 |
|
 |
|
Б.Сугарсүрэн: Миний фэйсбүүкийн 4000 гаруй найзуудын дийлэнх нь цэргийн хүмүүс, тэр дундаа хилчид байдаг |
|
|
 |
|
 |
Б.Сугарсүрэн: Миний фэйсбүүкийн 4000 гаруй найзуудын дийлэнх нь цэргийн хүмүүс, тэр дундаа хилчид байдаг
2014-03-22Монголын анхны фитнесс мисс, анхны Олон улсын хэмжээний мастер гээд маш олон зүйлийн анхдагч
болсон энэ бүсгүйг Б.Сугарсүрэн гэнэ. Тэрбээр Европын фитнесс миссээр шалгарч, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, Зүүн Азийн аваргын алт, мөнгө, Турк улсын фитнесс мисс, Монгол Улсын фитнесс миссийн хошой аварга зэрэг олон шагналуудыг хүртэж байсан гавъяатай нэгэн. Үүний зэрэгцээ Олон улсын тэмцээнд Монголынхоо эмэгтэй тамирчдыг дасгалжуулан бэлтгэж, А зэрэглэлийн шүүгчийн эрхтэйгээр оролцдог аж. Ингээд 74 жилийн түүхтэй "Эх орны манаа" сониныхоо энэ удаагийн дугаарын зочноор Монголын анхны фитнессийн ОУХМ, Монгол Улсын хошой фитнесс мисс Б.Сугарсүрэнг урин ярилцлаа. Магадгүй зуу зуун хилчин түүний тууштай, хөдөлмөрч зан чанараас үлгэр дуурайл аваасай гэж хүснэ... -Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Юуны өмнө намайг дугаарынхаа зочноор урин оролцуулж буйд таатай байна. Нийт хилчиддээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Намайг Батбуянгийн Сугарсүрэн гэдэг. Би ОХУ-ын Москва хотод арван жилийн боловсрол эзэмшсэн. Дараа нь Туркт багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөн. Мөн МУБИС-ийн Тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцсан. Аав, ээж хоёр маань урлагийн хүмүүс. Москвад оюутан байхад нь хамт явсан нь их азтай явдал болсон. Тухайн үед хүүхдээ авч явахыг зөвшөөрдөггүй байсан юм билээ. Би анх зургаан настайгаасаа уран сайхны гимнастикаар хичээллэж эхэлсэн. Оросын сургалт маш чанга. Тэндээс л хатуужил гэдэг зүйлийг яс махандаа тултал мэдэрсэн гэх үү дээ. Ингээд 2000 оноос бодибилдинг фитнессийн спортоор хичээллэж эхэлсэн. Манайд энэ спорт одоо л хөгжиж байгаа шүү дээ. Тэр үед Орост арай өөр байсан. 1994 онд Москвад Мадонна тоглолтоо хийсэн юм. Түүний биеийг хараад одоогийн залуусын адил булчинтай эмэгтэй хүн ямар гоё юм гэдэг бодолд автаж байлаа. Тэгээд л Мадонна шиг болохын тулд фитнессээр хичээллэхээр шийдсэн. Энэ спортоор хичээллэж 2004 онд Европын бодифитнесс мисс болсон. Ингээд өөрийгөө харсан чинь юун Мадонна, түүнээс "аймаар" боди болчихсон байсан. Маш их хөдөлмөр гаргаж бэлтгэл хийдэг байсан болохоор анхны тэмцээнд ороод Европын мисс, дараа нь Турк улсын бодифитнесс мисс болсон. Хаалттай оронд Монгол охин түрүүлнэ гэдэг үнэхээр ховор завшаан. Түүнээсээ их урам авч энэ чиглэлээр тууштай хичээллэх болсон доо. -Таны бага нас тэгэхээр Орост өнгөрч. Тухайн үедээ хүүхдийн хүсэл мөрөөдөл, хор шараар энэ спортоор уйгагүй хичээллэснээр өнөөдрийн амжилтад хүрсэн гэж ойлгож болох уу?
