 |
|
 |
|
С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ өгүүллэг |
|
|
 |
|
 |
С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ өгүүллэг
2014-01-15Морьдын хөлөөр цэцэгсийн дэлбээнд тогтсон шүүдэр бутарч, өглөө эртийн чийглэг агаар агь гангийн үнэр тээн анхилах нь  сэтгэлд нэг л таатай. Цэцэгдарийн минь царай үл мэдэгхэн шаргалтаж, тугал хархан нүд нь гуниглангуй бодлогоширсноо над руу харж: -Манай сумаас чамтай цуг хэдэн залуу цэрэгт явж байгаа юм бэ? -За байз, хорин гурав гэсэн байхаа Дахиад л бид хоёр хэсэг чимээгүй явсаар нэгэн шар хөтлөөр давахад сумын төвийн бараа харагдлаа. Би Цэцэгдарьд хандаж: -Энд морьдынхоо амьсгааг нэг дараад мордох уу даа? Одоо эндээс юу байхав гэхэд, тэр над руу гайхсан янзтай харснаа: -Та нар чинь удахгүй хөдөлнө биз дээ? Хоцорчихвол яана аа. -Гайгүй биз дээ, чамтайгаа жаахан сууж байгаад мордоё, гэхэд Цэцэгдарь дуугүй толгой дохилоо. Бид хоёр хэсэг сахлаг өвстэй газрыг сонгон бууж, морьдоо чөдөрлөөд, зайдуухан очиж суув. Тэр минь миний өвдгийг түшин толгойгоо цээжинд наахад түүнээс салахын аргагүй сайхан үнэр үнэртэж байлаа. -Чи намайг санах уу? -Мэдээж, чамайгаа саналгүй, өөр хэнийгээ санах билээ. -Чиний алба хаах газарт чинь зөндөө гоё хүүхэн байвал чи намайг мартах уу? -Яалаа гэж дээ? Өчигдөрхөн сүй тавьсан амрагаа бушуухан ирж гэргийгээ болгохыг л хүснэ шүү дээ. Ганцхан жил юу байхав дээ? -Эртээд аав чинь та хоёрыг манайд ирж хадаг сүй болоод явчихаар ямар их ичиж сандарав аа. Гараад зугтчихмаар л санагдаж байсан шүү. -Хэрвээ чамайг тэгсэн бол би өнөөдөр цэрэгт яваад дахиж хэзээ ч ирэхгүй байх байсаан. Бид хоёрын хэн маань ч дахин өөр зүйл ярьсангүй. Зайдуухан чөдөртэй морьдын дөрөө хавирч өвс зулгаахаас ондоо анир чимээгүй. Ойр хавьд хэн ч үгүй. Бид хоёрыг тэндээс мордож сумын захиргааны үүдэнд ирэхэд хүмүүс бужигналдан, дарга нар цэргийн залуусын нэрийг дуудан машинд суулгаж байлаа. Би Цэцэгдарьд мориныхоо цулбуурыг өгөөд, түүнийхээ духан дээр үнсэж -Чи минь сайн сууж байгаарай, захидал бичээрэй гэж хэлэхэд, Цэцэгдарь: -За, албаа сайн хаагаад, хурдан ирээрэй гэж хэлээд нүдэнд нь нулимс цийлэгнэн хоолой нь зангирлаа. Биднийг ачсан машин хөдлөхөд үдэгсэд ард хоцорч тэдний дунд Цэцэгдарь минь ганзагалж ирсэн сүүгээрээ араас минь цацал өргөсөөр үлдэж билээ. * * * Цагаан сарын