 |
|
 |
|
С.Нарангэрэл: Ц.Мөнхбаяр нар ингэж шийтгүүлэх учиргүй |
|
|
 |
|
 |
С.Нарангэрэл: Ц.Мөнхбаяр нар ингэж шийтгүүлэх учиргүй
2014-01-24“Монголын гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүст шүүхээс 21 жил зургаан сарын  хорих ял ногдуулсантай холбогдуулан академич, хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэлээс тодруулга ярилцлага авснаа толилуулж байна. - Шүүхээс Ц.Мөнхбаяр нарт ногдуулсан урт хугацааны хорих ял олон нийтийг ихэд цочирдууллаа. Шүүхийн энэ шийдвэрийг та юу гэж үзэж байна вэ? -Ц.Мөнхбаяр нарын үйлдэлд зандалчлах хэмээх нийгмийн аюулгүй байдлын эсрэг онц хүнд гэмт хэргийн бүрэлдүүн байхгүй байхад шүүх эрүүл ухаантай хүний ой санаанд багтмааргүй “харгис” ял ногдууллаа.
Энэ хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийг би үнэн мөнийг шүүн тунгаагч шударга шүүх биш харин улс төрийн залхаан цээрлүүлэлт, хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэгч гэж үзэж байгаагаа ний нуугүй хэлчихье.
-Эрүүгийн хуулийн 177.2 дугаар зүйлд заасан зандачлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 20- 25 жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулна гэсэн байна. Шүүх энэ л ялыг ногдуулсан шүү дээ? -Би Ц.Мөнхбаяр нарын үйлдэлд зандачлах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байхад шүүх ийм хатуу ял ногдууллаа гэж хэлсэн шүү дээ.
-Яагаад та ингэж үзэв. Тодруулахгүй юу? -Хууль тогтоогч зандачлах гэмт хэргийн нэг үндсэн шинжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор гэж заасан. Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг бол заавал нийгэмд аюултай үйлдэл байх ёстой. Гэтэл “урт нэртэй” хуулийг хүчгүйдүүлэх, үйлчлэлийг нь зогсоох асуудлыг зарим эрх баригчид албан ёсоор санаачлан тавьсан. Түүнийг зогсоох гэж тэмцсэн.
Урт нэртэй хуулийн зорилго нь ганц нэгхэн хүний ашиг хонжоо болгон газар эхээ ухуулж сэндийчүүлэхгүй байх, ялангуяа гол нууруудын ундарга, эмзэг ай сав газрыг хамгаалахад чиглэгдсэн байсан. Ийм хуулиа хүчгүйдүүлэхгүй, хэвээр нь дагаж мөрдүүлэх асуудал тавьсныг нийгэмд аюултай үйлдэл гэж үзэж хэрхэвч болохгүй. Харин ч Монголын ард түмний язгуур эрх ашгийн төлөөх нийтийн эрх ашигт яв цав нийцсэн алхам юм. Үүнээс гадна эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн гэж Эрүүгийн хуульд заасан. Гэтэл олон нийтэд ийм айдас төрүүлсэн үйлдэл.

