 |
|
 |
|
СОЛОНГОС ХЭЛ АЛТАЙ ОВГИЙН ХЭЛ МӨН ҮҮ? |
|
|
 |
|
 |
СОЛОНГОС ХЭЛ АЛТАЙ ОВГИЙН ХЭЛ МӨН ҮҮ?
2014-03-27Монгол бол шинжлэх ухаан сулхан хөгжсөн, жижигхэн буурай орон. Чухам энэ байдал Монголын түүх судлалын 
салбарт тусгалыг олжээ. Түүх гэдэг нь өнөө цагт ч, ирээдүйнхээ төлөө хөгжил рүү урагш харж алхахад ч нэг их чухал биш, харин бахархал, онгирч гайхуулах үзүүлэн юм гэх ойлголт, түүхийн утга учрын үл анзааралт монголчуудын дунд өнөө хүртэл түгээмэл. Гэвч, гадаадын хүчирхэг улс гүрний хувьд бидний өнгөрсөний түүх тэдний “ирээдүйн бодлого”-ын нэг хэсэг болж иржээ.
Өнгөрсөн зуунд Монголын түүх коммунизмын аварга гүрэн Зөвлөлтийн хяналт, үзэл суртлын хүлээсэнд баглуулсан байв. Яагаад гэвэл, Зөвлөлтийн хувьд Монголын түүх нь бие даасан монгол үндэстний түүх бус "дагуул орны түүх" байх ёстой. Иймд, монголчууд дагуул орон гэдгээрээ л бахархах учиртай байжээ. 1991 онд Зөвлөлт гүрэн задран унав. Гэвч Монголын түүх судлал хүлээснээс чөлөөлөгдсөнгүй. Харин шинэ орон зайд Орос, Хятад, Турк, Өмнөд Солонгос гэх мэт шинэ тоглогчид нэмж орж ирлээ. Монголын түүх тэдний ирээдүйн нэг хэсэг ажээ.
Харамсалтай нь, өнөө цагт монгол түүхч, хэл судлаачид Монголын түүх судлалын гадна зогссон хэвээр. Үүний нэг шалтгаан нь Монголын “түүх судлал дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт” юм. Үүнийг албан ёсоор гадаадын санхүүжилттэй судалгааны төсөл, хөтөлбөр гэж нэрлэх ба тэдгээрт монгол судлаачид нь бие даасан, өөрийн итгэл үнэмшилтэй эрдэмтний хувьд бус, харин ихэвчлэн хөлсөөр “гүйцэтгэгч”-ийн хувиар оролцож иржээ. Тэдний ийм нэг жишээтэй таарч билээ.
Монгол хэл судлаач нэг доктор эрхэмтэй монгол хэлний өнөөгийн байдлын талаар ярилцахаар суув. Гэтэл эрхэм доктор ярианы эхнээс л монгол хэл бол Алтай язгуурын хэл, монгол ба солонгос хэл нэг гаралтай хэлнүүд гэх асуудлыг шууд дурдан хөндлөө. Харин ярианы явцад доктор өөрөө солонгос хэл мэддэггүй, энэ талаар судалж байгаагүй, Алтай язгуурын хэлний талаар өдий төдий санаа, хувилбар байдгийг ч олж уншаагүй нэгэн болж таарч билээ.
Асуудлыг энэ мэт өөрөө судалж үзээгүй, гэвч дам олж авсан мэдээллээ өөрийн итгэл үнэмшил болгон бичдэг, түүнийгээ олонд ярьж явдаг “төсөл”-ийн судлаачид Монголд хэтэрхий олон ажээ. Энэ бол яах аргагүй сүүлийн хориод жилд хэд хэдэн улс Монголын түүхийн салбарт хөрөнгө оруулснаас Өмнөд Солонгосын санхүүжилттэй түүх-археологи, хэл судлалын хөтөлбөр, төслүүд маш нөлөөтэй болж ирсний илрэл юм. Үүний зэрэгцээ, Өмнөд Солонгосын хувьд Алтай хэлний тухай онол буюу таамаглал нь Монголын түүхийг “агуу солонгос үндэстэн”-ий үндсэрхэг үзлийн нэг салаа мөчир болгох гол арга зам болж хувирсан ажгуу.
