Гайх, бас дахин гайх
2013-12-09Хуульгүй төрийг ихэд гайхсан, хууль зүйн ухааны доктор, өмгөөлөгч Б.Гүнбилэг 
Үнэн гэж юу вэ? гэдэг асуултанд хүмүүс харьцангуй, нөхцөл байдлаас хараат ойлголтыг хэлнэ гэж хариулдаг. Зарим нь улс төрийн намын сонин ч гэж хэлнэ. Эрх зүйчдийн судалдаг ухаанд үнэн бол өөрийн дотоод итгэл, мэдлэгтээ тулгуурласан хамгийн зөв, туйлын шийдвэр байх ёстой гэж үздэг. Уг үнэнийг шүүх тогтоодог. Зарим үнэнийг тогтооход судалгаа маш чухал. Харин зарим үнэн бол зүгээр л ҮНЭН. Элдэв хачиргүй, толгой эргэмээр олон томъёолол шаардахгүй энгийн үнэн. Маш энгийн, эгэл ойлголт юм. Гэтэл нэг хэрэг дээр ажилласан маань бүр нойр хүргэхгүй ГАЙХ, БАС ДАХИН ГАЙХ гэдэг байдал руу оруулж орхилоо. ...Ажил дээрээ нэг өдөр сууж байтал өндөр, бор залуу орж ирлээ. Яриа нь цэгц, харц нь эгц эр аж. Намайг зорьж ирсэн учрыг нь сонсвол Дорнод аймгийн засаг даргад нэр дэвшсэн М.Бадамсүрэн гэдэг залуу бөгөөд түүнийг Ерөнхий сайд томилохоосоо татгалзаж, оронд нь орон нутгийн сонгуульд ялалт байгуулаагүй Ардчилсан намын дарга эмэгтэйг түр томилсон тухай ярьж, хууль зүйн зөвлөгөө авлаа. Хэргийг сонссон хуульчийн хувьд энэ хэрэг ойлгомжтой хэрэг учир би зөвлөгөө өгч Дорнод аймгийн иргэдийн сонголтыг баталгаажуулах талаар хамтран ажиллахаар болсон юм. Учир нь манай Ерөнхий сайд улаан цайм Үндсэн хууль зөрчсөн нь эгэл үнэн байлаа. Бусад аймгуудын хувьд ИТХ-ыг нэг асуудлаар Ерөнхий сайд хоёроос дээш удаа нэр дэвшүүлж байж Засаг дарга нарыг нь томилсон сураг ч байв. Дээр нь нэмээд “түр алба эрхлэгч” нэрээр цөөнх болсон өөрийн намын хүнийг томилсон нь өөрөө удирдах ёсны байгууллагын эрхийг зөрчиж, Үндсэн хуульт ёсыг уландаа гишгэсэн хэрэг болов... ... Цэц хуралдав. Ерөнхий сайд хууль зөрчсөнөө “өөрөө” ойлгож, Цэцийн хуралдаан болохын урьд өдөр Засаг даргаар түр үүрэг гүйцэтгэгч томилсон шийдвэрээ хүчингүй болгожээ. Маргааны объект алга болсон тул Ерөнхий сайдыг шүүхээ болилоо гэж Цэц мэдэгдэв... ... М. Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй Ерөнхий сайд Н. Алтанхуяг хариуцагчтай Захиргааны хэргийн шүүх хурал болов. Маргааны гол нь Төрийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1995 оны хууль хүчинтэй эсэх, түүнийг хэрэглэх эсэх тухай асуудал байв. Уг хууль нь УИХ-д суудалтай намын байгууллагын орон тооны ажилтанг төрийн албанд авах бол түүний ажилласан жилийг төрд алба хааснаар тооцно гэсэн утга бүхий зохицуулалт юм. Хууль хүчинтэй байгааг Хууль зүйн яам баталж, түүнийг хэрэглэх ёстой талаар Төрийн албаны зөвлөл тодорхойлолт гаргасан, мөн дээр нь Ерөнхий сайд өөрөө Баянхонгор, Төв аймгийн засаг дарга нарыг томилохдоо М. Бадамсүрэнтэй яг ижил нөхцөлтэй хүмүүсийг 3 жил ажилласнаар тооцож, засаг даргаар батламжилсан байлаа. Гэхдээ Баянхонгор, Төв аймгуудад Ардчилсан нам орон нутагтаа ялж, Дорнодод Ардын нам ялжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр М. Бадамсүрэнгийн талд гарч, эгэл үнэн, шударга ёс ялав...
