 |
|
 |
|
Д.Цогтбаатар: Ээжүүд хамгийн үнэнийг хэлдэг... |
|
|
 |
|
 |
Д.Цогтбаатар: Ээжүүд хамгийн үнэнийг хэлдэг...
2014-03-10 Ч.ҮЛ-ОЛДОХ
“Миний ээж” булан ес дэх жилээ шинэ зочны хамт мэндчилж байна. Энэ удаагийн зочноор Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарыг урьсан юм.
-1960-аад оны үеийн үндэсний дэвшилтэт сэхээтнүүдийг хоморголсон хэлмэгдүүлэлтэд өртсөн таны аав, цөлөгдөлт, доромжлолыг амсч явсан түүхийн зах зухаас монголчууд мэддэг. Гэтэл тэр өрх гэрийн нэг багана, найдвартай ар тал болж ирсэн ээжийн тань тухай тэр болгон мэдэхгүй. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэр тухай дурсвал ямар вэ?
-Миний ээж Намжилын Тогтох Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн байлаа. Өвөг дээдэс маань малчин удмынхан. Ээж минь малд дөртэй, аав, ээжээ багадаа алдаж, Алтан-Овоогоо шүтэн амьдарч ирсэн бүсгүй, Дорнод аймагт аавтай минь анх танилцаж, улмаар гэр бүл болж биднийг төрүүлсэн юм билээ. Дорнод аймгийн Соёлын ордны анхны 32 жүжигчний нэг, сэтгэн бодох чадвар сайтай, аливааг зөв талаас нь харж тэр өнцгөөс нь тайлбарлаж, эргээд үр дүнг харж байдаг.Юманд няхуур нямбай, нандигнаж ханддаг болохоор хамт олон, найз нөхөд нь Нандиа Тогтох гэж авгайлдаг байсан гэнэ лээ.Харин аав маань Дорнод аймгийн Булган сумын уугуул. Тухайн үед Дорнод аймгийн Эвлэлийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэдэг. Мөн тэр үед ээжийн маань ах Намжилын Гунгаажав гэдэг хүн Дорнод аймгийн даргаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байсан гэдэг. Ээж айлын ганц охин, дээрээ нэг ахтай байсан нь тэр. Н.Гунгаажав ах Сүхбаатар аймгийн Халзан сумыг Цогбаян гэж нэрлэж байхад анхны нарийн бичгийн дарга нь байгаад төр, нийгмийн зүтгэлтэн болж, Баянхонгор, Дорнод, Хэнтий зэрэг олон аймгийн даргаар ажилласан түүхтэй. Сүүлд 1960-аад оны үеийн хэлмэгдүүлэлтийн үеэр Ц.Лоохууз, А.Нямбуу, Д.Сурмаажав нартай хамт миний аав, бас Н.Гунгаажав нагац ах маань хэлмэгдсэн. Аав Өмнөговь аймгийн Гурвантэс сумын давсны үйлдвэр рүү, нагац ах Хөвсгөл рүү загасчнаар цөлөгдсөн. Ээж минь сэтгэлийн хаттай хүн байсан юм. Тэр үед хүүхдүүдээ тэврэхийг нь тэвэрч, хөтлөхийг нь хөтлөөд нөхрөө даган амьдралын жаргал, зовлонг хамтдаа туулсан. Тэнд аавтай мөр зэрэгцэн эрэгтэйчүүдийн хийдэг хүнд ажлыг нуруундаа үүрэн зүтгэж явсан. Амьдралын асар ухаантай, ойр зуурын өвдөхөд сайн эмч төдийгүй шатар яаж тоглохоос эхлээд хичээлээ хэрхэн давтахыг хүүхдүүддээ заасан сурган хүмүүжүүлэгч, гайхалтай торгон мэдрэмжтэй, ширүүн харцтай, хатуу үгтэй, эрэмгий зоригтой хүн байсан. Даанч богинохон насалсан, 1987 онд 50 гаруйхан насандаа хорвоог орхисон. Өөрийнх нь ярьж, мөрөөдөж байсан, хүн бүхэн аз жаргалтай, сайн сайхан амьдрах тэр нийгмийг үзэж чадаагүйд нь харамсдаг.