Монголын нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, түүний дотор түүх, хэл судлалын өрөвдөмөөр дорой байдлаас үүдэн манай олон тооны монгол хэл судлаачдын итгэл, үнэмшил, ярианы зуршмал сэдэв болсон Алтай овгийн хэл ба түүнтэй холбоотой гэх Солонгос хэлний талаар нэгэн солонгос судлаач, доктрант залуугийн бичсэн өгүүллийг уншигч та бүхэнд орчуулан толилуулж байна. Энэ өгүүлэлд солонгос хэл ба Алтай хэлний таамаглалын талаар энгийн үгээр, ойлгомжтой цэгцтэй тайлбарласан төдийгүй шинжлэх ухааны онол, таамаглал, санааны талаар зөв зохистой ойлголт өгчээ.
Хэв шинжийн хувьд, тийм. Харин, гарвалын хувьд, үгүй!
Типологи (буюу хэлний хэв шинж) нь хэлний бүтцийн судлал бөгөөд бидний сайн мэдэхээр, орчин цагийн Солонгос хэл нь өгүүлэгдэхүүн-тусагдахуун-үйл үг гэсэн үгийн үндсэн дараалал, олон үет язгуурт бүтэц, дагавар суурьт залгамал үгзүй (нөхцөл ба үйл үгийн хувирал нь үгийн төгсгөлд шууд залгагддаг буюу ард нь ордог үгзүй) бүхий Япон, Монгол, мөн Турк зэрэг газарзүйн хувьд илүү алслагдмал “Алтай” хэлнүүдэд байх дүрмийн онцлогуудыг өөрт агуулдаг билээ.
Гэвч, Алтай хэлний овгийн талаар анх санаа авч бий болсон төдийгүй өнөө хүртэл түгээмэл нэг ойлголт бий. Энэ бол Энэтхэг-Европ, эсвэл Хятад-Түвд (Сино-Түвд) хэлтэй адилтгах хэмжээнд авч үзэхүйц, хоорондоо холбоотой Алтай хэлнүүд нь нэг “өвөг” хэл буюу энэ тохиолдолд “өвөг-Алтай хэл” хэмээн таамагладаг нийтлэг өвөг хэлнээс үүссэн болохыг илтгэх “гарвал нэгтэй хэлний бүлэг” гэх ойлголт юм.
Яагаад Алтай хэлнүүдийг гарвал нэгтэй хэмээн үзэж болохгүй байна вэ?
Гарвал нэгтэй хэлний овгийг тодорхойлъё гэвэл, тухайн харьцуулж буй хэлнүүдэд буй нийтлэг гаралтай үндсэн үгсийн сан (нэг гаралтай үгс)-г харьцуулах нь (Алтай хэлнүүдийн гол нийтлэг онцлог болох) дүрмийн хэв шинжийн адил төст байдлаас илүү тодорхой, баттай нотолгоо болдог юм. Алтай хэлний таамгийн үндсэн дутагдал нь тэдгээр хэлнүүдэд дээр дурдсантай адил нийтлэг үндсэн үгсийн сан огт байхгүй гэдэгт буй.
Хэлний овгийг хэрхэн тодорхойлдог вэ? Хэрэв Солонгос нь Алтай хэл биш юм бол тэгээд ямар хэл вэ?
Орчин цагийн аливаа хэлний бүрэн үгсийн сан (лексик)-г археологийн давхарга адилаар цаг хугацаа өнгөрөх тусам давхарга үүсгэн баяждаг зүй тогтолтой хэмээн ойлгож болно. Тухайн нэг хэл бүхэлдээ нэгээс олон хэлний холимог (буюу жишээлбэл, Англи хэл нь Энэтхэг-Европ овгийн хэлний тусдаа салбаруудын холимог) болж хувирдаг шиг аливаа хэл нь харь хэлний үгсийн санг агуулж магадгүй. Үүгээр авч үзвэл, тухайн хэлтэй үнэхээр генетик хобоотой хэлний овог нь тус хэлний “сэргээж болохуйц хамгийн эртний давхарга” юм.
