 |
|
 |
|
Ц.Шинэн: Ахмадуудынхаа тэмээ малладаг туршлагыг судладаг |
|
|
 |
|
 |
Ц.Шинэн: Ахмадуудынхаа тэмээ малладаг туршлагыг судладаг
2014-01-21Б.ЭЛБЭГЗАЯА 
2013 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Баянхонгор аймаг эрдэнэт сүргээ таван төрлөөр нь өсгөж анх удаа гурван сая мал тоолуулжээ. Монгол Улсын хамгийн олон тэмээтэй малчны амжилтыг ч мөн л хонгор нутаг эзэмшдэг. Энэхүү содон гоц амжилтад хүрсэн, Баянлиг сумын дөрөвдүгээр багийн иргэн, Улсын сайн малчин Цэдэнгийн Шинэн гуайтай тус аймгийн төвд уулзаж ярилцах завшаан тохиолоо.
-Тарган тавтай өвөлжиж байна уу. Сар шинэ дөхсөн энэ үед Та цагаан сарын бэлтгэл ажлаар аймаг орж ирэв үү. Нутаг хаагуур байна вэ?
-Сайхаан, сайхан өвөлжиж байна уу. Баянхонгор аймагт болж байгаа тэмээн жин, тэмээчдийн зөвлөгөөнд оролцохоор нутгаас гарч жин тээгээд аймагт орж ирлээ. Тэмээгээ өсгөх, ердийн хөсөг ашиглах уламжлалаа сэргээх, хөгжүүлэх зорилгоор аймаг ийм ажил зохиож байгаа юм байна.
Манайх нутагтаа өвөлжиж байгаа. Өнөө өвөл дулаахан, цасгүй, малын идэш өвс сайтай сайхан байна аа.
-Нутгаас гараад хэд хоног аялав, та бүхэн ямар ачаа тээж ирэв ээ?
-Бид 30 гаруй тэмээтэй ирлээ. Үүний 10 гаруй нь уралдах тэмээ. Үлдсэн нь ачлаганых. Ачааны хувьд гэвэл говийн бид хужраа, бас ундаагаа л ачлаа даа. Ер нь энэ жингийн аянд тэмээтэй сумд нь тэмээгээ, тал хээрийн бүсийнхэн нь морьтойгоо, хангайнхан сарлагаа унаад, үхэр тэрэгтэй жингийн цуваа бэлдэж ирсэн байна. Буцахдаа бас өөрсдийн хэрэгцээт бараа, гол нь өвс тэжээл ачих юм.
-Шатахуун тос хэмнэсэн, тэмээ малаа эдэлж хэрэглэх соёлд аль аль талдаа суралцсан, уламжлалаа сэргээсэн зөв үйлс юм даа?
-Тийм ээ. Энэ үнэхээр тэмээ төдийгүй малчин монгол хүн малаа эдэлж хэрэглэж, өөрөө өөрийгөө нөхөн үйлдвэрлэж, зардал мөнгө хэмнэж ирсэн сайхан ёс уламжлалыг сэргээж байгаагаараа хүмүүсийн сонирхлыг гойд татаж байх шиг байна аа.
-Таныг Монгол Улсын хамгийн олон тэмээтэй малчин гэдгээр сайн мэднэ. Сая 2013 оны тооллогоор танайх яг хэдэн тэмээ тоолуулав?
-1119 тэмээ тоолууллаа.
-Бүгд танай ботгон тэмээ юү, өөрөө гардан өсгөсөн үү?
-Тийм ээ. Бүгд манай ботгоор нь өсгөсөн тэмээ.
-Ээлжийн хэдэн ингэ ботголуулж байна вэ?
-Жилд 200-гаад ингэ ботголдог. Хамгийн гол нь багаас нь барьж тавьж, саалинд сургахыг гол болгодог доо.
-Ингэхэд 1000 тэмээг хэдэн хүн малладаг юм бол?
-Хөгшин бид хоёр өөрсдөө, хүүхдүүдтэйгээ л хамтарч байх шив дээ. Манай нэг хүүгийнх бас тэмээ маллаж хамт айл аймаг явдаг юм. Бас нэг дүүгийнх цуг байна. Ер нь хүүхдүүдтэйгээ нийлээд өөрсдөө л гардаж маллаж ирсэн.
-Энэ олон тэмээтэй айлд бас буур олон биз?
-10 гаруй бууртай л байна. Эд маань Өмнөговийн Ханын Хэцийн хүрэн, Галбын говийн улаан, Говь-Алтайн Дөхөм Тунгалагийн хос зогдорт хүрэнгийн угшлаас гадна нутгийн шилмэл омог буюу Ламын гэгээний Жижиг улаан гэсэн угшил ч бас бий. Ламын гэгээний Жижиг улаан гэдэг манай нутгийн уламжлалт угшлыг удахгүй улсын шилмэл омгоор батлуулахаар бэлтгэж байгаа юм билээ.
-Таныг бас бэсрэг буюу уралддаг хурдан эрлийз тэмээ нэлээд сонирхдогийг мэдэх юм?
-Манайд хавтгайн бэсрэг бий бий. Бас монгол тэмээ ч байгаа. Аль аль нь хурдалж л байна.
-Бэсрэгийг одоо монгол тэмээнээс тусад нь уралдуулдаг болсон уу?