өмнөхөн нэг шөнө хилийн манаанд гараад өглөө үүрээр манаа солигдож, заставын байрандаа ирэхэд цэргийн шууданч авчирч орхисон бололтой. Орон дээр хоёр захидал байлаа. Яаран хаягийг нь харвал Цэцэгдарь гэсэн нэр харагдахад зүрх минь цээжин дотроо тогтож ядан булиглаж, түүний минь царай нүдэнд үзэгдэх шиг болход сар өдрийг нь харж түрүүлж бичсэн захидлыг нь яаран задаллаа. Сайн байна уу? Алс холын албанд суугаа амраг хайрт чинийхээ түмэн амрыг эрье… хэмээн эхэлсэн үгс нүдэнд дурайхад, зүрхэн тусаа энхрийлэн тэвэрч хэсэг зуур тайвшраад цааш уншлаа. Тэр минь нутаг орны сонин хачнаас гадна, хоёр гэрийнхэн маань хурим найранд битүүхэн бэлтгэж буй тухай дурьдаад төгсгөлд нь бичсэн хэдэн өгүүлбэр намайг ёстой л ухаан алдтал минь баярлууллаа. “Доржоо хайрт минь чи бид хоёр үртэй болсон юм шиг байна. Хайр нь чамайгаа цэргээс халагдаад ирэхэд ганцаараа биш хоёулаа болоод угтах нь байна шүү дээ, чи минь баярлаж байна уу?” Хайр нь чамдаа сар бүр захидал бичиж байя за, Чи минь албаа сайн хаагаарай. Чиний хайрт Цэцэгдарь гэсэн байлаа. Миний сэтгэл хөөрч догдлон сарын зайтай бичсэн дараачийн захидлыг яаран задалж уншлаа. Түүнд хэвлийдээ өдөр ирэх бүр томорч буй үрийн минь тухай, нойр нь их хүрч амархан ядардаг болсон талаар бичсэн байлаа. Би тэр дор нь л хариу бичлээ. Тэр өдрөөс хойш цаг хугацаа өнгөрсөөр л, би сар алгасалгүй захидал бичсээр, түүнээс минь хариу захидал байсхийгээд л ирнэ.
Хавар болж, цас хайлан цэцэг ногоо дэлгэрч айлууд хаваржаа зусландаа нүүж эхлэх үед би цэргийн агт малладаг боллоо. Өмнийн цэнхэр говь зэрэглээн дунд дайвалзан толгод нь нэг өндөрсөж, нэг намсаж харагдах нь яг л миний төрж өссөн Бөөрөг дэлийн говь мэт санагддаг байв. Агт маллах нь над мэтийн хөдөө нутагт төрж өссөн хүнд чухам л жаргал гээч байлаа. Цэргийн унаа морьдыг солихоор долоо хоноод л заставаас нэг ахлагч, хоёр цэргийн хамт ирээд буцна. Тэр бүрийд бидний хоол унд, нутаг орноос ирсэн захидал зэргийг авчирч өгнө. Тэгтэл улсын баяр наадмын дараахан нэг өдөр цэргийн унаа солихоор ирсэн нэг цэрэг чамд хайртаас чинь захидал ирсэн гээд богцноосоо дугтуйтай захидал гаргаж өглөө. Дугтуйны дээрх он, сар, өдрийг нь харвал арваад хоногийн өмнө явуулсан бололтой. Бичгийнхэн хэв арай өөр болсон мэт, одоо тэр минь үрээ төрүүлсэн байх: “хүү болов, уу, охин болов,уу” хэмээн