 |
|
 |
|
Ү.Батбаяр: Төрд татвараа төлдөг ч дэмжлэг авах нь ховор |
|
|
 |
|
 |
Ү.Батбаяр: Төрд татвараа төлдөг ч дэмжлэг авах нь ховор
2014-02-05Одоогоос арав гаруй жилийн өмнө хоёрхон хүнтэй бизнесийн гараагаа эхэлж байсан Ү.Батбаяр өдгөө 120 гаруй  хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Тавилгын засвараас эхэлсэн түүний бизнес өнөөдөр “Best буйдан”, “Best house”, “Best Style”, “Best Service” гэсэн төрлөөр үйл ажиллагаа явуулдаг компани болон өргөжжээ. Түүнийг “Бизнес, хөгжил” буландаа урилаа.
-Та бизнесээ анх яаж эхлүүлж байсан бэ?
-Би багаасаа модоор ор, ширээ сандал зэрэг тавилга хийдэг байсан. Бага зэрэг гарын дүйтэй байсан маань энэ салбарт хөл тавихад дөхөм болсон. Дунд сургуульд байхаасаа модоор жижиг сажиг зүйл их хийдэг байлаа. Оюутан болоод ч орхиогүй.
2000 оны эхээр монголчууд ихэвчлэн урд хөршөөс тавилга, буйдангаа авдаг байсан үе. Өнгө үзэмж сайтай ч гарын ая даахгүй, удаан хэрэглэх боломжгүй эвдрэх нь их. Тиймээс 2004 онд тавилга засвар нээхээр шийдэж “Best тавилга засвар”-ын бизнесээ эхлүүлж байсан түүхтэй. Өөрөөсөө гадна нэг туслахтай, айлаар явж эвдэрсэн тавилгуудыг засдаг байсан нь надад их туршлага болсон. Монгол хүн яагаад буйдангаа хийж чадахгүй гэж бодох үе ч байв. 2011 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж “Best” буйдангийн үйлдвэрээ нээж, буйдан үйлдвэрлэх болсон. Анх таван хүнтэйгээр буйдангаа хийж эхэлсэн. Айлаар тавилга засч явахдаа технологийн хувьд судалгаа хийсэн гэх үү дээ. Юунаас болж эвдрэл гардаг шалтгааныг нь олохыг хичээсэн. Ингээд сайн чанартай буйдан хийх хүсэлдээ хөтлөгдсөөр өнөөг хүрлээ.
-Эрхэлж байгаа бизнесийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Одоогийн байдлаар буйдан үйлдвэрлэж, канад технологийн байшин барьж байна. “Best Style” компани нь барилга, байшингийн бүх төрлийн дотоод тохижилтыг хариуцан ажилладаг. Харин “Best Service” компани хивс, буйдан цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-Анх бизнесээ эхлүүлэхдээ дэмжлэг авч байв уу?
-2011 онд жижиг дунд үйлдвэрлэлээс 11 сая төгрөгийн зээл авч байсан. Одоо төлөөд дууссан. Мэдээж энэ нь дэмжлэг болж байгаа. Гэхдээ төр, бизнес эрхлэгч хоёрын холбоо муу байдаг. Үндэсний үйлдвэрлэл нэртэй үзэсгэлэн, худалдаа жил бүр зохион байгуулагддаг. Очоод үзэхээр эсгий шаахай, дээл, түрүүвч, ноолууран бүтээгдэхүүн, үндэсний хувцас, даршилсан ногоо л байдаг. Төрөөс дэмжлэг үзүүлж байгаа нь сайн ч яг ямар чиглэл, салбарт илүү анхаарч ажиллаж байгаа нь тодорхойгүй. Тиймээс энэ төрлийн зохицуулалт байнга үгүйлэгдэж байна.
-Таны бодлоор төр, бизнес эрхлэгч хоёрын хоорондын харилцаа ямар байх ёстой юм бэ?
