 |
|
 |
|
Түүхч Д. Өлзийбаатарын бүтээсэн "Монголчуудын цахим түүх"-ийн талаар түүнтэй хийсэн ярилцлага |
|
|
 |
|
 |
Түүхч Д. Өлзийбаатарын бүтээсэн "Монголчуудын цахим түүх"-ийн талаар түүнтэй хийсэн ярилцлага
2014-03-20Д.Өлзийбаатар: Эх түүхээ бүү мартаарай эх орноо бүү муулаарай 
“Монголчуудын түүх бол хүн төрөлхтний түүх” хэмээн ярих энэ хүн бол насаараа түүхчээр ажилласан, Монголын түүхийг олон жилийн турш олон талаас нь судалж буй Д.Өлзийбаатар юм. Тэрээр Архивын Ерөнхий газрын дэд дарга бөгөөд Үндэсний түүхийн архивын захирлаар ажилладаг. Мөн “Монголчуудын цахим түүх” гэсэн CD гаргаж залуустаа эх түүхээ таниулан сурталчилах их ажлыг эхлүүлжээ. Ингээд түүнтэй Монголын түүх болоод цахим CD-нийх нь талаар ярилцав. -Та өөрийгөө эхлээд танилцуулахгүй юу? -Би 1982 онд МУИС-ийг Нийгмийн ухааны факултетийн Түүхийн ангийг Түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн. Мөн ондоо түүхийн ухааны чиглэлээр ажилласаар өнөөг хүрлээ. Нийгмийн аюулаас хамгаалах яамны дээд сургуульд түүхийн багш, дараа нь Улсын Түүхийн төв архивт эрдэм шинжилгээний ажилтан, Түүхийн төв архивын дарга, Нийгмийн аюулаас хамгаалах яамны тусгай архивт судлаач, улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн талаар судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажлыг хийж байгаад 2000-2013 оны хооронд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий газрын даргаар, 2013 оноос одоог тус газарт хүртэл Дэд даргаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Архивын Ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Үндэсний түүхийн архивын захирлаар ажиллаж байна. -Таныг их хэлмэгдүүлэлтийн талаар судлагаа хийж байсан гэж сонссон? -1998 онд “Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад орчны хүчин зүйлс” гэсэн сэдвээр доктоын зэрэг хамгаалсан . Үүгээрээ Монголын улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлсэн 1930-1940 оны үйл явдалд гадаад улсуудаас ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ, түүний үр дагавар, хор уршиг юу байв гэдэг асуудлаар судалгаагаа хийсэн. Тэгэхээр өнгөрсөн бүх хугацаанд Монголын залуучуудад Монголын түүхийг сурталчилах таниулах, ажлуудыг хийсээр ирсэн. Энэ ажлынхаа хүрээнд 1991 онд “Хувьсгалын 70 жил” гэсэн телевизийн цуврал түүхэн нэвтрүүлэг хийсэн. Энэ бол түүхэн үнэнийг залуустаа хүргэх анхны оролдлого байсан. Монголын түүх 1990-ээд оноос өмнө эзэнгүйдсэн гуйвсан, Монголын олон чухал түүхэн явдлуудаас тойрч өнгөрсөн, түүхэнд чухал байр суурьтай хүний үүрэг ролийг үгүйсгэсэн, зөвхөн нэг намын, тухайлбал, зөвхөн МАХН-ын үүрэг ролийг дөвийлгөсөн ийм түүх байлаа. Яагаад ийм түүх бичигдэж, иргэд яагаад түүхээ тоодоггүй байсан гэхээр ЗХУ-ын эрдэмтдийн заавар зөвлөгөөгөөр Монголчууд түүхээ ийм болгож байсан.