-Та сая олон нийтэд айдас төрүүлсэн үйлдэл хийгдээгүй гэлээ. Тэгвэл Эрүүгийн хуульд заасан олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч гэдгийг юу гэж ойлгох вэ? -Хүмүүсийг үй олноор нь алан хядах, эрүүл мэндэд нь гэмтэл учруулах, хүн барьцаалах, галдан шатаах гэх зэрэг нийгмийг цочирдуулж, “шоконд оруулсан” хүчирхийлэл үйлдэхийг хэлнэ. Гэтэл Ц.Мөнхбаяр нар хүний амь нас хохироогоогүй, нэг ч хүний эрүүл мэндэд гэмтэл учруулаагүй. Хүн ардыг буу шийдмээр айлган сүрдүүлж, тэдэн рүү гал нээж айдас төрүүлээгүй. УИХ-ын намрын чуулганы нээлтийн үйл ажиллагааг адал балмадаар тасалдуулаагүй. Бусдын өмч хөрөнгийг өчүүхэн төдий ч устгаж сүйтгээгүй. Тийм учраас олон нийт айдаст ерөөсөө автаагүй. Харин ч эсрэгээр газар эхээ, байгалийн нөөц баялгаа хамгаалж, арга барагдахдаа буу харуулж, зориг зүрх гарган тэмцсэн үйл ажиллагаа гэж л олон түмэн хүлээж авсан шүү дээ. Манай улсын Эрүүгийн хуульд заасан зандачлах нь нэг ёсондоо терроризмын гэмт хэрэг юм шүү дээ. -2008 онд УИХ Эрүүгийн хуульд терроризм гэсэн гэмт хэргийг шинээр нэмсэн санагдах юм. Нэгийг нь зандачлах, нөгөөг нь терроризм хэмээн нэг гэмт хэргийг хоёр янзаар нэрлэчихсэн гэж та хэлэх гээд байгаа юм уу? -Таны энэ асуултанд нухацтай хариулт өгөхийн тулд үүх түүх бага зэрэг ярихаас өөр аргагүйд хүрч байна. 1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын захирамжаар Эрүүгийн хуулийн шинэчлэн найруулсан төслийг бэлтгэн боловсруулах комисс, ажлын хэсгийг байгуулсан юм. МУИС-ийн багшаар ажиллаж байсан намайг энэ ажлын хэсэгт оруулсан. Мөн энэ ажлын хэсэгт тэр үеийн шижигнэсэн залуу, эдүгээгийн “чамбай” хуульчид Н.Жанцан, Д.Дэмбэрэлцэрэн, Ж.Амарсанаа, Н.Ганбаяр, Ч.Энхбаатар, Н.Рэнчиндорж нарыг оруулсан юм. Бид үндсэн ажлаасаа чөлөөлөгдөн Төрийн ордонд сууцгаан бүтэн нэг жил гаруй хугацааны турши д шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн төслийг боловсруулан бэлэн болгож, АИХТ-ийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлсэн.
1961 оны Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлд “дээрмийн гэмт хэргийг зэвсэг бүхий бүлэг этгээд (бандитизм) үйлдвэл” гэж зааж байсныг төсөлд “байгууллага болон иргэдэд халдан довтлох зорилгоор зэвсэг бүхий бүлэг зохион байгуулсан” гэж өөрчлөн найруулаад тусад нь бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүн болгон “бандитизм” гэж нэрлэсэн.
Хэлэлцүүлгийн явцад АИХТ-ийн орлогч дарга, академич Н.Жагварал гуай “Энэ бандитизм гэсэн чинь юу гэсэн үг вэ? Нөгөө лам нарын дунд байсан бандидлахыг хэлж байгаа юм уу” гэж ажлын хэсгээс асуухад бид хариу тайлбар өгсөн. Н.Жагварал гуай “Төрөлх хэлнээ оноолт хийхгүй, яагаад гадаад үг хэрэглэсэн юм бэ” гэхэд бид “Энэ нэр томъёо дагаж мөрдөж буй одоогийн Эрүүгийн хуульд бий.
Ер нь гадаадын улс орнуудын Эрүүгийн хуульд ингэж нэрлэж хэвшсэн хууль зүйн нэр томъёо” гэж хариулсан. Н.Жагварал гуай нэлээд бодолхийлж байснаа “Зандачлах гээд нэрлэчихэе” гэсэн санал гаргахад хуралдаанд оролцогчид бүгд дэмжсэн. Ингэж манай улсын Эрүүгийн хуульд зандачлах гэсэн нэр томъёо орж ирсэн түүхтэй. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулиар зандачлах гэсэн нэр томъёоны агуулгыг дахин өөрчилсөн. -Яаж өөрчилсөн гэж? -Нөгөө зандачлах гэсэн гэмт хэргээ “уулгалан довтлох” гэж нэрлэчихээд терроризм үйлдэхийг “зандачлах” хэмээн оноосон. Би 2002 оны Эрүүгийн хуулийг төсөл байхад нь энэ чигээрээ батлагдвал ойролцоо төрлийн гэмт хэргийг хооронд нь зааглан ялгаж чадахаа болино , Монголын нийгэмд шоронжих үйл явц хүчтэй явагдана гэсэн мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа хийж, хуулийн төслийг ил тод шүүмжилж, УИХ-ын гишүүдэд санал дүгнэлтээ бичгээр үйлдэж тараасан. Харамсалтай нь УИХ үл тоомсорлосон.