ГАЙХ ... Хэд хоногийн дараа сонин юм болж, хуульч би “шоок”-нд оров. Давж заалдах шатны шүүхэд Ерөнхий сайд гомдол гаргалаа. Ингэхдээ Ерөнхий сайдын төлөөлөгч нь хуульд тусгайлан заасан давж заалдах шатанд төлөөлөхөөр бол түүнийг бичнэ гэсэн шаардлагыг хангаагүй итгэмжлэлтэйгээр, бүр Ерөнхий сайдын гарын үсэггүй бичгээр гомдол гаргах эрхийг үүсгэн хэргийг хянан хэлэлцэж, хуульд заасан хугацааг үл баримтлав. Ингэхдээ анхны хурлыг хойшлуулж байгаад Ерөнхий сайдад гомдол гаргах хугацаа олгов. Шуудхан хэлэхэд хариуцагч маань хуульд заасан хугацаандаа өөрөө хүсэлт гаргаж, шүүх түүнийг нь үнэлээд, давж заалдах эрхийг нь олгох ёстой байтал Шүүх маань “дараагийн удаа Ерөнхий сайд энэ алдаагаа анхаарна биз дээ” гэж байгаад шийдэж орхив. Ийм юм байж болох уу? Шүүх болно гэсэн. Би ч гайхав. Мөн шүүх маань 2002 онд гарсан Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлээр төрийн албыг улс төрийн албанаас тусгаарласан учир 1995 оны хууль хэдийгээр хүчинтэй байгаа ч гэсэн хэрэглэх боломжгүй байна гэсэн утгатай шийдвэр гаргав. Гэхдээ Төрийн албыг улс төрөөс тусгаарласан гэдэг нь хууль зүйн ойлголт биш, зүгээр улс төрчдийн ПиАртаа ашигладаг ерөнхий үгс бөгөөд хууль зүйн хувьд төрийн алба нь захиргаа, тусгай, үйлчилгээ, улс төрийн гэж хуваагддаг. Эхний гурвыг нь улс төрөөс тусгаарласан гэвэл хууль зүйн хувьд зөв. Харин улс төрийн албыг улс төрөөс тусгаарлана гэдэг зарчим 2002 оны хуульд байхгүйг анзаарсангүй. Учир нь засаг дарга бол улс төрийн албан тушаал бөгөөд улс төрийн алба хашиж байсан хүнийг Засаг даргад томилоход төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай албанд тавьсан улс төрөөс тусгаарлах гэдэг ойлголт үйлчлэхгүй, энэ талаар ямар ч хуульд байхгүй. Учир нь А гэдэг зүйлийг А-гаас тусгаарлана гэж ярьвал нөгөө Логик нь хаана байна? Логик нь хаана байна гэдэг онигоо л болно. Мөн Төрийн албаны хуулийн дагаж мөрдөх хууль нь шилжилтийн үед үйлчилнэ гэдэг ухагдахууны шилжилт дууссан, дуусаагүйг хууль тогтоогч шийдэх бөгөөд хууль тогтоогч уг хуулийг хүчинтэй хэвээр байлгаж байгаа. Энэ хууль хүчингүй болох ёстой гэж үзвэл шүүх Үндсэн хуулийн цэцэд хандаж болох байтал харин АНУ-ын шүүх шиг Цэцэд өгөлгүй, өөрийн бүрэн эрх гээд ойлгочихов. Хуулийг хэрэглэх эрх нь шүүхэд байх ч, үндэслэл нь хууль зүйн байх ёстой. Давахын шатны шүүх Ерөнхий сайдын талд шийдэв. Гайхчихав. Бүр алмайрчихав. Гэтэл өнөөх “төрийн албанд 3 жил ажилласанд тооцно” гэсэн хууль маань “Би хүчин төгөлдөр, би хүчин төгөлдөр” гэж дотроос минь духайн харж, намайгаа шогшруулсаар л байв. Хурлын шийдвэрийг сонсоод гарахдаа “би шүүгч нарт дутуу ойлгуулчихав уу? Би дутуу ярьчихав уу?” гэж өөрөө өөртөө бурууг тохсоор гарав. Шүүхийг гэх сэтгэл, итгэл алдраагүй л байсан хэрэг. Анх гуравдугаар курсын оюутан байхдаа хамаатныхаа ахад зөвлөгөө өгч, шүүхэд иргэн төлөөлсөнөөс хойш ингэж их гайхаж байгаагүйгээ энд дурдая. Бадамсүрэндээ ч үүнийгээ хэллээ. Учир нь шүүх бол Монгол Төрийн алтан зүрхийг алхандаа багтааж байгаа аугаа их, өндөр мэдлэгт, хараат бус, түмэн дэмбэрэлт хуульчдын ажилладаг газар билээ.