-Хамт л уралдчихдаг юм. Ноднин жилээс л харин ангилна ялгана гээд байх шиг. Аймаг лав тусад нь уралдуулна гэж байна.
-Та олон хурдтай ирэв үү?
-Би хоёр тэмээтэй л ирлээ. Хоёул монгол тэмээ.
-Наадамд морь сайн хурдлуулсан уяачийг төр засгаас алдар цолоор шагнадаг. Гэтэл тэмээн уяачдад тийм зүйл алга. Наадмын төрөлд тэмээ ордоггүй учраас тэр үү?
-Төр засаг, Ерөнхийлөгч маань үүнийг морь уяачийнхтай адил авч үзэж байх нь зүйтэй санагддаг. Тэмээн сүргээ өсгөхөд ч нэг бодлого болно биз. Хойшид морины хэмжээнд хүргэж үнэлдэг болох байх гэж найдаж байна даа.
-Тэмээн поло гэдэг тэмцээн энэ амьтны өөрийн онцлогт хэр нийцтэй байна вэ. Манайд хөгжүүлэхээр оролдож байгаа нь хэр зөв юм бол?
-Тэмээ бол тайван дөлгөөн, амгалан амьтан. Бас бие хаа ч том товир. Тиймээс ерөнхийдөө пологийн ойр ойрхон нугалах, огцом хөдөлгөөн зэрэг нь тэмээндээ шахалгатай, нийц багатай байж болно л доо. Гэхдээ би тэмээн полог дэмждэг. Пологоор спортын дэд мастер, мастер цол хүртэл олгодог болсон. Тэмээг анхаарах, өсгөх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ нь хөшүүрэг болж байх шиг. Мөн зөвхөн поло гэхгүйгээр тэмээ унуулах, уралдуулах, тэмээ унаж зургаа татуулах, тэмээгээр аялал зохиох зэргээр тэмээнд ээлтэй, аюул багатай, бас орчин үедээ зохицсон зөв хэлбэрүүд их л хөгжиж байгаа харагдах болж шүү дээ.
-Өнгөрсөн онд байна уу, танд тэмээний “Алдарт уяач” цол олголоо гэж сонсогдсон?
-Монголын тэмээн пологийн холбоо жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээн явуулж, уралдаан зохиодог. Тэмээний уралдаанд гаргасан амжилтуудыг минь үнэлж тус холбооноос өнгөрсөн 2013 онд надад тэмээчдээс анх түрүү “Алдарт уяач” гэдэг цолыг олгосон. Улсын чанартай уралдаанд гаргасан амжилтыг маань гол болгосон байх.
-Ботгоо голсон ингийг морин хуураар уяраан ботгыг нь авахуулж байгаа баримтат кино гарч “Оскар”-т хүртэл нэр дэвшин шуугиулж байлаа. Энэ нь амьдрал дээр үнэхээр байдаг зүйл үү. Одоо бий болов уу?
-Дээр үед хуур татаж ботго авахуулдаг уламжлал байсан. Манай нутагт Тожоогийн Янжин гэдэг хүн хуур татаад, голсон ингэнд ботгыг нь авахуулдаг байсан гэж хөгшчүүл ярихыг сонссон. Миний ижийн ах бас хуурддаг хүн байлаа. Хуурдахаас гадна дуу аялна, хөөслөнө. Миний хувьд хөөслөж авахуулдаг. Тэмээ бол ер нь их уяхан амьтан шүү дээ. Байнга барьж тавьдаг эзнээсээ бус хүнд зүс буруулах нь ч их. Зөөлөн оролдож буй хүнд харин дасамхай. Мөн ботгоо голсон ингэний ботгыг эхэд нь харуулалгүйгээр хүлээд ард нь тавьчихна. Тэгээд гүзээнд ус хийгээд амыг нь боогоод сүвэнд нь чихчихээр ингэ аяндаа дүлээд унагачихдаг. Тэр үед нь хүлээтэй ботгыг эхэд нь харуулчихна. Тийм арга бас байдаг л юм билээ.
-Монголын хэд хэдэн аймаг тэмээтэй. Тэдгээрээс өнгөрсөн хийгээд өнөөгийн цаг үед алдар цуутай олон сайн тэмээчин төрөн гарсан, гарсаар буй билээ. Танд тэдгээрээс хүндэлж юм уу онцолж явдаг, тэмээ маллах арга барилаар адил төстэй хүн байдаг уу?
-Өмнөх болон ахмад үеийнхээ алдартай хүмүүсээс ер нь үг сургаалыг нь сонсох, яриулах дуртай. Өмнөговийн Мандал-Овоо сумын тэмээчин Хамар, Дэжээ, Дундговийн Отгон гээд л хүмүүс байна. Мөн нутгийнхаа тэмээчдээс Баян-Өндөрийн Б.Төмөрбаатар, өөрийн сумын Сугар-Очир гээд л ахмадуудаасаа маш их юм сонсож, тэмээ маллах арга туршлагаас нь судлах дуртай. Ер нь хүнд өөрийн мэдэхгүй, өрөөлийн мэдэх юм маш их байдаг л даа.
-2008 онд, таныг 600 тэмээгээр улсад манлайлах үед уулзаж, төвийн хэвлэлд ярилцлага гаргаж байснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Байгаль цаг уур, тэмээн сүргийн амьдрах орчинд өөрчлөлт хэр гарч байна?
