 |
|
 |
|
Тэнгэрийн цаг айсуй. II хэсэг |
|
|
 |
|
 |
Тэнгэрийн цаг айсуй. II хэсэг
2014-02-20Д.Оюунчимэг  Туужийн үргэлжлэл
***
Харин оройхон тийш Одыг сумын зочид буудал болох ердөө хоёр гуравхан өрөөтэй, ёотон шиг жижигхэн дөрвөлжин цагаан байшингийн нэг өрөөнд төвхнүүлэхдээ буудлынханд “Элдэв дээдийн юмнууд шавуулж болохгүй!” гэж чандлан тушаажээ. Шаргай эмчийг тушаасан тушаагаагүй тэгэх л байжээ. Бусад үед бол бөглүү энэ газар зочид гийчид болон албаны хүмүүс төдийлөн ирдэггүй тул хаалгаа дангинатал түгжчихээд санаа амар хэвтэж байдаг буудлын ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу нярав, үйлчлэгч хоёр хоёул буудал дээрээ өндөржүүлсэн хамгаалалтад хонов. Маргааш нөгөөдөр нь ч мөн тийм байдалтай хоноцгоолоо. Гурав дахь өдөр нь гэвч Шаргай эмч буудлын хоёрт итгэлгүй эмнэлгийнхээ нэг өрөөг суллан Одыг оруулав. Тэгэхдээ бүр буудлын нэг ортой хамт авч явжээ.
“Энэ нь арай өнгөтэй юм” гэсэнд буудлын нярав ч уухайн тас зөвшөөрөн өөрөө хүргэж өгөв. Ширээ сандал өгсүүлээд хэрэгтэй болгоныг энд тэндээс сорчлон цуглуулж, заримыг нь гэрээсээ авчран нэг үгээр хэлэхэд сумын аль өнгөтэй өөдтэй болгоноор түүнийг тохижуулжээ.
- Ээлжийн асрагч сувилагч нар чамд хань бараатай байг. Энэ нь дээр гэж тэр хэлэв.
Мөн эмнэлгийн гал тогооны хүүхэн шинэ эх баригчдаа тусгайлан хоол хийж байх шинэ үүрэг даалгавар хүлээлээ.
Шаргай эмч ингэтлээ сэрэмжилсэн нь бараг дэмий шахам хэрэг байсан юм. Юу гэвэл Үзэсгэлэн гоод халдаж зүрхлэх ямар ч танхай балмад этгээд байгаагүй гэдэгтэй бараг мөрийцсөн ч болохоор байв. Хүн болгон түүнийг хараад эхлээд цочирдож самгарддаг ч дараа нь учиргүй тайвширч ер бусын амар амгаланг эдэлдэг гэдгийг сумынхан анзаарч мэдэхэд арай эрт байлаа. Гэвч сэхээтэй хүн бол анзаарч мэдвэл мэдэхээр үйл явдлууд түүнийг ирсний маргаашаас л өрнөж эхэлжээ.
Олон төрсөн нэг эх эмнэлэгт ирж амжилгүй гэртээ нярайлсныг дуулаад Од цүнх саваа барин хар хүнийг нь даган харайжээ. Гэтэл замд нь урдуураа улаан хөлтэй юм гаргадаггүй, зуудаг урдагаараа алдартай нэгэн жингэр яагаад ч юм тэр өглөө уяагүй байж таарч. Бачимдаж явсан хар хүн ч үүнийг анзааралгүй саяхан гөлөглөсөн жингэрийн яг үүрэн дээр яваад оччихсонд улаан халтар жингэр ч хар хурхийн тэр хоёрын өөдөөс шидсэн чулуу шиг л ойж ирж дээ. Гарцаагүй мөч ирэхэд хэн боловч зөвхөн өөрийн улаан амийг л боддог энэ ертөнцийнхний жишгээр хар хүн огло харайн хажуу тийш чавхдаж залж явсан эх баригчаа зэрлэг араатны аман дээр орхих нь тэр. Тэр хүний сүүлд ярьсныг яг юу болсныг анзаарч чадаагүй, хилэнт жингэр зөөлөн гийнах шиг болоход л эргэж харжээ. Од байрнаасаа хөдлөлгүй шаасан гадас шиг зогсож, харин тэр жингэр сүүлээ шарван өмнө нь эрх гөлөг шиг өнхөрч байжээ.
Мөн нэг өдөр эмнэг догшин морьтой нэг залуу хоршооны үүдэн дээрээс мордон тасралтгүй булгиулсаар сумын төвийг хэд тойрохдоо гурав унаж, гурав дахин чаргууцалдсаар мордож, тэр хавьдаа л хөөрхөн үзүүлбэр үзүүлээд авч. Гурав дахь уналтан дээрээ хөлөө ялимгүй бэртээсэн тул мордож чадалгүй морио хөтлөн хазганан доголсоор явлаа. Бухын тулаан үзэж байгаа ... шиг хүүхэд залуучууд түүнийг даган гүйлдэж, нэлээд олон хүмүүс эмнэлгийн гадаа эгнэн зогсоод залуугийн яаж тогтож байгааг шимтэн харж байсан юмсанж. Тэр хүмүүсийн дунд байсан Од залууг морио мордож чадалгүй хазганан явахад нь түүн рүү гүйж очоод залууд:
- Хөл чинь зүгээр ээ. Би цулбуур дээрээс чинь барьж байя, мориндоо морд гэв.
