2014-02-21Орчлон ертөнц оргүй хоосноос үүссэн гэдэг. Тэр үед арвын 12 зэрэгт Кельвиний градус халуун байв. 13,7 тэрбум жилийн өмнө хүчтэй тэсрэлт болж, асар богино хугацаанд хязгааргүй орон зай болон масс үүсгэн цаг хугацаа буй болж, тэсрэлт үүссэнээс арвын хасах 43 секунтэд таталцлын хүч, цахилгаан соронзон хүч, цөмийн хүчтэй хүч, цөмийн сул хүч анх нэгдмэл байснаа салж эхэлжээ.
Энэ хугацаа бол нэг секунтийг 43 тэгтэй тоонд хуваасан шиг өчүүхэн хугацаа. Хүчнүүд салахаас өмнө орон зай, цаг хугацааны тухай ойлголт байгаагүй. Тэсрэлт болсны дараа секунтийн хэдэн хувиас эхлэн олон сая жилийн хугацаанд ертөнц үүсэх процесс явагдав. Тэсрэлт үүссэнээс хойш 300 мянган жилийн дараа ертөнцөд анхны тогтвортой бүтэц бий болж, хоёр тэрбум жилийн дараа галактик бүрэлдэх эрчимтэй үйл ажиллагаа явагджээ.
Нар 5 тэрбум жилий настай. Ертөнц зогсолтгүй тэлдэг. Манай дэлхий 13,7 тэрбум гэрлийн жилийн радиустай “ажиглагдах” ертөнцийн төвд оршдог. Нэг гэрлийн жил нь 9,5 их наяд километр болой.
Анх нэгдмэл байсан ертөнцийн дөрвөн хүчний атомын доторх цөм тогтоон барьж байдаг харилцан үйлчлэлийн хүчтэй хүч, арвын хасах 18 метр өчүүхэн зайд үйлчилдэг цөмийн сул хүч, таталцлын хүч, цахилгаан соронзон хүчний нэгдпийн учрыг олсноор ертөнцийн үүсэл онол, парактикийн хувьд тайлбарлагдаж буй хэрэг л дээ.
Орчлон оргүй хоосноос үүссэн гээд буй нь хэрэг дээрээ тоосонцор, молекулууд л байв. Цөмийн сул хүч гэхэд цөмийн бетта задрал “хариуцдаг”. Өнгөрсөн зууны жараад онд эрдэмтэд эдгээр хүчнүүдийн харилцан үйлчлэл олох “Стандарт модель” олжээ. Эдгээр 4 хүчний гурвын нь нэгтлэгийг Лакистаны аугаа Физикч Абдус Салам нээн тогтоов.
Үүнийг их /супер/ нэгдлийн онол гэв. А.Салам тэсрэлт үүссэнээс хойш арвын хасах 43 секунтийн агшин дахь цахилгаан соронзон хүч, цөмийн харилцан үйлчлэлийн хүчтэй болон сул хүч гурвын холбоос олжээ.
Харин таталцлын хүчний энэ гурван хүчтэй холбоотойг хараахан олоогүй байгаа. Өдгөө хүчнүүдийн харилцан үйлчлэлийн хоёр том онол харьцангуйн ерөнхий онол, супер нэгдлийн онол-”стандарт модель” хоорондоо мөргөлдчихөөд буй аж.
Эдгээрийг нэгтгэн тайлбарлахыг оролдсон олон онол гарсны дотор утаслагийн онол, супер таталцлын онол, “М-онол”, квант таталцлын онол, зэрэг олон онол гарчээ. Эдгээрийн аль нь ч батлагдаагүй. Их тэсрэлт үүсгэхийн тулд бөөмсийн хурдасгуур ажиллуулах өмнө өгүүлсэн Кельвиний өндөр температур, эрчим хүч шаардлагатай.
Үүнийг гаргахаар зуугаад орны түмэн эрдэмтэд Швейцар, Францын нутаг дайруулан 26 км урттай хонгил байгуулан дундуур нь хурдасгасан бөөмс заасан чиглэлд нисгэн детекторт бүртгэн туршиж байна.