-2009, 2010 онд нутаг оронд гандсан үед Богд, Жинст сумын нутагт отроор өвөлжиж хаваржиж байлаа. Сүүлийн жилүүдэд хур бороо орж ургац сайн, нутагтаа байна.
***
Ц.Шинэн гуай бид хоёрын яриа ийнхүү үдэш бүрий буутал өрнөж байтал тэрээр маргааш уралдуулах тэмээгээ эргэх ажилтай гээд явахаар болсон юм. Хотод ирээд сонсвол түүний тэмээ аймагт түрүүлжээ. Лигийн хоолой, Цагаан булаг, Хургалжийн голуудынхаа задгай ус, шанд булгийг түшиж нутаглан, арвин буянт тэмээгээ өсгөсөөр л явнам. Мянган тэмээтийнх гэж ярихад, бахархахад амархан ч маллаж өсгөхөд хэчнээн бэрхтэйг хэн мэднэ.
2007 онд Улсын сайн малчин хэмээх алдрыг Засгийн газраас хүртээжээ. Харин сүүлийн таван жил дараалан тэмээн сүргээ тогтвортой өсгөж, могой жилд анх удаа 1119-д хүргэсэн ховор дээд амжилтын эзэн болоод байгаа билээ.
Түүх сөхөхүйд, хуучин нийгмийн үед дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат, алдарт тэмээчин, хөдөлмөрийн баатар Насангийн Хүрээт гуай л нэгдэл нийгмийн тэмээг үр төлөөр нь өсгөсөөр 1969 онд 1004 толгойд хүргэж байсан баримт байдаг. Тэрбээр улс хувьсгалын 40 жилийн ойгоор баатрын эрхэм алдар хүртсэнээр хожим нь дээрх амжилтыг гаргасан байдаг юм.
Харин түүнээс хойш Монголын төдийгүй дэлхийн ховор эрдэнэ болсон хоёр бөхт тэмээн сүргээ хэн ч төлөөр нь өсгөж ийнхүү 1119-д хүргэсэн амжилт гаргаагүй болой. Сайн малчин Ц.Шинэн гуайг би баатрын энтэй малчин, түүхэн гавъяатай хөдөлмөрийн эзэн гэж хэлэх байна. Төр түмэн нүдтэй гэдэг билээ. Түүний гавъяа зүтгэл, баатарлаг хөдөлмөрийг шинэ төр, шударга Ерөнхийлөгч маань үнэлнэ гэдэгт найдаж байна.
Зууны мэдээ |
Ц.Шинэн: Ахмадуудынхаа тэмээ малладаг туршлагыг судладаг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 19:15 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь »»
|
|
Ягаан өнгөтэй тэргэл сар ирэх ням гарагт гарна 18:52 Дөрөвдүргээр сарын тэргэл сар буюу "Ягаан тэргэл сар" энэ сарын 13-ны ням гарагт гарах гэж байна. Энэ үед сар Охины ордын хамгийн тод од Спикатай нэг чиглэлд байршсанаар өнгө нь ер бусын харагдах гэнэ.
|
Дөрөвдүргээр сарын тэргэл сар буюу "Ягаан тэргэл сар" энэ сарын 13-ны ням гарагт гарах гэж байна. Энэ үед сар Охины ордын хамгийн тод од Спикатай нэг чиглэлд байршсанаар өнгө нь ер бусын харагдах гэнэ. »»
|
|
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна 18:37 Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлэхээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлсэн. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны автобусны буудлын ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийн хог хаягдлыг цэвэрлэж эхэлсэн юм.
|
Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлэхээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлсэн. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны автобусны буудлын ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийн хог хаягдлыг цэвэрлэж эхэлсэн юм. »»
|
|
Нийслэлийн хэмжээнд гурван хоногт 55 удаагийн гал түймэр бүртгэгджээ 17:32 Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан НОБГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэв.
|
Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан НОБГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэв. »»
|
|
Оросын армид байлдаж буй 155 хятад иргэнийг Украинчууд илрүүлжээ 14:53 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ. »»
|
|
Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон автозамыг маргааш 06.00 цагаас эхлэн түр хаана 14:42 ДЦС-3 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах ажил явагдах тул Хан-Уул дүүргийн III хороо ДЦС-3 ТӨХК-иас баруун
|
ДЦС-3 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах ажил явагдах тул Хан-Уул дүүргийн III хороо ДЦС-3 ТӨХК-иас баруун »»
|
|
Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд төлбөрөө төлөөд хохирох вий 13:47 Нийслэлийн Боловсролын газраас "Смарт сургууль"-д шинэ элсэлт авахыг хориглосон албан шаардлага хүргүүлсэн байна.
|
Нийслэлийн Боловсролын газраас "Смарт сургууль"-д шинэ элсэлт авахыг хориглосон албан шаардлага хүргүүлсэн байна. »»
|
|
Улаанбурханы нийт 428 тохиолдол батлагджээ 13:02 Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний »»
|
|
1072 хувьцааны ноогдол ашиг 94 мянган төгрөг иргэдийн дансанд орж эхэллээ 12:02 1072 хувьцааны ноогдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ. Засгийн газраас 1027 хувьцааны ноогдол ашиг 2025-04-10 нд иргэдтийн дансанд шилжинэ гэсний дагуу өнөөдөр орж эхэллээ.
