2014-01-09Евгений АРСЮХИН
Дэлхийн засгийн газар манай гариг дээр баячуудын диваажин байгуулахыг хүсэж байна.
Энэ нэгдүгээр сарын эцэст швейцарын Давос хэмээх тосгонцорт Бүх дэлхийн эдийн засгийн ээлжит форум нээгдэнэ.
Хуйвалдааны онолын талынхны үзэж байгаагаар бол Давос нь нууц дэлхийн засгийн газрын зөвхөн харагдаж байгаа хэсэг нь. Хуйвалдааны онолыг тохуурхан инээцгээж байсан. Ямар юмных нь дэлхийн засгийн газар гэж байхав дээ! гэж. Гэвч байгаа гэдгийн шинэ шинэ баримтууд нь жил ирэх тусам гарч ирсээр байна.
КОМАНД ХЭН ӨГДӨГ ВЭ?
Женев хот том биш. Цагийн дотор л нэг захаас нөгөө захад гарчихна. Гэвч Женев хот цаасан дээр бол Хятад улсын хэрэгдэдэгтэй эн тэнцэх хэмжээний нефть импортлодог. Мөн Дэлхийн бүх үйлдвэрлэсэн сахар болон кофений талыг, үр тарианы гуравны нэгийг мөн импортлодог мэт болно. Яаж ийм юм байж болдог хэрэг вэ?
Дэлхийн засгийн газрын тухай ярьцгаахдаа Женевт олон улсын байгууллагуудын төв байрууд байдагтай холбоотойгоор түүний тухай дурсцгаадаг. Хүний анхаарал татамгүй, тэр ч бүү хэл хашаагаар хүрээлээгүй саарал шилтгээн бол ДХБ-ын төв байр. Замын эсрэг талд НҮБ-ын салбар. Жаахан жишүү бол Дэлхийн хөдөлмөрийн байгууллага...
Гэвч эдгээр байгууллагуудыг дэлхийн засгийн газар гэж бодвол гүнзгий төөрөгдөл болно.
- ДХБ юу ч шийддэггүй байсаар удаж байна, - гэж надад тэнд 30 жил ажилласан хүн хэлж байсан юм. – За энэ уушны газрыг харж байна уу? Хэний ч анхааралд өртөмгүй “шилэн байшин”. Гэвч чухамхүү энэ байшинд ДХБ-ын ажилтнуудад тушаал өгдөг хүмүүс ирцгээдэг юм.
Энэ хүмүүс тэгээд хэн бэ?
ЦООРХОЙ ДЭЭВЭРТЭЙ ШИЛТГЭЭН
Үүний тодотгохын тулд ДХБ-ын төв байрнаас Женев нуурын эргийг дагаад жаахан алхах хэрэгтэй. Хавтан ханатай байшингууд шилтгээнүүдээр солигдоно.
- Миний аав надад энд жижиг байшин авч өгсөн юм, хуучин, дээврээс нь ус гоождог, бас үнэтэй. Гэвч хэрэв чамд чухамхүү энд иймэрхүү байшин юмуу цайз байхгүй л бол чи “сүргийн” гадна гэсэн үг, - гэж үр тариа, нефтийн худалдаа хийх төлөвлөгөөтэй оросын тэрбумтны охин надад ярьсан юм.
Чухамхүү эдгээр цайзын оршин суугчид л Женевийг дэлхийн худалдааны төв болгосон аж. Энэ өчүүхэн хот төдийчинээн үр тариа идэхгүй, тийм хэмжээний нефть шатаахгүй. Энэ бүх барааг Женевт бүртгэлтэй зуучлагчид худалдан авдаг. Тэнд маш бага татвартай бөгөөд өчүүхэн ч хөндөхгүй. Жишээ нь, нефтийн худалдааг Glencore, Vitol, Trafigura, Gunvor, Mercuria нар эрхэлнэ. Швейцарийн худалдаа-тээврийн нийгэмлэгээс гаргасан тооцоогоор Оросын бүх нефтийн 75%, казакстаны нефть 100% Женевээр дамжиж худалдаалагддагийг дурдахад хангалттай төсөөлөл өгөх байх.