Бидэнд нийтлэг мэдэгдэж буйгаар, орчин цагийн Солонгос хэл нь үнэн хэрэгтээ Хятад-Солонгос хэл бөгөөд Солонгосын түүхэнд төр улс үүссэнээс хойш бий болсон хэл юм. Хамгийн багаар бодоход Солонгос хэлний лексик (үгийн сан)-ийн тэн хагас нь зээлдэж авсан сонгодог Хятад хэлний үгс бөгөөд одоо тус хэлний лексик давхаргын хамгийн дээр орчин цагийн Англи хэлний маш их хэмжээний үгсийн сан бий. Хамгийн эртний Хятад давхарга МЭӨ 108 оны үеийн “Хан улсын захирагчдын үе” (энэ нь өнөөгийн Солонгост улс төр, түүх бичлэгийн эмзэг сэдэв), эсвэл арай хожуу буюу түүхэн сурвалжийн мэдээгээр Хятад дүрвэгсэд Солонгосын хойгт орж ирсэн байж болох тэдний уналтын үед холбогдож магадгүй юм. Гэхдээ бас үүнээс ч өмнө Чин улсын хатуу ширүүн ноёрхол Хятадад дүрвэгсдийн давлагаа үүсгэснээр [Солонгост] Жинханы төр улсын суурийг тавихад хүргэсэн хэмээдэг. Гэвч Жинханы төр улсын тухай санаа нь Хятадын зохиомол нотолгоо байж магадгүй. Улмаар, бичгийн Хятад хэлээр дамжин Буддын ба Күнзийн номлол [Солонгосын хойгт] нэвтрэн түгсэнээр хэлний шинэ давхаргууд нэмэгдсэн гэдэг нь тодорхой бөгөөд хожим МЭ XIV зуунаас Шинэ Күнзийн номлол зонхилох болсон нь тэдгээр давхаргыг улам бэхжүүлсэн ажээ. Эцэст нь, XVIII зууны сүүл, XIX зууны эхээр Хятадад идвэхтэй үйл ажиллагаа явуулж байсан Католик шашны номлогчдоор дамжин орчин цагийн эхэн үеийн Хятад хэлний үгсийн сан, улмаар XIX зууны сүүл, XX зууны эхээр Хятад-Япон хэлний үгийн сан илүү их хэмжээгээр [Солонгос хэлэнд] нэвтэрсэн юм. Эдгээр хамгийн сүүлийн давхаргуудын нэлээд хэсэг нь Хятад хэлэн дэх эхэн үеийн Буддын шашны их хэмжээний үгсийн санг Энэтхэгийн Буддын шашны эх хэлнүүдээс орчуулах буюу галиглан авсантай арга маяг ижил боловч Хятадаас илүүтэйгээр Европын Библи, үзэл суртал, техникийн нэр томьёонуудын шууд орчуулга ажээ. Умард Солонгост анх Япон хэл, хожим Хятад хэлээр дамжин нэвтэрсэн байх учиртай Марксизмын холбогдолтой зээлдмэл Хятад үгсийн сангийн давхарга бий.
Гэвч, Хятад хэлнээс зээлдэн авсан хожмын бүх давхаргын суурь буюу Солонгос хэлний хамгийн эртний давхарга хэмээн ойлгогдох “цэвэр Солонгос хэл” (순우리말 сун-ури-мал:үнэнийг хэлэхэд “сун” нь өөрөө Хятад хэлэнд “цэвэр” (純) гэсэн утгатай) хэмээн өнөөдрийн Солонгосчууд үздэг Хятад-Солонгос (Сино-Корей) хэлний Солонгос хэсгийг нь “Солонгос хэл” (Корей хэл) хэмээн тодорхойлж болох юм. Иймд Корей хэмээн нэрлэгдсэн нэгэн хэлний овгоос зөвхөн [өнөөгийн] Солонгос хэл мөхөлгүй өнөөг хүрсэн ажээ. Тухайн хэлний овогт түүнийг илтгэн харуулах ганцхан хэл байгаа үед тэр хэлийг “өнчин” хэмээн тодорхойлж болох юм. Иймд орчин цагийн Солонгос хэл нь Корей хэлний “өнчин” хэл бөгөөд одоо мэдэгдэж буйгаар бүс нутгийн аялгын ялгаанаас илүүтэй тусгай онцлог бүхий өөр Корей хэл байхгүй байна.