|
1072 хувьцааны ноогдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ. Засгийн газраас 1027 хувьцааны ноогдол ашиг 2025-04-10 нд иргэдтийн дансанд шилжинэ гэсний дагуу өнөөдөр орж эхэллээ. »»
|
|
Инстаграмд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр нүцгэн зураг болон лайв хийхийг хориглолоо 11:05 Инстаграмд 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр шууд дамжуулалт болон нүцгэн зураг хийхийг хориглохоор боллоо.
|
Инстаграмд 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр шууд дамжуулалт болон нүцгэн зураг хийхийг хориглохоор боллоо. »»
|
|
ЛеБрон Жэймс тоглоомын түүхэнд бичигдэв 10:59 Орчин үеийн спортын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг, Лос Анжелес Лэйкерс багийн тамирчин, сагсан бөмбөгч ЛеБрон Жэймс энэ удаад хүүхдийн тоглоомын салбарын түүхэнд бичигдэв. Тодруулбал, барби хүүхэлдэйг бүтээгч "Маттел" компани ЛеБрон Жэймсийн дүртэй Кен хүүхэлдэйг гаргажээ. Ийнхүү ЛеБрон Жэймс Кен хүүхэлдэй болсон анхны мэргэжлийн эрэгтэй тамирчин болов.
|
Орчин үеийн спортын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг, Лос Анжелес Лэйкерс багийн тамирчин, сагсан бөмбөгч ЛеБрон Жэймс энэ удаад хүүхдийн тоглоомын салбарын түүхэнд бичигдэв. Тодруулбал, барби хүүхэлдэйг бүтээгч "Маттел" компани ЛеБрон Жэймсийн дүртэй Кен хүүхэлдэйг гаргажээ. Ийнхүү ЛеБрон Жэймс Кен хүүхэлдэй болсон анхны мэргэжлийн эрэгтэй тамирчин болов. »»
|
|
Улаанбурханы 428 тохиолдол батлагдлаа 10:39 Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрсэн байна. Харин
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрсэн байна. Харин »»
|
|
Бразилчуудыг дахин гомдоосон "The MongolZ" өнөөдөр "Falcons"-тай хүч үзнэ 10:11 "PGL Бухарест" тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өчигдөр/2025.04.09/ боллоо. Энэ өдөр Монголын "The MongolZ" баг Бразилын "FURIA" багтай тоглов. Хэзээнээсээ бразил багуудын учрыг олоод сурчихсан "The MongolZ" баг энэ удаад ч төвөггүй ялалт байгуулжээ. Тэд өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай буулган авсан аж.
|
"PGL Бухарест" тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өчигдөр/2025.04.09/ боллоо. Энэ өдөр Монголын "The MongolZ" баг Бразилын "FURIA" багтай тоглов. Хэзээнээсээ бразил багуудын учрыг олоод сурчихсан "The MongolZ" баг энэ удаад ч төвөггүй ялалт байгуулжээ. Тэд өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай буулган авсан аж. »»
|
|
Э Сүний багш томчуудын өмнөөс уучлал гуймаар байна 10:08 "Netflix series"-ийн "When Life Gives You Tangerines" цувралд Э Сүний багшийн дүрд тоглосон жүжигчин Хван Жэ Ёол саяхан киноныхоо талаар ярилцлага өгчээ. Тус цувралын туслах дүр болгон нь үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлсэн билээ.
|
"Netflix series"-ийн "When Life Gives You Tangerines" цувралд Э Сүний багшийн дүрд тоглосон жүжигчин Хван Жэ Ёол саяхан киноныхоо талаар ярилцлага өгчээ. Тус цувралын туслах дүр болгон нь үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлсэн билээ. »»
|
|
Хойд Солонгос цэргүүд хил давсны дараа БНСУ анхааруулах гал нээжээ 10:01 БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов.
|
БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов. »»
|
|
Насанд хүрээгүй хүүхэд суррон унавал ₮400 мянгаар торгоно 09:54 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгоно.
|
18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгоно. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 09:48 Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Тодруулбал, өнөөдөр /2025.04.10/ Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.
|
Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Тодруулбал, өнөөдөр /2025.04.10/ Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна. »»
|
|
Хоёр атомын бөмбөгийн дэлбэрэлтээс амьд үлдсэн хүн 09:48 1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяв.
|
1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяв. »»
|
|
Трамп Хятадад 125 хувийн тариф ногдуулж, бусад улсад хугацаа олгов 09:45 АНУ, Хятад улсууд харилцан тариф ногдуулж, худалдааны дайн үргэлжилсээр байна. Трамп 50 хувийн нэмэлт тариф тогтооно гэж сүрдүүлсний хариуд Хятадын Сангийн яам дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын бүх импортод 84 хувийн татвар ногдуулж буйгаа зарлав. Тэгвэл энэ мэдэгдлээс хойш 24 цаг ч бололгүй Трамп Хятадад ногдуулах тарифаа 125 хувьд хүргэнэ гэж мэдэгдлээ.
|
АНУ, Хятад улсууд харилцан тариф ногдуулж, худалдааны дайн үргэлжилсээр байна. Трамп 50 хувийн нэмэлт тариф тогтооно гэж сүрдүүлсний хариуд Хятадын Сангийн яам дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын бүх импортод 84 хувийн татвар ногдуулж буйгаа зарлав. Тэгвэл энэ мэдэгдлээс хойш 24 цаг ч бололгүй Трамп Хятадад ногдуулах тарифаа 125 хувьд хүргэнэ гэж мэдэгдлээ. »»
|
|
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 09:34 Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төслийн зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт болон зохицуулалтын дэд бүтцийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ.
