2013-12-10Хүн төрөлхтний хөгжил гэвэл зөвхөн мэдлэгийн хөгжлийг л хэлдэг гэж хүн төрөлхтний 2600 жилийн мэдлэгийн түүх
гэрчилсэн.
Гэтэл монголын эрдэмтэн, профессор гэдэг цол зэрэгтэй хүмүүс Монголын их дээд сургуулиудыг мухар сүсэг, шашины байгууллага, анархистын өлгий нутаг болгон Монголын мэдлэгийн хөгжлийн эсрэг тэрсэлж 20 гаруй жил дураараа дургиж монгол орныг харанхуй, ядуу, хулгайчдын орон болгоход гарамгай хувь нэмэр оруулж оюуны дархлаачуудын үүргээ гүйцэтгэж чадаагүй одоог хүрлээ.Дахиа үргэлжлүүлэх санаархал монгол оронд баллаж дуусахнээ, яах вэ? Төрийн Тэргүүн минь Танд хандахаас өөр зам байхгүй боллоо шүүдээ.
Эх орноо гэсэн зарим нэгэн Эрдэмтэд Монголыг аврахын тулд дэлхийн хүн төрөлхтний их дээд сургуулийн баталгаатай жишигээр өөрчлөлт хийхээр санаачлага гаргаж ажиллаж байхад зарим их сургууль тухайлбал ШУТИС,ЭМШУИС,ХААИС,СЭЗДС гэх мэт сургуулийн удирдлагууд ямарч санаачлага гаргахгүй байгаа нь ямар учир шалтгаантай юм вэ? Монгол үндэстнийг хөгжүүлэхгүй,сул дорой байлгах гэсэн хүсэл эрмэлзэл байгаа юм биш биздээ?
Монгол улсын өнөөгийн дээд боловсролын салбар гэх их,дээд сургуулиудыг хөгжилтэй улс орнуудын дүүргийн коллежийн (Community College )хэмжээнд ч хүрэхгүй байна шүүдээ.
Уламжлал бүгдээрээ сайн сайхан зүйл биш шүү гэж Францийн соён гэгээрлийн хүн төрөлхтний нэртэй филисофич тодорхойлсон байдаг.Учир нь зарим уламжлал нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийн эсрэг байдаг гэж тодорхойлсон байдаг.
Монголын дээд боловсролын уламжлалыг эргэн харья:
1.МУИС анх байгуулагдахдаа танин мэдэхүйтэй социолист иргэнийг бэлдэх зорилгоор байгуулагдсан болохоос биш,мэдлэгийг үйлдвэрлэж,хүн төрөлхтөнийг хөгжил дэвшил рүү хөтлөх зорилготой судалгааны их сургууль байгаагүй.
2.ШУТИС социалист үйлдвэрийн ажилчныг бэлдэх зорилготой болохоос биш,суурь судалгаа хийж, технологийг хөгжүүлж аж үйлдвэрийн хувьсгалыг тасралтгүй явуулж,ард иргэддээ шинэ ажилын байр бий болгож монгол Үндэстний баялгыг тасралтгүй арвижуулах зорилго бүхий судалгааны Инженерийн их сургууль байгаагүй.
ШУТИС өнөөдөр хүртэл дэлхийн хүртээл болсон хорхог хийдэг машиныг ч зохиож чадаагүй байгаа шүүдээ.
3.ЭМШУИС нь социалист иргэнээ эрүүл мэндийг эмчлэх зорилготой байгуулагдсан болохоос биш анагаах ухааны суурь судалгаа хийж хүн төрөлхтний тулгамдсан эрүүл мэндийн асуудлыг шинэ мэдлэгээр шийдвэрлэж байх зорилго бүхий судалгааны их сургууль биш шүүдээ
4.ХААИС нь социализмын үед нэгдэл, сангийн аж ахуйн техникийн мэргэжилтэн бэлдэх зорилгоор байгуулагдсан болохоос биш ХАА-ийн аж үйлдвэрийн суурь судалгаа,хэрэглээний судалгаа хийж дэлхийн хөдөө аж ахуйн зах зээлд өрсөлдөх чадвартай Монгол орны экспортын чиглэл бүхий хөдөө аж ахуйн аж үйлдвэрийг хөгжүүлэх судалгааны их сургууль биш шүүдээ.
5.СЭЗДС нь социализмын бүртгэлийн ажилтныг бэлдэх зорилготой байгуулагдсан болохоос биш Дэлхийн капиталын зах зээлийг монгол оронд цогцлоон байгуулж Монгол орны хөгжлийн төлөө тэрбум,триллион долларыг босгож,түүний менежментийг хийх зорилго бүхий судалгааны их сургууль биш шүүдээ.