Мэдээж хэрэг, Хятад хэл Солонгостой адил эртний хэл тул Хятад-Солонгос хэл нь Хятад-Түвд хэлний овогт оруулан ангилж болохуйц Сино хэл юм. Хятад-Солонгос хэлэнд буй Хятад хэлний үгсийн сан нь Хятад-Япон хэлний хамтаар эртний Хятад хэлний авиазүйг сэргээхэд тустай. Гэвч, хэлийг системчлэн эрэмблэх утгаар авч үзвэл, нэг чухал зүйл нь орчин цагийн Солонгос хэлний шууд өвөг болох эртний Солонгос хэл нь түүхийн өмнөх үед эртний Хятад хэлтэй нийлэхээс өмнө ярианы хэл байсан гэдэгт бид итгэж болдогт байгаа юм. Гэтэл “цэвэр Солонгос хэл”-ний үзлийг баримтлагч [Солонгосын] үндсэрхэг үзэлтнүүд өнөөдөр нэг зүйлийг ташаа ойлгодог. Тэд эртний Солонгос хэлээр ярилцаж байсан үе нь ямар нэг “Солонгос” төр улс буюу соёлын айдэндити (identity) үүсэхээс хамаагүй эрт бөгөөд энэ хэл газарзүйн хувьд зөвхөн багахан бүс нутаг, илүү тодорхой авч үзвэл [Солонгосын] хойгийн зүүн өмнөд хэсгээр хязгаарлагдсан байх учиртай ба тус хойг дахь Шилла улсын өргөжин тэлэлтийн дараах үеийн хүн амын өвөг дээдсийн өчүүхэн цөөнх л эртний Солонгос хэлээр ярьж байсан байх учиртай гэдгийг орхигдуулдаг. Мөн, тэд Гогурёо, Бохай улсын хүн амыг багтаасан бусад ард түмнүүд тэр чигээрээ өөр, эртний Солонгос хэлтэй нийлэхээс өмнө аль хэдийн Хятад үгсийн сантай холилдсон Солонгос-бус хэлүүдээр ярьж байсан байх ёстой гэдгийг орхигдуулж байна.
Гэхдээ, түүхийн хувьд эрт үеийн Солонгос хэл түгэж, хойгийн бусад хэлүүдийг орлох буюу уусгасан, иймээс эртний Солонгос хэл Хятад болон бусад хэлний үгсийн санг өөрийн лексикт зээлдэн авсан нь өнөөгийн Солонгосын хэлний хамгийн эртний давхарга нь Хятад бус, харин эртний Солонгос хэл гэсэн санааг илтгэж буй хэрэг. Мэдээж хэрэг, эртний Солонгос хэлний үгсийн санг бусад хэлнүүд зээлдэж авах үед энэ үйл явц нь тодорхой цаг үе ба бүс нутгуудад явагдсан байх учиртай бөгөөд эдгээр тохиолдолд хамгийн эртний давхарга гэж байх учиргүй, харин мөхсөн тэдгээр хэл буюу аялагууд, жишээ нь Япон хэлэнд тохиолдсонтой адилаар Солонгосын хойгийн гадна үлдэж хоцорсон байж магадгүй юм. Гэвч, ямар ч түүхэн тохиолдолд орчин цагийн (Сино-) Солонгос хэлийг Солонгос гэдгээр нэрлэх нь зүйд нийцнэ.
Иймд, эртний Солонгос хэл гэдгээс үүдэн энэ хэл нь нэг өвөг-Алтай хэл (сэргээж болох хамгийн эртний давхарга)-нээс үүссэн хэлний бүлгүүд (Түрэг, Монгол, Тунгус хэл)-ийг нэгтгэсэн Алтай овгийн хэлний нэг салбар байх учиртай гэсэн таамаглал бий болсон юм. “Сэргээж болохуйц” гэдэг нь тухайн мөхсөн хэл өмнө нь оршиж байсныг онолын хувьд итгэлтэйгээр баталж, зарим үндсэн үгсийн санг нь сэргээж болно гэдгийг илтгэж байгаа хэрэг. Энэ талаар судалгаа хийж гүйцэтгэх, эсвэл наад зах нь энэ талаар оролдолго хийх нь хэл шинжлэлийн “харьцуулсан арга”-ыг хэрэглэж буй харьцуулсан хэл судлаачдын ажил билээ.
