 |
|
 |
|
Я.Содбаатар: Сүүлийн нэг жилд Монголын ардчилал урагшилсангүй, дандаа ухарлаа |
|
|
 |
|
 |
Я.Содбаатар: Сүүлийн нэг жилд Монголын ардчилал урагшилсангүй, дандаа ухарлаа
2013-12-06ИХ-ын гишүүн Я.Содбаатар манай сонины энэ өдрийн зочноор уригдлаа. Түүнтэй улстөр, эдийн засаг, намын дотоод  асуудал гээд түүний бага насны дурсамжаас хуваалцлаа. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.
-Бидний хүсэлтийг хү лээн авсанд баярлалаа. Ярилцлагаа өнөөдрийн болж буй үйл явдлаас эхлэе . Дорнод , Увсын асуудал юу болоод байгаа юм бэ. Намын Удирдах зөвлөл , гал тогоонд байгаа хүний хувьд бодит мэдээлэл уншигчдадаа өгөөч? -Би юуны түрүүнд ардчиллын талаар ярьмаар байна . Ардчилал бол хуулийн засаглал, үнэт зүйл, жанжин шугамдаа үнэнч байх асуудал . Мөн шударга ёс, эрх чөлөө , эв нэгдлийн алтан зарчмыг барьж байх зүйл юм. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд Монголын ардчилал урагшаа нэг ч алхсангүй . Хойшоо л ухарч гишгэлээ. Хууль хэрэгжүүлэх явдал бол бүр мартагдсан зүйл болох нь. Ганцхан жишээ гэхэд л сонгогчийн хаан сонголтыг шүүхээр өөрчилдөг явдал газар авлаа . Бид өнгөрсөн 20 жил хэрүүлтэй , уруултай алдаж онож явахдаа хуулийн дагуу засаглалаа байгуулж чадаж байсан. УИХ, Засгийн газар , орон нутагт ч ялгаагүй хуулийн дагуу ялсан нам нь засаглалаа байгуулаад явдаг систем тогтсон. Энэ нь ардчиллын үндсэн суурь . Гэвч өнгөрсөн сонгуулиудын дараа цөөн эрх мэдэлтнүүд сонгогчийн саналыг шүүхээр засч, сонгогчийн сонгох эрхийг уландаа гишгэсэн явдал гаргах боллоо. Тиймээс Монгол Улс цаашид улстөрийн сонгуулиа хуулийн дагуу зохион байгуулах талаас их зүйл хийх ёстой . Бид ардчилалд нэлээн сайн урагш алхчихсан гэж боддог байсан маань худлаа, хуурамч байсан байна . Баг нь хуулагдаж бодит төрх нь харагдаж эхэллээ . Тэгэхээр сонгуулийг шүүх, хүчний байгууллагаас хол байлгах чиглэлд бодитой алхам хийхгүй бол Бага Азийн орнуудад учирч байсан аюул Монголд учрахад ойрхон байна . МАН-ын социол-демократ үзлийн тулгын гурван чулуу бол шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө . Энэ гурван үнэт зүйл одоогийн нийгэмд хамгийн их үгүйлэгдэж, дутагдаж байна . Тиймээс бид энэ гурван зүйлийг одоогийн эрх баригчдаас нэхэж шаарддаг. Хааяа ч хашгирч байна шүү дээ . Үүний тулд улстөрийн үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.
-Хууль эрх зүйн орчин нь тааруу учраас ийм асуудал гарч байгаа юм биш. Харин хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь сул учраас хуулийн хэрэгжилт тааруу байна уу даа гэж харагддаг ? - Уг нь их олон хууль батлагдаж байгаа юм. Гэхдээ тэрхүү хууль нь амьдралд гараад хэрхэн хэрэгждэг, хэр хяналт тавьж байгаа нь бүрхэг . Ерөөсөө үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл Монголын улстөрийн төлөвшил нялхаараа төдийгүй улстөрийн соёл нь төлөвшөөгүйг илтгэж байгаа хэрэг. Ардчилал гэдэг соёлынхоо хувьд төлөвшөөгүй гэсэн үг . Уг нь бид нар өөрсдөдөө их том дүгнэлт хийгээд “ Бид Азид ардчиллаараа үлгэр жишээ орон. Ардчиллын хувьд бид хол алхчихлаа ” гээд л байсан. Гэтэл энэ нь зүгээр л хэлбэр байж. Агуулга, мөн чанар талаасаа ардчиллын төвшинд хүрээгүй , соёл болгож ч төлөвшөөгүй байна .
