Будаг нь хатаж ховхорсон хуучин амбаарны ар талд шороонд өмд нь сааралтаж гар нүүр нь харахын аргагүй халтартсан жаал ямар нэгэн зүйл сийлэх ажээ.
- Энэ ч өмнөх хэдээсээ догь боллоо шүү гэж дотроо бодлоо.Нээрэн ч энэ удаагынх нь өмнөх зурсан хэдээс нь илүү гоё харагдаж байв.Хүү түүнийгээ ихэд нандигнан нагац эгч нь олоод харчих вий гэж эмээсэндээ амбаартай адилхан ногоон өнгийн шохой гаргаж ирээд дээрээс нь зөөлхөн дарж нууцаллаа.
- Дөлгөөнөө чи сая ямар нэгэн зүйл сонсоогүй биз ?
- Гүү үү /толгойгоо сэгсрэв/
- Арай чи дахиад л амбаарны будаг ховхлоод өнөөх муу ёртой юм аа сийлээд байгаа юм биш биз дээ.
Дөлгөөн энэ удаад юу ч хэлэлгүй хажуудаа хэвтэх униний хугархайг авч тэндээс холдлоо.Авга эгч нь араас орилсоныг сонсоогүй мэт царайлж хашааны мухарт шарлаж хатсан ургамлуудыг униараа цавчилж явав.Үеэрт хагарсан машины зам, нар салхинд гандаж сааралтсан хашаанууд мөн түүнтэй адилаар сүүмийж сааралтах гэрүүд, энд тэнд ноход хуцалдах чимээнээр та Дөлгөөний өсөж хүмүүжсэн гэр хорооллыг төсөөлж болно.
Тэр 4-16 хашааны үүдэнд тулж зогсоод завсараар нь униа чичилж архиран хуцах хөгшин шар нохойн аргыг барж байтал цаад гэрээс нь цэцэгтэй торько, цагаан богино цамц өмссөн үеийн охин ягаан өнгийн жижигхэн шаахайн дээрээ дэгдсээр хүрээд ирэв.
- Муураа, муураа боль чи !
Охин нохойгоо илж тайвшруулаад жижигхэн хаалгаар гарч ирэхэд нь Дөлгөөн өө доогтой мушийсаар угтлаа.
- Чи яагаад нохойндоо муур гээд нэр өгцөн юм бэ?
- Би муур тэжээмээр байсан юм өө, даанч эмээ дургүй гээд зөвшөөрөөгүй, тэгээд л...
- Мм.Хоёулаа трактортой байранд очих уу.Би шинэ цэвэрхэн хана олсон.
- Аанха.Охин инээмсэглэв.
Трактортой байр.Энэ эртний нурсан барилга гэр хорооллоос ойр ч, байрнуудаас бол хол.Дэргэдээ трактор гэж ханьтай.Тэр ч гэсэн хэдийнээ ашиглагдахаа болиод зэвэрчихсэн.Харин Дөлгөөн өө, Туул хоёр очиж ханан дээр нь зураг зурах дуртай.Бүр төрөхөд нь хүртэл байсан гэх энэ барилга өнгөрсөн цаг үеүүдэд юунд ашиглагдаж байсанг хоёул үл мэдэх авч өнөө цагт дурсамжынх нь томоохон орон зайд нэгээхэн хэсэг нь болж үлдэхийг мэдэрч байсан юм.
-Туул аа би шинэ тоглоом бодож олсон.
- Хоо.Ямар тоглоом надад зааж өгөх үү?
Дөлгөөн шохойнууд хармаанаасаа гаргаж ирээд нэгийг өгч өөрөө цааш алхсаар хананы дэргэд очиж зогсоод яг л хичээл зааж буй багш шиг чухал царай гарган байж тайлбарлав.
- Би эхлээд ямар нэг зүйл зурна.Жишээ нь алим гэж бодьё.Түүний дараа чи алимыг идэж чадах зүйл зурна.Дараа нь би чиний зурсаныг дийлэх юм зурна.Тэгээд сүүлд нь хэн дийлдэшгүй хүчтэйг зурсан нь ялна.Ойлгомжтой юу ?
