 |
|
 |
|
Д.Сарангэрэл: Ах захаа хүндэлдэг, ёс заншлаа дээдэлдэг хүмүүжилтэй болж төлөвшинө гэдэг зөв явахын үндэс |
|
|
 |
|
 |
Д.Сарангэрэл: Ах захаа хүндэлдэг, ёс заншлаа дээдэлдэг хүмүүжилтэй болж төлөвшинө гэдэг зөв явахын үндэс
2014-01-28
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй сар шинийн уламжлалт баяр, ёс заншил, гэрийн эзэгтэйн баярын бэлтгэл, гишүүний ажил амьдралынх нь талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 
-Энэ өдрийн мэнд хүргэе. Парламентад суудалтай эмэгтэй гишүүдэд НАМЗХ-оор дамжуулан санал хүсэлтүүд ирсэн гэсэн. Танд ямар санал хүсэлт ирсэн бэ. Танилцаж амжсан уу?
-Тийм ээ. НАМЗХ нам харгалзахгүйгээр УИХ-ын 11 эмэгтэй гишүүнд хандаж ямар асуудлаар голлон анхаарах талаар олон нийтийн санал бодлыг сонсч байгаа. Гишүүн бүрт хандсан асуудлыг ч нэгтгэж байгаагаа хэвлэлээр зарласан. Удахгүй өгөх байх.
-Та нэлээдгүй хугацаанд хөдөө, орон нутгаар болон нийслэлийн иргэдтэй уулзлаа. Иргэдийн зүгээс төр засагтаа ямар хүсэлтийг уламжилж байна вэ?
-МАН бүхий л төвшиндээ иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийж санаа бодлыг нь сонсч байна. УИХ дахь МАН-ын гишүүд, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд бүх аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажилласан.Одоо ч энэ ажил үргэлжилсээр байна.
Долоо хоног бүрийн мягмар гарагт намын байранд болон гадуур явж уулзалт хийсээр л байна. Уулзаад өнгөрөх бус иргэдийн санаа бодлыг ажил хэрэг болгох, төр засгийн шийдвэр, хууль, тогтоомжид тусгах талаар бид идэвхтэй ажиллаж байна.
Иргэдийн гол ярьж байгаа зүйл ажилтай орлоготой болох, авдаг цалин, тэтгэвэр, тэтгэмж амьдралынх нь хэрэгцээг хангадаг болгоход л төр засаг анхаарах ёстойг хүсч бас шаардаж байна. Бараа, бүтээгдэхүүний үнийг дийлэхээ больж сөхрөх нь гэдгээ хэлж байна.
Цөөн хэдэн монголчууд улстөржиж талцаж байгаад эмзэглэж байна гэдгээ ч мөн хэлж байсан. Ер нь хэзээ амьдрал сайхан болж, амар амгалан аж төрөхийг хэлээд аль гэсэн дээ. МАН-ын намын бүлэг иргэдийн санал хүсэлт, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн ялгааг арилгах, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үнийн өсөлтийн индекстэй уялдуулан өөрчлөх, төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг 10-аад хуулийн төсөл санаачлан өргөн бариад байна.
-Энэ жилийн хувьд хүлээлт үүсгэсэн ямар хуулийн төслүүд дээр ажиллах бодолтой байна. Эмэгтэй гишүүдийн дэмжлэг болон хувь гишүүний зүгээс?
-Юун түрүүнд намын бүлгийн 26 гишүүний хамтран санаачилсан хуулийн төслүүдийг ажил хэрэг болгох нь чухал. Нийгмийн захиалга болсон эдгээр хуулиудыг гаргахад идэвхтэй оролцох үүрэг бидэнд бий.
Түүнчлэн Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсронгуй болгох, амьдрал ахуй болон цаг үеийн шаардлагад нийцүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын талаархи хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдал, цаашид авах арга хэмжээ, эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин, хангамжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд байнгын хорооны гишүүдийнхээ хамт ажиллахаар төлөвлөж байна.
-Эмэгтэй гишүүдийн бүлэг маань он гарсаар нэлээд чимээгүй байна уу даа. Энэ жил та бүхэн хэнээр удирдуулах бодолтой байна?