Харьцуулсан хэл судлал хэрхэн ажилладаг вэ?
Хоёр буюу түүнээс олон хэл нийтлэг нэг өвгөөс үүссэн гэдгийг шинжлэх ухааны хувьд батлахын тулд зүгээр л ижил төстэй үгсийг хайж олох нь хангалттай бус, харин үгс хоорондын авиан зохицолуудыг тогтоох хэрэгтэй. Энэ тухай онолыг ингэж тайлбарлаж болно. Хоёр хэл салж, нэг нэгнээсээ холдох явцад тэдгээр хэлний тодорхой авиан дуудлагууд өөр өөр чиглэлд аяндаа хувиран өөрчлөгддөг; харьцуулсан хэл судлаачдын иш үндэс болгон хэрэглэдэг гол үзэгдэл нь авиан өөрчлөлтүүд тэдгээр хэлнүүдийн хувьд дотоод зүй зохицолтой байгаа эсэх юм, иймд зөвхөн ганц үг санамсаргүй байдлаар дуудлагаа өөрчлөх бус, харин өөрчлөлт нь тухайн хэлний бүх үгэнд тохиох тул ижил авианууд (жишээлбэл, тодорхой байрлал бүхий тодорхой эгшиг, гийгүүлэгчүүд) нь ижил арга замаар өөрчлөгддөг. Гэхдээ энд нэмж өгүүлэхэд, гарвал нэгтэй, хоорондоо холбоотой хэлнүүдийн хооронд явагдах дам буюу олон дамжсан зээлдлэгийн нөлөөлөл бүхий дуудлагад тохиож болдог, дээрх үзэгдэлд үл хамаарах бусад өөрчлөлтүүд бас бий.
Гарал нэгтэй бусад хэлнүүдэд тохиох тогтмол харилцан зохицолуудыг захирдаг авиан хуулиудыг тодорхойлохоор оролдох үед тухайн дуудлага дахь дам нөлөөллүүдийг хасаж тооцохын тулд тэдгээр нөлөөллийг нарийвчлан таних хэрэгтэй. Хэлний түүхэн хөгжлийн энэ ойлголт тухайн хэлний үгсийн сангийн “дотоод сэргээн засварлалт”-ыг хийх боломжыг олгодог ба үүний тулд хоёр хэлний хооронд буй ижил төстэй харагдах үгийг харьцуулахын өмнө тус тус хэлэнд тухайн үгийн анхны хэлбэрийг аль болох эрт үе хүртэл тогтоох шаардлагатай юм. Өнөөдөр хоёр хэлэнд (хэдийгээр тус хоёр хэл хоорондоо холбоотой байсан ч гэсэн) ижил харагдаж болох хоёр үг өнгөрсөн үед нэг нэгнээсээ маш өөр байсан бөгөөд санамсаргүй тохиолдол буюу дам үйл явцаар дамжин ижил болсон байж болно. Энэ тохиолдолд тэдгээр үгс генетик холбоог илэрхийлнэ гэж үзэхгүй.
Хоёр буюу түүнээс олон хэлний хооронд буй боломжит ижил төстэй үгсийг тодорхойлохоор оролдох үед тухайн хэлний хамгийн эрт үеийн хэсэг байх боломжтой үндсэн үгийн сангийн нэгжүүдийг анхаарах хэрэгтэй юм. Харин илүү олон хэсгээс бүрдсэн буюу ухагдахууны хувьд хийсвэр үгс нь шинэ, эсвэл хөрш зэргэлдээ хэлнүүдээс зээлдэгдэн нэвтэрсэн байх магадлалтай. Үндсэн үгийн сан нь 1-9 хүртэлх тоо, бие махбодын хэсгүүд, цаг агаар, байгаль газарзүйн дүр дүрслэл (гол, уул гэх мэт), нутгийн уугуул ургамал ба адгуус амьтан, үндсэн өнгүүдийг агуулж болох юм. Гэхдээ эдгээр тохиолдолд ч бусад хэлнээс дам зээлдсэн үгс байх тул нягт нямбай судалгаагүйгээр юу ч тодорхой биш. Боломжит ижил үгс нь харьцангуй ижил утгатай байх ёстой ба өөрөөр бол бусад хэлнүүдээс ижил төстэй харагдах үгсийг олох нь хэт хялбар ажил юм. Жишээлбэл, хэрэв “мод”, “тэнгис” гэсэн утгатай үгс ижил бол энэ нь санамсаргүй тохиолдол байх магадлалтай, харин “нуур” ба “тэнгис” гэдэг үгс нь өвөг хэлний эх оронд нуур буюу тэнгис бий юу гэдгээс хамааран устай холбоотой ямар нэг үгнээс хувьсан хөгжсөн байж болно.