Туул мишээгээд толгой дохив.Тэгээд босч Дөлгөөний дэргэд очоод ханан дээр зурагдсан шинэхэн алимны араас байдгаараа ангайсан ам зурлаа.
Охин цочсон оо тэр нь уураар солигдож Дөлгөөн тийш ширүүн харсан аа :
- Чи ямар муухай амьтан бэ, энэ чинь том х.....
- Гэхдээ танай эгч энэнээс айдаг юм байна лээ ш дээ.Дээд ангийн Төгөлдөр надад тэгэж хэлсэн юм.Туул цаашаа хараад чимээгүй суучихав.Дөлгөөн модоороо газар зурж сууснаа түрүүлж ам нээн :
- Тэгвэл би өөр тоглоом бодоод олцон, чи хамт тоглох уу ?
Туул эргэж харсан аа гайхсан царайгаар :
- Ямар тоглоом? гэв.Тэр хоёр тэндээ бүрэнхий болтол сүүдэр дамжин хөөцөлдөж тогложээ.Бүрэнхий болсондоо биш Туулын эгч ууртайгаар гүйж иртэл үргэлжилсэн хэрэг.Дөлгөөн түүнд хүүхэд оройтуулсан, хол дагуулж явсан, шороон дээр тоглосон гэх мэт тоглойгоо эргэтэл загнуулж аваад гэрлүүгээ алхахдаа авга эгч, эмээ 2 нь бас юу гэж үглэх бол гэхээс яс нь хавталзах шиг болов.
Хүсэн хүлээсэн өглөө ирлээ.Өчигдөр эгчдээ чимхүүлсэн гуяных нь дотор тал хорсоно.Эмээгийнх нь Муу хүүхэд гэсэн нь чихэнд цууриатна.Хурдхан босч харагдсан хувцасаа авч углаад хоёр шихэг боорцог хармаалан гэрийнхээ хаалгыг зөөлхөн хаагаад харайлгачихав.
-Туул аа, Туул аа, Туул аа !!!
- Шар өнгийн модон амбаараны хаалгаар Туулын эгчийнх нь толгой цухуйж
- Чимээгүй байгаач чи ! Муу хүний дуу их гэж.Туул хатгаа авчихсан, чамаас болж байгаа юм муу хүүр !
Май чи.Хашаан дээр нь томоос том эр бэлэг эрхтэн зурчихав.
Тэр өдөр Дөлгөөнөө трактортой барилга дээр ганцаараа очжээ.Хэсэг ганцаардсан ч тэгэж суухдаа гайхалтай санаа олов.Туулыг эдгээд ирэхэд нь гэнэтийн бэлэг барихаар шийдлээ.Төв орж байрнуудын дунд тэнэх эзэнгүй муужгайнуудаас нэгийг нь аргадаж бариад трактортой барилга дээр авчраад уячихав.Тэр ч их баярлана даа.
Орой нь Дөлгөөн дойдгор аргагүй хашаандаа орж ирлээ.Дүүрэн машин цугалчихаж.Харин хүмүүс үзэгдэхгүй байв.Гэрээс нь хэн нэгний уйлах чимээ сонстоно.Амьсгаагаа дараад гэрээ чагнахдаа авга эгчийнхээ уйлах чимээ мөн өөрийнхөө бяцхан зүрхний хүчтэй цохилохыг сонсжээ.
Эмээ нь тэнгэрт халиад яг сар болов.Маргааш нь Дөлгөөн авга эгчтэйгээ хот явна.Энэ хугацаанд тэр хэнтэй ч юу ч ярьсангүй.Дунд сургуулийн 4-р ангийн том залуу ч гэлээ хэтэрхий их зовлон үзчихлээ гэж авга эгч нь өрөвдөөд түүнтэй элдэвийг ярьж зовоосонгүй.Занг нь мэдэх болохоор зөнд нь тэгээд орхичихсон аж.Харин Дөлгөөнд нэг л хүйтэн хоосон, юу ч үгүй мэдрэмж төрнө.Эцэг эх хоёр оо ослоор алдахад яг л ийм мэдрэмж дотрыг нь жиндүүлж байсан юм.Яагаад хүмүүс үхдэг юм бэ ? Өөрөөсөө үргэлж ингэж асууна.Хариуд нь өөрөө хариулна.Би ч гэсэн үхнэ.Авга эгч ч гэсэн.
