 |
|
 |
|
Арева Нигер дэх уурхайчдаа харсаар байгаад үхүүлэх гэж үү? |
|
|
 |
|
 |
Арева Нигер дэх уурхайчдаа харсаар байгаад үхүүлэх гэж үү?
2014-01-06Нигерийн хэдэн зуун уурхайчид амьдралынхаа 20-30 жилийг Арева корпорацийн ураны уурхайд өнгөрүүлж буйн ач  буянаар өнөөдөр Францчууд гэрэл цахилгаантай, тохилог дулаан амьдарч байна. Нигерийн уранаар хийсэн түлшээр Францын 58 цөмийн реакторыг цэнэглэдэг. Харин энэ бүгдийн цаана цацрагт нэрвэгдсэн уурхайчид хэрхэн шаналж, өвчин эмгэг тусаж, амь насаа алдаж буйг анзаарч мэдэх хүн алга. Хэдий болтол Францын цөмийн салбарынхан нүдэн балай, чихэн дүлий царайлах юм бэ? Нигерт явагдаж буй уран олборлолт нь манай гариг дээрх хамгийн аюулгүй үйл ажиллагаа мөн үү? 1970-аад оноос өнөөг хүртэл Францын Арева корпорацийн эзэмшдэг ураны 2 уурхайд 2600 хүн хөдөлмөрлөсөөр иржээ. Гэвч хагас зуун жил өнгөрөхөд Нигерийн хойт хэсэгт байрлах Арлит, Акукан гэдэг 2 уурхайн ажилчдын дунд мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол ердөө долоохон удаа гарсан гэж Нигер улсын Нийгмийн Xаламжийн Төвд бүртгэгджээ. Мэргэжлийн өвчин туссан 7 хүний 5 нь Францын цагаачид байсан гэж Нигерийн нийслэл Найами дахь Нийгмийн Халамжийн Төвийн ажилтан Усман Закари ярив. Нөгөө 2 өвчтөн нь насанд хүрээгүй Нигер хүүхдүүд байсан гэнэ. Аревагийн уурхайн ажилчдын 98% нь нутгийн иргэдээс бүрддэг. Тэгэхээр тэд үнэхээр гайхалтай эрүүл хүмүүс байх нь! Уран олборлохыг сонгино, шар буудай тарих мэтийн хал балгүй ажилтай харьцуулж болно гэж үү? Франц улсын 58 цөмийн реакторын гуравны нэг нь Нигерийн уранаар хийсэн түлшээр ажиллаж, Францын эрчим хүчний нилээдгүй хувийг үйлдвэрлэдэг. Тэгэхээр Арева корпорациас ажилчдынхаа эрүүл мэндэд тавьж буй анхаарал халамжийг Францчууд магтан шагших хэрэгтэй бус уу? “Ураны уурхайд ажиллагсад гадна болон дотроосоо ионжуулагч цацрагт шарагддаг. Тэд ураны карьер, далд уурхайд ажиллах, уран олборлоx явц зэрэгт төдийгүй өөрсдийн гэр орон, тосгон сууриндаа амьдарч байхдаа хүртэл цацрагт өртдөг” гэж Цацрагийн тухай хараат бус мэдээлэл ба эрдэм шинжилгээний судалгааны комисс буюу товчилбол CRIIDAD лаборатори гэдэг төрийн бус байгууллагын (ТББ) тэргүүн Чарирон Бруно хэлэв.