-Анх бодибилдингээр хичээллэхэд хүнд байгаагүй. Орост уран сайхны гимнастикаар хичээллэж байсан. Балет гэдэг утгаараа маш их шахуу хичээллэдэг байсан юм. Шөрмөс татаад бэлтгэлийн заалаар дүүрэн уйлаан, майлаан болно. Орой үдэш хоол идүүлэхгүй, өдөрт зөвхөн нэг л аяга ус уулгана. Норм нь тийм. Бидний бэлхүүс хоёр гарын атганд багтдаг байв. Тийм хүнд зүйлийг үзсэн болохоор бодибилдингийн спорт надад хэцүү санагдаагүй. Гэхдээ хүнд, хэцүү биш гэж хэлж болохгүй л дээ. Энэ спортоор хичээллэхэд маш их тэвчээр шаардагдана. Хөлс их урсгахаар амжилт аяндаа ирдэг. Тэгээд балетаа орхисон. Анхандаа бодибилдингээр эмэгтэйлэг, өв тэгш бие бялдартай болно л гэж хичээллэсэн. -Манайхан бодифитнесс мисс гэдэг нэр томъёог их шинэлэг гэж хүлээн авч байгаа энэ цаг үед та юу хэлэх вэ?
-Манайхан бодибилдингийг ганцхан төрлөөр буюу нийтлэг утгаараа булчин шөрмөс нь зангирсан, эрэгтэйлэг спорт гэж ойлгодог. Сүүлийн үед дэлхийн аваргад модель төрөл гэж шинээр гарсан. Энэ төрөлд модель шиг биетэй, өндөр сайхан охид оролцдог. Одоо спорт модель гэдэг төрөл шинээр гарч ирж байна. Бодибилдинг, фитнес мисс, фигур атлетик, модель гэж төрөл мөн бий. Миний чиглэл бодибилдинг биш. Энэ төрлийн тамирчид тайзан дээр хөл нүцгэн, жингээрээ зогсдог. Харин миний хичээллэдэг мисс төрөл арай өөр. Оролцогч фигур фитнес, мисс фитнесс гэсэн хэд хэдэн төрөлд оролцож болдог. Миний хувьд өнгөрсөн оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны спорт модель төрөлд VIII байранд шалгарсан. -Миний хувьд ч гэсэн таныг фитнессмисс гэхээр хав дөрвөлжин биетэй, бөөн булчин шөрмөс болсон хүн ирнэ гэж төсөөлж байлаа. Гэтэл тэс өөр юм. Та биеийнхээ аль хэсгийг нь түлхүү хөгжүүлдэг вэ?
-Тамирчин хүний стандарт гэж бий. Түүнийгээ барих ёстой. Тэрнээс биш яг тэр, энэ хэсгээ илүү хөгжүүлнэ гэж байдаггүй. Тэмцээний үеэр оролцогч нарын ерөнхий биеийг нь харж дүгнэдэг. Бодифитнесс мисс гэдэг утгаараа хэт эрэгтэйлэг байж болохгүй. Гадаадын айхтар боди хүүхнүүд байдаг даа. Тэдний зааг руу нэвтэрч болохгүй. Түүний дунд шатыг баримтална. Хамгийн хэцүү төрөл нь миний хичээллэдэг бодифитнесс гэж би хувьдаа боддог. Хүний шуналд хязгаар байдаггүй шүү дээ. Дасгал сургууль хийгээд ирэхээр хүн илүү шунадаг. Өөрөө өөрийгөө гаднаас нь хараад мэдэрдэггүй. Энэ утгаараа фигур, модель чанарыг барина гэдэг энэ спортын хамгийн хэцүү зүйл байдаг. Яагаад гэхээр бодибилдингийн эрчүүд хүндийн өргөлт их хийдэг. Харин бид хүндийн өргөлт хийхдээ бүгдийг зохицуулаад, эмэгтэйлэг чанараа авч үлдэн, булчинлаг болно гэдэг өөрөө нарийн шинжлэх ухаан юм. -Тэгвэл энэ спортоор хичээллэхэд сайн дасгалжуулагч зайлшгүй хэрэгтэй юм байна. Таны анхны дасгалжуулагч хэн байв. Одоо хэний удирдлага дор хичээллэдэг вэ?