Гарвал нэгтэй ижил үгсийг тодорхойлоход тохиолддог гол бэрхшээл нь хоёр буюу түүнээс олон хэлний ижил төстэй үгс зээлдлэгийн үр дүн үү, эсвэл гарал үүсэл нэгтэйн шинж тэмдэг үү гэдгийг батлахад туйлын хэцүү гэдэгт байгаа юм. Үнэн хэрэгтээ, хэрэв үгс ижил харагдаж байвал энэ нь тэдгээр нь илүү саяхных бөгөөд цаг хугацааны явцад өөрчлөгдөөгүй тул зээлдлэгээс үүдсэн байх гэсэн сэжиг төрүүлдэг. Энэ шалтгааны улмаас хэлнүүдийн хоорон дахь гарвалын холбооны талаарх илүү баттай нотолгоог гаднах байдлаараа төсгүй боловч авиан хуулиар холбогдож болох үгсээр дамжуулан гаргаж ирдэг байна.
Өнөө үе хүрч ирсэн буюу түүхэнд бичигдэн үлдсэн хоёр хэлний хоорондын гарвалын холбоог тодорхойлоход хэрэгтэй, улс төр болон арьсны онолоос тусдаа нэг шалтгаан нь тогтмол авиан өөрчлөлтөөр дамжуулан нийтлэг өвөг хэлнээс дамжиж ирсэн үгсийн санг дедукцлан сэргээж болдог гэдэгт байгаа юм. Энэ утгаар авч үзвэл, харьцуулсан арга нь таамаглал дэвшүүлж болохуйц байгалийн шинжлэх ухаан юм. Эрдэм шинжилгээний өгүүллүүдэд үргэлж од тэмдэг (*) бүхий угтвараар тэмдэглэсэн, дахин сэргээсэн үгсийн сангууд нь илүү эртний хэл бүхий эртний бичвэрүүдийн нээлтээр дамжуулан судалж, нэг мөр баталж болохуйц урьдчилсан таамгууд болж байдаг юм.
Алтай овгийн хэлний таамаглалын үндсэн дутагдал
Энэ талаар бодохдоо бид гарвал нэгтэй Алтай хэлний тухай таамаглалын санаа ба яагаад Солонгос хэлийг энэ овогт багтаан ангилж болохгүй вэ гэдгийг дахин авч үзэх хэрэгтэй юм. Товчхондоо, энд хоёр асуудал бий: нэг нь Түрэг, Монгол, Тунгус хэлийг агуулсан “цөм” Алтай хэлний бүлгүүдийн хоорон дахь анхан генетик холбоог харьцуулсан аргаар хангалттай тогтоогоогүй, иймд Солонгос хэлийг дотороо агуулж буй Алтай хэл нь өөрөө байхгүй юм; нөгөө нь эртний Солонгос хэл үндсэн үгсийн сангийн хувьд цөм бүлгийн гэгдсэн хэлнүүдийн аль нэгтэй өчүүхэн төдий холбоотой буюу огт холбоогүй байна.
Түрэг, Монгол, Тунгус хэлнүүдэд газар зүйн хувьд холбоотой байх хамгийн магадлалтай, их хэмжээний дам үгсийн сан бий (өөрөөр хэлбэл, газарзүйн ойр байдлаас шалтгаалсан харилцаа нь тэдгээр хэлнүүдэд нэг нэгнээсээ үгсийн сан зээлдэн авах боломж олгосон). Ялангуяа, Түрэг ба Монгол хэл, Монгол ба Тунгус хэлний хооронд ижил үгсийн сан бий боловч Түрэг ба Тунгус хэлний хооронд ийм холбоо бага юм. Энэ нь эдгээр гурван хэлний бүлэг нийтлэг гарвал буюу генетик холбоотой гэхээсээ илүүтэй газар зүйн хувьд хаяа нийлж байсны шинж тэмдгүүд юм.