Залуу санаа нь зовсон бололтой, юу хийхээ мэдэхгүй зогсож байтал Од хэзээ язааны эзэн нь юм шиг өнөөх догшин аргамгийг цулбуурдан авсан нь хүмүүст эмнэгийн булгианаас илүү сонирхолтой байлаа. Залуу үзэсгэлэнт бүсгүйгээс ичихийн ихээр ичиж, хувцасныхаа шороо тоосыг гөвөн бүсээ чангалж бүслэв. Эмэгтэй хүнээр бариулж мордоно гэж юу байхав гэсэн шүү юм бодоод хүүхний гараас цулбуураа авахаар эргэтэл морь нь сумын төвийг хэд тойрон булгихдаа хөлрөөгүйгээрээ хөлөрч, хар мах нь чичрээд зогсож байжээ. Залууг мордоход хүний урманд чихээ ч хөдөлгөсөнгүй, цааш эргэн хэд алхаад зогсож шээс алдахыг олон хүн харж байлаа. Одыг эмнэлгийн зүг эргэж явахад хэн ч юу ч хэлсэнгүй, энэ тухай хожим л тэд дурсан ярилцах болно.
Энэ хооронд эмнэлгийн навтгар цагаан байшин сумынхны хөл хөдөлгөөний цорын ганц зангилаа болоод байсныг хэлэх хэрэгтэй. Эмчид биеэ үзүүлэх гэсэн хүмүүсийн тоо нэн олширч, Шаргай эмчээс эхлээд цэвэрлэгч асрагч нар хүртэл барагдахгүй их ажилтай болов. Дуудлага дууддаг хүмүүсийн тоо эрс цөөрч, яаж ийгээд л өөрсдөө ирж үзүүлэх гэж чармайцгаах тул эмнэлгийн будаг нь халцархай жаран ес, Хүрлээ жолооч хоёр хашаан дотроо нарлаж байдаг боллоо. Цай тамхи авахаар сумын төвийг зорьж ирсэн малчид яаруу сандруу дэлгүүрээр орж, эхнэрийн захиасыг хам хум аваад ойр зуурын эм тан авч чадвал биеэ чагнуулчих санаатай эмнэлгийн гадаа тухтай нь аргагүй суугаад авцгаана. Сумын эмийн сан эмнэлэг дотроо байдаг нь чухам ганц аз болжээ. Эмийн санчийн шүүгээнүүдийн нүдэнд хэдэн сараар хөглөрч хэвтдэг эмүүд яах ийхийн зуургүй алга болж байлаа. Одоо Уваш жолооч шуудан авчрах бүрийдээ бор цаасан хайрцагт хийсэн хурц содон үнэртэй эмүүдийг аавын цээжнийхээ бүхээгт нямбайлан өрдөг ажилтай болов.
- Хүүхээ, ядаргааны битмийн байхгүй биз? гэсэн асуулт хамгийн элбэг сонсогдоно.
Уг нь зуны дэлгэр цаг ирж, зулзаган ногооны шим шүүсээр дэлхий ээж дэлэгнэж байсан ч хаврын хатууд ажраагүй малчид одоо л ядарсан зүдэрснээ санаж эхэлсэн нь эмийн санчийн уурыг барж байв.
- Хүүхээ, гэдэсний чинь эмээс таван боодлыг авъя.
- Чулуун гуай, та чинь өнгөрсөн долоон хоногт л өчнөөнийг аваад явсан биз дээ?!
Баас алдсан хурга ишгэнд сайн юм. Хүүхдэд өгдгөөс хэдэн тун илүү өгчихөөр дороо божийгоод ирэх юм гээч.
- Энэ чинь мал эмнэлгийн газар биш, хүн эмчилдэг газар, ойлгов уу! Тэгж л хурга ишиг чинь баас алдаад байгаа юм бол малын эмчид очихгүй юу. Хн, даварсан гэдэг нь!
Иймэрхүү үг яриа байнга шахам сонстох болж, өнгөрсөн жилээс эмийн санч хийж эхэлсэн Очирын бүдүүн улаан хүүхэн уурласан ч гэсэн тэдэнд хүссэнийг нь өгч, тэд ч гэсэн хурга ишгэндээ өгсөн юм байхгүй эм хадгалдаг богц савыг нь дэмий түнтийлгэх тэдгээр зүйлсийг өвөртөлж байх зуураа жинхэнэ хүслээ гүйцээдэг байлаа. Од хичнээн ажилтай байсан ч эмийн санчид загнуулж байгаа, эмчид үзүүлэхээр хүлээж суугаа хүмүүсийн хажуугаар хэдэнтээ өнгөрч, урт давчуу хонгилыг байнга шахам гэрэлтүүлэх тул Очирын хүүхэнд аашлуулах нь тэдний хувьд хамгийн хүсүүштэй хэрэг болоод байсан юм. Жаахан увайгүй ааштай хүнд бол энэ хүүхэн надад талтай байна уу даа гэж бодогдохоор, Од тэдэнд яаж ийгээд л харагдаж, өөдөөс нь яралзтал инээмсэглэж, заримтай нь бүр яриа өрнүүлээд авна.