-Төрдөө татвар төлөх нь иргэн хүний үүрэг. Гэхдээ татвар төлдөг, татварт хувь нэмрээ оруулдаг хүнээ бодлогоор дэмждэг байх нь чухал. Би иргэний үүргээ ухамсарлаж, аж амьдралаа дээшлүүлэх гээд бизнесээ эхлүүлсэн. Жижиг үйлдвэрлэл маань өргөжиж одоо 120 гаруй хүнийг ажлын байраар хангаад явж байна. Одоо байгаагаа ахиулаад цаашаа дахин нэг алхам ахих бодол байна. Гэвч бидэнд тэр алхам дэндүү хол байна. Юм хийж байгаа үед бусдаас тусламж авах биш өөрөөсөө боломжийг хайдаг. Энэ үед л төр гарч ирэх хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь, ажлын байрыг бий болгоно гээд яриад байдаг. Гэтэл гааль дээр даавуунд ногдуулах татвар өндөр. Бид даавууг даавуу чигээр нь зардаггүй. Түүнийг оёж, боловсруулж, бүтээгдэхүүн болгож зарж байна гэдэг ажлын байр бий болгож байгаа хэлбэр юм. Даавууг дагаад ажлын байр гэдэг ойлголтыг бий болгож, татвараас хөнгөлөх болон бодлогын хэмжээнд хийж болохуйц арга хэмжээ авбал энэ салбар хөгжих боломжтой. Төрөөс үзүүлсэн дэмжлэг буцаад боломж болж, орж ирэх ёстой. Төр татвараа авдаг ч буцаад бизнес эрхлэгчдэд боломжийг олгох хэрэгтэй. Мөн утааг бууруулах талаар олон жил ярьж байгаа. Зөвхөн зуух солих зэргээр асуудал шийдэгдэхгүй. Харин дулаанаа хадгалах чадвартай канад технологиор барьсан байшинг түлхүү бариулах асуудлыг бодлогын хэмжээнд хэрэгжүүлбэл хэн хэндээ хэрэгтэй юм. Төрөөс ийм төрлийн арга хэмжээг авч чадвал жинхэнэ утгаараа хөрсөнд шингэсэн бодлого болж чадна.
-Үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжиж байгаа гэдэг. Мэдээж ноолууран бүтээгдэхүүн, үндэсний хувцасны салбар түлхүү хөгжиж байна. Харин танай салбарын хувьд?
-Манай салбарын хувьд нурсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, нийгэм солигдох тэр үеэс энэ салбар нурсан. Социалист нийгмийн үед боломжийн салбар байсан. Нэгдэл дундын үйлдвэр, модон завод, мод боловсруулах үйлдвэрт 10 мянга гаруй хүн ажлын байраар хангагддаг байсан. Харин эдгээр газар хувьчлагдсанаас хойш манай салбар хүний нөөцгүй болсон гэж хэлж болно. Учир нь БНХАУ-аас тавилга, хэрэгсэл их хэмжээгээр орж ирсэн. Модон тавилга, хэрэгслийн хувьд урд хөршид ийнхүү зайгаа тавьж өгснөөр салбар хөгжихгүй байна. Сүүлийн хоёр жилээс энэ салбар сэргэж байна.
-Бизнес, эрсдэл хоёр салшгүй холбоотой байдаг. Таны бодлоор бизнес эрхлэгч эрсдэлийг яаж даван туулах ёстой вэ?
-Миний бодлоор эрсдэл гэдэг бэрхшээл. Хүн бүрт бэрхшээлийг даван туулах чадвар бий. Өөрт байгаа чадвартаа тулгуурлан бэрхшээлийг давж чадвал эрсдэл гэдэг дараагийн ойлголт болно. Мэдээж эрсдэл бий. Тооцоолоогүй эрсдэл гарч ирэх тохиолдол гардаг. Түүнийг урьдчилж харах чадвар, мэдрэмж хэрэгтэй. Манайхан тэр бизнесийг хийвэл ашигтай гэсэн хөнгөн бодлоор туйлшрах нь их. Гэтэл тэр нь маш амархан ажил учраас өрсөлдөгч олон байдаг. Өрсөлдөгч олон байхын хэрээр бизнесийн орон зай хуваагдаж, хөгжих нь бага болдог. Миний бодлоор хэн нэгнийг даган дуурайхаас илүү би энэ салбарт яг юу хийж чадах вэ гэдгээ харж чадах мэдрэмжтэй байх ёстой гэж үздэг. Бизнес хийж байгаа хүн дайчин бас мэдрэмжтэй байх ёстой. Үүнээс гадна алсын хараатай байх нь чухал. Аливаа зүйлийг урьдчилан харах мэдрэмж тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй. Мөн туршлага гол үүрэгтэй. Туршлага хуримтлуулж байж бизнес хийнэ. Багаас нь эхэлсэн бизнес унасан ч эрсдэл нь бага, зөөлөн унадаг байх. Харин их хэмжээний хөрөнгөөр том бизнес хийнэ гэж төлөвлөж байгаа хүмүүсийн хувьд эрсдэлтэй гэж боддог.
-Тэгвэл танай барьж байгаа байшин мэргэжлийн төвшинд баригдаж байгаа юу. Бусад канад технологиор барьсан байшингаас юугаараа ялгаатай юм бэ?