-Сайн дасгалжуулагчтай байж л тамирчин хүн амжилт гаргадаг. Миний түүх эсрэгээрээ. Өөрийн сонирхолоор энэ спортод анх дурлаж, суралцаад дасгалжуулагч, багшийн мэргэжил эзэмшсэн. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд би өөрөө өөрийгөө дасгалжуулж ирсэн. Багш, дасгалжуулагчгүй байж ийнхүү том ярих нь сонин л доо. Ийм хүн амжилт гаргана гэдэг тун ховор. Өөр дээрээ дасгалжуулагч хийнэ гэдэг түүнээсээ байнга суралцаж байхыг хэлдэг юм. Хүн хүний физилоги ондоо. Ер нь тамирчин хүн өөрийгөө байнга эмч шиг чагнадаг. Орчин үед надтай адилхан явна гэдэг хэцүү. Учир нь хүний сонирхол тодорхой хугацааны дараа буурдаг. Тиймээс би бусдад аль болох дасгалжуулагчтай бол гэж зөвлөдөг. Гурван жил бие даан бэлтгэл хийснээс гуравхан cap дасгалжуулагчтай бэлтгэл, сургуулиалт хийсэн нь дээр биз дээ. Цаг хугацаа алдахгүйгээр л суралцах хэрэгтэй. -Манай залуучууд энэ спортыг хэр их сонирхож байна. Мэдээж тантай адил болмоор байна, дасгалжуулаач гэдэг санал их ирдэг байх?
-Фэйсбүүкээр маш их хүн над руу ханддаг. Тэднээс урмын гоё, сайхан үгнүүдийг ч хүлээж авдаг. Эрэгтэй хүмүүс хөдөлмөрийг минь ойлгодог. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс илүү намайг дэмждэг шүү. Би энэ спортыг сонирходог олон охидыг хот, улс, дэлхийн аваргад дасгалжуулан бэлтгэж байна. Өнгөрсөн жил миний шавь Дэлхийн аваргын тэмцээний залуучуудын ангиллаас шилдэг наймд шалгарсанд үнэхээр баяртай байгаа. Охидуудад зөвлөхөд бодибилдинг фитнессээс айж болохгүй. Манайхан нэрнээс нь хүртэл айгаад байдаг. Хүн бүр эрүүл байя гэж ярьдаг хэрнээ энэ спортыг ойлгодоггүй. Бүх спортын хаан нь бодибилдинг юм шүү. Манай охидууд их гоё. Ази эмэгтэйчүүдээс тэс ондоо бие хаа, царай зүстэй. Би дасгалжуулагч хүн болохоор гадуур явахдаа хүртэл энэ хүнийг ингэж хөгжүүлбэл болох юм байна гэж хардаг. -Манайд амжилт гаргах болов уу гэмээр залуус хэр олон харагддаг бол?
-Манай залуус бүгд л тэгж харагддаг. Харин биеэ л дасгалжуулах хэрэгтэй. Хүн заавал мэргэжлийн тамирчин болох албагүй. Ийм гоё байж нэг л их завтай хүмүүс байх юм. Завтай амьдралыг би хүлээн зөвшөөрдөггүй. Сайхан сургуультай, дээд боловсролтой залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй байна гэж ярьдаг хэрнээ өөртөө бэлтгэл хийх цаг гаргаж чадахгүй байна. Гэтэл бэлтгэл хийхэд 2-3 цаг л зарцуулагдана. Зөв амьдрал гэдэг ааг амьсгаагүй хөдөлмөр шаарддаг. Хоногийн 24 цаг надад хүрэлцдэггүй. Би спортоор хичээллэдэггүй хүнийг бас ойлгодоггүй. Амьдралдаа ямар ч спортоор хичээллэж байгаагүй хүмүүсийн талаар бодоод үзээрэй. Тэр хүн ямар ч аз жаргалыг мэдрэхгүй, хажуугаараа өнгөрөөж байна шүү дээ. -Таны хэлсэн тэр сайхан аз жаргалыг мэдрэхгүй байна гэдэг үнэхээр харамсалтай санагдаж байна. Бидний ярилцлагыг уншиж байгаа хилчдэд хандаад спортоор хичээллэхийн үр ашиг, аз жаргалыг та өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу?