Гэвч, Алтай хэлнүүдийн ижил төст үгсийн санг Түрэг, Монгол, Тунгус хэл нь [тус тус] ижил тэгш байр суурьтайгаар авч үзэх Алтай хэлний салбар хэлнүүд гэсэн нөхцөлөөр байгуулжээ. Үүнээс үүдэн, таамаглан буй Алтай хэлний ижил үгсийг эртний Солонгос, Япон буюу өөр хэлнүүдээс хайх үед гаднаасаа ижил харагдах үгсийг хамгийн амар байдлаар түүн авч болох [нийтлэг бус] гурван тусдаа хэлний эх сурвалж бий болдог байна. Туршлагагүй хэл судлаачид, эсвэл өөрийн санаанд нийцүүлэхийг хүсэгчид тус тус, нэг бүрчлэн харьцуулах энэ аргыг авч хэрэглэдэг. Энэ аргыг хэрэглэсэн үед дам зээлдэн авсан үгсийг гарвал нэгтэй үгс хэмээн ташаа тодорхойлдог байна. Гэвч тэдгээр үгс тогтмол авиан өөрчлөлтөөр нийтлэг гэдэг нь дэмжигддэггүй тул цөм хэлний бүлгүүд хооронд, ялангуяа эртний Солонгос хэлний хувьд үндсэн үгийн сан хоорондын холбоог батлах зүйл багахан ажээ.
Тэгвэл, яагаад Алтай хэлнүүд ийм анхаарал татам адилхан байна вэ?
Генетик холбоо дутагддаг хэдий ч, төв Евразийн тал нутагт даяар нумран тархсан өнөөгийн Алтай хэлээр ярилцагчдын хооронд соёлын ойр харилцаа, урт удаан хугацааны түүхэн харилцаа оршиж ирсэн юм. Цөм хэлнүүд (дээр өгүүлсэнчлэн, ялангуяа Түрэг ба Монгол, Монгол ба Тунгус хэлний хооронд, гэхдээ Түрэг ба Тунгус хэлний хооронд дутагддаг) хоорондын үгсийн сангийн эрчимтэй зээлдлэг болон тэдгээрийн ижил төстэй дүрмийн бүтцүүд бидэнд тэдний эх орон нэгэн цагт газарзүйн хувьд ойр байсныг илтгэдэг билээ.
Гэвч, мөн л дээрхийн эсэргээр эртний Солонгос хэлэнд зээлдмэл үгсийн сан өчүүхэн төдий байгаа нь эрт үед энэ хэл бусад Алтай хэлнээс тусгаарлагдмал байсныг илтгэж байна. Солонгосын түүхэн дэх Гурван хаант улсын (эртний Солонгос хэл Шиллагийн үндсэн хэл бөгөөд Жүрчэн хэлээр Гогурёо улсын нутгийн умардад ярьж байсан байх боломжтой) үед Солонгос хэл нь Тунгус хэлний Жүрчэн салбар (Манж хэлний өвөг)-тай хожуу харилцаанд орж байсан байж магадгүй ба Юань улсын үед Монгол хэлтэй маш дам, туйлын хязгаарлагдмал нөлөөлөл ба түүхэн харилцаатай байжээ. Өөр бусдаар авч үзвэл эртний Солонгос хэл харьцангуй тусгаарлагдмал байдалд хувьсан хөгжиж өнөө хүрчээ.