-Сүүлийн үед хууль баталж байгаа гишүүдээс хуулийг хэрэглэж байгаа хуульчид нь илүү ухаантай болсон юм уу гэж харж болох ч юм шиг. Яагаад гэхээр УИХ-аас гарч буй хуулиуд нь Үндсэн хууль болоод бусад хуулиудтай зөрчилдсөн заалтууд их байгаа бололтой . Хуульчид овжноор ашиглан өөрт хэрэгтэй заалтыг нь л хэрэглэдэг юм шиг санагддаг . Энэ үнэн үү? -Хууль тогтоох дээд байгууллага бол парламент. Хуулийн хэрэгжилт асуудалтай болсон нь үнэн. Мөн хуулийг даган өч төчнөөн дүрэм , журам гаргадаг . Тэр журмуудыг хуульд нийцүүлэхгүйгээр, давсан эрх мэдэлтэйгээр гаргаад байна л даа . Түүгээр хүнд суртал, гох дэгээ бий болгочих юм. Албан тушаалтан өөрийнхөө эрх мэдлийг журмаар зохицуулах хандлага нэлээн түгээмэл болчихлоо . Сүүлийн үед парламентад орж ирж байгаа хуулиуд ихэнхдээ Америкийн хэлбэр загвараар орж ирж байна . Үүнээс болж Монголын суурь хуулиудад зөрчил үүсээд байгаа юм. Мөн шүүхийн шинэтгэл, цагдаагийн тухай хуулиуд цэвэр америк загварынх . Энэ нь манай хуулийн үндсэн концепцитэй зөрчилдөөд байгаа тал бий . Үүнийг эрх баригчид анхаарч үзэх ёстой . Манайхан хөгжлийн хөтөлбөр, бодлогыг тодорхойлохдоо их олон янзаар гаргаж байна . Ерөөсөө л эрээвэр , хураавар зүйл болж байгаа юм. Гадаадын улс оронд мэдлэг боловсрол эзэмшсэн хүмүүс тухайн улсынхаа бодлогыг Монгол төрийн бодлогод оруулж ирэх хандлага их байна . Энэ нь хоорондоо авцалдахгүй , салбарын бодлоготой зөрчилдөх хандлага түгээмэл болчихлоо . Тиймээс манай нам 27 дугаар Их хурлынхаа үр дүнд улстөрийн намуудад үндэсний зөвшилцөл, ойлголцолд хүрэхийг уриалсан. Энэ нь үндэсний язгуур эрх ашиг, суурь хөгжлийн асуудлаа монгол хүндээ чиглэсэн суурь зарчмуудаа тохиръё гэсэн санаа . Ингэхгүй бол нэг улстөрийн хүчин эрх барихдаа барууны бодлого бариад, эсвэл хэт үндсэрхэг үзэл гаргаад салхилаад байж болохгүй. Үүнээс болж урд , өмнө хоёр хөрштэй харилцах харилцаан дээр алдаа гарсан. Энэ нь хөрөнгө оруулалт буурах, Монголын нэр хүнд дэлхийд унах шалтгаан болно . Эцсийн дүндээ энэ бүхэн монгол айлын үүд хаалгаар орохдоо гурил , будааных нь үнэ нэмэгдэж орж байгаа юм.
-Ер нь ямар ч улстөрийн хүчин засгийн эрхэнд гараад төвийг сахисан байр суурьтай байх нь зөв гэсэн үг үү? -Аливаа улстөрийн хүчин сонгуульд ялсан тохиолдолд өөрийн үзэл баримтлалдаа тулгуурлаж хөгжлөө тодорхойлох нь зөв . Өнөөдөр Монгол Улсад хөрөнгөтний нам засгийн эрх барьж байна . Барууны үзэл баримтлал нь цөөхөн аж ахуйн бизнес эрхлэгчдийг дэмжин, тэднийг хөл дээр нь босгож эргээд тэднээс татвар авах замаар нийгмийн хуваарилалтыг хийдэг. Би нэг жишээ хэлье . Өнгөрсөн хугацаанд Ардын нам засгийн эрх барьж байхад Монгол Улсын иргэн бүртээ сар бүр 21 мянган төгрөг өгдөг байсан. Энэ бол зүүний үзэл баримтлалтай намын суурь бодлого . Гэтэл энэ жил засгийн эрхийг барууны үзэл баримтлалтай АН авсан . Эдний үзэл баримтлалаар нийгмийн баялгийг иргэн бүртээ жигд олгох бус хэдхэн томоохон аж ахуйн компаниудыг дэмжих, улам баяжуулах бодлого барьдаг . Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Ардын нам ард түмэндээ олгож байсан 21 мянган төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг 50-иадхан компанид нэг жилийн дотор л өгчихлөө. Үүгээр хоёр намын ялгаа харагдана . Ардын намын суурь үзэл бол Монголын ард түмний дийлэнх нь чинээлэг, дундаж давхарга болоосой гэдэгт чиглэсэн бодлого явуулдаг юм.