-Миний амьдрал өглөө бүр шинээр эхэлдэг. Яагаад гэвэл би эрүүл хүн. Унтаж сэрээд л нарнаас эрч хүчээ авч байна. Хилийн алба маш хэцүү. Зовсон хүн л бусдын зовлонг ойлгодог. Спортлог байж, хүч хөдөлмөрөө гаргасан хүний хувьд би хилчдийн эрхэлдэг албыг хөндлөнгөөс нь мэдэрдэг. Харин одоогийн залуус бол ойлгохгүй. Хэдэн цагаар хилийн манаанд зогсоно гэдэг маш их тэсвэр тэвчээр шаардана. Биднийг жаахан байхад "алив чи хөдөлгөөнгүй зогс" гэхэд л тэсч чаддаггүй шүү дээ. Ингэж зогсч байна гэдэг чинь өөрөө спорт. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг чинь заавал бие бялдар нь гоё хөгжихдөө бус, тэсвэр хатуужил суухдаа байдаг. Зөвхөн хилчид гэлтгүй хүчний байгууллагын хүмүүсийг би хайрлаж явдаг юм. Зовсон хүнд бүх зүйл аз жаргалтай харагддаг. Эмээ маань ЦЕГ-т насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Тэрбээр 75 настай гэхэд автобусны хойноос шууд л гүйнэ. Гэтэл түүний насны ихэнх хөгшчүүл гэртээ ач гучаа хараад, солонгос кино үзээд, гэрээсээ ч гарч чадахгүй сууж байна. Ингээд бодохоор тэсвэр, тэвчээр цэргийнхний цусанд нь шингэчихсэн байдаг юм болов уу. -Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Хүмүүс ямар ч зорилгогүй амьдарч, өнөөдөр их завтай байна гэдэг. Надад төлөвлөөгүй ажилд зарцуулах цаг гардаггүй. Би жилийнхээ төлөвлөгөөг урьдчилан гаргаж улирал, cap, долоо хоногт нь хуваадаг. Ингээд төлөвлөгөөгөө дэвтэртээ бичдэг юм. Бодибилдинг фитнессдэр хичээллэдэг болсноос хойш үргэлж төлөвлөдөг болсон. Яагаад гэвэл цагийн хоолтой, өглөө оройдоо дөрвөн цагийн бэлтгэл хийгээд ирэхээр арын ажил амждаггүй юм. Урьдчилан төлөвлөгөө ийнхүү гаргаснаар ажлаа амжуулдаг болсон. Оюутан байхын л би тийм хүүхэд байсан. Найз нөхөдтэйгээ нийлдэггүй, их зожиг. Хичээлээ тараад зааланд бэлтгэл хийнэ. Тэндээсээ гарч бассейнд ороод, дараа нь хичээлээ давтана. Орой гэртээ хариад өрөөнийхөө хаалгыг сайн гэгч нь хаана. Ингээд сая миний аз жаргал эхэлнэ шүү дээ. "Мэдрэл муутай" юм шиг ийнхүү явсан өдрүүдээ сүүлд бодоход өөрөө ч гайхдаг. Харин ингэж төлөвлөгөөтэй амьдарч байсан минь өнөөдрийн энэ амжилтад хүргэсэн. Монголоор дүүрэн гоё охидууд байна. Хамгийн гол нь төлөвлөгөөтэй, өөрийгөө дайчилж чаддаг байх ёстой. Саяхан манай ангийн охин надад, "Сугараа би чамайг ер ойлгодоггүй байжээ" гэсэн юм. Яасан гэсэн, "Чамайг дандаа л зааланд байж байдаг болохоор их гайхдаг байсан. Гэтэл одоо хүн бүр фитнессээр хичээллэхээр хамгийн моодны хүүхэн чинь чи байна шүү дээ. Тэр үед хичээллэж байхгүй яав даа" гэж хэлэхэд би өөрийгөө ямар их хөдөлмөрлөснөө ойлгосон. Манай аав, ээж хоёр урлагийн хүмүүс болоод ч тэр үү би урлагийн сонирхолтой, бас мэдрэмжтэй. Бодибилдинг ч гэсэн өөрөө урлаг, тайзны спорт болохоор би сонирхож, бүх зүйлээ түүнд зориулсан. Одоо ч түүнийгээ хөгжүүлээд явж байна. -Өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд дэргэд тань тусалж, дэмжиж байсан аав, ээжийгээ танилцуулахгүй юу?
