2014-03-20"Ярилцах цаг" булангийн энэ удаагийн зочноор Хамуг Монгол Хөдөлмөрийн намын цэцийн дарга Ц.Шинэбаярыг урилаа.
-Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудаас Улс төрийн намын тухай хуульд оруулах саналаа ажлын хэсэгт гаргаж өгсөн гэсэн. Танай нам ямар санал оруулж байгаа вэ?
-Манай намаас дэвшүүлсэн гол санал улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал. Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэхийг бид дэмжихгүй байна. Аль ч нам өөрсдийн үндсэн үйл ажиллагааны зардлаа хариуцах ёстой. Улс төрийн намуудын хувьд харин сонгуулийн үед гарааны ижил нөхцөл олгож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг жигд болгож өгнө үү гэхээс төрөөс мөнгө өгдөг, эсвэл олигархиудаас санхүүждэг байж таарахгүй. Аль аль нь буруу. Тэгээд ч одоо үүсээд байгаа асуудлын гол нь Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх биш юм. Тэр нь юу вэ гэвэл, улс төрийн намууд өмнөх хуулийг ноцтой зөрчиж ирсэн.
-Тухайлбал?
-МАН гэхэд л нэр бүхий зургаан хүнээс тэрбум төгрөг авсан. байдаг. Энэ нь Улс төрийн намын тухай хуулийн санхүүжилтийг компаниас 10 сая төгрөг, хувь хүнээс нэг сая төгрөг гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Мөн цөөнгүй хүнээс 500 сая, бас олон гишүүдээс түүнээс доош хандив авсан гээд бодохоор замбараагүй их тоо гарч байгаа юм. АН хүн бүрээс 40 сая төгрөг татсан. Нийтдээ нэр тэвших магадлалтай гэсэн 200 гаруй хүнээс ийм хэмжээний мөнгө авсан. Энэ нь мөн хууль зөрчсөн үйлдэл. ИЗНН намын нэрээр нэр дэвшигчдийн жагсаалтын нэг, хоёрт бичигдэх хүнээс 350 сая төгрөгийг албан ёсоор нэхэж авсан. С.Дэмбэрэл, С.Оюун хоёр бол 350 саяын гишүүн. Тэгэхээр хууль байсаар байхад мөрддөггүй улс төрийн намууд дахин шинэ хууль гаргаж сонгогчдыг, ард түмнийг хуурах гэж байгааг дэмжих ёстой юу, үгүй юу гэдгийг бодох ёстой.
-Үүний тулд яах ёстой вэ?
-Мэдээж эхлээд, энэ намууд " Бид өмнө нь хууль зөрчиж байсан, цаашдаа хууль зөрчихгүй" гэсэн баталгаагаа гаргаж өгөх хэрэгтэй. Ингэхгүйгээр цааш явж болохгүй. Яагаад гэвэл, энэ намууд ч гишүүд нь найдваргүй. Найдваргүй намууд өмнө нь хууль зөрчиж байсан дахин шинэ хууль гаргаад түүнийгээ зөрчихгүй гэсэн баталгаа байхгүй. Энэ асуудлыг эргэж харж, сайтар ярих ёстой. Түүнээс намуудын саналыг авсан дүр эсгээд парламентад сууж байгаа намууд өөрсдөдөө зориулж хууль гаргаж хууран мэхлэх ажиллагаагаа явуулах гэж байгаа. Түүний өмнө "Дахиад хэзээ ч хууль зөрчихгүй" гэсэн баталгаа гаргаж өгөхийг шаардаж байгаа юм.
-Улс төрийн намын тухай хууль Сонгуулийн :уультай уялдаж байгаа. Сонгуулийн шинэчилсэн хуулийг ч бас шинэчлэх шаардлагатай гэж ажлын хэсэг томилогдон Р.Бурмаа гишүүн нэлээд хэдэн сар ажиллаж байна. Хуулийн шинэчлэлээс улс төрийн намууд юу хүлээж байна вэ?
