 |
|
 |
|
“Ану хатан” кино нь феминист бүтээл болох нь |
|
|
 |
|
 |
“Ану хатан” кино нь феминист бүтээл болох нь
2014-02-06“Шүүдэр” продакшны анхны бүтээл “Ану хатан” кино үнэхээр гайхалтай уран бүтээл болжээ. Кино бол маш олон  салбарын нийлбэр, хамгийн хэцүү бүтэцтэй урлаг. Хөдөлгөөнт дүрс, хөгжим, театр, технологи, зураачийн ажил, хувцас загвар, уран зохиол, дурангийн ажилбар, жүжигчдийн чадвар, тулааны урлаг гэх мэтчилэн тоочвол барагдахгүй олон зүйл нийлж байж кино болдог. “Aну хатан” киноны талаар тоолж баршгүй олон талаас нь задлан шинжилгээ хийвэл нилээн дорвитой ном болох нь мэдээж . Энэ өгүүлэлдээ уг кино чухам яагаад феминист уран бүтээл юм, мөн ямар учраас цаг үеэ эзэлсэн онцгой дэвшилтэт бүтээл болсныг феминист антропологийн талаас нь энгийн хэллэгээр цухас тайлбарлая. Ануг тойрсон хүчирхэг оршихуй Юуны өмнө феминизм бол эхийн эрхэт ёсны сурталчилгаа ч биш, энэ бол гадаадаас зээлдэн Монгол соёл ахуйдаа нааж гангарах гэсэн “оруулга” ч биш юм. Энэ утгаараа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн сонгосон түүхэн сэдэв нь феминист үзэл санааг Монгол соёлын өнцгөөс гярхай гэгч нь тусган харуулсан арга барил, уран сэтгэмжийн хувьд маш шинэлэг зүйл юм. Хамгийн гол нь Монголчууд тодорхой хэмжээнд феминист үзэлтэй байсаар ирсэн ард түмэн. Монгол хатдын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нь тохиолдлын чанартай ганц нэгэн баатарлаг, авьяастай эмэгтэйд аз таараад бусдаас тасарч төр барилцсан ч юм биш. Харин язгууртан Монголчуудын өдөр тутмын амьдрал, шийдвэр гаргах үед ч эмэгтэйчүүд эрчүүдтэй ижил эрхтэй оролцдог, тэд маш их нөлөөтэй байснаар уг кинонд дүрсэлсэн нь гайхамшигтай байлаа. Мэдээж Анугийн хувь тавилан, цэргийн эрдэм, харвалдах авьяас зэрэг нь бүгд нөлөөлснийг огтхон ч үгүйсгэхгүй. Гэхдээ монголын төрт ёсонд эмэгтэй хүний оролцоо зайлшгүй байсан, энэ бол огтхон ч гаж үзэгдэл биш гэдгийг юуны өмнө харуулж чаджээ. Кинонд Анугаас гадана олон хүчирхэг эмэгтэйг дүрсэлжээ. Хаад ноёдын чуулган болон шийдвэр гаргахад хатад нь эрчүүдтэй зэрэгцэн сууж байна. Тэдний ам хэлийг цээрлэсэн эсвэл яриаг нь тохуурхсан байдал кинонд огт алга. Кино дөнгөж эхлээд Ануг цоросынхон Сэнгэ хаантай ураг барилдуулахаар сүй тавих үйлд Юм-Агас хатан, Доржравдан хатан хоёр хоёулаа идэвхтэй оролцож байна. Доржравдан хатан “Ану охин минь хадам, авга, эр нөхөр болох хүндээ хүндэтгэлийн ёс үйлд дээ” хэмээн зааварчилна. Энэ бол жижиг зүйл биш, Анугийн аав нь энэ үгийг өчих үү, ээж нь хэлэх үү гэдэг Анугийн сэтгэхүйд өдөр шөнө шиг ялгаатайгаар нөлөөлөх байлаа. Яг л энэ эгзэгтэй мөчид Анугийн ээж нь эцгийн эрхэт ёс ноёрхсон тэр л нийгэмд албан ёсны үүрэгтэйгээр дүрслэгджээ. Ану нь байгалиасаа төрөхдөө заяасан эрэмгий зоримгоос гадна, чадалтай эрх мэдэлтэй ээж болон бусад нөлөөтэй эмэгтэйчүүдээр хүрээлүүлж өссөн. Энэ нь цаашид “Би гэж хэн бэ? Би юу хийж чадах вэ? Миний үүрэг чухам юу вэ?” гэсэн олон асуултанд өөртөө хариулахад нэмэр болж байна. Энэ кинонд Ану охин байхаасаа эмэгтэй хүн үүрэгтэй бас эрхтэй байдаг юм гэдгийг ухамсартаа шингээн авч өссөнөөр харуулжээ . Үүнд Анугийн аавын үүргийн ч бас тусгажээ. Жишээ нь Очирт цэцэн охиноо багад нь “Алдагдсан алт эрдэнэсийг эргүүлэн авч болдог. Харьд алдагдсан газар шороо эгнэгт хүнийх болдог юм” хэмээн сургаснаар Ану эх нутгаа хайрлах , хамгаалах бахархах хүмүүжилтэй, эх оронч эмэгтэй