Д.Дагвадорж: Хүүхэд, морь эсэн мэнд наадах нь уяач хүний дээдийн жаргал
Д.Дагвадорж: Хүүхэд, морь эсэн мэнд наадах нь уяач хүний дээдийн жаргал
2014-02-06 Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын отгон тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийг
уншигч тантай уулзуулж байна. Тэрбээр “Ажнай” галын уяач билээ. Алтан туурайт хүлгийнхээ дурдан тоосонд хийморио сэргээж, наадан үндэснийхээ хувцас чимгээр гоёж гангарах монгол заяагаараа омогшин бахархдаг тэрбээр Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач, гавьяат малчин Д.Даваахүү гуайд хадаг барьж очсон шавь нь гэж ярих дуртай юм билээ. Д.Дагвадорж битүүний өдөр Тод манлай уяач цол хүртсэн юм.
-Сар шинийн босгон дээр Монгол Улсын Тод манлай уяач хэмээх эрхэм цол хүртсэнд тань баяр хүргэе? -Баярлалаа. Морин жил сайхан эхэлж байна. Монголынхоо ард түмэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан хийморьтой жил дөнгөж эхэлж байхад энэхүү цолыг хүртсэндээ баяртай байна. Энэ цолыг би 20 жил хөдөлмөрлөж байж хүртлээ. -Хэдэн түрүү, айраг хүртэж байж энэ цолонд хүрэв? -Гурван түрүү, 19 айраг. Ер нь улс бүсийн наадмаас 10 түрүү юм уу 20 айраг хүртэх болзолтой байдаг юм билээ. -Морь уяхад танд юу нөлөөлсөн бол... -Бага насаа хөдөө өнгөрүүлж, хурдны морь унадаг байлаа. Өвөө маань ч морь уядаг байсан. Шатарын бор гэж Завхан аймагт таван удаа түрүүлсэн алдартай хүлэг сонсогддог доо, тэр өвөөгийн маань хүлэг юм. Энэ бүхэн намайг морь уяхад маш их нөлөөлж дээ. Тиймдээ ч би 1995 онд Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач, гавьяат малчин Д.Даваахүү гуайд шавь орсон. -Хадаг барьж очиход таныг хэрхэн хүлээж авч байсан бэ? -Би багштай өмнө нь уулзаж байгаагүй л дээ. Сургаар л мэддэг байсан. 1977 оноос хойш оюутны амралтаараа улсын наадам үзэж, түрүүлж ирж байгаа морь харна. Дараа нь алдчихгүйг хичээж дагаж явсаар уяан дээр нь очдог байв. Дэргэдээс нь харах гэж л тэр л дээ. Бас болоогүй ээ бичиж, хөтөлж явсан. Тэр сонирхолоороо Д.Даваахүү гэдэг хүнд очиж болох юм байна гэж бодсон. Намайг очиход багш их сайхан хүлээж авсан. Аварга хүрэн азарганыхаа отгон төл азаргыг бэлэглэсэн. -Тэр азаргыг та мэдээж уясан байлгүй... -Надад ирсэн жил нь улсын наадамд уяхад 50-иадаар давхисан. Тэр миний анх морио уяж улсын наадамд хүлгийнхээ тоосыг өргөсөн жил байсан. Тэр мөчөөс хойш манай “Ажнай” гал улам сайхан өргөжсөн. Олон ч уяач тод манлай, манлай, алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэд боллоо. Одоо ч төрсөөр байна. Тод манлай уяач Д.Даваахүү багш, Батлах хамгаалах яамны сайд Д.Бат-Эрдэнэ бид гурав энэ галаа байгуулсанаас хойш хэн нь ч бусдыг дагаж урваад бууриа сэлгэсэнгүй. Нэг л хүсэл зорилготой явна. Тэгж ирсний ач тус юм уу даа бид гурав өнөөдөр “Тод манлай уяач” гэдэг том цол хүртлээ. Миний зарчим хувирамтгай зантай хүнд дургүй. Өвөө маань ч тийм хүн байсан болохоор намайг ингэж хүмүүжүүлсэн байх. Олон найз сольсон хүн өөдөлдөггүй ч гэж хэлдэг байж билээ. Би олон найзтай. Тэд маань бүгд над шиг бодолтой байна ч гэж байхгүй. Тиймээс зохицоод л явдаг даа.