-Эмэгтэй гишүүд маань урьдын адил идэвхтэй,эрч хүчтэй хэвээр байгаа. Дор бүрдээ л ажилтай завгүй гүйлдээд байна. Одоо Архины хяналтын тухай хуулийн төсөл дээр хамтаараа ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлээр дотоодын болон гадаадын холбогдох хүмүүстэй уулзаж, яриа хэлэлцүүлэг ч хийж байна. Цаашдаа хийхээр төлөвлөж буй ажил бидэнд багагүй бий. УИХ дахь эмэгтэй бүлгийн гишүүд ахлагчаа өөрчлөх тухай яриагүй. Л.Эрдэнэчимэг гишүүн маань сайн ажиллаж байгаа. Удахгүй жилийн ажлаа дүгнэж ярилцах байх.
-Бид хоёрын ярилцлага улстөрч эмэгтэй, сэтгүүлч гэсэн үүднээс бус жирийн гэрийн эзэгтэйн сар шинийн бэлтгэл, хэр сайн ээж, хань вэ гэдгийг нь сонирхоё гэж бодсон юм. Уншигчид маань ч дандаа л улстөрчдийн хууль ярьсан ярилцлага уншсаар байдаг болохоор энэ удаад өөр байлгамаар байна. Та зөвшөөрч байна уу?
-Тийм ээ.
-Модон морин жилтэйгээ золгох сар шинийн бэлтгэл гээд иргэд маань тун завгүй байна. Таны хувьд өнгөрч одсон жил хэр ээлтэй ивээлтэй жил болж өнгөрөв. Ямар амжилтаар нэг жилийг өнгөрүүлсэн байна вэ?
-Төр түшилцэх 76 гишүүний нэг боллоо, өнгөрөгч онд. Намынхаа Удирдах зөвлөлд дахин сонгогдлоо. Амьдрал эрээнтэй бараантай, зовлон жаргал ээлжилж байдаг хойно энэ бүхнийг тойрохгүй дайрч л байна. Бүхэлдээ нэгэн сайхан жилийг үдэж нөгөө нэгэн ялгуусан хэмээх тодотголтой хийморьтой жилийг угтаж байна даа.
-УИХ-ын гишүүний ажил их завтай юм шиг харагддаг ч нэлээд завгүй ажил. Гэрийн эзэгтэйн үүргийг хэр сайн биелүүлж амжих юм?
-УИХ-ын гишүүнийг завтай гэж үзэж болохгүй. Хавтас дүүрэн хуулийн төсөл уншина, холбогдох хүмүүстэй уулзана, уулзалт хэлэлцүүлэгт оролцоно, судлах лавлах зүйл ихтэй.
Ер нь зав чөлөөгүй, өндөр хариуцлагатай алба. Хувийн хэвшилд ажиллахад цаг заваа тааваараа зохицуулаад явж болдог бол Их хурлын гишүүн хүн.
Харин цаг наранд зохицогдож явах шаардлагатай байдаг. Дураараа гадагшаа дотогшоо явахгүй УИХ-ын дарга, бүлгийн даргаасаа чөлөө, зөвшөөрөл авч байж хөдөлдөг. Нөхөр маань муу эзэгтэй гэж хэлж байсангүйг бодоход гайгүй л эхнэр болж таарч байна.
Амттай хоол унд хийгээд, гэр орныхоо хэрэглээний зүйлийг таслахгүйг хичээдэг.Тэднийхээ эрүүл мэндэд анхаарч ямар нэгэн юм болбол дагуулаад л эмнэлгээр явдаг. Ер нь халамжтай талдаа гэж хэлээд өөрийгөө гэмгүй магтчих уу. Цаг наргүй телевизийн ажилд олон жил зүтгэсэн болохоор гэрийнхэн маань ч ойлгож хандаж хэвшсэн л дээ.
Зав чөлөөгүй байлаа гэхэд үг хаяад гомдоогоод байдаггүй. Ер нь хүн хүсвэл бүгдийг амжуулж болно. Тэр тусмаа эмэгтэй хүн гэр орондоо сайхан хоол хийж, халуун дулаан уур амьсгал үүсгэх ёстой гэж боддог учраас түүнд нэг их түүртдэггүй.