Түүхийг гуйвуулсан дарагдуулсан явдал үүнтэй холбоотой. Ер нь эзлэгдсэн орон эзэлсэн орныхоо түүэнд таагүй ханддаг. Өөрсдийнхөө түүхийг товойлгох үйл явдал Монголын төдийгүй хүн төрөлхтний түүхэнд байнга байсаар ирсэн. -Түүхээ таниулах зорилгоор “Хувьсгалын 70 жил” нэвтрүүлэг хийж байсан гэлээ. Энэ үеэс хаагдаж боогдсон Монголын түүх нээлттэй болсон гэж ойлгож болох уу? -Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл Монголчууд хөгжин мандаж байх үедээ өнөөгийн Орос, Хятад улсыг бүхэлд нь байлдан эзэлж өөрийн ноёрхлоо тогтоож байсан түүхтэй. Тийм ч учраас эдгээр улс орнууд Монголын түүхийг гуйвуулах, өөрсдийн түүхээ дөвийлгөх явдал байнга гардаг. Одоо ч гарсаар байна. Тийм ч үүднээс өнгөрсөн социализмын 70-аад жилд Монголчууд ЗХУ-ын нөлөөнд байх үед Зөвлөлтийн эрдэмтэн судлаачид түүний цаана нь зөвлөлтийн нам төрийн удирдлагуудын заавар зөвлөгөө байсан. Монгол улсны түүхийг үгүйсгэх, Чингис хааны байлдан дагуулалтыг гуйвуулах, түүнийг үгүйсгэх, харгис хэрцгий хүн байсан мэтээр дүрслэх явдал 1950-аад оны сүүлчээс хүчтэй болж ирсэн байдаг юм. Тийм ч учраас Монголчууд өмнөх түүхээ үл тоодог, түүгээрээ бахархдаггүй, залуус нь сонирхдоггүй болчихсон. Тэгээд түүхийн хичээл, ном зохиолууд нь “хуурай” учраас эзэнгүй тодорхойгүй түүх бичигдэж эхэлсэн. Иймээс л залуус түүх сонирхохоо байсан. Түүхч болохыг хүсэхээ байсан. 1990-ээд оноос хойш Монголчууд зөвлөлтийн нөлөөнөөс гараад өөрийн бие даасан бүрэн эрхээрээ хөгжихдөө түүхээ эргэж харсан. Тэр дарагдаж нуугдсаныг нээх, илрүүлэх ажил хүчтэй өрнөсөн. Энэ нь зөвхөн түүхчдийн дунд ч бус нийт монголчуудын дунд түүхээ эргэн харах, сонирхох хандлага өөр болсон. Энэ ч үүднээс бид 1991 онд “Хувсгалын 70 жил” гэсэн цуврал нэвтрүүлгийг МҮОНТ-ийн найруулагч Дэмбэрэлийн Баярсайхан болон Түүхийн хүрээлэн, Архивын газартай хамтраад хийсэн. Энэ нэвтрүүлэг тухайн үедээ хүмүүст их хүрсэн. Энэ баримтат нэвтрүүлгээр бид Монголын архивт хадгалагдаж нуугдаж байсан түүхэн үнэнийг гаргаж тавихыг хичээсэн. Мөн энэ оноос эхлээд Монголын архивууд олон түмэнд нээлттэй болсон. Өмнө нь архивт тодорхой хязгаарлалттай байлаа. Хүмүүст үзүүлж болдог зүйл, болдоггүй зүйл гэж байлаа. Ер нь энэ зөвхөн Монголын архивт ч биш дэлхийн социалист системд байсан улсуудын архив ч 1990-ээд оноос нээлттэй болсон. Тухайлбал, ЗХУ-ын Коммунист намын архив энэ үеэс нээлттэй болсон байдаг. Бусад Европын социалист орнуудын архив ч нээлттэй болсон. Ер нь бүгд л түүхээ эргэн харж эхэлцгээсэн. Энэ үйл явц ч биднийг тойроогүй дайрч өнгөрсөн юм. Дараа нь 1997 онд сэтгүүлч Г.Бадамсамбуутай хамтраад “Шинэ цагийн товчоон” гэдэг баримтат түүхэн цуврал кино хийсэн. Энэ баримтат кино мөн л залууст түүхээ сурталчилах зорилготой байлаа. Энэ зорилгынхоо хүрээнд Монголчуудын эрт үеэс эхлээд 1990-ээд он хүртэлх хугацааг хамруулсан түүхэн баримтат кино болсон юм. Монголчууд ч таатай хүлээж авч байна.