-1987 онд ээжийгээ бурхан болоход та ямар ажил эрхэлж байв. Сүүлчийн мөчид уулзаж амжсан уу?
-Би 27 настай байсан санагдана. Цэргийн газар офицер байсан юм. Ээжийн чинь бие тааруухан байна гэсэн цахилгаан ирсэн ч цэргийн газрын нэг онцлог нь онцгой тохиолдол биш бол чөлөө олгодоггүй байсан. Штабын даргаас чөлөө гуйгаад өгөөгүй. Ингээд хэдэн тариа аваад явуулъя гэж байтал дахиад “Маш хүнд байна, хурдан ир” гэсэн цахилгаан ирсэн. Чөлөө гуйгаад ортол бас өгсөнгүй. Тэгэхээр нь би хувийн шийдвэрээ гаргаж, юу л болвол болог гээд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу ээждээ очихоор явсан. Намайг очиход өвчин нь хүндрээд ухаан санаа нь орж гарч байсан ч “Хүү нь ирлээ” гэхэд “Миний хүү хүрээд ирэв үү. Ээж нь зүгээр ээ” гээд нэг их том нүдээр, хурцаар нэвт ширтэн харж байсан. Надад олон юм хэлээгүй ч өмнө нь захиж сургаж байсан үгсийг царайнаас нь, нүднээс нь олж харсан. Ээжийн бие муу байсан болохоор тэр шөнө би харъя гээд өвөр дээрээ тэврээд хоносон юм. Үүрээр гэнэт бие нь эвгүйрхээд хүүгийнхээ өвөр дээр сүүлчийн амьсгалаа татсан. Амьдралын хатуу бэрхийг туулж явахдаа ээж минь зүрхний хүнд өвчин туссан юм билээ. Тэр нь хүндэрсээр амийг нь авч одсон. Ээжээс хойш аав минь 20 жил үр хүүхэд бидэнтэйгээ амьдарч 2007 онд бурхан болсон. Миний аав өөрөө Дорнод аймгийн уугуул ч ээжийн нутаг Сүхбаатарт гүн хүндэтгэлтэй ханддаг, тэр нутгийнхантай хамтарч ажиллаж байсан учраас их ойрхон явсан. Бурхан болохоосоо өмнө ээжийн нутаг руу зориуд зорьж очиж байлаа, 2005 онд. Аав нь ээжид чинь өртэй хүн шүү, нутаг орных нь хүмүүст ойр байж, дэмжиж тусалж явах ёстой гэж их ярьдаг сан. Бидэнд “Та нар ээжийнхээ нутагтай ойр бай. Сүхбаатарын ард түмэнд тус дэмтэй яв” гэж үргэлж захидаг байсан. Өөрөө ч тэгж бодож, зүтгэж явсан.
-Танайх аав, ээжээс хэдүүл вэ?
-Ээж минь биднийг энэ орчлонд анх ирснээс өнөө хүртэл хувь хүн болох төлөвшлийг бий болгож, барилгаар бол суурийг нь тавьсан ачтан. Аав бол биднийг бодлогоор хүмүүжүүлж, аливааг аргын талаас нь хэлж ярьж ирсэн өнөр бүлийн тэргүүн байлаа. Бид аав, ээжээс есүүлээ юм. Нэг хайртай дүү маань энэ оны нэгдүгээр сарын 5-нд бурхан болсон. Ер нь бидний дотроос хүүхэд байхдаа эндсэн нь ч байна, том болсон хойноо хүнд өвчний улмаас хорвоог орхисон нь ч бий. Тэр дотор ах, эгч нар маань бурхан болсон. Би айлын гурав дахь хүүхэд бол одоо хамгийн том нь болж хоёр дүүтэйгээ тулгын гурван чулуу шиг үлдлээ.