-Манай аавыг Г.Батбуян гэдэг. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумынх. Харин ээжийг маань Б.Болдмаа гэдэг. Төв аймгийн Эрдэнэсант сумын хүн. Би харин Улаанбаатар хотод төрсөн. Намайг хүмүүс барууны аялгатай ярьдаг гэдэг юм. Москвад сургуулиа төгсч, Туркт ажиллаж, амьдарч байсан болохоор яалт ч үгүй аялга байгаа байх. Монголдоо анх ирсэн үеэ бодвол одоо их сайн ярьдаг болсон шүү. -Туркт өнгөрүүлсэн он жилүүд таны хувьд ямар цаг үе байсан бэ?
-Миний амьдралын их сайхан үе Туркт өнгөрсөн. Тухайн үед Европын аварга болж, 2004 оны Туркийн бодифитнесс мисс гэж намайг цоллосон болохоор одоо ч гэсэн би тэр улсын тамирчин гэж явдаг. Тэгээд хөгжил нь ч арай илүү болохоор намайг илүү сайн ойлгодог, надад ээлтэй байдаг юм. Би зун бүр Туркт очдог. -Турк улсын тамирчин гэж явдаг гэлээ. Харин олон улсын тэмцээнд Монголынхоо нэрээр оролцдог гэж сонссон юм байна?
-Би эх орондоо хайртай. Улс эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргахын тулд би тэмцээн уралдаанд оролцдог. Тэмцээнд оролцоход бэрхшээлтэй асуудал манайд их бий. Найз нөхөд Турк улсын нэр дээр оролцох нь илүү дэмжлэг сайтай юм биш үү гэж надад зөвлөдөг. Тэнд ямар ч тэмцээнд оролцсон бүх талаас нь дэмждэг. Би энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш хувийнхаа зардлаар тэмцээн уралдаануудад оролцсоор ирсэн. Тив, дэлхийн уралдаан тэмцээний тайзан дээр "Монголиа" гээд зарлахаар өөрийн эрхгүй огшдог. Харин манайд бодибилдинг фитнессийг бүх нийтийн спорт болгох талаас нь огт дэмждэггүй. Нийтийн спорт болгож чадвал манайхан эрүүлжинэ шүү дээ. Би Туркт багшилж байхдаа Иранд уригдаж зургаан cap багшилсан юм. Тэнд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулж хичээл заасан. Тухайн оронд нэгдүгээрт хөл бөмбөг, хоёрдугаарт чөлөөт бөх, гуравдугаарт нийтийг хамарсан спорт болох бодибилдингээр хичээллэдэг юм билээ. Хаалттай орон хэрнээ таван хүн тутмын нэг нь бодибилдингээр хичээллэж байна. Манайх яагаад бодибилдингийг нийтийн спорт болгож болохгүй гэж. Харин Туркт би долоон жил дасгалжуулагчаар ажилласан. Тухайн үед Стамбул хот 14 дүүрэгтэй байсан. Тус бүрдээ спортын цогцолбор төвтэй. Тэнд эцэг, эхчүүд сардаа нэг удаа бага хэмжээний мөнгө төлөөд хүүхдүүдээ хүссэн спортынх нь төрлөөр хичээллүүлдэг. Намайг тус улсаас спортын апь ч цогцолборт нь багшлах эрхээр шагнасан. -Олон жилийн туршид спортыг эрхэм болгосон хүний хувьд таны амьдралын гол утга юунд оршдог вэ?