Ай даа, зуны оройн нам гүм үдэш сумынхны хувьд ёстой л диваажингийн цаг байсан юм. Ажил тарж, өвдсөн дуншсан эхчүүд ирээгүй үед эмнэлгийн хашаа, түүний эргэн тойрон чухамдаа олон нийтийн ажлын гол талбар болж хувирав. Бөмбөг харилцаж, алчуур нуун тоглож, шийтгүүлсэн нэг нь дуу дуулж, саргүй шөнө цүү хаян тоглож, сумынхан хааяа нэг улаан буланд цуглан олон нийт зохиодгоос хэдэн хувь илүү дуу шуу, баяр хөөр болцгооно. Эхлээд хөвгүүд банзан гитар балбаж, өөрсдийн зохиосон гэх хэд гурван дуу дуулдаг, бусад нь дуугай л чагнадаг байсан нь сумын урлагийн өдөрлөг энд зохиогдож, улаан булангийн ажил ид өрнөхийн эхлэл болов.
Улаан булангийн эрхлэгч солгой Чулуун хавтас нь ховхорсон найрал баян хуураа чирч ирсэн нь бүхнийг зохион байгуулалттай болгож эхэлжээ. Удалгүй Чулуун хуучир, лимбэ гээд өөрт байдаг, дуугаргаж чаддаг бүхнээ өөрөөр хэлбэл сумын найрал хөгжмийг тэр чигээр нь эмнэлгийн хашаанд нүүлгэн ирсэн нь сумын уран сайханчдыг тэр чигээр нь цуглуулж, хааяа аймгаас хөгжмийн багш хөлсөлж ирэн бэлтгүүлээд ч төдий л амжилт олдоггүй урлагийн тоглолт тэр дороо бүрдэх нь тэр! Алагсай гэж нас тавь нэлээд гарсан сургуулийн галч эхлээд жаахан цааргалж байснаа хөгжмийн багш хүүхэн өөрийнхөө ятга хөгжимтэй ирж, “Гурван Тамир”- ыг яая гэтэл уянгалуулдаг болсноос хойш солгой Чулууны хулсан лимбийг битүү амьсгаагаар ёстой нэг уйлуулдаг боллоо. Алагсай гуайг лимбэ сайн тоглодог гэж хэн хүнгүй мэдэх авч тоглож байхыг нь харсан хүн ховор, хааяа нутгийн нүүр тахлах үүднээс аймагт зохиогддог сумын урлагийн өдөрлөгийн үеэр албан хүчээр лимбэ барина. “Та лимбэ тоглоод өгөөч!” гэж сургуулийн хүүхдүүдийг шалахад “Шүд ам онгойж сэтийчихээд байхад миний лимбэ тоглодог гэж юу байхав. Залуу байхад тоглодог л байлаа” гэж дахин энэ тухай яримааргүй байна гэсэн өнгөөр хэлдэг байжээ. Гэтэл одоо үүдэн хэдэн шүднийхээ онгорхой зайнаас ч ичиж барьсан юмгүй, хөгшин атных шиг дорогш унжсан уруулын завсраар яаж ийм хөг эгшиг гардаг байнаа гэмээр нүдээ аньсхийж, хамаг биеэрээ аяархан ганхан жингэнүүлэхэд Алагсай гуай тоглож байгаа юм биш, алсаас од, сар, нарны ая эгшиг энэ хүнээр дамжин бууж байна уу гэлтэй үзэгдэнэ.
Яхир гэгддэг Шаргай эмч энэ завсар ёстой алиа багахан Шаргай болж хувирсан байлаа. Ажил тарах цаг болоход өмнө нь шүүгээ саваа цоожлон, энэ тэрийг дахин дахин нягталж шалган, ээлжийн асрагч сувилагч нарт “Одоо болиосой” гэмээр урт заавар зөвлөгөөн өгдөг байсан бол одоо хаалга үүдээ хам хум хааж, заримдаа ч дэлгээтэй чигээр нь орхиод “Би нэг гэр лүүгээ шурхийчихээд ирье” гэж хэнд ч юм хэлдэг болжээ.
Энэ нь хөгшнийхөө хэзээний хийчихээд хүлээж байгаа оройн хоолыг гялас манас идчихээд ирье гэсэн үг. Хоолоо идэхээр суухдаа “Ажил их байна. Буцаж явалгүй горьгүй” гэнэ. Яг гардаг дээрээ тэгтлээ ч их хар амиа бодохгүй, тээнэгэлзсэн байдалтай зогсож “Хөгшөөн, чи хамт явахгүй юм уу? Хүүхдүүд бужигнаад... тэнд зүгээр юм” гэж хэлдэг байв. Хөгшин нь эхлээд хөөрхий муу Шаргай гуайг аашлаагүйгээрээ аашилж, “За, хүүхэд багачуулын хэрэг маньд ямар хамаа байна! Чиний нөгөө ажил чинь энэ үү? Буруу зөнөх гээч л чамд ирж дээ” гэдэг байснаа солгой Чулууны лимбийг Алагсай гуай амилуулдаг болсноос хойш зураг хөдөлмөрийн багш байгаад одоо тэтгэвэрт гарсан энэ эмэгтэй өөрөө тэсэлгүй гүйж хүрдэг болжээ. Гэхдээ Шаргай гуайн урилгыг авч хамт ирнээ гонж. “Үгүй ээ, үгүй. Чи өөрөө яв” гэж уцаарласан дүр үзүүлж явуулчихаад өөрөө араас нь айлынхаа авгайтай цуг залуу охид шиг жиг жуг болон гүйлдэцгээнэ. Шаргай эмч залуугаасаа л урлаг олон нийт гэдгийг огт мэддэггүй нэгэн байв. Өглөө оройгүй хүний халуун амь сахиж байгаа хойно арга байж үү хэмээн эхнэр нь цагаатган бодоод өөрөө ч бүжиг наадмаас аяандаа холдсон билээ. Гэтэл одоо нас өтөлсөн хойно орой болгон нөхрөөрөө тийш явъя гэж гуйлган, дагаж явахгүй үнэд орсноо өөрөө араас нь нуугдан гүйх даанч сайхан байжээ. Өөрийгөө нийгэмд заазлагдсан тэтгэврийн хүн хэмээн голж суудгаа больж, өнөө орой тийшээ явахдаа юу өмсье дөө гэсэн шүү юм бодох болсон нь залуу насандаа эргэн ирсэн мэт. Нөхөр нь тэнд солгой Чулуунтай цуг бүхнийг удирдан зохицуулж, энд тэнд үсэрч харайн, тоглоом наадмын үг хэлж явах нь өөрийг нь сууя гэж байсан үеийн хүн эмнэлгийн ангийн оюутан өндөр туранхай залуу яг л тэр хэвээрээ байх шиг санагдахад өөрөө ч мэдэлгүй тас тас хөхөрмөөр болно.