Тэнд топ кварк, электор сул тэгш хэм, кварк, глюоны плазм, фото адроны мөргөлдөөн, Z болон W бозоны шинж чанар зэрэг олон судалгаа хийдэг гэнэ. Нөгөөх хурдасгуур дахь протоны нийт эрчим хүч 14 терра электровольт. Эрдэмтэд дээрх туршилтуудын явцад шинэ бозон олсон нь Хиггс бозон юм уу даа. Хиггс бозон буюу “бурхны” бөөмийн онол. 1960-аад онд анх Петер Хиггс дэвшүүлж, дөчөөд жилийн дараа нээж, олон улсын эрдэмтэд Францын умарт хэсэгт явуулсан судалгаагаар баталжээ.
/Өнөөх 26 км урт хонгилд / Үүнийг албан ёсоор баталгаажуулсан нь 2013 оны 3-р сарын 14-ний өдөр. Энэ онолыг анх дэвшүүлсэн Петер Босрн, түүний хамтрагч Франсис Энглер 2013 оны Физикийн салбарын нээлтээр Нобелийн шагнал хүртэв. Масс үүссэн, цаг хугацаа бий болсон талаар дээр өгүүлснээс үзвэл масс үүслээ гэдэг нь анх молекул үүссэнтэй холбоотой.
Өдгөөгийн бидний ойлголтоор биес молекулаас бүрдэнэ. Молекул атомаас, атом электрон цөмөөс, цөм протон нейтроноос энэ нь цааш кварк, квант зэргээр задарч эцэстээ электрон болон бөөмсийн доторх утаслал тулна. Atom дахь цааш хуваагддаггүй хамгийн жижиг хэсгийг квант ч гэдэг. Квант нь “хэр их” гэсэн латин үг. Нөгөө талаар молекул, атом бол матер, матер 12 төрлийн суурь феримон, бөөмсөөс бүтнэ.
Эдгээрийн хооронд 4 төрлийн хүч үйлчилнэ гэж байснаа олон нээлтүүдийн үр дүнд тореион хүч тав дахь хүч нь болж байгаа юмуу ч гэмээр. Ертөнцийн бүх биес хатуу, шингэн, хий, плазм дөрвөн төлөвтэй гэж байснаа тореион төлөв ч гэх болох нүү дээ. Тореион төлөв, тореион хүч, тореион орон хуйлралтаар үүсдэг. Боолтын толгой эргүүлэхэд тореион орон үүснэ.
Тореион орон нь дугуй туйлшрал бүхий цахилгаан соронзон долгион болой. Тореион оронд мэдээлэл дамжин хадгалагддаг. 20-р зууны эхний 2 том нээлт А.Эйнштейний харьцангуйн ерөнхий онол, М.Планкийн квант механикийн онол бөгөөд харьцангуйн онол материйн асар томын тухай, квантын онол нь материйн өчүүхэн хэсэг долгионы тухай онол. И.Ньютоны кпассик механикийн онол, А.Эйнштений харьцангуйн онол, М.Планк, Э.Шрейденгерийн квант / долгионы/ онол ертөнцийн үүсэл судалдаг.
Дээр дурьдсан хиггс бозон илрүүлсэн нь ертөнцийн үүсэл өмнө өгүүлснээр буйн нотолгоо болой. Мөн чанар илтгэгч түлхүүр болох гайхамшигтай нээлт ертөнц үүсэх тэрхүү хоромд асар их темлератур, их энергитэй туяа-гэрлээс өөр юу ч байхгүйг хиггс бозон-бөөмийн нээлт тогтоох нь тэр. Ингэснээр ертөнцийн амьд болон амыүй байгалийн бүтэц бүрдүүлдэг ч жин татдаг буюу масстай бөөмс гэрэл, туяанаас яаж үүссэн болох нь батлагджээ.
Ертөнц үүсэх тэрхүү хоромтой зэрэгцэн ертөнцийн одоогийн дэвсгэр буюу физикийн хэлээр вакум төлөв бүрдүүлэгч хөөсөнцөр сэвсгэр, цас шиг, хөвөн шиг орчин өөрийгөө тойруулан бий болгодог. Хигсс бозон хэмээх бөөм Женев хотын их энерги гаргагч 26 км урт хурдасгуур дээр 2013 оны 07-р сарын 3-ний шөнө супер компеютерийн дэлгэц дээр жирэлзэн тоологдох туршилтаар нээжээ.