Тус байгууллагаас уурхайчдын Арлит тосгоны ус, агаар, хоол хүнсэн дэх цацраг идэвхитэй хийг илрүүлэх хэмжилт судалгааг удаа дараа хийж гүйцэтгэжээ. Тус нутагт уран олборлосон цагаас хойш бий болсон 35 сая тонн цацраг идэвхит хаягдлыг ил задгай хураадаг аж. Овоолготой шороо чулуунаас цацрагт радон хий болон түүний задралын бодисууд ялгарч, салхинд туугдан тарxаж байна. Тэдгээр бодисууд нь “1988 онд Олон Улсын Хорт Хавдар Судлалын Агентлагаас гаргасан зүйчлэлээр хүний биед хорт хавдар үүсгэх аюултай гэсэн ангилалд багтдаг” гэж цөмийн физикч-инженер мэргэжилтэй тэрбээр тайлбарлав. Уурхайд өмнө нь ажиллаж байсан уурхайчдад эрүүл мэндийн үйлчилгээ дутагдаж байна Мэргэжлээс шалтгаалсан өвчин ийм цөөн бүртгэгдсэний учир нь юу вэ? Үүнд ердөө 2 янзын тайлбар байж болох: эсвэл Арева корпораци үнэхээр үлгэр жишээ ажилладаг байх эсвэл мэргэжлийн өвчин эмгэгүүдийг хав даран нууж, статистик судалгаанд оруулдаггүй байх. Найами хотын Нийгмийн Халамжийн Төвийн ажилтан Усман Закари учрыг надад тайлбарлаж өглөө. Мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэг илэрсэн тохиолдолд Аревагийн охин компаниуд болох уран олборлогч Сомайр болон Коминакийн харъяа эмч нар тус улсын Нийгмийн Халамжийн Төвд мэдэгдэх үүрэгтэй. Түүний дараа хөдөлмөр эрхлэлт хариуцсан тусгай эмч давхар үздэг журамтай аж. ” Коминакийн эмч нар мэргэжлээс үүдсэн өвчнийг огт олж оношлодоггүй гэж ажилчид гомдоллодог. Уурхайчдын эрүүл мэндийн тухай бодит үнэнийг тэд нуудаг” гэж Усман ярив. Нигерт зөвхөн насанд хүрээгүй хүүхдүүд л нийгмийн халамжийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй байдаг аж. “Уурхайд ажиллаж байгаад гарсан хүмүүст үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлдэг газар байдаггүй. Гэтэл цацрагаас үүдсэн өвчин эмгэг нилээд хэдэн жил өнгөрсний дараа илэрдэг онцлогтой. Дөрвөн жилийн өмнө Арева корпорацийн Хүний нөөцийн асуудал хариуцсан дэд захирал Нигерт ирж, уурхайд өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн аж байдалтай танилцсан” гэж Усман хэллээ. Тэглээ гээд байдал өөрчлөгдсөнгүй, ураны уурхайд ажиллаж байсан хүмүүсийг эрүүл мэндийн үйлчилгээ авахад нь компаниас нь ч, төрөөс ч тусалж дэмжсэн зүйл огт алга. “Тэд цөм нас барсан!“ Гэвч уурхайн ажилчид болон тэдний ар гэрийнхэн бодит баримтууд дэлгэсээр. “Миний нөхөр Сомайр компанийн анхны ажилтнуудын нэг байсан… Түүнтэй хамт ажиллаж байсан бүх хүн хорт хавдар, бөөр, элэгний өвчнөөр нас барцгаасан. Амьд үлдсэн хүмүүсийн дийлэнх нь өвчтэй эсвэл саажилттай. Гэсэн ч энэ бүх зүйл цацрагаас болсон гэх баримт судалгаа огт байдаггүй” гэж Коминак компанийн Арлит дахь Эрүүл мэндийн төвийнг төрөх тасгийн эрхлэгч, эх баригч Хамсату Адаму ярьж байна. Тэрбээр 2009 онд Бурeйма Хамидугийн байгуулсан Уурхайн хуучин ажилчид, тэдний гэр бүлийнхэн (УХАТГБ) нийгэмлэгээс зохион байгуулдаг долоо хоног тутмын хуралд оролцдог. Бурeйма Хамиду гэгч хүн Коминак компанид дээж авагчаар ажиллаж байсан ч түүнийг тэтгэвэрт гарахаас нь 5 жилийн өмнө хууль бусаар ажлаас нь халсан гэж ярьдаг. Тэрбээр уурхайчдыг дайчлан ажиллахаар шийджээ.