Явахдаа Туулыг үдэж өгөөсэй гэж яагаад ч юм маш их хүсчээ.Даанч тэр ирсэнгүй.Онгоцны цонхоор жижигхэн сум нь улам л жижгэрч харагдаад өнөөх трактортой барилга нь харин улам л тодорч өөрийн эрхгүй нүднээс нь нулимс бөмбөрчээ.
Дараагийнх
Дөлгөөнөө угаалгын өрөөнд орж өөрийгөө толинд итгэл муутайхаан харлаа.Сахал нь ургаад үс нь өрвийгөөд цаанаа л нэг царай алдчихаж.Ядаж байхад шартчихсан гэж байгаа.Авга эгч үдэд ирэх байх.Тэр хүртэл өрөөнүүдээ цэвэрлэх ёстой ! Дэргэдэх савандаа ус хийж алчуур базаад гарав.
Тэднийх хоёр өрөө шинэхэн байранд саяхан оржээ.Олон жил төрийн албанд үнэнчээр зүтгэсэн эгчид нь улс хайраа харамгүй хайралсан нь энэ.Харин Дөлгөөнд үзэмж төдий хэдэн ширхэг Пинк плоёдын хуучин пянз, ганц нэг сүүлийн үеийн хамтлаг дуучдын сиди, дээр нь Расмүс гэх хар шилээр шигтгэсэн гитар, хөл нь илүү гардаг хар багынх нь төмөр ор, эгчтэйгээ хэрүүл хийн байж ханан дээр наасан элдэв зурсан гавалны таталбарууд л байна.
Нагац эгчийгээ хөдөөгүүр ажлаар явсан хойгуур нь оюутан ангийн хэдэн нөхөдтэйгээ гашуун зүйлхаршуулж хоносон нь энэ билээ.Дүрслэх урлагын дээдэд 4-р курстээ сурах Дөлгөөн гавал л зурдгаараа бусдаас ялгарна.Элдэв хүмүүстэй ерөөс нийлдэггүй түүнд тоотой хэдхэн найз байдаг ба хэдүүлээ үе үехэн нийлж сахилгагүйтнэ.
Хаалга тогших чимээнээр Дөлгөөн архины шилээ цонхоороо гаргаж шидээд яаран очиж тайлав.
- Сайн явж ирэв үү та ?
- Сайн, сайн...Пөөх миний дүү чинь ямар цэвэрхэн сууж байгаа юм бэ.Туул ирээ юу ?
- Юу уу...тийм тийм.Өчигдөр ирж хоноод явсан.
- Аан заза, эгч нь бүр ядарч ирлээ, алив энэ ачаа бараа ав.Манай нутаг ч сайхан байна даа яг л хэвээрээ байдаг шүү.Дөлгөөн эгчийнхээ хувцас хунарыг нь авч хөнгөлж янзлаад хар шөл хийж барин унтуулж амраагаад сургууль руугаа гарлаа.Эгч дээ Туул ирж хоносон гэж худлаа хэлэхдээ санаа зовсон ч баригдсан бол яах байснаа бодоод бүр ч их санаа зовсон билээ.
Автобусан дотор шахцалдах хүмүүс дунд Дөлгөөнөө өмд өө тэмтэчсээр хармаанд нь хангинах утсаа гаргаж ирлээ. “Unknown” calling.
- “ Гайхалтай, Туул ” гэж тэр амандаа бувтнаад авах товчыг дарав.
- Байна уу хайрт минь.
- Оо ёо ёо байна байна.Хэзээ намайг ингэж дууддаг болчихоо вэ ?
- Залгаж байгаа дээр нь ингэж дуудаж авахгүй бол эргээд хэдэн сар алга болохыг чинь мэдэхгүй байна шүү.Тэгээд л.
- Тэгээд л юу гэж .би чамд хэлсэн ш дээ.Би яг л ийм хүн.Залгах үедээ л залгана.Уулзах үедээ л уулзана.Тэгэж чадахгүй бол дахаид л хагацах нь дээ.
Хагацах нь дээ !!! Энэ үг Дөлгөөний чихэнд биш зүрхэнд нь сонсогджээ.Цээжийг нь нэвт хатгах ямар нэг хурц зүйл шиг л яраад.Тэр утсаа шууд тасалчихав.
