Өнөөдөр Буриадын Иволгины дацанд шилэн хоргонд Итгэлт Хамба ламын өмхөрч ялзраагүй бие оршиж байгаа нь бүх дэлхийд алдаршсан билээ. Гэвч үхлийн дараахь хүний боломжийн ер бусын ийм илэрлийн Халимагт болсон тохиолдлыг тэр бүр мэдэхгүй юм.

Халимагийн Яшкуль тосгоны оршин суугчдын яриагаар халимагийн бичиг соёлын өв хөрөнгө хадгалагддаг нутгийн сүмээс холгүй орших бунханд 1929 оныг хүртэл эндэхийн ууган оршин суугч, түүнийг шүтэн бишрэгчдийн нэрлэдгээр дээд лам Кекш Бакшийн өмхийрч, ялзраагүй цогцос оршиж байжээ.

Тэрбээр барагцаагаар 19-р зууны дунд үеэр нас барсан байна. Өдгөө энэ газарт 20-р зууны 90-ээд онд босгосон багахан мөргөлийн газар оршог юм. Ийшээ ОХУ-ын олон бүс нутгуудаас шашны эсрэг дайтах он жилүүдэд ялзарч өмхрөөгүй ариун бие цогцос нь алга болсон энэ буддийн ламын дурсгалыг хүндэтгэж, мөргөхөөр хүмүүс хүрэлцэн ирдэг байна.

2 жилийн өмнө Яшкуль тосгонд Кекш Бакшийн намтрыг судалж, түүний ялзарч өмхрөөгүй цогцсыг эрж хайх ажлыг гүйцэтгэж буй «Жунгария» олон нийтийн хөдөлгөөнийг байгуулжээ. Энэ хөдөлгөөний гишүүдийн нэг Бадма Цебеков хэлэхдээ:

«Энэ ламын жинхэнэ нэр нь Шивн Давг бөгөөд Халимагийн нэгэн сүмийн айлтгагч лам байсан. Тэрбээр Түвдийн сүм хийдүүдийн нэгэнд олон жил суралцжээ. Онцгой ариун гэгээн, хатуужилтай даяанчаараа ялгарч байсан юм.

Түүнээс тусламж, зөвлөгөө горьдон халимагууд төдийгүй орос, татар, бусад үндэстнүүдийн төлөөлөгчид ирдэг байжээ. Түүн дээр ирсэн хүмүүсийн өвчин зовлон гайхалтайгаар эдгэсэн тухай багагүй түүх байдаг. 1850-иад оны орчим Шивн Давг жанч хальж, түүнийг ердийн ламын адилаар нутаглуулжээ.

Гэвч шууд түүнийг оршуулсан даруйд  шарил дээр нь ер бусын явдлууд тохиолдох болж, шөнөдөө түүний дээгүүр гэрэл цацарч, өдөртөө солонго татдаг байж. Хадгалагдсан гэрчилгээгээр шашинтнууд энэ бүх ер бусын явдлыг үзээд настай номтны цогцсыг гаргахаар шийдвэрлэсэн» гэлээ.

 Бадма Цебековын ярьснаар, шарилыг ухан гаргахад, түүний бие ялзарч өмхийрээгүй, гэгээн лам унтаж байгаа мэт, толгойн дороо баруун гараа хийгээд «арслангийн байрлалаар» хэвтэж, зүүн гар нь биеийн дагуу байрласан байжээ.

Кекш Бакшийг модон хоргонд хийж дээрээс нь шилээр тагласан байна. Хоргыг тусгайлан барьсан бунханд байрлуулж, 19 зууны дунд үеэс 1929 он хүртэл түүн лүү сүсэгтэн олны цуваа жил тутам нэмэгдсээр байжээ.

Цебеков цааш нь ярихдаа: «Түүнээс хойшхи он жилүүдэд Халимагийн бүх сүм хийдүүд газрын хөрснөөс арчигдсан юм. Кекш Бакшийн бунханг эвдэн сүйтгэж, цогцсыг нь хаашаа ч юм авч явсан. Яшкуль тосгоны 90 настай ахмад оршин суугч Баяна Аляева тэдний биширч хүндэлдэг ламыг хэрхэн авч явсан, хойноос нь ард олон нулимсаа урсган гүйж мөргөж байсныг одоо ч санаж байна.

Яшкулиас ламыг хэрхэн авч гарч яваа зураг ч байдаг. Цогцсыг тэр үеийн Ленинград хот луу аваачсан, тэр ч бүү хэл халимагуудын хэн нэгэн Дэлхийн агуу их дайны өмнө хотын музейнуудийн нэгд түүнийг харсан гэж ярьцгаадаг» гэж өгүүллээ.

Цаашид Бакшийн мер алдагдсан боловч хеделгеений идэвхтэнууд эрж хайсаар байгаа юм. Харин элэгдэж муудсан хуучин мергелийн газрын дэргэд «Жунгари» хеделгеений гишуудийн цуглуулсан херенгеер шинийг барьж байна. Тэр нь том, тохитой байх ёстой. Сусэгтэн олны найдаж байгаагаар хэзээ нэгэн цагт Кекш Бакшийн ялзарч задраагуй бие цогцсыг олж ийш нь авчрахаар зэхэж байгаа юм.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