болон өссөнийг харуулжээ. ИйнхүүАнуг хүчирхэг болоход нь нөлөөлсөн нийгэм соёлын оршихуй ба бие хүн хоёр байнга уялдаатай байдгийг харуулсан шинжлэх ухааны хамгийн суурь санааг маш өег бөгөөд үнэмшилтэйгээр эхний 16 минутанд багтаан дүрсэлсэн байна. Ер ньагуу эмэгтэйчүүдийн тухай гадаадын олон сайхан кино бий. Гэхдээ ихэнх тийм кинонд гол дүрээ ганцаараа тасархай ер бусын мэтээр дүрсэлж, харин бусад эмэгтэйг нь эрэгтэйчүүдээс дорд, нөгөө л хэвшмэл байдлаар үзүүлсэн байдаг. Жишээ нь Холливуудын бүтээсэн Хятадын Fa Mulan эр хүний хувцас өмсөөд аавынхаа оронд дайнд мордон, цэргийн эрдэмд суралцаж, жанжин болон бусад эрчүүдээс илүү эрэлхэгээр байлдаж байгаагаар гардаг. Харин түүний үе тэнгийн бусад охид нь гоёж гоодож бушуухан нөхөрт гарч хүний эхнэр болохыг л мөрөөдөж байдаг. Mulan-аас бусдыг нь тэнэгдүү, явцуу сэтгэлгээтэй, залуу сайхан зүс царайнаас өөр үнэлэх зүйлгүйгээр кинонд үзүүлдэг. Түүгээр барахгүй бусад эмэгтэйчүүдийг гоо үзэмж ч үгүй, оюун ухаан нь гэж гавих юмгүй басамжилсан байдлаар харуулсан байдаг. Ингэснээрээ хүчтэй эмэгтэйг бусдаас нь тасархай ялгаварлаж Mulan-ыг ер бусын, дагина, тухайн цаг үед ганцаараа тасархай байснаар дүрсэлсэн нь сексийн ялгааг улам хэвшмэл болгосон байдаг. Феминизм гэдэг нэр томьёо нь гадаад боловч, үнэн хэрэг дээрээ олон оронд өөр өөрийн онцлог хувилбараар бий болсон хүйсийн эрх тэгш эрхийг эдийн засаг, улс төр, нийгмийн хувьд тодорхойлох зорилготой шинэ өнцөг, хандлага, сургааль, оролдлогуудыг хэлдэг. Феминист судлаач уран бүтээлчдийн хамгийн сонирхдог чиглэл нь эрх мэдлийн асуудал . Өнөөдрийг хүртэлх улстөрийн болоод бусад тайзан дээр эрчүүд давамгайлсаар ирсэн ч дэлхий дахины өнцөг булан бүрд эмэгтэйчүүдийн далд болон нууцлаг эрх мэдэл, хүч нөлөөтэй байсныг судалсаар байна. Үүнийг улс төрд “de facto power” гэж томьёолдог. Харин албан ёсны эрх мэдлийг “de juri” power гэнэ. Жишээ нь ихэнх орны ерөнхийлөгч нар “de facto” болон “ juri power”-г хоёуланг нь хослуулж чвдаг. Олон түмэнд de facto powerтэр болгон мэдрэгддэггүй Учир нь нууцлаг эрх мэдэл нь албан ёсны хууль цаазаас гадуур оршиж, илүү их боломж агуулж байдаг. Энэ санааг Юм-Агас хатны дүрийн бодгаль чанар, үйл хэрэг, үйлдлийн нөлөө гурваар хурц үзүүлсэн байна. Сэнгэ хүүгээ алдсаны дараа уй гашууд автсан эх сэтгэлээр унан уйлж дуулахын оронд улам хурцлагдаж, Лхасыг зорихоор шийдэж нууцаар алсын замд гарч байна. Язгуур угсаат хатан хүн харуул, хамгаалалт, хөсөг дагалт ч үгүйгээр дээрэм тонуул бугласан аюулт замаар явсаар хүүтэйгээ уулзаж, ахынхаа өшөөг авч, эцгийн оронд хан сэнтийд суухыг ятгана. Гэвч Орйадын шашны тэргүүн болох зорилготой хүү нь “Би сахил санваар хүртсэн Бурхны шавь“ хэмээн татгалзахад нь газар дээр ганц үртэй үлдсэн Юм-Агас хатанд эх үрийн холбоо гэсэн хамгийн нандин зүйлээрээ дэнчин тавихаас өөрөөр эргүүлж авярах арга байгаагүй болов уу? Галдан хувилгааны эхтэйгээ уулздаг хэсгийг дугуй номын өргөөнд хийсэн нь найруулагчийн нарийн дүрслэл биз ээ. Дугуй өргөөнд тойрон эргэлдэх зураг авалт, эх хүү хоёрын ноцтой яриа Юм-Агас ба бурхны шашин хоёрын мэтгэлцээн мэт харагдаж буй нь энэ эмэгтэйн асар их нөлөөг уран сайхны болон билэг тэмдгийн \symbol\ аргаар үзүүлжээ. Ухаалаг хэрсүү Юм-Агас хатан цаашлаад төрөө цэвэрлэж байгаагаар гардаг. Хүүгийнх нь аминд хүрсэн эцэг нэгтэй Цэцэн, Зодов нарыг эхтэй нь бас л de-facto хүчээ ашиглан