яаран догдолж дугтуйг задалж захидлыг уншвал: Сайн байна уу? Алгын чинээхэн цаасаар бие хийж Алтан номын үсгээр хэл хийж Уул давааг давуулж Ус мөрнийг гатлуулан хайрт чамдаа захидал болгон илгээв. Чиний бие тэнхлүүн албаа сайн хааж байгаа биз дээ. Би саяхан сумын эмнэлэгт амаржиж гурван кг таван зуун грам хүүтэй болсон. Үүнээс олон зүйлийг бичиж амжихгүй нь. Албаа сайн хаагаад ирээрэй. Хүндэтгэн ёсолсон: Цэцэгдарь гэсэн дэндүү товчхон үгтэй захидал байлаа. Миний удаан хүлээсэн баяр хөөр цээжиндээ багтаж ядан хөөрцөглөж, агтны муу бор гэрээ буулгах нь холгүй баярлаж байлаа. Тэр үдшээс хойш түүнээс минь хааяа захидал ирж, би ч захидал бичсээр нэг л мэдэхэд тоотой хэдхэн сар тогоруун цуваа шиг зэллэж, тогоотой сүүний өрөм дарайж шаргалтсан намраар халагдах тушаал уншуулан нутгийн зүг хөдөллөө. Хэд хоног машин дээр сэгсчүүлсээр нутгийн зах руу орж ирэхэд яарах сэтгэл улам бүр төрж аав ээж, ах дүүгээсээ гадна Цэцэгдарь хүү хоёрынхоо барааг бушуухан харахын хүслэн болж явлаа. Өглөө үүрээр сумын төв дээр ирэхэд цэрэг халагдаж ирж байгаа сургаар баахан хүн цугларчээ. Тэр дунд аав маань босоо хээрийг минь шинэхэн тааруулсан битүү ястай эмээл, мөнгөн хазаартай хөтөлж ирсэн байлаа. Аав нүдэндээ цийлгэнэсэн баярын нулимсаа надаас нууж зөрүү харж арчин, яагаад ч юм бэ тэнд байгаа хүмүүс надаас нэг л дөлөөд байх шиг санагдаж байв. Бид хоёр сумын төвөөс мордож, энэ тэрийг ярилцан хатируулсаар гэртээ ирэхэд муу ээж минь уян дээр тосон ирж зүүн хацрыг минь үнсээд: -Миний бор хүү яасан том болоо вэ? гээд нулимсаа ханцуйгаараа шудран арчаад гэрт орцгоолоо. Цай аягалан чанасан мах, чихэр үзэм таваглан сархад сөгнөж тэрүүхэндээ хөл болцгоолоо. Уг нь манай нутагт цэргийн залуусыг халагдаж ирэхэд гол усаар нэг найр хийдэгсэн. Харин намайг халагдаж ирэхэд аав ээж маань тэгсэн ч үгүй. -Би аавтай энэ тэрийг хөөрөлдөж суух зуураа Сэдэд гуайнхыг хаагуур намаржиж байгааг асуухад: -Овоотын шилийн ард намаржиж байгаа. Би уг нь чамайг өнөөдөр халагдаж ирнэ гэж хэл дуулгасан юмсан. Одоо ирэх байх гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Би удаан сууж чадсангүй морио услах нэрийдлээр гэрээс гарлаа, эс тэгвэл аав ээж хоёр маань өнөөдөр намайг дэргэдээсээ холдуулахгүй гэдгийг мэдэж байсан юм. Би гол уруудаж морио услаад Овоотын шилийг өгсөн давхилаа.
