 |
|
 |
|
Цагаан морин жилээс хөх морин жил хүртэл... |
|
|
 |
|
 |
Цагаан морин жилээс хөх морин жил хүртэл...
2014-02-181989.12.10 МоАХ анхны цуглаанаа хийж БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид, эрх баригч МАХН-ын Төв Хороонд гаргасан  өргөн барих бичигтээ олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд Ардчилсан хувьсгалын эхэлснийг зарлан тунхаглаж байхад би бээр Монголын үндэсний телевизэд сэтгүүлч болох гараагаа эхэлж байлаа. Тухайн үедээ хамгын их үзэгчтэй байсан “Цаг үе залуучууд” нэвтрүүлгийг хөтлөн хийдэг байсан сэтгүүлч З.Алтай тухайн үеийн телевизийн дарга байсан Ю.Эрдэнэтуяа нар надад нэг дугаар хийх эрх өгсөн юм. Энэ бол шинээр телевизэд ороод удаагүй байсан надад асар том завшаан болсон бөгөөд би Алтайгаагаар нэвтрүүлгээ 600 хэмээх том студын тавилга сэлт оруулдаг асар том төмөр хар хаалганы өмнө эхлүүлээд З.Алтай надад микрофоноо шилжүүлэхэд тэр хар хаалгаар гарч Налайхын уурхайн лифтэнд сууж газар доор орж нэвтрүүлгээ эхэлж байгаа мэтээр монтажлан бүхий л нэвтрүүлгээ “хоймор” гэсэн санаанд зангидаж хийж билээ. Харамсалтай нь тэр нэвтрүүлгийг Ю.Эрдэнэтуяа дарга болон удирдлагууд үзээд хэдийгээр сонинд зарлагдсан байсан ч гаргахыг зөвшөөрөөгүй юм. Тэр үед “Хонгилын үзүүрт гэрэл харагдана” гэсэн үг их л хүчтэй бас горьдлоготой сонсдож байсан болоод олон хэсэг сурвалжлагуудаа тэгж хонгилд эхлэж нэвтрүүлэг төгсөхдөө Пинк Флойд хамтлагын дуун дээр нэвтрүүлгийн баг уурхайн цахилгаан шатаар дээш явж байгаагаар төгсгөж байж билээ. Нэвтрүүлэгт тухайн үедээ бүгд сүм музэй байсан хийдүүдийг хурал номтой болгох тухай, Танай гэрийн хоймор аль талдаа байна вэ? хоймортоо та юугаа залдаг вэ? гэсэн асуултаар холбож байлаа. Хүмүүс хойморт маань В.И.Ленины ботиуд бий гэх буюу манай хоймор зүүн зүгт байдаг...орон сууцны хоймор гэж байхгүй шүү дээ...Улсын хоймор бол Сүхбаатарын талбай л байх... гэх мэтээр хариулж байлаа. Бас тэр нэвтрүүлэгт Дожоодорж агсан Ю.Цэдэнбал даргаас очиж ярилцлага аваад эвлүүлгийн шатандаа явж байснаас хэсгийг авч оруулсан нь бүр ч бурууддаж дарга нар ганц үзээд шууд хааж билээ. Нийтэд зарлачихсан нэвтрүүлгийг одоо яанаа... гэж сандралдаж байсан ч азаар ч гэхүү Анхны өлсгөлөн яг тэр нэвтрүүлэг зарласан өдөр эхлэж энэ тухай цаг үеийн мэдээ сурвалжлагууд орж ирээд өнөөх асар их үзэгчтэй байсан “ Цаг үе залуучууд” нэвтрүүлэг тасарсаныг хэн ч анхааралгүй өнгөрч би ч ажлаасаа халагдах шийтгэл хүлээх байсан хэрэг замхарч одсон юм. Өнөөдөр “Ардчилсан хувьсгал” хэрхэн эхэлсэн яг ямар хүмүүс анх эхэлүүлсэн тухай залуучууд бараг мэдэхгүй болжээ. Ердөө хорин таван жил өнгөрсөн ч асар хурдтай болж өнгөрсөн хувьсгалын тухай зөв буруу ярих бичих нь олширчээ. Иймээс энэ үйл явдалын тухай уран сайхны кино хийх цаг эрт, одоо ч тэр хүмүүс амьд байгаа ,бас асар их өртөгтэй кино болно гэж цааргалсаар 25 жил өнгөрсөн ч ядаж баримтат уран сайхны хэлбэрээр кино хийх цаг болсон гэж бодно. Тухай үед хийгдсэн 3 хан баримтат кино байдаг. Ж.Солонго найруулагчын хийсэн “ Найм хагас” одоогын “Зохиомж” сургуулийн захирал Б.Цогтбаярын найруулж миний зохиол, текст бичсэн “Халуун салхи” мөн 1994 онд болсон өлсгөлөнгийн тухай С.Ононбат Р.