|
Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төслийн зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт болон зохицуулалтын дэд бүтцийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ. »»
|
|
Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас түр хааж, ус дамжуулах шугам хоолой татна 09:31 Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана.
|
Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана. »»
|
|
Нийслэлийн сургууль цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай байна 09:29 Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жил хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, цаашлаад боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, үйлчлүүлэх орчныг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов.
|
Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жил хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, цаашлаад боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, үйлчлүүлэх орчныг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов. »»
|
|
Б.Төгөлдөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд IV байр эзлэв 08:21 Тайланд улсын Питсанюлок, Пичит хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнд манай баг тамирчид
|
Тайланд улсын Питсанюлок, Пичит хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнд манай баг тамирчид »»
|
|
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ 08:20 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уналтад ороод байгаа
|
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уналтад ороод байгаа »»
|
|
Д.Амгалан: Долоон өдрийн хөтөлбөртэй хоолны өдөрлөгт нийслэлээс нийт 600 гаруй сая төгрөгийн зардал гарсан 17:58 Төв талбайд болж байгаа "UB food" хоолны өдөрлөгийн өртөг, санхүү, зохион байгуулалтын талаар НЗДТГ-аас мэдээлэл өглөө.
|
Төв талбайд болж байгаа "UB food" хоолны өдөрлөгийн өртөг, санхүү, зохион байгуулалтын талаар НЗДТГ-аас мэдээлэл өглөө. »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 32 мянган тонн коксжих нүүрсийг Ганцмод боомт руу хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа 17:36 "Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр /2025.04.08/ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр /2025.04.08/ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. »»
|
|
АНУ Хятадын эсрэг тарифыг 104 хувьд хүргэхээр боллоо 17:20 АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ.
|
АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ. »»
|
|
МАРГААШААС ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА 16:57 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-нд Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр, 11-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.
|
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-нд Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр, 11-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна. »»
|
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 414-т хүрлээ 16:34 .Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна.
|
.Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна. »»
|
|
Гангийн үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Боловсролын яам дэмжлэг үзүүлнэ 16:17 Боловсролын сайд П.Наранбаяртай Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагууд уулзлаа.
|
Боловсролын сайд П.Наранбаяртай Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагууд уулзлаа. »»
|
|
Монголын татварын алба татвар төлөгчид зөвлөн туслагч алба байна 14:00 Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнтэй ярилцлаа.
Монголын татварын албаны 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэвэл ямар үр дүнтэй ажилласан бэ?
|
Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнтэй ярилцлаа.
Монголын татварын албаны 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэвэл ямар үр дүнтэй ажилласан бэ? »»
|
|
МАН-ын бүлэг УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн шийдвэрийг дэмжжээ 13:45 УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Ерөнхийлөгчийн УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилуулах шийдвэрийг хэлэлцэж дэмжлээ.
|
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Ерөнхийлөгчийн УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилуулах шийдвэрийг хэлэлцэж дэмжлээ. »»
|
|
Улаанбурханы батлагдсан тохиолдол 414, хавьтал 9606-д хүрэв 13:43 Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-09/-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна. Харин
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025-04-09/-ний байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн байна. Харин »»
|
|
Шөнийн клубын дээвэр нурж, 79 хүн амиа алдав 13:36 Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ.
|
Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ. »»
|
|
ЭКСПОРТ 17.7 ХУВИАР БУУРЧЭЭ 10:50 2025 оны эхний 3 сарын дүнгээр экспортод 3013.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан байна.
|
2025 оны эхний 3 сарын дүнгээр экспортод 3013.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан байна. »»
|
|
Oi энтертайментийнхан зогсоол булаацалдаж иргэний биед халдсан уу? 10:46 Өчигдөр буюу 2025 оны 4 сарын 8-9 шилжих шөнө Иргэн Х.Номун Oi энтертайментийн залууст зодуулсан талаараа цахим хуудаснаа бичиж гомдолтой байна хэмээжээ.
|
Өчигдөр буюу 2025 оны 4 сарын 8-9 шилжих шөнө Иргэн Х.Номун Oi энтертайментийн залууст зодуулсан талаараа цахим хуудаснаа бичиж гомдолтой байна хэмээжээ. »»
|
|
Л.Анхзаяа, А.Энхбаяр тэргүүтэй жүдочид ААШТ-д оролцоно 10:17 Жүдо бөхийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсын Бангкок хотод дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
|
Жүдо бөхийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсын Бангкок хотод дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. »»
|
|
Дурангийн аргаар умай сойдог болсон нь эмэгтэйчүүдийн эмнэлгийн хүлээлгийг бууруулж байна 10:13 Умай сойх мэс засал эмэгтэйчүүдийн мэс заслийн 70 орчим хувийг эзэлдэг гэх тоон мэдээлэл бий.
|
Умай сойх мэс засал эмэгтэйчүүдийн мэс заслийн 70 орчим хувийг эзэлдэг гэх тоон мэдээлэл бий. »»
|
|
Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна 10:09 Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулна. “UB food” фестивалийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг зохион байгуулна.
|
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулна. “UB food” фестивалийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг зохион байгуулна. »»
|
|
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав 20:52 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит нөөц бүхий газрын ховор элементийн томоохон орд илрүүлсэн байна.