Шаргай эмчийг ийм баяр хөөртэй, наадамч наргианч явахыг сумынхан зүүдэндээ ч хараагүй байсан цаг тун саяхан сан. Сая төрсөн эхийн бие муу байхад та нар эмнэлгийн гадаа шуугилдлаа гэж морьтой залуусыг чулуугаар шидэн пижигнэтэл хөөдөг байсан хүн чинь одоо “Манайх өнөөдөр хоёр ч жаахан улаан юмтай болсон. Ийм сайхан ая эгшиг угтан авч байхад тэд маань хожим том болоод дуу хууранд гаргуун улс болох байлгүй” хэмээн малийтал инээж явах. Үүнийг хараад ертөнц хэдэн хэм, хаашаа яаж эргэчихээд байгааг гайхан шогшрох хүн гарсангүй.
Өнөө их дуусаж дундардаггүй алба амины ажил ч яалаа бүү мэд, үхэж хатчих гээд байдаг өвчтөн хуучтан ч үгүй болж, хүн болгон л амралтаа авчихсан юм шиг наадан наргиж, дуу шуу болцгооно. Хэрүүл уруул хийн, атаархаж жөтөөрхөлцөн, авах идэх гэж улайран тэмцэлдэж явсан үе тэдэнд огт байгаагүй юм шиг, тэнүүн жаргалтай, сэтгэл хангалуун алхацгаана. Хамгийн хачирхалтай нь яагаад гэнэт ийм болцгоосноо хэн ч гайхсангүй, учир начрыг эргэцүүлэх ухаан тэднээс ангид байв уу гэтэл хэн ч бас одоогийнх шигээ ийм цэлмэг ухаантай байж бусдад халуун дотно үг хэлж байснаа хожим тэд саная гээд ч санаж чадахгүй. Наймдугаар ангийн нэг охин аймагт шатрын тэмцээнд аваргалж, тооны сонгоны хүүхдүүд багаараа бүсийн уралдаанд оролцон тэргүүн байранд шалгарч, олон үеийн тоочин шавь нар төрүүлсэн тэдний багш төрийн одон хүртэж, сумын удирдлага олон жилийн маргаантай байсан Улаан давааны зусланг хөрш сумынхантай хамгийн эе зүйгээр шийдэж товчоор хэлэхэд энэ нутгийнхан ёстой нэг одтой байсан ийм цагийг тэд хожим хойно хичнээн бодоод ч амьдралынхаа өөр үе, хугацаанаас олохгүй.
Тэр жилийн наадам гойд сайхан боллоо. Цэргээс ирсэн хоёр ч залуу сумын начин болж, нэг нь бүр түрүүлж хурсан олныг ид хаваараа гайхуулав. Наадмын гурван хоногт эмнэлгийн гадаа болдог олон нийт уяачдын морь майхан багширсан сумын хойд дэнж дээр болжээ.
Чухам энэ үеэс л нэгэн шинэ ярианы сэдэв хөндөгдсөн нь Одтой ураглах тэр азтай залуугийн тухайд байжээ. Хүн болгон л түүнийг нутгийнхаа бэр болж, тэдэнтэй насан туршдаа үлдээсэй хэмээн ханцуйн дотроо залбирах нь халаг бодоцгоож байсан билээ. Тэр тусмаа нас биед хүрсэн хүүтэй, дүүтэй болгон энэ тухай боддогоо бодоод, биелэхгүй мөрөөдлийнхөө хөлөг онгоцоор зугаалаад авч амжсан байв. Шаргай эмч л гэхэд өнгөрсөн жил гэрлэж хотод суурьшсан хүүгээ Одыг харангуут санажээ. “Хүү минь морь малд дуртай юм. Мал эмнэлгийн ангид оруулчихъя. Адууны тоостой хутгалдаж, морь мал уясан шиг эрийн хийморьтой яваг” гэж эхнэр нь хичнээн учирласан ч Шаргай эмч тас зөрүүдэлж “Үгүй ээ, энэ нутагт эмч хамгийн их хэрэгтэй. Хүү минь миний хийж чадаагүй болгоныг гүйцээг” гэж зүтгэсээр байгаад анагаах ухааны сургуульд оруулжээ. Гэтэл зургаан жилийн дараа хүү нь эцгийн санаснаар болсонгүй. “Аав минь, би чинь нарийн мэргэжил эзэмшсэн хүн. Тан шиг хөдөө зэвэрч чадахгүй” гээд уугуул нутаг, эжи ааваа гэхээс зүрхний мэс заслын эмнэлэг, зэрэмгэр цагаан хүүхэн хоёрыг илүүд үзжээ. “Үгүй тэр хэлж байгааг нь хараарай! Зэврэх гэнэ шүү! Хөдөө гэдэг чинь зэв иддэг газар, би тэгээд зэвтэй хадаас болж байна уу?!” гэж бачимдан хашгирснаа эхнэртээ ч хэлэлгүй олон хоногийн турш голоо горойлгон бодож, санчигтаа овоо хэдэн буурал үс нэмсэн билээ.