-Монголдоо би бали дасгалжуулагчаар ажиллаж байна. Залуу хүн учир надад маш их мөрөөдөл бий. Том юм мөрөөдөж, бага юманд унана гэж боддог. Миний мөрөөдөл эхнээсээ биелж байна. Би 2006 онд Азийн аваргад анх удаа оролцоод шагналт байранд шалгарсан. Анхны Олон улсын мастер цолыг хүртсэн. Төрөөс бодибилдингийн спортыг дэмжихгүй байгаа ч миний хөдөлмөрийг үнэлж Биеийн тамирын тэргүүний ажилтан болгосонд баяртай байна. Мөрөөдөл гэж хязгааргүй шүү дээ. Одоо дахиад хэдэн жил зүтгэж, улс орныхоо нэрийг өндөрт гаргахуйц сайн дасгалжуулагч болъё гэж боддог. Миний хувьд өнгөрсөн 14 жилийн хугацаанд хэн нэгнээс 100 төгрөгийн ч дэмжлэг авч үзээгүй. Олон улсын уралдаан тэмцээнд оролцоход хөрөнгө мөнгө их шаардагддаг учир хувийн багш, дасгалжуулагч хийдэг. Цаашид авах юмаа аваад, хүрэх цэгтээ хүрсэн хойноо маш том спорт заал нээнэ гэсэн мөрөөдөлтэй явдаг. Аав, ээж минь хүнийг ялгаж харьцахгүй байх хүмүүжлийг надад олгосон. Би хүнд хэлье гэсэн үгээ шулуухан хэлчихдэг. Манай улсад спорт заал олноор байгуулагдаж байна. Сарынх нь төлбөр өндөр болохоор тэр бүр залуучууд хамрагдах боломжгүй байдаг. Манайхан чинь хэдэн төгрөгийн орлоготой билээ дээ. Миний мөрөөдөл спорт заалтай болоод тэндээ бүх зүйлийг бүрдүүлж, цөөн хэдхэн төгрөгөөр бүртгүүлдэг, бас өөрөө хичээлээ зааж, чанартай сургалт явуулдаг болох. Тэндээ нийгмийн бүх давхаргын айлын хүүхдүүдэд хичээллэх боломжийг нь бүрдүүлж өгнө. Бодибилдинг фитнессийг хөгжүүлбэл бусад бүх спортын төрлөөр олон улс, тив, дэлхий, олимпийн аваргууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн мөнгөтэй айпын хүүхдүүд биш спортоор хичээллэхийг хүссэн хүн бүгдийг хамруулна. Би дасгалжуулагч хүний хувьд энэ хүүхэд цаашид спортоор хоолоо олж идэж чадах уу, үгүй юу гэдгийг нь хэлж, чиглүүлж өтө. -Нэгэн сайхан өдөр миний болон олон аав, ээжийн хүүхдүүд таны мөрөөдлийн спорт зааланд хичээллэж амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Гэр бүлээ зохиож амжсан уу. Ийм сайхан эмэгтэйд олон эрчүүд хайраа илчилдэг байх?
-Өмнөө маш том зорилго тавьсан болохоор одоохондоо гэр бүл зохиож амжаагүй явна. Мэргэжил минь тайзан дээр усны хувцастай гарах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Харин би тайзан дээр харагдаж байгаагаасаа тэс ондоо хүн. Орост сургууль төгссөн болоод ч тэр үү, нүүрэмгий талдаа. Залуучуудаас, "Чи үнэхээр гоё, сайхан шүү" гэдэг үгийг их сонсдог. Гэхдээ манай залуучууд тэр бүр сэтгэлээ илчилж зүрхэлдэггүй юм болов уу. -Та аль клубт багшилдаг вэ?
-Өнөөдрийн байдлаар холбооны А зэрэглэлийн шүүгч, багш дасгалжуулагчаар ажиллаж байна. Үүний хажуугаар хувийн багш дасгалжуулагч хийдэг. Цаашдаа бодибилдинг фитнесс чиглэлээр эрэгтэй, эмэгтэй олон арван чадварлаг тамирчдыг бэлтгэн гаргана гэж бодож явдаг. -Бодибилдинг фитнессээр хичээллэхэд насны хязгаар бий юу?
-Эрэгтэй хуний бие 40 гараад ирэхээрээ хөгжихөө больдог. Харин 30 гарсан хойноо энэ спортоор хичээллээд 50,60 насандаа 40-тэй юм шиг харагддаг хүмүүс ч бий. Ид өсөлтийнхөө үед сайн багшийн удирдлагаар хичээллэх юм бол бүр гоё жигд хөгждөг. Бодибилдингийн спортоор эрэгтэй, эмэгтэй гэлтгүй 20 наснаас эхэлж хичээллэвэл тохиромжтой гэж би хувьдаа үздэг. Учир нь энэ бол их хүнд слорт шүү дээ. -Та хилийн отряд, заставт очиж үзсэн үү. Үзээгүй бол хэрхэн төсөөлдөг вэ. Хилчид бодибилдингээр хичээллэхэд юунд анхаарах хзрэгтэй гэж бодож байна. Таныг сургалт явуулаач гэдэг санал ирвэл та хэрхэн хүлээж авах вэ?