Энэ хуулийг дагаж мөрдсөнөөс хойш нэг их удалгүй миний хэлээд байсан ноцтой согог дутагдал илэрч, урьдчилан хийсэн дүгнэлт маань шинжлэх ухааны үндэслэлтэй байсан нь шүүн таслах ажиллагааны практикаар нэгэнт батлагдсан. Ингээд УИХ Эрүүгийн хуульд дахин өөрчлөлт оруулахаас өөр замгүй болсон. Тэгээд 2008 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгэхдээ УИХ “зандачлах” гэдгийг терроризм гэж нэрлэснээ умартчихаад “терроризм” хэмээсэн заалтыг Эрүүгийн хуульд нэмчихсэн. Ингэж манай улсын Эрүүгийн хуульд нэг гэмт хэргийг “зандачлах”, “терроризм” гэж хоёр өөрөөр нэрлэчихсэн.
-Ямар хачирхалтай юм бэ, танаас бүр тодруулж асуумаар бодогдчихлоо, арай үгүй байлгүй дээ? -Та нэг л итгэж өгөхгүй байх шиг байна даа. Эрүүгийн хуульд 2008 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр терроризм үйлдэх гэмт хэргийг “... нийгмийг, эсхүл түүний тодорхой хэсгийг айдаст автуулахаар иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, хүчирхийлэхээр заналхийлсэн” хэмээн томъёолсон.
Тэгвэл 2002 оны Эрүүгийн хуульд зандачлах гэсэн нэр томъёоны дор “...олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн” гээд заачихсан байгаа шүү дээ.
Одоо харьцуулаад үз л дээ. Яг адилхан байгаа биз.
-Та үүнийг мэдсээр байж, хэлж засуулахгүй, яагаад өдий хүргэсэн юм вэ? -Би 2008 оноос хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа өгсөн ярилцлагадаа цөхрөлтгүй хөндөж тавьсан. УИХ бас л үл ойшоосон. УИХ дахь “Шударга ёс” эвсэл 2012 оны УИХ-ын сонгуульд намын нэрсийн жагсаалтаар миний нэрийг дөрөвт бичиж дэвшүүлэхэд нь ард түмнийхээ, татвар төлөгчдийнхөө язгуур эрх ашигт нийцсэн Эрүүгийн хууль батлахад биечилсэн, бодитой хувь нэмрээ оруулъя, эрдэм мэдлэгээ дайчилъя гэж бодоод зөвшөөрсөн.
Эвсэлээс намын нэрийн жагсаалтаар 11 хүн сонгогдсоныг бүгд мэдэж байгаа байх.
УИХ-ын сонгуулийн тойргийн ба ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэц 2012 оны нэгдүгээр сарны 1-ний дотор МУИС-ийн багшийн ажлаасаа гараагүй байна гэж үзээд намайг УИХ - ын сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хориглосон шүү дээ.