Гээд яахав, хөөрхий, эцгийн санаа үрд л байдаг юм хойно, Үзэсгэлэн гоог анх нүүр тулан харсан тэр завшаант мөчөөс хойш “Хохь нь муу хог! Ийм сайхан амьтныг харахын ч заяа байсангүй” хэмээн наанаа хий дэмий зүхэвч цаанаа хүү минь энд байгаад энэ сайхан бүсгүйтэй учирсан ч болоосой хэмээн шүүрс алдан боддог байв.
Наадмын торгон ногоон дэвжээн дээр залуу чийрэг эрчүүл булчин зангирсан хүрэн бор цээжээ хээтэй зодогны цаанаас тэвхэлзүүлэн гарч ирэхэд хүмүүс сая л эр хүний гоо сайхны тухай санацгааж, нээрээ Одод таарах нь хэн билээ гэсэн шүү юм бодоцгоожээ. Сумын дарга яг энэ тухай бодож байгаад хэлчихсэн болов уу гэмээр нэг үг унагасан нь чухамдаа гал дээр тос асгасан хэрэг болов. Түрүү бөхөд бай шагнал гардуулахдаа “За тэгээд нутагтаа бүл нэмж, дараа жил гэхэд биднийг хуримдаа уриарай. Ийм сайхан залуустай байхад нутагт маань бэрийн сайхан ирэх байлгүй” гээд хэлчихжээ. Тэгж ерөөлгөсөн азтай залуу нь энэ жил цэргээс ирсэн дархан Цэрэнгийн бага хүү байлаа. Бие хаа тэгш, нумарсан хар хөмсөгний дороос дөлгөөхөн нүдээр ширтсэн, уртын дууны шуранхай хадаадаг шигээ ааш зан аядуу зөөлөн аргагүй л хүүхний хайрыг татах сайхан төрсөн эр мөн байлаа. Гэвч түүнийг Одтой харьцуулан бодоход хургачин бор хүү шиг даанч жол санагдах авай. Хэдий тэр наадмын дэвжээний чимэг мөн байсан ч тэгэсхийгээд ярианы сэдвээс холдов. Нэлээд олон хүмүүсийн анхаарал наадмын өмнөх өдөр гэртээ ирсэн сумын даргын гадаадад сурдаг оюутан хүү дээр тогтож байлаа. Ар дагз руугаа гэзгэрхүү урт үс тавьсан, цоорхой жийнсэн өмдөн дээр өөртөө богинодсон бор дээл хөөргөн бүсэлсэн нь нэг л нүдэнд дасаагүй гаж харагдах боловч гадаад хэлээр дуржигнатал ярьж, зузаан зузаан ном эргүүлэн үзэж, ганган тансаг харь орчинд амьдардаг гээд бодохоор манай Үзэсгэлэн гоод тэнцэж магадгүй жингийн туухай татна.
- Тэр чинь алт эрдэнэс олдог хүн болох юм гэнэ лээ. Хэтий яваандаа том уурхайн эзэн болж л таараа.
- Сургуульд байхын л хамгийн гавал нь байсан юм, одоо бүр гарч өгсөн байлгүй.
- Тэр чинь зэргэлдээ сумын өндөр Мөнхөөгийн дүү охинтой үерхдэг юм гэх чинь билээ. Өнгөрсөн зунжингаа л ахынхаа гурван дугуйтаар тийшээ алга болсон дог.
- Тэр нь тийм сүрхий юм уу?
- Яагаав, Нинжээ гээд нарийхан цагаан хүүхэн байдаггүй юү.
- За тэрний тийм сүрхий гэж юу байсан юм бэ. Хичнээн цагаан, хичнээн нарийхан байлаа ч манай Одын дэргэд хүн дүрсэнд ороогүй баримлын шавар л гэж мэд, за.