-Өмнө нь сонгууль ихээхэн будлиантай болдог байсан. Үүнийг засах гол ажил нь автомат машинтай холбоотойгоор будлианыг арилгана гэсэн. Гэтэл автомат машинтай болсноор сонгуулийн будлиан улам нэмэгдсэн. Тэр бүү хэл, автомат машины программ урьдчилан зохиож, захиалгат хүмүүсээ гаргасан хэрнээ дахиад автомат машиныхаа дүнг зассан шүү дээ. Өөрөөр хэлбэл, манай "Гуравдагч хүчний эвсэл" сонгуулийн урьдчилсан дүнгээр намын нэрээр 66 мянган санал авсан. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг бид шөнө 02 цагт телевизээр үзсэн юм. Бүр сайт дээрээ байршуулчихсан байсан шүү дээ. Гэтэл өглөө 09 цагт эцсийн дүн гаргахдаа манай саналыг 16 мянга болгоод засчихсан. Энэ бол автомат машины дүнг зассан бодит жишээ. Автомат "ухаалаг хар" машинаар өчнөөн саналыг нь дарж, луйвардчихаад дахиад засаад байгаа юм. Тэгэхээр Сонгуулийн хуулийг яаж ч өөрчлөөд автомат "хар машин" байгаа тохиолдолд луйвраа дахин хийнэ. Ингэж гарсан дүнг нь дахиад засах уу, үгүй юу. Өмнө сонгуулийн дүнг зассан гэдгээ одоо хүлээх ёстой. Р.Бурмаа гэдэг хүн Сонгуулийн хуулийг сайхан болгох гэсэн биш "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэгчээр хоёр намын тохиролцсон хүмүүсийг гаргаж ирсэн. Нэгэнт тэднийг хар машин л сонгож авсан болохоос ард түмэн сонгоогүй шүү дээ. Хар машины сонгосон буюу программ захиалагчид УИХ-д сууж байгаа. Тиймээс тэд ард түмний өмнө хариуцлага хүлээхгүй, тийм ч учраас улс орон маш хүнд байдал руу явчихлаа. Ард түмний өмнө хариуцлага хүлээдэггүй хүн Их хуралд гарахаар ямар аюултай байдгийг бид өмнөх Сонгуулийн хууль, "ухаалаг хар" машины жишгээс бишгүй харж байна. Өнөөдөр иргэдийн сонгуулийн эрхийг "ухаалаг хар" машин булаагаад авчихлаа. Өвөрхангайн сонгогчдын сонголтыг шүүхийн "шийдвэр"-ээр дээрэмдлээ. Ардчилал гэдэг аймшиг болсон байна шүү дээ. Ийм "хогийн" авилгажсан ардчиллын Африк" загварыг бид хүссэн гэж үү. Энэ улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлж байна.
-Тэгэхээр одоо бас л адил гэсэн үг үү?
-Би түрүүнд хэлсэн шүү дээ, баталгаа гаргаж өгөх ёстой гэж. Тэгэхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Жишээ нь, өмнө нь хар машинаар луйвар хийсэн, одоо дахиж тэр луйвраа хийх үү, үгүй юу. Нэг удаа хийснээ хүлээгээд, дахиж хийхгүй гэдгээ амлах хэрэгтэй. Дараагийн асуудал нь хар машиныхаа гаргаж ирсэн дүнг дахиж засах уу, засахгүй юу. Ер нь тэр дүнг зас гэсэн үүргийг СЕХ-нд хэн өгсөн бэ. Яагаад зас гэсэн зоргоор Ц.Содномцэрэн гэдэг хүн нь засаад байдаг юм бэ. Үүнийгээ эхлээд ярих хэрэгтэй. Тэгээд ч хариуцлагыг хувь хүнтэй тооцдог болохоос хуультай хариуцлага ярьдаггүй юм. Гэтэл хариуцлага ярихаар Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, Сонгуулийн хуулийг шинэчилнэ гэх зэргээр хуультай хариуцлага тооцоод байдаг. Тэгэхээр одоо "Сонгуулийн дүнг зас" гэдэг үүргийг СЕХ-нд хэн өгснийг Ц.Содномцэрэн тайлбарлах шаардлагатай. Р.Бурмаа бол зүгээр л гүйцэтгэгч учраас түүнд команд өгөх эрх ч байхгүй. Өөр хэн нэгэн этгээдээс, далдаас СЕХ-нд үүрэг өгч байна шүү дээ. Түүнийгээ хүлээчйх, дараа нь хуулиа баталъя, бүгдээрээ шударгаар өрсөлдье гэдэг асуудлыг л манай нам ярьж байгаа юм.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж байгааг та хэрхэн харж байна?
-Бас л Үндсэн хуульд хариуцлага тооцох гэсэн байдал шүү дээ. Үндсэн хуулийг өөрчлөх бол 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг хасах ёстой. Түүнээс Үндсэн хуулийг сайжруулах чадвар энэ Их хуралд байхгүй. Яагаад гэвэл, тэдэнд тийм хүсэл эрмэлзэл алга.
-Сүүлийн үед улс орны байдал, тэр дотроо эдийп засаг ихээхэн хүндэрч байгаа нь санаа зовох асуудлын нэг болоод байна. Энэ талаар парламентад суудалгүй ч гэсэн жижиг намууд санал солилцож байна уу. Учир нь ямар нэгэн идэвх илэрхийлэхгүй байна уу гэсэн байдал ажиглагдах боллоо?