ХҮҮХДИЙН “ ЗАЛГАМЖЛАГЧ ” ЗУРГАДУГААР ЧУУЛГАНЫ ХАМГИЙН СҮҮЛИЙН ТУГИЙГ БИ ӨРГӨСӨН
-Та 1990 оны үеэр намын дэргэдэх залуучуудын байгууллагад орж улстөрийн гараагаа эхэлсэн санагдаж байна . Тэр үеэ эргэж дурсвал? -1995 онд тухайн үеийн МАХН , одоогийн МАН-ын дэргэд анхны оюутны байгууллага байгуулагдсан . Тэр оюутны байгууллагын анхны даргаар ажиллах боломж надад олдсон л доо . Мөн тэр үед “Тэмүүлэл- Залуучууд хөгжлийн төв ” гэж байгууллага бий болоод даргаар нь У.Хүрэлсүх томилогдож байсан. Одоо бодоход энэ намын улстөрийн тавцанд явж байгаа ихэнх залуучууд энэ байгууллагаас улстөрийн гараагаа эхэлцгээсэн байдаг. Нэг бодлын энэ нь бас буруу биш . Дэлхийн бүх улс орны томоохон улстөрийн намууд дэргэдээ залуучуудын байгууллагатай болсон байна . Залуучуудын байгууллага нь насны хязгаартай, үнэт зүйл, дүрэм журам , соёлтой байж чадвал тухайн улстөрийн хүчин зөв төлөвшихөд их чухал . Залуучуудын байгууллага нь төлөвшөөгүй улстөрийн намд залуучууд нь ямар байдлаар дээш гарч ирдэг гэхээр хэн нэгэн даргыг л дагаж гардаг байхгүй юу. Манай намд тэгж дарга дагаж гарч ирэх шаардлага байхгүй . Үеийнхэндээ өөрийгөө таниулж , өрсөлдөж , тэмцэж чадсан залуу лидерт улстөрийн хаалга үргэлж нээлттэй.
-Ардын нам одоо тийм байж чадаж байна уу? -Одоо ч тийм хэвээрээ. Тийм ч байгаасай гэж би боддог. Ардын намын нэг давуу тал бол миний дээр хэлсэн зүйл яалт ч үгүй мөн . Ямар ч аавын хүү, ээжийн охин Монголын улстөрийн намд үзэл санаа үйл ажиллагаагаараа нэгдээд зүтгэвэл амжилтад хүрч чаддаг юм байна гэдгийг би өөрийнхөө жишээн дээр мэдэж байна . Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж өссөн . Сургуулийн дотуур байранд амьдарч байсан. Бидний үеийн залуучууд ямар амьдрал туулдаг тэр бүгдийг л туулж өнгөрүүлсэн . Харин би 10 жилд байхдаа сурлага , урлаг спорт, олон нийтийн ажил гээд аль алинд нь манлайлж явсан хүүхэд байлаа.
-Хөдөөдөө “од” хүүхэд байсан гэж үү? -Хөдөөд биш улсдаа. Монголын пионерийн байгууллагын “Залгамжлагч” зургадугаар чуулганы хамгийн сүүлийн тугийг долдугаар ангидаа би өргөж байлаа. Хүүхдийн хамгийн дээд чуулган юм даа . Дараа нь Монголын “Идэрчүүдийн холбоо” гэж байгуулахад хөдөөнөөс би ганцхан тэргүүлэгчээр сонгогдож байсан юм. Бусад бүх хүүхдүүд хотынх байсан. Мөн 1995 онд оны шилдэг оюутан болсон. Тухайн үед шилдэг таван оюутныг шалгаруулж Ерөнхий сайд ивээлдээ аван сургалтын төлбөрийг нь чөлөөлдөг байсан. Тэр шилдэг таван хүүхдийн нэгээр бас тодорч дөрвөн жил сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөж явлаа . Иймэрхүү нийгмийн идэвх сайтай явсныг минь тухайн үед сайн анзаарсан байх, би намын дэргэдэх оюутны байгууллагынхаа анхны даргаар ажиллаж болсон юм.