БАС ДАХИН ГАЙХ Гээд яахав, Дээд шүүх рүү явлаа. Гэтэл Дээд шүүх дээр бүр гайхсан дээрээ бас дахин гайхав. Танхимд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тухайлбал Ерөнхий сайдын зөв байна, шийдвэрээ бичгээр гаргахдаа яагаад гэдгийг тайлбарлана гэлээ. Хэд хоног хүлээсний эцэст шийдвэрээ автал үндэслэлээ тайлбарлалгүйгээр давахын магадлал зөв байнаа л гэжээ. Өнөөх шүүхээ гэсэн итгэл, сэтгэл сонин болов. Эрх зүйн шинэтгэл хийе гэж бидний хуульчид яг юу яриад байгаа юм бэ? Яагаад үндэслэлээ бичихгүй байгаа юм бэ? гэхээр харин тиймээ, энийг өөрчилмөөр байгаа юм гээд хээвнэг сууж байдаг хүмүүс байх уу. Эгэл үнэн иргэнд ойлгомжтой байх ёстой. Шударга ёсны баталгаа, ардчилсан Үндсэн хуулийн гол зарчим нь явж, явж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт байгааг олж харлаа. Ерөнхий сайд Н. Алтанхуягт ойлгомжтой, Дорнод аймгийн иргэн М. Бадамсүрэнд ойлгомжгүй, Дорнод аймгийн иргэдэд бүр ойлгомжгүй шүүхийн шийдвэр байж болох уу? Хяналтын шатны шүүх хурал дуустал шүүхийн хараат бус байдлыг хүндэтгээд энэ гайхширалаа илэрхийлээгүй хүлээж байсан билээ. Одоо шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхгүй, Н. Алтанхуяг сайдын талд асуудал шийдэгдлээ. Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлыг даргалсан хүн нь Ардчилсан намын хуульчаар ажиллаж байсныг сүүлд олон ч хүн “мэдээлэв”. Эгэл үнэнийг би энэ хэргээс олж харж чадсангүй. Хуульчид бид иргэдэд юу гэж тайлбарлах вэ? Иргэдэд үндэслэлээ тайлбарлахгүй, үндэслэл нь ойлгомжгүй шүүхийн шийдвэр гарсаар байгаа тул иргэд шүүхэд итгэхгүй байна. Гайхаад л байж байна. Энгийн эгэл үнэнийг шүүхийн шийдвэрээс л олж харах учир шүүгчид минь шийдвэрээ дэлгэрэнгүй бичиж байгаачээ гэж хүсье. (Уг нь хүсэлт тавьсан, тавиагүй хуулийн шаардлага юм) Эс бөгөөс та бүхэн иргэдийгээ, хуульчид биднийгээ гайхшруулаад л, Ерөнхий сайд маань намын харъяаллаар иргэдээ ялгасаар байх болно. Нийт Дорнодчуудыг Ардын намд саналаа өгсөнийх нь төлөө засаг даргагүй бүтэн жил болголоо, Ардчилсан нам ялсан газруудад өөрийнхөө хэрэглэх ёсгүй гэж үзээд байгаа хуулиа хэрэглэн засаг даргаа томилсон нь Ерөнхий сайд таныг Үндсэн хуулийн манаачийн өмнө очиход хүргэж байгааг дурдая. Монгол Улс ямар улс билээ. Үндсэн хуульд байгаадаа. Дорнодод хэрэгжээд, Баянхонгор, Төв аймагт хэрэгждэггүй хууль гэж байх уу. Манайх чинь муж улсуудтай, холбооны улс болсон юм байна гэж ойлгохоор болжээ. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Ардчилал гэдэг шударга үнэнээс эхэлнэ. Дорнодын талд шударга үнэний нар мандаж, иргэн бүр эрхээ эдлэх өдрийг хүлээнэ. Шүүх Дорнод аймгийн засаг даргын асуудлыг буруу шийдсэн гэдгийг дахин тэмдэглэе.