-Ил гарахгүй л байгаа болохоос намууд уулзаж, ярилцаж байгаа. Асуудлыг дандаа жагсаал, цуглаанаар шийддэг гэж юу байхав. Ер нь улс орны байдал маш хүндэрчихлээ. Үүнээс гарах арга замыг АН-ынхан янз бүрээр харж байна гэж яриад байгаа. Жишээ нь, алтны нөөцийн татварыг бууруулчихвал маш их ам.доллартай, бас алттай болчихно, валютын ханш ч огцом буурна гэсэн. Гэтэл тэр хууль нь УИХ-д орж ирээд унасан. Тэгэнгүүт долоо хоногийн дараа буцаагаад Ашигт малтмалын тухай хуульд оруулаад ирсэн. Өөрөөр хэлбэл, хуулийн тухай нэг заалт унахад, долоо хоногийн дараа дахин оруулж ирснзэрээ энэ нь Монголын парламентын түүхэнд анхны хар жишигюм. 'Бүх юм сайхан болно, нүд ирмэх зуурт өөрчлөгдөнө гэж тайлбарлаад байсан. Гэтэл өнөөдөр өөрчлөгдсөн юм алга. Ингэж худал хэлж, эрх мэдлээ буруу ащигладаг хүмүүсээр хууль бус юм хийлгэдэг муу зуршил нь яваад байна. Хар машины "хүүхдүүд" Монголын улс төрд маш том гай тарилаа. Цаашдаа тзд хариуцлага хүлээхгүй. Хар машин нь ч бас хариуцлага хүлээхгүй. Энэ байдлыг засахгүй бол бид урагшлахгүй.
-Эдийн засгийн хүндрэлээс гарах арга замын тухайд та юу хэлэх вэ?
-Ерөөсөө энэ авлига, хээл хахуульд идэгдсэн, үүний.эсрэг тэмцэх чадваргүй ялзарсан, гадаад, дотоодын мөлжигчдийн гар хөл болсон хүмүүс төрд байгаа үед эдийн засгийн хүндрэлээс гарах боломжгүй. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хариуцлагагүй авилгач этгээдэд хариуцлага тооцож чадахгүй байна шүү дээ. Жишээ нь, "Эрдэуэс Тавантолгой" ХХК байна. Энэ бол хууль бус компани. Компанийн тухай хуулийн маш олон заалтыг зөрчсөн. Хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийгээгүй. ТУЗ-өө ч хуулийн дагуу сонгоогүй. ТУЗ нь хүүль бүс учраас н нэг заалт унахад, долоо хоногийн дараа дахин оруулж ирснзэрээ энэ нь Монголын парламентын түүхэнд анхны хар жишигюм. 'Бүх юм сайхан болно, нүд ирмэх зуурт өөрчлөгдөнө гэж тайлбарлаадбайсан. Гэтэл өнөөдөр өөрчлөгдсөн юм алга. Ингэж худал хэлж, эрх мэдлээ буруу ащигладаг хүмүүсээр хууль бус юм хийлгэдэг муу зуршил нь яваад байна. Хар машины "хүүхдүүд" Монголын улс төрд маш том гай тарилаа. Цаашдаа тэд хариуцлага хүлээхгүй. Хар машин нь ч бас хариуцлага хүлээхгүй. Энэ байдлыг засахгүй бол бид урагшлахгүй.
-Эдийн засгийн хүндрэлээс гарах арга замын тухайд та юу хэлэх вэ?
-Ерөөсөө энэ авлига, хээл хахуульд идэгдсэн, үүний эсрэг тэмцэх чадваргүй ялзарсан, гадаад, дотоодын мөлжигчдийн гар хөл болсон хүмүүс төрд байгаа үед эдийн засгийн хүндрэлээс гарах боломжгүй. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хариуцлагагүй авилгач этгээдэд хариуцлага тооцож чадахгүй байна шүү дээ. Жишээ нь, "Эрдэнэс Тавантолгой" ХХК байна. Энэ бол хууль бус компани. Компанийн тухай хуулийн маш олон заалтыг зөрчсөн. Хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийгээгүй. ТУЗ-өө ч хуулийн дагуу сонгоогүй. ТУЗ нь хүүль бус учраас Я.Батсуурь бол хууль бус захирал. Захирал нь хууль бус учраас хийсэн бүх гэрээ, хэлцэл, тендер нь хууль бус. Нэгэнт хууль бус учраас тэд хууль бусаар үйл ажиллагаа явуулж, байгалийн баялагт дур зоргоороо үнэ тогтоож, ашигт малтмалын үнийг зориуд унагааж, нэг тонн нүүрсийг 40 ам.доллараар гадагш өгч хулгай хийж байна. Энэ бол төрийн ажил ч биш, бизнес ч биш, зүгээр л хулгай. Хулгай луйврыг өөгшүүлж байгаа төр, засагтай байгаа тохиолдолд эдийн засаг сайжрахгүй. Авлигатай тэмцэх эр зориг ч энэ төрд алга. Хуулийн гадуур амьдардаг цөөн хэдэн хүн, хуулийн дор амьдардаг ард түмэн гэсэн хоёр ертөнц бий болчихоод байна. Авлигатай тэмцэж байна гээд хуулийн дор байгаа хүмүүсийн жижиг авлигыг ярьж байна. Хуулийн гаднах хүмүүсийн том авлига аманд багтахгүй тоотой, тэр нь өдрөөс өдөрт нэмэгдэж байхад хариуцлага тооцохгүй, шийдэхгүй байна. Түүний хамгийн тод жишээ нь, "Эрдэнэс Тавантолгой" ХК юм.