-Ингэхэд “Намын эсэргүү хэрэг” гэх олон хүнийг хэлмэгдүүлсэн зохиомол хэрэг танай гэр бүлд хэрхэн туссаныг дурсахгүй юу?
-1964 оны тэр хилс хэрэгт аав минь өртөж, манай гэр бүлийн амьдралын хатуу, хэцүү үе эхэлсэн. Тэгэхэд би долоон настай байлаа. Радиогоор “Намын эсэргүү бүлэг” гарч, түүнд Дашнамжил гэдэг хүн оржээ. Тэднийг бут ниргэж...” гээд өдөр болгон ярих. Түүнийг сонсчихоод хүүхдүүд “Аав чинь яачихсан юм бэ. Юу болчихоод бут ниргүүлээд байгаа юм бэ” гэж санаа зовсон байдалтай асууна. Өөрөө ч юу болоод байгааг ойлгохгүй байсан юм чинь мэдэхгүй л гэнэ. Тэр үед аав маань Монголын амьдрал, нийгмийн байдлыг бодитоор нь хэлж шүүмжилсэн. Харамсалтай нь түүнийг “Хар линз зүүгээд харж байна” гэхчлэн буруутгасан байдаг. Тухайн үеийн учир мэдэхгүй нийгэмд учрыг таньсан нь хэд билээ. Тэгээд ч тийм зоригтой шүүмжлэх хүн олон байсан уу, үгүй юу. Үнэндээ Ц.Лоохууз, А.Нямбуу, Д.Сурмаажав нарын гэх хэрэгт олон хүн холбогдож, сэтгэл санаа, амьдралаараа хохирсныг түүх мартах ёсгүй. Уг улс төрийн хэлмэгдүүлэлтийн 50 жил энэ онд тохиож байгаа. Хэлмэгдүүлэлтийн тухай бид өчнөөн ярьж, бичдэг ч тэр үед гэр бүлийн эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй жаахан хүүхдүүд сурч боловсрох эрхээ хасуулж, эмэгтэйчүүд нь хүссэн ажлаа хийх эрхгүй цөлөгдөж, эрүүл мэндээрээ хохирч явсныг хэн ч дурсдаггүй. Тухайн үед нэг өглөө үүрийн таван жингээр хонх дуугарч, хар пальто, шляп малгайтай хэдэн хүн аавыг босгоод аваад явсан. Дараа нь радиогоор Өмнөговь руу давсны артельд нормчингоор цөлж байгааг зарласан. Нагац ах маань ч Хөвсгөлийн Цагаан нуурт загасчингаар явсан. Түүний дараа Гэгээрлийн яамны орлогч сайдын ам шийдвэрээр эгч бид хоёр сургуулиас хөөгдсөн. Удалгүй ээж ажлаасаа хөөгдөж, дараа нь байрнаасаа ч хөөгдсөн. Өвлийн хүйтэнд ээж минь төрөөд удаагүй нялх хүүхэдтэй гудамжинд хаягдаж, биднийг аваад тусгайлан хуваарилсан “Зис-5” машинд дайгдан аавын араас явсан. Тэнд очоод эгчийг гуравдугаар ангид дотуур байранд оруулж, надад ээж минь гэрээр ном заасан, нэг ёсондоо миний анхны багш. Түүнээс өмнө бол манайх Улаанбаатар хотод 40 мянгатад сайхан амьдарч, эгч хоёрдугаар ангид, би орос сургуулийн нэгдүгээр ангид сурч байсан юм. Харин хамгийн том ахыг Н.Гунгаажав ах их эрт өргөж авсан байсан юм билээ. Гэхдээ өргөмөл аав болох нагац ах хэлмэгдэж, цөллөгт яваад жилийн дараа нас барсан учраас мөн л хэцүү хатуу амьдралаар амьдарсан.Том ах маань сайхан дуулдаг, бокс сайн тоглодог хүн байсан, Дарханд амьдарч байгаад сүүлд Багануурт өвчнөөр нас барсан юм.