ДАНДАА ГАЙХ Мөн Увс, Архангай аймгуудад гарсан УИХ-ын маргаанууд яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүмүүсийг гайхшруулсаар байна. Төрийн эрх мэдлийг буруу хуваарилсан, УИХ-ын гишүүн нь засгийн газрын гишүүн байж болохгүй гэж хамгийн ихээр ярьж байсан хүмүүс одоо өөрсдөө гишүүн, сайд хоёрыг хийсээр байна. Дэд сайдын алба шиг хэрэггүй зүйл байхгүй гэж ярьж байсан хүмүүс одоо дэд сайд гэдгийг байлгаж л байна. Ийм эгэл үнэнийг шийдэхгүй зүгээр л “донгодсоор” байгаа нь ямар эрх зүйн шинэтгэл вэ? Иргэд бид гайхаад л... Ийм юм байж болдог юм байна. Сүүлийн үед энэ дэлхийн хамгийн тэнэг хүмүүс Улаанбаатарт амьдардаг гэсэн зүйр үг гарч байна. Утаанаас үүдсэн хэдэн мянган хорт хавдар, тархины саажилт, үхэл рүү үр хүүхдээ явахгүй гээд байхад нь л чирсээр энэ хотод амьдарсаар л байна. Цахилгааны нэмэлт үүсгэвэрүүд хаачив. Иргэний ба улс төрийн эрхийн 1966 оны пактад бид нэгдсэн. Энд амьд явах эрхийг хангах талаар бүх төр хамгийн түрүүнд арга хэмжээ авч, бүхий л эдийн засгийн боломжоор хангах тухай заасан. Харин Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай 1966 оны пактыг “амьд явах” эрхийн хөрөнгө оруулалт хийсний дараа төсөвлөх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн эдийн засаг ч гэж бас томъёолдог. Манай жил бүрийн Төсвийн тухай хууль нь Үндсэн хууль болон Олон улсын гэрээг, хамгийн гол нь эгэл үнэнийг зөрчсөөр л байна. Хөрөнгө оруулалтыг хатуу, зөөлөн гэж хуваадаг. Энэ бүхэн хамгийн тэнэг хүмүүсийн амьдардаг газар өнөөгийн байдлаар зөвхөн “амьсгалах” эрхийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах ёстой. Эгэл үнэн бол эрчим хүчний үүсвэрээ бүхий л чадлаараа барьж, түргэн ажил болгочоод дараа нь гамшгийн хотод утаа гаргах сонирхолтой айлуудыг хотоос гаргах тухай хууль гаргах ёстой. Гэтэл бид нүүрсээ зөөсөөр л байна. 2014, 2015 он ч гэдэг юмуу хязгаар тавиад цахилгаан, хийгээр халаах дэд бүтцээ шийдчихээд утааг хөөж болох л байсан. Гэтэл энд тэнд уулзвар, гудамж гээд л тууз хаачилж, ердийн ухамсрын түвшинд таалагдаад л... Бид ч гэж бид баясаад л, хордоод л. Хөрөнгө оруулалт буруу хуваарилагдсаар. Ийм байгаад сурчихсан хүмүүс юм уу, утаанаас гараад хөдөө очсон чинь хүчилтөрөгч ихдээд ухаан алдаж унав гэж онигоо зохиогоод л сууж байна. Гайхмаараа гэж дуу санаанд орчихлоо. Эгэл үнэн гэж бидэнд байна уу. Сайхан яриа цагийн хоол, саарал утаа насны хоол, саарал ордон сонгуулийн хоолоо гэж. Сүүлдээ гайхахаа ч больж, дөжрөх нь. Битгий гайх ийм юм байдаг юм гээд байхаар Монгол төрд итгэх итгэл хаачих вэ? Монгол төрийн цааз эрхэмж мэргэн, алтан буулга нь цэцэн байг!