Ардчилалын үеддэхь Анархист, Мухар сүсэгтэй Монголын их сургуулиудын нүүр царай:
1.Мухар сүсэгийг хоймортоо залж мэдлэгийг хогийн саванд хаясан.
2.Мэдлэгийн их дээд сургуулиуд сурагч болон сургагч хоёр байхаас биш,шашины байгууллага шиг багш,шавь байж болохгүй.
Монголын их дээд сургууль шашины байгууллагын мөн чанартай ,мэдлэгийн байгуулагын их сургууль нэртэй хонины арьс нөмөрсөн чоно болсон.
3.Шинжлэх ухааны эрх чөлөөг уландаа гишгэж,мэдэх гэсэн хүмүүс нь гишгэх газаргүй болгож авилгалыг цэцэглүүлсэн феодольчуудын дураараа авирлах газар болсоныг эцэг эхчүүд толгой сэгсрэн ярьдаг болжээ.
4.Хүүхдээ дарга болгох гэж хуйвалдаж сургууль байгуулсан нөхдүүдийн жишиг бий
5.Авгайгаа дарга болгох гэж сургууль байгуулсан жишиг ч бас бий
6.Ах дүү нараа дарга болгох гэж сургууль байгуулсан жишиг ч бас бий.
7.Амрагаа дарга болгох гэж анги, танхим нээсэн хүмүүс ч бас бий.
Монголын сайн сайханы төлөө байх ёстой мэдлэгийн байгууллага өнөөдөр үнэхээр бөөлжис цутгамаар болсон нь тодорхой байна.
Монгол хүн бүрийн бөөлжис цутгамаар их дээд сургуулиудыг бөөлжис цутгамаар хэвээр нь байлгахыг улайрч байгаа хүмүүс Монголын Эсэргүү биш гэжүү?
Ийм жигшүүр,гутмаар боловсролыг өөрчлөн шинэчлэхгүй бол хулгайчийн сүнстэй ШУТИС,МУИС,ЭМШУИС,ХААИС,СЭЗДС -ын удирдлагуудыг Монгол Үндэсний эрх ашгийн үүднээс донгдож,орцруулах ёстой юм бишүү?
БНХАУ,Сингапур,Португал,Арабын орнууд дэлхийн шилдэг их сургуулиудын салбарыг өөрийн их сургуулиуддаа байгуулж өөрийн улс орноо боловсрол,шинжлэх ухаан,технологи,аж үйлдвэр,нийгмийг богино хугацаанд дэлхийн тэргүүний түвшинд хүргэж хөгжүүлж чадаж байна.
Монголын Улсын төрийн тэргүүүн Та дэлхийн шилдэг их дээд сургуулиудад монгол залуучуудыг сургах зарлиг гаргасан нь түүхэн шийдвэр байсан ,энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Харвардын их сургуулийн салбарыг МУИС-д,MIT -ын салбарыг ШУТИС-д,Харвардын анагаах ухааны их сургуулийн салбарыг ЭМШУИС-д,Cornell -ын их сургуулийн салбарыг ХААИС-д,Швацейрийн Санхүүгийн дээд сургууль (Swiss finance institute ),
Лондоны Эдийн засагийн сургуулийн (London school of school ) салбарыг СЭЗДС-д байгуулж Монгол залуучуудыг эх орондоо Дэлхийн боловсрол эзэмших нөхцөлөөр хангах бүрэн боломж танд бий.Ингэснээр Монгол орон боловсролыг экспортлогч орон болж Экспортын чиглэлтэй Боловсролын эдийн засаг хөгжих бүрэн боломж байна.
Монгол Үндэстний Мэдлэгийн салбарыг хөгжүүлэх сонирхолгүй ,эрх мэдлийн сандалтайгаа зууралдсан эх оронынхоо хөгжлийн төлөө эр зориг гаргаж чаддаггүй хулчгар,феодалжсан,мухар сүсэгтэй,хувиа хичээсэн их дээд сургуулиудын эрх мэдэлтнүүдийг албан тушаалаас нь огцруулах нь Монгол Үндэстний төлөө хийх гайхамшигт буян гэж ойлгож байна.
МУИС-ийн шинэчлэлийг Монгол улсын төрийн тэргүүн минь дэмжиж Монгол түмнээ сэхээрүүлж боловсролтой болговол таны нэр түүхэн хуудаснаа алтан үсгээр бичигдэх буян болно гэдэгт итгэлтэй байна.
Монголын мэдлэгийн голомт үнэн,зөв,тэнгэрлэг байх болтугай.
Монгол түмэний минь мэдлэгийн салбар үнэн, ариун байлгахын төлөө Монголоо гэсэн хүн бүр тэмцэх цаг болсон.
Нийтлэл бичсэн иргэн Пүрэвжавын Мэндбаяр 2013.12.09