 -Тэгэхээр гол сэдэв рүүгээ оръё. Та "Монголчуудын цахим түүх" CD гаргасан байна. Яагаад ийм цомог гаргах болов оо? -Монголчуудад түүхийг нь таниулах гэсэн миний гурав дахь оролдлого энэ л дээ. "Монголчуудын цахим түүх" CD. Өөрөөр хэлбэл, залуучуудад Монголын түүхийг ярьж таниулах, түгээх сонирхлыг өдөөхөд чиглэсэн оролдлого юм. Телевизийн нэвтрүүлэг, баримтат кинонууд нь тодорхой хязгаартай байдаг. Цагийн, эфирийн гээд хязгаартай. Иймээс бүх хүмүүст хамарч хүрч чаддаггүй. Тухайн үед хүн нь үзсэн бол, тэгээд л өнгөрсөн үзэж чадаагүй хүмүүс нь энэ талаар мэдэж чадалгүй өнгөрдөг. Тэгээд л мартагддаг. Иймээс залууст өдөр тутамдаа сонсгох нь хамгийн чухал юм гэсэн үүднээс Монголын түүхийг ауди CD хэлбэрээр гаргасан. -“Монголын цахим түүх” CD-гээ танилцуулбал? -Монгол нутагт хүн анх суурьшсан чулуун зэвсгийн үеэс авахуулаад 1992 оны Ардчилсан хувсгалын үеийг хамарсан нийт 81 сэдэвтэй 28 цагийн бүтээл болсон. Энэ CD-ийг ауди CD,MP3 хэлбэрээр болон гар утаснуудад аплекейшнээр суулгах боломжтой. Гол нь энэ цомгийг хаана ч, дуртай үедээ сонсох боломжтой. Машиндаа ч, автобусанд ч сонсч болно. Дүрстэй баримтат кино зэргийг хийхээр маш их зардал гардгаас гадна цаг хугацаа их шаардагддаг. Тэгвэл аудио цомог нь хүмүүст хүрэх өргөн боломжоороо төгс. FM радиогоор ч, гэртээ ч сонсоно. - Яагаад заавал залуустаа хандаж ийм бүтээл гаргах болов? -Яагаад залууст гээд цохон тэмдэглээд байна гэхээр, 1980-аад оны дунд үеэс хойш төрсөн залуус эх түүхээсээ их хөндийрчихсөн, 10 жилийн сургуульд түүх заах арга зүй нь ч их өөр, түүхийн хичээлийг заавал үзэх хэрэгтэй гэдэггүй, чухалд тооцдоггүй үе байсан. Ач холбогдлыг нь дутуу үнэлдэг байсан. Үүнээс болоод залуус маань эх түүхээсээ их хөндийрчээ. Харин ардчилал гараад олон улстай харьцаж эхэллээ. Өмнөд хөрш болох Хятад цаашлаад Америк, Солонгос, Япон, Англи гээд Монголчуудын хөл хүрээгүй газар байхгүй болсон. Үүнтэй зэрэгцээд Монголчууд гадаад хэл их сонирхох болсон байна. Гадаад хэлтэй залуус бүр гадны улс орнуудад очиж амьдрах боллоо. Зарим нь бүр төрөлх хэлээ ч мартаж байна. 10 жиллийн сургууль ч гадаад хэл зааж байна. Гадаад хэлээр бүх хичээлээ заадаг сургуулиуд ч олон болсон байна. Хятад, англи хэлтэй сургуулиуд ч байна. 1990-ээд оноос хойш зарим хүүхдүүд гадаадад төрж байна. Олноороо гадаадад ажиллаж амьдарч байна. Тэдний хүүхэд тэнд өсч бойжиж байна. Монгол түүх байтугай хэлээ ч мэдэхгүй өсч байна шүү дээ, зарим нь. Нөгөө хэсэг нь Монгол хүн мөртлөө гадаадаар ярьж гадаадаар хэлд орж байна. Тэгэхээр хүмүүст энэ цомгийг хүргэх зайлшгүй шаардлага байна хэмээн би үзсэн. Энэ нь ийнхүү түүхээсээ хөндийрөөд байгаагийн бурууг зөвхөн залууст гэхдээ залуусын өөрсдийнх нь буруу биш байгаа юм. Мэдээж хэрэг түүхээ сонирхдоггүй, уншдаггүй гээд сөрөг талууд байгаа. Нөгөө талаараа мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотой. Тиймээс өнөө цагт түүхийн зузаан зузаан ном уншаад тэр бүгдийг толгойдоо тогтооно гэдэг бас л хүнд ажил. Залуус маань өөрсдөө ч юмыг хялбарчлах дуртай болсон байна. 