|
Гайх, бас дахин гайх |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Дэлгүүрийн худалдагчийг зодсон эрэгтэйг 48 цаг саатуулжээ 09:06 Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22:40 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн »»
|
|
Нагоя башёд Монголын 20 бөх барилдана 08:45 Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм.
|
Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг өчигдөр зарлаж манай улсаас 20 бөх дөрвөн зиндаанд зодоглох юм. »»
|
|
Ой хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа 17:04 Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
|
Өнөөдөр хоёр гал түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. »»
|
|
Өвөр Монголын цөлийг зассан туршлага 15:40 Энэ жил “Гурван умард” төсөл хэрэгжиж эхэлсний 47 жилийн ой тохиож байна. Хагас зуун жил үргэлжилсэн уйгагүй хөдөлмөрөөр Өвөр Монгол орон эх орныхоо хойд хилд нуршгүй ногоон хэрэм босгож, улс орны экологийн аюулгүй байдлыг үр ашигтайгаар баталгаажуулсан юм.
|
|
Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ 15:39 6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
|
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ 15:38 Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм.
|
|
Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ 15:37 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
|
|
Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв 15:36 4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ өдөр мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дүнфанхүн-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой юм. Энэ өдөр "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, орчлон ертөнцийг судлах шинэ аяныг дахин эхлүүлсэн юм.
Өнөөдөр бид бүгдээрээ одон орон сонирхогчид болсон. 04-р сард бид сансрын нисгэгчиддээ хүндэтгэл үзүүлэх ёстой, уудам орчлонгийн нууцыг тайлж, сансрын нисгэгчдийн бичсэн хятад маягийн романтикийг мэдрэх ёстой.
|
|
Супер хиймэл оюун бүтээх лаборатори байгуулжээ 14:53 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 1 /Bloomberg/. Өгөгдсөн даалгаврыг хүний түвшинд эсвэл бүр илүү сайн »»
|
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна 14:31 Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна
|
Баяр наадмын нээлтийн тасалбар 07 сарын 02 буюу маргааш 07 цагаас худалдаанд гарна »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар: Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана 13:57 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон »»
|
|
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа 12:55
|
|
Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов 12:37
|
|
Эрч хүчтэй залуу насаа хайрлая 12:00
Найруулагч: |
С.УРЬХАН |
Эх сурвалж: |
СОЛОНГО |
|
|
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ 11:50
Зохиогч: |
Ц.Урантунгалаг,Б.Сурнаа |
Найруулагч: |
Б.СУРНАА |
Эх сурвалж: |
solongonews.mn |
|
|
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарлаа 09:57 Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт,
|
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ 15:34 ”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн
|
”Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Blue Origin жуулчдыг сансарт аялуулжээ 12:44 НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд »»
|
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10:25 Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
|
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ »»
|
|
Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ 09:49 Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна.
|
Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна. »»
|
|
"Багийн бага сургууль"-д хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулна 09:24 Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ.
|
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ. »»
|
|
"Түймрээр эхээсээ өнчирсөн хоёр янзагыг хариуцлагатай айлд хүлээлгэн өгнө" 09:16 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг
|
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг »»
|
|
С.Молор-Эрдэнэ Монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү? 08:58 Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л
|
Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ . Тэрээр “Монголчууд анх удаа л »»
|
|
“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа 08:07 Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг
|
Өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GEM Mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг »»
|
|
Дорнодын түймрийг унтрааж, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурамд оруулжээ 19:16 Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой,
|
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр эрээн багийн “Тарам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 26-нд гарсан ой, »»
|
|
Ерөнхий Сайд Г.Занданшатар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ 19:14 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүллээ 17:31 АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН
|
АРД ОЛОНДОО МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ӨВӨӨ ХЭМЭЭН АЛДАРШСАН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН »»
|
|
Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ 16:23 Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна.