- Чамаас биш энэ зангаас чинь л хагацмаар байна даа гэж өөртөө хэллээ.Тэгээд сургууль биш өөр тийшээ зүглэв.Ганцаараа ирж суух дуртай энэ шар айрагны газар хүн багатай ч орчин таатай.Цаанаа л нэг тайвшруулах шиг.Багадаа эмээгийнхээ орон дээр хэвтэхээрээ л унтчихдаг байсан шиг тийм таатай дотно санагддаг билээ.Нэг шил хүйтэн пиво захиалаад бөөн бодолд хучигдан суув.Хар багын л мэдэх гэнэхэн тэнэгхэн жаахан охин одоогын ийм хүн болчихсон нь түүнийг үргэлж бухимдуулна.Надтай нэг л уулзчихаад алга болчихно, бүр таг шүү.Утасны дугаар, гэрийн хайг аа хэлэхгүй.Эргэж ирэхдээ бөөн баяр баясгалантай хүн л харагдахгүй дугаараас залгаж байгаад мэдэхгүй газраас ирнэ.Тэгээд л буцаад явчихна.Тэр байдалд нь дасах гээд ч байх шиг нэг л эвгүй.Бид насан туршдаа ийм байдалтай байх юм гэж үү хэмээн өөрөөсөө асуухаднуруугаар нь жирс хийсэн ч түүнд хайртай сэтгэл нь хоромхон зуур бүхнийг мартуулж орхино.Хамтдаа өнгөрүүлсэн шөнийнхөө маргааш нь Дөлгөөн Туулаас :
- Чиний мөрөөдөл юу вэ ? гэж асуухад
- Сайн хүнтэй сууж, хүүхэд гаргаад хамтдаа аз жаргалтай амьдрах гэж хариулсан нь ер санаанаас нь гарахгүй.Учир нь Дөлгөөн өөрийгөө сайн хүн биш болохоор л Туул ингэж харьцдаг хэмээн бодоод бөөн гомдолд дарагдчихсан л өөртэйгээ зөрчилдөөд явна.
Утсанд нь дуудлага ирсэнийг мэдсэнгүй, 4дэх дээр нь сая анзаарч авчээ :
- Байна уу ?
- Байна байна, хаана байгаа юм андаа ?
- Аан, би хорооллын эцэст Харт пабд ганцаараа сууж байна.Чи ойрхон байвал ирж хань болооч.
- ок.
Удахгүй хаалгаар албаны гэмээр цэвэрхэн, гялгар хувцасласан дэгжин залуу орж ирлээ.Тэр эргэн тойрныг ажиглаж байснаа Дөлгөөнийг олж харуутаа инээмсэглэсээр өмнө нь ирж суугаад гар барьлаа.
- За найз минь яагаад ганцаараа гашуун зүйл гулгуулж суугаа юм?
- Харин ээ, яагаад юм бол ойлгохгүй л байна.
- Бие чинь гайгүй юу ? өчигдөр чи бүр хэтрүүлээд уучихсан бөөн онигоонд орсон шүү.Бөгсөөрөө үнсэлдэгч ээ ?
- Юу уу ?
- Чи өөрөө тийм шийтгэл зохиогоод, тэрэндээ өөрөө бүдэрч уусаар байгаад л тасарчихсан ш дээ, хэхэ.
- Хэхэ новш гэж.
- Зөөгч өө нэг хүйтэн пиво !
Бүр орой болтол элдэвийг хөөрцгөөжээ.Тэнгэрт одод гэрэлттэл шүү дээ.Дөлгөөн найзыгаа тэвэрч баяртай ! гээд салав.Баярласан талрахсан аа хэлэх ээ ч мартсангүй.Харьж явахдаа өөрийнх нь утсанд “Unknown” дугаараас залгасныг согтуу гараараа авч амжжээ.
- Туул аа, найз нь чамтай яг одоо уулзаж нэг зүйлийг асуумаар байна.
Өглөөний цэвэр агаар хаа нэгтэй буудлын онгорхой цонхоор үлээж хос хоёрыг сэрүүцүүлнэ.Залуу хэдийнээ бодолд дарагдчихсан давхар дэрэн дээр нугалсан гараа дэрлэж хажуулаад цааш харан нойрсох бүсгүйн үсний үзүүрээс имрэх ажээ.