-Танд Ардын намд элсэх сэдэл анх яаж төрсөн юм бэ. Хүмүүс өвөө эмээ, аав ээжийн минь нам гэдэг л дээ ? -Би 1995 онд намын дэргэдэх оюутны байгууллагын даргаар томилогдсон ч хэзээ хойно 1997 оны намар намд элссэн. Би социол- демократ үзэлтэй . Тэр үзэл бодлоороо намд элссэн. Гэхдээ би намын ажилд анхан шатнаас нь суралцсан . Сүхбаатар дүүрэгт 2007 он хүртэл намын анхан шатны үүрийн дарга , Баянзүрх дүүргийн намын хорооны тэргүүлэгчээр дөрвөн жил ажилласан. 1990 онд нам ялагдсан байхад Баянзүрх дүүрэгт үүрийн дарга хийж байлаа. Нам ялсан үед Сүхбаатар дүүргийн 66 дугаар үүрийн дарга хийж байсан. Энэ мэтчилэн намын ажлыг анхан шатнаас хийж ирсэн . Би намын ажлыг анхан шатнаас нь хийх ёстой гэж боддог. Ер нь намын ажил гэдэг бол хүн сэтгэлээрээ хийх ажил. Намд байна гэдэг бол үнэт зүйл, зарчим хоёрынхоо төлөө хатуу зогсох ийм л ажил. Намын ажил бол төрийн, олон нийтийн , бизнесийн ажил биш . Энэ намын хамт олны төлөө явна гэдэг бол Монгол төрийн төлөө зүтгэж байгаа юм гэдэг чин сэтгэлээр ажиллах ёстой гэж би хувьдаа боддог.
-Намд олон жил явчихаад намаасаа гарч байгаа явдал олон байна шүү дээ . Намдаа гомдсон гэдэг ч зүйл ярьж байна . Тэгэхээр та өөрийнхөө үзэл баримтлал дээр цаашид хатуу зогсож чадах уу? -Ний нуугүй хэлэхэд энэ намд залуучуудын урсгал татарчихсан байхад би орж ирсэн . Энэ үзэл баримтлалдаа тууштай зог- соно гэдэгтээ ит гэл тэй явдаг. Ардын нам Монгол Улсын тусгаар тогтнол сэргэн мандал, хөг- жилтэй зайлш - гүй хол боотой. Тиймээс энэ намыг хэн ч доромжилж болохгүй, харин шүүм- жилж болно . Зарим хүмүүс сүүлийн үед намдаа гомдсон гэж ярьдаг болж. Уг нь намдаа гомдож болохгүй л дээ . Харин намыг удирдаж байсан хүмүүст гомдож болно . Манай намд муу зүйл ч бий , сайн нь ч бий . Алдсан зүйл бий , оносон ч бий . Гэхдээ оносон нь хамаагүй илүү. Тиймээс бид алдсан дээрээ сургамж авч алдаагаа ухамсарлах ёстой . Ингэхдээ дотогшоогоо илүү сайн ухамсарлах ёстой гэж боддог. Сая намын 27 дугаар Их хурлын бодлого шийдвэрийг танилцуулах гэж орон нутагт ажиллалаа. Энэ үеэр иргэд “Та нар өөрсдийгөө олж харсан байна . Бид нар шиг хардаг болж. Үүнд чинь их баярлаж байна . Ардын нам оношоо зөв тавьсан байна . Оношоо зөв тавьж чадсан юм чинь эмчилгээ хийхэд хурдан эдгэнэ” гэж хэлсэн. Нам ялагдсаны дараа хараад байхад энэ намыг эрх мэдэлд хүргэх шат гишгүүр гэж харж байсан хүмүүс намыг орхиж байгаа. Ардын нам цөөнх , сөрөг хүчин болж эрх мэдлээс холдоод ирэхээр шат гишүүр гэж харж байсан хүмүүс явж байгаа болов уу гэж харж байна . Энэ нь нэг ёсны шүүдтүүр юм даа .