|
Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит нөөц бүхий газрын ховор элементийн томоохон орд илрүүлсэн байна. »»
|
|
Zerofit нэрийн тураах кофенд Допингийн төрлийн бодис илэрчээ 20:50 Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас жил бүр шинэчилж гаргадаг Хориглосон бодисын жагсаалтын S6 бүлэгт хамаарах
|
Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас жил бүр шинэчилж гаргадаг Хориглосон бодисын жагсаалтын S6 бүлэгт хамаарах »»
|
|
Мунхагийн санаа хожуу 20:47 Маш цомхон, магадгүй бүхэл бүтэн салбарын харилцааг зохицуулж буй Монголын хамгийн богино хууль бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байх.
|
Маш цомхон, магадгүй бүхэл бүтэн салбарын харилцааг зохицуулж буй Монголын хамгийн богино хууль бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байх. »»
|
|
Биткойны ханш 75 мянган доллароос уруудлаа 19:16 Даваа гарагт биткойны ханш 2024 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаагаа 75 000 ам.доллараас доош унасан тухай Binance платформ мэдээллээ.
|
Даваа гарагт биткойны ханш 2024 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаагаа 75 000 ам.доллараас доош унасан тухай Binance платформ мэдээллээ. »»
|
|
“A Minecraft Movie” тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ 19:15 “Minecraft” видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн “A Minecraft Movie” уран сайхны кино нээлтээ хийсэн долоо хоногтоо
|
“Minecraft” видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн “A Minecraft Movie” уран сайхны кино нээлтээ хийсэн долоо хоногтоо »»
|
|
Дуучин Мадонна, Элтон Жон нар эвлэрчээ 19:11 Их Британий дуучин Элтон Жонтой олон жилийн турш дайсагналцсан Мадонна түүнийг уучилж эвлэрсэн болохоо
|
Их Британий дуучин Элтон Жонтой олон жилийн турш дайсагналцсан Мадонна түүнийг уучилж эвлэрсэн болохоо »»
|
|
ТЦА: Суррон, цахилгаан дугуй унасан 150 зөрчлийг илрүүлсэн 17:52 Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2025.04.07/ суррон, цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтыг тодрууллаа.
|
Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2025.04.07/ суррон, цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтыг тодрууллаа. »»
|
|
Баянзүрхийн товчоо орчимд гарцаар гарч явсан 12 настай хүүхдийг мөргөж, хүнд гэмтээсэн ослыг ТЦА-наас шалгаж байна 16:41 Баянзүрхийн товчооны замд өчигдөр 12 настай хүүхэд автомашинд дайруулжээ. Ослын улмаас хүүхэд "Тархиндаа
|
Баянзүрхийн товчооны замд өчигдөр 12 настай хүүхэд автомашинд дайруулжээ. Ослын улмаас хүүхэд "Тархиндаа »»
|
|
Юн Сок Ёлын шүүх хурлын явцыг сурагчдад телевизээр үзүүлжээ 15:40 БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн хуралдаан өнгөрөгч баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 4-ий өдөр болж, Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гаргасан билээ.
|
БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн хуралдаан өнгөрөгч баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 4-ий өдөр болж, Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гаргасан билээ. »»
|
|
4-р сарын 10-нд төвийн аймгуудад, 11-нд нутгийн зүүн хагаст цасан шуургатай 15:32 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна. »»
|
|
Мөхөж үгүй болсон чонын төрөл зүйлийг "амилуулжээ" 15:21 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /Bloomberg/. Америкийн биотехнологийн “Colossal Biosciences” компани
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /Bloomberg/. Америкийн биотехнологийн “Colossal Biosciences” компани »»
|
|
|
Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 19:15 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /CNBC/. Америкийн технологийн "Apple" корпорац хувьцааных нь »»
|
|
Оросын армид байлдаж буй 155 хятад иргэнийг Украинчууд илрүүлжээ 14:53 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 9-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Украины тагнуулын байгууллага Оросын зэвсэгт хүчинд хамтран байлдаж буй 155 хятад иргэнийг илрүүлсэн талаар мэдээллээ. »»
|
|
Хойд Солонгос цэргүүд хил давсны дараа БНСУ анхааруулах гал нээжээ 10:01 БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов.
|
БНСУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2025.04.08/ хил давсан Хойд Солонгосын хэсэг цэргүүд рүү анхааруулах гал нээсэн байна. Хойд Солонгос цэргүүд хил давсан хэрэг хамгийн сүүлд гарснаас нэг гаруй жилийн дараа уг явдал болов. »»
|
|
АНУ Хятадын эсрэг тарифыг 104 хувьд хүргэхээр боллоо 17:20 АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ.
|
АНУ-ын засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн БНХАУ-аас импортын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифын хэмжээг 104 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан тухай Цагаан ордонгоос мэдээллээ. »»
|
|
Шөнийн клубын дээвэр нурж, 79 хүн амиа алдав 13:36 Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ.
|
Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ. »»
|
|
Умай шилжүүлэн суулгуулсан Британи эмэгтэй төржээ 14:13 Умай шилжүүлэн суулгуулсан Их Британи эмэгтэй амаржсаныг эмч нар гайхалтай амжилт хэмээж байна. 36 настай Грейс Дэвисон өсвөр насандаа ховор төрлийн эмгэгийн улмаас умагүй гэдгээ мэджээ. Тэр 2023 онд эгч Эми Пурди умайг шилжүүлэн суулгуулсан байна. Хагалгааг амжилттай болгоход Изабел Куирога нэртэй мэс засалч их хувь нэмэр оруулжээ. Ийм учраас хосууд охиндоо эгч болон мэс засалчийн нэрийг өгч Эми Изабел хэмээн нэрлэсэн юм.