-Бидний гол баримталдаг зүйл бол аливаа зүйлийг хийхээсээ өмнө судлах. Канад тенологийн байшингийн хувьд дэлхий нийтээрээ тархсан технологи. Ялангуяа, урд, хойд хөрш маань энэ технологийг их хэрэглэдэг. Чулуу эсвэл тоосгон байшинд хүн ороод амрахад сайн амарч чаддаггүй. Канад технологийн байшингийн хувьд агаарын солилцоо нь өндөр байдаг учир 12 цаг амрах амралтыг дөрвөн цагт авдаг. Мөн дулааны алдагдал бага. Хүйтэн ширүүн уур амьсгалтай Монгол орны нөхцөлд канад технологи шалгарсан арга болоод байгаа. Бусдаас ялгарах бидний онцлог гэвэл энэ технологийг Монголд нутагшуулах гэж байна. Тухайлбал, монгол хүний амьдралын онцлог болон ашиглалтын явцад ямар давуу тал гарах талаар судалж байна. Мөн бага өртгөөр иргэдэд хүргэх нь чухал. Эрс тэс уур амьсгалтай, газраасаа 100 хувь хөлддөг энэ нөхцөлд шалнаасаа дулаалга хийдэггүй. Тиймээс өвөлдөө хүйтэн өвөлждөг. Канад байшингийн хананы хувьд метр 20 см тоосгон хананы хэмжээтэй адил дулаан хадгалах чадвартай. Дээврээсээ дулаалга хийдэг. Гэхдээ манайд барьж байгаа байшингийн дулаан нь шал, дээврээсээ алдагддаг.
-Танайх хэдэн төрлийн буйдан үйлдвэрлэж байна. Байшин болон буйдангийн дундаж үнэ хэд вэ?
-54 метр квадрат байшин 27 сая төгрөгийн үнэтэй байсан. Метр квадрат нь 500 мянган төгрөг. Валютын өсөлтөөс шалтгаалан энэ жил үнэнд бага хэмжээгээр хэлбэлзэл орж байгаа. Одоогийн байдлаар 70 гаруй төрлийн буйдан үйлдвэрлэдэг. Үүнээс 30 орчим төрлийн буйдан худалдаанд гардаг. Буйдангийн хувьд 450 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн үнэтэй байна. Буйдан хийх технологийн хөгжлийн төлөө гурван жилийн турш бүх мэдлэг, чадвар, чадлаа зориулан ажиллаж байна. Бид зөвхөн хятад буйданг судлаагүй. Бүх чиглэлийн буйданг судалсан гэж болно. Мужааны, оёдлын технологи нь хаанаа байдгийг нарийн судалсны үндсэн дээр хийж байгаа. Манайд гэр хорооллын айл их байдаг. Жижиг талбайтай айлд зориулаад ор болдог буйдан үйлдвэрлэдэг. Мөн тоос, тортогтой орчинд угааж цэвэрлэж болдог буйдангийн бүрээс хийж байна. Хэрэв авч болохгүй тохиолдолд хөнгөхөн цэвэрлэж болох зэрэг Монголын амьдрал, ахуйд тохирсон бүтээгдэхүүн гаргахыг хичээж байна. Бизнес хийнэ гэдэг зүгээр л хийнэ гээд шийдээд хийдэг амар ажил биш гэдгийг энэ хугацаанд ойлгож, мэдэрч явна. Бизнес хийж байгаа хүн эцсийн хэрэглэгч нь хэн байх вэ гэдгийг байнга бодох хэрэгтэй.
-Түүхий эдийн гол хэсэг нь мод. Гэтэл ой, модоо хамгаалах талаар ярьж байгаа энэ үед асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?
-Түүхий эдийн үйлдвэрлэл манайд хөгжөөгүй байна.Тиймээс ЗХУ, БНХАУ, БНСУ-аас түүхий эдээ авдаг. Бид Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ эндээс авдаг. Тухайлбал, модон материал. Болж өгвөл ой цэвэрлэгээнээс гарсан өнгөлгөөний модыг авч хэрэглэдэг. Залуу мод заавал хэрэглэх шаардлагагүй. Гэхдээ өнгөлгөөний модыг хэрэглэлээ гээд чанарын хувьд муу байдаггүй. Байшингийн хувьд БНХАУ-ын канад технологийн байшин үйлдвэрлэдэг албан ёсны газруудаас авдаг. Учир нь энэ төрлийн түүхий эд хийх үйлдвэрлэл манайд хөгжөөгүй байна.
-Адилхан үйлдвэрлэл явуулдаг өрсөлдөгч компаниуд байна уу?
-Хятадууд байна. Тэд Монголд үйлдвэрлэв гэсэн шошго наагаад хятад буйдан зардаг. Ийм төрлийн худалдаа эрхлэхэд ямар ч хяналт байхгүй байна. Ядаж овор ихтэй, бэлэн бүтээгдэхүүний татварыг нэмэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Манайд энэ чиглэлийн 4-5 компани байгаа.
-Монголд бизнес эрхлэх хууль, эрх зүйн орчин ямар байгаа вэ. Хүний нөөцөө хэрхэн сонгож авдаг вэ?