ГУРВАН ХУВИЙН ХОТ
ДХБ-ын дэргэд глобальчлалын эсрэг тэмцэгчдийн цуглаан ямагт болж байдаг. Уранхай жийнс өмссөн эдгээр хүмүүс Корпорацууд бол дэлхийн засгийн газар гэдэгт итгэлтэй байдаг. Гэвч худалдаачид болоод зуучлагчид бол Элитийн доод зиндааныхан. Дээд талд нь санхүүчид байгаа.
Тэдгээрийг харъя гэвэл Женевийн хуучин хэсэг рүү эргээд эрэг дагаад яваад явах хэрэгтэй болно. Тавхан минут яваад та дэлхийн бүх л том банкны хаягуудыг олж үзэх болно. Хагас километр хиртэй зайд $4.4 трлн.,буюу дэлхийн бүх мөнгөний 3,0% нь төвлөрсөн байна. Орой зугаацан алхагчдыг харахад сонин. Нэг бол ган болд аятай харцтай, хурц биш өнгөтэй ч маш үнэтэй костюм өмссөн европчууд, эсвэл шог инээдэмтэй хирнээ жинхэнэ арабын шейхүүд алхацгаана.
Энэ талын эрэг дагуу газарт орон сууцны хорооллууд ч бий. Би нэгнийд нь орж ч үзсэн. Үүдэнд нь ороход л XIV зууны уран зураг угтаж байсан. Гэрийн эзэн орон сууц москвад ямар үнэтэй байдгийг сонирхсон. Тэр агшинд миний толгойд элит орон сууцны цогцолборын сурталчилгаа толгойд орж ирсэн бөгөөд би ч тэр үеийнхээ хамгийн өндөр цифрээр гайхашруулахаар шийдсэн. Квадрат метр нь 15 мянган доллар гэтэл,
- Тийм үү? Гэхдээ л энэ бол та бүхний хувьд, лавтайяа, үнэтэй талдаа байх л даа, –гээд саарал полувертэй эр урам нь хугарангуй дуугарч билээ.
ГАЗАР ШАТАЖ БАЙНА УУ?
Тэдгээр банкны эзэд тийм хүчирхэг хэдий ч эцсийн эцэст нэг багалзуурдуулаатахсан мэт болно. Аль 2008 онд Герман улс татвараас зугатаалган Швейцарьт нуусан иргэдийнхээ дансыг хайх ажилд орсон. Гэвч шальтай үр дүнд хүрээгүй. Одоо бол америкчууд дайн зарлаад байгаа бөгөөд өөрийн мөрдөлтөөр Швейцарь дахь хамгийн эртний Wegelin & Co. Сүйрэлд хүргээд байгаа. Энэ банк 1466 онд! байгуулагдсан гэдэг. Манайд өнөөгийн энэ Кремль ч баригдаагүй байхад тэнд банк байсан байгаа юм. Америкчууд тэр банкинд $1.2 млрд нуусныг баталж чадсан юм гэсэн.
Түүхий эд зуучлан худалдагчдыг бас чимхээд авч. Европын холбооны шаардлагаар Швейцари улс дамжуулан худалдагчдын хэлцлүүдийн татварыг нэмж байна. Энэ мэтээс дэлхийн засгийн газар “жинхэнэ” засгийн газруудын цохилтод өртөөтөхөж байгаа сэтгэгдэл төрнө. Гэвч энэ болж хуурмаг үзэгдэл юм. Хэрэг дээрээ энэ бол нэг гараараа өөрийнхөө нөгөө гар дундуур цохиод авч байгаатай л адилхан зүйл болж байгаа юм.
ҮДШИЙН НУУЦ УУЛЗАЛТУУД
Базель гэх швейцарийн өөр нэг хот руу явцгаая. Бүр 1983 онд нэгэн барууны сэтгүүлч Олон улсын тооцооны банкны байшинд болдог нууцлаг суултуудын тухай өгүүлсэн байдаг. Тэр үед түүний өгүүлэлд анхаарал хандуулсан хүн байсангүй. Одоо бол нилээд зүйлүүд ил тодорхой болжээ. Тэнд сард хоёр удаа дэлхийн хамгийн том төв банкнуудын удирдагчид цуглацгаадаг. Сууцгааж, ямар нэг албан ёсны юмгүйгээр конъяк шимж, чин сэтгэлийн яриа өрнүүлнэ.