зайлуулж, Галдангийн ирээдүйн суудлыг засаж байгаа туйлын чухал үүрэгтэйгээр гарч байна. Ер нь De facto ч бай, хууль ёс ч бай чухамхүү хүчтэй ухаантай ээжийн ачаар Галдан хаан төрөө тэргүүлж Ануг хатнаа болгосон билээ. Ану хатан Галдан хаан мориноос бууж улсаа гүйцэд төвхнүүлэх зав чөлөөгүй ойр ойрхон дайн байлдаанд мордож, эзгүйд нь Ану хатан төр улсаа захиран үлддэг байснаар кинонд үзүүлнэ. Үнэхээр хэзээний Монгол хаад ойр ойрхон дайтдаг, олон сар жилээр эзгүй байхад нь эмэгтэйчүүд ар гэр, төр улсаа авч үлддэг байсан нь тодорхой . Хатан хүний ажил юу вэ? Хүсвэл өдрийг гоёж гоодох, сайхан морь унаж , наргиж цэнгэн ордны тансаглалд умбан суугаад төр улсын хэргийг үнэнч сайд түшмэддээ даатган амьдарсан ч дур билээ. Эсвэл язгууртан бүсгүйчүүдийн жишгээр ном уншиж, зурхай зурж, дуу хөгжим наадаж суусан ч болох. Харин Ану хатныг ээж, гэргий хүн гэдгээс гадна Галдан хааны эзгүйд төр улсаа толгойлж буйгаар дүрсэлжээ. Жишээ нь Ану хатан улсын сан хөмрөг, алба татварын хэргийг эрхэлж, гадаад улсын Элчин төлөөлөгчтэй хэлцээ хийж байна.Оросын Томскийн элчтэй уулзахдаа Ану хатан зөвхөн ёс төдийн дипломат зан үйл гүйцэтгэсэнгүй, улс гүрнийхээ эдийн засаг, стратегийн чухал хэлэцээрийг хийж байна. Оросын элч Ростов: Оросын худалдаачдыг нанхиад руу Зүүнгарын нутгаар дайран өнгөрөхийг соёрхох, Зүүнгарт худалдааны татваргүйгээр арилжаа хийх гэсэн хоёр хүсэлт байна. Ану:Хэрэв танайх галт зэвсэг их хэмжээгээр нийлүүлбэл бид танай худалдаачдыг Зүүнгарын нутаг дээгүүр өнгөрүүлэхийг соёрхож болох юм. Мөн ахуйн төмөр эдлэлд хязгаар тавихгүй байхыг хүсч байна гэдэг. Гадаад бодлогоос гадна Ану хатан төрд халгаатай дотоод аюулыг ч мэдэрч, Галдан хаанд сануулж, сэрэмжлүүлж байна. Галдан бошигт Ахайг бага хатан буулгаж авсны дараа нь урьдны сүйт эр Цэвээнравдан нь Галдан хаанд ”хүчээ өргөхөөр” ирдэг билээ. Галдан хаан тэр даруйд Цэвээнравданг Ховдын газрыг захируулахаар өргөмжлөх үед Ану хатан “Жаргах цагт сэрэмж, зовох цагт тэвчээр. Цэвээнравданг сайн санасандаа танд хүчээ өргөх гэж ирсэнд би итгэхгүй байна” хэмээн сануулдаг. Хамгийн гол нь Ану хоосон сэжиглээгүй, “зөн совингоороо” нөмрөн буй аюулыг эр нөхөртөө сэрэмжлүүлсэн хэрэг биш. Харин үнэн бодит мэдээлэл дээр тулгуурласан болгоомжлол юм. Кинонд гардгаар Ану Ахайг өөрийн өргөөндөө урьж гарын бэлэг барихдаа үг яриа өдөж, Цэвээнравдан тэр хоёрын сэтгэлийн холбоо хэр бөх байсныг тандаад авдаг. Мөн Галданг эзгүй байхад Цэвээнравдан цэрэг зэвсгийн нөөцийг эзлэн, Ахай хатныг оргуулсан тухай сонсоод өөрийн биеэр саадаглан мордож, дүү Сономравдантай нь яахын аргагүй харвалдан хөнөөдөг билээ. Ийнхүү эмэгтэй хүнийг ухаантай, бие даасан, хүчирхэг талаас нь дүрсэлсний хувьд “Ану хатан” бол феминист кино болжээ. Учир нь гол дүрийн бие дааж хийж буй сонголттой холбоотой юм. Ану киноны турш амь өрсөн тулалдах эсэхээ өөрөө шийддэг. Эр нөхрөө хүлээн аюулгүй газар сууж байж болох байсан ч “Хань хамсаатнууд нь санаа буруулан нуруугаа харуулж, хайртай бүхнээ алдаж дууссан ч ганцхан би л Галдангийнхаа хажууд үлдэх гэж мөнх галд мөргөн хатан нь болсон бус уу? Тэгээд ч Монгол туургатны ариун голомт Халх нутгийн газар шороон дээр үхэж болно, ялагдаж л болохгүй.” гэж сэтгэлийн үгээ өчөөд амиа хайрлахгүй тулалдахын тэмдэг бугын баг мориндоо зүүхйг тушаадаг. Ануг хуяг дуулгаа өмсөөд эцсийн тулалдаанд гарахад унтарч буй дөрвөн