10 жил болон их, дээд сургуульд байхдаа хүүхдүүд системтэй мэдлэг аваагүйгээс түүхээ баяжуулан ойлгох өөрийн гэсэн түүхийн үзэл бодолтой байх нь хомс байгаа. Иймээс түүх сонирхогчдын бичсэн, зарим сэтгүүлчдийн бичсэн, гадны болон дотоодын судлаачдын бичсэн Монголчуудын түүхийг үгүйсгэсэн гуйвуулсан, доош нь хийсэн зүйлүүдийг ойлгоод уншаад байдаг. Тэгэхээр энэ мэт алдаа дутаглуудыг хаях гээлгэх ажил бол бидний ажил. Тиймээс өөрийн судалдаг шинэ үеийн түүхийн хүрээнд бус ерөөсөө Монголчуудын Монгол нутагт хүн анх үүсч, бүрэлдэж хөгжиж тэмцэж ирсэн түүхийг харуулах үүднээс энэ CD-ийг бүтээсэн. Нийтдээ сая жилийн хугацааг хамируулсан байгаа юм шүү дээ. -Тэгэхээр энэ их түүхийг уг цомогт багтаасан юм байна. Таны мэдэж, судалснаар Монголчуудын түүх, дэлхийн түүх, хүн төрөлхтний түүхэнд ямар нөлөө үзүүлсэн байдаг юм бол? -Монголчууд шиг Монгол улсынхаа нутаг дэвсгэр дээр төр улсаа байгуулсан. Олон мянган жил оршин тогтносон улс орон ховор байдаг. Дээр нь монголчууд дэлхийн эзэнт гүрнийг байгуулж явсан түүхтэй. Ази Европийг байлдан эзэлж, дэлхийн улсуудын бодлогыг тодорхойлж байсан улс. Энэ түүхэн үйл явцын дунд хойд Орос орон, өмнө Хятад улс өнөөгийн өнгө төрхөө олж хөгжсөн. Нэг үгээр тэдний түүхэнд манай улс ингэж нөлөөлсөн гэсэн үг. Мөн Ази, Европийн өнөөгийн улсууд бий болох газрын зураг бий болох энэ үйлст Монголчууд үндсэн нөлөө үзүүлсэн. Монголчуудын түүх гэдэг бол дэлхийн түүх юм. Энэ мэт шалтгаануудаас бид энэ CD-ийг гаргах ёстой болсон. Үүнийг олон түмэндээ таниулах хэрэгтэй шүү дээ. -Энэ 21 цагийн 81 сэдэвтэй гэж байна. Энэ олон сэдвийг CD-үүддээ хэрхэн багтаасан бэ? -Бид CD-ийгээ 2-3 хэлбэрээр хийж байгааг өмнө хэлсэн. Хэрэв энэ түүхийг бүх сэдвээр нь сонсохыг хүсвэл иргэд MP3 хэлбэрээр нь худалдаж авч болно. Мэдээж, энэ бүхнийг хүн аваад байж чадахгүй байх тохиолдол ч байгаа. Тэгэхээр ард түмэнд хүртээлтэй болгох үүднээс 1 CD -нд гурван сэдэв багтаасан байгаа. CD-гээрээ бол 81 сэдэв маань 25 CD-нд багтаж байна. Учир нь нэг сэдэв буюу нэг түүхэн явдал нь 30 минутаас 1.30 минут үргэлжилж байгаа. Жишээлбэл, нэг CD-нд эртний түүхээс нэг сэдэв, дундад түүхээс нэг сэдэв оруулаад, сүүлийн орчин үеийн түүхээс бас нэг сэдэв оруулаад нийт 3 сэдвээс нэг нь бүрдэж байгаа юм. Хүмүүс үүнийг өөрсдийн боломжоор аваад сонсоод байх боломжтой. Цагаан сараас эхлээд андройд утаснуудад зориулсан аплекейшн гаргахаар ярилцаж байна. -Монголын түүх гэдэг маш өргөн сэдэв. Олон талын эх сурвалжтай. Хүн бүхэн өөр өөрийнхөө талаас судалдаг. Тэгэхээр яг энэ CD-ийг гаргахад таны болон бусад түүхчид, эрдэмтэн судлаачдын оролцоо хэр байсан бэ? -Үүнд olloo.mn веб сайт, Оллоо телевиз, Элгэн нутаг FM радио, хамтран ажиллаж байна. Харин ерөнхий продюсерээр нь П.