-Өдөр бүр орой гэртээ очоод л хоол хийгээд байх зав гардаггүй л болов уу. Долоо хоногийн хэдэн өдөрт гарын хоолоороо дайлж амжих юм?
-Өдөр бүр хоол хийдэг гэвэл худлаа ярьсан болно. Заримдаа хоол хийх нь бүү хэл идэх ч тэнхэлгүй ядрах үе байна. Ер нь аль болох хоол ундаа өөрөө хийхийг хичээдэг.
Би их унтдаггүй болохоор амралтын өдөр эрт босоод будаатай цайгаа чанаж, 2-3 төрлийн хоол, зууш нэг дор хийчихдэг. Гэрийнхэн маань ч тусална. Амралтын өдрийн үдээс өмнө манайхан үндсэндээ гал тогоондоо амьдардаг гэж болно.
-Чөлөөт цаг гэж гардаг уу. Сэтгүүлч гэрийн эзэгтэй, улстөрч гэрийн эзэгтэй хоёрын дунд ялгаа гарах юм уу?
-Би өөрийгөө завгүй л гэж бодоод байгаа. Албан томилолтоор л хөдөө, гадаа явснаас бус хувиараа өнгөрч буй жилд хаашаа ч яваагүй юм байна.
Хэнбугай ч болсон бай, ямар ч оргилд хүрсэн бай хүний эхнэр, хүүхдийн ээж, гэрийн эзэгтэйд цаг заваас бусдаар ямар өөрчлөлт байх вэ.
-Цагаан сарын баяраар Д.Сарангэрэл гишүүн ямар гоёлоор гоёх гэж байна?
-Шинэ жилийн баярт явна гээд үсчин орж үзээгүй гэвэл та итгэхгүй байх даа. Баяр наадамд зориулж дээл хувцас бэлддэггүй. Өөрт байгаагаа, биед эвтэйхэн байгааг нь л өмсчихдөг.
-Та жил болгон сар шинийн баярт зориулаад гоёл урлаж амждаггүй гэсэн үг үү. Ер нь захиалга өгөөд оёулчихдаг салон ч юм уу байдаг уу?
-Ер нь бол тийм дээ. Дээл сайхан оёдог Хандаа, Дууяа гээд хоёр эгч бий. Энэ жил тэр хоёроороо хийлгэсэн дээлнээсээ л өмсөнө дөө.
-Нэг үеэ бодоход залуус маань үндэсний хувцсаа өмсөх гэдэг болчихож. Таныг хараад байхад үндэсний хувцсаа их өмсдөг. Та хэдэн дээлтэй вэ?
-Үндэсний хувцсаа хүүхэд, хөгшидгүй өмсдөг болсон нь сайхан хэрэг. Хуучны хатад, ноёдын өмсч байсан янз бүрийн сүрлэг загварын дээл хувцас өмс болсон нь сонин гойд харагддаг юм. Би уламжлалт, энгийн хийцийг илүүд үздэг. Хоёр жилийн өмнө ташуу захтай дээл хийлгэсэн, эвтэйхэн юм билээ.
-Гэр бүлийнхээ талаар яриач, гишүүн ээ. Нөхрийнхөө гоёлыг өөрөө урлаж байсан тохиолдол байна уу. Та үйлэнд хэр уран бэ?
-За ёстой хоолонд сайн ч үйлэнд сайнгүй шүү. Нөхрийнхөө дээлийг урлаж байсан удаагүй. Манай эмээ, ээжийн эгч нар бүгд уран хүмүүс байсан. Хадам ээж, хадам дүү ч уран. Хийж өгсөн дээлнүүд нь бий. Дээр хэлсэн хоёр эгчээр нөхрийнхөө дээлийг бас хийлгэдэг юм.
-Танайх ер нь бууз, баншаа гэр бүлээрээ хийчихдэг үү?
-Тэгнэ. Яс өөрсдөө хийнэ, бууз баншаа. Аав маань байхдаа бидийг удирдаад дуутай шуутай, хөгжилтэй хийдэг байлаа. Бууз, баншаа хамтдаа хийх нь бараг баяр болчихдог байсан. Ээжийгээ байхад бас бөөндөө цуглаад хийдэг байсан.