зулоын нэг нь асаатай үлддэг нь Ану хатны мохошгүй зориг, итгэл найдварын билгэдэл юм. Уг нь түүнийг хэн ч амь өрсөн тулалдахыг ятгаагүй. Ер нь хатан хүн байлдах ч албагүй. Амь өрссөн дайн дажны талбар бол эмэгтэй байх газар, эрхлэх үйл биш гэсэн хэвшмэл ойлголтыг эвдсэнээрээ энэ бол феминист бүтээл юм. Мөн давтан хэлэхэд Анугаас гадна амь сахигч харваач бүсгүйчүүд эцсийн мөчөө дуустал газар шорооныхоо төлөө тулалдаж буйг дүрсэлснээр энд Ану хатан л ганцаараа ер бусын онцгой эмэгтэй байсан биш гэдгийг харуулж чадсан байна. Түүхэнд ихэнх хүчирхэг эмэгтэйчүүд эрчүүдийг орлож байгаагаар дүрслэгддэг . Жишээ нь Оросын Хоёрдугаар Ekaterina хатан хаан гуравдугаар Петрийн хатан болж Прүссээс Орост бэр болж ирсэн билээ . Хожим гуравдугаар Петр төрийн эргэлтээр нас барж, хоёрдугаар Ekaterina хаан ширээнд заларчээ. Ийнхүү хаан төрийг атгасан Ekaterina нь Орос улсын газар нутгийг асар их тэлж, төрийг хүчирхэгжүүлж чадсаныг Оросын Алтан үе гэж нэрлэдэг юм. Ану хатан тохиолдлоор, шахалтаар эсвэл аргагүй эрхэнд төрийн хэрэгт оролцоогүй. Ану өөрийнхөө ухамсраар Галдан бошигттой хавсран төр түшилцдэг байсан. Мөн зохиолч Б.Шүүдэрцэцэг нь феминист үзэлтэй зохиолчийн хувьд энэ түүхэн хатныг бие даасан, хэвшмэл бус байр суурьтай, хүчирхэг эмэгтэй талаас нь товойлгон дүрсэлж чадсанаараа Монголын кино урлагт анхны феминист хандлагатай түүхэн уран сайхны кино бүтээсэн байна. Нүд хужирлахуй ба эрчүүдийг дүрсэлсэн нь Болливууд, Латин Америк болон Өмнөд Солонгосын олон анггит кино бүтээгч компаниуд, ялангуяа Холливуудын студиуд тухайн үйл явдал, утга санаагаа гаргахаасаа илүү, кино одууддаа тохируулж зохиолоо бичдэг. Өөрөөр хэлбэл кино үзэхээсээ урьдаар үзэгчид Julia Roberts юм уу Jude Law –ийг үзэх гэж тасалбар худалдан авна гэж тооцоолдог. Саяхан хүртэл киноны ертөнцөд хамгийн үнэтэй зүйл бол “дэлгэц дээрх” эмэгтэй хүний “бие” байлаа. Ялангуяа нүцгэн бие. Үүнийг феминистүүд “ Эмэгтэй хүнийг бараа таваар, секс обьект, нүд хужирлах эд бараа болгож байна. Харин эрэгтэй хүнийг хүчирхэг, дээрэнгүй, манлайлагчаар дүрсэлж хүйсийн ялгааг албаар тодотгож байна” хэмээн шүүмжилсээр ирсний ачаар сүүлийн үед киноны хандлага өөрчлөгдөж байна. Судлаачдын үздэгээр кинонд эрэгтэй дүрийг баатрын, цэргийн, алуурчны эсвэл хар костюмтэй бизнесмен, эсвэл хар савхин хүрэмт гэмт хэргийн бүлгийн ахлагч гэхчлэн хүчирхэг хувцастайгаар үзүүлдэг. Миний олзуурхсанаар “Ану хатан” кинонд эмэгтэй хүнийг сексийн обьект болголгүйгээр маш дэвшилттэй талаас нь үзүүлж чадсан байна . Түүхэн кино бүү хэл, орчин үеийн кинонд ч эрэгтэй хүнийг аав, хайртай ханийн өнцгөөс, эсвэл сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлжбайгаагаар дүрслэх нь тун бага байдаг. Гэтэл уг кинонд Галдан хаан, Анугийн аав Очирт цэцэн нар нь цөм хүүхдүүдээ хайрлаж, тэдэнтэй ярьж байгаагаар, тэднийгээ хараад сэтгэл нь хөдөлж байгаагаар үзүүлсэн нь асар том дэвшил юм. Мөн Галдангийн баатрууд нь сэтгэл хөдлөлөө илэрхийлж, уйлах, орилох, уурлах, дайны талбар дээр галт зэвсэгтэй тулаад сэтгэл зүйн хувьд шоконд орж байгаагаар, бас гүн эмгэнэлд автаж байгаагаар гарч байна. Ингэж сэтгэл хөдлөлтэй, түүнийгээ илэрхийлж байгаагаар гарч байгаа нь баатруудын эр хүний шинж нь алга болчихсонгүй, харин ч эрэгтэйлэг шинжийг улам баяжуулж байна. Кино ба эх оронч үзэл Кино шүүмжлэх маш амархан. Яагаад гэвэл шүүмжийг өөрийг нь тэр