2014-02-11Израилийн янханы газрын эзэнтэй хийсэн яраилцлагаас...
-Өөр хийгээд байх зүйл олдохгүй байсан. Мөнгө ч сайн олдож эхэлсэн хэмээн бүсгүй яриагаа эхэллээ.
-Тэр үедээ чи өдөрт хэдийг олдог байсан бэ?
-Одоо санаж байгаагаар анхны өдрөө би 1000 шекелей буюу $280-ыг олсон. Одоо бол энэ бага мөнгө л дөө. Гэхдээ тухайн үед тийм мөнгийг хоёр долоо хоног рестораны таваг угааж байж олох мөнгө юм.
...Тэр массажны салондоо “Жулия” хэмээх нууц нэрээр үйлчилдэг байжээ. Ер нь бол жинхэнэ нэрээрээ үйлчилгээ хийх нь охидод таагүй байсан гэдэг...
-Чи яагаад нууц нэртэй болсон бэ? Үйлчлүүлэгчид чинь чамайг хэн гэдгийн нэг их чухалчлахгүй биз дээ?
-Хэрвээ гудамжинд таныг үйлчлүүлэгч чинь таничихвал хэцүү биз дээ. Нөхөртэйгөө явж байсан нэг бүсгүй байнгын үйлчлүүлэгчтэйгээ тааралдаж баригдсан тохиолдол ч бий. Тий үед нууц нэрээр минь дуудвал “–Та андуурчээ...” гээд яваад өгнө шүү дээ
-“Шинэ ажилдаа” тэгээд хэр хурдан дассан бэ?
-Сайн асуулт байна. Мэдээж хүн болгоны өмнө хөлөө алцайна гэдэг амаргүй ажил. Гэхдэ долоо хоногийн дараа гэхэд л дасмар аядаж билээ.
-Хэнтэй унтах нь хамаагүй биз? Мөнгө л олж байвал...
-Мэдээж нэг өвөө ирвэл хэцүү л дээ. Тэр сүүлчийн удаа секс хийх гэж байгаа ч юм бил үү. Айдаг. Харин залуу араб бол өөр хэрэг ээ. Арабууд тийм ч муу үйлчлүүлэгч биш. Харин тэд гурвуулаа зэрэг сексдэхээрээ их дуу чимээ гаргаад байдаг.
-Тэгвэл ямар үйлчлүүлэгч хамгийн таагүй нь вэ?
-Дундаж насны израиль эрчүүд. Тэд сексээс өөр зүйл хүсээд ядаргаатай. Баахан чалчина, шалгаана. Тэнэгдүү гарууд. Охид маань хүртэл тэдэнд байцаагдахаасаа залхсан.
-Танайхаар олны танил эрхэмүүд үйлчлүүдэг үү!
-Та намайг тэнэг гэж бодоогүй биз дээ. Би тэгээд тэр тэр гээд хэлэх үү, аан.
-Нэрийг нь заавал хэлэх албагүй л дээ
-Үйлчлүүлж байсан зартай эрчүүдийг ямар тоололтой биш дээ. Нэртэй өмгөөлөгч, зургатаар байнга гардаг парламентийн гишүүн, армийн хурандаа, генерал, бизнесмен, хотын захиргааныхан гээд...
-Гадныхан...
-Америкийн “Теодор Рузвельт” хөлөг онгоц Хайфад орж ирэхэд усан цэргүүд их болсон
-Тэд хэр зэрэг үйлчлүүлэгчид байсан бэ?
-Америк цэргүүд давгүй шүү. Хэлсэн үнийг хэл амгүй төлнө. Цэвэрхэн, янаг бас хяналт сайн. Зөвхөн шар айраг ууна. Согтуурхаад байдаггүй. Зарим нь секс гэхгүй зөвхөн массаж хийлгээд л гардаг.
-Оросууд хэр их үйлчлүүлж байна?
-Тэд бол хамгийн тэнэг үйлчүүлэгчид. Оросуудтай хэн ч сексдэх дургүй.
-Яагаад...
-Тэд “–Ийм сайхан бүсгүй байж яагаад биеэ үнэлж байгаан” гээд л чалчаад эхэлдэг. Тэгээд ажил олж өгье, ивээлдээ авья, туслая гээд наалдчих гээд байдаг юм.
-Энэ ажлаасаа сэжиглэх, үзэн ядах үе байсан уу?