-Нас залуухан байхад орох гарах хүн ч тоотой гэж аав, ээж маань ярьдаг. Нас явах тусам гэртээ суух нь ихэсдэг гэдэг. Залуучууд хүндэлж ирээд гарах завгүй болдог бололтой. Та гадуур явж байна уу, эсвэл гэртээ л суудаг насанд дөхөж байна уу?
-Одоо хадам хөгшин болон хамаатан садны зарим ахмадууд байгаа болохоор тэднийгээ сэтгэл тэнүүн цагаан сараа хийхэд нь илүү анхаарч байна.
Бие дааж сар шинийн баяраа хийж эхлээгүй л байна. Цаг нь болохоор ёс заншлаа хүндэлдэг монгол хүний хувьд цагаан сарын баяраа сайхан хийж, бас гоё бэлэг өгч олон хүнийг баярлуулна гэж боддог.
-Шинийн 1-нийг хэрхэн өнгөрүүлдэг вэ. Мэдээж улстөрчид болохоор энд тэнд золголт хүндэтгэлийн үйл ажиллагаа гээд явчихдаг байх?
-Шинийн 1-нд ээж, аав хоёрыгоо байхад хамгийн түрүүнд тэдэндээ очдог байсан. Эгч нартайгаа тохирч байгаад хамтдаа очиж баярлуулдаг байлаа. Энэ жил хадам ээж дээрээ эхэлж очно. Тэгээд төр, засгийн тэргүүн нартаа золгоно. Нэг их олон золголт хийдэггүй ээ.
-Улс төрд орсноос хойш чамгүй л олон улстөрч найз нөхөдтэй болж байгаа. Яг цагаан сараар зорьж очоод золгодог, эсвэл танайд хүмүүс байна уу. Эсвэл чуулганы танхим, Төрийн ордонд тааралдаад золгочихдог уу?
-Цагаан сараар айл нэг их хэсдэггүй ч монгол ёсоороо найз нөхөд төдийгүй таньдаг мэддэг хүнээ тааралдвал бүгдтэй нь золгодог.
-Та сар шинийн ёс жаягийг бүгдийг нь мөрддөг үү. Битүүлэх ёсон, мөн нарандаа мөргөх, мөрөө гаргах, шинийн 1-ний нар харах гэх мэт сар шинийн ёс жаяг тун ч нарийн дэг журамтай шүү дээ?
-Телевизээр жил болгон битүүлэх, шинэлэх гээд золгох ёсны тухай нэвтрүүлгүүд гардаг ч үзэхээсээ уйддаггүй. Их сайхан санагддаг.
Мөрөө гаргах нь шинийн 1-нд хамгийн түрүүнд манай гэрийнхний хийдэг ёслол. Цайгаа чанаад өргөчихнө. Тэгээд л дээлээ өмсөөд золгуут хийхээр гарна даа.
-Монголчууд маань ёс уламжлалаа хэр дээдэлж чадаж байна вэ. Сүүлийн жилүүдэд улам л муудсан гэж ахмадууд шүүмжилдэг шүү дээ?
-Цаг үеэ дагаад уламжлал, ёс заншлаа орхигдуулаад байгаа тал харагддаг. Ялангуяа ахмадаа хүндэтгэх, хайрлах, халамжлах ёсон алдагдаж байна. Тэд маань мэдрээд л шүүмжилж байгаа хэрэг. Энэ бол маш буруу.
Ах захаа хүндэлдэг, уламжлал, ёс заншлаа дээдэлдэг хүмүүжилтэй болж төлөвшинө гэдэг зөв явахын үндэс. Тиймээс эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, төр засаг, хэвлэл мэдээлэл бүхэлдээ энэ асуудалд анхаарах ёстой гэж боддог.
-Хүүхэд насныхаа хамгийн сэтгэлд шингэж үлдсэн сар шинийн баярын дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Биднийг бага байхад аав ээж маань айл руу нэг их авч явдаггүй байлаа. Цагаан сараар бол заавал авч явна. Үүнд нь хачин их баярлана. Бэлэг авахаараа бүр ч баярлана.