-Хэлмэгдүүлэлтийн үед ихэнх гэр бүл салж сарниж байсан гэдэг. Яагаад гэдэг нь ч үр хүүхэд, хань ижилээ амар тайван амьдруулахын тулд учир шалтгаантай байсан гэдэг. Харин таны аав ээж хоёр хүнд хэцүүг хамтдаа туулсан уу?
-Туулахаар барахгүй даваад гарсан. Нэгэнт бие биеэ хүндэлж, амьдрал зохиож, үр хүүхэдтэй болсон учраас хувь тавиландаа тохиолдсон зовлонгоос шантраагүй. Хүнд хэцүү бэрхшээл зовлон тэдний хайр сэтгэл, хамтын амьдралд өчүүхэн ч саад болоогүй. Угаасаа миний ээж хань ижил, үр хүүхдээ төдийгүй ядарсан, зовсон хүнд тус дэм болж, хамгаалж халамжилж ирснийг хамт ажиллаж байсан мэдэх хүмүүс хэлдэг юм. Тэр л зан төлөв нь тэр хүртэл хурцалж, амьдралынхаа төлөө шантарч мохолгүй тэмцсэн болов уу. Хэлмэгдүүлэлтийн үед олон гэр бүл салж, заримынх нь эхнэр цөллөгт дагаж яваагүй. Зарим нь үр хүүхдээ бодож хотод үлдэхийг илүүд үзсэн байх. Хэлмэгдсэн хүмүүсийн ихэнх эхнэрүүд хань ижлээ дагаад явсан шүү дээ. Манай ээж бол нэгэнт ханилж суусан бол жаргал зовлонгоо хамтдаа хуваалцана гээд аавыг явсан газар бүрт нь дагаж явсан байдаг юм
-Аав тань хэр халамжтай хүн байв?
-Аав, ээж хоёр минь үг сөргөлдөх бүү хэл, хэн хэнээ ширүүн харж ч үзээгүй, хоорондоо маш эвтэй гэр бүл байсан. Бүхий л цаг мөчид амьдралаа авч явж, үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэсэн. Аав минь гэртээ байгаа үедээ сайхан хоол хийнэ. Хүүхдүүдээ өвдөхөд ээжтэй хамтраад эмчийн үүрэг гүйцэтгэж тариа хийхээс эхлээд бүх зүйлд оролцоно. Сүүлд ээжийн биеийг өвдөхөд Орос руу оюутан цагийн найз руугаа ярьж Москва, Минск хүртэл очиж эмчлүүлсэн. Хаалттай цаг үе хэдий ч аав минь ээжийн төлөө илээч бариач, мэргэч төлөгч гээд уулзаагүй хүн, яваагүй газар үгүй.
-Одоо ээжийн тань захиасаас сэтгэлд тод үлдсэн, цаг мөнхөд бодогдож байдаг ямар үг сургааль байна?
-Эх хүн хүүхдүүддээ хамгийн ойр байж, үг сургаалиа хэлж, хайр халамжаа үзүүлж, хатуурхах үедээ ч хатуу байдаг ер бусын хүмүүс юм. Дэлхий ертөнц дээрх хамгийн үнэнийг хэлж байдаг хүмүүс бол ээжүүд гэж боддог. Ээж бидэнд аливаа зүйлийг зүйр цэцэн үгээр ойлгуулахыг хичээж, ардынхаа сургаалиар хүмүүжүүлдэг байлаа. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж шударга зарчимтай байхыг, “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэж юманд цэгц шулуун байж, эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг сургадаг сан. Харин эрэмгий зоригтой байхыг “Хүний дор хэзээ ч бүү ороорой хэнд ч битгий доромжлуулаарай” гэдэг сэн. Сайн цаг ирэхийг зөгнөж “Аав чинь зөвдөх цаг ирнэ” гэж бодлогошронгуй өнгөөр олонтаа хэлж байсан нь санаанаас огт гардаггүй. Эмэгтэй хүн тийм эрэмгий зоригтой, шийдэмгий байсныг би өнөө цагт хараагүй. Ээж минь бусадтай эелдэг зөөлөн харилцдаг ч зарчмын юманд хатуу чанга хүн байсан юм. Шатар тоглоод буцах юм бол шууд хураачихна. Шударгаар тогло гэж шаардаж байгаа нь тэр. Гэр цэвэрлэчихлээ гэхэд нүд