-Үгүй ээ. Би амьдралдаа нэг ч цент хулгайлаагүй, зальдаагүй. Тиймээс яагаад ичих гэж. Би хүссэнээр л мөнгө олж байгаа. Настай хүний мөнгийг хулгайлсангүй, улсын хөрөнгөөс хумсалсангүй. Улс төрчдөөс ч цэвэрхэн бизнес эрхэлж байгаа гэж боддог.
-Стрессдэхь, залхах байдал ажиглагддаг уу?
-Зарим охид маань шаналаж байгаа нь мэдэгддэг. Ууна, татна, хар тамхи ч хэрэглэх үе бий. Гэхдээ ховор. Тэд мөнгө сайн хийж аваад таван жилийн дараа 27-30 насандаа “тэтгэвэрт” гарчихдаг.
-Жишээ хэлбэл... ?
-Манайд ихэр эгч дүү хоёр байсан. Тэд өглөөнөөс шөнө дөл болтол “ажиллана”. Ийм маягаар долоон жил болоод одоо хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байна. Нэг нь цагдаагийн офицертой, нөгөө нь бизнесмен эртэй гэрлэсэн. Тэд Крайот хотод хувийн брэнд барааны дэлгүүртэй, мөнгийг ч хийж байгаа даа.
-Танайх эмсийн хүрээлэн буюу “махон” биз дээ?
-“Махон” гэдэг нь иврит хэлээр “эмсийн зугаа цэнгэлийн газар” гэсэн үг. Энд баар, кафетер байх бөгөөд үйлчлүүлэгчид ирээд таалагдсан бүсгүйгээ сонгоод тэнд таавараа сууж үйлчлүүлдэг. Дараа нь өрөө аваад элдэв асуудалгүй үйлчлүүлээд гараад явна.
-Цаашид энэ бизнесээ хийсээр байх уу эсвэл эмч болохоор дахиад үзээд алдах уу?
-Тиймээ боломж гарвал дахиад оролдоно доо.
-Хуулийн хариуцлага хүлээж байсан уу?
-Аан, 3-4 удаа... Ер нь бол ийм ажил хийдэг хүн хуультай заавал орооцолддог. “Махон” ажиллуулна гэдэг энэ оронд гэмт хэрэг л дээ. Гэхдээ чи хэн нэгэнд хэрэгтэй байж л ийм ажлыг зоригтой хийнэ. Хууль, цагдаагийнханд би хэрэгтэй юм чинь...
-Израилийн цагдаа нар чанга шүү дээ?
-Тийм л дээ, гэвч би тэдэнд хэрэгтэй гээд байна шүү дээ. Намайг шоронд суулгалаа гээд тэдэнд ашиггүй.
-Тэгэхээр танайх зөвшөөрөлгүй гэсэн үг үү???
-Тийм ээ. Албан ёсны биш.
-Одоогоор сарын орлого хэд болсон бэ?
-Чи өөрөө бодчихооч дээ. Би охидтойгоо 50\50 гэсэн зарчмаар ажилладаг. Тэдний нэг удаагийн секс 200 шекелей. Өдөрт сайн үедээ 80-100 удаагийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгээд цааш нь бод.
-Дунджаар 750.000 доллар болж байна ш дээ. Томоохон компанийн инженер цалингаас ч өндөр ашигтай байна
-Түүнээсээ эмчилгээ, хоол унд, унаа, байрны түрээс, цахилгааны төлбөр зэргийг хасна.
-Охин чинь одоо 16-тай гэсэн. Ээжийгээ юу хийдгийг тэр мэдэж байгаа. Та түүнээс эмээхгүй байна уу?
-Ямар мөнгөөр компьютер, фирмийн хувцас, үнэтэй гоо сайхны хэрэглэл авч өгөөд байгааг охин минь мэднэ. Машин, хамгийн үнэтэй дүүрэг дэхь байшинг тэр юугаар аваад байгааг гадарлаж байгаа. Гэхдээ энэ бол зэвсэг болон хар тамхиний наймаа биш шүү дээ. Тэр ойлгох байх аа.
-За ингээд яриагаа дуусгая гэж бодож байна. Манай уншигчдад хандан юу хэлэх вэ?
-За нэг их юм хүсээд нялуураад яахав. Бүх зүйл байр байрандаа байгаасаа. Хэн юу санана тэрийгээ гүйцэлдүүл. Сэтгэл санаагаа тайван байлга. Юу ч хийж байсан амар амгалан л бай гэмээр байна.
Бэлтгэсэн Р.Слава
www.bolod.mn