АН ШИГ ҮНЭН ГЭСЭН МАСКТАЙ ХУДАЛ ЯРЬЖ БОЛОХГҮЙ
-Шулуухан хэлэхэд МАН цөөнх болсон нь таны хэлснээр оношоо зөв тавих боломж олгосон юм биш үү. Хэрвээ ялаад яваад байсан бол хэзээ ч ингэж өөрсдөдөө дүгнэлт хийхгүй байсан байхаа даа ? -Үгүй л дээ . Энэ удаагийн ялагдал бидэнд маш гашуун туршлага бий болгосон. Улстөрийн нам хэзээ ч ялагдана гэж сонгуульд ордоггүй. Тиймээс одоогийн намын удирдлага УИХ-ын гишүүд бид олонх болохын төлөө зүтгэнэ. Эргэж ард түмнийхээ итгэлийг авахын төлөө ажиллана . Бид ингэж ажиллаж чадах хэмжээний баг гаргасан гэж бодож байгаа. Манай нам төдийгүй улстөрийн намуудад дутагдаж байгаа нэг зүйл бол манлайлах чадвар. Бид дандаа массынхаа сэтгэл зүйд хэт ороод өөрсдөө түүндээ хөтлөгдөөд байгаа юм. Тиймээс массдаа хөтлөгдөх биш улстөрийн намууд үзэл баримтлал, үнэт зүйл, үйл ажиллагаагаараа массыг дагуулах ёстой . Тэгсэн тохиолдолд улстөрийн намууд, улстөрчийн өөрсдийнх нь үнэлэмж олон нийтийн дунд дээшилнэ . Ингэхээр Монгол төрийн дархлаа ч сайжирна . Одоо бол Монголын төрийн дархлаа маш суларсан. Саарал ордонд байдаг бүх хүмүүс авлигач юм шиг болчихлоо . Төрийн түшээд нэг нэгнээ муулж байгаа нь нэгнийгээ дийлж байгаа мэт боловч өөрсдийнхөө сууж байгаа улстөр гэдэг завийг л цоолоод байгаа юм. Тэгэхээр улстөрийн намууд ойлголцож , асуудлаа шийдэж, зөвшилцөж нэгдмэл байр суурин дээр байж ажил хэрэг болгодог байгаасай гэж бодож байна .
-Улстөрийн намууд сонгуульд орохдоо ялбал ийм мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ, ялагдвал энэ мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн хос хөтөлбөртэй орох нь зөв гэж ярьдаг хүмүүс байдаг. Монголчууд хэдийгээр муу амлах дургүй ч тэр нь зөв юм биш үү? -Сонгуульд оролцож байгаа бүх нам мөрийн хөтөлбөртэй . Бүгд ялахын төлөө өрсөлддөг . Тэгэхээр хос хөтөлбөртэй орох тухай асуудал байж болохгүй. Сонгуульд оролцсон манай намын мөрийн хөтөлбөр маш сайн хөтөлбөр болсон шүү дээ . Тавьсан зорилт маань буруу байгаагүй. Хамгийн гол нь бид олон нийтэд хүргэхдээ алдсан. Манай намд нэг алдаа байдаг юм. Ерөөсөө их хийж, бага ярьдаг. Алдаа ч юу байхав дээ . Дутагдал гэх юм уу даа . Өнөөгийн мэдээлэлжсэн ертөнцөд бид хийсэн бүтээснээ ойлгуулах талд шинэ шатанд гарч ажиллаж ёстой л гэж харж байгаа. Харин АН би-гийн өвчин тусчихсан . Гэтэл манайхан би биш бид гэж ярьдаг. Монгол төрийн бодлого чинь өөрөө залгамж чанартай шүү дээ . Энэ жилийн ашиглалтад орсон 1800 км замын 270 км нь Н.Алтанхуягийн Засгийн газарт хамаарна . Харин 1500 км нь С.Батболдын Засгийн газарт хамаарах ажил байхгүй юу. Гэхдээ туузыг нь Н.Алтанхуяг хайчилсан . Энэ бүхнийг манай ард түмэн мэдэж байгаа гэдэгт итгэдэг. Бид нэг удаагийн уналтан дээрээ бүх үнэт зүйл, соёлоо тавиад туучихаж болохгүй. Сурталчилж хэлэх ёстой юм байна . Хамгийн гол нь үнэн ярих ёстой . Эд нар шиг үнэн гэсэн масктай худал ярьж болохгүй.