хуурсан байвал шууд л гаргаад ирнэ. Цагаан орныхоо тоосыг арчиж байна гээд хүүхдүүд болсон хойно толгойг нь зүлгээд байх, харин ээж хөндөл төмрийнх нь тоос хэвээрээ байгааг хурууныхаа өндгөөр ганц гогдоод л гаргаж үзүүлнэ. Аливааг үндсэн утгаар нь, мөн чанарынх нь дагуу хийхийг шаарддаг байсан юм. Олон үг хэлэхгүй, харц дүр төрх нь зөндөө юм ойлгуулж ухааруулдаг гайхамшигтай увдистай. Биднийг өдөрт ердөө хоёрхон цаг л тоглуулдаг хатуу дэгтэй байсан. Тэр нь одоо цагтай бол нийцэхгүй байх л даа. Учир нь бүгд л хүүхдээ оюунлаг аргаар хүмүүжүүлнэ гэж ярьж байна. Тэгвэл миний ээж тухайн үед хатуу аргаар ч, оюунлаг байдлаар болон сэтгэлгээг нь хөгжүүлэх хосолсон аргаар биднийг хүмүүжүүлж байжээ. Хэдэн хүүхдийнхээ дотроос намайг онцгойлж, тусгайлан уулзаж бодсон санасанаа хэлж, аавын тухай их ярьдаг байлаа. Тэр дотроос ах эгч дүү нараа сайн харж, хандаж яваарай гэж үргэлж захидаг байлаа. Хүнд хэцүү үед ч, аз жаргалтай байхдаа ч “Аав чинь үнэн шударгын төлөө тэмцэж явсан, үнэн хэзээ нэгэн цагт ирнэ. Тэр цагт та нар аавынхаа үйл хэрэг зөв байсныг харах болно” гэж зоригжуулдаг байлаа. Ээжийн минь захиа сургааль бидэнд сургууль болоод зогсохгүй гэр бүлийн үнэт зүйлс болж бидэнд өвлөгдсөн юм. Түүнийг нь бид хадгалж хамгаалж, үр хүүхэд, ач зээ, найз нөхөддөө үлдээх сэн гэж боддог, бас хичээдэг.
-Ээж тань яагаад таныг онцолж ах, эгч дүү нараа харж, хандаж явахыг захидаг байсан юм бол. Та ээжийнхээ захиасыг биелүүлсэн үү?
-Хүүхэд байсан болохоор тэр үед яагаад тэгж хэлж, захиж байсныг нь ухаж ойлгоогүй. Сүүлд бодоход ах эгч, дүү нартаа дэм тустай яваасай, үнэний төлөө зүтгээсэй гэж хэлж байж. Түүнээс гадна “Хүн өөрт чинь хэчнээн дургүй байсан ч тусалж яваарай” гэж их хэлдэг байлаа. Түүнийг нь нэлээд сүүлд хүртэл сайн ойлголгүй явж ирсэн. Сүүлийн үед эргэцүүлж, тунгааж байхад их үнэтэй зөвлөгөө өгч байжээ. Эргээд бодоход ээжийнхээ “Ах, эгч, дүү нартаа тусалж яваарай” гэсэн захиасыг би биелүүлж чадсан уу, үгүй юу гэсэн бодол төрдөг. Ний нуугүй хэдэхэд, би тэдэндээ ахуй талаас гэх юм уу, сэтгэлийн дэм, тус үзүүлж байснаас бодлогын туслалцаа үзүүлж чадсан уу, үгүй юу гэдэгтээ эргэлздэг. Бурхны оронд явсан бидний эрхэм хүмүүс-ах, эгч, дүү нар минь аж ахуйн алба, эрчим хүч, гааль, боловсролын салбар, тогооч, жолооч гээд өөр өөрсдийн эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандан шударгаар зүтгэж, улс төрийн болон төрийн ажил албанд өөрийн гэсэн үнэт зүйлтэй хүмүүс байжээ гэдгийг эргэн санахад хангалттай баримт хуримтлагдсан байна. Тэд Монголдоо төдийгүй бор гэртээ эзэн байсан. Хамгийн гол нь өвөг, дээдсийн цусаар тэжээгдсэн хүн чанар, өөрийн гэсэн бодол, энгийн зарчмыг, аавын нинжин энэрэнгүй сэтгэл, ээжийн хатуу эрэмгий шаардлагыг ямар ч үед хадгалж хамгаалж баталгаажуулж чадсанд нь тэднээрээ бахархдаг. Энгийн бүхэн агуу байдаг. Тэд энгийн зарчимтайгаа хамт