Гэрэл шүүж түүнийг масстай болгодог, тараг бүрэлдэхтэй төстэй, гэрэл уургалан татаж, масстай болгодог механизм байж болохыг ертөнцийн бүтэц бүрэлдүүлдэг байгалийн 4 хүчний нэгдэл хангасан бодисын нэгдсэн супер онол батлагдаж эхэлсэн нь энэ бөлгөө. Ертөнц анх үүсэх мөчид ертөнц дээд зэргийн тэгш хэмтэй байжээ. Масс байгаагүй бол ертөнц, галактик, од, нарны аймаг, дэлхий үүсэхгүй. Молекул, атом, цөм ч бүрэлдэхгүй.
Гэрэл уургалан барьж, хурдыг сааруулан масстай болгодог хиггс бозон бөөмсийн механизм ийнхүү нээгдсэн нь тэр. Хиггс бозон бөөм нээсэн нь байгалийн тэгш хэмт чанар алдагдан галактикууд бий болох эх сурвалж болжээ. Ийнхүү их тэсрэлтээр ертөнц үүссэн нь онол, туршилтаар батлагдах нь энэ ажгуу. Энэ бүгдээс үзвэл:
Хамгийн анхны сансрын биетүүд цөм цуглан нэгдээд нягт нь маш их, дулааны хэмжээ нь ер бусаар нэмэгдэн дээрх хэмээс давж нэгэн том галт бөмбөлөг болжээ. Сансарт анхандаа нягтаас сийрэгжих, халуунаас хөрөх үйл явц болжээ. Энэ явц нь нэг удаагийн асар том, цар хүрээтэй тэсрэлт болсонтой холбоотой. Сансар багцаагаар 20 тэрбум жилийн хувьсалын үйл явц туулжээ. Эхлээд дөнгөж дэлбэрэлт эхэлж, сансрын нэгэн зүйл өндөр дулаан, их нягттай төлөвт орж, дулааны хэмжээ цельсийн 10 тэрбум хэмээс давж цацрагийн хэмжээ маш өндөр байв.
Одоогийн гараг эрхэс бүрдээгүй байж. Дараа нь бүхийл сансрын биетийн систем байнга тэлж дулааны хэм нь үтэр түргэн буурчээ. Эцэстээ сансрын дулааны хэм, цельсийн 12 мянган хэм хүртэл буурснаас хойш өнөөг хүртэл багцаагаар 20 тэрбум жил болов.
Дулаан буурч, цацраг багассанаар сансар хийгээр дүүрч, хий нь аажмаар хуримтлан цугларч мананцар болон улмаар зүйл бүрийн од эрхсийн систем бүрдэж өнөөгийн одот орчлон ертөнц үүсчээ.
Чөлөөт байдалд оршдог бодисын хамгийн жижиг бүрэлдэхүүн хэсэг бөөм бол электрон, протон. Сүүлийн үеийн судалгаагаар сансар түргэн хурдтай тэлж томрон хурд нь сансрын их тэсрэлтийн нөлөөлөлд тогтоосноос хавьгүй илүү хурдан байгаа гэнэ.
Энэ хурдаар тооцвол сансар 8 тэрбум жилийн настай бөлгөө. Тэнгэрийн заадлын зарим од эрхэс үүнээс хамаагүй эртнийх бөгөөд тэнгэрийн заадлын түүх 16 тэрбум жилээр тооцогдох.
Сансрын их тэлэлтийн номлолоор хамгийн анхны биетүүд нэг хэт асар том атомын “Сансрын өндгөн” дотор хуран цуглаж, нэг удаагийн зүйрлэшгүй их тэсрэлтээр тоо тоймшгүй хэлтэрхий болж, хагарч хуваагдаад өнөөгийн сансрыг бүрдүүлжээ.
А.Эйнштений харьцангуйн онолоор сансрын орон зайн хэмжээ цаг хугацаа дагалдан тасралтгүй нэмэгддэг учир сансар үүсч бий болсноос хойш өнөөг хүртэл тэлэн өргөжсөөр. Сансар тасралтгүй тэлж өргөжих тул сансар хязгааргүй.
Ж.Чимэдцэрэн