Тулга бид хэдийн хийсэн “Дөрвөн жилийн дараа” гэдэг 3 баримтат кино, хэсэг бусаг мэдээний дүрс л өнөөдөр сонгууль болохоор ашигладаг юм болон үлдэж хоцорчээ. Тухайн үедээ түүх бичилцэж байна ч гэж бодож байсангүй тэгээд ч тэр үед телевиз хальс цөөн өмнөх нэвтрүүлэгийнхээ хальсыг дарж дараагын нэвтрүүлэг хийдэг байсан болоод өнөөх “Цаг үе залуучууд” нэвтрүүлгээс ч үлдэж хоцорсон нь цөөн ажээ. Бараг байдаггүй гэж З.Алтай ярьж байна билээ. 1989.12.17 МоАХ-ны 2 дах цуглаанд 2000 гаруй хүн оролцож байсан бол хоёрхон сарын дараа 1990.02.11 МоАХ-ны 5 дахь цуглаанд 30 000 гаруй хүн оролцож ердөө сарын дараа 1990.3.4 МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ны хамтран 100 мянган хүн оролцсон цуглаан, сүрт жагсаал зохион байгуулж Ардчилсан хувьсгал шуудрах замруугаа орсон юм. Ийм хурдтай өдөр сараар хүчирхэгжсэн хувьсгалын нэг гол түлхэх хүч, эхлэл нь “Залуу уран бүтээлчидын улсын 2 дугаар зөвөлгөөн” байлаа. Тэнд анх бүгд бие биетэйгээ уулзалдаж зохион байгуулалтад орж билээ. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн 1989 оны арваннэгдүгээр сарын 24. Баасан гараг. Мэдээж телевизийнхэн тэнд хамгын түрүүн очсон хэрэг. Теле кино үйлдвэрийн найруулагч Жамьяан анх надтай таараад “Сүхбаатар гэж нэг өндөр залуу маш дайчин шүүмжлэл хэлж бусдыгаа манлайлж байна” гэв. Харайгаад ортол танхим дүүрэн залуучууд суучихсан улс орны байдлын тухай, цаашид яавал зохих тухай их өргөн сэдвээр санал шүүмж хэлж маргаан өрнүүлж байв. Хурцхан шүүмжлэл сонсогдож байнаа. Олонх нь танихгүй залуучууд юм. Тэдний дундаас хэдэн ахимаг насны хүн содон харагдсан нь ажил төрлийн холбоотой байдаг зохиолч Ж.Барамсай, Г.Аким, С.Оюун, Ж.Пүрэв, И.Цэрэнжамц, зураач Ц.Байды нар байлаа. Зураачид, барималчид, архитекторчид, зохиолчид, яруу найрагчид зэрэг уран бүтээлчид энд цуглаад санал бодлоо солилцож байв. Олонх нь энэ Дугуй танхимын дэргэдэх “Залуучууд” зочид буудалд байрлажээ. Арван найман аймгаас төлөөлөгчид иржээ. Энэ бол чухам хувьсгалын тохироо бүрдсэн явдал байсан юм. Тэгтэл удалгүй тэндээс нэг залуу босоод “Шинэ Үе”-ийн хүний үгийг сонсъё гэлээ. Сэтгүүлч С.Амарсанаа босч “Шинэ үе”-ийнхээ тухай ярьж өгөв. Ухуулах хуудас нааж Хүний эрхийн түгээмэл тунхаглал сурталчлахыг, мөн ардчилал, хэвлэлийн эрх чөлөөг шаардсан тухайгаа, НАХЯ-нд баригдсан тухайгаа тэр ярив. Эд нар бол анх ухуулах хуудас нааж явсан С.Амарсанаа С.Цогтсайхан Э.Батүүл нарын байгуулсан бүлэг байсан юм билээ. Тэр зөвөлгөөнд зориудаар үймүүлэх даалгавартай хүмүүс ч байсан юм. Нэг намхавтар нуруутай офицер хэлэлцүүлгийг хөтөлж байх бөгөөд түүний яриа их л зоримог байсан тул хажуугийн залуугаасаа асуув. Түүнийг “Улаан Од” сонины сурвалжлагч Элбэгдорж гэдэг гэв. Ойролцоо нь суугаа хоёр өндөр залуугийн туранхайг нь Сүхбаатар, махлагийг нь Энхээ гэнэ. Тэд олон удаа босож шүүмжлэл өрнүүлж төлөөлөгчдийг дэмжиж байв. Цаг орой болж төлөөлөгчид ажил тарахаас өмнө зарим дарга нартай уулзаж ярилцъя гэцгээв. Ингээд хэд хуваагдан нэг хэсэг нь Улсын дээд шүүхийн дарга Л.Ринчин, бусад нь Д.Бямбасүрэн, К.Зардынхан нартай уулзахаар явцгаасан юм. Яг энэ өдрүүдэд өргөн олон түмний шаардлагаар Чехословакийн Коммунист Нам засгийн эрх мэдлээ өгч нэг намын тогтолцооноосоо татгалзаж буйгаа зарласан тухай мэдээ “Орбит” сувгаар цацагдлаа. Зөвлөгөөний цаг дуусаж орой болсон тул Дугуй танхим хааж энэ үед нэг зураач миний урланд очъё гэсэн санал гаргав. Бид Пионерийн ордны арын жижиг цайвар байшинд байх Хайнзангын Цэгмидын тэр урланд нь очиж халуун яриагаа шөнө болтол үргэлжлүүллээ. Энэ яриа их л халуун бас тийм нэг нууц байдалд болсон бөгөөд эцэстээ Ц.