хорвоогоос буцсан. Тэд минь үнэт зүйлсээсээ ухраагүй, эргэлзээгүй, нэг л зангаараа байсан. Хэн нэгэнд долигонох гэгчийг мэдэхгүйгээрээ явсан. Манай гэр бүлийн хүсэн хүлээж байсан эрх чөлөөг олж авснаараа тэд маань хамгийн сэтгэл хангалуун буцсан. Тэд баяжаагүй, эрх мэдэлд шунаагүй, хүнд сурталтай түшмэл байхыг хүсээгүй, “Дарга болъё” гэж ам ангайгаагүй Монголын жирийн иргэд байлаа. Ирж буцдаг хорвоод тэд минь өөрсдийн зарчимдаа үнэнч байж, эрх чөлөөндөө үнэнч буцсан. Тийм учраас тэднийхээ хөшөөнд энгийн бөгөөд утга агуулгатай “Эрх чөлөөг бид хүсч байна” гэсэн үгийг сийлж, тэр л үгээр үдсэн. Надад тэднийхээ хэн нэгнийг албан тушаалд тавих, дарга болгох боломж байсан. Гэхдээ, би журмын нөхөд, анд найзуудаа дэмжсэн.
-Та бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр ярилцаж байна. Энэ жил эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай, гэр бүлийн хүчирхийллийг цэглэх тухай Төрийн тэргүүнээс эхлээд шат шатанд ярьж байна. Монгол эмэгтэйчүүдийн эрхийн талаар та юу хэлэх вэ?
-Монголд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх эрхээ хязгаарлуулаад зогсохгүй, үр хүүхдийнх нь эрүүл мэнд, боловсрол, аюулгүй орчинд өсөх эрх зөрчигдөж байсны хамгийн том жишээ бол хэлмэгдүүлэлтэд өртсөн олон мянган гэр бүлд учирсан зовлон, тэр дотор эмэгтэйчүүдэд тохиолдсон бэрхшээлүүд юм. Түүний хамгийн том жишээ бол миний ээж. Ярилцлага маань бүхэлдээ таны асуусан сүүлчийн асуултын хариулт юм даа. Тийм учраас би ийм зүйл дахин битгий болоосой, бүү давтагдаасай, үргэлж сэрэмжилж, урьдчилан сэргийлэх ажил үйлсийг хэрэгжүүлж байгаасай. Төр, засаг маань энэ талаар онцгой анхаараасай. Цаашид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар олон ажил үйлсийг бүтээгээсэй гэж хүсч байна.
ЗУУНЫ МЭДЭЭ |
| Д.Цогтбаатар: Ээжүүд хамгийн үнэнийг хэлдэг... |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно 11:53 Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон
|
Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон »»
|
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 11:42 Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6 »»
|
|
Монгол улсын хил үүссэн түүх 11:39 Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур,
|
Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, »»
|
|
Мотор нь цохисон машины дугуйг... Нямдоржоо, шпи шүү... 11:35 За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл
|
За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл »»
|
|
Сугалаанд оролцохоосоо өмнө тухайн ААН зөвшөөрөлтэй эсэхийг ингэж шалгаарай 11:19 Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ,
|
Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ, »»
|
|
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой 11:06 Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй
|
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|