-Ц.Мөнхбаяр нарын үйлдэлд зандачлах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж та хэлсэн. Дараа дараагийн шатны шүүх хэрхэн шийдвэрлэх ёстой юм бол? -Шүүгч, прокурор, мөрдөн байцаагчдын цалин пүнлүү нь ард иргэдийн төлсөн татварын мөнгөнөөс олгогдож байгаа шүү дээ. Ингэхдээ манай иргэд гэмтнийг гэсгээ, гэмгүйг хамгаал гэснээс биш гэмгүйг залхаан цээрлүүл, гэмтний толгойг ил гэж татвараа өгдөггүй шүү дээ. Тийм учраас шүүх шударга ёсыг баримтлан Эрүүгийн Байцаан Шийтгэх хуульд хэрэв гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг удирдлага болгох ёстой. Хэрэв ийм байдлаар шууд хэрэгсэхгүй болгох нь ичгүүр сонжууртай байвал Эрүүгийн хуулийн 16.2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг удирдлага болгон хэрэгсэхгүй болговол зохино.
-Ялимгүй гэж чухам юуг ойлгох вэ? -Санаа нь ялимгүй, учруулсан хор хохирол байхгүй гэсэн үг. -Тэгвэл ямар ч хариуцлага хүлээлгэхгүй гэж үү. Ц.Мөнхбаяр нар Төрийн ордны гадаа буу барьчихсан явсан шүү дээ? -Эрүүгийн хууль эсхүл захиргааны хариуцлагын тухай хуульд заасан галт зэвсгийг хууль бусаар авч явсан гэмт хэргийн буюу захиргааны эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж тогтоох ёстой.
-Галт зэвсэг хууль бусаар авч явсан гэмт хэрэгт ямар ял ногдуулдаг юм бол? -Дээд тал нь таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтана. -Та Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Гэмт хэргийн тухай” хуулийн төсөлд маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Эрүүгийн хуулийн үг үсэг, нэр томъёо нь нэг мөр, хэнд ч ойлгогдохоор хялбар байх ёстой гэдгийг Ц.Мөнхбаяр нарын хэрэг явдал нэг ёсоор харуулаад байнаа даа? -Ц.Мөнхбаяр нарын иргэнлэг, нийтийн тусын төлөөх үйлдэлд шүүхээс 21 жил зургаан сарын хорих ял ногдуулсан энэ хэрэг явдал монголчуудад нэгийг бодогду улж байгаа байх аа. 2002 оны Эрүүгийн хууль сайн хууль болж огт чадаагүй. 2008 онд оруулсан нэмэлт өөрчлөлт “нуухыг нь авах гээд нүдийг сохлов” гэгч болсон. Одоо удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байгаа “Гэмт хэргийн тухай” хуулийн төсөл нь эдгээрээс бүр долоон дор болсон.
Хэрэв энэ төслийг УИХ баталбал манай улсад эрүүгийн шүүн таслах ажиллагаа шинжлэх ухааны үндэслэлгүй, туйлын эмх замбараагүй, нэн ойлгомжгүй байдалд зайлшгүй орох болно гэдгийг эрдэмтний хувьд эрс шулуухан хэлчихье. Аливаа улс гүрэн эрүүгийн бодлогоо шинэчлэхдээ эхлээд давын өмнө Эрүүгийн хуулиа шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж батлах шаардлагатай байдаг.
Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ямар ял ногдуулах вэ гэдгээ эхлээд шийдвэрлэнэ гэсэн үг. Эдгээрт нийцүүлэн эрүүгийн байцаан шийтгэх хууль, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын зохион байгуулалтын хуулиудаа өөрчилнө. Ийм логик дэс дараалал, уялдаа холбоотойгоор эрүүгийн бодлогын эрх зүйн шинэчлэлтийг хийх учиртай. Гэтэл эсрэгээрээ болчихлоо шүү дээ. Энэ ер нь эрдэм мэдлэг дутагдсанаас болов уу эсхүл монголын эрүүгийн шүүн таслах ажиллагааг самрах гэсэн оролдлого уу? -Та энэ асуултыг сэтгүүлч надаас асууж байгаа юм уу? -Үгүй ээ, эхлээд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс монголчуудынхаа нэрийн өмнөөс хариуцлагатайгаар асууж байгаа юм. Ч.Үл-Олдох  |
С.Нарангэрэл: Ц.Мөнхбаяр нар ингэж шийтгүүлэх учиргүй |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|