Хүүхнүүд ийнхүү шаагилдаж байлаа. Үнэхээр ч Одыг ирснээс хойш тэдний атаа жөтөөг хөдөлгөдөг ямар ч сайхан хүүхэн өчүүхэн, өрөвдөлтэй, болхи хийцийн амьтад болж хувирсан нь үнэн. Өмнө нь Сувд багшийн хэдэн хүүхнүүд хичнээн их янтганадаг байлаа даа. Сумын аль өнгөтэй өөдтэй залуусыг дэгээдэж, жил болгон л нэг нь хөлтэй ч гэж жигтэйхэн, баян ч гэж жигтэйхэн хурим хийн, сумынхны амыг ангайлгадаг байв. Хоршооны дарга эцэг нь хэдэн хүүхнээ гоёно ч гэж юүхэв, ёстой нүд нь бүлтрэх шахсан хэдэн юмнууд баргийн хүнийг тоож дуугарахгүй, нөхрүүдийнхээ хүзүүн дээр зайдлахаа шахан /зарим нь ч бүр зайдлаад авсан байхаа сийхгүй/ шантайлдаж явдаг байсан бол одоо чухам ханд нь хага дарагдах гэгч болоод байлаа. Авгай хүүхнүүдийн бах ингэж ганц ханасан аж. Харин Одтой жөтөөрхөлцөх энээ тэрээ санаа хамгийн атгаг хүний толгойд ч эзгүй байв. Өөрийгөө лусын дагина гэх нь холгүй юм ярьж явдаг Сувд багшийн бага охин хүртэл Одыг хараад нүдээ салгаж чаддаггүйгээ үл нууна. Ер нь Одтой эн зэрэгцэх гэж юу байсан юм бэ! Ингээд бодохоор сумын даргын гавал хүү хүртэл өвсөн мануухай болж хоцорно.
Хэдэн жилийн өмнө наадмаар ёстой нэг үлгэрийн ханхүү ирснийг хүүхнүүд яахин мартах билээ. Одод таарч магадгүй цорын ганц хүн тэр л байсан юм гэж одоо тэд халаглан дурсацгааж байв. Сайхан өндөр сэрвээтэй шар хээр морин дээр хазгайдуухан суугаад ханхар өргөн мөрөө тэвхэлзүүлэн алхуулах түүний хажуугаар гарахад хот газрын дэгжин үнэрт нь салхи хүртэл мансууран саатаж, өнөө цагийн хийц маягтай өмсгөл зүүсгэлтэй нь төрөлхийн цэвэр сайхан төрх нь донж төгөлдөр хослоод харсан хүний харааг салгаж боломгүй үзэсгэлэн гоог бахдуулж байсансан. Даанч наадмын гурван хоног шигээ дэндүү түргэн буцаж билээ. Тэр сайхан эрийг үс гэзгээ задлан унжуулж, уйлж хайлан дагаад явчих шахаж байсан хүүхнүүд яриандаа халсаар одоо цагт эргэж ирэхэд тэр ч бас Одын дэргэд шагай дутуу болохыг мэдрэн дуугаа хураацгаана.
Үргэлжлэл бий. |
Тэнгэрийн цаг айсуй. II хэсэг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Цас орж, шуурах тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав 15:18 Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага,
|
Улсын онцгой комиссын IV ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хотын удирдлага, »»
|
|
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой 14:06 Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн
|
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн »»
|
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн жүжгийг ирэх онд толилуулна 13:33 Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн
|
Хиймэл оюунаар зохиолыг нь бичсэн “Одон орны зурхайч ба худал мэргэ” жүжгийг Версалийн хааны ордны дуурийн »»
|
|
Н.Сүхбүрэн ЮНЕСКО-ийн гишүүн уран бүтээлч болжээ 12:16 Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ.
|
Керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ. »»
|
|
Татвар ноогдуулж байгаа учраас ачаа тээврийн автомашинууд "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацжээ" 11:55 Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт
|
Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт »»
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Эрэгтэй багшийн эрэлт 10:05 Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг.
|
Аль дурын цэцэрлэг, сургууль руу ороод анги бүрийн хаалгаар шагайхад самбарын өмнө, сурагчдын дунд бүсгүй хүн л торойж үзэгддэг. »»
|
|
Хагас коксон түлшний нэг шуудайг 5000 төгрөгөөр худалдана 10:04 Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо.
|
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.10.08/болж, хагас коксон түлшний үнийг тогтоолоо. »»
|
|
Манай өсвөрийн боксчид 31 медаль хүртлээ 09:46 Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах
|
Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлагад өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах »»
|
|
Х.Нямбаатар: Бид ирэх жил хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэртэй болно 09:44 Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим
|
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим »»
|
|
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ 09:40 Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод
|
Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод »»
|
|
Трамп: “Томахок” пуужин нийлүүлэхээс өмнө Оростой ярилцах шаардлагатай байж магадгүй 09:36 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө »»
|
|
НАМ ДАРАЛТЫН ЗУУХ БУУДАЖ НЭГ ХҮН ТҮЛЭГДЖЭЭ 11:28 Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ.
|
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11:16 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх,
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, »»
|
|
Б.Хандсүрэн: Эцэг эхчүүд “Миний хүүхдийг нүднээс далд яаж байгаа бол” гэсэн хардалттай байдаг 11:02 Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа.
|
Бага ангийн багш Б.Хандсүрэнтэй эцэг эхчүүдийн гаргадаг сөрөг хандлагын талаар ярилцлаа. »»
|
|
ОБЕГ: Хөвсгөл аймагт сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр зогсоолоо 10:22 Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км,
|
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, »»
|
|
“Шүүхийн суваг” цахим хуудсаар 322 шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй шууд дамжуулсан 10:03 Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн III дугаар чуулганд илтгэл хэлэлцүүлэх үеэрээ
|
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн III дугаар чуулганд илтгэл хэлэлцүүлэх үеэрээ »»
|
|
Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 09:36 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна.