Цэцэгдарьтайгаа уулзаж хүүгээ харна гэж бодохоос улам бүр яарч байв. Намайг Овоотын шил дээр гарч ирэхэд нэг бор дээлтэй өвгөн морио хөтлөн овоонд чулуу нэмж тойрч харагдана. Хэдий яарч яваа ч гэсэн Монгол хүн байна даа нутгийнхаа овоонд чулуу нэмээд мордоё гэж бодон ойртож очиход, тэр хүн өөдөөс эргэж гараараа саравчилж харах нь Цэцэгдарийн аав Сэдэд гуай байлаа. Би мориноосоо буун гар зөрүүлж амар мэндийн мэдэн золгоход Сэдэд гуай өврөө уудлан хөөргөө гаргаж үнэртээд надад тамхиллаа. Тэгснээ наран сөрөг харж нүдээ нухлан, энэ муу нүд үү, юм л бол усан нүдэлчих гээд байх юм. -За тэгээд миний хүү албаа сайн хаагаад ирэв үү? -Тэглээ, таны бие тэнхээ сайн биз дээ -Сайнаа ч хат даа салгалж л байна. Аав чинь өчигдөр орой чамайг халагдаж ирж байгаа, маргааш сумын төв дээр ирнэ гэж сумын зарлага хэллээ гэж хөгшин бид хоёрт ирж дуулгасан юм. Тэгээд л муу хүүгийнхээ барааг харъяа гээд танайх руу явж байгаа царай нь энэ. -Өө тийм,үү би уг нь танайд очих гээд…гэж хэлээд хөөргийг нь буцааж барихад Сэдэд гуай авч өвөртлөөд тэртээд харагдах гэр өөдөө харснаа. -За, тэгвэл хоёулаа манайд очъё гэж хэлээд мориндоо мордлоо. Бид хоёрыг хотны захад ирэхэд тэдний хоточ халтар сүүлээ сагсагнуулан боргож ирснээ, намайг таньж морь өөд үсэрч цоройлон сүйд болоход босоо хээрийн маань хамар нь сарталзаж толгойгоо өргөж үүрсэнэ. Гэрээс Сэдэд гуайн хөгшин Чанцал гуай гарч ирж харснаа буцаад орчихлоо. Уяан дээр морьдоо уяад гэр лүү алхахад зүрх минь тэр гэхийн тэмдэггүй булиглаж, зэрэгцэн алхах Сэдэд гуай дэндүү удаан явах мэт санагдан гэрийн хаалгыг түрүүлэн татаж орлоо. Сэдэд гуайн хөгшин галаа хутгаж сууснаа, намайг хараад галын хайчаа унаган “бурхан минь” хэмээн уулга алдаж намайг тэврэн “хүү минь хүрээд ирээ юу?” хэмээн шүлс, нулимс хоёроороо хацрыг минь норгож үнсээд гэрийн баруун талд гудас дэвсэн суулгаж цай аягаллаа. Зүүн орон дээр өлгийтэй нялх хүүхэд унтаж харагдана. Харин Цэцэгдарь гэрт алга, малд явсан юм болов уу? гэж таамаглан цайлах зуураа хүүгээ бушуухан харахын хүсэлд автаж суув. Сэдэд гуай миний бодлыг таамаглав бололтой хүүг зөөлхөн тэвэрч, надад авч ирж өгөхөд би хоёр гардан тосч авлаа. Атгын чинээхэн нүүртэй жаахан амьтан унтаж байснаа намайг духан дээр нь зөөлхөн үнэрлэхэд уруулаа өмөлзүүлэн үнэгчлэнэ. Сэдэд гуай тамхи нэрж сууснаа хоолойгоо засч: -За хүү минь үхэх төрөх хоёр адилхан байдаг гэдэг дээ. Миний хүү ухаантай байдаг юм шүү. Ямар үхсний араас үхэж болдог биш муу охин маань бидэнд ийм л нэгэн амьд эрдэнэ үлдээгээд, төрхийн хүндрэлээр бурхан болсон доо хөөрхий. Бидний хэн маань ч чамд хэлэх зүрх зориг хүрээгүй юм. Дэмий л төрийнхөө албыг хүндэлж, чиний сэтгэлийг үймүүлэхгүй юмсан гэсэндээ, талийгаачийнхаа нэрээр захидал бичдэг байсан даа гэж хэлэхэд: Ийм үг сонсоно чинээ даан чиг бодоогүй явсан би сая л бурхантай зэрэгцүүлэн түүний минь зургийг хадгаар бүтээж өмнө нь зул асаасаныг олж харлаа. Бие минь өөрийн эрхгүй салганан чичирч, “худлаа арай ч дээ” гэж хашгирмаар