- Намайг тэврээч.Гээд Туул хөнжилөө татлаа.
- Өө би чамайг унтаж байна гэж бодлоо.
- Үгүй дээ би ч гэсэн чам шиг бодолд дарагдчихсан байна.Залуу бүсгүйн араас тайвнаар тэвэрч хэвтээд хүзүүг нь үнэрлэснээ :
- Юуны талаар ? гэхэд бүсгүй залуу руу эргэж хараад зөөлхөн үнссэнээ :
- Надаас юу асуух гэж байсан талаар чинь гэжээ.Дөлгөөн би чиний хувьд сайн хүн мөн үү? Гэж асуухыг тэгтлээ их хүссэн ч нэг л болж өгсөнгүй.Тэгээд л аман дээр нь унаад ирсэн хэдэн үгээ нийлүүлээд гаргачихсан юм.
- Хоёулаа дахиад хэзээ уулзах бол ?
- Энийг л асуух гэж байсан юм уу.Санаа зоволтгүй дээ, хэлдэг ш дээ би залгахаар чи авна тэгээд л дундаа уулзана шүү дээ.Дөлгөөнд дахиад л хий хоосон, хүйтэн мэдрэмж мэдрэгдэв.Дотны хүнээ үүрд орхиж явах шиг онцгүй таагүйн нийлбэр.Нэг төрлийн хагацал.
Өдрийг сургууль дээрээ эвшээж өнгөрөөжээ.Тэр энд байх нэг л дургүй болоод байх шиг.Эхлээд догдолж байснаа бодоход одоогын энэ байдал арай биш ээ.Өөр зүйл хийх ёстой юм болов уу ? дахиад л эвшээв.
Дэвтэр ээ авч цүнхлээд ангиас гарлаа.Ариун цэврийн өрөө орж нүүрээ хүйтэн усаар шавшаад толинд өөрийгөө хэсэг ажив.Ядарсан царайгаа харахад бүр ч ядрах шиг.Сургуулиасаа гарч ойролцоох буудал бараадав.Оройн түгжрэлийн энэ үед машин, хүнгүй чихэлдэх нь онцгүй ч тэгэж л таарсанд, мөн нэгэнт нисч чадахгүйгээс хойш хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.Дөлгөөн чихэлдсээр гэрийнхээ чиглэлийн автобусанд орж амжив.
Хэдэн буудал шахалдаж явахдаа өөрөөс нь холгүй нэгэн “Өөр” охин байгааг олж харжээ.Тэр нэг тийм бусадтай адилгүй цаанаа л ихэмсэг дэгжин хараа булаамаар,дотроо ямар нэг зүйл нуугаад байх шиг, харахгүй байвал харамсамаар ингээд л салчихна гэхээр гэмшил төрөөд ч байх шиг.Үнэхээр л сэтгэл татам байсан учраас Дөлгөөн өөрийнхөө буудалдаа ч буусангүй.Уг нь Туул хараа булаам сайхан хүүхэн л дээ гэхдээ Өөр охин шиг ингэтлээ сэтгэл татам байгаагүй юм.
Нууцлаг инээд, ганцаараа л байгаа юм шиг өөрийнхөөрөө байдал, үзүүртэй харцанд нь хатгуулсанДөлгөөн хэдийнээ түүнтэй танилцахаар шийдчихсэн байлаа.Автобусан дотор болох байсан ч яагаад ч юм иччихжээ.Тэгээд хамт явсаар эцэст нь дагаж буугаад араас нь аажим аажмаар дөхлөө.Бүсгүй түүнийг ямар нэг гаж амьтантай андуурсан уу, аль эсвэл очих газар луугаа яарсан уу хурдан хурдан алхалж эхэллээ.Дөлгөөн ч араас нь шууд гүйж очоод :
- Сайн уу? гээд асуучихав.Бүсгүй гайхсан харц шидэлж
- Сайн сайн, юу уу...
- Аан би чамтай мэндэлмээр санагдаад энэ хүртэл дагаад ирлээ.Тэгэхгүй бол явуулахгүй гэнэ ээ.