Элбэгдорж эсвэл намайг удирдагчаар сонгох тухай хэлэцэх болоход тэр үед дөнгөж үзэл сурталын дайчин зэвсэг Монголын үндэсний телевизэд сэтгүүлч болох гэж хэдэн жил зүтгээд бүтэх шатандаа орох маггдлалтай байсан миний бие шууд нэрээ татаад найруулагч Жамьяантай хамт шөнийн харанхуйд тамхи баагиулан их л хөөр баяртай алхасаар гэртээ харьж билээ. Энэ зөвөлгөөний дараагаас ёстой л хувьсгалын халуун салхи тэр хүйтэн өвөл өдөр өдрөөр салхилсаар асар богино хугацаанд хувьсгал болон хувирсан билээ. Түүхийг тэхэд тийм юм болсон бол гэдэггүй билээ. Тэр үед Ардчилсан хувьсгалд над шиг идэвхигүй оролцож байгаад холдсон олон хүн бий. Гэхдээ тэр цагаас өнөөг хүртэл өөрийхөө хийж буй ажлаар дэмжсээр ирсэн хүн ч бас олон бий билээ. Харин сүүлийн үед энэ хувьсгалд манлайлан оролцож байсан мэтээр ярьдаг, бичдэг хүмүүс олширсоноор барахгүй худлаа тэр үеийн Ардчилсан холбооны үнэмлэх хуурамчаар хийгээд гүйж ирдэг хүмүүс ч бас олширсон гэж сонссон билээ. Үүнийг тэрлэгч миний хувьд “Цаг үе залуучууд” нэвтрүүлгээ хаалгасаны дараа Ардчилалын буянаар сэтгүүлч гэх эрхэм алдарыг Монгол телевиздээ хүртэж “Товч толь “ теле сэтгүүлийг хийж байгаад хэт ардчилсан нэвтрүүлэг ямарч цензургүй хийсэн учир халагдаж өнөөх Ардчилсан холбооныхоо цагаан байшинд нүүж очоод нэвтрүүлгийнхээ нэрээр сонин гаргах болсон нэгэн билээ. Тухайн үедээ Монголын радиод хамт ажиллаж байсан С.Цогтсайханы хамт сонин гаргаж байх үедээ Э.Батүүлээс МоАХ-ын гишүүний үнэмлэх аваад өнөөг хүртэл тэр байгууллагын гагц харъяалалтай өнөөг хүрчээ. Харин энэ өчүүхэн нийтлэлээ тэр үеийн анхны зохицуулагч нарын нэрсээр өндөрлөхийг хүсэж байна. Ардчилсан холбооны анхы зохицуулагч нар МоАХ-ны Анхдугаар их хурлаас 35 гишүүнтэй Ерөнхий зохицуулах зөвлөлийг сонгож баталсан юм. Үүнээс С.Зориг, С.Амарсанаа, Я.Батсүх, И.Жавхлант, Д.Нинж, Д.Сосорбарам, Дарь.Сүхбаатар, Ц.Элбэгдорж, Ц.Энхтүвшин нарын 9 хүнийг тэргүүлэгч гишүүнээр; Э.Бат-Үүл, Д.Баасан, Б.Базарагчаа, Б.Батбилэгт, Д.Батзориг, Б.Батцэнгэл, Б.Билэгт, Б.Болд, Г.Бошигт, Б.Галсандорж, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан, Ч.Машбат, А.Мурат, Л.Нямсүрэн, П.Нэргүй, Н.Нямгарав, О.Очиржав, Д.Төмөр-Очир, Л.Хадбаатар, Х.Цэгмид, Д.Цолмон, Д.Энхбаатар, В.Энхболд, Б.Энхтүвшин, Д.Ганзориг нарыг ЕЗЗ-ийн гишүүнээр сонгосны МоАХ-ны 9 тэргүүлэгч гишүүн нам бус байсан юм. 2 дугаар сарын 23 –ны чуулганаар Улаанбаатар хотын МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулах зохион байгуулалтын асуудал хэлэлцэж Зохицуулагчид Баяраа, Жаргалсайхан, Төмөрбаатар нар нэр дэвшиж, Төмөрбаатар нэрээ татсаны дараа нууцаар сонгууль явууллаа. МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүн Б.Галсандорж сонгуулийн дүнг танилцуулав. “Говь” комбинатын МоАХ-ны Салбар зөвлөлийн зохицуулагч Шаравдоржийн Баяраа олонхын санал авч Улаанбаатар хотын Салбар зөвлөлийн зохицуулагчаар сонгогдов. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд 1.Р.Түмэнцогт (Гутлын үйлдвэр), 2.Оюунгэрэл (Түргэний эмч), 3.Д.Дашдорж (СМУ Буроводстрой), 4.Ш.