Нийгэмлэгийн давчуу өрөөнд бие эрхтэний саажилттай, бөөр элэгний өвчтэй жараад насныхан тэвчээртэй сууцгаана. Тэд бол амьд үлдэгсэд. Аревагийн Арлит, Акукан уурхайд 1970-1990-ээд онуудад ажиллаж байсан уурхайчдаас өнөөдөр амьд хоцорсон хүн бараг үгүй. “1990-ээд оны эхээр тэтгэвэртээ гарсан уурхайчид 2 жил ч амьдраагүй. Тэд цөм үхцгээсэн! Яг л тахал туссан юм шиг бүгдээрээ хиарсан” гэж Сомайр компанийн Арлит уурхайд 20 жил ажилласан Амаду Цисс ярив. Атга дүүрэн уран Коминак компанид ажиллаж байсан Маман Сани бол амьд үлдсэн цөөхөн азтаны нэг. Гэхдээ амьдрал түүнд ямар үнэ цэнээр олдов… Мөргөлийн цаг боллоо. Мусульман шашны ёсоор угаалга үйлдэж буй урт хормойтой хувцас өмссөн туранхай хүн хичнээн хичээгээд ч зүүн хөлөө угааж чадсангүй. 1992 онд түүний биеийн зүүн тал саажилт өгч, мэдээ алджээ. Гэвч түүний өвчнийг ажил мэргэжлээс шалтгаалсан гэж оношлоход дэндүү оройтсон гэж түүнд хэлжээ. Коминак компанид 25 жил хөдөлмөрлөсөн Маман Санид компаниас нь эмчилгээний зардал огт өгөөгүй. Маман цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг ураны баяжмал буюу “шар нунтагтай” шууд харьцдаг ажилтай байжээ. Уурхайд ажиллаж байсан хэд хэдэн хүн ажлын байрны хамгаалалт хангалтгүй байсныг дурсан ярив. “Би шууд урантай харьцдаг байсан. Эхлээд бүр бээлий ашиглах ёстойгоо ч мэддэггүй байлаа. Амны хаалт маск гэж юм бас байдаггүй байсан. Энэ бүх зүйл чинь сүүлд л бий болсон” гэж УХАТГБ Нийгэмлэгийн тэргүүн, Коминакийн боловсруулагч үйлдвэрт оператороор 20 жил ажилласан Ислам Моункайлад хэлэв. Тэдний ярьж буй зүйл “Анх Нигер улсад үйл ажиллагаа явуулах мөчөөсөө эхлэн хөдөлмөр хамгаалалт, аюулгүй байдлыг бизнесийн үйл ажиллагааныхаа салшгүй нэг хэсэг болгон хэвшүүлж, урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлж ирсэн” гэдэг Нигерийн хамгийн том ажил олгогч Арева корпорацийн мэдэгдлээс тун ч хол зөрүүтэй сонсогдоx юм. Ареваг “ноцтой байдлаар хариуцлага алдсан” хэмээн шүүх буруутгав Арева корпорациас Ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй байдлын зөвлөлийг Нигерт дөнгөж…1999 онд буюу анхны ураны уурхайгаа нээснээс хойш 45 жилийн дараа байгуулсан байдаг. Бурeйма Хамидугийн ярьж буйгаар Арева уурхайчин бүрийг амны хаалт, бээлий хэрэглэхийг шаарддаг болсон ч ажилчиддаа шаардлагатай сургалт явуулдаггүй ажээ. Уг нь бол аль эртний л хийгдэх ёстой байсан ажил. “Нигерт ажиллаж байсан Франц хүн мэргэжлээс шалтгаалсан өвчин туссан гэдгийг шүүх хүлээн зөвшөөрсөн байна. Тэгвэл тэр уул уурхайн компанийн үгүйсгээд байгаа цацрагаас, уран олборлолтоос болж Нигерийн уурхайчид болон нутгийн оршин суугчид өвчин эмгэг тусч, амь насаа алдсаныг яах