- Тийм үү, хэн явуулахгүй гэсэн гэж ?
- Аан би л байхгүй юу гээд амьсгаагаа дарж ярзайтлаа инээмсэглэлээ.
- Хэхэ сонин л юм.
- Намайг Дөлгөөн гэдэг. Таныг ?
- Одмаа.
Дөлгөөн түүнийг гэрт нь хүргэж өгсөнийхөө хариуд бөөн жаргал өвөртөлчихөөд буцсан юм.Хатаж ганцаардсан зүрх нь сая нэг цангаагаа гаргав уу гэлтэй.
Түүнээс хойш гэртээ ч сургууль дээрээ ч Одмааг бодох боллоо. Түүнтэй таарсанаас хойш өөртөө нэг л итгэлтэй аз жаргалтай болоод байгаагаа мэдэрчээ.Санаад, үгүйлээд бас дурлаад ч байх шиг.Авга эгч нь тэр дор нь л анзаарчихжээ.Өмнө нь өөртэй нь тэр болгон хөөр баяртайгаар харьцаж элдэв асуултаар булаад байдаггүй байсан юм чинь.Өдөр бүр оройтно, оройд компьютернаасаа салахгүй ганцаараа галзуу мэт инээгээд л сууна.Мөнгө их гуйдаг боллоо.Асуухаар л :
- Нөгөө харин, Хичээл...гээд л дагз аа маажна.Хичээл мэдээж биш гэдгийг хэдийнээ гадарлачихсан байсан ч хэлсэнгүй.Харах бүрт догдолж баярласан дүү нь цаанаа л нэг жаргалтай болохыг мэдрээд залуу халуун насаа мэдрэх шиг.Өдий хүртэл ганцаараа явсанаа бодох уйтай ч ирээдүйд сэмхэн захиа дайдаг билээ.Араас нь тэгтлээ их залуус гүйхгүй ч, бас бүр гүйхгүй ч биш юм.Өөрийг нь гээд ирсэн хэдийг бодлын хязгаарт нь хүрээгүйгээс болж тоохгүй орхисоор өдий хүржээ.Өөрт нь тохирох хэн нэгэн байгаа гэдэгт чин сэтгэлээсээ хүсэн хүлээдэг ажгуу.Энэ болтол дүү нь түүнд хань болж ирсэнд сэмхэн дотроо баярладаг басхүү заримдаа өрөвдөнө.Хэн хэндээ дэм болж яваа энэ 2 хоёулаа хар багаасаа өнчирч хагацалын зовлонг мэдэрч өссөн учраас жаргал зовлон нэгтэй болчихсон мэт.
Хаалгаар яарч гарах дүүгээ хараад:
- Золиг чинь хүнд дуралчихаж хэмээн доогтой мушийлаа.
Дөлгөөн байдгаараа яарч алхалаа.Замдаа цамцны захаа янзалж гутал руугаа байн байн хялсхийж харагдав.”Бэлэг дурсгал Цэцэг” гэх газар орж хэсэг удаад 3н ширхэг улаан цэцэг барьчихсан гүйх шахуу гарч ирлээ.Яарч яваа нь илт.
- Сайн уу Одмаа, хүлээлгэсэнд уучлаарай энийг чамд.
- Баярлалаа.Бүсгүй цэцгийг авч үнэрлэснээ найтаахад нь хоёулаа инээлдэв.Одмаагын хацар ягаарч, улаахан урууланд нь мишээл тодорсон оо:
- Хэхэ уучлаарай ?
- Зүгээр.Чиний дуртай өнгийг би таах гэж оролдоод.
- Арай л таасангүй, чамд тэнгэрт дуртай гэж хэлээгүй билүү.
- Мм, цэнхэр өнгө байх нь.Яагаад улаан өнгө гэж бодсон оо өөрөө ч мэдэхгүй юм аа.
- Чи намайг тэгэж төсөөлсөн юм болов уу? Яг л улаан өнгө шиг.