Баяраа (Говь комбинат), 5. Ш.Цогсайхан (Техник Импекс ), 6.Д.Нямхүү (Гутлын үйлдвэр), 7.Ш.Алтангэрэл (СОТ 2), 8.Даваа (багш), 9.Ш.Төмөрбаатар (Телефон Радио Ашиглалтын Хороо), 10.Р.Самбараазана (Троллейбусны комбинат), 11.Б.Хишигбат (84 –р сургууль), 12.Батсүрэн, 13. Очирбат (Монел), 14. Ганзориг (Зоос гоёл), 15. Жаргалсайхан- (НААҮ-г УЕГ), 16.Цолмон (Нисэх) зэрэг үйл ажиллагаа нь нэгэнт олонд танигдсан манай хамгийн идэвхтэй салбар зөвлөлүүдийн зохицуулагч, гишүүн зэрэг 16 хүнийг сонгосон билээ. Цагаан морин жилээс хөх морин жил хүртлэх хугацаанд зарим улс орны олон зуун жилд болж өнгөрөх үйл явдал болж өнгөрчээ. Гэхдээ түүхэнд тийм байсан бол гэсэн ухагдахуун байдаггүй болоод дээрхи хүмүүсийн нэрсийг жагсааж энэхүү бичвэрээ өндөрлөж байна. Дээрхи хүмүүсээс ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүс ч байгаа, одоо сайн сайхан явж байгаа хүмүүс ч байгаа. Бас тийм ч сайнгүй яваа, мартагдсан нэгэн ч байгаа билээ. Ардчилсан хувьсгалд шууд бөгөөд дам утгаараа Монголын иргэн бүр оролцсон бөгөөд энэ бол түүхэн үнэн билээ. Энэ янзаараа дараа гэсээр хойшлуулсаар байвал түүх түүх биш болж мэдэх учир хөх морин жилийн анхны дугаарт энэ тухай цухас дурдахад ийм байна. МоАХолбооны анхны гишүүдийн нэг, сэтгүүлч Д.Төрмөнх |
Цагаан морин жилээс хөх морин жил хүртэл... |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Баярын өдрүүдээр ажиллах зах, худалдааны төвийн хуваарь 11:03 Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
|
Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Үндэсний их баяр наадамд зодоглохоор бүртгүүлсэн БӨХЧҮҮДИЙН ЖАГСААЛТ 09:59 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон 09:49 Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж,
|
Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, »»
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Хятадад литийн том орд илэрчээ 09:19 БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг
|
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 9 /KAZINFORM/. Хятадад хамгийн томоохонд тооцогдох литийн хүдрийн ордыг »»
|
|
Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ 15:06 2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
|
2025 оны долоодугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв »»
|
|
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунанг “Хүний эрхийн төлөө онцлох хүн”-ээр тодрууллаа 15:04 “People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн,
|
“People” сэтгүүлээс эх орон, ард түмэндээ онцгой гавьяа байгуулж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хувь хүн, »»
|
|
"Астана-2025" дэлхийн цомоос Г.Лундаа мөнгө, О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ 12:48 Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар
|
Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар »»
|
|
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 12:18 "Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт
|
"Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт »»
|
|
Хоолны жор: Зөөлөн, шүүслэг шорлог хийх арга 11:59 Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг
|
Амралт, аялалд явах гээд шорлогны махаа яаж амтлахаа шийдээгүй байгаа бол энэ жорыг туршаад үзээрэй. Зөөлөн, шүүслэг »»
|
|