-Бодибилдингийг ямар ч газар хийж болно. Заавал мэргэжлийн төхөөрөмж гэлтгүй лаазанд элс хийгээд түүгээрээ хүндрүүлэгчтэй штанг болгон хичээллэж болно. Би хил дээр очиж үзээгүй ч цаг наргүй улсынхаа хилийг сахин хамгаалж буй хилчид цагаа тулахаар спортынхон биднээс илүү тэвчээртэй байх гэж боддог. Надад хичээл заах санал ирвэл би дуртайяа зөвшөөрнө. Эх орныхоо дархан хилийг хамгаалж буй хилчидтэй илүү ихээр дотносч, өөрийн өчүүхэн чадварыг тэдэндээ хуваалцаж, бие бялдараа хэрхэн зөв хөгжүүлэх талаар хэлж өгөхийг хүсч байна. Ингэснээр магадгүй миний нэг мөрөөдөл биелэж, эх орондоо өөрийнхөө хувь нэмрийг оруулснаараа бахархах болно. -Хил дээр очиж үзээгүй хэрнээ тэнд алба хааж буй хилчдийн талаар очоод үзчихсэн юм шиг ярихад тань эхлээд их гайхаж байлаа. Та түрүүнд, "Зовж үзсэн хүн л бусдын зовлонг ойлгодог" гэж байсан. Спорт өөрөө их хөлс, хүчээр хэмжигддэг учраас тзр л хөлс, хөдөлмөрийг ойлгодог хүний хувиар манай хилчдийг мэдэрч байх шиг?
-Хил хамгаална гэдэг ямар хариуцлагатай, хүнд хэцүү алба юм бэ гэдгийг би үнэхээр мэдрээд байгаа. Яагаад гэвэл миний фэйсбүүкийн 4000 гаруй найзуудын дийлэнх нь цэргийн хүмүүс, тэр дундаа бүр хилчид байдаг. Надад өдөр бүр урам өгдөг хүмүүс бол хилчид. "Та ямар тэсвэр, хатуужилтай хөдөлмөрч юм бэ, таны сайхан зургуудыг хараад их урам авдаг шүү" гэж тэд хэлдэг. Би өөрийгөө ингэж үнэлээгүй ч тэд намайг үнэлж байдаг агууяа. Миний зовлонг мэдэрсэн болоод л тэр шүү дээ. Залуучуудын сэтгэгдэлийг уншихад дийлэнх нь хилчдийнх байдаг. Яагаад гэвэл тэд спортын амжилт ямар их хөлс хүч, үнэ цэнээр олддог гэдгийн зовлонг өөрсдөө мэдэрсэн болохоор Та яаж ингэж чаддаг байна аа. Тань шиг болох юмсан, эмэгтэй хүн ингэж хөгждөг юм уу?" гэх мэтээр хандахад миний хоолой зангираад өөрийн эрхгүй огшиж, омогшдог. Үүнээс би зовлон үзсэн хүн бусдын зовлонг ойлгодог юм байна гэдгийг ухаарсан. Тэгээд би хилчдэд их хайртай байдаг. -Амьдрал дээр хилчин найзууд олон бий юу?
-Спортын салбарт болон зарим нэг найз нөхөд бий. -Та 10 гаруй жил гадаадад ажиллаж, амьдарчихаад тэндээ үлдэж болох л байсан. Гэхдээ өөрийн эр орноо гээд ирсэн таны хувьд үнэ цэнэ гэж юуг хэлэх вэ?
-Гадаадад байсан хүн өөрийн эрхгүй эх орноо үнэлэх, хамгаалах, харамлах сэтгэлтэй болдог. Ямар нэгэн таагүй мэдээ сонсохоороо "даварсан гадаадынхан" гэж өөрийн эрхгүй эх нутгаа харамлах сэтгэл төрдөг юм билээ. Нэгэнтээ надад, "Хүн болгон эмэгтэйчүүдийн байгууллага байгуулаад байхад яагаад эрчүүдийнхийг байгуулж болохгүй юм" гэдэг санаа төрж байлаа. Эх орон гэж бодохоор л дотор дүрэлзэж байсан. Харин эх орноо санасан сэтгэл маань эргэж ирсэн хойно л гайгүй намдаж байна даа. Хятадууд хилийн доогуур нүх ухаж манай улсын баялгийг гаргаж байна гэдэг сул яриаг анх дуулчихаад хилээ хүч нэмэн хамгаалахсан гэж бодож явлаа. Тэр үед ёстой өөрийн эрхгүй хилээ хамгаалъя гэж бодогдсон шүү. -Гадаадад олон жил болчихоор эх орноо гэх сэтгэл өөрийн эрхгүй сэргэдэг байх даа?