болгон “шүүмжилдэггүй”. Кино бүтээх нь үгээр илэрхийлшгүй хэцүү. Нэн ялангуяа “Ану хатан” шиг намтарчилсан, драма, тулаант, бодит түүхэн гээд асар том бүтээлийг бүхэлд нь өө сэвгүй бүтээнэ гэдэг эдийн засгийн үзүүлэлт доогуур, маш жижигхэн зах зээлтэй Монголын хувьд ахадсан уран бүтээл юм. Бид аливаа юмыг “шүүмжлэхийн” тулд л шүүмжилж оюуны таашаал авдаг болжээ. Ухаалаг, онолын үндэстэй шүүмж нь тухайн уран бүтээлчийг улам чадавхижуулдаг. Гадаадад ажиллаж, амьдардаг бидний өнцгөөс харахад Монголчууд дэлхий тавцанд өөрсдийгөө таниулах гэж эрвийх дэрвийхээрээ зүтгээд ч гадаадад бидний тухай мэдээлэл хомс байдагт гутарч гоморхож, гадныхан биднийг ямагт буурай дорой, хоцрогдсон харанхуйгаар төсөөлдөгт эмзэглэсээр ирлээ. Мөн дотооддоо Монголчууд өөрсдийн хүчирхэг оршихуйг хайж, хаа нэгтэйгээс Чингис хаан ч юмуу, Мөнх тэнгэр нь ч юмуу аль нэгэн далдын хүч ирээд биднийг өөд нь татаж дэлхийн жишигт хүргэчих ч юм шиг найдаж, горьдсоор л 21-р зуунтай золголоо. Яг үнэндээ бид монгол үндэстний тухай хангалттай сурталчилж, бүтээж туурвихгүй байж гадаадынханд гомдоод, хийсэн бүтээснийг нь шүүмжлээд ч яах юм билээ. Мөн өөрсдийнхөө зориглоод хийчихсэн “Ану хатан” шиг бүтээлийг ад шоо үзээд ч яах билээ. Өнөөгийн дэлхийн кино зах зээлд Холливууд, Болливууд болон Өмнөд солонгосын компаниуд л ноёрхож байна. Манайхтай л адил хоорондоо хөлөө жийлцсээр байгаад Франц, Герман, Английн сонгодог уугуул том компаниуд болон бусад орны киноны үйлдвэрүүд дампуурсаар байна. 1990-ээд онд Өмнөд Солонгосын чөлөөт кино үйлдвэрлэгчид үндэсний зах зээлээ Холливуудын кинондэ злүүлэхгүйн тулд бослого гаргаж, суулт хийсэн түүхтэй. Энэ тэмцэлд солонгосын кино одууд, зохиолчид, найруулагчид нь нэгдэхдээ үсээ хусаж, толгойдоо тууз зүүгээд, нас барсан, авсанд хэвтэж буйгаар зургаа авахуулан самбар болгож бариад жагсаж байсан юм. Энэ тэмцлийн ачаар Солонгосын зах зээл дэх Холливуудын киноны хувь хэмжээг хуулиар хязгаарлаж, эх орныхоо “үйлдвэрийн” киног хамгаалж үлдсэн түүхтэй. Одоо Өмнөд Солонгос Холливуудын дараа бараг л дэлхийд киногоороо ноёлж, Солонгосын соёлыг түгээж байна. Энэ нь асар их валютын орлогоос гадна Солонгосын нэр хүндийг өсгөж, соёлын “зөөлөн хүч” буюу “soft power”-ээр дэлхийг эзэгнэх боломж өгч байгаа билээ. Харвардын Их сургуулийн доктор, Массачусетсийн технологийн их сургуулийн багш, ассент профессор, судлаач, 2013 оны Левитаны нэрэмжит хүмүүнлэгийн шагналт, антропологич Буяндэлгэрийн Мандухай |
| “Ану хатан” кино нь феминист бүтээл болох нь |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА,ЭМ ЭМЧИЛГЭЭ,ХУВИЙН АЖЛААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ ЦАГ ЗАВ БОЛОН БУСАД БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ "МОСКВАД БАЙГАА МОНГОЛ" ТАНЫ АЖИЛД ТУСАЛНА. * ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ БИД УГТАЖ ЗУУЧИЛЖ,ЗОЧИД БУУДАЛ БОЛОН БИЛЕТ ЗАХИАЛАХ,ХЭЛМЭРЧЛЭХ,УНААГААР ҮЙЛЧИЛНЭ. ТА sogsoo_o@mail.ru ХАЯГААР БОЛОН +79175773401 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ. МОНГОЛ ДАХЬ УТАС: 99804935 , 98682425 , 99948455
2015-02-24 | 14:49:48 | 178.214.33.142 | |
Зочин за ******** ******** унэндээ ******** кино болсон бна лээ. Хуулаад дууриагаад дууриагаад ийм ******** юм хийж байхад энэд магтаад бхийн.
2014-02-19 | 22:23:52 | 61.50.138.150 | |
|
|
|
|
|

ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
