хүн амын өвчлөл болоод нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байна.
Хавдар гэдэг нь хүний эс үржиж хуваагдах, ялгарах зэрэг хэвийн үйл ажиллагааны бүтцээ бүрэн алдаж өөрчлөгдсөний улмаас үүссэн эсийн эмгэг хэт ургал юм.
Хавдрыг түүний явц, тавилангаас хамаарч хортой хоргүй гэж ангилна.
Хоргүй хавдар удаан явцтай зөвхөн хэсэг газар ургана. Үсэрхийлэл өгөхгүй, нэвчиж цөмөрч ургахгүй
Хорт хавдар нь харьцангуй хурдан өсөлттэй, үсэрхийлдэг, тархдаг, зэргэлдээх эрхтэндээ нэвчих ба цөмөрч ургах чадвартай. Эцэстээ бие махбодын амьдралын чухал эрхтнүүд болон бүх л эрхтэн системийн тогтолцоог гэмтээдэг аюултай өвчин юм.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх:• Хувийн ариун цэврийг сахих
• Тогтмол цагт хооллох
• Өөх тостой, шарсан хуурсан хоол хүнс бага хэрэглэх
• Хорт зуршлаасаа татгалзах
• Архи, вино, пиво уухгүй байх
• Тамхи татахаас татгалзах
• Биеийн тамир тэнхээ, биеийн дархлаат чанарыг байнга сайжруулан идэвхжүүлж хэвийн байдалд байлгах
• Таргалахгүй байх, эрүүл идэвхтэй аж төрөх ёсыг баримтлах
• Дасгал хөдөлгөөн байнга хийж байх,
• Сэтгэлийн хүнд цочирлоос өөрийгөө хамгаалж, тайван амгалан байхыг эрмэлзэх.
Архи тамхи хэрэглэхгүй байхАрхи тамхийг хоёуланг нь хэрэглэхэд хорт хавдар үүсгэх эрсдэл эрс ихэсдэг аюултай. Хатуу архи ууж, тамхи татахад улаан хоолой, элэг, нойр булчирхай, ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэл 6-100 дахин ихэсдэг бөгөөд энэ 2 хорыг хоёуланг нь хэрэглэдэг хүмүүсийн хорт хавдраар өвдөх эрсдэл нь 40-200 дахин ихэсдэг.
Вирусийн халдвартай тэмцэх.
Вирусаар өвчилсөн болон халдварлагдсан хүний цусанд вирусийн удмын мэдээлэл орж суусан байдаг учир ганц дусал цусанд ч элэгний хорт хавдар үүсгэж чадах В,С вирус агуулагддаг. Энэ нь тариулах, вакцин хийлгэх, шүд авахуулах, гоо сайхны болон эмнэлгийн олон ажилбаруудаас хүнд халдварлах боломжтой. Мөн бэлгийн замаар элэгний болон умайн хүзүүний хорт хавдар үүсгэх 30 гаруй вирус байдаг байна. Эдгээр нь 1 удаагийн бэлгийн хавьтлаар халдварлагдана.
Хавдраас урьдчилан сэргийлэх хоол хүнс.
Өөх, тостой, шарсан, хайрсан, давсалсан, түлсэн мах, борцолсон хорчийж харласан, нүүрсэнд булсан мах, өмнө хэрэглэж байсан өөх, ургамлын тосыг дахин хэрэглэхгүй байх эсвэл хязгаарлах, өөх тостой мах ногоо хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай гал дээр удаан хугацаагаар олон удаа шарж хоол хүнсэндээ хэрглэхгүй байх шаардлагатай. Жнь: хорхог, боодог, шорлог, боорцог, хуушуур... . Хэт халуун давс ихтэй хоол унд хэрэглэхгүй байх.
Эдгээр хоол хүнсийг бага хэмжээгээр хэрэглэх ба олон дахин идэхгүй байх шаардлагатай. Энэ зөвлөмж нь хоол бэлтгэх, хийх явцад хорт хавдар үүсгэгч бодисуудын агууламжийг болон хавдар үүсэх эрсдлийг эрс багасгана. Өөх тосний хэрэглээг 20-25% хүртэл бууруулахад хөх, бүдүүн гэдэс, умайн их биеийн, нойр булчирхай болон бусад хорт хавдрын өвчлөлийг эрс бууруулдаг. Өөх тосыг эрэгтэй хүн өдөрт 75гр, эмэгтэй хүн 50 гр хэрэглэхийг зөвлөдөг.
Хоол хүнсэндээ жимс, усан үзэм, цэцэгт ба буурцагт ургамал, ногоо болон эслэг чихэрлэгтэй хоол тэжээлийг байнга өдөрт 5-аас доошгүй удаа хэрэглэж байх шаардлагатай.
Хавдрын эсрэг үйлчилгээтэй байгалийн бүтээгдэхүүн
Ягаан өнгөтэй чихэрлэг жимс: дархлааг сайжруулан, идэвхижүүлэх исэлдэлтийн стрессийг гэмтээгч чөлөөт нэгдэлийг багасгаж хавдрын эсрэг үйлчилгээтэй.
Брокколи цэцэгт байцаа: Түрүү булчирхайн хорт хавдар, хавдрын идэвхижилээс урьдчилан сэргийлэх ба зохицуулалтыг бууруулдаг. Индол-3 карбинол агуулагддаг энэ нь хөхний хорт хавдар үүсгэдэг эстрогенийн ялгаралтыг дарангуйлдаг.
Лууван: Хорт хавдрын эсрэг каротенол бодис агуулдаг бөгөөд энэ нь олон тооны хорт хавдрыг бууруулдаг.
Усан үзэм: Реевератол агуулдаг тул энэ нь түрүү булчирхайн хавдрын өсөлтийг саатуулдаг
Сармис: Сармисанд агуулагдах алил сулфур нь хавдрын эсийг гэмтээдэг бөгөөд өсөлт үржилтийг нь саатуулдаг байна.
Улаан лооль: Цусан дахь үрэвслийн эсрэг цагаан эсийг ихэсгэж, цус төлжүүлэхэд оролцодог нэгдэл агуулдаг бөгөөд олон төрлийн хавдраас сэргийлдэг.
Шинэ ногооны салат: Глюкозын паламос гаралтай. Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Олон улсын хавдрын эсрэг байгууллагаас хавдрыг сэжиглэх дараах өөрчлөлтийг бичиж анхааруулсан байна.1. Биеийн ил нэг хэсэгт буюу хөхөнд хатуу бэрсүү буюу хавдар байвал
2. Хэвийн биш ялгадас гарч байвал ( өтгөн хар гарах, шээс цустай буюу тод шар гарах, цустай цэр гарах, хөхний толгойноос цус гарах, бэлэг эрхтнээс цус гарах)
3. Хоолой сөөсөн буюу ханиаж байвал (1сараас дээш хугацаанд)
4. Хоолой горойх буюу тээглэх
5. Гэдэс дүүрэх буюу хуржигнах
6. Мэнгэнд өөрчлөлт орвол
7. Шарх эдгэрэхгүй удаан байвал
8. Шалтгаангүй турах, ядрах, халуурах
9. Цус багадах
10. Хоолонд дургүй болох
11. Уур уцаартай юманд сонирхолгүй болох
12. Гүйлгэх ба баас хатах зэрэг шинж таньд илэрвэл та заавал яаралтай хавдрын нарын мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Бэлтгэсэн: Ө.Цэцэг-өлзий