-Зарим нэг хүмүүс "гадаад, дотоод явж галуу, шувууны мах идээд ирэхээрээ хүн их маягтай болдог" гэсэн бодлоо надад тулгах гэж үздэг. Намайг бараг л хүн тоохгүй ганц бие явдаг гэж хүртэл ярина. Тийм биш.Би ингэж их хөдөлмөрлөснийх монгол сайхан залуутай ханилна гэж дотроо боддог. Миний үр эх орныхоо төлөө зүтгэдэг байх ёстой. Эмс ариун байвал төр ариун гэдэг. Би чинь өөрөө эх оронч үзэлтэй хүн. Тэр ч үүднээс "Даяар Монгол" хөдөлгөөнийхнийг маш их дэмждэг. Манайхан тэднийг буруу талаас нь хараад байдаг болохоос угтаа их зөв зүйл хийдэг гэж боддог. Манай бөхчүүд удам сайтай гэж ярьдаг нь цаанаа их учир жанцантай. Бүх улс үндэстэн өөрсдийн хил, соёлоо хамгаалах ёстой биз дээ. -Өөрийн нэр хүнд, ирээдүйн алдар цолыг бодсон бол та эх орондоо эргэж ирэх байсан уу?
-Би нэг юмандаа тууштай ханддаг. Биеэ оторлоод, өөрийн аз жаргалаа хөөгөөд явж болох л байсан. Гэхдээ надад тийм сэтгэл байхгүй. Миний энэ олон жил хийсэн хөдөлмөр надад буцаад жаргал болж ирдэг. Хүн дуртай юмандаа бүх зүйлээ золиосолдог биз дээ. Үүнийхээ эцсийг нь үзэж Монголдоо амьдарч, үр хүүхэддээ өвлүүлнэ. Эхэлсэн бол дуусгана гэдэг зорилго миний өмнө бий. Би Соёлын дээд сургуульд найруулагчийн ангид суралцаж байгаа. Цаашид залуучуудыг хамарсан спортын олон сайхан нэвтрүүлэг найруулах санаа надад бий. Ер нь би өөрийгөө байнга хөгжүүлэх хүсэлтэй. Урлагийн гэр бүлээс гаралтай, Урлагийг хүсч мөрөөддөг хэрнээ спортод нэгэнт хөл тавьчихсан хүн. Үнэхээр цаг зав надад гардаггүй л дээ. Спорт залуу насны сонирхол. Нэг л өдөр дуусна. Харин тэр үедээ би урлагаар амьдарна. -Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?
-Дүрэмт хувцас өмссөн хүнийг харахаар их гоё харагддаг. Тэр тусмаа ажил, гэр бүл, үр хүүхэд гээд маш олон зүйлийг амжуулахын хажуугаар хилчин хэмээх нэр хүндтэй албанд ажиллаж буй бүсгүйчүүдээр үнэхээр бахархаж байна. Та бүхэн запууст үргэлж үлгэр дуурайлал болж байдаг юм шүү. Хилчид зүгээр л агуу хүмүүс. Харин спортлог байгаарай гэж хүсэх байна. Эх орныхоо дархан хилийг хамгаалж буй хилчиддээ Монгол цэргийн баярын мэндийг хүргэе. Бас энэ завшааныг тохиолдуулаад насаараа цэргийн байгууллагад ажилласан эмээ Н.Чулуундуламдаа Монгол цэргийн баярын өдрийн мэнд дэвшүүлье. -Ярилцсанд баярлалаа. Ярилцсан ахлагч О.Алтанцэцэг
Эх сурвалж: “Эх орны манаа” сонин |
| Б.Сугарсүрэн: Миний фэйсбүүкийн 4000 гаруй найзуудын дийлэнх нь цэргийн хүмүүс, тэр дундаа хилчид байдаг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ene hyyhentei untmaar baina
2018-05-07 | 17:06:39 | 43.242.242.112 | |
|
|
|
|
|

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|