Үнэн хэрэгтээ, түүхэнд мэдэгдсэн хэлнүүдээс тусдаа, хожмын оршин буй хэлнүүдэд ууссан буюу хүчээр мөхөөгдсөн бусад олон хэл, хэлний овгууд байж болох талаар онолын гаргалгаа хийх, санаж бодож явах нь байж болохгүй зүйл биш юм. Цаг хугацаагаар өнгөрсөн рүү буцаж аялан буй хэл судлалын газрын зургийг зөвхөн өнөөдөр авч үзэж буй цөөн тооны өвөг хэлээр хязгаарлах ёсгүй; энэ нь бидний мэдэхгүй өвөг-хэлнүүдтэй цуг бидний мэдэхгүй хичнээн тооны хэл оршиж байсан бэ гэдэгтэй яг ижил түвэгтэй нөхцөл билээ. Өнөөдөр авч үзэж буй өвөг-хэлнүүд бол хамгийн эртний хэл бус, харин одоогоор мэдэгдэж буй хэлнүүдийн сэргээж болохуйц хамгийн эртний давхарга юм; тэдгээр нь шаардлагатай бол “өвөг хэлний өмнөх” хэмээн нэрлэж ч болох илүү түрүү үеийн хэлний овгуудад эргээд харъяалагдах буй заа.
Хэлнүүд үгсийн сангаа дамжуулалгүйгээр нэг нэгнийхээ бүтцэд хэрхэн амжилттай нөлөөлж болох вэ?
Товчхондоо, хэрхэн явагддаг зүй тогтол нь мэдэгдээгүй байна. Гэвч, харилцан үйлчлэл (газарзүйн холбоо) нь үүнд татагдан оролцож буй хүн амын харьцаа, тэдгээрийн соёл, улс төрийн хөгжлийн тус тусын үе шатууд гэх мэт хүчин зүйсээс хамааран хэлнүүдийн хооронд хэдэн ч тооны замаар тохиож болно. Хэлнүүдийн газар нутгийн харилцаа нэг хэл нөгөө хэлээ дарангуйлан тэлэх, эсвэл өргөжин тэлэлтийнхээ хүчинд өөрөө тэсэж үлдэж магадгүй давхаргын ойлголттой шууд холбоотой юм. Үүний тодорхой жишээнүүд байлдан дагуулалт, колоничлолуудаар тохиосон, гэхдээ энэ нь цөөн хүнтэй, эсвэл улс төрийн хувьд хөгжсөн бүс нутгуудад өргөжин тэлж буй хүн ам уу, эсвэл бусад соёл иргэншлийг эзлэн авсан элит байлдан эзлэлт үү гэдэг нь хэлнүүдийн харилцан үйлчлэлийг ялгаатай болгоно.
Үгсийн сангийн хувьд бус, харин хэв шинжийн хувьд нөлөөнд автаж буй хэлний нэг тохиромжтой жишээ нь Манж Чин улсын үед давамгай байр суурь эзлэх болсон Хятад хэлний умард салбар Мандарин Хятад хэл нь бусад Сино-Түвд хэлэнд байдаггүй олон тооны Алтайн гэгдэх онцлогуудыг харуулж байгаа явдал юм. Тодорхой хэлбэл, Мандарин Хятад хэлэн дэх илүү олон үет үгсийн сан, цөөн хөг аялгуу, дагавар суурьт үгзүйн илүү өргөн хэрэглээ нь энэ хэл шинэ үгсийн сан авалгүйгээр хэсэгчлэн “Алтайчлагдах” үйл явцыг туулж буйг харуулж байна.
Эндрью Логи
Зохиогчийн тухай: Эндрью Логи нь Солонгос судлаач бөгөөд Хельсинкийн их сургуулийн докторант юм. Тэрээр Солонгосын түүх, соёлын сэвдээр их суруульд хичээл заадаг.
- See more at: http://gashuun.mn/304#sthash.FjFniYBs.dpuf
Монгол бол шинжлэх ухаан сулхан хөгжсөн, жижигхэн буурай орон. Чухам энэ байдал Монголын түүх судлалын салбарт тусгалыг олжээ. Түүх гэдэг нь өнөө цагт ч, ирээдүйнхээ төлөө хөгжил рүү урагш харж алхахад ч нэг их чухал биш, харин бахархал, онгирч гайхуулах үзүүлэн юм гэх ойлголт, түүхийн утга учрын үл анзааралт монголчуудын дунд өнөө хүртэл түгээмэл. Гэвч, гадаадын хүчирхэг улс гүрний хувьд бидний өнгөрсөний түүх тэдний “ирээдүйн бодлого”-ын нэг хэсэг болж иржээ.

| СОЛОНГОС ХЭЛ АЛТАЙ ОВГИЙН ХЭЛ МӨН ҮҮ? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|

|