-Бэрхшээлтэй зүйл олон бий. Гэхдээ хүнд хэцүүг нь урьтал болгохгүй аль болох болгох талаас нь хичээн ажиллаж байна. Нэг жижиг жишээг дурьдахад хариуцлага тооцох эрх зүйн орчин алга. Нэг ажилтан маань гурав хоног ажлаа таслаад ирэхэд нь хариуцлага тооцох хууль, эрх зүйн орчин байдаггүй. Манайх мужаан, оёдолчин мэргэжилтэй хүмүүсийг авдаг. Монголд ийм төрлийн хүний нөөц байхгүй учир ажиллах хүчээ өөрсдөө сургаж авдаг. Хамгийн гол нь ажил хийх сэтгэлгээтэй байх нь чухал.
-Худалдан авагч олон байх тусмаа бизнес өргөждөг. Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тал дээр хэр идэвхтэй хандаж байна вэ?
-Өнөөдөр бид хэн нэгнийгээ дэмжих хэрэгтэй байна. Тухайлбал, гурван жилийн өмнө монголчууд буйдан хийж чадахгүй гэж дэмждэггүй байсан. Мэдээж гэрээрээ тавилга хийж байгаа хүмүүс байгаа. Үйлдвэрлэлийн хэмжээнд бол өөр хэрэг. Зах зээлийн салбарт танигдахын тулд нэлээдгүй зүйл зарцуулсан. Бидний хамгийн гол зарцуулсан зүйл бол сэтгэл юм. Би тавилга засч байхдаа хэзээ ч үнэ ярьдаг байгаагүй. Тавилгыг нь засч өгөөд та өөрөө мэдээд төлбөрөө өг гэдэг байсан. Нэг хүн ганцхан хадаасыг 15 мянган төгрөгөөр үнэлж байсан үе бий. Тэр хүний гаргасан сайхан сэтгэл нь өөрөө өнөөдрийн 120 гаруй хүний ажиллах нөөцийг бий болгож байгаа юм. Хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ гэсэн сэтгэлээр хандвал олон салбар хөгжих болно. Гурван жилийн өмнө Замын-Үүдээс нэг хүн буйдангийн захиалга өгөхөөр ирж байв. Уг нь цаашаа хил даваад л буйдан худалдаж авбал тэр хүнд өөрт нь амар, хямд тусах байсан. Гэхдээ тэр хүн мөнгөө урд хөрш рүү гаргахыг хүсээгүй. Эх орондоо үлдээж үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн сэтгэлтэй байсан юм. Энэ мэт үнэн сэтгэлээсээ үндэсний үзэлтэй хүмүүс олон байгаасай.
-Цаашид бизнесээ өргөжүүлэх талаар төлөвлөж байгаа байх. Танайх орон нутагт салбартай юу?
-Манайх Өмнөговь аймагт салбараа нээсэн. Одоо Өмнөговьчууд хятад буйдан авахаа болиод монгол буйданг сонгож байна. Тэнд амьдарч байгаа хүмүүс хятад руу мөнгөө гаргахыг хүсэхгүй байна. Монголдоо үлдээхийг хүсч байгаа нь сайхан. Бид бүгдээрээ ийм сэтгэлтэй байвал хөгжиж чадна. Монголоос авч байгаа буйдангийн ард монгол хүний амьдрал сайжирч байна. Нэг хүний ард таван хүн байдаг. Өөрөөр хэлбэл, монголдоо оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Байшингийн хувьд нэг үеэ бодвол хүмүүс канад технологийг их сонгодог болсон. Бид 2006 оноос хойш энэ чиглэлийн судалгаа явуулсан. Хоёр жилийн өмнөөс байшин барьж эхэлсэн юм. Энэ жилийн хувьд арай өөр төвшинд байшингаа барихыг зорьж байна. Боломжийн орлоготой, залуу гэр бүлд зориулан байшингаа барьж байгаа. Нөгөө талаас гэр хорооллын гэж ад үзэгдээд байгаа иргэдэд илүү ойртож үйлчлэхийг хичээж байна. Тухайлбал, бидний барьсан 54 метр квадрат талбайтай байшинг цахилгаан паараар халаагаад өвөлжиж байна. Гал түлэх, пийшин барих шаардлагагүй. Харин энгийн байшин дулаан алдахын хэрээр гал түлдэг. Ийм нөхцөлд утааг бууруулах талаар яриад ч хэрэггүй. Гол асуудал нь байшингийн дулаан алдагдалд байгаа юм шүү дээ. Мөн энэ жилээс байшингаа дотроо ариун цэврийн өрөөтэй, устай болгох талаар судалж байна. Дэд бүтэцгүй ч ийм боломж байгаа.
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ |
| Ү.Батбаяр: Төрд татвараа төлдөг ч дэмжлэг авах нь ховор |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|