юм бол?” гэж Santй sous traitance Nuclйaire Сhimie (цөмийн болон химийн үйлдвэрлэлийн компаниудын гэрээт ажилчдын эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Францын ТББ–Орч.) нийгэмлэгийн тэргүүн Филипп Билард надаас асуув. Урьд нь өөрөө “цөмийн тэнүүлчин” (“цөмийн тэнүүлчин” гэж ихэнхдээ цөмийн салбарын хамгийн осол аюултай ажлыг хийж гүйцэтгэдэг гэрээт ажилчдыг хэлнэ. Тэдний эрх ашгийг хамгаалах эвлэл холбоо гэж байдаггүй– Орч.) явсан тэрбээр Францын Мелен хотын шүүхээс Коминак компанид 1978-1985 онуудад ажиллаж байсан Серж Венелийн хорт хавдар өвчнөөс үүдэлтэй үхэлд Ареваг буруушаасан шийдвэр гаргасанд сэтгэл нь хөдөлжээ. Франц улсын шүүх Арева корпорацийг ажлын хариуцлага алдаж ноцтой дутагдал гаргасан хэмээн буруутгасан. Хариуд нь Аревагийнхан тэр даруйдаа давж заалдсан юм. Томхон хэрэг өдүүлэx үү? УХАТГБ Нийгэмлэгийн тэргүүн Моункайла Ислам Серж Венелийг таньдаг байжээ. “Манай захирлаар ажиллаж байсан хүн. Механикчид бид түүнээс илүү цацрагт өртдөг байсан. Машин механизм зогсох, эвдрэхэд захирал оролцохгүй харин механикчид бид л ураны хүдэртэй зууралддагсан” гэж тэрбээр хахаж цацан ханиалгаx завсраа ярилаа. Хэрэв Нигерийн ураны уурхайд ажиллаж байсан хүмүүс Серж Венелийг үхэлд хүргэсэнтэй ижил өвчин тусвал шүүхээр дамжуулан чамгүй хэмжээний нөхөн төлбөр нэхэмжлэх боломжтой болно. “Серж Венелийн эхнэр нөхөн төлбөр авдаг юм бол Нигерт түүний ижилхэн азгүй хувь заяатай хэдэн мянган хүн бий” гэж 2013 оны 7 сарын 4-нд Парист болох давж заалдах шатны шүүх хурлыг хүлээж суугаа Бурейма онцлов. Энэ үйл явц Нигерийн уурхайчдад ямар нөлөөтэй вэ? “Мелен хотын шүүхийн туршлагыг давтан хэрэгжүүлэх бүрэн боломжтой… Мелен хотын шүүхээс шийдвэрлэсэнчлэн, ажил олгогч нь Арева байсан гэхээр гол хариуцах шүүх нь Аж үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн шүүх болно. Уурхайчид өөрсдөө эсвэл уурхайчин нас барсан тохиолдолд ар гэрийнхэн нь нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж нөхөн төлбөрийн асуудлаар мэргэшсэн хуульч Жан Пол Тесонньер зөвлөв. Гэвч өнөөдрийг хүртэл өвчин уранаас шалтгаалсныг нотлох баримт олдоогүй гэх Аль 2003 оноос эхлэн Арлит тосгоны иргэдийн хөдөлгөөн, Дэлхийн эмч нарын байгууллага болон Францын Шерпа ТББ зэрэг байгууллагууд Габон болон Нигер дэх Аревагийн ураны уурхайнууд байгаль орчин, уурхайчдын эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулж байгааг шүүмжилж ирсэн юм. Тэдгээр ТББ-уудын зүгээс улам бүр ноцтой шаардлага тавих болсонд байдлыг намжаахын тулд Арева корпорациас 2010 оны 12 сард Нигерийн Агадэз бүс нутагт Эрүүл мэндийн хяналт үйлчилгээний (ЭМХҮ) төв гэгчийг байгуулжээ.