-Д.Даваахүү гуай Төв аймгийнх. Харин та Завханых. Та түүнтэй өмнө нь уулзаж байгаагүй хэрнээ өөр аймгийн уяачид шавь орсон нь бас л сонин санагдаж байна шүү... -Манай хадам Төв аймгийнх. Тэднээрээ далимдуулж л энэ хүнд шавь орсон. -Анхны айргаа хэдэн онд хүртэж байв? -Улсын наадмаас бол 1998 онд морин соёолонгоо аман хүзүүдүүлсэн. Хэнтий аймгийн Баян-Өндөр сумын уугуул “Улаан” Баяраагийн унаган адуу. Гурван удаа хадуурсан хэрнээ тэгж давхисан даа. Уг нь хадуураагүй бол түрүүлэх байсан юм. Улсын наадмын өмнө Төмөр замын наадамд түрүүлчихээд долоо хоногийн дараа болсон Төв аймгийн Баянцагаан суманд түмэн адууны баяр болон өөр нэг наадамд бас түрүүлсэн. Гурав түрүүлчихээд улсын наадамд хоёрт давхиж байгаа нь тэр. Баянцагааны наадамд би соёолонгоо мордуулчихаад Тагарваа хутагт болон бусад уяачийн хамт морь эргэх зурхайгаас км хэртээ цаана бууж түр саатсан юм. Нэг шил юм задалж амсацгаалаа. Гэтэл уяач Жамбага өврөөсөө мөнгөөр урласан нэг морь гаргаад “Ааваас минь үлдсэн мөнгөн ембүүгээр би үүнийг хийлгэж Тагарваа хутагтаар аравнайлуулсан юм. Үүнийгээ энэ наадмын соёолонгийн түрүү хүлгийн эзэнд өгөх гэж авч ирсэн. Гэхдээ миний үрээ энэ насанд түрүүлэх болохоор надад байж байг” гээд өвөртөө хийнгээ тоглоом болгон ярьж, аархаж байв. Тэгсэн Тагарваа хутагт “Чи наад мөнгөн морио тэр дор сууж байгаа саарал дээлтэй хүүгийн өвөрт хийчихгүй юу. Тэр хүүхдийн морь түрүүлэх гэж байгаа юм байна шүү дээ” гээд над руу заав. Би залуухан ч байж Д.Даваахүү багшийг дагаж тэдэнтэй хамт явсан болохоос биш нэг их хүн танихгүй болохоор доогуур хавьцаа сууж байсан л даа. Төд удалгүй морьд эргэж барианд ороход миний соёолон түрүүлж, Жамбагын үрээ аман хүзүүдсэн. -Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Танд бас тэгж санагдсан байлгүй... -Тийм. Би түүнээс хойш Тагарваа хутагтыг хоосонгүй юм уу гэж бодсон. Учир нь намайг танихгүй, миний соёолонг ч хараагүй хэрнээ тэгж хэлсэн шүү дээ. Одоо гэрийн бурханы дэргэд тэр мөнгөн ембүүгээр хийсэн морь байрладаг. Хамгийн их хүндэтгэж явдаг зүйлийн маань нэг дээ. -Таны адууны угшил хаанахынх бэ? -Анхны азарга маань М.Данзаннямын адууны угшилтай. Багш надад отгон төлийг нь бэлэглэсэн гэж хэлсэн дээ. Тэр азарга ер нь хоёрхон төлтэй байсан юм билээ. Нэгийг нь багш дүүдээ, нэгийг нь надад өгсөн хэрэг. Түүнчлэн Хэнтий аймгийн Галшар, Баянмөнх, Баянхутагт сумаас нэлээд адуу авсан. 1990 оны дундуур уяачид энэ аймгаас л хурдан хүлэг авдаг байлаа. Сүүлд л Сүхбаатар аймаг гэж яриад байгаа болохоос биш. 2000 он гарсны дараа харин Сүхбаатар аймгийн угшилтай адуутай болсон. Эрлийз адуу ч бий. Даваахүү багш бид нар адуугаа харж байхад улсын наадамд түрүүлж, айрагдсан бүх азарганы төл бараг байна билээ шүү. Тиймээс бидний адууны угшил улам сайжирч байгаа байх гэж боддог. -Та өнгөрсөн жил аймгийнхаа 90 жилийн ойгоор хул азаргаа түрүүлүүлсэн байх