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна. »»
|
|
Афганистанд нийгмийн сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлажээ 09:35 КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд
|
КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд »»
|
|
Роналдо анхны тэрбумтан хөлбөмбөгчин боллоо 14:12 “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна.
|
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна. »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
С.Цэнгүүн: Нийгэмд хэлэлцүүлэг өрнөнө гэдэг өөрөө маш том амжилт 10:56 УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа. »»
|
|
Ирэх онд 30 км борооны ус зайлуулах шугам угсарна 10:24 Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л
|
Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л »»
|
|
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд 23.8 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ 09:39 Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг
|
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа 09:38 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны »»
|
|
ШШГЕГ: АН-ын дарга асан С.Эрдэнэ Н.Батдуулгатай уулзаагүй. Харин “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурийг зөвшөөрөлгүй уулзуулсан байсан 17:10 ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг нэрээ
|
ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг нэрээ »»
|
|
“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ 16:52 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн
|
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн »»
|
|
З.Санждорж лам анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг эдэлнэ 12:36 “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав
|
“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, болон түүнтэй хамт ял шийтгүүлсэн Д.Бямбажав »»
|
|
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН СОРИЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ 5 ДАХЬ УДААГАА ИТГЭМЖЛЭГДЛЭЭ 12:18 Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан,
|
Үйл ажиллагааны чиглэл болон салбарын онцлогтоо нийцүүлэн стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга болон удирдлагууд 2025.10.02-нд хүлээн авч уулзан, »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна 12:14 Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан.
|
Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор баталсан. »»
|
|
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 11:34 /2025.10.07/ Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа.
|
/2025.10.07/ Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа. »»
|
|
Дараах замыг энэ сарын 9-нөөс эхлэн дөрөв хоног хааж, шинэчилнэ 10:46 Эрчим хүчний гудамжны авто замыг энэ сарын 9-ны 23:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил
|
Эрчим хүчний гудамжны авто замыг энэ сарын 9-ны 23:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Монгол улс Сингапур улстай нүүрстөрөгчийн зээлийн гэрээ байгуулжээ 10:15 Монгол Улс Сингапуртай нүүрстөрөгчийн хийн худалдааны гэрээ байгуулсан хамгийн сүүлийн улс боллоо гэж The Straits times мэдээллээ.
|
Монгол Улс Сингапуртай нүүрстөрөгчийн хийн худалдааны гэрээ байгуулсан хамгийн сүүлийн улс боллоо гэж The Straits times мэдээллээ. »»
|
|
Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 25 мянган төгрөгөөр ТОРГОНО 09:51 Тээврийн хэрэгсэл улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн
|
Тээврийн хэрэгсэл улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн »»
|
|
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 09:23 Прокурорын байгууллага 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг
|
Прокурорын байгууллага 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг »»
|
|
Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо 09:16 СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн
|
СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. Их Британийн эрдэмтэн Жон Кларк, Америкийн эрдэмтэн »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмийн үнийг ил тод мэдээлэх системийг танилцууллаа 09:13 Сайд Ж.Чинбүрэн, Эмийн үнийг ард иргэдийн хяналтад оруулах нэгдсэн системийг танилцуулах гэж байна.
|
Сайд Ж.Чинбүрэн, Эмийн үнийг ард иргэдийн хяналтад оруулах нэгдсэн системийг танилцуулах гэж байна. »»
|
|
Ө.Содгэрэл “The BoF 500” жагсаалтад багтсан анхны Монгол хүн боллоо 09:11 Монголын загварын салбарын гол дуу хоолой “BURO. Mongolia” болон “Velin” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий
|
Монголын загварын салбарын гол дуу хоолой “BURO. Mongolia” болон “Velin” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий »»
|
|
“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ 15:02 17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно.
|
17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно. »»
|
|
Өвчтэй хүүхдийн зургийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, мөрийтэй тоглоом тоглодог байсан этгээдийг олж тогтоожээ 14:27 Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглодог этгээдийг олж тогтоон
|
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглодог этгээдийг олж тогтоон »»
|
|
Биткоины ханш шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ 13:02 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 7 /Reuters/. Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 7 /Reuters/. Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай »»
|
|
Шон “Дидди” Комбст 4 жил 2 сар хорих ял оноолоо 12:08 Америкийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий продюсер, бизнесмен Шон “Дидди” Комбсийг 2025 оны аравдугаар сарын
|
Америкийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий продюсер, бизнесмен Шон “Дидди” Комбсийг 2025 оны аравдугаар сарын »»
|
|
Болливудын жүжигчин Хан тэрбумтнуудын эгнээнд нэгджээ 12:04 Болливудын супер од Шах Рух Хан тэрбумтнуудын эгнээнд анх удаа нэгдэж, дэлхийн хамгийн баян жүжигчдийн нэг
|
Болливудын супер од Шах Рух Хан тэрбумтнуудын эгнээнд анх удаа нэгдэж, дэлхийн хамгийн баян жүжигчдийн нэг »»
|
|
О.Батнайрамдал: Оюу толгой, Онтрэ дээр цаг алдахгүй ахиц гаргах ажил хийхгүй байгаа энэ Засгийн газрыг дэмжихгүй 12:03 УИХ-ын гишүүн, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай ярилцлаа. »»
|
|
Сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргал болон холимог тулааны спортын төлөөлөгчид олимпик хауст зочиллоо 12:00 ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Бадар-Ууган нар өнөөдөр Сумо бөхийн 69 дэх ёкозүна,
|
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Бадар-Ууган нар өнөөдөр Сумо бөхийн 69 дэх ёкозүна, »»
|
|
Гэри Олдман “Хүлэг баатар” боллоо 09:48 Их Британийн жүжигчин, кино найруулагч, хөгжимчин Гэри Олдман “Ххүлэг баатар”-ын хэргэм хүртлээ. Энэ өдрөөс эхлэн
|
Их Британийн жүжигчин, кино найруулагч, хөгжимчин Гэри Олдман “Ххүлэг баатар”-ын хэргэм хүртлээ. Энэ өдрөөс эхлэн »»
|
|
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ 14:55 БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос экспортлогч 23 улс багтдаг “ОПЕК+” бүлгийн Орос, Саудын
|
БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос экспортлогч 23 улс багтдаг “ОПЕК+” бүлгийн Орос, Саудын »»
|
|
И-Монголиа системээс лавлагаа, тодорхойлолтыг 5 хэлээр авах боломжтой боллоо 10:44 “E-Mongolia”-аас дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг Англи, Орос, Франц, Солонгос, Хятад хэл дээр авах боломжтой боллоо.
