлөө 10:41 Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна.
|
Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна. »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|