|
Энэ онд Казахстаны "Хятадын аялал жуулчлалын жил" тохиож байна. Хятад, Казахстаны соёлын солилцоог дэмжиж, Хятад, Төв Азийн орнуудын дэд бүтцийн холболтыг гүнзгийрүүлэх зорилгоор өчигдөр Хятадын Ши-Ань хотоос Казахстаны Алматы хот чиглэлийн Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын тусгай галт тэрэгний анхны галт тэрэг Ши Ань өртөөнөөс хөдөллөө. Тусгай галт тэрэг Шааньши, Ганьсу, Шиньжян зэрэг муж, өөртөө засах орныг дайран өнгөрч, Хоргос боомтоос хил гарч, 05-р сарын 31-нд Алматы хотод ирэх төлөвтэй байна. »»
|
|
Долоодугаар сарын барилдааны хуваарь 16:03 Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан,
|
Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан, »»
|
|
НҮБ: Дэлхий даяар мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгджээ 15:56 ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах
|
ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах »»
|
|
Хүний эрхийн дэд хороо: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав 13:48
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
|
БНСУ-д оршин суугаа иргэд болон хил, гааль дээрээс буцаагдаж байгаа, хүний эрхийн зөрчилд орж байгаа гэх мэдээллийн дагуу хэлэлцлээ.
»»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Labubu хүүхэлдэй хэрхэн дэлхий нийтийг байлдан дагуулах болов? 11:43 Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн
|
Сүүлийн үед “Labubu” гэсэн нэрийг сонсоогүй хүн гэж бараг байхгүй болов уу. Гудамжинд зөрөөд өнгөрөх бараг хүн бүрийн »»
|
|
Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ 11:17 Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид
|
Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид »»
|
|
Х.Нямбаатар: Эвдэрсэн замыг гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна 10:47 Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа
|
Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа »»
|
|
Өмнөговийн Гурвантэст үер бууж, 4 гэр, нэг машин усанд автжээ 10:25 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20
|
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20 »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ 10:15 Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын
|
Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын »»
|
|
Төмөр замаар нүүрс тээвэрлэх урт хугацааны гэрээний "анхны тээвэр" хөдөллөө 10:05 “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт
|
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт »»
|
|
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ 08:43 Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж,
|
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж, »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 15:31 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Х.Нямбаатар: Олон жил гацсан, хогийн цэг болсон барилгуудыг буулгаж, чөлөөлнө 14:00 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг,
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, »»
|
|
Ж.Чинбүрэн: Улаанбурхан өвчний халдвар ковидоос ноцтой 12:05 Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.21/ ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн
|
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.21/ ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн »»
|
|
Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал 11:49 Хятад, Монгол хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаатай мөнхийн найрсаг хөршүүд. Бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь гарцаагүй. Саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын компаниуд Хятадад ирж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
|
Хятад, Монгол хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаатай мөнхийн найрсаг хөршүүд. Бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь гарцаагүй. Саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын компаниуд Хятадад ирж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. »»
|
|
”Хятадтай танилцах аялал” олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг Улаанцав хотод айлчиллаа 11:41 Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос удирдаж, Хятадын олон нийтийн дипломатын нийгэмлэг болон Глобал сүлжээнээс санаачлан, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн албанаас зохион байгуулсан 2025 "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг 05-р сарын 14-ны өдөр Улаанцав хотод айлчиллаа.
|
Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос удирдаж, Хятадын олон нийтийн дипломатын нийгэмлэг болон Глобал сүлжээнээс санаачлан, ӨМӨЗО-ны интернэт мэдээллийн албанаас зохион байгуулсан 2025 "Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг 05-р сарын 14-ны өдөр Улаанцав хотод айлчиллаа. »»
|
|
Өчүүхэн дүүрэн 11:38 “Өчүүхэн дүүрэн” нь жил бүрийн аргын тооллын 05 дугаар сарын 20-22-ын өдрүүдэд тохиодог бол энэ жилийн хувьд 21-ний өдөр тохиох аж.