|
“E-Mongolia”-аас дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг Англи, Орос, Франц, Солонгос, Хятад хэл дээр авах боломжтой боллоо. »»
|
|
|
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ 11:47 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /AP/. АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал »»
|
|
Макрон: Орос хэлэлцээрт оролцохгүй бол үүнийхээ төлөөсийг төлнө 11:16 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын Холбооны Улс Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцохоос »»
|
|
Трамп: “Томахок” пуужин нийлүүлэхээс өмнө Оростой ярилцах шаардлагатай байж магадгүй 09:36 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд АНУ-д үйлдвэрлэсэн “Томахок” пуужин нийлүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө »»
|
|
Трамп: АНУ Украины асуудлаар шахалтаа нэмэгдүүлнэ 11:22 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахын тулд Вашингтон шахалтаа улам эрчимжүүлж буйг мэдэгдлээ. »»
|
|
Афганистанд нийгмийн сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлажээ 09:35 КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд
|
КАБУЛ, 2025 оны аравдугаар сарын 9 /DW/. Афганистанд гар утаснаас нийгмийн томоохон сүлжээнүүдэд »»
|
|
Газрын баялагтай ч дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Бурунди 13:06 Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм.
|
Африкийн зүрхэнд орших Бурунди улс байгалийн баялаг арвинтай боловч дэлхийн хамгийн ядуу орны нэг юм. »»
|
|
Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно 10:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дараагийн Ерөнхий »»
|
|
Д.Трамп: Израил, ХАМАС энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 9 /AP/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн дайныг түр зогсоож,
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 9 /AP/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн дайныг түр зогсоож, »»
|
|
Путин Украинтай хийж буй дайныг "зөв", цагаа олсон" гэв 16:18 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт Оросын цэргийн бүлэглэлийн командлагчидтай хийсэн »»
|
|
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ 10:38 БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай
|
БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай »»
|
|
Францчуудын олонх нь Макроныг хугацаанаасаа өмнө огцроосой гэж хүсэж байна 15:12 Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө
|
Францад улс төрийн гүн хямрал үүсээд байгаа нөхцөлд тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг хугацаанаасаа өмнө »»
|
|
Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ 09:47 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Францын шинэ Ерөнхий сайд Себастьен Лекорню шинэ засгийн газрын »»
|
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА 09:44 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ. »»
|
|
Сирид Б.Асадын дэглэм нуран унаснаас хойших анхны парламентын сонгууль боллоо 10:01 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран »»
|
|
Эверестийн бэлд цасанд боогдсон 1000 гаруй хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна 09:50 Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.
|
Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн зүүн хэсэгт 1000 гаруй уулчин цасанд боогдсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. »»
|
|
Путин: Киев рүү Томагавк пуужин илгээх шийдвэр ОХУ–АНУ-ын харилцааг сүйрүүлж болзошгүй 09:29 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин VGTRK-ийн сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, "АНУ-аас
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин VGTRK-ийн сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, "АНУ-аас »»
|
|
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдийг 2026 оны нэгдүгээр сард яллана 14:46 Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны
|
Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудаж хөнөөсөн этгээдэд ял оноох шүүхийн шийдвэр 2025 оны »»
|
|
Манчестер дэх Еврей шашны сүмд террорист халдлага болж хоёр хүн амь үрэгджээ 10:02 Пүрэв гарагт /2025.10.02/ Их Британийн Манчестер хотод Еврей шашны сүмд террорист халдлага болсны улмаас хоёр
|
|
Путин: Олон туйлт дэлхий аль хэдийнээ бүрэлдсэн 09:47 Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж
|
Барууны орнууд дэлхий нийтийг ноёрхох оролдлого хийсний үр дүнд өнөөдөр олон туйлт дэлхийн дэг журам тогтсон гэж »»
|
|
Н.Тавинбэх: Энэ өвлийн оргил ачаалал тооцоолсон хэмжээнээс давахгүй бол цахилгаан эрчим хүч хязгаарлахгүй 12:00 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц (ДЦС-3)” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|