|
Умай шилжүүлэн суулгуулсан Их Британи эмэгтэй амаржсаныг эмч нар гайхалтай амжилт хэмээж байна. 36 настай Грейс Дэвисон өсвөр насандаа ховор төрлийн эмгэгийн улмаас умагүй гэдгээ мэджээ. Тэр 2023 онд эгч Эми Пурди умайг шилжүүлэн суулгуулсан байна. Хагалгааг амжилттай болгоход Изабел Куирога нэртэй мэс засалч их хувь нэмэр оруулжээ. Ийм учраас хосууд охиндоо эгч болон мэс засалчийн нэрийг өгч Эми Изабел хэмээн нэрлэсэн юм. »»
|
|
Дэлхийн 50 гаруй улс Доналд Трамптай татварын хэлэлцээр эхлүүлэхийг хүслээ 12:46 Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт АНУ-тай худалдаа эдийн засгийн харилцаа холбоотой байдаг дэлхийн 185 улсад
|
Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт АНУ-тай худалдаа эдийн засгийн харилцаа холбоотой байдаг дэлхийн 185 улсад »»
|
|
Хятадын уулархаг бүсэд гал түймэр гарч,1000 гаруй хүн унтраах гэж хичээж байна 11:18 БНХАУ-ын Шаньши мужийн Пин-яо хошуу болон Циньюань хошууны уулзварт байх уулархаг бүсэд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гал түймэр гарч, аврах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, гал түймрийг унтраахаар 1000 гаруй хүн ажиллаж байна. Үүнд, гал түймэр унтраах, аврах үндэсний товчооны Шаньши хотын явуулын 160 хүний бүрэлдэхүүн, ойролцоох хот, хошууны 800 гаруй хүн хамтарч ажиллаж байгаа юм
|
БНХАУ-ын Шаньши мужийн Пин-яо хошуу болон Циньюань хошууны уулзварт байх уулархаг бүсэд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гал түймэр гарч, аврах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, гал түймрийг унтраахаар 1000 гаруй хүн ажиллаж байна. Үүнд, гал түймэр унтраах, аврах үндэсний товчооны Шаньши хотын явуулын 160 хүний бүрэлдэхүүн, ойролцоох хот, хошууны 800 гаруй хүн хамтарч ажиллаж байгаа юм »»
|
|
БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгчийг 60 хоногийн дараа сонгоно 10:03 БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гарлаа.
|
БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гарлаа. »»
|
|
ОХУ: ДОХ-ын эсрэг сангийн үйл ажиллагааг хориглов 17:54 Попын домог Элтон Жоны үүсгэн байгуулсан ДОХ-ын эсрэг санг ОХУ "зохисгүй" байгууллага гэж нэрлээд, ХДХВ-ийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нь дотооддоо хориглов.
|
Попын домог Элтон Жоны үүсгэн байгуулсан ДОХ-ын эсрэг санг ОХУ "зохисгүй" байгууллага гэж нэрлээд, ХДХВ-ийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нь дотооддоо хориглов. »»
|
|
Трамп ҮАБЗ-ийн хэд хэдэн ажилтнаа халав 17:51 Дональд Трамп Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэд хэдэн ажилтныг Пүрэв гаригт ажлаас нь халжээ. Тэрбээр хэт барууны үзэлтэй идэвхтэн Лаура Лумертай уулзсаныхаа дараа энэ шийдвэрийг гаргасан юм. Трамп, Лумер нарын уулзалтад Ажлын албаны дарга Сюзи Уайлс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц нарын ахлах албан тушаалтан байлцжээ.
|
Дональд Трамп Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэд хэдэн ажилтныг Пүрэв гаригт ажлаас нь халжээ. Тэрбээр хэт барууны үзэлтэй идэвхтэн Лаура Лумертай уулзсаныхаа дараа энэ шийдвэрийг гаргасан юм. Трамп, Лумер нарын уулзалтад Ажлын албаны дарга Сюзи Уайлс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц нарын ахлах албан тушаалтан байлцжээ. »»
|
|
Худалдааны дайн оцон шувуудыг ч тойрсонгүй 17:32 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-ныг "Чөлөөлөх өдөр" хэмээн зарлаж, худалдааны түншүүддээ нэмэлт татвар ногдуулсан билээ. Өргөн хүрээтэй татварын нэмэгдэлд 185 газар орон хамаарсан.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-ныг "Чөлөөлөх өдөр" хэмээн зарлаж, худалдааны түншүүддээ нэмэлт татвар ногдуулсан билээ. Өргөн хүрээтэй татварын нэмэгдэлд 185 газар орон хамаарсан. »»
|
|
Трампын эсрэг шийдвэр гаргасан шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхийг Америкийн олонх иргэд эсэргүүцэж байна 16:55 Америкийн иргэдийн 70% нь “Трампын хөтөлбөрийг саатуулж байгаа холбооны шүүгчдийг хууль бус үйлдэл хийсэн хэмээн үзэж, албан тушаалаас нь чөлөөлөх”-ийг эсэргүүцэж байгаа тухай сүүлийн үед хийсэн судалгааны үр дүн харуулжээ.