Оросын төв банкны төлөөлөгчид бол тэнд хэзээ ч байсангүй. Представителей российского ЦБ там никогда не видели. Ээлжит гадуурхалт уу? Асуудал энэнд ч байгаа юм биш. Уулзалтад оролцогчдын томоохон хэсэг нь Массачусетксийн технологийн дээд их сургуультай холбоотой хүмүүс байгаа нь анзаарагдана. Гэтэл манайхан тэнд суралцаж байгаагүй.
Энэ их сургууль дээр үеэс Пентагонтой хамтран ажиллаж ирсэн. Дараа нь эдийн засгийн асуудал руу шилжсэн. 90-ээд онд хэвлэгдсэн тэр сургуулийн профессор Лестер Туроугийн “Капитализмын ирээдүй” ном бол гэрэл гийлгэсэн анхны алтан хараацай болсон юм. энэ их сургуультай Этот институт издавна сотрудничал с Пентагоном. А потом перешел на экономику. Первой ласточкой еще в 90-е стала книга тамошнего профессора Лестера Туроу «Будущее капитализма». Хувьсан байгаа ертөнцөд барууны иргэншил яаж засаглалыг гартаа хадгалах тухай тууштай бичигдсэн бүтээл. Жесткое сочинение про то, как западной цивилизации удержать власть в меняющемся мире.
Базелийн нууц үдэшлэгүүдийн зочид бол чухамхүү дэлхийн засгийн газрын дээд давхаргынхан юм. Тэгэхээр үнэндээ жаахан хачин харагдаж байгаа биз дээ. Төв банкнуудын оролцоотой санаачлагаар женевийн санхүүчдийг ниргээд байгаа ч юм шиг. Гэтэл хэрэг дээрээ нэг л команд байгаа. Тэгэхээр энэ бол нүд хуурах үзүүлэх шийтгэл төдий л юм. Өөр юм ч биш.
АРДЧИЛЛЫГ ҮГҮЙ БОЛГОХ
Тэгэхээр дэлхийн засгийн газар бол олон давхар модон хүүхэлдэйтэй төстэй болж байна. Цөм нь маш баян хүмүүс, тэдгээрийн дотор өмнө дурдсан төв банкуудын тэргүүнүүд. Тэдний дараагийн давхаргад корпарац, банкуудын эзэд орно. Олны нүдэнд өртөхгүйн тулд тэд янз бүрийн далимаар янз бүрийн газруудад цуглацгаадаг (“НАРИЙВЧИЛЖ АВЧ ҮЗВЭЛ”-гэснийг хар), - зөвхөн Давос болон Базельд ч биш.
Тэдэнд хэлэлцэх юм байгаа, ялангуяа капитализмын тогтолцоо бүхэлдээ ганхаж, түүнийг хэрхэн шинэчлэх талаар бодох хэрэгтэй болоод байгаа өнөөгийн нөхцөлд. Даярчлалын асуудал судлах хүрээлэнгийн захирал Михаил Делягиний үзэж байгаагаар бол тэд ямар шийдвэр гаргалаа ч тэр нь олон хүнд таалагдахгүй аж.
- Коммунизмтай төстэй ч юм уу, эсвэл за ер нь л “харанхуй” дундад зуунтай төстэй нийгмийн тийм дэг журмыг тогтоохыг тэд илүү магадлалтайгаар хүсэж байна. Зах зээл гэж байхгүй, бүх нийтийн төлөвлөлтийг тэд нэвтрүүлэх юм гэж тэр үзэж байгаа аж.
СНЗ (Санхүү нябо бүртгэлийн зөвлөхүүд) аудитийн компанийн Игорь Николаевын үзэж байгаагаар бол дэлхийн засгийн газар гэж яг тийм юм бол байхгүй, харин манлайлагчдын бүлэг бий гэнэ:
- Цугладаг, тохиролцоо хийцгээдэг мэт, гэвч тараад явахаараа өөр өөрийнхөөрөө хийцгээдэг, өөрийн цамц биед илүү тохиромжтой гэдэгчлэн.
Магадгүй, “юу болох вэ?” гэдэг асуултын хариуг өмнө дурдаад өнгөрсөн Лестер Туроугийн номонд хайх нь зөв байж болох юм. Жишээ нь, тэнд “Бүтцийн том өөрчлөлт шаардагдана. Гэвч, мэдээж хэрэг, ардчилсан дэглэмүүд үүнийг хийхдээ хамгийн муу”.