|
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. »»
|
|
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 12:19 С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
|
С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ »»
|
|
Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье! 12:13 Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
|
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 12:05 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
|
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны »»
|
|
21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо 19:07 Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. »»
|
|
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18:36 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн »»
|
|
Чуулган: Монгол улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжив 18:33 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн »»
|
|
Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ 15:48 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг
|
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг »»
|
|
Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна 14:23 Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө
|
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө »»
|
|
Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна 13:16 Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад
|
Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад »»
|
|
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэлээ 13:02 Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг »»
|
|
Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо 13:00 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага,
|
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, »»
|
|
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна 13:00 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос »»
|
|
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 12:59 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон
|
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон »»
|
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халжээ 12:46 Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга »»
|
|
Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй 12:44 БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд
|
БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд »»
|
|
Сэрэмжлүүлэг: Салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг хэрэглэснээс болгоомжилно уу 18:00 Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон
|
Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон »»
|
|
ГЕГ: Их хэмжээний байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүллээ 17:48 Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу
|
Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу »»
|
|
Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна 17:30 Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар »»
|
|
Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ 17:22 Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож
|
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож »»
|
|
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 10:23 Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн
|
Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн »»
|
|
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10:21 1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт
|
1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт »»
|
|
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10:20 Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч
|
Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч »»
|
|
"Тэргүүн хурд-2026" уралдаан зохион байгуулах эрх авах аймгуудын уяачид, холбоодоос санал авч байна 10:13 Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан
|
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан »»
|
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа 10:10 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэйн нэгдсэн эмнэлэгт ажиллав 10:04 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн »»
|
|
Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ 09:54 Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн
|
Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн »»
|
|
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 09:51 БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа
|
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 16:44 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо,
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, »»
|
|
Гаалийнханы авлигын асуудал дуусахгүй нь бололтой 16:42 Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас
|
Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас »»
|
|
Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо 16:42 “Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны
|
“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны »»
|
|
Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ 16:40 Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах
|
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах »»
|
|
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна 13:04 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг »»
|
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 10:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх »»
|
|
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо 10:24 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний
|
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний »»
|
|
Монголоос явахдаа заавал авч явах ёстой хоол-"Талын Монгол" брэнд 10:21 2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна.
|
2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна. »»
|
|
О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон 10:21 Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл
|
Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл »»
|
|
Э.Ганхүүг 48 цаг баривчлаад суллаж, хилээр гарахыг хориглов 10:18 “Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн
|
“Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн »»
|
|
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ 09:29 Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.
|
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. »»
|
|
Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө 16:37 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв 15:24 Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.
|
Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. »»
|
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|