Наадмын нээлтийг давтан тоглоно, тасалбарын үнэ ₮80,000 11:08 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван хүүхэд эх барьж авчээ 19:34 "Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
|
"Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв. »»
|
|
Машин хулгайлсан өсвөр насны хүүхдүүд бусдыг ХУТГАЛЖ гэмтээжээ 18:56 Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй,
|
Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, »»
|
|
"Дээлтэй Монгол-2025" наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана 18:49 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, »»
|
|
Баяр наадмаар зарим агаарын бүсэд зөвшөөрөлгүй дрон нисгэхийг хориглов 18:38 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын »»
|
|
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 18:22 Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа
|
Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа »»
|
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусчээ 17:36 "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан
|
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шалгаж дуусч, нийслэлийн прокурорын байгууллагаас анхан »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 16:38 Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Tулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
Сэлэнгэ аймгаас оргосон оргодлыг баривчилжээ 15:43 Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн
|
Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Оргодол этгээд “Т”нь Сэлэнгэ аймгийн »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Хүүхдийг морин дээр бэхэлж мордуулан амийг нь хохироосон гэх хэргийг Дээд шүүх шийдэв 14:11 Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн
|
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн »»
|
|
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 13:37 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
“Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээнд хамрагдаагүй бол цол олгохгүй” 10:47 Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг
|
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд допингийн эсрэг »»
|
|
"PLAYTIME 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 10:42 "Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ.
|
"Playtime 2025" арга хэмжээний үеэр металл илрүүлэгч ашиглан нийт 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ. »»
|
|
BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийнэ 10:33 Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ
|
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ »»
|
|
Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна 16:30 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819,
|
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, »»
|
|
Өсвөр насны хүүхдүүд гудамжинд танхайрсан үйлдлийг шалгаж байгаа 16:02 Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
Зайсангийн Оргил худалдааны төв орчимд 12-16 насны согтуу хүүхдүүд танхайрсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 14:19 Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
“Хүннү Эйр” Улаанбаатар–Эрээн чиглэлийн нислэгийг 7-р сарын 10-ноос өдөр бүр эхлүүлнэ 00:09 2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ.