-Тэгвэл Оюутолгой цаашид яах бол?
-Бид Оюутолгойн гэрээг Их хурлаар баталж байхдаа 2012 оны арван хоёрдугаар сард Оюутолгой ашиглалтад орно, цаашдаа хэвийн ажиллана, бүтээгдэхүүнүүдээ гаргаж, ашгаа өгч эхэлнэ, татвар төлөлтөөр ихээхэн ашиг орж ирнэ гэж ярьж байсан. Гэтэл ашиглалтанд орох хугацаанаас хойш бараг хоёр жил өнгөрсөн ч. Оюутолгой өнөөдөр газрын доорх байгууламжийнхаа дөнгөж 20 хувь, босоо амныхаа 50 хувийг л барьсан байна шүү дээ. Бид гадаадын хөрөнгө оруулалт менежмент их сайтай, зохион байгуулалт ч сайн байдаг гэж бодож байсан. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт болгон адилгүй юм баина. Мөн тэр болгон бизнес байдаггүй юм байна. Оюуголгой анхны хийсэн гэрээгээрээ бол ашиглалтад ороод бүх ажлаа төлөвлөгөөний дагуу хийсэн байх ёстой. Гэтэл 4.5 тэрбумаар гэрээ байгуулчихаад тэр нь долоон тэрбум болчихсон, хийх ёстой ажлаа хийгээгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ бизнес биш, хөрөнгө оруулалт ч биш, цаана нь өөр зүйл байна.
-Цаана нь байгаа өөр зүйл нь чухам юу юм бол?
-Харин тэрийг л олох шаардлагатай болж байна даа.
-Хуулиас болж хөрөнгө оруулагчид дөлөөд байна гэх юм?
-Оюутолгойн араас хөрөнгө оруулагч орж ирээд манай хуулийг хүндэтгэж авилгачдыг өөгшүүлэхгүй гэх баталгаа хэрэгтэй байна уу. Оюутолгойн гэрээ үлгэр жишээ боллоо гээд бид ихээхэн найдлага тавьсан. Маш олон хөнгөлөлт үзүүлсэн. Бүх юмаа зүгээр өгсөн. Одоо тэгээд хаана юу байна. Оюутолгойн араас орж ирэгсэд барьцвал яах вэ. Тэгвэл бид байгаа бүхнээ алдаад дуусна шүү дээ. Тэгэхээр Оюутолгойгоор жишиг авна гэвэл хамгийн муу жишиг болох гээд байгаа юм. Одоо ирж байгаа хүмүүс Оюутолгойгоос хэд дахин сайн, илүү сайн ажиллана гэдэг болзолтой орж ирэхгүй бол түүнээс дордуулчихвал баларсан юм болно.
-Ер нь манай улс газрын доорх баялгаа ашиглах шаардлага байна уу?
-Одоо ч гэсэн Тавантолгойг ашиглаад улс, ард түмэн юу хожсон юм. Монгол Улсад нэг ч төгрөгийн ашиг алга. Нарийн Сухайтын орд мөн адил. "Энержи Ресурс", "Болд Төмөр Ерөө", "Цайртминераль" гээд нэг ч төгрөгийн ашиг өгөхгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэг ч төгрөгийн ашиггүйгээр бидний байгалийн баялгийг цөлмөж, цөөн хэдэн гэр бүл ашиг олж байгаа. Эдийн засаг нь өслөө гэж байгаа ч ард түмэн, хувь хүнд ямар ч хүртээл алга. "Жирийн иргэдийн худалдан авах чадвар Нэмэгдсэн үү" гээд аваад үзэхэд л бүх юм тодорхой. Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байна. Төгрөгийн ханш уначихлаа. Импортын эдийн засагт суурилсан манай улсын хувьд валютын ханш өссөн үед худалдан авах чадвар эрс унахаас ч аргагүй. Ийм л байдал байна шүү дээ.
Ч.ҮЛ-ОЛДОХ