Бүүвэйбаатар ажиллаж байна. Редактороор нь Монгол Улсын их сургуулийн Түүхийн тэнхмийн эрхлэгч, Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргал гэдэг доктор профессор ажилласан. Үүнээс гадна нэрт түүхчидтэй энэ талаар ярилцаж, санал солилцож, сонсгож, байсан. Энэ бүгдээс дэмжлэг авсан. Ингэж хүүрнэх нь дээр юм байна хэмээн тэд дэмжсэн. Манай редактор маань “их сайхан CD болсон байна” гэсэн урмыг хайрласан. Үүнийг зөвхөн залуус төдийгүй, 10 жилийн сургууль, түүхийн мэргэжлийн бус сургуулиудад ч хичээлийн программдаа ашиглах боломжтойг бас хэлье. -Үнийн хувьд ямар байх бол? -Бүтнээр нь явъя гэсэн хүмүүс MP3-аар нь авч болно. Нэг CD-нд бүгд багтсан байгаа. Аудио CD /3 сэдэвтэй/ нь 3 999 төгрөгөөр зарагдана. Бүх сэдвийг багтаасан MP3 нь 68 999 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах болов уу гэж бодож байна. -Бэлэг дурсгал хэлбэрээр бас гаргаж байгаа гэсэн? -Бэлэглэх зориулалттай, дээр нь янз бүрийн сувинер маягаар хийхээр төлөвлөж байгаа. Яг одоогоор хийгдээгүй байна. -Энэ их түүхийг нэг CD-нд багтаах хэцүү байв уу? -Би өөрөө мэргэжлийн түүхч хүн. Тиймээс энэ гурван томоохон үеийг бүхэлд нь өгүүлнэ гэдэг хэцүү байсан. Түүх асар их баялаг учраас 100 жилийн түүхийг богино хугацаанд багтаана гэдэг хүндрэлтэй байлаа. Түүхийг яг аль талаас нь хүргэх үү, юуг нь товойлгож, түлхүү ярих вэ, ач холбогдол нь юунд байхав, түүхэнд гарсан сургамж, сургуулийн аль хэсгийг товойлгох вэ гэж маш их бодож хийсэн. Үндсэндээ түүхч хүний хувьд энэ миний хийх ёстой ажил гэсэн үүднээс хандаж хийсэн. -Та энэ түүхийн уншлагыг гаргахдаа яг ямар зохиолыг эх сурвалжаа болгож барьсан бэ? Монголчуудын түүхийг харуулсан олон тооны ном зохиол бий. Монголын түүхчдийнх ч, гадаадын бүтээлүүд ч байна. Мөн хөрш орнуудын бүтээл ч байна. Үнэнийг гуйвуулж бичсэн, магтаж, дөвийлгөн бичсэн янз бүрийн зохиолууд ч байна. Би эхлээд Дундад зууны үеийн их эзэн Чингис хааны байгуулсан. Түүхийн үйл явцыг ярихдаа голцуу Монголын нууц товчоо, Рашид Ад Дины судрын чуулган, Эрдэнийн эрхи зэрэг түүхэн бүтээлүүдийг барьсан. Бусад орнуудын бүтээл номуудыг ч харсан. Үүнд өөрийн дүгнэлт эрэгцүүллийг хийсэн байгаа. -CD-ыг сонсч байхад чихэнд их наалдацтай сонсогдож байсан. Та үүнийг өөрөө уншсан гэсэн үү? -Би хүмүүст хүртээмжтэй наалдацтай уншихын тулд ном хараад шууд уншчихаагүй. Түрүүний хэлдэг бол