Украйн улсад автономит эрхтэйгээр харьяалагдаж байсан тус хойг эртнээс грек, скиф, гот болон алтан ордны монголчуудын гэр болж ирсэн билээ. Харин өдгөө оросууд хүн амын ихэнх хэсгийг эзлэнэ. Мөн украйн, крымын татарууд оршин суудаг. Орос, Украйнууд тус хойг 1783 онд Оросын харьяанд орсноос хойш шилжин суурьшиж эхэлсэн бөгөөд тэдний ихэнх нь дэлхийн хоёрдугаар дайны дараа нүүн иржээ. Крымын татарууд 13-р зуунаас амьдарч байгаа юм. Энэ хойгийн төлөө оросууд османы эзэнт гүрэн, англи болон францын армитай 1853-1856 оны хооронд дайн хийж байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед 1941 оны 10-р сараас 1942 оны 7-р сар хүртэл 8 сарын турш германы булаан эзлэгчдийн эсрэг тулалдсан ч ялагдаж ухарсан ба 1944 онд улаан арми чөлөөлжээ. Үүний дараа Сталины тушаалаар бүх татаруудыг нацистуудтай хамтарсан гэх шалтгаанаар төв Ази руу цөлсөн билээ. Хожим 1954 оны 2-р сарын 19нд Никита Хрущев Крымын хойгийг Украйны бүрэлдэхүүнд өгчээ. Гэвч одоо Крым ОХУ-ын харъяанд шилжээд удаагүй байгаа юм.

1. 1855: Малаховын булшны дэргэд зогсох цэргүүд.

2. 1854 оны 10-р сарын 25: Балаклав дах оросын морин цэргийн дайралт.

3. Крым дэх Английн цэргийн 4-р хорооны суурин, 1855 он.

4. 1855 он. Балаклав дах татар ажилчид.

5. 1855 он. Крымын дайны үеэрх франц цэргүүд. 

6. 1855 он: Крымд байрласан Хатан хааны армийн ирланд офицеруудын 89-р хороо.

7. 1869 он: Малчин татар жаалхүү.

8. Зөвлөлтийн үед Ялтад шилжин ирсэн украйн тариачид, 1930 оны 7-р сар.

9. Ялта орчмын усан үзмийн талбайгаар зугаалж буй Оросын сүүлчийн хаан Николай II.

10. Герман цэргүүд Украйнд цөмрөн орж байгаа нь, 1941 оны 10-р сар.

11. 1941 оны 10-р сарын 22: Крымын нийслэлд орж ирж буй германы арми.

12. Хар тэнгисийн эрэг дагуу давшилтанд орж байгаа герман цэргүүд, 1941 он.

13. Нацистийн бөмбөгдөгч Юнкерсүүд Крымын хаалга болох Днепр мөрний дээгүүр нисэж байгаа нь, 1941 он. 

14. Крымыг эзлэх ангийг армийн генерал фон Мангейм толгойлж байв. Зураг дээрх Севастопол хотыг хамгаалах ангийн эмэгтэй мэргэн буудагч Людмила Павлченко 300 илүү германчуудыг хороосон байна, 1942 оны 6-р сарын 12.  

15. Зураг дээр амь үрэгдсэн хоёр орос цэргийн цогцос болон Крымыг эзлэх ангийн харъяа румыны цэргийн их бууны ангийн цэргүүд, 1942 оны 7-р сар.

16. 1942 оны 10-р сар: германы арми Крымыг булаан эзэлж дуусав. 

17. 1944 он: Оросын армийн довтолгоонд өртөж Крымээс ухарч байгаа герман цэргүүд.

18. 1945 оны 2-р сар: Баруун гар талд Америкийн ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт (1882 — 1945), адмирал Уильямом Д. Лихи (1875 — 1959) болон генерал Жоржем Маршалл (1880 — 1950), зүүн гар талд Ерөнхий нарийн бичгийн дарга Иосиф Сталин (1879 — 1953), Английн ерөнхий сайд Уинстон Черчилль (1874 — 1965)  нар Крымын Ялта дах хуралын үеэр.

19. Ерөнхийлөгч Рузвельт, ерөнхий сайд Черчилль болон ерөнхий нарийн бичиг Сталин нар. 1945 он.

20. Гурван гүрний тэргүүд Крымын Ялта дах Ливадийн ордны өмнө, 1945 оны 2-р сарын 4. Арын эгнээнд: Гадаад хэргийн сайд Энтони Иден, АНУ-ын сайд Эдвард Р. Стеттиниус болон комиссар Вячеслав Молотов.

21. 1950 он: Ялта хотын автобусны буудал.

22. Хар тэнгисийн флотын шумбагч онгоц дээрх тэнгисийн цэргийн туг, 1996 оны 3-р сарын 20, Украйны Крым дэх Севастополийн тэнгисийн цэргийн бааз. Зөвлөлт Холбоот улсын үед Хар тэнгисийн флот байрладаг байсан энэ хотын бааз Украйны эзэмшилд шилжсэн боловч Украйн, Оросууд хамтран ашигласаар иржээ.

23. 1990 оны 10-р сарын 30нд ойролцоогоор 100 мянган татарчууд эх орондоо эргэн иржээ. Тэдний уриа «Эх орон эсвэл үхэл».

24. Иосиф Сталины тушаалаар Крымын татарчууд 60 гаруй жил эх орноосоо алсад байсан ба тэр үеийг дурсан жил бүрийн 5-р сарын 18нд гашууддаг.

25. Бас крымын татарчууд үе үе эсэргүүцлийн цуглаан ч зохион байгуулдаг.

26. Зөвлөлтийн эрин үед Крымын эрэг дээр амрах гэж ойролцоогоор 3 сая хүн ирдэг байсан бол 2002 оны байдлаар 4,5 сая жуулчин ирсэн байна.

27. Оросын хар тэнгисийн флот Севастополь хот дах баазыг эзэмших хугацаа 2017 онд дуусах байсан ба 2047 он хүртэл сунгах хэлэлцээр явагдаж байв.

ЦАГ ТӨР