санагдаж, цээжин дотор багтаж ядсан их хайр минь харууслын нулимс болон асгарахад өвөр дээрх өлгийтэй үрээ яасан аа ч мэдсэнгүй нэг л мэдэхэд гадаа гэрийн бүслүүрээс хоёр гараараа зуурчихсан уйлж суулаа. Тэр минь өчигдөрхөн л надад захидал бичиж байсан шүү дээ, гэж бодоход, өр өмөрч, гол урагдах шиг болж амьд явах нь ямар ч утга учиргүй мэт санагдаж байлаа. Миний дэргэд Сэдэд гуай үрийг минь тэврэн бүүвэйлэх аядавч, хүү минь байдгаараа чарлан уйлж байв. Тэрхэн үед Сэдэд гуайн “ямар үхсний араас үхэж болдог биш дээ, муу охин маань бидэнд ийм нэгэн амьд эрдэнэ үлдээгээд явлаа” гэж хэлсэн үгс бүүр түүрхэн санагдаж, хүүгээ салгалсан гараар авч тэвэрлээ. Нүднээс асгарсан нулимс хүүгийн минь уруул дээр дусахад тэрээр уйлахаа больж уруулаа бувагнуулан эхийнхээ мөөмийг хөхөх мэт амталж үзээд танил биш амтанд гоморхон уруулаа өмөлзүүлэн дахин уйллаа. * * * Би хүүгээ тэврэн гэрт орж түүнийхээ зургийн өмнө очиж хэсэг суув. Сэдэд гуай дэргэд ирж: - Хүү минь мунхаг хэдэн хөгшдийгөө уучилаарай. Бид л чамд эртхэн дуулгахгүй, талийгаачийнхаа нэрээр захидал бичдэг байсан л буруутах шиг боллоо гэж хэлэхэд, сая л бүх зүйлийг ойлгож, төр ёсоо юунаас ч эрхэмлэдэг өвгөдийнхөө ухааныг бишрэх сэтгэл төрөв. Үнэхээр өвгөдийн минь ухаан “тэнгэрт” л байдаг юм байна гэдгийг ухаарлаа. Тэгээд хоёр хөгшинд хандаж: -Би хүүгээ аваад явъя даа гэж хэлэхэд Сэдэд гуай хэсэг дуугүй сууснаа, -За тэг дээ миний хүү, ямар хол аваад явах гэж байгаа биш, хэдий охин үрээс минь үлдсэн мах цусны тасархай ч гэлээ төрсөн эцэг дээрээ л өссөн нь дээр дээ гэж хэлэхэд Чанцал гуай нулимсаа арчиж -Ёстой, ёстой болж бүтэхгүй бол миний хүү хэлээрэй, та хоёр л одоо элгийг маань дэвтээх үрс минь шүү гэж хэлээд хоолой нь сааралтахад, би чимээгүйхэн толгой дохилоо. Сэдэд гуай эмгэндээ хандаж: -Хөгшөөн, энэ муухай амьтныг хуурайлж, даавууг нь баадагнаад хүүд өгчих, маргааш хоёулаа хүүгийндээ очно оо гэж хэллээ. Тэдний гэрийн гаднаас хүүгээ өвөртлөн мордоход, хоёр хөгшин араас сүү өргөсөөр үлдлээ. Энэ мөчид би үрийнхээ төлөө, бас энэ ухаантай хөгшдийнхээ төлөө сайхан амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ухаарч, өөрийн эрхгүй хайр дүүрэн сэтгэлээр хүүгээ зөөлхөн үнслээ. Энэ үед Цэцэгдарь минь хаа нэгтэйгээс бид хоёрыгоо харж, хайрлаж байгаа гэж эргэлзэлгүй бодов. Намрын хонгор салхи зөөлөн сэвэлзэж, хос алтан хараацай хүү бид хоёрын урдуур хойгуур нисэлдэн байлаа.
|
С.Баттулга: АМРАГИЙН ЗАХИДАЛ өгүүллэг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Бага тойруу орчимд зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг өнөөдрөөс ачиж эхэллээ 17:05 Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан
|
Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан »»
|
|
Ган-Эрдэнийн Гансүлд олон улсын “Brahms” хөгжмийн уралдааны шилдгээр тодорчээ 17:04 Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын
|
Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын »»
|
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|