|
Америкийн иргэдийн 70% нь “Трампын хөтөлбөрийг саатуулж байгаа холбооны шүүгчдийг хууль бус үйлдэл хийсэн хэмээн үзэж, албан тушаалаас нь чөлөөлөх”-ийг эсэргүүцэж байгаа тухай сүүлийн үед хийсэн судалгааны үр дүн харуулжээ. »»
|
|
Мүүний шашны сүмийг татан буулгах шийдвэр Японд шуугиан тариад байна 15:02 Япон улсын Засгийн газрыг хамгийн олон жил тэргүүлж байсан нэр хүндтэй улстөрч Шинзо Абэ 2022 онд сонгуулийн
|
Япон улсын Засгийн газрыг хамгийн олон жил тэргүүлж байсан нэр хүндтэй улстөрч Шинзо Абэ 2022 онд сонгуулийн »»
|
|
Шон Дидди шүүх хурлын товоо хүлээх хугацаандаа хүний наймааны сэжигтнээр дуудагджээ 14:52 Жозеф Манзаро бол Флоридагийн оршин суугч бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд Шон Дидди- гийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, 2015 оны дөрөвдүгээр сард Шон Дидди- гийн зохион байгуулсан гэх арга хэмжээний үеэр хар тамхи хэрэглүүлсэн, хүчээр тээвэрлэж авч явсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн.
|
Жозеф Манзаро бол Флоридагийн оршин суугч бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд Шон Дидди- гийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, 2015 оны дөрөвдүгээр сард Шон Дидди- гийн зохион байгуулсан гэх арга хэмжээний үеэр хар тамхи хэрэглүүлсэн, хүчээр тээвэрлэж авч явсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн. »»
|
|
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолыг албан тушаалаас нь огцрууллаа 11:51 БНСУ-ын шүүх Юн Сок Ёолыг огцруулах асуудлаар 4-ний өглөө шийдвэрээ гаргажээ. Шүүхийн найман шүүгч Юн Сок Ёолыг
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёолыг огцруулах асуудлаар 4-ний өглөө шийдвэрээ гаргажээ. Шүүхийн найман шүүгч Юн Сок Ёолыг »»
|
|
Аль улс орнууд Трампийн давалгаанд цохигдож байна вэ? 10:27 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гаригт (2025.04.02) шинээр татварын багц тарифаа зарлаж, энэ нь АНУ-ыг эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжих боломжийг олгоно гэж мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч энэхүү шинэ багц тариф нь дэлхий дахинд эдийн засгийг цочирдуулна гэж салбарын төдийгүй бүх хүн таамаглаж байна. Харин Дональд Трампийн хувьд энэхүү багц тариф нь худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, Америкийн ажлын байр, үйлдвэрлэлийг хамгаалахад шаардлагатай гэж үзэж буй.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гаригт (2025.04.02) шинээр татварын багц тарифаа зарлаж, энэ нь АНУ-ыг эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжих боломжийг олгоно гэж мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч энэхүү шинэ багц тариф нь дэлхий дахинд эдийн засгийг цочирдуулна гэж салбарын төдийгүй бүх хүн таамаглаж байна. Харин Дональд Трампийн хувьд энэхүү багц тариф нь худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, Америкийн ажлын байр, үйлдвэрлэлийг хамгаалахад шаардлагатай гэж үзэж буй. »»
|
|
Азийн өвлийн наадмын үеэр АНУ цахим халдлага хийх гэж оролджээ 10:18 Хятадын Үндэсний компьютерийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах технологийн үндэсний инженерийн лаборатори Пүрэв гаригт (2025.04.03) Харбин хотод болсон Азийн өвлийн IX наадмын үеийн тайланг нийтэлжээ. Уг тайланд хоёрдугаар 7-14-ний хооронд болсон Азийн өвлийн наадмын мэдээллийн системд 270 мянга гаруй удаа халдлага үйлдэх гэж оролдсон гэж бүртгэгджээ. Мөн дийлэнх нь АНУ-ын явуулсан цахим халдлага байсан гэж онцлон тэмдэглэгдсэн байна.
|
Хятадын Үндэсний компьютерийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах технологийн үндэсний инженерийн лаборатори Пүрэв гаригт (2025.04.03) Харбин хотод болсон Азийн өвлийн IX наадмын үеийн тайланг нийтэлжээ. Уг тайланд хоёрдугаар 7-14-ний хооронд болсон Азийн өвлийн наадмын мэдээллийн системд 270 мянга гаруй удаа халдлага үйлдэх гэж оролдсон гэж бүртгэгджээ. Мөн дийлэнх нь АНУ-ын явуулсан цахим халдлага байсан гэж онцлон тэмдэглэгдсэн байна. »»
|
|
Газар хөдлөлтийн улмаас 3003 хүн амиа алджээ 09:17 НЕЙПИДО, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /NHK/. Мьянмарын нутгийн төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болсон
|
НЕЙПИДО, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /NHK/. Мьянмарын нутгийн төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болсон »»
|
|
Өнгөрсөн онд илрүүлсэн солир сарыг мөргөх магадлалтай байна 17:29 Өнгөрсөн онд илрүүлсэн солир сарыг мөргөх магадлал нэмэгджээ.
|
Өнгөрсөн онд илрүүлсэн солир сарыг мөргөх магадлал нэмэгджээ. »»
|
|
|


|