- Магадгүй шүү, чи надад тийм л халуухан санагдсан бололтой.Одмаа инээмсэглэснээ дөхөж түүний уруулыг шуналтайгаар шимж үнссэнээ :
- Харин намайг таачихлаа гэжээ.Өдрийн хэмнэл өөрчлөгдөж өөрөө ч хувирч байгаагаа мэдэрсэн хавар.Модод ногоорч зүлэг ургахтай зэрэгцэн Одмаа гарч ирсэн.Яг л нэг төрлийн сайхан цэцэг дэлбээгээ нээх шиг.Харин Манай зохиолын гол дүр тэр сайхан үнэрт нь мансуурчихсан явна.Түүнээс хойш тэр Туулын талаар бол санахыг ч хүссэнгүй.”Unknown” дуудлага бүрийг авахгүй өнгөрөөнө.Авахгүй байгаагаас нь ч болсон уу өнжөөд л залгадаг боллоо.Түүний талаарх бүхнийг Одмаа мэдээсэй гэж хүсэхгүй аль болох хуураад л өнгөрөөнө.
Нэг хэсэг дуудлага ирэхээ больсон тэр үе.Одмаа надаас салмаар байгаагаа хавдсан нүдээ нууж байгаад хэлсэн юм.Шалтгааныг нь асуусан ч тэр хэлэхгүй яваад тэр чигтээ алга болчихсон.Арга аа барчихаад үсээ зулгаагаад сууж байлаа. ”Unknown” дуудлага ирэхэд л юунаас болсоныг ухаарсан билээ.
- Май чи ! Утастайгаа далд ор ! хана руу хамаг ууртайгаа хамт савж орхилоо.
Одоо хэнтэй ч уулзах хүсэл алга.Одмаа хаана юу хийж байгааг ч л мэдэхсэн.Утас нь үргэлж унтраастай, хичээл дээрээ дандаа л эзгүй.Өрөөнийхөө мухарт шигдэж суучихаад өвдгөө тэврэн мэгшиж байгаа болов уу, өөр хэн нэгэнд зовлонгоо тоочоод өнөөх нь далимдуулж тэвэрч байгаа болов уу.Уучлаарай хайрт минь миний хэлсэн худлаа ч ,Туулын хэлсэн ч гэсэн худлаа шүү дээганц үнэн бол бидний дотор цохилох энэ гэмгүй зүрх.Эхнээс нь юуг ч нуухгүй явах минь яав.Даанч одоо ийм болчихож.Туул чи тэр сайн хүнээ хайж олоод сайхан амьдар л даа, надад яагаад садаа болоод байдаг юм бэ?
Харуусал Дөлгөөнийг унтуулсангүй.Шөнийн чимээ аниргүйд хажуу өрөөнөөс хэн нэгэн залуугын инээх чимээтэй зэрэгцэн нагац эгчийнх нь шивнэх дуу гарлаа.
- Чимээгүй, зөөлхөн манай дүү сонсчихно.
Маргааш нь Дөлгөөн нутаг буцмаар байгаагаа авга эгчдээ хэлжээ.Цаадах нь ч дуртай зөвшөөрсөн юм.
Сүүлийнх
Үүнээс хойш жилийн дараа.Авга эгч нь хаалга тогших чимээнээр нөхрийнхөө өврөөс сугарч очоод тайлж өглөө.Жаахан хүүхэд тэвэрчихсэн Туул зогсож байв.Гайхсан царайг нь харсан Туул :
- Тиймээ Дөлгөөний хүүхэд.Одоо 3н сартай.Тэр байна уу ? гээд ядрангуй царайгаар ширтжээ.
Харин тэр үед Дөлгөөн нутагтаа ирчихсэн уул усны зураг зурж өнөөх өө томоохон баяруудаар зарах маягаар амьдрал аа залгуулж байлаа.Нэг өдөр хар багын дурсамж болох хуучны барилга дээрээ очтол дэргэд нь байсан трактор хэзээнээ алга болчихсон харин өөрөө хуучны эвдэрч нурсан барилга хэвээрээ л байж байв.Дотор нь зурсан элдэв гавал нь цаг хугацааны эрхэнд арилж дээрээс нь үсгэн дээр үсэг нэмж зүрхтэй тэнцүүлж сараалсан элдэв бичигнүүд л байжээ.Бас түүний хүлж үлдээсэн муурны араг яс нь олджээ.Хөөрхий хэн нэгнийг надаас илүү удаанаар хүлээж дээ.