Тус эрүүл мэндийн төвийн зорилго нь “урантай ажилладаг байсан хуучин ажилчдын судалгаа” гэж Арева корпорацийн цахим хуудсанд бичжээ. Төвд хуучин ажиллагдсад эмнэлгийн үзлэг хийж, ураны хүдэртэй ажилладаг байсан хүмүүсийн цээжний рентген зургийг хоёр жил тутамд авч, цусны шинжилгээ хийх юм байна. Эрүүл мэндийн хяналт үйлчилгээний төв нь уурхайн ойролцоо оршин суугчдын эрүүл мэндийг хянаж, гар дорхи эрүүл мэндийн баримт сэлтэнд (өвчний түүх, эмнэлгийн тайлан, сэдэвт судалгаа гэх мэт) тулгуурлан бие даасан судалгаа хийx ажээ. Түүнчлэн “xүн амын эрүүл мэндэд үзүүлж буй ураны уурхайн өнгөрсөн болон өнөөгийн үр нөлөөг олон нийтэд ил болгох зорилгоор 1968-2005 онуудад тохиолдсон хүүхдийн эндэгдэлд дүн шинжилгээ хийнэ” гэжээ. Ил тод байх нь! Гайхалтай нь ЭМХҮ төвийнхэн бүтэн жилийн туршид эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхдээ ураны нөлөөллөөс үүдсэн мэргэжлийн өвчний ул мөрийг олж чадсангүй. “Бид хүндрэлтэй дөрвөн тохиолдол илрүүлсэнээс 2 нь хэвийн бус тохиолдол байсан. ЭМХҮ төвийн эмч нарын зөвлөл судалж үзээд тэдгээр өвчнүүд нь уранаас шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гаргасан. Гэсэн ч бид тэдгээр өвчтөнүүдэд тусламж үзүүлж байгаа. Бид нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг ярьж байна л даа, тэдний өвчин мэргэжлээс шалтгаалаагүй ч бид эмнэлгийн үйлчилгээ үзүүлсээр байгаа” гэж Аревагийн эмчилгээ хариуцсан захирал Алайн Акер ярив. Элс гэдэг чинь уранаас ч аюултай… “Элсэн цөлд үлдэгсэд” гэдэг тайландаа Грийнпийс олон улсын байгууллагынхан Нигерийн ураны уурхай орчмын газар нутгийн ус, агаар, болон гүний ус цацрагт бохирдсон төдийгүй амьсгалын замын өвчнөөс шалтгаалсан нас баралт улсын дундаж болох 8.5%-иас даруй 2 дахин өндөр (16%) байхад Арлит тосгоныхон огт мэдээлэлгүй байгаа талаар бичсэн юм. Үүний хариуд Арева корпорацийнхан “Арева ба Нигер–урт хугацааны түншлэл” гэдэг нэртэй тайлан гаргажээ. Аревагийн тайланд “Гринпийс байгууллагыхныг олон нийтийн айдас болон буруу ташаа мэдээлэл ашигласан хэмээн шүүмжилж, уурхайчдын тосгоны оршин суугчдын дунд дэлгэрсэн харшлын өвчин нь хүний нүд, уушгинд үзүүлэх элсний сөрөг нөлөөллөөс үүдэлтэй болохоос Гринпийсийнхний бичсэнчлэн ураны уурхайн үйл ажиллагаатай огтхон ч холбоогүй” гэжээ! Нигер, Габоноор аялж “Уран гэгч хордуулсан өв” гэдэг нэртэй кино хийж ирээд Үндэсний Парламент ТВ-ийн сувгаар цацсан Францын сэтгүүлч Доминик Хэннэкин уул уурхайн компанийн зохион байгуулсан хүлээн авалт Хойт Солонгосыг санагдуулсан хэмээн хэлж зүрхлэснийг нь төлөө Арева корпорацийн төлөөлөгч эсэргүүцэн мэдэгдэл гаргаж байв…Аревагаас 100 % санхүүждэг Эрүүл мэндийн xяналт үйлчилгээний төвийнхэн ил тод байдлын талаар юу гэх юм бэ? “Тус төвөөс өмнө нь ажиллаж байсан уурхайчдын гуравны нэг ч хүрэхгүйтэй холбогдсоны 472 нь Арлитд, 39 нь Агадезд байсан. Тэднээс дөнгөж 100 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан” гэж Сомайр компанид уурхайчин байсан Амаду Цисс ярив. Харилцаа холбоо “Хамгийн эмгэнэлтэй нь тэдгээр үзлэгийг Коминак компанийн эмчээр олон жил ажилласан Бараз эмч