|
“Өчүүхэн дүүрэн” нь жил бүрийн аргын тооллын 05 дугаар сарын 20-22-ын өдрүүдэд тохиодог бол энэ жилийн хувьд 21-ний өдөр тохиох аж. »»
|
|
|
Путин, Макрон нар гурван жилийн дараа утсаар ярихдаа Иран, Украины асуудлыг хэлэлцэв 08:59 ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн,
|
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Иран-Израилын мөргөлдөөн, »»
|
|
Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ 11:24 АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар,
|
АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, »»
|
|
Дональд Трампын дэвшүүлсэн хуулийн төслийг Маск дахин шүүмжлэв 09:25 Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө
|
Зургадугаар сарын 28-ны өдөр Америкийн бизнес эрхлэгч Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн "том мөртөө »»
|
|
Баруун Европ даяар хэт халж байна 15:25 БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм
|
БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 30 /DW/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европын орнуудад агаарын хэм »»
|
|
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ 18:24 ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар
|
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 27 /NHK/. Японд ажилтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар »»
|
|
АНУ, Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулжээ 13:46 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /TASS/. АНУ энэ сарын 25-нд БНХАУ-тай худалдааны шинэ »»
|
|
Ираны дээд удирдагч: АНУ-ын цохилт ямар ч үр дүнд хүрээгүй 10:24 Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл
|
Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл »»
|
|
Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ 10:16 “Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн
|
“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн »»
|
|
Израил-Ираны дайн ба “Сибирийн хүч-2” 08:39 БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог
|
БЭЭЖИН, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Оросоос эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог »»
|
|
Иранд дахин цохилт өгөхийг үгүйсгэсэнгүй 13:15 ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин
|
ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 26 /DW/. Цөмийн хөтөлбөрөө сэргээвэл Ираны цөмийн байгууламжуудад дахин »»
|
|
Трампын зарласан гал зогсоох хэлэлцээр нэг цагийн настай байв 22:07 1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох
|
1. 2025 оны 6-р сарын 24-ний өглөөний 3 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль ба Ираны хооронд гал зогсоох »»
|
|
Сергей Лавров барууны орнуудыг Украинд зэвсэг нийлүүлж байна гэж буруутгав 21:26 ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг
|
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 24-ний өдөр хэлэхдээ, Герман болон барууны бусад орнууд Украинд зэвсэг »»
|
|
Ираны Ерөнхийлөгч: 12 хоног үргэлжилсэн дайн дуусч, сэргээн босголт эхэлж байна 16:08 Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг
|
Ираны Ерөнхийлөгч Масуд Пежичян 24-ний өдөр Ираны ард түмэнд хандан ил захидал илгээн, Ираны ард түмэн баатарлаг »»
|
|
АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ 10:52 АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн.
|
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. »»
|
|
Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж мэдэгджээ 13:35 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан
|
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан »»
|
|
Ираны Ерөнхийлөгч АНУ-ын түрэмгийлэлд хариу өгнө гэжээ 11:25 Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн
|
Ираны ерөнхийлөгч Масуд Пежичян 6-р сарын 22-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа, Америкийн »»
|
|
Путин: Украин бүхэлдээ биднийх 11:24 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ. »»
|
|
Ираны Гадаад хэргийн сайд АНУ-ын довтолгоог “улаан шугам” зөрчсөн үйлдэл гэв 08:42 Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын
|
Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын »»
|
|
Хойд Солонгост анхны таван ихэр мэндэлжээ 12:34 Хойд Солонгосын нийслэл Пёньяны амаржих газарт таван ихэр хүүхэд мэндэлжээ. Тэдний гурав нь охин, хоёр нь хүү.
|
Хойд Солонгосын нийслэл Пёньяны амаржих газарт таван ихэр хүүхэд мэндэлжээ. Тэдний гурав нь охин, хоёр нь хүү. »»
|
|
Израилийн Агаарын хүчин Ираны цөмийн байгууламж руу довтолжээ 08:35 Израилийн батлан хамгаалахын арми 6-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарган, 18-ны шөнө Израилийн Агаарын цэргийн
|
Израилийн батлан хамгаалахын арми 6-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарган, 18-ны шөнө Израилийн Агаарын цэргийн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|