аа? -Тийм. Хүрэн азаргаа ч бас гуравт оруулсан. Мөн их насны унаган хүлгээ аман хүзүүдүүлсэн. Тэгэхэд Ерөөлтийн халзан морь үзүүр дээр ирэх үед дайрч түрүүлсэн. Унаган их насны адуу айрагдаж байвал адуу улам сайжирдаг юм гэж өвөгчүүд их ярьдаг даа. Тиймээс миний адуу сайжирч байгаа юм болов уу. -Өвөөгийн тань адуунаас Танд угшилж ирсэн үү? -Үгүй. Яагаад гэвэл Завхан нутаг хол. Намайг оюутан байхад адуу нь бараг устсан. Үлдсэн хэдийг нь би энд авч ирж ч чадаагүй болохоор өвөөгийнхөө адууг залгуулж чадаагүй ээ. -Та хурдны морь унаж байсан уу? -Унаж байсан. Аймгийнхаа наадамд хоёр түрүүлж, олон айрагдсан шүү. Ер нь манай өвөөгийн адуу их сайн байсан. Ямар сайндаа нутгийнхан хол газар явахдаа өвөөгийн адуунаас морь барьж унаад явж байх вэ. Холын унаа сайн даадаг болохоор нь тэр шүү дээ. Нэг хөгжилтэй зүйл ярихад би наймдугаар ангиа төгссөн жилээ нэг даага уяж өөрөө унаж аймгийнхаа наадамд уралдаад баян ходоодод орж билээ. Намайг уяж байхад өвөө маань “Чиний морь уяна гэж юу байдаг юм, боль” гэхэд нь зүтгэсээр байгаад уясан минь тэр. Морь уяах сонирхол маань багаас байсан болохоор зөрсөөр байгаад тэгж уралдсан. Өвөөгийн “Шарваа” хээр морь аймгийнхаа наадамд зургаан жил дараалан түрүүлээд хөгшрөөд байхад нь бор бор морь залгаад гарч таван жил дараалан түрүүлсэн. -Та өөвөөгөө нэлээн ярьлаа. Харин аав тань морь уядаггүй байсан юм уу? -Сэхээтэн хүн байсан. Ажил ихтэй байсан болохоор морь уяах ч зав нь олддоггүй байсан биз. Аймагтаа ерөнхий нягтлангаар ажилладаг байсан юм. -Таны олон айраг амссан наадмаас хамгийн сайхан он аль нь бэ? -1998 онд соёолонгоо улсад аман хүзүүдүүлсэн гэж дээр би хэлсэн дээ. Тэр жилийн наадмыг би ярих дуртай. Ер нь хүнд анхны юм бүхэн сайхан байдаг шүү дээ. Намайг соёолонгоо мордуулж байхад Даваахүү багш дэргэд ирээд “За энэ жил миний хүүгийн соёолон хурдан байна. Түрүүлэх нь ч түрүүлнэ ээ. Түрүүлсний дараа их л хэл ам дагадаг юм даа. Сайн л ном уншуулаарай. Унаач хүүхэд чинь ч балчир байна” гэв. Тэгж хэлэхэд нь надад бас л сонин юм бодогдож билээ. Удалгүй соёолонгоо мордуулж, машинтайгаа араас нь дагаад явж байтал машин маань яасан нь мэдэгдэхгүй унтарчихсан. Асаах гэж хэд хэд үзээд бараагүй. Уг нь шинэ машин, тэгсэн хэрнээ асахаа больчихдог. Тэгэхээр нь машинаа тэнд нь орхичихоод одоо Монгол шуудан компанийн захиралаар ажиллаж байгаа Чинзориг найзынхаа машинд суугаад явсан. Морь эргэж Айдсын даваа давж байтал соёолон маань хадуураад явчихлаа. Тэгж тэгж замдаа дахиад орохоор нь одоо гайгүй байлгүй гэтэл үзүүр дээр бусгаад бас хадуурчихсан. Гэхдээ тэгж хадуурсан нь үзүүр дээр зогсч байсан жуулчны автобус ухарснаас болсон юм. Наадмын дараа Даваахүү багшийн хэлдгээр миний зөв зүгээр явж байсан машин унтрах, эсвэл жуулчны автобус ухрах зэрэг ер нь том юм хаасан байж ч магадгүй шүү гэж бодсон. Аливаа зүйл цаанаасаа зурагдсан байдаг шүү дээ.