-Ардын нам хоёр дахь удаагаа сөрөг хүчний байр суурин дээр ирлээ . Сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадахгүй байна гэж шүүмжилж байна . Тэр ч бүү хэл Ардын нам ориг сөрөг хүчин болоход 10-15 жил шаардлагатай гэж хүртэл ярьж байна ? -Сөрөг хүчин ийм байвал сайн гэсэн нэр томъёо байдаг юм уу. Угаасаа сөрөг хүчин байж сурах хэрэггүй шүү дээ . Нэг их сураад байх хичээл биш байх. Байнга ялагдаад байна гэж юу байхав. Улстөрийн нам дандаа ялж , эрх баригчийн байр суурин дээр байх ёстой . Тэгэхгүй удаан хугацаанд сөрөг хүчин байгаад байвал нэг хэвэндээ орчихоод ялдаггүй юм байна . Гурав дөрвөн сонгуульд дараалан ялагдаад байдаг юм билээ . Тэгэхээр бид нар сөрөг хүчний соёлд сураад байх хэрэг байхгүй . Харин эрх барьж сурах нь хамгийн чухал байна . Өнөөдөр АН эрх барих тал дээр суралцмаар байна . Эрх баригч хүчин хурдан соёлд сурах нь Монголд хэрэгтэй . АН эрх баригчийнхаа хувьд ард түмний өмнө ардчилал, хүний эрх гэдэг зүйлийг хэрхэн хамгаалж сурах асуудал бол АН-ын нэн яаралтай сурах соёл. Харин Ардын намд сөрөг хүчинд сурах шаардлага байхгүй . Бид нар сөрөг хүчний үүргээ хангалттай сайн биелүүлж байгаа.
-2012 оны парламент таны хувьд шинэ орчин , шинэ уур амьсгал. Дотор нь ороод ажиллахаар хэр ажил хэрэгч хүмүүс байна ? -Парламент бол Монголын ард түмний хураангуй . Бид нар төлөөллийн ардчиллаараа дамжуулж Монгол төрийг барьж байгаа. Энэ парламентыг бүрдүүлж байгаа ард түмнээс сонгогдсон 76 гишүүдийг муулах ч хэрэггүй , сайлах ч хэрэггүй . Өнөөгийн парламент бол хэрүүлтэй уруултай, зөрчил тэмцэл, инээд баяртай ийм л бүрэлдэхүүн . Өмнө нь би парламентыг гаднаас нь хардаг байлаа. Харин өнөөдөр дотор нь байна . Парламентад тангараг өргөөд орж ирсэн хүн болгон Монгол төрийн төлөө нэг юм хийчих юм сан гэсэн сэтгэлтэй бие даасан нэг, нэг ертөнц шүү дээ . Бүгд Монголын сайн сайхны төлөө , өөрийнхөө дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх гээд л зүтгэж байгаа. Харин арга барил өөр байж болно . Би энэ парламентыг олон өнгөний зохицол гэж хэлнэ . Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг энэ олон өнгөний зохицол байгаа дээр маргалдаж, мэтгэлзэж нэг ч гэсэн алхам урагшлуулаасай л гэж бодож байна . Тухайлбал , Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хууль гэх мэт маргаантай байгаа асуудлаа олон төлөөлөлтэй байгаа үедээ шийдэх ёстой . Үүний төлөө ч намын бүлгүүд ажиллах ёстой .
Б.МӨНХТУЯА Д.МЯГМАРСҮРЭН
|
| Я.Содбаатар: Сүүлийн нэг жилд Монголын ардчилал урагшилсангүй, дандаа ухарлаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (4) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ардийн нам хямралд хургэсэн
2015-07-10 | 12:36:40 | 103.26.195.13 | |
Зочин ардийн нам хямралд хургэсэн
2015-07-10 | 12:36:40 | 103.26.195.13 | |
Зочин копэрникүүдаас л болж
2015-07-10 | 12:36:12 | 103.26.195.13 | |
Зочин копэрникүүдаас л болж
2015-07-10 | 12:36:12 | 103.26.195.13 | |
|
|
|
|
|

Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|