Эндээс харвал хий үзэгдлийн төдий ч гэсэн эрх чөлөөний зуун төгсгөлдөө ойртож байгаа мэт. Өөрөөр хэлбэл бид шинэ дарангуйллын босгон дээр тулж очжээ.
НАРИЙВЧИЛЖ АВЧ ҮЗВЭЛ
“Дэлхийн удирдагчид” хаана цугладаг.
Давоссын форум – Швейцарийн Давос тосгонд нэгдүгээр сард болдог.
Бильдербергийн клуб – 383гишүүнтэй бөгөөд тухай бүрд шинэ нууц газар цуглардаг бөгөөд оролцогчдын нэр шифрлэгдсэн байдаг. Харин 2008 онд уг клубийн цуглаанд оролцохоор АНУ-ын ХНС-системийн тэргүүн Бен Бернанке явж байгаагийн зургийг авч чадсан байдаг. Сүүлчийн хуралдаан нь Виржини мужид 2012 оны 5 сард болсон мэт.
300 гийн хороо – гэж зохиолч Джон Колеманы үзэж байгаагаар бол 1897 онд байгуулагдсан гурван зуун баяны нууц холбоо байдаг. Энэ Хорооны бүрэлдэхүүнд Борис Елциныг оруулсан бөгөөд ЗХУ-ын уналтыг зохион байгуулсан гэдэгт Колеман итгэлтэй байдаг. Солиотой таамаг мэт ч энэ хороо бодитой оршин байгаа Бильдербергийн клубийг санагдуулдаг.
Ротари-клуб –гэдэг бол масонуудын залгамжлагч гэж тооцогддог. Дэлхийд 1,2 сая гишүүн бүхий 33 мянган клуб байдаг. Албан ёсны зорилго нь өглөг өгөх, тусламж үзүүлэх.
ТАШРАМД ХЭЛЭХЭД
Дэлхийн баялаг хэнд харьяалагддаг вэ?
Дэлхийн засгийн газрын талаар хамгийн сайн судалгааг Цюрихийн Холбооны технологийн их сургуулийн хэсэг эрдэмтэд уржнан жил хийсэн байдаг. Тэд 43 мянган үндэстэн дамнасан корпорацуудыг судалсан бөгөөд эцсийн эцэст тэдгээрийг ердөө 147 Хүн удирддаг бөгөөд тэдгээрийн гарт дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 60% нь төвлөрч байдаг аж.
МЭРГЭЖИЛТНИЙ ТАЙЛБАР
Даяаршлын асуудал судлалын хүрээлэнгийн захирал Михаил ДЕЛЯГИН: «Сүүдрийн засгийн газарт оросын шинэ баячууд бол хоол зөөгчийн төвшний эрхтэй»
- Удирдах анги – энэ бол гэрт амьдардаггүй, зочид буудал, ордонд амьдардаг асар их хүч нөлөөтэй хүмүүс. Тэдэнд өөрсдийгөө аль нэг улс үндэстэнд хамаатуулах тухай санаа хүртэл өөрөө хачирхалтай мэт санагдана. Энэ анги 10 жилийн өмнө бүрэлдсэн. Одоо тэдгээр рүү хятадууд идэвхтэй нэмэгдэж байгаа. Оросын олигарх болон түшмэлүүд тэнд хоол зөөгчдийн хэмжээний эрх мэдэлтэй байна.
БОДОЛ СЭТГЭГДЭЛ
Зохиолч Эдуард ЛИМОНОВ: «Тэднийг зогсоохын тулд би гол партизан болно!»
- Дэлхийн засгийн газар идэвхтэй бүрэлдэж байна. Үйл явцыг Америкчууд залуурдаж байна. Ливийг бутцохисон, Сири рүү довтолсон – энэ бүгд бол түүний ажлууд. Хэрэв даяарчлагсад даврах юм бол би тэдэнтэй тэмцэх фронтын хамгийн хайр найргүй тэмцэгч партизан-нууц ажилтан болно. Би бүх улс орнууд хараат бус байж тэдний хэрэгт хэн ч хөндлөнгөөс оролцдоггүй байгаасай гэж хүсэж байна.
Орчуулсан Бат-Оршихын Жамц
www.bolod.mn