удирдаж явуулжээ. Ажлаасаа гараад хоёрхон жилийн дотор нас барсан тэр олон уурхайчдад үзлэг хийдэг байхдаа цацрагаас шалтгаалсан ганц ч өвчин олж чадаагүй эмч өнөөдөр өөрчлөгдсөн болов уу?” гэж Амаду Цисc халаглав. Эрүүл мэндийн xяналт үйлчилгээний төвтэй 3 жилийн турш хамтран ажилласны эцэст буюу 2012 оны 12 сарын 18-нд Шерпа байгууллага түншлэлээ зогсоож буйгаа мэдэгджээ. Төрийн бус байгууллагуудын нотолж буйгаар Аревагийн шинэ удирдлага урьд нь хэлэлцэж тохирсон ажил үүргээ жинхэнээсээ биелүүлэхийн оронд холбоо барьсан дүр үзүүлэх төдийхнээр аргацаадаг аж. Ийнхүү Аревагийн эрүүл мэнд хариуцсан захирал Алайн Акерийн бахархаж байсан “Нигер улсын эрх баригчид, ТББ-ууд болон хариуцлагатай уул уурхайн компани гэсэн гурван талыг нэгтгэсэн урьд өмнө хэзээ ч байгаагүй шилдэг түншлэл”-ийн ирээдүй бүрхэг болжээ. Xараат бус судалгааны CRIIDAD байгууллагын тэргүүн Чарирон Бруногийн ярьснаар бол уурхайд хуучин ажиллаж байсан хүмүүсийн эрүүл мэндийн хяналт мониторинг хараат бус байж чадаxгүй гэнэ. Аревагийн ашигласан “цацрагаас шалтгаалдаг мэргэжлийн өвчний жагсаалт” нь хуучирсан, бүрэн бус жагсаалт байсан гэж инженер мэргэжилтэй тэрбээр ярив. “Бага түвшний цацрагийн архаг хордлогын талаарх сүүлийн үеийн баримт мэдээнээс үзэхэд хүний биеийн эрүүл мэндийн ерөнхий доройтол нь төрөл бүрийн хорт хавдар үүсгэж, амин чухал эд эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг нь тодорхой болсон.
Цацрагийн нөлөөлөл нь уушигний, чөмөгний, цусны хорт хавдар үүсгээд зогсохгүй зүрх судасны өвчин, бөөр болон мэдрэлийн эмгэг ч үүсгэдэг“. Исламын хацар, гар, баруун өвдөг нь мэдээ алдсан, 1976 оноос Сомайр компанид өрөмдлөгчин хийж байсан Маманы тал бие нь саажиж, бөөрний дутагдалтай болсон гээд уурхайчдын өвчин зовлон тоочвол мундахгүй…Тэдний нэгэн адил өвчиндөө шаналж буй Нигер уурхайчид олон бий. Уурхайд ажиллаж байсан ажилчид компаниасаа сэтгэл санааны дарамт учруулсаны төлбөр нэхэмжилж болно. Уушигны хорт хавдар үүсгэгч асбестийн тоосонцороор амьсгалсан ч өвчлөөгүй ажилчид компаниа шүүхэд өгсөн бэлээхэн жишээ байна. “Хэрэв уурхайчдын өвчин нь уранаас үүдсэн гэдгийг нотлоход хүндрэлтэй бол Францын Аж үйлдвэрлэлийн асуудал хариуцсан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уурхайчид аюултай цацрагт өртсөнөөсөө болж сэтгэл санааны хүнд дарамтанд орсон гэдэг үндэслэл хэрэглэвэл Арева амар мултрах аргагүй болно” гэж хуульч Жан Пол Тессоньер зөвлөв.
Эрүүл мэндийн асуудлаар мэргэшсэн энэ хуульч асбестийн тоосонцороор амьсгалсан боловч өвчлөөгүй “Этэрнит” компанийн ажилчдыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж тэмцсэний дүнд ажилчин тус бүр 5,000-30,000 еврогийн хэмжээтэй нөхөн төлбөр авч чадсан нэгэн билээ. Ямар боловч өнөөдөр хууль зүйн эсвэл улс төрийн аль нэг арга замаар Нигерийн уурхайчдыг эрүүл мэндийн үйлчилгээнд яаралтай хамруулах нь нэн чухал байна. Орчуулсан: Э. Амарлин Эх сурвалж: http://www.multinationales.org/article77.html |
| Арева Нигер дэх уурхайчдаа харсаар байгаад үхүүлэх гэж үү? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|