-Битүүний өмнөх өдөр таны уяач Пүрэв-Очир шилдэг залуу уяачаар шалгарч баяр дээр баяр нэмсэн дээ? -Тийм. Манай гал ууган нь юм. Дээхнэ бидний хүлэг айрагдахгүй өнжих жил гэж байдаггүй байлаа. Тэр үед манай галд орж Даваахүү багшаар морио уяуулах гэсэн хүн олон л байсан. Өнөөдөр тод манлай, манлай зэрэг цол хүртсэн олон бизнесмэн манай галаар дамжсан даа. Харин Д.Бат-Эрдэнэ бид хоёр ажлаа бүтээчихээд, бусдыг дагаж яваагүй ээ. Бидний морь наадам бүрт айрагдах гол биш, хүүхэд, морь л эсэн мэнд уралдаад ирэх хамгийн дээдийн жаргал. Наадмын үеэр бүх хүн сайхан яриа хөөрөөтэй, дээл хувцасаа өмсөөд явж байдаг. Тэгж л цэнгэх нь бидний бахархал юм даа. Манай галд “Авзага трейд”-ийн захирал П.Мэндбаяр байсан юм. Заримдаа тоглоомоор “Би та нар шиг эрийн өвөр дамжсан хүүхэн шиг биш” гэж хэлдэг. Тэр ч байтугай зарим хүн “Д.Даваахүүгийн уясан хүлэг сүүлийн үед давхихаа байсан шүү дээ. Морио аваад манай галд хүрээд ир” гэдэг. -Та юу гэж хариулах уу? -“Үгүй ээ. Би нэг нөхөрлөж итгэсэн хүнтэйгээ л байдаг” гэж хэлдэг. Би цолны дээдийг хүртэе гэж хурдны морь уясангүй. Зөвхөн хооббигоороо л явна. Түүнчлэн ахмад уяачдаа хүндэлье, Монгол соёлоо дээдэлье, үндэсний хувцасаа ч улам их сурталчилъя гэж бодож орсон. Манай галынхныг дагаж бусад уяач хөөрөг даалингаараа ч гоёдог болсон байна билээ. Зах зээлийн үед энэ бүхэн бараг мартагдаад байсан шүү. Тиймээс бид морь уяхаас гадна энэ талд бас ч үгүй хөрөнгө оруулалт хийсэн гэж боддог. Малчдад ч бизнесмэнүүд маань их хөрөнгө оруулсан. Улсын хэмжээнд зөвхөн хурдны моринд л гэхэд гурван тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн судалгаа 2012 оны байдлаар гарсан байсан. -Удахгүй Дүнжингарав болно. Та хүлгийнхээ тоосыг мэдээж өргөх байлгүй? -Тэгнэ ээ. Гурван азарга, хэд хэдэн их нас, соёолон бий. -Өвлийн наадмыг сүүлийн үед хориглоод байгаа. Сүүлдээ Дүнжингаравыг ч болиулах шинжтэй юм яриад байсан. Энэ талд та ямар бодолтой байна вэ? -Бид хүүхэд байхдаа өвөл уралдаад болоод л байсан. Одооны хүүхдүүд шиг бүх зүйлээр хангуулаагүй хэрнээ шүү дээ. Нэхий малгай өмсөөд ороолт ч үгүй давхиад ирдэг байсан. Улсуудын яриад байгаа хүүхдийн эрхийг хамгаалах гэдэг нь уг нь зөв л дөө. Гэхдээ хувцас, даатгал энэ тэрийг нь ингэж шийдье гэж ярихгүй хэрнээ зөвхөн баячууд морь уядаг гэх юм. Үүнийг хэдхэн тооны хүн бичиж нийгэмд хоногшуулчихлаа. Манай улсад олон өрх морь уяж байна. Тэгж уяхын тулд туслах уяач, унаач хүүхэд байдаг. Тэднийг уяачид нь цалинжуулдаг. Түүнчлэн ар гэрийнхэн нь хамт яригддаг. Нэг унаач хүүхэд л ар гэрийнхээ амжиргааг авч явж байгаа үе ч бий. Үүнийг өнөө бичээд нийгэмд буруу ойлголт төрүүлээд байгаа хүмүүс ойлгох хэрэгтэй. Бид зөвхөн хувийн жаргал хөөсөндөө морь уяагүй. Монгол хүн хэзээ ч морь л түрүүлж, айрагдаж байвал энэ хүүхдийн амь нас хамаагүй гэж байгаагүй. Уяач бүр морь, хүүхэд маань эсэн мэнд ирээсэй гэж залбирч явуулдаг. Том хүнээр хурдны морио унуулах ёстой гэж яриад байгаа. Хэрвээ би унаад түрүүлээд ирвэл хэн ч баярлаж, өхөөрдөхгүй. Морийг хүүхэд унаж байгаадаа л хамаг утга учир бүрэлдэж байгаа юм. Нөгөө талаар морь унасан хүүхдийн гар, бие чангардаг, ухаан суудаг. Би өнөөдөр 50 гаруй насалж байна. Хамрын ханиад бараг тусахгүй байгаа нь хөдөө өсөж морины дэл дээр давхиж явсны ач буян гэж боддог. Хот, хөдөөгийн хүүхдийг зэрэгцүүлээд юм хийлгэхэд тэс өөр харагддаг. Хөдөөний хүүхэд арай л овсгоотой, хэрсүүжсэн байдаг даа. -Ярилцсанд баярлалаа. Танд улам их амжилт хүсэе. Уясан хүлэг бүхэн тань түрүү, айраг үргэлж хүртэж байх болтугай.
У.Баярсайхан
Д.Дагвадорж: Хүүхэд, морь эсэн мэнд наадах нь уяач хүний дээдийн жаргал
Bolod.mn
Сэтгэгдэл (1)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин Cheers, Excellent stuff!
casino en ligne
Information very well utilized..
casino en ligne
Fantastic advice Thank you!
casino en ligne France
You stated that perfectly!
casino en ligne
Thanks. I like it.
casino en ligne
This is nicely expressed! !
casino en ligne
Thanks, Loads of data.
casino en ligne France
Seriously quite a lot of superb info.
casino en ligne fiable
Many thanks. Terrific stuff!
casino en ligne
You made your point.
casino en ligne 2025-06-06 | 22:23:59 | 23.108.86.203 |
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
»»
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
»»
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
»»
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
»»
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
»»
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
»»
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
»»
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
»»
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
»»
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
»»
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
»»
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
»»
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
»»
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
»»
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
»»
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
»»
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
»»
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
»»
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
»»
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
»»
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
»»
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
»»
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
»»
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
»»
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
»»
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
»»
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
»»
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
»»
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
»»
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
»»
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
»»
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
»»
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
»»
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
»»
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
»»
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
»»
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
»»
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
»»
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
»»
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
»»
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
»»
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
»»
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
»»
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
»»
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
»»
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
»»
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
»»
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
»»
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
»»
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
»»
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
»»
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
»»
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
»»
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
»»
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
»»
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
»»
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
»»
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
»»
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
»»
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
»»
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
»»
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
»»
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
»»
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
»»
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
»»
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
»»
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57