|
2025 оны 7-р сарын 3, Улаанбаатар — Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК энэ сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлийн шууд нислэгээ өдөр бүрийн тогтмол давтамжтайгаар сэргээхээр болсноо мэдэгдлээ. »»
|
|
ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид PLAYTIME болж буй тухайн газар ажиллаж байгаа 15:37 Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног
|
Өчигдөр буюу пүрэв гарагт жил бүр болдог PLAYTIME хөгжмийн фестивал арга хэмжээ Налайх дүүргийн нутагт гурав хоног »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ 15:32 2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө
|
2025 оны хоёрдугаар улирал буюу 4, 5, 6-р сарын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө »»
|
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа 15:08 Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо »»
|
|
ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ 14:20 Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан
|
Xалдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан »»
|
|
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн анхны тамирчин болов 14:11 Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар
|
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар »»
|
|
Бусдыг хутгалсан гэх этгээдүүдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон мөрдөн шалгаж байна 10:34 Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
|
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. »»
|
|
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой 10:32 –Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын
|
–Зарим хүмүүс ээлжийн амралтын мөнгө нь бодсоноос нь бага орсон гээд байдаг. Үндсэн цалингаас нь ээлжийн амралтын »»
|
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраалаа 10:07 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41
|
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хар морьт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.03/ 13:41 »»
|
|
Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо 10:01 “Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ.
|
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. »»
|
|
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 09:53 Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. »»
|
|
Хятадын эрдэмтэд хүчирхэг шинэ оптик тооцоолох чип бүтээжээ 17:48 Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ.
|
Хятадын эрдэмтэд тооцоолол хийхдээ цахилгааны оронд гэрэл ашиглаж ажилладаг компьютерийн чипийг бүтээжээ. »»
|
|
Ливерпулийн довтлогч Диого Жота 28 насандаа таалал төгслөө 17:44 Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо.
|
Английн Премьер лигийн аварга Ливерпуль багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор өөд боллоо. »»
|
|
Өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ 17:36 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.
|
Монгол Улсын дөрвөн удаагийн аварга шатарчин И.Цэлмүүн өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. »»
|
|
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 16:07 2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
|
2025 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна. »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик 14:58 ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 06-р сард ӨМӨЗО-нд дөрөв дэх удаа ажиллаж, Өвөр Монголын ажлыг удирдан чиглүүлэв. Ши Жиньпин дарга:
- Бид ХКН-ын төв хорооноос ӨМӨЗО-нд авч буй стратегийн бодлогыг тууштай баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлэх ёстой. Чансаатай хөгжлийг ахиулах үндсэн зорилтод анхаарлаа хандуулан, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсрыг бэхжүүлж, хөгжил, аюулгүй байдалд адилхан ач холбогдол өгөх ёстой. Экологийг тэргүүнд тавих ногоон хөгжлийн чиг баримжааг баримталж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход идэвхтэй нэгдэж, үйлчилнэ. "Экологийн болон аюулгүйн халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц"-ын бүтээн байгуулалтад шинэ амжилт үзүүлж, Өвөр Монголд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг нээх ёстой гэж онцоллоо.
|
|
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг” 14:55 2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна.
|
2025 оны Зуны Давосын форумын үеэр Тяньжинь хот хамгийн сүүлийн үеийн технологи, ухаалаг үйлдвэрлэл, түүхэн соёл, хотын өнгө үзэмж зэрэг олон төрлийн сэдвийг хамарч, үүний зэрэгцээ соёлын биет бус өвийн гайхамшигт төслүүд, соёл урлагийн тоглолт, тусгай хоолны амталгаа болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулж, өнгөрсөн ба одоо үеийг хослуулсан, нээлттэй, хүртээмжтэй байдал, инновац ба дэвшлийг агуулсан "Хятадын хэв маяг"-ийг зочдод мэдрүүлсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Counter strike-2 тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “THE MONGOLZ” багийн тамирчидтай уулзлаа 13:36 АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс
|
АНУ-д болсон Countre strike-2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын The MongolZ баг Ази тивээс »»
|
|
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 13:27 Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг
|
Энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг »»
|
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Маск шинэ нам байгуулахаа зарлаж, Трамп түүнийг нь шүүмжлэв 14:47 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ. »»
|
|
Трамп: Путин дайныг зогсоогоогүйд сэтгэл дундуур байна 12:02 Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан
|
Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
И.Маск шинээр нам байгуулна 10:32 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам”
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам” »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа дахин утсаар ярилаа 12:47 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар долдугаар сарын 1-ний өдөр утсаар »»
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|