Долоон настай л байсан байх. Жамиа ээж гэж авгайлдаг байсан ээжийн том эгчийнд бүгдээрээ очлоо. Бид нарт бүгдээрэнд нь хэд хэдэн хурганы арьс бэлгэнд өгсөн.
Их сонин санагдаж, хурганы арьсаа баахан эргүүлж тойруулж, илж үзээд хэрдээ л бужигнасан. Ээж дараа нь хурган дотортой дээл хийлгэж өмсч байж билээ.
-Таны багад сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байв. Айл бүхэн л нэг зүйлээрэ өвөрмөц байдаг шүү дээ?
-Тийм. Жамиа ээж маань хоёр, гурван хурганы арьс өгч байсан нь өвөрмөц бэлэг байсан байгаа биз. Одоо бодоод байхад цагаан сараар ямар ч байсан бэлэг өгдөг, тэгэхдээ нэг их чихэр, жимс өгдөггүй байсан байх шүү.
Баахан хэвийн боов гэрт цуглачихсан байдаг байсан. Нэг сайхан зүйл нь гэвэл халуун уур савсуулаад бууз, банш гаргаж байгаа нь гоё санагддаг байж.
-Сар шинийн бэлэг эмх замбараагаа алдчихаж. Нэг хэсэг нь хятад барааг нэг нэгэндээ дамжуулж нөгөө хэсэг нь үнэтэй зүйлээр бусдаас ялгарах гэж хичээдэг. Танай гэр бүлийн хувьд бэлэг өгөхдөө сонголтоо хэр хийж байна вэ?
-Юугаараа баян түүгээрээ гэдэг үг бий. Гэхдээ Хятадын чанар муутай бэлэгнээс татгалзъя гэдэг телевиз, сонин хэвлэлийнхний уриалгыг хуваалцдаг. Харьцангуй гайгүй болж байгаа дүр зураг ч харагдах болсон. Үнэтэй бэлэг өгөх бололцоотой бол сайн л байна, үүнийг шүүмжлээд байх хэрэг юун.
Зарим нь бэлгээр ер нь яадаг юм гэж хэлдэг. Цагаан сараар гар цайлгадаг нь энэ баярын маань нэг салшгүй хэсэг болсоор ирсэн.
Тэгэх тусмаа хөгшчүүлээ хүний гар дээр тавих бэлэггүй сар шинийн баярыг нь хийлгэж яаж болох билээ. Бэлэг сэлттэй холбоотой хувийн бодлоо хуваалцахад цагаан сараар айлд ирээд бэлгийг нь голдог монгол хүн гэж үгүй дээ.
Гол нь гэртээ ирсэн зочид гийчдээ хүндэтгэлтэй хүлээн авч, халуун дулаан яриа хөөрөө өрнүүлээд үдэхэд гар дээр нь ганц чихэр тавьсан ч ямар ч хүн тэр айлаас сэтгэл тэнэгэр гардаг.
Орж ирсэн зочиндоо сүү болсон сайхан цай барьж, уур савссан халуун буузаа өмнө нь тавихад л ханцуйгаа шамлаад тухалдаг монгол зоны заншил гайхамшигтай сайхан.
-Уламжлалт баярынхаа талаар, бас гэрийн эзэгтэй амьдралаа бидэнтэй хуваалцсан танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Ирж буй модон морин жил танд болон танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг авчрах болтугай гэж уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.
-“Монголын мэдээ” сонины хамт олон та нартаа “Ялгуусан” хэмээх модон Морин жилд түмэн олноо мэдээллээр хангахын зэрэгцээ сайныг дэлгэрүүлж, саарыг шүүмжлэн хөгжлийн хөтөч болдог онцгой албандаа арвин их амжилт гаргаж, эрүүл энх байхыг хүсье.
Мөн танай сонины уншигчид болон нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл өргөн дэвшүүлье.
Б.Өнөртогтох
Эх сурвалж: www.mminfo.mn |
Д.Сарангэрэл: Ах захаа хүндэлдэг, ёс заншлаа дээдэлдэг хүмүүжилтэй болж төлөвшинө гэдэг зөв явахын үндэс |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|