миний ашигласан хүрээний ном зохиол. Угаас Монголын түүхийг олон жил судалсан хүний хувьд өөрийн гэсэн үзэл бодолтой цээжиндээ “юмтай” болсон хүн. Монголын залуустаа зориулаад Монголын түүхийг судалсан. Үүнээс гадна Монголын түүхийг харуулсан гадаадын зохиолч, түүхчид судлаачдын номын жагсаалтыг гаргасан. Мөн монголын түүхчдийн гаргасан номын жагсаалтыг ч гаргасан. Энэ жагсаалтыг гэхдээ СD-ийндээ оруулаагүй. Нэг онцлог нь CD-ийг бүхэлд нь сонссон байхад залуус, түүх сонирхогчид дараа нь нөгөө түүхийн ном зохиолуудыг уншихад маш хялбар болох юм. Тухайлбал, Тэмүүжин Хасар 2-ын зөрчил гэхэд л энэ 2 чинь яагаад зөрчилдсөн, ямар үйлдлээр түүнээ илэрхийлж байв. Хасарын зорилго юу байв. Түүний үр сад хаана, хаана байдаг гээд л толгойд амархан буух жишээтэй. Мөн Мандухай цэцэн хатан киног үзлээ гэхэд нөгөө сонссон юм толгойд нь бууж л байна. Мандухай цэцэн хатан өөрийн хайртай хүн Өнөболдтой суухгүйгээр “Би Хасарын үртэй суухгүй, Хааны үртэй сууна” гэдэг. Тэгэхээр Мандухай яагаад тэгж хэлэв гээд ухаад үзэхээр энэ талаар CD-нд байж байх жишээтэй. Ингээд л сонсоод чихэнд наалдчихсан юм чинь дараа нь хаа нэгтэйгээс үзэхэд их дөхөмтэй өөрийн юм шиг санагдана. Мөн Атарын аяны талаар мэдье гэвэлд энэ CD-нд мөн л багтсан байгаа. -“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг”. Тэгвэл түүхч хүний хувьд залуустаа хандаж юу гэж захих вэ? - Монгол улсынхаа түүхийг сонирхох, сонирхлыг нь өдөөх, судлах сонирхолтой болгох, арай өөр өнцгөөс, түүхээ хардаг болгох зорилгоор уг CD – ийг гаргасан болохоор эх орондоо хайртай хүн бүхэнд зайлшгүй хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Залуус энэ хэрэггүй үлгэрээ гэсэн байдлаар эх түүхэндээ ханддаггүй болгох, уншсан ч байлаа, яасан ч байлаа гэсэн сэтгэлгээгээр Монгол түүхэндээ ханддаггүй болгох гол зорилготой гэдгийг л хэлмээр байна даа. -Эцэст нь асуухад, “Монголчуудын цахим түүх”-нд Хүн үүссэн, Чулуун зэвсгийн үеэс эхлээд 1990-ээд он хүртэлх Монголчуудын түүхийг хамруулсан байна. Тэгвэл 1990-ээд оноос хойшхи түүхийг хэн бичих вэ? -1990-ээд оноос хойшхи түүхийг бид бичихгүй. Бидний дараа үе бичнэ. Энэ түүхийг 50 жилийн дараа ч юм уу, хэн нэгэн бичих нь тодорхой. 1991 оноос Монголын улс төр ямар болов, намууд юу хийв, хэн зөв замаар, хэн буруу замаар явав гэдгийг хойч үе маань л бичиж, судална. Тэгэхээр хүн бүхэн эх түүхээ дээдэлдэг, өөрсдийн гэсэн тодорхой мэдлэгтэй, үзэл бодолтой болох цаг ирсэн. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа Уншигч та энэхүү CD-ний талаар мэдээлэл авахыг хүсвэл Г.Уянга |
Түүхч Д. Өлзийбаатарын бүтээсэн "Монголчуудын цахим түүх"-ийн талаар түүнтэй хийсэн ярилцлага |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|